Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/368

 

 

                 

 

                                   

 

      

 

 

 

  2025          05           22                                         2025/ШЦТ/368

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзий-Орших,

улсын яллагч Д.Э /цахим/,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Б ҮД:0000 нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-д холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, Х-ын яаралтай тусламжийн тасагт ахлах эмч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Б дүүргийн 00 дугаар хороо, 00а байрны 000 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С овогт Б-н Б /РД:0000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Б нь согтуурсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр, Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эмнэлэг дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.М гэр бүлээс гадуурх харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт гараараа цохих, хүзүүг нь боох зэргээр халдаж биед нь “...зүүн нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун шуу, эрхий хуруунд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч А.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн нөхөр болох Б-тай 2007 оноос хойш хамтран амьдарч эхэлсэн, дундаасаа 4 хүүхэдтэй, албан ёсны гэрлэлтийн баталгаатай. Манай нөхөр эмнэлгийн тасгийн эмч хийдэг. Манай нөхөр О гэх эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаатай ба өнөөдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр би эмнэлгийн тасагт хэвтэж байхдаа би О-н охин болох Н гэх эмэгтэй рүү танай ээж манай нөхөртэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд удаж байна чи энэ үйл явдлыг болиулаад өгөөч танай ээж өөрөө болихгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Б-ын хэвтэж байгаа тасагт ороход надад хандаж ярилцах юм байна гээд сууж байтал Б-н найз Э, М нар нь орж ирээд тэр 3 хамт архи ууж байгаад найзууд нь гараад явахаар нь би Б-д хандаж чи О-гоо одоо болихгүй юм уу гэхэд “чи миний хувийн орон зайд халдлаа” гэхээр нь би утсыг нь аваад О рүү залгаад чи одоо манай нөхрөөс хол бай гэхэд ...бид хоёр бодож байгаа шиг чинь биш...” гээд бид хоёр маргалдаж байгаад би утсаа салгахад Б хоолой боогоод нүүр хэсэгт гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Надад гомдол санал байхгүй, нөхөр бид хоёр одоо эвлэрсэн..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 7, 10-11-р хуудас),

 

3. Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1-р хуудас),

 

4. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Б-ын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0000 дугаартай “...А.М-н биед зүүн нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун шуу эрхий хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, гурваас доошгүй удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хх-ийн 16-17-р хуудас),

 

5. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 34-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар түүний гэм буруу тогтоогдов.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан  байна.

Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, яллагдагч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг харгалзан оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий анги болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийвдэрлэв.          

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Б-н Б /РД:0000000000/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.МӨНХБАЯР