| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/0197 |
| Дугаар | 2025/ШЦТ/214 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.М |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/214
2025 5 14 2025/ШЦТ/214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,
Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Мөнхтайван,
Шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч **** Х Г холбогдох эрүүгийн 2534000000*** дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч Х.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутаг, цэргийн ангийн задгайд үйл ажиллагаа явуулдаг "С.Ө.Т" гэх караокены гадна талбайд 2025 оны 3 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнийн 01 цагийн үед иргэн Л.Б маргалдаж, түүний нүүрэн тус газар нь 3-4 удаа цохисны улмаас Л.Б биед нь хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн хананы хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, доод уруулын салстад шарх, хамар, уруул, нүүрний зүүн талд зөөлөн эдийн няцралт, дээд зүүн 3-р шүд эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.
Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,
Хохирогч Л.Б өгсөн: “Би тухайн 2025 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Баянчандмань суманд байдаг найз Б, Ц нарын хамт уулзаж Баянчандмань сумын 2 дугаар хороонд байдаг Жигдэн гэх найзынхаа гэрт очоод Жигдэний гэрт Экс нэртэй архи уугаад сууж байтал 18 цагийн орчим гаднаас Г, Б Төрөө нар гаднаас орж ирсэн. Тэгээд хамт архи уугаад байж байтал Ц хот руу явлаа гээд Ж гэрээс гараад явсан. Тэгээд Ж гэрт ууж сууж байгаад сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Караоке оръё гээд Ж гэрээс Г , Б, Ж , Б нарын хамт 22 цаг өнгөрч байх үед гарч яваад Караокед ороод тэндээ дуулж сууж байгаад Г бид хоёр маргалдаж караокены үүдэнд гартал Г намайг зодсон байсан. Би маргалдаж байх үед нэлээн согтсон байсан учир Г гэх хүнтэй юунаас болж маргалдаж Г зодуулсан талаараа сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь намайг Г зодсон гээд надтай хамт явж байсан Б, Б хоёр надад хэлсэн юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. Би Г гэх хүнтэй юунаас болж маргалдсан талаараа сайн санахгүй байна. Би тухайн үед нэлээн согтсон байсан учир мэдэхгүй байна. Тухайн зодооны улмаас миний биеийн зүүн талын нүдний ухархайны ясанд хугарал үүссэн мөн хамрын зүүн талын хана хугарсан, уруул дээрээ 3 оёдол тавиулсан үүдэн шүд эмтэрч хугарсан зэрэг гэмтэл учирсан. Би өөрийн биед учирсан гэмтэл бэртлийг шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа. Би тухайн зодоон болох үед ноцолдож байгаад Г дээр гарч дарж сууж байгаад гараа далайгаад цохиогүй Г дээрээс боссон. Би хальтхан санаж байгаагаар миний нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн. Тухайн зодоон болох үед Ж бид 3-лаа гадаа байж байгаад зодолдсон байсан. Нөгөө хэд дотор байсан гэж Ж надад маргааш өглөө нь хэлж байсан юм. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учраагүй тул сэтгэцэд учирсан хохирлыг мэргэжлийн байгууллагаар гаргуулах шаардлага байхгүй гэж бодож байна. Надад одоогоор ямар нэгэн гомдол санал байхгүй байна. Нэхэмжлэх зүйл байна. Өөрийн биед учирсан гэмтэл бэртлийг эмчлүүлэх эмчилгээний зардал мөнгийг нэхэмжилж байна." гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/,
Гэрч Г.Б өгсөн: “Би 2025 оны 3-р сарын 04-ний өдөр Ж гэх найзынхаа гэрт Б, Ц нарын хамт архи уугаад сууж байтал тухайн өдрийн 18 цагийн орчим Ж гэрт гаднаас Г, Б нар орж ирээд бид хэд хамт архи уусан. Ууж байсан архи дуусаад хоорондоо ярилцаж байгаад тухайн оройны 22 цагийн орчим Ж гэрээс гарч бид хэд бөөндөө сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Караокед очиж 2 цаг дуулж байгаад шөнийн 00 цаг орчим би караокены гадаа Б, Г, Ж нарын хамт тамхи татаад зогсож байтал Караоке дотроос Б нэлээн согтуу гарч ирээд Г маргалдаж эхэлсэн. Тэр хоёр дээр, доороо орж ноцолдож зодолдоод болохгүй Ж, Б бид гурав Г, Б нарыг салгасан. Тэгтэл газраас Б-ыг Б татаж босгоод ирсэн чинь Б-ын хамраас цус гарч байсан. Тэгтэл Б Г Ж хоёрыг машинд суучих гэрт чинь хүргээд өгье гээд Г, Ж хоёрыг Б машиндаа суулгаад авч явсан. Тэр хэдийг гэрт нь хүргэж өгчхөөд Б буцаж ирээд намайг аваад явсан юм. Тэгээд би гэртээ очиж унтсан юм. Тухайн зодооны дараа Б тонгойгоод сууж байхад нь Б хамраас нь цус гарч байсан гадаа харанхуй байсан учир яг хаана ямар гэмтэл учирсан талаар би сайн хараагүй. Тэр хоёрыг салгаад би Г, Б, Ж нар аваад явсан юм. Тухайн зодоон болж дууссаны дараа Г Б машинд суулгаж байх үед Г биед ямар нэгэн ил харагдах шарх, бэртэл гэмтэл байхгүй байсан. Тухайн хоёр нөхөр архи уухаараа таарч тохирдоггүй байнга хэрэлдэж маргалддаг. Манай багын хоёр найз байгаа. Тухайн зодоон болох үед гадаа харанхуй байсан учир Г, Б биеийн хаана юугаар цохиж байгаа нь надад харагдаагүй. Сүүлд нэг хоёр удаа гараараа цохилцож баймныг бид хэд салгаад байж байтал Г, Б хөлөөрөө өшиглөх гээд байхаар нь би “та хоёр одоо болилдоо” гэж намайг хэлтэл Г “за за Б би чиний үгэнд орноо” гэж хэлсэн мөртөө тэр хоёр хоорондоо ноцолдож зодолдоод байсан. Тухайн үед тэнд байсан хүмүүс бүгд согтуу байсан. Тэнд байсан хүмүүс ер нь бүгд л архи уусан байсан юм. Би зодоон болсны дараа буюу 2025 оны 3-р сарын 05-ны өдөр Б-той утсаар ярьсан чинь Б надад хотоос ирээд миний хамар яс хугарсан байна гэж надад ярьж байсан. Тухайн орой Б ганцхан Г маргалдаж зодолдсон. Тэрнээс өөр зодоон болоогүй. Г тэр хоёр маргалдаж зодолдоод байхаар нь салгахад Б-ын нүүр хэсэгт гэмтэл үүссэн байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,
Гэрч Б.Ж өгсөн: “Би 2025 оны 3-р сарын 04-ний өдрийн 13 цагийн орчим найз Б, Б, Ц нарын хамт гэртээ байж байтал өдрийн 18 цагийн орчимд гаднаас Г, Б нар орж ирээд бид хэд хамт сууж байгаад манай гэрт бүгдээрээ архи ууж сууж байгаад оройны 22 цагийн орчим манай гэрээс дээрх хүмүүс бүгд гарч бид хэд хамтдаа сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Караокед очиж 2 цаг дуулж байгаад шөнийн 00 цаг өнгөрч байх үед би Караокены гадаа Б, Б, Г нарын хамт караокены гадаа тамхи татаад зогсож байтал Караоке дотроос Б гарч ирээд Г маргалдаж тэр хоёр дээр доороо орж ноцолдоод болохгүй байхаар салгаад ирсэн чинь Б хамраас цус гарч байсан. Тэгтэл Б, Г бид хоёрыг “машинд суучих гэрт чинь хүргээд өгье” гэхээр нь Галбадрах бид хоёр Б машинд суугаад манай гэрт хүргүүлсэн. Тэгээд Б буцаад явсан юм. Тэрнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Тухайн зодооны дараа Б хамраас нь цус гарч байсан. Гадаа харанхуй байсан учир сайн хараагүй тэр хоёрыг салгаад би Г аваад явсан юм. Зодоон болж дууссаны дараа Г хамт манай гэрт очиж харахад ямар нэгэн ил харагдах шарх, бэртэл гэмтэл байхгүй байсан. Би тухайн хоёр найзыгаа юунаас болж маргалдаж зодолдсон талаар нь сайн мэдэхгүй байна. Би маргааш нь буюу 2025 оны 3-р сарын 05-ны өдөр Б уулзсан чинь Б надад “хотоос ирлээ миний хамар яс хугарсан байна” гэж надад ярьж байсан. Би тухайн үед Б царайг харахад Б нүүрний зүүн тал нь хамар уруул хэсэгтээ хавдсан байдалтай явж байсан. Тухайн орой Б ганцхан Г маргалдаж зодолдсон. Өөр зодоон болоогүй. Г тэр хоёр маргалдаж зодолдоод байхаар нь салгахад Б нүүр хэсэгт гэмтэл үүссэн байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
Гэрч Б.Б өгсөн: “Манай найз нар болох Х.Г, Б.Ж, Г.Б, Л.Б нарын хамтаар Төв аймгийн Баянчандмань сумын төвд байрлах караоке орж дуулангаа нэг шил архи тойруулсан. Тэгээд хэдэн хэсэгт сууж байгаад 00 цагийн орчим Х.Г, Б.Ж, Г.Б, Л.Б нар тамхи татах гээд гарсан. Удалгүй 10-15 минутын орчим гадаа хүмүүс шуугаад байхаар нь гарсан чинь зодоон болсон. Хүмүүс салгаад зогсож байсан. Юу болсон талаар сонстол Х.Г, Л.Б нар хоорондоо маргалдсан гэж хэлж байсан. Тэгээд би Л.Б гэрт нь хүргэж өгтөл хамраас нь цус гарсан байдалтай байсан. Гэртээ орж амарсан юм. Би Х.Г нь Л.Б нарыг зодолдож байхыг хараагүй. Тэр хоёрыг маргалдаж байхад би дотор караоке дотор дуулж байсан. Л.Б г гэрт нь хүргэж өгөх үед хамраас нь цус нь гарсан. Х.Г цохисон гэж хэлсэн юм. Өөр зүйл болоогүй болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
Шүүгдэгч Х.Г өгсөн: “Би Төв аймгийн Баянчандмань суманд гэр бүлийн хамтаар амьдардаг. Би 2025 оны 3-р сарын 04-ний орой 18 цагийн орчимд гэрийнхээ ар талын гудамжинд байдаг найз Ж гэх айлд Б найзынхаа хамт яваад ортол Ж гэрт Б, Б, Ц нар архи уугаад сууж байсан. Тэгээд бид хоёр тухайн хүмүүстэй хамт Ж гэрт сууцгааж байгаад оройны 22 цагийн үед сумын төвд үйл ажиллагаа явуулдаг караоке орж дуулцгаах болоод бүгдээрээ Ж гэрээс гарч хамтдаа караокед очоод 2 цаг авч дуулж байгаад шөнийн 00 цагийн үед би караокены гадаа Ж бид хоёр түрүүлж гараад араас Б гарч ирээд хамт тамхи татаад зогсож байтал Б бид хэдийн араас гарч ирээд бие засах гэж явж байх үедээ намайг мөрөөрөө мөрлөөд байхаар нь би тухайн үед чимээгүй байж байгаад “чи одоо яагаад байгаа юм” гэж хэлтэл Бүд-Очир цаашаа явж шээж дуусаад буцаж ирээд дахиад намайг өдөөд байсан юм. Би тухайн үед Б өөдөөс уурлаж бид хоёр барилцаж аваад дээр доороо ортол нэлээн ноцолдож байгаад би Б доороо хийж дээрээс дарж сууж байгаад нүүр хэсэгт нь өөрийнхөө гараар 3-4 удаа цохитол миний араас Б ирээд чи одоо болио гэж надад хэлээд намайг цааш татаж авсан. Б цааш нь Ж босгож аваад Б машинтайгаа ирээд намайг Ж хамт Ж гэрт хүргэж өгчхөөд буцаж яваад Б гэрт нь хүргэж өгсөн байсан. Тэгсэн чинь манай найз дээд ангийн залуу болох Б надад зодуулсан гэх утгатай дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад сэжигтнээр тооцогдон мэдүүлэг өгч байгаа юм. Тухайн орой надад Б маргалдах шалтгаан бол байгаагүй. Б өөрөө намайг өдөөд. Тухайн орой би уурандаа Б гэх найзынхаа нүүр хэсэг рүү 3-4 удаа хүчтэй цохисон. Өөр надад Б цохиж зодсон асуудал байхгүй. Миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Тухайн зодоон болдог орой надтай хамт байсан хүмүүс бүгд архи уусан байсан юм. Би ч тухайн орой нэлээн согтсон байсан юм. Бид хоёрыг ноцолдож байгаад босоод иртэл Б хамраас цус гарч байсан. Уруул хэсэгт мөн бага зэрэг хамааралтай харагдаж байсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Би уг тогтоолыг уншиж танилцсан. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан болно. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний хэргийн хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,
Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №Төв0725/169 дугаартай шинжээчийн дүгнэлт: " 1, 2. Л.Бүд-Очирын биед хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн хананы хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, доод уруулын салстад шарх, хамар, уруул, нүүрний зүүн талд зөөлөн эдийн няцралт, дээд зүүн 3-р шүд эмтэрсэн гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй." гэжээ /хх-ийн 21-22/,
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №207 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 38-42/,
Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №182 дугаар эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх-ийн 47/,
Хохирогч Л.Б “Лазер мед” эмнэлэгт үзүүлсэн баримт /хх-ийн 56-57/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Х.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн Прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч Х.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутаг, цэргийн ангийн задгайд үйл ажиллагаа явуулдаг "С.Ө.Т" гэх караокены гадна талбайд 2025 оны 3 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнийн 01 цагийн үед иргэн Л.Б маргалдаж, түүний нүүрэн тус газар нь 3-4 удаа цохисны улмаас Л.Б биед нь хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн хананы хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, доод уруулын салстад шарх, хамар, уруул, нүүрний зүүн талд зөөлөн эдийн няцралт, дээд зүүн 3-р шүд эмтрэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Х.Г гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Л.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Л.Б нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох талаар хавтаст хэргийн 5-6 дугаар хуудаст авагдсан түүний мэдүүлэг, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдсон шүүгдэгчээс хохирогчид 1 800 000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн 2534000000*** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** Х Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г оногдуулсан 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Х.Г оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Г нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ