Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/245

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

 

 

 

 

 

 2025           5            28                                                    2025/ШЦТ/245

                                                                                                                         

                                   

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цогзолмаа,

Шүүгдэгч П.Б, Х.Г, Д.Б, Ц.Э, Б.Б, Д.Н, Д.Д, Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Б.Г, А.Х.Г, Б.Д.Д, Ц.Б.Б, Б.Ц.Э, Х.Д.Н, Б.П.Б, Б.Д.Б нарт холбогдох эрүүгийн 000000000 дугаартай 4 хавтас хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, ............... регистрийн дугаартай.

 

2.Монгол Улсын иргэн, .................регистрийн дугаартай.

 

3.Монгол Улсын иргэн, ..................регистрийн дугаартай.

 

4.Монгол Улсын иргэн, ..............регистрийн дугаартай.

 

5. Монгол Улсын иргэн, ............... регистрийн дугаартай.

 

6. Монгол Улсын иргэн, ................. регистрийн дугаартай.

 

7.Монгол Улсын иргэн, .................. регистрийн дугаартай.

 

8.Монгол Улсын иргэн, ....................... регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б, Х.Г, Ц.Э, Б.Б, Д.Н, Д.Д, Б.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Б, Х.Г, Ц.Э, Б.Б, Д.Н, Д.Д, Б.Г нар нь бүлэглэн 00-00 ЛЛЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, 2023 оны 9 дүгээр сарын 23-наас 24-ний өдрийг хүртэл Төв аймгийн Заамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх "Наймган” гэх нэртэй газар "Cinars-4500" гэх бичиглэлтэй улаан өнгийн бензин мотор, цохилттой өрөм зэрэг эд зүйлс ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, 1 тонн 199 килограмм 300 грамм ашигт малтмалын шороо олборлож, байгаль орчинд 13,016,487.85 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

Энэ нь эрүүгийн 000000000 дугаартай хэрэгт авагдсан:

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Т-н өгсөн: “Би эрх үүрэгтэйгээ уншиж танилцлаа. Асууж тодруулах зүйл байхгүй, өмгөөлөгч авах шаардлагагүй. 2018 онд Солонгос улсын Сөүл хотын Меонжигийн их сургуулийг бизнесийн удирдлага чиглэлээр төгссөн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд 2022 оны 6 дугаар сард ажилд орсон. Түүнээс хойш уг газарт мэргэжилтнээр ажиллаж байгаа. Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Иймд экологи-эдийн засгийн үнэлгээнд заасан нөхөн төлбөрийг нэхэмжилж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д "байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого", 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон нөхөн төлбөрийг манай дансанд тушаах ёстой байдаг.” гэх мэдүүлэг /1хх 64-65/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-н өгсөн: “Намайг Төв аймгийн Заамар сумын засаг даргын тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/314 дугаартай албан бичгээр мөрдөн шалгах ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар томилсон, надад хэрэгт оролцогчоор томилогдсонд татгалзах зүйл байхгүй. 2010 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийг уул уурхайн удирдлага мэргэжлээр суралцаж төгссөн. Төв аймгийн Заамар сумын засаг даргын тамгын газарт 2017 оны 11 дүгээр сараас байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон. Түүнээс хойш уг газарт мэргэжилтнээр ажиллаж байгаа. Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. ...Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг. Тухайн хэрэгт холбогдох буруутай этгээдүүдээс Эко Инженеринг" ХХК-иас 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 14 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгасан байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрийг мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан багаж зэвсэг, тээврийн хэрэгслийн үнэ болох "Хөрөнгө Эстимэйт үнэлгээ" ХХК-иас 2024 оны 5 дугаар сарын 17-ны гаргасан 01/30 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан үнэлгээ зэргийг нэхэмжилж байна. Шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу хохирлыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1хх 76-78/,

Иргэний нэхэмжлэгч Э.А-н өгсөн: “Би Зөв найзууд НҮТББ-ын Чингэлтэй дүүрэг дэх салбарын тэргүүний ажилтай юм. Манай төрийн бус байгууллага нь хүүхэд, залуучууд болон алдаж эндсэн буруу зам руу явах гээд байгаа хүмүүсийг зөв зам руу чиглүүлэх зорилготой юм. 2023 оны 9 дүгээр сарын 20-ны манай хуурай дүү Б-Энь надад хандан танд Портер байна уу хашааны зэрлэг, хогийг цэвэрлэж, гэрээ нүүлгэж авчрах гэсэн юм, 10 дугаар сарын 01-ний өдөр эхнэрээ албан ёсоор гуйж авах гэсэн юм гэхээр нь надад нэг портер байгаа Толгойтын тэндээс очоод авчих гэсэн. Тэгээд тэр өдрөө надтай утсаар холбогдоод хог, зэрлэгээ зөөж байна гэж байсан. Тэрнээс хойш надтай холбогдоогүй байж байгаад 9 дүгээр сарын 25-ны өдөр утсаар яриад Заамар суманд Экологийн цагдаа нарт баригдсан гэхээр нь яасан юм вэ гэхэд хүн гуйгаад юм ачаад өг гэхээр ирсэн чинь шуудайтай шороо ачиж явж байгаад баригдсан гэж байсан. Миний хувьд Б өөр тийшээ яв гэж хэлээгүй, Заамар явсан гэдгийг мэдээгүй. Хэрэв энэ хэргийн улмаас миний эзэмшлийн 00-00 ЛЛЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хураагдахаар бол үнэлгээний дагуу төлбөрийг буруутай этгээдээр төлүүлэх хүсэлтэй байна. Уг тээврийн хэрэгслийг Шаарийбуу гэдэг хүнээс 5 сая төгрөгөөр худалдаж аваад нэрийг нь шилжүүлээгүй байгаа. Гэхдээ уг тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх юм. Уг тээврийн хэрэгсэл 1999 онд үйлдвэрлэгдсэн 2009 онд Монгол Улсад орж ирсэн гадна үзэмж болон мотор хроп гайгүй боловч тэвш, нум зэрэг муудсан байсан. Чанар байдлын хувьд дунд зэрэг л машин байгаа юм. ” гэх мэдүүлэг /1хх 83/,

Гэрч Г.С өгсөн: “Би найз Л хамт 2022 онд Дорнод аймгийн Баяндунд суманд алт гарч байгаа болов уу гээд сонирхоод явж байхдаа тус аймгийн гар аргаар алт олборлодог хувь хүмүүсээс бөхийн арслан цолтой Б.Б гэх хүний сургийг сонсож байсан. Б.Б нь тухайн газар нутагт алт олборлодог уурхайнуудын эзэдтэй маргалдаж явдаг гэж байсан ба алтанд явдаг нутгийн хүмүүсийн дунд нэр нөлөөтэй хүн гэж байсан. Тэгээд тухайн үед танилцаж байсан. Хамт алт олборлож байгаагүй. Д.Н мөн Б, Э Г гэх хүмүүсийг огт танихгүй. Харин Л 2020 онд танилцаж найзууд болж байсан. Би 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би Улаанбаатар хотод байсан. Харин маргааш нь буюу 9 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Наймган гэх газарт алт гарч байгаа гэж сонсоод сонирхож үзье гэж бодоод найз Нэргүй, Тулгаа хоёртой хамт очсон. Тухайн газарт цөөхөн хүмүүс алт олборлож байхаар нь алт гарахгүй байгаа юм байна гэж бодоод тэнд байсан танихгүй хүнээс алт гарч байна уу асуухад өмнөх өдөр нь буюу 9 дүгээр сарын 24-ний орой Экологийн цагдаагийн албанаас цагдаа нар ирээд хууль бусаар алт олборлож байсан хүмүүсийг бариад аваад явсан, бөөн асуудал үүссэн гэсэн. Тэгэхээр нь цагдаа нар ирэх юм байна мөн өмнө үйлдсэн ашигт малтмалын хэрэг шүүхийн шатан дээр байгаа болохоор одоо дахиад баригдвал ял нэмүүлж хорих ял авна гэж айгаад буцахаар шийдээд найз Нэргүй, Тулгаа хоёрын хамт тухайн орой Наймганаас яваад Заамар сумын төв дээр буудалд хоноод маргааш нь буюу 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хот руу явсан. Би 2024 оны 9 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Б.Б, Д.Н Б, Э Г, Лгэх хүмүүстэй тааралдаагүй ба тухайн газарт хамт байгаагүй. Мөн тухайн үед Л-г хаана юу хийж байсныг мэдэхгүй байна. Б бид хоёрын дунд өмнө нь таарамжгүй харилцаа байсан ба намайг уг хэрэгт татан оруулах гэж байна гэж би гадарлаж хардаж байна.” гэх мэдүүлэг /1хх 101-102/,

Шүүгдэгчийн Д.Н-н өгсөн: “Би 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Соб гэх газарт авга ах Батсуурийн гэрт байж байсан. Учир нь Собоос зүүн урагш 26-27 орчим км зайд байх Наймган гэх газарт алт гарч байна гэж би сонсоод тэнд очсон. Ингээд 20-ны өдрөөс хойш Наймган гэх газарт уулын бэл рүү ирэн очин байж байсан. Тэнд 100 гаруй хүмүүс гар аргаар алт олборлож байсан. Би бол тэнд ирэн очин байж байхдаа таньдаг ганц нэг хүн таарвал алт гуйж авна гэж бодоод явж байсан. Ингээд байж байгаад 9 дүгээр сарын 23-ны өдөр Соб дээр танил дүү Бтай тааралдахад Г, Д, Б нарыг дагуулчихсан цагаан өнгийн Приус маркийн машинтай бас цэнхэр өнгийн портер машинтай явж байсан. Би Приус машинд нь суугаад Б, Г, Д нартай алт гарч байгаа газар руу хамт явсан. Араас цэнхэр портертой Б-Эдагаад явсан. Тэнд очоод машинаас буухад Б нь “Д, Г, Б нар хамт нүх рүү орно” гээд ээлжээ хүлээгээд үлдсэн. Би цааш яваад танил Давгаатай тааралдаад 2 шил архи уусан. Ингээд согтуу байж байхад цагдаа ирж байна гээд тэнд байсан гар аргаар алт олборлож байсан хүмүүс зугтаасан. Тэр үед би Бийн цагаан өнгийн Приус машин дотор суусан. Дотор нь Г, Д хоёр байсан. Би машинаас буугаад цааш гүйж зугтаасан. Тухайн алтны агууламжтай шуудайтай шороо, чулуу нь минийх биш. Унаж явсан мөн хамт явсан хүмүүсийн алттай шороо чулуу байх. Хаа хамаагүй хүмүүс тухайн портер дээр алттай чулуугаа тавихгүй шүү дээ. Уулын энгэр дээр 2-3 нүх байсан. Хүмүүс ээлжлээд л ороод байсан. Би очиж хальт харчхаад доош бууж архи уусан. Б дагуулж ирсэн хүмүүстэйгээ нүхэн байж байсан. Би цааш явж архи уусан. Цагаан өнгийн Прадо маркийн машин харагдаж байсан. Харин ямар хүмүүс дотор нь байсныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /3 хх 138-139, 1 хх 129-130, 3 хх 43-44/,

Шүүгдэгч Б.Б өгсөн: "Би Төв аймгийн Прокурорын газраас 000000000 дугаартай яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн биеэр нүх рүү орж газар ухаж шороо чулуу гаргаагүй. Би Улаанбаатар хотод гэртээ ажилгүй байж байхдаа Төв аймгийн Заамар сум Наймган гэх газарт алт гарч байна гэж хүмүүсийн цуурхлаас сонсоод 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр найз Цолмон мөн түүний найз Ука гэх залуутай гурвуулаа Улаанбаатар хотоос гараад төв аймаг руу Ука гэх залуугийн машинтай явсан. Замдаа нутгийн дүү нар болох Г, Д нарыг Дорнод аймагт байхад нь дуудсан. Тэгээд 9 дүгээр сарын 22-ны орой Заамар сумын Соб дээр очоод танил ах О хоносон. Маргааш нь Н таараад энд алт гарч байгаа юм уу гэж ярилцаад Наймган гэх газар руу хамт явахаар болсон. Ингээд 9 дүгээр сарын 23-ны өдөр мөн Отгонбаяр ахынд хоносон ба шөнө нь Г, Д нар ирсэн ба би тосож авсан. Ингээд 9 дүгээр сарын 24-ний өдөр нар бууж байх үеэр /цагийг нь сайн санахгүй байна/ Н, Г, Д бид дөрөв Г-ын цагаан өнгийн Приус-20 маркийн машинтай Наймган гэх газар руу очсон. Тэнд очиход 400-500 гаруй хүн гар аргаар алт олборлож байсан. Ингээд Н машинаас буугаад явсан ба Г, Д бид гурав машин дотор суугаад тэр хавийг сонирхоод сууж байсан ба нэг машинаас буугаад бие засаж байхад зүс таних Б портер унаад явж байгаа харагдсан ба ирэхээр нь мэнд мэдээд явуулсан. Ингээд буцаад машиндаа байж байтал цагдаа нар ирлээ гээд бүгд зугтаасан ба Г, Д бид гурав зугтаж яваад цагдаад баригдсан. Өөр зүйл болоогүй. Би алт олборлоогүй. Б-г би дуудаагүй, тэр алттай чулууг би мэдэхгүй. Би уулын энгэрийг машин дотроос л хараад сууж байсан. Нүх рүү очоогүй. Мэдүүлэг авахын өмнө намайг баривчлахдаа эрүүгийн мөрдөгч нар нь нийлж зодоод толгойд буу тулгаад одоо алчихна шүү, шоронд чинь явуулна гэж дарамтлаад байсан. Тухайн үед би шокт орсондоо ингээд мэдүүлэг өгчихсөн байна. Яагаад ингэж мэдүүлснээ сайн санахгүй байна. Буяннэмэх ахлах мөрдөгч бол намайг зодож, дарамталж мэдүүлэг авсан зүйл байхгүй. Би Э Б, Л, С, Ганаа, Бүлтүүш гэх хүмүүсийг танихгүй. Би Н, Бат-Эрдэнэ, Г, Д-гээс өөр хүн танихгүй. Н нь миний танил ах, Б-Э нь зүс мэдэх танил, Г, Д нь миний нутгийн дүү нар юм. Би уг хэргийг зохион байгуулж алт олборлосон асуудал байхгүй. Би биечлэн газрын хэвлийд халдаагүй. Тухайн үед би ажилгүй мөнгөний хэрэгтэй байсан тул алт үнэхээр гарч байвал гар аргаар олборлоод алт гаргаж авъя гэсэн бодолтой очсон.” гэх мэдүүлэг /3 хх 30-31, 1 хх 134-135/,  

 

Шүүгдэгч Ц.Э-ийн өгсөн: "Болсон асуудлын хувьд гэвэл 2023 оны 9 дүгээр сарын 19-ны үед Г-гэх Дарханы залуу над руу утсаар яриад “Төв аймгийн Заамар суманд алт гарч байна явах уу” гэхээр нь би зөвшөөрөөд хамт явъя гэсэн. Тэгээд 9 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түнхэл суманд гэр амралт ажиллуулдаг найз Г-О руу очиж уулзаад “Заамарт алт гарч байна машинаа авчих хамт явъя” гэхэд “би явахгүй манай баз Б-ыг аваад явчих ажилгүй байгаа” гэсэн. Тэгээд би Г-О-ын улаан өнгийн Простер маркийн машиныг аваад Б-ыг гэрээс нь очиж аваад Төв аймгийн Борнуур сумын Урьхан хоолны газарт очиж Гантайванг аваад бид гурав цааш Заамар сум руу явж 9 дүгээр сарын 22-ны шөнө очсон. Тэнд очиход машин эвдэрч машиндаа хоноод маргааш нь буюу 23-ны өдөр Г машин дээр үлдэж Б бид хоёр цааш алхаж уул руу явсан. Тухайн ууланд очиход ойролцоогоор 100 гаруй хүмүүс гар аргаар алт олборлох гээд зарим нь нүх рүү ороод байж байсан. Тэгээд би Бтай очиж уулзаад ажил хийхээр холоос ирлээ орж алт ухах нүх байна уу гэж асуухад нэг нүх зааж өгөөд ийшээ ороод ух гэсэн. Тэгээд Б бид хоёрын би нүх рүү орж хар өнгийн молдокоор шороо чулууг буталж хувинд хийхэд Б татаж дээш гаргадаг байсан. Ингээд 23, 24-ний өдөр ажиллаж алттай шороо, чулуу гаргаад хажууд Цэнхэр өнгийн портерын ачаан дээр аваачиж тавьсан. Тэгтэл цагдаа нар ирж бид нар зугтаасан ба би баригдалгүй цааш явсан харин Б баригдсан. 9 дүгээр сарын 22-ны өдөр машин эвдрэх үед би Г-О руу залгаад машин чинь эвдэрсэн ирж аваарай гэж хэлсэн ба Г-О 9 дүгээр сарын 23-ны өдөр ирж Б бид хоёр тосож авсан. Ингээд уулзсан ба Б бид хоёрын ажилд анхнаасаа оролцохгүй гэж байсан тул машин руу нь хүргэж өгсөн. Тэгээд машинаа янзалж байгаад 9 дүгээр сарын 24-ний өдөр цагдаа нар ирэхээс өмнө Говь-Алтай аймагт ажилтай гээд яваад өгсөн. Харин Гантайвангийн хувьд машинаа хараад машиндаа л байж байсан. Яг гардаж нүх рүү орж ажилласан шороог татаж гаргасан нь Б бид хоёр байгаа юм. Бийг аймгийн арслан цолтой бөх гэдгээр нь мэднэ. Тухайн газарт очиход Б нь хүмүүсийг аль нүх рүү орохыг зааж зохион байгуулж байсан тул очиж уулзаж танилцсан. Тэгээд Бт “холоос ажил хийхээр ирлээ аль нүх рүү орох вэ” гэж асууж заалгаад Б бид хоёр заасан нүх рүү нь орж ажилласан. Тэгээд гаргасан чулуугаа цэнхэр портер дээр ачиж байсан. Б бид хоёр сүүлд нь алттай чулуу авах байсан ба ажлаа дуусгаж чадаагүй байхад цагдаа нар ирсэн. Харин Н гэдэг хүнийг зүс танина. Н нь тухайн газарт явж байсан. Миний бие доош нүх рүү орж ажиллаж байсан. Б дээрээс миний олборлосон алттай чулууг татаж гаргаж байсан. Мөн өөр Дорнодоос ирсэн Д, Г гэх хүмүүс мөн шуудайтай шороо чулууг портер руу зөөж байсан.” гэх мэдүүлэг /3 хх 52-54, 146-147/,

 

Шүүгдэгч Х.Г ын өгсөн: “2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр намайг Дорнод аймгийн Баяндун суманд байхад Б ах 0000000 дугаарын утаснаас миний 8800000 дугаарын утас руу залгаад “Төв аймгийн Заамар суманд алт гарч байна, нэг хүн дагуулж ирээд шороо гаргах ажилд туслаад өгөөч гаргасан алтнаасаа хуваагаад цалинг чинь өгнө” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Д рүү утсаар залгаад “Б ах залгаад Төв аймаг Заамар суманд хүрээд ир алт гарч байна, туслаад өгөөч гэж байна, хоёулаа хамт явчхаад ирье” гэхэд зөвшөөрсөн. Тэгээд би өөрийнхөө 00-00 РРР улсын дугаартай Приус-20 маркийн машинтай Баяндун сумаас аймгийн төв дээр очиж Дг аваад цааш бид хоёр Улаанбаатар хот руу явсан. Ингээд маргааш нь буюу 9 дүгээр сарын 23-ны өдрийн өглөө эрт 05 цагийн үед Улаанбаатар хотод очоод Д бид хоёр тус тусдаа айлд очиж унтаж байгаад 10 цагийн үед Б ахын холбож өгсөн Д бид хоёрын замыг зааж хамт явах Б-Э гэх хүн залгаад 22-н товчоон дээр уулзъя гэсэн. Тэгээд Д бид хоёр 25 дугаар эмийн сан дээр уулзаад цааш 22-н товчоон дээр очоод Б-Э гэх 29-85 улсын дугаартай цэнхэр өнгийн портертой залуутай уулзаад цааш хамт Төв аймаг явсан. Ингээд 2 машинтай хамт Төв аймгийн Заамар суманд 16 цагийн үед очоод Бтай утсаар ярихад Соб дээр хүрээд ир гэхээр нь яваад очиход Б тосож аваад хоол идүүлээд 11 цагийн үед цааш хөдлөөд шөнийн 02 цаг болж байхад өндөр уулархаг газарт очсон. Тэнд очиход олон хүмүүс байсан. Бүгд нүх рүү орж гар аргаар алт олборлох зорилгоор шороо чулуу гаргаж байсан. Тухайн газарт ойролцоогоор 100 гаруй хүн бужигналдаж байсан. Д бид хоёр замд маш олон цаг явсан тул ядраад машиндаа унтсан. Маргааш нь буюу 9 дүгээр сарын 24-ний өдөр 11 цагийн үед Д бид хоёр сэрээд хоол идчихээд машин дотроо хэвтэж байхад Б нэг найзыгаа дагуулж ирээд “Заамар сум руу хүргэж өгнө” гээд бид нарыг хүргэж өгөөд Заамар суман дээр явж байхад Б ах “цагдаа нар ирж байна” гэж мэдээд Н руу яриад “цагдаа нар ирж байна, юмаа ачаад зугтаахад буцаж бэлдээрэй" гэсэн. 21 цагийн үед буцаж очиход хамт ирсэн цэнхэр өнгийн портер шуудайтай Ныг Приус машиндаа суулгаад урд талд нь гарч гуперлээд араасаа цэнхэр портер дагуулаад явж байтал урдаас цагдаа нар гарч ирсэн. Цагдаа нар ирээд хаалга онгойлгоод хамгийн түрүүнд Дг татаж буулгасан. Харин Б, Н бид гурав цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцээд машинтайгаа цааш зугтааж байгаад машинаас буугаад гүйцгээсэн. Н бид хоёр машинаас гарч гүйгээд баригдаагүй. Б баригдсан. Б Заамарт алт гарч байна шороо гаргах ажил хийх хүн хэрэгтэй байна гээд дуудсан.” гэх мэдүүлэг /3 хх 65-66/,

 

Шүүгдэгч Д.Д гийн өгсөн: "2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр намайг Дорнод аймгийн төвд байхад Г 000000000 дугаарын утаснаасаа миний 000000000000000 дугаарын утас руу залгаад Б ах Төв аймгийн Заамар суманд хүрээд ир ойр зуурын хийх ажил байна гэсэн. Тэгэхээр нь би тухайн үед хийх ажилгүй байсан болохоор зөвшөөрөөд Гыг аймгийн төв дээр хүлээсэн ба Г Приус-20 маркийн машинтайгаа Баяндун сумаас аймгийн төв дээр ирж намайг аваад цааш бид хоёр Улаанбаатар хот руу явсан. Ингээд маргааш нь буюу 9 дүгээр сарын 23-ны өдрийн өглөө эрт 05 цагийн үед Улаанбаатар хотод очоод Г бид хоёр тус тусдаа айлд очиж унтаж байгаад 10 цагийн үед Б ахын холбож өгсөн Г бид хоёрын замыг зааж хамт явах Б-Э гэх хүн залгаад 22-н товчоон дээр уулзъя гэсэн. Тэгээд Г бид хоёр 25 дугаар эмийн сан дээр уулзаад цааш 22-н товчоон дээр очоод Б-Э гэх 00-00 улсын дугаартай цэнхэр өнгийн портертой залуутай уулзаад цааш хамт Төв аймаг явсан. Ингээд 2 машинтай хамт Төв аймгийн Заамар суманд 16 цагийн үед очоод Б тай утсаар ярихад Соб дээр хүрээд ир гэхээр нь яваад очиход Б тосож аваад хоол идүүлээд 11 цагийн үед цааш хөдлөөд шөнийн 02 цаг болж байхад өндөр уулархаг газарт очсон. Тэнд очиход олон хүмүүс байсан ба бүгд нүх рүү орж гар аргаар алт олборлох зорилгоор шороо чулуу гаргаж байсан. Тухайн газарт ойролцоогоор 100 гаруй хүн бужигналдаж байсан. Г бид хоёрын хувьд замд маш олон цаг явсан тул ядраад машиндаа унтсан. Ингээд маргааш нь буюу 9 дүгээр сарын 24-ний өдөр 11 цагийн үед Г бид хоёр сэрээд хоол идчихээд машин дотроо хэвтэж байгаад Б нэг найзыгаа дагуулж ирээд Заамар сум руу хүргэж өгнө гээд бид нарыг хүргэж өгөөд Заамар суман дээр явж байхад Б ах цагдаа нар ирж байна гэж мэдээд Н руу яриад цагдаа нар ирж байна, юмаа ачаад зугтаахад бэлдээрэй гэсэн. Ингээд 21 цагийн үед буцаж очиход хамт ирсэн цэнхэр өнгийн портер шуудайтай танихгүй хүмүүс чулуугаа ачиж байсан ба бензин моторыг нь би ачиж өгсөн. Ингээд Н-ыг Приус машиндаа суулгаад урд талд нь гарч гуперлээд араасаа цэнхэр портер дагуулаад явж байтал урдаас цагдаа нар гарч ирсэн. Цагдаа нар ирээд хаалга онгойлгоод намайг хамгийн түрүүнд татаж буулгасан. Харин Г, Б, Н гурав цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцээд машинтайгаа цааш зугтааж явсан. Мөн портер машин зугтааж явж байгаа цагдаа нарт баригдсан. Эхэндээ бол ямар ажил хийхээ мэдээгүй. Харин замд явж байхад Г надад Б Заамарт алт гарч байна шороо гаргах ажил хийх юм байна гэсэн. Цэнхэр өнгийн машин дээр ямар шуудайтай чулуу ачиж байсныг мэдэхгүй байна. Г бид хоёрын хувьд нүх рүү очоогүй. Б гар аргаар алт олборлоно цалин өгнө гэж хэлээд Г бид хоёрыг Төв аймгийн Заамар суманд дуудсан. Тэнд олон хүмүүс олон тээврийн хэрэгслүүд байсан сайн санахгүй байна. Би бол цагаан өнгийн Прадо маркийн тээврийн хэрэгсэл хараагүй, надад нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /3 хх 74-75, 175-176/,

 

Шүүгдэгч Б.Г-О-ын өгсөн: “Б бид хоёр нэг айлын хүргэн байгаа юм. Э-тэй багийн найзууд. Би Сэлэнгэ аймгийн Түнхэл суманд эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Миний бие зундаа сумандаа гэр амралт ажиллуулдаг ба хажуугаар нь модонд явж амьжиргаагаа залгуулдаг. 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр би өөрийн ажиллуулдаг гэр амралт дээр найзуудтайгаа архи уучхаад унтаж байхад гаднаас манай найз Э орж ирээд Заамар суманд алт гарч байгаа юм байна, хамт явчхаад ирье гэхээр нь би явахгүй гээд үлдсэн ба Э-д Б-ыг аваад явчих гээд тухайн үед өөрийн эзэмшлийн унаж байсан улаан өнгийн Порестэр маркийн машинаа өгөөд явуулсан. Үүнээс 2 хоногийн дараа Э над руу залгаад машин чинь эвдэрчихсэн ирээд машинаа засах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би 9 дүгээр сарын 23-ны өдөр очоод машинаа үзэхэд машины компьютер нь шатчихсан байсан ба доголдоод ээрээд байсан. Тэгэхээр нь би машинаа тэнд задалж үзэж байгаад нэг хоносон. Тэгээд машинаа засаж чадаагүй тул тэнд нь үлдээгээд 9 дүгээр сарын 24-ний өдөр 13 цагийн үед байх Б нэг хүнтэй хамт цагаан өнгийн Приус маркийн машинаар Заамар сум руу хүргүүлсэн. Тэндээсээ би унаанд суугаад Улаанбаатар хот руу явсан. Би тухайн өдөр машинаа задалж хоносон. Тухайн газарт уулан дээр маш олон хүмүүс гар аргаар алт олборлож байгаа харагдсан ба би тухайн ажилд оролцоогүй. Би 9 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Хан-Алтай нэртэй уурхайд ажилтай байсан тул 9 дүгээр сарын 24-ний өдөр Заамар сум руу явах унаа хайгаад байж байтал цагаан өнгийн Приус маркийн машинтай Б гэх залуу намайг хүргээд өгье гэхээр нь би машинд нь суусан ба Б нь нэг залуугаар жолоо бариулчихсан байсан. Ингээд намайг 9 дүгээр сарын 24-ний өдөр намайг Заамар суманд хүргэж өгчхөөд буцаад явсан ба би Улаанбаатар хот руу явсан. Харин орой нь цагдаа нар ирсэн гэж байсан. Би доор машин дээрээ байсан ба Б, Э хоёр ууланд дээр байсан. Яг нүх рүү орж байгааг нь би хараагүй. Олон хүмүүстэй бужигналдаад уулан дээр байсан. Н, Б нарыг танихгүй ээ. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /3 хх 182-183/,

Шүүгдэгч Д.Б-ы өгсөн: “Болсон асуудлын хувьд гэвэл 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд гэртээ байж байтал манай баз Г-О над руу залгаад "Э чамайг очиж авна, Заамар суманд алт гарч байна хамт явж ажил хийх үү" гэж асуухаар нь би зөвшөөрсөн. Тэгээд удалгүй Э Г-О-ын Forester маркийн машиныг унаад намайг ирж авсан. Бид хоёр тухайн өдрөө сумаас гараад Төв аймгийн Борнуур сумын Урьхан хоолны газарт очиход Э нь найз Г гэх залууг авсан. Тэгээд бид гурав цааш Заамар сум руу явж 9 дүгээр сарын 22-ны шөнө очсон. Тэнд очиход машин эвдэрч машиндаа хоноод маргааш нь буюу 23-ны өдөр Г машин дээр үлдэж Э бид хоёр цааш уул руу алхаж явсан. Тухайн ууланд очиход харагдсан. Э Б тай очиж уулзаад ажил хийхээр холоос ирлээ алт ухах нүх байна уу гэж асуухад нэг нүх зааж өгсөн. Тэр нүх рүү нь Э хар өнгийн молдокоор шороо чулууг буталж хувинд хийхээр нь би татаж дээш гаргасан. Ингээд 23, 24-ний өдөр ажиллаж алттай шороо, чулуу гаргаад хажууд байсан цэнхэр өнгийн портерын ачаан дээр аваачиж тавьсан. Тэгээд 9 дүгээр сарын 24-ний орой цагдаа нар ирж бид нар зугтаасан ба миний бие цагдаад баригдсан. 9 дүгээр сарын 22-ны өдөр машин эвдрэх үед би Г-О руу залгаад “машин чинь эвдэрсэн ирж аваарай" гэж хэлсэн ба Г-О 9 дүгээр сарын 23-ны өдөр ирсэн. Ингээд Э бид хоёртой уулзсан ба бид хоёрын ажилд анхнаасаа оролцохгүй гэж байсан ба машин дээрээ байж байгаад 9 дүгээр сарын 24-ний өдөр цагдаа нар ирэхээс өмнө Говь-Алтай аймагт ажилтай гээд яваад өгсөн. Харин Гантайвангийн хувьд машинаа хараад байж байсан. Яг гардаж нүх рүү орж шороог татаж гаргасан нь Э бид хоёр байгаа юм. Ашигласан багаж хэрэгсэл гэвэл хар молдокыг улаан өнгийн бензин мотороо асаагаад ашигласан. Олборлосон алттай шороогоо цэнхэр өнгийн портер маркийн машинд ачдаг байсан. Би бол Б, Н гэх хүмүүсийг танихгүй тэнд очоод таньдаг болсон. Б нь хүмүүсийг аль нүх рүү орохыг зааж зохион байгуулж байсан. Бийн зааж өгсөн нүх рүү Э бид хоёр орж ажилласан. Тэгээд гаргасан чулуугаа цэнхэр портер дээр ачиж байсан. Э бид хоёр сүүлд нь алттай чулуу авах байсан ба ажлаа дуусгаж чадаагүй байхад цагдаа нар ирсэн. Миний бие Б-ы олборлосон алттай шороог дээш гаргаж байсан. Дорнодоос ирсэн Д, Г гэх хүмүүс нүх рүү орж мөн адил ажиллаж байсан. Харин портерын жолооч Б-Э нь гаргасан шороо чулууг зөөгөөд ачаан дээрээ тавьж байсан ба ачиж дууссаны дараа алттай шороо чулууг Заамарын Соб руу тээвэрлэнэ гээд байж байсан. Б гэх хүн зохион байгуулж ажилласан. Манай баз Г-О над руу залгаад "Э чамайг очиж авна, Заамар суманд алт гарч байна хамт явж ажил хийх үү" гэж асуухаар нь би зөвшөөрсөн. Ингээд Э намайг ирж авсан. Г гэх хүнийг замаараа бас авсан. Г нь бол нүх рүү огт очоогүй. Харин Э  Г хоёрыг Б дуудсан. Бийг уг хэргийг зохион байгуулсан гэж үзэж байна.” гэх мэдүүлэг /3 хх  92-93, 153-154/,

Шүүгдэгч П.Б өгсөн: “2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр танил ах Б над руу 00000000 дугаарын утаснаас миний утас руу залгаад юу хийж байна гэхээр нь би барилгын ажил хийж байна гэхэд Төв аймгийн Заамар суманд шороо, чулуу зөөх ажил байна, цалин мөнгийг нь өгнө. Портер машин олдох уу гэхээр нь би олдох байх гэж хэлсэн. Тэгээд хуурай ах А руу залгаад та портер машинаа түр зээлдүүлээч ажилд ашиглаад буцаагаад өгье гэж гуйгаад авсан. Удалгүй Б залгаад портер олсон уу гэхээр нь олсон гэхэд Дорнод аймгаас 2 хүн ирж байгаа маргааш аваад нааш гараарай гэсэн. Ингээд маргааш нь буюу 9 дүгээр сарын 22-ны өглөө 09-10 цагийн хооронд Дорнодоос ирсэн Д, Г гэх хүмүүсийг Приус маркийн машинтай нь дагуулаад Заамар сум руу явсан. Заамарт очоод Б тай холбогдоод Соб руу очсон. Б бид гурвыг тосож аваад өнөөдөр уул руу гарахгүй, Заамар сумын Тамгын газраас экскаватороор булсан гэж байна. Одоо очоод портер хэрэг болохгүй маргааш яваад оч, бид нар очоод булсан нүхээ нээнэ гээд Г, Д хоёрыг дагуулж яваад би үлдэж айлд хоносон. Тэгээд би маргааш нь буюу 9 дүгээр сарын 23-ны өдөр 12 цагийн үед сэрээд Б тай утсаар яриад зам заалгаад байгаа газар нь 15 цагийн үед яваад очиход нэг уулын энгэр газар байсан ба 100 гаруй хүмүүс гар аргаар алт олборлож байсан. Өнөөдөртөө шороо чулуу гаргаж амжихгүй тул чи портероо баруун хойд талын өвөлжөөний тэнд нуугаад байж бай гэсэн тул тэр өдрөө тэндээ машиндаа хоносон. Маргааш нь буюу 9 дүгээр сарын 24-ний өдөр Бийн зааж өгсөн уулын энгэрт дахин очоод зогсож байтал хүмүүс олборлосон алттай шороо, чулуугаа портерын ачаан дээр тавьж байсан. Б намайг холдож болохгүй алттай чулуугаа сайн хараарай гэж захисан тул би ачаагаа хараад машинаа тойроод хараад байж байсан. Би 2022 онд Б, Н гэх хүмүүстэй дурсамж гэх бааранд согтуу муудалцаж танилцаж байсан. Түүнээс хойш хуурай ах дүүс болсон. Өөр ямар нэгэн харилцаа байхгүй. Миний хувьд портерын ачаан дээр алттай шороо чулуу тавьж байсан учир би манаад гарч машинаа тойроод байнга харж байсан тул ямар хүмүүс портерын ачаан дээр алттай шороо чулуу уулнаас зөөж авчирч байсныг сайн харсан. Дорнодоос ирсэн Г, Д хоёр мөн Сэлэнгээс ирсэн Б, Г-О, Э гэх хүмүүс шуудайтай чулуу шороог портерын ард тавиад буцаж уул руу алхаад хэсэг байж байгаад дахин авчирч тавьж байсан. Харин Б зохион байгуулж байсан ба Н нь нүхэн дээр байсан. Машины ард талд алттай шороо чулууг тавьж байсан Г, Д хоёртой бол Улаанбаатар хотод уулзаад Төв аймаг руу би өөрөө дагуулж ирсэн тул замдаа танилцсан. Харин Э Б, Г-О гурвыг бол машины ард уулнаас алттай шороо тавьж байхад нь мэдэж авсан ба Э нь доор шороон зам дээр машин эвдэрчихсэн машин манаад дотор нь нэг хүн байгаа гэж ярьж байсан ба шороон зам дээр эвдэрчихсэн улаан өнгийн Простэр харагдаж байсан. Мөн Г-О нь машин руугаа заримдаа явж ирж байсан. Миний хувьд жолооч тул миний машин дээр ямар хүмүүс алттай шороо чулууг тавьж байгааг харж байсан. Б тай бол тухайн газарт танилцаж нэрийг нь мэдэж авсан. Э Г-О хоёрыг бол цагдаа дээр шалгагдаж байхдаа нэрийг нь мэдэж авсан. Ойролцоо харагдаж байсан байх, сайн санахгүй байна. Миний бие Улаанбаатар хотод ажлаа хийгээд эхнэр хүүхдээ тэжээх гээд амьдрах гэж ядаж байхад Б худлаа хэлж намайг дуудаад хэрэгт оруулчихлаа. Алттай шороо чулуу нэгэнт ачаад эхэлсэн тул би буцаад шууд явж чадаагүй, Анхнаасаа алттай шороо чулуу ачна гэдгээ мэдээгүй. Миний хувьд алттай шороо чулууг мэдсэнийхээ дараа буцаж явалгүй оролцсон тул хэрэгт буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн хариуцлага оногдуулж өгөхийг хүсэж байна.“ гэх мэдүүлэг /3 хх  101-102, 161-162/,

Эд зүйл баримт бичиг тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх 26-34/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 35-52/,

Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “Экоинженеринг” ХХК-ийн 2023 дугаар зүйлийн 10 дугаар сарын 26-ны №14 дугаар шинжээчийн дүгнэлт: “1.Төв аймгийн Заамар сумын нутаг "Наймган" гэх газарт нэр бүхий иргэд 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хууль бусаар газрын хэвлийд халдсан гэх цооног хэлбэрийн нүх нь нэр бүхий иргэдийн олборлолт явуулахаас өмнө олборлолт хийгдэж байсан байх ба судалгаагаар очиход дарж булсан байдалтай байх тул нүхний ухагдсан хэмжээг тооцох боломжгүй байна. 2.Хууль бусаар ашигт малтмал олборлон тээвэрлэж явсан нь хэргийн материалд авагдсан мэдүүлгээр нотлогдож байх тул газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээг газрын хэвлийгээс ялган авсан ашигт малтмалын хэмжээгээр тооцох журмын дагуу тооцоолж гаргасан болно. Нэр бүхий иргэдийн тээвэрлэж явсан 24 шуудай бүхий 1199,3 кг ашигт малтмал агуулсан чулуулгийг тээрэмдүүлж үзэхэд нийт 72,095 гр шаргал өнгийн металл илэрсэн ба лабораторийн шинжилгээгээр 84,25 хувийн алтны агууламжтай болох нь тогтоогдсон тул үүнийг Монгол банкны 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 214,298.45 (/гр) алтны ханшаар тооцсон. Нэр бүхий иргэдийн үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан Экологи-эдийн засгийн хохирлын хэмжээ нь нийт 13,016,487.85 төгрөг болж байна. 3.Нэр бүхий иргэд 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хууль бусаар газрын хэвлийд халдсан гэх цооног хэлбэрийн нүх нь урьд өмнө олборлолт хийгдэж байсан байх тул техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн зардлыг тооцох боломжгүй байна. 4.Тухайн солбицол бүхий газар нь Орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хамаарах ба ямар нэгэн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцалгүй байна.” гэжээ /1 хх 144/,

Экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ: “Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч цолтой Б.Буяннэмэхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолд үндэслэн, Г-431 дугаартай хэрэг болох Төв аймгийн Заамар сумын нутаг, “Наймган” гэх газарт нэр бүхий иргэд 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хууль бусаар газрын хэвлийд молдок, цахилгаан үүсгүүр ашиглан халдаж 24 шуудайд 1199,3 кг ашигт малтмал бүхий шороо, чулуу олборлож 2395 УНВ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх хэрэгт шинжилгээ хийж дүгнэлт гаргав. Тус шинжилгээгээр Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан "Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар тооцсон болно. Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь нийт 13 016 487.85 төгрөг болж байна.” гэжээ /1 хх 145-149/,

24 шуудай бүхий 1199,3 кг шороо чулуу олборлосон газрын гэрэл зураг /1 хх 152/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №4762 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг: “1.Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл зүйлийн бодисын найрлагад алт-84,250% /Аи/, мөнгө-10,334% /Ад/, төмөр-1,907% /Fe/, хар тугалга 1,089% /Pb/, кали 0,774% /К/, хөнгөн цагаан 1,045% /AI/, кальци 0,348% /Са/, Манган 0,136% /Мп/, титан 0,086% /Ті/, хром 0,030% /Сг/ зэрэг химийн элементүүд агуулагдаж байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл зүйл нь 72,095 гр жинтэй байна. Жич: Шинжилгээнд ирүүлсэн 72,095 гр шаргал өнгийн металл зүйлийг дүгнэлтийн хамт буцаав.” гэжээ /1 хх 156-157, 158-160/,

"Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ" ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн тайлан: “2023 оны 9-р сарын байдлаар 2 130 000 /хоёр сая нэг зуун гучин мянга/ төгрөг." гэжээ /1 хх 167-174/,

Эд мөрийн баримт хүлээлцсэн тэмдэглэл /1 хх 184/, мөрдөгчийн тэмдэглэл /1 хх 191-209/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч П.Б, Х.Г, Ц.Э, Б.Б, Д.Н, Д.Д, Б.Г нар нь бүлэглэн 00-00 ЛЛЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, 2023 оны 9 дүгээр сарын 23-наас 24-ний өдрийг хүртэл Төв аймгийн Заамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх "Наймган” гэх нэртэй газарт "Cinars-4500" гэх бичиглэлтэй улаан өнгийн бензин мотор, цохилттой өрөм зэрэг эд зүйлс ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, 1 тонн 199 килограмм 300 грамм ашигт малтмалын шороо олборлож, байгаль орчинд 13,016,487.85 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэн,

 шүүгдэгч П.Б, Х.Г, Ц.Э, Б.Б, Д.Н, Д.Д, Б.Г нарт дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй байна.   

 

            Гэмт хэргийн улмаас экологи-эдийн засагт нийт 13 016 487.85 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Х.Г, Б.Б, Ц.Э П.Б-Э нараас хувь тэнцүүлэн 1 627 060 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

 Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б, Д.Н, Д.Д нар нь байгаль орчинд учруулсан хохирлоос өөрт ногдох хэсэг болох 1 627 060 төгрөг, гэмт хэрэг үйлэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнээс өөрт ногдох 218 750 төгрөг, нийт 1 850 000 төгрөг, шүүгдэгч  Б.Г-О нь байгаль орчинд учруулсан хохирлоос өөрт ногдох хэсэг болох 1 627 060 төгрөгөөс 850 000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн байх тул,

  Шүүгдэгч Х.Г, Б.Б, Ц.Э П.Б-Э нараас байгаль орчинд учруулсан хохирол болох 1 627 060 төгрөг, шүүгдэгч Б.Г-О-оос 777 060 төгрөг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бат-Эрдэнэ, Х.Г, Д.Б, Ц.Э Д.Н, Д.Д, Б.Г-О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тус бүрт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, шүүгдэгч Б.Б т 7 сая төгрөгөөр торгох ял оногдуулах" санал,

            Шүүгдэгч П.Б-Э нь “хөнгөн ял оногдуулж өгнө үү, дахин ийм хэрэгт холбогдохгүй.” гэх,

Шүүгдэгч Х.Г, Д.Д нар нь “торгуулийн ял оногдуулж өгнө  үү” гэх,

Шүүгдэгч Д.Б, Ц.Э Б.Б, Д.Н, Б.Г-О нар нь "тусгайлан гаргах саналгүй.” гэх санал тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

1.Шүүгдэгч ...................... тоотод оршин суудаг гэх түүний мэдүүлэг, урьд ял шийтгэлгүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх 209/, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт /1 хх 228/,

2. Г нь .......................... оршин суудаг гэх түүний мэдүүлэг, урьд ял шийтгэлгүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх 210/, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт /1 хх 231-234/,  

3. Д нь ......................шийтгэгдэж байсан талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх 200/, шийтгэх тогтоолын хуулбар /3хх 214-219/, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт /1 хх 235-237/,  

4. Б нь ......................, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх 238/, шийтгэх тогтоолын хуулбар /2 хх 7-15/, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт /1 хх 219-220/,  

5. Э нь ........................ тоотод оршин суудаг гэх түүний мэдүүлэг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх 176/, шийтгэх тогтоолын хуулбар /2 хх 178-191/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоот /2 хх 199/, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт /1 хх 221-222/,  

6. Н нь  .......................ял биелэгдсэн талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх 22/, шийтгэх тогтоолын хуулбар /2 хх 107-141/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт /1 хх 223-224/,  

7. Б-Э нь .......................... суллагдсан талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх 208/, шийтгэх тогтоолын хуулбар /3 хх 237-242/, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт /1 хх 225-227/,  

8. Б нь .................... хорих ялаас хугацааны өмнө суллагдсан талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх 142/, шүүгчийн захирамжийн хуулбар /3 хх 203-204/,  шийтгэх тогтоолын хуулбар /3 хх 145-175/, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт /1 хх 218/ зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.   

 

Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч, улсын яллагчаас шүүгдэгч  нарыг гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар тус бүрт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно." гэж заасан.

 

Шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч шүүгдэгч Б.Г-О, Х.Г, Б.Б, Ц.Э П.Б-Э нар нь гэмт хэргийн улмаас экологи-эдийн засагт учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй тул хуулийн дээрх шаардлагад  нийцээгүй, шүүгдэгч нар хохирлыг нөхөн төлнө гэж байгаа боловч ямар эх үүсвэрээр төлөх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл дээрх шүүгдэгч нарын орлогын эс үүсвэр, ногдох эд хөрөнгө нь тодорхойгүй зэргээс хохирлыг нөхөн төлнө гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Д.Н, Д.Д нарыг хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугийн асуудалд маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авах,

шүүгдэгч Б.Г-О, Х.Г, Б.Б, Ц.Э П.Б-Э нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ иргэн Э.А-ын 1 750 000 төгрөгийн үнэ бүхий 00-00 РРР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг ашигласан байх бөгөөд тээврийн хэрэгслийн эзэмшигч иргэний нэхэмжлэгч Э.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.", 2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.", 3 дахь хэсэгт "Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.", 4 дэх хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна." тус тус зааснаар тээврийн хэрэгслийн үнэ үнэ  1 750 000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Г-О, Х.Г, Б.Б, Ц.Э П.Б-Э нараас 218 750 /хоёр зуун арван найман мянга долоон зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, 00-00 РРР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Э.Аад буцаан олгох,   

 

            эрүүгийн 000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэвэр жин нь 72.95гр алтыг хурааж Монгол банк руу шилжүүлж, Cinars-4500 гэх бичиглэлтэй улаан өнгийн мотор 1 ширхэг, цохилттой өрөм 1 ширхэг, хошуу 2 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хурааж, зарж борлуулсан орлогыг Засгийн газрын сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. "Байгаль орчин, уур амьсгалын сан нь байгаль орчныг хамгаалах, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэмжлэг үзүүлэх зориулалттай байна.", 7.2."Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө энэ хуулийн 6.1.2, 6.1.3, 6.2.2-т зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ: 7.2.3.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого; 7.2.4.хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого; тус тус зааснаар Байгаль орчин уур амьсгалын санд оруулахыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, 10 метр олсыг устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт тус тус даалгав. 

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Шүүгдэгч С.Б.Г-О, А.Х.Г, Б.Д.Д, Ц.Б.Б, Б.Ц.Э, Х.Д.Н, Б.П.Б, Б.Д.Б нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-О, Х.Г, Б.Б, Ц.Э П.Б-Э нарыг тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Д.Н, Д.Д нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-О, Х.Г, Б.Б, Ц.Э П.Б-Э нарт оногдуулсан хорих ялыг тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Б, Д.Н, Д.Д нарын тус бүрийн тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

  5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Д.Н, Д.Д нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

 

  6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Д.Н, Д.Д нарын албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

  7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г, Б.Б, Ц.Э П.Б-Э нараас тус бүрээс байгаль орчинд учруулсан хохирол болох 1 627 060 /нэг сая зургаан зуун хорин долоон мянга жар/ төгрөг, шүүгдэгч Б.Г-О-оос 777 060 /долоо зуун далан долоон мянга жар/ төгрөг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

  8.Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 750 000 төгрөгийн үнэ бүхий 00-00 РРР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн эзэмшигч ........................тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч И.Э.А /РД:ХД85071511/-д буцааж олгож,

 тээврийн хэрэгслийн үнэ  1 750 000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Г-О, Х.Г, Б.Б, Ц.Э П.Б-Э нараас 218 750 /хоёр зуун арван найман мянга долоон зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.  

 

  9.Эрүүгийн 000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэвэр жин нь 72.95гр алтыг хурааж Монгол банк руу шилжүүлж, Cinars-4500 гэх бичиглэлтэй улаан өнгийн мотор 1 ширхэг, цохилттой өрөм 1 ширхэг, хошуу 2 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хурааж, зарж борлуулсан орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд оруулахыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, 10 метр олсыг устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт тус тус даалгасугай.  

 

 10.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

   12.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Д.Н, Д.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Г-О, Х.Г, Б.Б, Ц.Э П.Б-Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ