Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 102/2016/01913/И |
Дугаар | 183/ШШ2018/01999 |
Огноо | 2018-09-07 |
Маргааны төрөл | Бусад зээл, Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2018/01999
2018 оны 09 сарын 07 өдөр | Дугаар 183/ШШ2018/01999 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Э даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Оросын холбооны улсын Санкт-Петербург хот, Томбасава гудамж, 0 дугаар байрны 0 дүгээр корпус 00 тоотод байрлах “***” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг /цаашид ХХН гэх/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Наадамчдын гудамж, Буянт ухаа нисэх буудлын зүүн талд байрлах “******* ХХКд холбогдох,
00 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 000 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “***” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай *** хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг ******** ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан тус гэрээгээр *** ХХН нь тус компанийн захиалгаар Хөшигт олон улсын нисэх буудал хүртэлх гол шугам хоолойн урьдчилсан техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ******** ХХК нь үйлчилгээний хөлс 3 042 850 рубль төлөх үүргийг тус тус хүлээсэн. *** ХХН-ийн зүгээс гэрээнд заасан үүргээ гүйцэтгэх хугацаа болох 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зохих ёсоор гүйцэтгэж ******** ХХК-д илгээсэн бөгөөд хүлээн авснаа тус компани 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр цахим албан бичгээр мэдэгдсэн. Үйлчилгээ үзүүлэх гэрээний 2.3.1-д зааснаар гүйцэтгэгчээс үзүүлэх үйлчилгээ дууссан тухай мэдэгдэл хүлээн авсны дараа 10 өдрийн дотор буюу энэхүү гэрээний 1.4-д заасан хугацаа дуусмагц үзүүлсэн үйлчилгээний үр дүнг судлан хүлээн авах, харин үзүүлэх үйлчилгээний үр дүнг муутгах гэрээний зөрчил буюу үзүүлсэн үйлчилгээн дэх өөр бусад дутагдал илэрвэл энэ тухай гүйцэтгэгчид нэн даруй мэдэгдэх үүргийг хүлээсэн боловч энэхүү хугацаанд үр дүнг хүлээн авах, эсвэл илэрсэн дутагдлыг засуулах арга хэмжээ аваагүй. ******** ХХК-аас 2015 оны 07 дугаар сарын 03-нд төслийн талаарх асуудлын жагсаалт бүхий 2015 оны 07 дугаар сарын 23-ны 000/0 тоот албан хүсэлтийг хүлээн авсан. Ийнхүү асуудлыг гаргаж тавих хугацааг сар гаруй хугацаагаар хэтрүүлсэн, ихэнх асуудал нь төлөвлөлтийн өнөөгийн үе шатанд нийцэхгүй байгаа зэргийг үл харгалзан бидний зүгээс түүний талаар 2015 оны 07 дугаар сарын 0*-**/** тоот албан тоотоор дэлгэрэнгүй хариу ба тайлбарыг гаргаж өгсөн. Гэрээ байгуулмагц үлдэгдэл 70 хувийг ажлыг гүйцэтгэл илгээсний дараа төлөхөөр тогтсон. ******** ХХК-ийн зүгээс урьдчилгаа 30 хувь болох 912 855 рублийг зохих ёсоор, гэрээний үлдэгдэл төлбөрөөс 1 029 995 рублийг хугацаа хожимдуулж шилжүүлсэн боловч үлдэгдэл 1 100 000 рублийг шилжүүлэн өгөлгүй өнөөдрийг хүрээд байна. Энэ талаар бид удаа дараа мэдэгдсэн боловч үр дүн гарахгүй байх тул гэрээнд заасны дагуу шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрсэн болно. ******** ХХК-иас үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 1 100 000 рубль, хууль зүйн үйлчилгээний зардал 220 00 рубль, гэрээний 4.6-д заасны дагуу алданги тооцож 106 487 рубль, нийт 1 426 487 рубль буюу нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны төгрөгийн рубльтэй харьцах ханш болох 28.86 төгрөгөөр тооцон 00 000 000төгрөгийг манай *** ХХН-д гарган өгч хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай “******** ХХК нь Монгол-Оросын аж ахуй нэгжүүд 50:50 хувь нийлүүлсэн хамтарсан компани бөгөөд олон улсын нисэх буудалд агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх агуулах сумлах үйлчилгээ эрхэлдэг мэргэжсэн байгууллага болно. Бид өнөөдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10-р хороо Буянт-Ухаад байрлаж байна. Манай компани Монгол улсад шинээр байгуулагдаж байгаа Хөшигт олон улсын шинэ нисэх буудлын үйлчилгээнд зориулан 2016-2017 онд Буянт-Ухаа дахь агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх агуулах сумлах үйлчилгээ цогцолбороос Хөшигт олон улсын шинэ нисэх буудал хүртэл агаарын хөлгийн шатахууныг дамжуулах хоолойн барилга байгууламж байгуулах төслийг хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байсан. Хэдийгээр манай Монгол улсад ОХУ болон дотоод олон тоогоор бэлтгэгдсэн газрын тосны бүтээгдэхүүний хангамж болон барилгын олон сайн мэргэжилтэн, инженерүүд, болон аж ахуй нэгжүүдийг байдаг боловч энэ төслийг олон улсын нисэх буудлын ирээдүйн олон жилийн урт хугацааны тасралтгүй, найдвартай үйлчилгээний өндөр шаардлагыг хангах, эдийн засгийн алдагдалгүй, өндөр үр ашигтай техник технологи бүхий хангамж тээвэрлэлтийн системийг бүтээхийн тулд аминдаа өөрийн Монгол дахь инженер мэргэжилтнүүдийг голж, шинжлэх ухаан техник технологиор дэлхийн гарч өрсөлдөж байдаг нефтийн том гүрэн ОХУ-ын өндөр нарийн мэргэжлийн гэдэг “***” компанид дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийн мэдээлэл, туршлага байгаа гэж итгэж найдаж, хамтран ажиллахыг зорьсон юм. Ингээд манай “******** ХХК нь төсөл барилгын ажлыг 2016 онд эхлүүлэхийн тулд 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ОХУ-ын *** компанитай Төлбөртэй үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулсан ба тус гэрээгээр захиалагч нь гүйцэтгэгчээр Буянт-Ухаа дахь Шатахуун түгээх цэнэглэх цогцолбор агуулахаас Хөшигт олон улсын шинэ нисэх буудал хүртэл нефтийн бүтээгдэхүүн дамжуулах хоолойн барилга байгууламж байгуулах урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл /цаашид **** гэх/-ийг боловсруулах ажлыг гүйцэтгүүлсэн. ОХУ-ын *** компани туршлага, мэдлэг, оюуны хүч, оюуны өмч, олон улсаас сонсож мэдсэн их зүйлтэй хэмээн өөрийгөө өндрөөр үнэлж байсан тул бид итгэл найдварын үндсэн дээр хэлсэн үнийг тохиролцож хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан. Гэрээний дагуу **** боловсруулах ажил үйлчилгээний хөлсийг 3 042 850 рубль байхаар тохирч, үйлчилгээний хөлсийг дараах үе шаттайгаар төлөхөөр гэрээний 3.2 дахь хэсэгт зааснаар үйлчилгээний хөлсний 30%-ийг талууд гэрээнд гарын үсэг зурснаас хойш банкны 5 хоногийн дотор үйлчилгээний үнийн үлдсэн 70 хувийг үйлчилгээг хүлээн авсан өгсөн актад гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс хойш банкны 5 хоногийн дотор гүйцэтгэгчид төлнө. Гэрээний дагуу манайх урьдчилгаа төлбөрийг төлсөн тул гэрээ баталгаажиж, хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал гэрээний 3.2 дахь заалтын дагуу Захиалагчийн зүгээс үйлчилгээний хөлсний 30 хувь болох 912 855 рубль буюу 33 793 892.10 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр, мөн гэрээний үйлчилгээний үр дүнг хүлээлгүй дахин урьдчилан ****-г хүлээн авсан актад гарын үсэг зураагүй хэр нь гэрээний 35 хувьтай тэнцэх 34 793 468.33 төгрөгийг 2015 оны 10 дугаар 14-ний өдөр төлсөн өдрийн ханш 31.59 төгрөгөөр тооцоход 1 101 407.7 рубль гүйцэтгэгчид шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, манай компани үйлчилгээг бүрэн хүлээн аваагүй өмнө нь үүргээ илүү биелүүлж, гэрээний 65 хувь буюу нийт 68 587 360.43 төгрөгийг төлчихсөн. Гүйцэтгэгч тал нь ****-г эх хувиар нь биш цахим файлаар 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн. *** компаниас манайд ирүүлсэн гадаад орос нарийн мэргэжлийн хэл дээр бичсэн олон 148 хуудас ****-г манай МУ-ын ШУТИС-ийг төгссөн залуу инженерүүд шууд орчуулж, ойлгоход хүндрэлтэй байсан тул Оросод төгссөн инженер хүмүүсээр албан бус орчуулга хийлгээд ойлгоход, дараа нь тооцоог хянаж, бүрэн бүтэн, манай шаардлага хангах эсэхийг тогтоож, хариу өгөхөд бодитоор 1 сарын хугацаа зарцуулсан. Бид *** компанид итгэн найдаж гэрээнд заасан төлбөрийн нөхцөлөөс урьдчилан илүү ихээр төлсөн байхад бидний буюу захиалагчийн итгэлийг хөсөрдүүлж, чанаргүй, даалгавар дутуу, бүрэн бус, нэмж тодорхойлох зүйл шаардлагатай, огт тусгагдаагүй зүйлүүд ихтэй, олон улсын орчин үеийн дэвшилтэт техник технологийн тусгаагүй, агуулаагүй, харьцуулсан судалгаа, шинжилгээ хийгдээгүй, дутуу дулимаг тооцоо, алдаатай ирүүлсэн болох нь тодорхой болсон, бид ч *** компанийг хэтэрхий өндрөөр үнэлж байсан. Ингээд манай талаас ****-г чанарын шаардлага хангахгүй, мэдээлэл, өгөгдөл, тооцоолол дутуу, буруу гэж дүгнэж, засаж сайжруулах талаар гомдлыг Гүйцэтгэгч талд 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 155/15 тоот, 2016 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 000/0 тоот албан бичгүүдээр мэдэгдсэн хавтас хэргийн 19, 20-р хуудас. Гэтэл *** компаниас ****-ийн дутагдлын талаарх манай мэдэгдлийг 10 хоногийн дотор 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотор мэдэгдээгүй тул гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн шалтаг хэлдэг. Мөн Гүйцэтгэгч нь алдаатай, дутуу **** ирүүлсэн алдаа дутагдлыг засаж өгөхөөсөө өмнө үлдэгдэл төлбөрийг бүрэн авсны дараа хийхээр тулган шаардаж, нэхэмжилсэнд бид гомдсон. Уг нь гэрээ ёсоор бүрэн үйлчилгээ үзүүлсэн дараа үлдэх 70 хувь төлөгдөх ёстой байгаа. Захиалагч талаас доорх үндэслэлүүдийн дагуу ****-ийг засч сайжруулах, судалгааг нарийвчлан хийх, нэмж тодруулж тусгах, гомдлын шаардлагыг хүргүүлсэн боловч Гүйцэтгэгчийн зүгээс хүлээн авахаас татгалзаж, гүйцэтгэлийн шатанд хийгдэнэ гэсэн товч хариу тайлбар өгсөн. Гэтэл Захиалагч аль хэдийн 3 жилийн өмнө гэрээний 65 хувийг төлчхөөд, үйлчилгээгээ авахаар хүлээж байгаа. Манай компаниас Гүйцэтгэгч талд 2015 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 155/15 тоот, 2016 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 000/0 тоот албан бичгүүдээр доорх утга бүхий алдаа дутагдлууд ****-д байгаа тул гомдолтой байгаагаа мэдэгдсэн. Түрэлтийн алдагдлын үзүүлэлт нь тооцооны хэсгийн хамгийн дээд тэмдэглэгээний цэгийн хувьд 1400м-ийн оронд 1620 м-ийн цэгийг авах ёстой байсан. Энэ тохиолдолд насосын хүчин чадлын үзүүлэлт өөрчлөгдөх ёстой. Үүнийг тооцоонд авч харгалзан үзэх ёстой бөгөөд насос сонгох үзүүлэлтэд шууд нөлөөлж стандартын бус тусгай захиалгын насос ч захиалах хэрэг гарч болзошгүй байгаа. ****-д тооцоолсон насосын үзүүлэлт нь бүхэлдээ хуучин Зөвлөлтийн хаагдмал үеийн 1960-1980 оны шинжлэх ухааны үндсэн дээр 33 жилийн өмнө 1985 онд батлагдаж мөрдөж байсан норм үзүүлэлттэй дүйж байна. Өнөөдрийн орчин үеийн олон улсын өрсөлдөөнт жишиг, дэвшилтэт техник технологитой харьцуулж, оновчтой шийдэл гаргаагүй, 40-өөд жилийн өмнө зөвхөн СССР үед хэрэглэж байсан шугам хоолойн стандарт снип, зөвлөмжийг ****-д шууд ашигласан. Орчин үеийн барууны өрсөлдөөнт бусад стандарт Снип зэргийг огт ашиглаагүй, орчин үеийн барууны адил төстэй төхөөрөмж нь хамаагүй хэмнэлт, удаан эдэлгээтэй байгааг бодолцон, технологи, насосын сонголтын хувьд хослох саналуудын олон хувилбар гаргах ажлыг гүйцэтгээгүй. ****-н 42-р xyyдас жишээлбэл Эрдэнэт үйлдвэр нь сүүлийн 10 гаруй жилд бараг бүхэлдээ Австрали, Голланд, Японд үйлдвэрлэсэн насосод шилжээд байгааг бид харж байгаа, энэ нь насосын найдвартай алдагдалгүй ажиллагаа илүү байгааг харуулдаг. Шугам хоолойн ган яндангийн оронд илүү урт наслах, бага эрчим хүч хэрэглэх, өндөр даралтад тэсвэртэй, үрэлт бага, оч үсрэх гал гарах статистик цэнэг бага үүсэх, гоожилт цооролт бага үүсэх, зэврэлтэд бага өртөх, Монгол оронд болон дэлхий нийтэд сүүлийн жилүүдэд ихээр ашиглаж байгаа олон төрлийн хуванцар болон бусад материалаар хийгдсэн хоолойг бид мэднэ. Гэтэл энэ олон хүчин зүйлийг нэг бүрчлэн жагсаалтаар харьцуулан тодотгон үзүүлээгүй. Сүүлийн жилүүдэд Монгол оронд Азийн хөгжлийн болон Дэлхийн банкны санхүүжилт хийгдсэн дэд бүтцийн барилга байгууламжийн томоохон төслүүдэд 100 жилийн баталгаатай гэх материалыг ашиглаж байгаа практикийг мэднэ. Шугам хоолойн ашиглалтын горимыг зохиоход чиглэлийн газрын гадаргууг тооцоолж, хийгдвэл зохих шугаман краны зангилааны техникийн үзүүлэлт байхгүй. Төсөл хэрэгжих газар нутгийн орчны суурь судалгаа байхгүй. Тухайлбал, орчны хур тунадас хүйтний хэмжээ мэдээлэл байхгүй байгаагаас шугам хоолойг газрын гүнд хэдэн метрт суурилуулах гэх мэт ашиглалтын аливаа мэдээллүүд бүрэн байхгүй. ****-д тооцсон мэдээлэл нь хэт ерөнхий, хамааралгүй мэдээллүүдийг ****-д хэрэглэсэн. Жишээлбэл, Хөх нуур, Алтай таван богдын өндөржилт, бүтэц ****-д газар нутгийн өндөржилтийн хэмжээг буруу тооцсон. ******** ХХК-иас ӨГСӨН өндөржилтийн мэдээллийг ашиглаагүй. Гэрээний Хавсралт 1-ийн 7-д заасны дагуу тээвэрлэлтийн оновчтой стратегийг тодорхой тусгаагүй, тээвэрлэлтийн олон хувилбарыг тооцож, харьцуулж үзүүлээгүй шууд сонголт хийсэн. 1985 оны ЗСБНХУ-ын Байгаль, газар шорооны ажлын тооцооллын стандарт ашигласан зэрэг хэт хуучин мэдээлэл хэрэглэсэн. Хэдийгээр манай компанийн зүгээс ****-ийг мэргэжлийн зүгээс засч сайжруулж өгнө гэдэгт итгэж, Гүйцэтгэгч талд ажил хүлээн авсны дараа төлөх байсан үлдэгдэл 70%-ийн төлбөрийн тал буюу 35%-ийг урьдчилан төлсөн ба манайхаас ****-тэй танилцаад тавьсан шаардлагын дагуу бүрэн дүүрэн үйлчилгээг үзүүлсэн тохиолдолд төлбөрийн үлдээд байгаа 35%-ийг гүйцээн 100 хувь төлөхөө илэрхийлсэн боловч өнөөдрийг хүртэл шаардлага хангасан чанартай ****-ээ хүлээн аваагүйдээ гомдолтой байна. Дээр дурдсан бүрэн бус, тодорхойгүй мэдээллээс үүдэн төслийг цаашид хэрэгжүүлэхэд **** шаардлага хангахгүй гологдох байдал үүссэн, зураг төсөл хийх, техник тоног төхөөрөмж сонгох боломжгүй болж, 3 жилийн хугацаа алдаж, бидний бизнес мөрөөдөл хохирч үлдсэн. Захиалагч аль хэдийн 3 жилийн өмнө гэрээний үүргээ давуулан биелүүлж, 65 хувийг төлчхөөд, үйлчилгээгээ авахаар хүлээж байгаа. Гэтэл Гүйцэтгэгч нь алдаатай, дутуу **** ирүүлсэн алдаа дутагдлыг засаж өгөхөөсөө өмнө үлдэгдэл төлбөрийг бүрэн авсны дараа хийхээр хатуу тулган шаардалт хийж, үлдэгдэл төлбөрийг 100 хувь нэхэмжилсэнд Захиалагч талд гомдолтой. Уг нь гэрээ ёсоор бүрэн үйлчилгээ үзүүлсэн дараа үлдэх 70 хувь төлөгдөх ёстой байгаа. Ингээд Гүйцэтгэгч тал шүүхэд хандсан тул манай талаас хохирчхоод, дээр нь нэмж хохирохгүй үүднээс эрх ашгаа хамгаалж, сөрөг нэхэмжлэл гаргасан. Ингээд шүүхээс ****-ийн дутагдлын асуудлаар шинжээч Л.Ог томилсон нь шүүхийн 11 асуултын 5-д нь манай гомдлыг зохих үндэслэл бүхий байгааг нотолсон, харин 4-н асуултын хариултад нь бид гомдолтой тайлбар гаргаж байна. Манай ******** ХХК-ийн зүгээс дээрх А ба Б асуултын хариултыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбартай. Гүйцэтгэгч нь зөвхөн ОХУ-ын хоёрхон насосыг харьцуулж тооцоо хийсэн байх бөгөөд уг 2 насосын хувьд ачааллын тооцоолол нь мэдээж зөв хийгдсэн нь ойлгомжтой. Гэхдээ бид Захиалагчийн хувьд урьд нь дандаа ОХУ-ын насос тоног төхөөрөмжүүдийг ашиглаж ирсэн тул энэ 2 насос ямар чадалтай, ямар сайн болон муу талтайг сайн мэдэх тул Захиалагч нь Гүйцэтгэгчийг ОХУ-ын болон дэлхийн түвшинд мэдлэгтэй гэж итгэж, мөнгө төлж өгсөн даалгавар бол үүнээс илүү олон улсын өрсөлдөгч орчин үеийн илүү дэвшилтэт илүү олон сайн талтай тоног төхөөрөмж /насос/-үүдийг харьцуулан сайныг нь сонгож өгөхийг хүссэн. Гэвч Гүйцэтгэгч хуучин зүйлээс илүү, шинэ зүйлийг мэдэхгүй байна. Шинжээч нь бас гэрээний 1-р хавсралтад заасан даалгаврыг уншиж үзээгүй бололтой бөгөөд зөвхөн өөрийн хуучин орос номын мэдлэгээр шүүхийн асуултад хандсан харагдаж байна. Шинжээч “Өөр орны ийм хүчин чадалтай насос сонгож ашиглах нь захиалагчийн сонголт юм” гэснийг үзэхэд Гэрээний 1-р хавсралт “Ажил гүйцэтгэх техникийн даалгавар”, “Ю.Үйлдвэрийн горим үндсэн тоног төхөөрөмж ба технологид тавих шаардлага” гэсэн хэсэгт “Техник-технологийн шийдэл нь адил төстэй обьектийг байгуулах дэлхийн туршлага дээр суурилсан, хамгийн бага тооны хүн хүчтэйгээр, ашиглалтын найдвартай байдлыг хангахуйц, ...шинэ гэгдэх техникийн шийдэл хэрэглэхийг бодолцсон байх ёстой", “Техник-технологийн шийдэл нь хөрөнгө оруулалт ба ашиглалтын зардлыг бууруулахыг бодолцсон, дэлхийн түвшинд нийцсэн байх ёстой" гэсэн тодорхой заалтууд байгаа. Гэвч эдгээр заалтыг гүйцэтгэгч **** боловсруулахдаа мартсан, хайхраагүй байгааг шинжээч олж хараагүй бололтой. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний үнийг зөвхөн СНМ30-200 загварын насос ашиглахаар тусгасан, СНМ30-200 өөр байх боломжтой хувилбар сонгоогүй. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний үнийг Эрчим хүчний салбарын статистик мэдээлэл болон жишиг үнээр тооцоолон бодоогүй Иймд өөр гүйцэтгэгч болон өөр шинжээчийн баг томилж дүгнэх нь зүйтэй байна. Мөн шинжээч 2НК-Е65/35-240 гэсэн насосыг хаанаас гаргаж ирсэн нь ойлгомжгүй. Д асуултад Манай ******** ХХК-ийн зүгээс хариултыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбартай. Шинжээч “...шугам хоолойг 1 м-т суулгахад харшлах зүйлгүй” гэсэн дүгнэлтээ тодорхой тайлбарлаагүй, Захиалагчийн зүгээс гэрээний хавсралтаар өгсөн техникийн даалгавартаа “...гадна агаарын температур -60с-аас +33с болоход ашиглалтын найдварт байдлыг хангах шинэхэн материал ба технологийг хэрэглэх” шаардлага тавьсан. Гэтэл Гүйцэтгэгч “...жилийн хамгийн хүйтэн cap Өвөл 1 cap -21,6с, жилийн хамгийн халуун Зун 7 cap нь 18,2с” гэсэн 2 дугаар хавтаст хэргийн 78-р хуудас хэт хуучирсан мэдээлэл ашигласан байдаг, * Монгол Улсын Байгаль орчны мэдээллийн сан болон МУ-ын УЦУОСМХ-т тодорхой бодит мэдээлэл байдаг ч аваагүй. Мөн төсөл хэрэгжих газрын хөрсний байдал, газрын зургийн тодорхой зааж авалгүй, Оросын эрдэм шинжилгээний академийн 60-70-аад оны Монголын тухай ерөнхий мэдээллээс авсныг **** зураг 1.3 харуулж байна. Нийт газар нутгийн 20 орчим хувийг хар хүрэн хөрс эзэлдэг энэ төслийн бүсэд хар хүрэн усан хувирмал хөрс байдаг. Хэрвээ Монгол орны эрс тэс уур амьсгалтай өвөлдөө хөрсөн дээрээ -50С хүрдэг хөрсөнд шугам хоолойг дулаалгагүй, 1 м гүнд суулгахад шатахууны царцалтаас хамаарч кинематик зууралдлагын өөрчлөлт, шугамын эсэргүүцэлд нөлөөлөх эсэхийг дэлгэрэнгүй тайлбарлаж дүгнээгүй байна. Хүйтэн цаг агаарт зориулсан тусгай ган хоолойг ашиглана гэсэн бол? ****-н 4.2.2- Дамжуулах хоолойн шугаман хэсэгт заасан байна. Ж асуултад ******** ХХК-ийн зүгээс хариултыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбартай. Гүйцэтгэгч нь газар нутгийн өндөржилтийг Захиалагчийн өгсөн зураг төслийн дагуу хийсэн болохоос биш газар дээр нь ирж хяналтын хэмжилтүүд хийгээгүй. Тэгэхээр өндөржилтийг үнэн зөв тооцоолсон гэж үзэхгүй. Физик газарзүйн онцлогоороо Алтай болон Хангай-Хэнтийн бүс нутгуудын хоорондох шилжилттэй шинжтэй бөгөөд уулсын нурууд давамгайлсан байдаг. 3 асуултад ******** ХХК-ийн зугээс хариултыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбартай. Гүйцэтгэгч нь ****-д шугам хоолойн 1985 оны 2.05.06-85 СНИП-ыг үндэслэж тооцоогоо хийсэн байдаг. Шинжээч нь ч энэхүү 1985 оны снипээр бодож дүгнэсэн бололтой. Гэтэл Гүйцэтгэгч болон Шинжээч нарын аль алины үндэслэл болгосон 1985 оны 2.05.06-85 СНИП-ийг ОХУ-ын “Барилга, Орон сууц, Нийтийн аж ахуйн Агентлагийн 2012- 12-25-ны өдрийн ***/** тушаалаар “СП 36.13330.2012 СНиП 2.05.06-85*” гэсэн шинэ нэрээр шинэчлэн өөрчлөн батлагдсаныг мэддэггүй бололтой. Иймд Гүйцэтгэгчийн тооцоолол нь бүрэн зөв гэхэд эргэлзээтэй байна. Бас бусад орны дэвшилтэт Снип нормтой харьцуулсан хувилбарыг гаргаж дэлгэрэнгүй үзүүлээгүй. Шинжээч харин гал гарах эрсдэл, бусад олон төрлийн урьдчилан тооцоолж болдог, болдоггүй эрсдэлээс хамгаалах орчин үеийн мэдлүүдийг шаарддаг зарим орны стандарт, снипийг ашиглах нь илүү үр дүнтэй байсныг дурдах хэрэгтэй" гэсэн нь Захиалагчийн гомдол үндэслэлтэйг баталж байна. Шинжээч ажпыг цааш нь дүгнэхдээ зайлшгүй нэмж тооцох зарим үзүүлэлтүүдийг тооцсон тохиолдолд Хөшигт олон улсын нисэх буудал хүртэлх шатахуун дамжуулах гол шугам хоолойг угсрах боломжтой гэж үзлээ, гэсэн нь шинжээч ****-г бүрэн бус учир дутагдалтай байгааг нотолсон байна. Иймд шүүхээс маргаанд томилсон шинжээч нь ихэнх хариултыг мөн л хуучин 1985 оны снип-ээс өөр бусад 3-дагч орны тооцооны зүйлээр харьцуулж чадахгүй онолын болон олон улсын орчин үеийн түвшний шаардлагыг хангаж чадахгүй, зөвхөн 85 оны снип, өөрийн хуучин практикт би хийж байсан гэсэн байдлаар ихээхэн учир дутагдалтай дүгнэж байгааг шүүх анхаарах ёстой. Иймд өөр шинжээч томилох нь шаардлагатай байна. Мөн ****-д заасан “Дамжуулах хоолой болон тоног төхөөрөмжийг угсрах ажлын төсөв” нь 9 жилийн өмнөх 2006 оны үнэлгээгээр тооцогдсон. Гэтэл бид одоогийн болон ирээдүйн хөрөнгө оруулалтын үнийг сонирхсон 2 дугаар хавтаст хэргийн 179 хуудас. Мөн Захиалагч нь шугамаар Олон улсын нисэх буудлыг нисэх онгоцны бүх төрлийн түлш керосин-аар хангахад зориулсан шугамын бүтээн байгуулалтыг хийхээр зорьсон. Гэтэл 2 дугаар хавтаст хэргийн 106, 107-р хуудаст зөвхөн ганцхан ТС-1 маркийн бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд зориулсан гэж заасан, Гэтэл онгоцны бусад шатахуун жишээлбэл JET-A1 маркийн нисэх онгоцны шатахууны тээвэрлэлт дээр урсгал, хамгийн их даралт, температур зэргийг тооцоолж бодоогүй. ****-г уншаад огтоос ойлгохгүй зүйл нь **** орос хэл дээрх 1 дүгээр хавтаст хэргийн 88-р хуудас-ийн 3.3 хүснэгт, 2 дугаар хавтаст хэргийн 102-р хуудас ****-н 36-р хуудас , 2 дугаар хавтаст хэргийн 103-р хуудас ****-н 37-р хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 108-р хуудас ****-н 42-р хуудас дээр байгаа “Дамжуулах хоолой ашиглалтын тооцоолсон хугацаа 30 жил болон ОХУ-ийн К-50 чанарын 219х8 мм-ийн ган 8мм зузаан ханатай хоолойгоор хийхээр тооцсон шугамын зардлыг 2 хувилбараас тооцож харуулсан. Хүснэгт З.ЗТөсөл хэрэгжүүлэх хувилбаруудын үнэлгээний 1-р Хувилбарын зардал цэвэр өнөөгийн үнэ нь 2-р Хувилбарын ижил үзүүлэг~ээс даруй 543 мянган доллараар илүү байна. Үүнээс гадна 1-р хувилбарын дагуу хоолойн доторх даралт өндөр байх тул ашиглалтын үеийн эрсдэл өндөр байх болно. Баримтууд нь 8мм-н зузаан ханатай , 219 мм-н голчтой ашиглахаар тусгасан ажлын хувилбараар сонгох шаардлагатайг харуулж байна. 6мм-ийн зузаан ханатай хоолойг ашиглах замаар их барилгын ажлын үнийг тодорхой хэмжээгээр 300 орчим мянган доллараар бууруулах боломжтой. Гэх зэрэг тоон мэдээллүүдийг хэрхэн яаж гарч ирсэн нь огт ойлгомжгүй. Манай инженерүүд 10 удаа уншаад ч ойлгоогүй. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 102-р хуудас ****-н 36 хуудсанд 3.2 хүснэгтэд Цахилгаан эрчим хүчний тооцоолол хийсэн байдаг. Энд заасан 2 хувилбарын өгөгдлүүдийн хоорондох ялгаа 4 дахин их байгааг ойлгохгүй байна. Уг нь хувилбаруудыг ойролцоо нөхцөлөөр сонгодог. Эдгээрийг нийтэд нь дүгнэж үзвэл Гүйцэтгэгч нь Гэрээний 2.1-д заасан Гүйцэтгэгчийн хүлээсэн үүрэг буюу Гүйцэтгэгч үйлчилгээг зохих чанартай үзүүлэх 2.1.1 дэх заалт, Үйлчилгээг энэхүү гэрээний хавсралт нэгийн дагуу батлагдсан бүрэлдэхүүн ба агуулгын дагуу бүрэн хэмжээгээр үзүүлэх 2.1.2 дахь заалт. Үйлчилгээг энэхүү гэрээний 1.4-д заасан хугацаанд бүрэн хэмжээгээр үзүүлэх 2.1.3 дэх заалт, Үйлчилгээний талаарх захиалагчийн аман ба бичгэн чанд мөрдөх 2.1.5 дэх заалт зэрэг үүргээ биелүүлээгүй. Мөн Иргэний хуулийн 343.2, 350.1.6, 352.2.1 зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэл бүрджээ. 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө. 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно. 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх. 350.1.6 ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг хариуцах, 352 дугаар зүйлийн 352.2.1 дэх хэсэгт гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх дахин хэлэхэд гүйцэтгэгч нь захиалагчийг 10 хоногийн дотор гомдол гаргаагүй гэх боловч нарийн мэргэжлийн зүйлийг ****-р мэргэшсэн гадаад хэлтэй хүн олж, мэргэжлийн хэллэгээр орчуулж, дараа нь манай инженерүүд уншиж, судалж, албан ёсны нарийвчилсан дүгнэлт гаргаж, гүйцэтгэгчид илгээхэд цаг хугацааны хувьд 10 хоногт багтаах бодит боломжгүй хугацаа их шаардсан. Үүнийг сая шүүхийн маргаанд зориулан орчуулга хийлгэхэд зарцуулсан хугацаатай харьцуулан ойлгож болно. Мөн гэрээний 1.5-д зааснаар үйлчилгээг хүлээн авах-хүлээлгэн өгөх актад захиалагч буюу түүний бүрэн эрхт төлөөлөгч гарын үсэг зурсны дагуу үйлчилгээг үзүүлсэнд тооцно гэж заасан. Гэвч гүйцэтгэгчийн зүгээс гэрээт ажил үйлчилгээг нарийн мэргэжлийн түвшинд чанартай боловсруулж, манайхаас гомдол гаргуулахгүй сэтгэлд нийцүүлсэн зүйл байхгүй захиалагч тал гомдолтой байгаа тул ****-ийг хүлээлгэн өгөх, хүлээн авах актад талууд буюу манай талаас гарын үсэг зураагүй тул гэрээт ажил үйлчилгээ дууссан гэж тооцох хууль зүйн боломжгүй. Нэгэнт захиалагч тал чанартай үйлчилгээг бүрэн хүлээн аваагүй нь үнэн тул гэрээний 4.4 болон 4 5-д заасны дагуу хоногт дутагдлыг бүрэн арилгах хүртэл 0.3 хувийн алдангийг гүйцэтгэгчид ногдуулан нэхэмжлэх эрхтэй. Мөн Гэрээний 2.4.1-т заасан Захиалагчийн эрхийн дагуу урьдчилгаа төлбөрийг буцаан нэхэмжлэх эрхтэй юм. Иймд *** компани бидний итгэл найдварыг үгүй хийж, гүйцэтгэгч талд бүрэн бус нэмж тодорхойлох шаардлагатай мөн огт дурдаагүй мэдээлэл олон байгааг удаа дараа сануулж. хийж гүйцээж өгөхийг хүссэн боловч Гүйцэтгэгч *** компани үгүйсгэж хүлээн авахаас татгалзаж, гэрээнд заасан ажил үйлчилгээг чанартай бүрэн үзүүлээгүй, Захиалагчийн аман болон бичгээр өгсөн зааврыг чанд мөрдөөгүй, гэрээнд заасан даалгавар нөхцөлөөр бүрэн сэтгэл ханамж олгох үйлчилгээг албан ёсоор хүлээлгэн өгөөгүй нь үнэн тул *** компани түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжилсэн нийт 41.168.415 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар, татгалзал, агуулгад дурдсан үндэслэлээр цахим файлаар ирүүлсэн дутуу ****-ний чанар байдал, гүйцэтгэл, мэдлэгийн хүрээ, гүйцэтгэгчийн захиалагчаа хүндлэхгүй биднээс цааш өөр газар байхгүй хэмээх авир байдлыг хараад цаашид үлдэгдэл төлбөрөө өгсөн ч дэлхийн түвшинд илүү сайн зүйл хийлгэж авах итгэл үнэмшил төрөхгүй байх тул бид дахин өөр сайн гүйцэтгэгч олж хийлгэх зайлшгүй шаардлагын үүднээс манай компани Гэрээний 2.4.1-д заасан эрх болон Иргэний хуулийн 350.1.7-д заасны дагуу гүйцэтгэгчид урьдчилан төлсөн 68 587 360.43 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500 890 төгрөгийн хамт нэхэмжилсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нь гэрээний 4.4, 4.5-д зааснаар гүйцэтгэгч нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар гэрээт ажлыг бүрэн хүлээлгэн өгөөгүй 1119 хоног болсон тул гэрээний 4.4, 4.5-д зааснаар хоног тутам 0.3 хувийн алданги тооцоход нийт 309 922 211,91 төгрөгийн алданги тооцогдож байх боловч Иргэний хуулийн 232.4-д зааснаар гэрээний үнийн 50 хувиас хэтрэхгүй заалтаар 58 224 935 төгрөгийн алдангийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449 075 төгрөгийн гүйцэтгэгч тал болох ОХУ-ын “***” ХХН-аас гаргуулан “******* ХХКд олгуулж, хохиролгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гүйцэтгэсэн ажлыг хэрхэн хүлээлгэж өгөх талаар талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн гэрээнд ажил гүйцэтгэх техникийн даалгаврын 19 дүгээр зүйлд цахимд үр дүнгийн материалыг шилжүүлэхэд тавих шаардлагыг заасан байдаг. Үүнд гүйцэтгэгч нь материалыг захиалагчид цахим хэлбэрээр гаргаж өгнө гэж заасан бөгөөд 10 хоногийн гомдол саналыг хүлээн авч тухайн хоногтоо гомдлын талаар санал солилцох гомдол санал байхгүй тохиолдолд актаар хүлээлгэж өгөхөөр тохиролцсон байдаг. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч талаас 2015 оны 07 дугаар 05-ны өдрийн 0/00/00 тоот дугаартай гүйцэтгэсэн ажлын актад гарын үсэг зурах тухай албан тоот мөн 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/10/15 тоот дугаартай гүйцэтгэсэн ажлын актад гарын үсэг зурах ба гэрээний ажлын тооцоо хийх тухай 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 6/10/15 тоот дугаартай эвлэрэх ажлыг хэрэгжүүлэх тухай зэрэг гэрээний актад гарын үсэг зурах тухай шаардлагуудыг удаа хүргүүлж байсан. Гэтэл хариуцагч талаас зарим тохиолдолд хариу өгдөггүй зарим тохиолдолд үндэслэлгүй тайлбар гаргаж захиалагчийн зүгээс гэрээний актад гарын үсэг зурах үүргээ биелүүлээгүй юм. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хугацаанд хүлээж авахаар талаар заасан бөгөөд тухайн үүргээ биелүүлээгүй бол ажлыг хүлээлгэж өгсөн тооцно гэх зохицуулалт байдаг. Гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэж өгөх талаар удаа дараа шаардлага тавьсан боловч захиалагч байгууллага нь хүлээж аваагүй. Энэ ****-г хүлээж аваагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч талаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа хүлээж авсан талаар бичсэн. Мөн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “******* ХХКийн хувьцаа эзэмшигч болох “С М” группийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж тухайн хүлээж авсан ****-г танилцуулж, танилцуулсантай холбоотой 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1 029 995 рубль буюу гэрээний үнийн дүнгийн 35 хувийн үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн байдаг. Иймд ****-г хүлээн аваагүй бол тухайн төлбөрийг шилжүүлэх боломж байхгүй. “С М” групп буюу “******* ХХКийн хувьцаа эзэмшигч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал н.Анандбазар гэх хүн албан бичиг тодорхойлолтыг гаргаж үүний дагуу гэрээний үүргийн 35 хувь төлөгддөг. Энэ нь хариуцагчаас гаргаж өгсөн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээгээр 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 30 хувийг төлж, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 35 хувийг төлж, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дахин 35 хувийг төлөх тухай шийдвэр гарсан байдаг боловч үлдэгдэл 35 хувь буюу 35 560 626 төгрөгийн гүйлгээг буцаасан байдаг. Хариуцагч нь төлбөр төлөх ёстойг мэдэж байсан төлбөр төлөх бодит үйлдлээ харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээгээр хийж байсан нь нотлогдож байна. ****-г хүлээж аваагүй бол орчуулгын газраар орчуулуулах боломжгүй мөн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн албан тоот 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 192/05 тоот, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ***/**тоот, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 00/0000 тоот “С М” группийн албан тоотууд хүлээж аваагүй ****-д гарах боломжгүй. Хариуцагч талаас ****-г хүлээн авч төлбөр төлөхгүй байх боломж бололцоо хайж үндэслэлгүй шалтаг гаргасан. Бодит байдал дээр тухайн ****-г ашиглаж ашигласныхаа дараа албан тоотууд явуулсан гэж үзэж байна. Мөн Хүлээж аваагүй ****-д сөрөг нэхэмжлэл гарах боломжгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь ажлын доголдол мэт ойлгогдож байна. Гомдлын шаардлагыг ажлын доголтой холбоотой асуудлыг ярьдаг бөгөөд шинжээчийн дүгнэлтэд тайлбар хийх боломжгүй бөгөөд шинжээчийг шүүх хуралдаанд орж ирэхэд асуух нь зүйтэй гэж үзэж байна. Техникийн даалгаврын 8 асуудалд 1400 мм-ийг авах ёстой байтал 1600 мм-ийг авсан гэх бөгөөд энэ нь зөрүү гаргаж байгаа талаар тайлбарладаг энэ талаар гэрээ болон техникийн даалгаварт байхгүй 1600 мм-ийг сонгосон нь ямар асуудалтай байгаа талаар татгалзаж байгаа үндэслэл эх сурвалж хэргийн материалд баримтаар байхгүй. Мөн насосын үзүүлэлт 33 жилийн өмнөх гэж ярьдаг бөгөөд 33 дараа ямар насосын үзүүлэлтийг хэрэглэдэг талаар тодорхойгүй энэ насосын сонгосноор ямар эрсдэл дагуулж байгаа нь нотлогдох ёстой. Ган яндангийн оронд хуванцар байх ёстой гэж тайлбарладаг бөгөөд үндсэн өгөгдөл болон бүх бичиг баримтад ган хоолойгоор хийлгэхээр тохиролцсон бөгөөд шүүхэд хуванцраар хийх ёстой гэж тайлбарладаг. Хуванцар хоолой байдаг үгүйг мөн нотлох ёстой. Ашиглалтын мэдээлэл байхгүй хэт ерөнхий гэ тайлбарладаг бөгөөд нарийвчилсан байдлаар заавар зөвлөгөө өгч байгаагүй. Хариуцагч байгууллагаас манай доор оюутан инженерүүдийг ажилладаг мэргэжлийн хүмүүсээр орчуулуулах гэж олон сар болсон гэж тайлбарладаг нь үндэслэлгүй юм. Тээвэрлэлтийн оновчтой хувилбарыг сонгоогүй гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч талаас шугам хоолойн хийлгэхээр **** боловсруулчихаад төмөр зам юм уу автосистэнерээр хийх гэж тайлбарладаг бөгөөд хүсэлт зориг нь тийм байсан бол шугам хоолойн **** хийлгэх шаардлагагүй байсан. Тухайн ****-г шугам хоолойгоор хийхэд ямар ашигтай байдлаар хийж болох талаар стратегийг боловсруулахаар **** хийлгэсэн. Газар нутгийн хөрсжилтийг тооцоогүй гэсэн бөгөөд захиалагчаас өгсөн өгөгдлийн дагуу өгсөн. Хэт хуучин мэдээллийг агуулсан гэж тайлбарласан бөгөөд шинэ мэдээлэл ямар байдаг талаар 2016 оны онд стандарт нь батлагдсан нотлохын баримтын шаардлага хангаагүй сайдын тушаалын талаар ярьдаг бөгөөд талуудын хооронд 2015 оны 3 дугаар сард гэрээ байгуулагдаж 2015 оны 05 сард гэрээ дуусгавар болсон байдаг. Гэрээ байгуулагдах үед тухайн стандарт байхгүй байсан тул хариуцагчийн гаргасан тайлбар үндэслэлгүй байна. Гэрээнд 10 хоногийн дотор гомдол гарах эрхтэйгээр заасан бөгөөд тухайн хугацаанд гомдол гаргаагүй тохиолдол гомдол гаргахгүй тухай гэрээнд талууд гарын үсэн зурсан байдаг. Энэ нь иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу хийгдсэн тохиролцоо юм. Хариуцагч байгууллагаас тухайн ****-г орчуулахад хэдэн сар болсон манай оюутнууд орчуулж өгч чадаагүй гэх тайлбар хэлж байгаа нь гэрээний чөлөөт байдлын зарчмыг үгүйсгэх боломжгүй юм. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт гомдол гаргах хугацаа 6 сар байна гэж заасан байдаг. Гэтэл талууд гэрээгээр гомдол гаргах хугацаагаа 10 хоног гэж тодорхойлсон. Иймд иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасан хугацаа нь хамааралгүй бөгөөд гомдол гаргах гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн бөгөөд гомдол гаргах эрх үүсэхгүй юм. Мөн хариуцагч тал нь 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргасан нь гэрээнд заасан болон хуульд заасан гомдол гаргах хугацаагаа алдсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 353 дугаар зүйлд зааснаар доголдолтой гэж үзэж байгаа бөгөөд тухайн хуульд заасан ямар доголдолтой байгаа нь тодорхойгүй биет байдлын доголдол байгаа гэж үзвэл үндсэн өгөгдлийг захиалагч талаас буюу “******** ХХК нь гаргаж өгсөн бөгөөд догдол гэх зүйл нь ажлын техникт багтаагүй гэрээнд ажлын тоо хэмжээ болон чанар, даалгавар зэргийг тодорхойлсон байдаг тул Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасан биет байдлын доголдолд хамаарахгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, үндэслэлгүй мөн гэрээнээс татгалзаж байгаа болон гэрээг цуцалж төлбөрөө нэхэмжилж байгаа талаар тодорхойгүй байдаг тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “***” ХХН үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт болон хохирол 00 000 000төгрөгийг гаргуулахаар хариуцагч “******* ХХКиас шаардаж, тус шатахуун түгээх цогцолбороос Хөшигт олон улсын шинэ нисэх буудал хүртэлх шатахуун дамжуулах гол шугам хоолойн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг /цаашид **** гэх/ гэрээнд заасны дагуу доголдолгүй хийж гүйцэтгэсэн, захиалагч гомдлын шаардлага гаргах гэрээгээр тохиролцсон хугацаа өнгөрсөн, захиалагчийн нэмэлтээр шаардсан мэдээллүүд ажлын даалгаварт тусгагдаагүй, мөн зураг төслийн шатанд зарим асуудлыг гүйцэтгэх нь зүйтэй тул төлөгдөөгүй үлдэх төлбөрийг шаардах эрхтэй гэж шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.
Хариуцагч “******** ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, ажлын даалгаварт заагдсан асуултад дутуу хариулсан, олон улсын түвшинд орчин үеийн шаардлага стандартад нийцээгүй **** боловсруулсан тул гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн урьдчилгаа төлбөр 68 587 360 төгрөг, алданги 58 224 935 төгрөг, нийт 126 812 295 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардаж байна.
Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч *** ХХН нь 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр, 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаатай, ******** ХХК-ний шатахуун түгээх цогцолбороос Хөшигт олон улсын нисэх буудал хүртэл шатахуун дамжуулах гол шугам хоолойн **** боловсруулах ажлыг гүйцэтгэх, хариуцагч ******** ХХК нь ажлын хөлс 3 042 850 рублийг талууд гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 5 хоногт 30 хувийг, үлдэх 70 хувийг ажлын үр дүнг актаар хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт төлөхөөр тохиролцсон гэрээ байгуулж, талууд гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан ба, уг гэрээний хүчин төгөлдөр байдал, ****-ийг цахим шуудангаар илгээснийг хариуцагч хүлээн авсан, ****-тэй холбоотой асуудлаар талууд хоорондоо харилцаж байсан, гэрээний дагуу 1 942 850 рубль төлөгдсөн зэрэг үйл баримтын талаар маргаангүй, харин ажлын үр дүнгийн доголдлын талаар маргаж байна.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хэлцлийн шинжийг агуулсан, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний төрөлд хамаарахаар байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талуудын тохиролцсон ажил гүйцэтгэх техникийн даалгавар нь 18 зүйл бүхий байгаагаас 1-6 дугаар зүйлд ****-ийн тайлан бичигдэхэд тавигдах урьдчилсан нөхцөл, 7-15 дугаар зүйлээр шугам хоолойн зураг төсөл хийх, угсрахад шаардлагатай мэдээллүүд, 16-18 дугаар зүйлд тайланг танилцуулах, хүлээлгэн өгөх хэлбэр, хугацаа зэргийг тохиролцсон гэж үзэхээр байх ба талуудын маргаан 7-15 дугаар зүйлд хамаардаг. Уг 7-15 дугаар зүйлд нийт 37 мэдээлэл боловсруулахыг захиалагч гүйцэтгэгчид даалгаснаас хариуцагч 8 төрлийн мэдээлэл буюу насосны хүчин чадалд нөлөөлөх түрэлтийн алдагдлын үзүүлэлтийг 1620 м-р тооцох байсныг 1400м-р тооцсон, орчин үеийн олон улсын жишиг, технологийн дэвшилтэт байдлыг ашиглах талаар тусгаагүй бөгөөд хуучин ЗХУ-ын үед хэрэглэж байсан Снип тусгасан нь шаардлага хангахгүй, шугам хоолойг ган яндангаар тооцохын оронд эвдрэл гэмтэл, зардал багатай хуванцар хоолойг тооцох байсан, шугаман краны зангилааны техникийн үзүүлэлт хийгээгүй, төсөл хэрэгжих газар нутгийн суурь судалгаа байхгүй, газар нутгийн өндөржилтийн хэмжээг буруу тооцсон, тээвэрлэлтийн олон хувилбарыг тооцоогүй, хэт хуучирсан мэдээлэл ашигласан тул уг тайлан шаардлага хангахгүй доголдолтой гэж маргасан.
Талуудын маргаантай дээрх үйл баримтыг тодруулах үүднээс шүүх хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилсон ба Шинжлэх ухаан, техникийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн багш, доктор профессор Л.О насосны сонголт зөв хийгдсэн, өөр төрлийн насос сонгосноор цахилгаан хэмнэлт онолын хувьд 1-2 хувиас хэтрэхгүй, статистик цахилгааны цэнэг хуримтлуулах асуудлыг тооцоогүй, хөрсний үзүүлэлтийн дагуу хар хүрэн хайргархаг хөрсөнд шугам хоолойг 1 м суулгахад харшлах зүйлгүй, агаар гаргагч шатахуун суллах цэгүүдийг тооцоогүй бөгөөд зураг төсөл хийхэд энэ мэдээлэл шаардагдана, гидроударын хамгаалалтын сонголт хийгдээгүй, газар нутгийн өндөржилтийн тооцоолол нь зураг төслийн явцад нарийн тодруулах тул хариулт өгөх боломжгүй, 1985 оны СНИП ашиглах боломжтой, тээвэрлэлтийн олон хувилбарыг тооцоогүй шууд сонголт хийсэн, зураг төслийн үед шийдвэрлэнэ гэж үлдээсэн зарим үзүүлэлтүүдийг зайлшгүй нэмж тооцсон тохиолдолд Хөшигт олон улсын нисэх буудал хүртэлх шатахуун дамжуулах гол шугам хоолойг угсрах боломжтой гэсэн агуулгатай дүгнэлт ирүүлж, **** бол ерөнхий асуултын хүрээнд бус, нарийвчилсан тодорхой асуулт тавигдсаны дагуу хийгддэг онцлогтой ажил гэж шүүх хуралдаанд оролцохдоо тайлбарласан.
Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заасан.
Нэхэмжлэгч гэрээний 3.1-д тайланг хүлээн авснаас хойш 10 өдрийн дотор судлан хүлээн авах, доголдол илэрсэн тохиолдолд гүйцэтгэгчид нэн даруй мэдэгдэхээр заасныг доголдол илрүүлэх хугацааг гэрээгээр тохиролцсон гэж үзэхээр боловч хариуцагчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 155/15 дугаар, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 000/0 дугаар албан бичгээр захиалагчийн ирүүлэхийг санал болгосон асуудлуудыг зураг төслийн шатанд гүйцэтгэх нь зохистой талаар 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр *-**/** дугаар албан бичгээр, хариуцагч ******** ХХК-ний 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ***/**дугаар албан бичгээр хүссэн мэдээлэл нь ажлын даалгаварт тусгаагүй агуулга бүхий албан бичгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд ажил гүйцэтгэх гэрээний үр дүн болох ****-ийг доголдолтой гэж үзэхээргүй байна.
Нөгөө талаас Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-д гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагчид ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй бол уг ажлын үр дүнг эрхийн доголдолгүй гэнэ гэж заасан ба хариуцагч доголдлын улмаас уг тайлангийн дагуу шугам хоолойн зураг төслийг хийх боломжгүй болсон гэж тайлбарлах боловч маргаан бүхий тайлангийн дагуу зураг төслийг гүйцэтгэж болохгүй ямар үндэслэл шалтгаан бий болсон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байгаа зэргийг харгалзан үзээд хариуцагч ажлын хөлсний төлөгдөөгүй үлдэгдэл 1 100 000 рубльтэй тэнцэх 31 746 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзлээ.
Ийнхүү гүйцэтгэсэн ажлыг доголдолгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д захиалагч гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн ***агц зохих журмын дагуу хөлс төлөх, 352 дугаар зүйлийн 352.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ гэж зааснаар торгууль 106 487 рубль буюу 3 073 214 төгрөг, хууль зүйн үйлчилгээ үзүүлсэн зардал 220 000 рубльтэй тэнцэх 6 349 200 төгрөг хариуцагчаас гаргуулах үндэслэл болно.
Нэхэмжлэгч гэрээний хөлс тохиролцсон гадаад валютын ханшийг 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Монгол банкны албан ханш болох 28.86 төгрөгөөр тооцсон нь түүний нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох эрх хэмжээ ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасныг зөрчөөгүй, ажлын даалгаврын 19 дүгээр зүйлд цахим хэлбэрээр тайланг гаргаж өгөхөөр талууд тохиролцсоноор ажлын үр дүнг гүйцэтгэгч захиалагчид хүлээлгэн өгсөн гэж үзсэн, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэл бусад баримтууд апостиль гэрчилгээгээр баталгаажуулагдсан байснаар шүүх нотлох баримтаар үнэлсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд, хариуцагч ажлын үр дүн доголдолтой гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн 68 587 360 төгрөг, алданги 58 224 935 төгрөг, нийт 126 812 295 төгрөг гаргуулахаар шаардсан боловч гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн эсэх, тухайн тайлан доголдолтой эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй, түүнчлэн Иргэний 352 дугаар зүйлийн 352.3-т заасан доголдлыг арилгахад харьцангуй их зардал шаардагдахаас шалтгаалан ажил гүйцэтгэгч гэрээнээс татгалзсан, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан гэрээнээс татгалзах журмыг хэрэгжүүлээгүй байгаа зэргийг харгалзан үзээд захиалагчийн шаардсан зарим хариулт нь Хөшигт олон улсын нисэх буудал хүртэлх нефтийн бүтээгдэхүүн дамжуулах гол шугам хоолойн ****-ийн дараагийн шат болох зураг төслийн шатанд нөхөн гүйцэтгэгдэх боломжтой байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэхээр байх тул хариуцагчийг гэрээнээс татгалзах эрхгүй гэж үзээд сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Дээр үндэслэлээр хариуцагч ******** ХХК-иас 41 168 415 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-д олгохоор, хариуцагчийн 126 812 295 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, үндсэн нэхэмжлэлийг хангасан тул хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 225 дугаар зүйлийн 225.4-т заасныг баримтлан хариуцагч “******* ХХКиас 00 000 000/дөчин нэг сая нэг зуун жаран найман мянга дөрвөн зуун арван таван/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “***” ХХН-д олгож, “***” ХХН-д холбогдох 126 812 295 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч “******* ХХКиас 363 800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “***” ХХН-д олгож, нэхэмжлэгч “***” ХХН-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363 800 төгрөг, хариуцагч “******* ХХКийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500 890 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ