Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/256

 

2025       6          02                                             2025/ШЦТ/256

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг,

улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Уянга,

хохирогч Б.Х,

шүүгдэгч Л.О түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш овогт Л-ийн О-д холбогдох эрүүгийн 2534***** дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш овгийн Л-ийн О, регистрийн УО:02310319 дугаартай, 2002 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн 6-1-1 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд дурдагдсанаар/:

Шүүгдэгч Л.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн ******гадаа болон гэртээ байхдаа Б.Хтай үл ялих зүйлээс шалтаглан түүний толгой, цээжин тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн, дэвсэж зодон түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

 

    1. .Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэвэл,

Шүүгдэгч Л.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Заамар сумын ***** байрны гадаа болон гэртээ байхдаа Б.Хтай үл ялих зүйлээс шалтаглан түүний толгой, цээжин тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн, хохирогчийн “эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл тогтоогдлоо.

 

    1. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

шүүгдэгч Л.О мэдүүлэхдээ: “Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Дахин мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг,

  

-Хохирогч Б.Х: “Би жирэмсэн болсон....Эрдэнэтэд хамт амьдарна... Сэтгэл санааны хохирол болон цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэхгүй..” гэсэн мэдүүлэг.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн 2534***** дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Хын мэдүүлэг /хавтаст хэргийн 10-14-р тал/,

-Гэрч Н.Н-ны өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20-р тал/,

-Гэрч Т.У-ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24-р тал/,

-Гэрч Н.А-н өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28-р тал/,

-Гэрч Б.Ц-ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32-р тал/,

-Шүүгдэгч Л.О-н сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх- ийн 46-49-р тал/,

-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Л.Бямбатуяагийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 110 дугаартай "1. Б.Х-ын биед өвчүүний их биеийн доод хэсэгт зөрүүгүй, баруун 2. 3, 4, 5, 6-р хавиргануудын өмнөд төгсгөлүүдэд хугарал, зүүн хөмсөгний гадна доод хэсэгт шарх, баруун нүдний доод зовхи, хацрын төвгөр, сарвууны эрхий хурууны харалдаа 2-р үе, сарвууны ар хэсэг, долоовор хурууны 3-р үе, дунд хурууны 3-р үе, ядам хурууны 3-р үе, чигчий хурууны 3-р үе, зүүн бугалга, сарвууны ар хэсэгт зулгаралт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, дух, баруун, зүүн нүдний алимны салстын гадна булан, зүүн нүдний алимны салстын дотор булан, баруун чихний ар хөхлөг сэртэн, чихний дэлбэн, цээж, баруун хөхний дээд хэсэг, мөр, бугалга, сарвууны ар хэсэг, зүүн шуу, сарвууны гадна хэсэг, хэвлий, нуруу, баруун гуя, зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, баруун хацарт тархмал зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна...." гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 53-55-р тал/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60, 65-р тал/,

-Шүүгдэгч Л.О-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 77-р тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхгүй ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Л.Он хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Хын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Төв аймаг дахь шүүх шинжилгээний үндэсний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 110 дугаартай дүгнэлт нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Л.Он үйлдэл идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Хын эрх чөлөөнд халдаж, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэрийн хувьд шүүгдэгч Л.О нь маргаагүй бөгөөд түүний гэм буруутай үйлдлээ хүлээсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах нотлох баримтад тооцсон болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл,

шүүгдэгч Л.О нь хохирогч Б.Х-ын биед ““хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл,

Шүүгдэгч Л.О нь хохирогч Б.Х-ын биед “өвчүүний их биеийн доод хэсэгт зөрүүгүй, баруун 2. 3, 4, 5, 6-р хавиргануудын өмнөд төгсгөлүүдэд хугарал, зүүн хөмсөгний гадна доод хэсэгт шарх, баруун нүдний доод зовхи, хацрын төвгөр, сарвууны эрхий хурууны харалдаа 2-р үе, сарвууны ар хэсэг, долоовор хурууны 3-р үе, дунд хурууны 3-р үе, ядам хурууны 3-р үе, чигчий хурууны 3-р үе, зүүн бугалга, сарвууны ар хэсэгт зулгаралт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, дух, баруун, зүүн нүдний алимны салстын гадна булан, зүүн нүдний алимны салстын дотор булан, баруун чихний ар хөхлөг сэртэн, чихний дэлбэн, цээж, баруун хөхний дээд хэсэг, мөр, бугалга, сарвууны ар хэсэг, зүүн шуу, сарвууны гадна хэсэг, хэвлий, нуруу, баруун гуя, зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, баруун хацарт тархмал зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Л.Ог “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.

 

1.5 Хохирол, хор уршиг

 

Шүүгдэгч Л.Он гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Х-ын биед хүндэвтэр хохирол учирсан боловч шүүх хуралдаанд хохирогч Б.Х нь “Би жирэмсэн болсон. Бид хоёр одоо хамт амьдарч байгаа. Тухайн үед эмчилгээтэй холбоотой төлбөр тооцоог О төлөөд явдаг байсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэсэн тул шүүгдэгч Л.О-гаас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй байна. Хохирогч Б.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар

 

2.1 Талуудын санал, дүгнэлт

 

Улсын яллагч Э.Уянгаас:

“Шүүхээс шүүгдэгч Л.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн сэдэл, санаа, гэм буруугийн хэлбэр, хохирол, нийгэмд учирсан хор уршигт тохирсон байх ёстой. Тиймээс Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын санал гаргаж байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Эрүүгийн хариуцлага нь заавал биелэгдэх шинжтэй байдаг ба торгуулийн ялыг биелүүлэх боломжтой. Цаашид хохирогчтой Эрдэнэт хотод амьдарна, жирэмсэн болсон гэх нөхцөл байдлуудыг харгалзан дээрх ялын санал гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж байна” гэсэн,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэнгээс: “Гэм буруугийн хэмжээ, учруулсан хор уршигт ял шийтгэл тохирсон байх ёстой. Улсын яллагчийн 3.000.000 төгрөгөөр торгох ялын саналтай санал нэг байна“ гэсэн,

 

Хохирогч Б.Хаас: “Хэлэх зүйгүй” гэсэн санал, дүгнэлтийг тус тус шүүхэд гаргав.

 

Шүүгдэгч Л.О: “Хэлэх зүйлгүй” гэх эцсийн үгийг шүүхэд хэлэв.

 

2.2 Эрүүгийн хариуцлага

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, мөн хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гаргахад нөлөөлсөн байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан жолоочийн лавлаа, мэдээлэл /хавтаст хэргийн 80 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа / хавтаст хэргийн 81 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа / хавтаст хэргийн 82 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа / хавтаст хэргийн 83 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 84 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Шүүгдэгч Л.Ог эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад урьд ял шийтгэлгүй, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон нь хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Талуудаас санал болгосон ялын төрөл хэмжээ нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, арга хэрэгсэл, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд Эрүүгийн хариуцлагыг нийгэмшүүлэх хийгээд цээрлүүлэх зорилгыг хангаж байх тул,    

 

Шүүгдэгч Л.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Од оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгийн торгох ялыг шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдлыг харгалзан уг ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд төлөх боломжтойгоор тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол төлөгдөөгүй үлдсэн 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг сануулав.

 

2.3 Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар

 

Эрүүгийн 2534***** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Л.О нь энэ хэрэгтээ сэжигтнээр баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч Б.Х гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч Л.О-гаас тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сунадаг шатрын хөлгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

 

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Л.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Л-ийн Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ог 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Од оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

 

4. Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Од сануулсугай.

 

5. Шүүгдэгч Л.Од оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.           

 

6. Эрүүгийн 2534***** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Л.О нь энэ хэрэгтээ сэжигтнээр баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч Б.Х гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч Л.Огаас тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг шатрын хөлгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.ОТГОНЖАРГАЛ