Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 125/ШШ2022/0033

 

НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧИЙН

ЭВЛЭРЛИЙГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор би Г.Д-ын нэхэмжлэлтэй Ховд аймгийн ..... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ....сумын Засаг дарга нарт холбогдох “...Ховд аймгийн ......лтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 сарын 26-ны өдрийн 7/04 дүгээр тогтоол, Ховд аймгийн .......сумын Засаг даргын 2022 оны 9 сарын 30-ны өдрийн Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2022 оны 10 сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон хариуцагч нар эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Г.Д , хариуцагч Ховд аймгийн .....сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Б , Ховд аймгийн .....сумын Засаг дарга Х.Т  бид дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна.

Үүнд: 1. Нэхэмжлэгч Г.Д нь 2023 оны 1 дүгээр улиралд болох ......сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар ......сумын Соёлын төвийн үйл ажиллагааны тайлан, үнэ тариф шинэчлэн тогтоох тухай асуудлуудыг хэлэлцүүлж, сумын удирдлагаа өгсөн үүрэг Даалгаврыг хэрэгжүүлж ажиллана.

2. Хариуцагч Ховд аймгийн ......сумын Засаг дарга Х.Т нь 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн .....сумын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/30 дугаар тушаалыг хэрэгжилтийг зогсоож, Г.Д-т Хөдөлмөрийн тухай хуульд заасан холбогдох нэмэгдэл цалинг олгоно.

3. Хариуцагч ......сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Б нь .....сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 7/04 дүгээр тогтоолын хэрэгжүүлэх талаар сумын Засаг даргад албан шаардлага, мэдэгдэл зэргийг хүргүүлэхгүй байхаар тохиолцож эвлэрийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Д  нь Ховд аймгийн .....сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, .....сумын Засаг дарга нарт холбогдуулан “...Ховд аймгийн ....сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 сарын 26-ны өдрийн 7/04 дүгээр тогтоол, Ховд аймгийн .....сумын Засаг даргын 2022 оны 9 сарын 30-ны өдрийн Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.                                                          

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч төлөөлөгч нар нь харилцан тохиролцож нэхэмжлэгч Г.Д  нь 2023 оны 1 дүгээр улиралд болох .....сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар .....сумын Соёлын төвийн үйл ажиллагааны тайлан, үнэ тариф шинэчлэн тогтоох тухай асуудлуудыг хэлэлцүүлж, сумын удирдлагаа өгсөн үүрэг Даалгаврыг хэрэгжүүлж ажиллах, хариуцагч Ховд аймгийн ....сумын Засаг дарга Х.Т нь 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн .....сумын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/30 дугаар тушаалыг хэрэгжилтийг зогсоож, Г.Д-т Хөдөлмөрийн тухай хуульд заасан холбогдох нэмэгдэл цалинг олгох, хариуцагч .....сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Б  нь ......сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 7/04 дүгээр тогтоолын хэрэгжүүлэх талаар сумын Засаг даргад албан шаардлага, мэдэгдэл зэргийг хүргүүлэхгүй байхаар харилцан буулт хийж, эвлэрлийн гэрээг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бичгээр байгуулж, гарын үсэг зуран маргаанаа дуусгавар болгожээ.

Хариуцагч нарын нэхэмжлэгчтэй эвлэрсэн эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар Г.Д-ын Ховд аймгийн ...... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ..... сумын Засаг дарга нарт холбогдуулан гаргасан “...Ховд аймгийн .....сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 сарын 26-ны өдрийн 7/04 дүгээр тогтоол, Ховд аймгийн ...... сумын Засаг даргын 2022 оны 9 сарын 30-ны өдрийн Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  Г.Д-т буцаан олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Г.СОНИНБОЛОР