Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/243

 

                 

 

 

 

           

 

 

     2025           5           28                                                    2025/ШЦТ/243

 

                                   

                                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Лувсанцэрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Дар Авирмэдийн Б-т холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ................... регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч А.Б нь 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж Тоёота Аллиан маркийн 00-00 ССС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогджээ.

 

Эрх бүхий албан тушаалтны согтууруулах ундаа, мансууруулах, эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “Төв аймгийн Цагдаагийн газрын Бүрэн сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч ахлагч Н.М  А.Б-ын 2025 оны 4 дүгээр сарын 10-ны 20 цаг 13 минутад Alcotest-6820 дугаартай багаж ашиглан шалгахад 3,23 хувь үзүүлэлт илэрсэн." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7/,

Шүүгдэгч А.Б-ын өгсөн: " Би 1977 онд Дундговь аймагт төрсөн. Одоогоор Төв аймгийн Лүн сумын Лүн-Уул 3 дугаар багт эхнэр Б.Ц болон 3 хүүхдийн хамт амьдардаг. Би Урьхан зоогийн газрын аж ахуйн ажлыг хариуцан ажилладаг. Би 2025 оны 4-р сарын 10-ны өдөр 15 цагаас 16 цагийн хооронд Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багт байрлах Олимп зоогийн газрын гал зууханд гагнуурын ажлаа хийж дуусаад Экс нэртэй 0,75 граммын архинаас ойролцоогоор 3-4 хундага архи уугаад өөрийн эзэмшлийн Т.Аллион маркийн 00-00 ССС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Лүн-Уул 3 дугаар багт байрлах гэр рүүгээ явж байгаад том гүүр гараад цагдаа зогсож Лүн сумын хяналтын пост дээр ирж согтолт хэмжих багаж үлээсэн. Би 2024 оны 6-р сарын 01-нд Төв аймгийн Лүн пост дээр шалгуулж жолоодох эрхээ нэг жил хасуулж, 400 000 мянган төгрөгөөр торгуулж байсан. Би драгер үлээхэд 3,23 хувийн согтолтой байсан. Манай эхнэр Б.Ц-н нэр байдаг тээврийн хэрэгсэл. Би тухайн тээврийн хэрэгслийг 2 км орчим жолоодсон. Би жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноо хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

"Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй. Би 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 15-16 цагийн үед Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багт байрлах Олимп зоогийн газрын гал зууханд гагнуурын ажил хийж байгаад зүс таних 2 хүний хамт 0.75 литрийн Экс нэртэй архи хувааж ууцгаасан. Тэгээд 20 цагийн үед тэндээс гараад өөрийн эзэмшлийн 00-00 ССС улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Лүн-Уул 3 дугаар багт байдаг гэр рүү явах замд Том гүүр гараад явж байтал цагдаагийн албан хаагч зогсоож шалгасан. Тэгээд тухайн цагдаагийн албан хаагч Лүн сумын сумын пост дээр дагуулж ирээд драгер багаж үлээлгэсэн юм. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй бөгөөд 2024 оны 6 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож жолоодох эрхээ 1 жилээр хасуулж байсан. Би ганцаараа явж байсан. Хамт Э, Ч гэх хүмүүс архи уусан. Цагдаагийн алба хаагч намайг драгер багажаар үлээлгэж шалгахад 33 хувьтай гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт /хх-ийн 23-26/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний 448 дугаартай Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар зөрчилд холбогдогч Д.А.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэврийн хуулбар /хх-ийн 35-39/,

Төв аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 43/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шүүгдэгч А.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн Прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч А.Б нь 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж Тоёота Аллиан маркийн 00-00 ССС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох.” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.  

 

Шүүгдэгч А.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.   

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюуу 3 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 0000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч А.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3 000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т оногдуулсан 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелэгдээгүй шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.БАТЖАРГАЛ