Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/345

    2021            4              1                                        2021/ДШМ/345                                               

                       Л.З, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

хохирогч Т.Э,

хохирогч Д.Б,

хохирогч Д.Б, Д.Б, З.Д, З.О, Ц.О, Г.У, О.Э нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч Л.З, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 34 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Мөнх-Амгалангийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай эсэргүүцлээр Л.З, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1806002940458 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

1. Боржигон овгийн Л.З, 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Олон улсын харилцааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт

2. Дархан овгийн Б.Б, 1989 оны 5 дугаар сарын 9-ний өдөр  Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,

            1. Л.З нь Б.Бтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн Г.Урансүхээс “Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран плэйс”-д татварын албанд хураагдсан 2 өрөө орон сууцыг хямд үнээр худалдан авч өгнө, мөнгө зээлээч, удахгүй өгнө” гэх зэргээр хуурч, итгэлийг урвуулж ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас Хаан банкны данснаас нь 83.750.000 төгрөг, Төрийн банкны данснаас нь 2.450.000 төгрөг, нөхөр н.Ариунзоригийнх нь данснаас 8.000.000 төгрөг тус тус шилжүүлэн авч 94.200.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,

            2. Л.З нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Мөнхбаяраас 42-46 УНЯ улсын дугаартай Тоёота Приус-30 маркын автомашиныг нь 15.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авна гэж хуурч 9.000.000 төгрөгийг өгч, үлдэгдэл 6.000.000 төгрөгийг төлөлгүй, автомашиныг бусдад худалдан 15.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

            3. Л З нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Отгонбатын эзэмшлийн 87-82 УБД улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг нь “өдрийн 80.000 төгрөгөөр 3 сарын хугацаатай түрээсэлнэ” хэмээн хуурч, улмаар бусдад худалдан Б.Отгонбатад 12.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

           4. Л.З нь үргэлжилсэн үйлдлээр иргэн Б.Оргилмаагийн гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгон мэдээгүй байдлыг ашиглаж Б.Оргилмаагаар 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Э25.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж, 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумаас 20.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн тус тус авхуулж, нийт 45.000.000 төгрөгийг авч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан,

            5. Л.З нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сарын 22-ноос 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ц.Мс өөрийгөө “МИАТ ХХК-д ажилладаг, ажлынхаа дансанд мөнгийг минь оруулж гаргаснаар хүү тооцож өсгөж өгнө” хэмээн хуурч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Хаан банкны дансаар нийт 43.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            6. Л.З нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 12 дугаар сарын 5-наас 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс товер” дотор худалдаа эрхэлдэг иргэн Б.Мс “мөнгө хүүтэй зээлэн өсгөж өгнө” хэмээн хуурч 7.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан,

            7. Л.З нь 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр иргэн Г.Х “мөнгө хүүтэй зээлэн өсгөж өгнө" хэмээн хуурч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкнаас 10.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

            8. Л.З нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Э.С “мөнгө хүүтэй зээлэн өсгөж өгнө” хэмээн хуурч мэхлэн нийт 14.700.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс дансаар шилжүүлэн авч залилсан,

            9. Л.З нь иргэн Б.Отгонбатаас түрээсэлсэн 87-82 УБД улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг Э.Г худалдуулахаар өгч буюу гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгон мэдээгүй байдлыг нь ашиглаж 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ техникийн зах дээр иргэн Т.Эд худалдуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 10.000.000 төгрөгийг хуурч залилсан,

            10. Л.З нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 10 дугаар арын 22-ноос 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Б.А “мөнгө зээлэн өсгөж өгнө” хэмээн хуурч 51.500.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дансаар шилжүүлэн авч залилсан,

            11. Л.З нь 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр иргэн Г.М 93-93 УНС улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-100 маркийн автомашиныг нь “өдрийн 300.000 төгрөгөөр түрээсэлнэ” хэмээн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 20.000.000 төгрөгөөр бусдад худалдан 35.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

            12. Л.З нь 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр иргэн Г.М “өдрийн 300.000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж авсан 93-93 УНС улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-100 маркийн автомашиныг Э.Г худалдуулахаар өгч буюу гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгон мэдээгүй байдлыг нь ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Б худалдуулж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Э.Б 20.000.000 төгрөгийг хуурч залилсан,

13. Л.З нь иргэн Б.З түрээслэх машин олж өгвөл ашиг хүртээнэ гэж шан харамж амлан 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б эзэмшлийн 55- 82 УНО улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-100 маркийн тээврийн хэрэгслийг өдрийн 300.000 төгрөгөөр түрээсэлнэ” хэмээн авхуулж гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгон мэдээгүй байдлыг нь ашиглан авч, өөрийн хамтран амьдрагч Б.Бтай бүлэглэж буюу Б.Бн С.Бзээлсэн мөнгөний өрөнд нь өгүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 25.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

14. Л.З нь иргэн Б.З түрээслэх машин олж өгвөл ашиг хүртээнэ гэж шан харамж амлан 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хард рок” төвийн гадна иргэн Б.Д эзэмшлийн 37-08 УНЦ улсын дугаартай Тоёота Приус- 30 маркийн тээврийн хэрэгслийг “өдрийн 80.000 төгрөгөөр түрээсэлнэ” хэмээн авхуулж буюу гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгон мэдээгүй байдлыг нь ашиглаж, иргэн Б.Д16.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон хуурч, түүнийг төлөөлөх итгэмжлэл хийлгэн авч 2.000.000 төгрөг өгч, Бу.А10.000.000 төгрөгт худалдан зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 14.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

15. Л.З нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Х эзэмшлийн 21-30 УБЭ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг “өдрийн 80.000 төгрөгөөр түрээсэлнэ” хэмээн авч ашиглаж байхдаа 15.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 7.000.000 төгрөгийг өгч, үлдэгдэл 8.000.000 төгрөгт зээлийн гэрээ байгуулж, үүнээс нийт 11.350.000 төгрөг өгч, үлдэгдэл 3.650.000 төгрөгийг төлөлгүй хуурч, 15.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

16. Л З нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн З.Д “мөнгө зээлж хүү тооцон өсгөж өгнө” хэмээн хуурч Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрээс нийт 38.900.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

мөн 2018 оны 11 дүгээр сард иргэн З.Д 61-25 УНН улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг нь 15.000.000 төгрөгөөр худалдаж авна” хэмээн хуурч Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин авто худалдааны төв”-д өөрийг нь төлөөлөх итгэмжлэл хийлгэн авч бусдад зарж борлуулан 14.500.000 төгрөгийн хохирол учруулан залилж, нийт 53.400.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулж залилсан,

17. Л.З нь 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хард рок” төвийн гадна иргэн Д.Н 90-19 УНК улсын дугаартай Ланд Круйзер-100 маркийн автомашиныг нь “өдрийн 300.000 төгрөгөөр түрээсэлнэ” хэмээн авч 23.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

            18. Л.З нь 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 2.000.000 төгрөгийг, мөн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн З.О “мөнгө хүүтэй зээлж өсгөөд өгье” хэмээн хуурч Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс удаа дараа дансаар мөнгө шилжүүлэн авч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 79.230.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулж залилсан,

            19. Л.З нь Б.Бтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Д.Бас өөрийгөө Татварын Ерөнхий газарт ажилладаг, татвар төлөгчдийн мөнгийг БНХАУ-руу гаргаж эргэлтэд оруулж өсгөдөг, мөнгийг чинь өсгөж өгье, цаашид ажиллахын тулд “300.000.000 төгрөг хэрэгтэй байна, татварын албанд хураагдсан орон сууц, машиныг хямдаар авч өгнө” гэх зэргээр мөнгө авч, байр, машиныг нь заруулж Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс нийт 175.770.000 төгрөгийг дансаар шилжүүлүүлэн авч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулж залилсан,

            20. Л.З нь Б.Бтай бүлэглэж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Стадион оргил хотхоны 56 дугаар байрны 78 тоот 2 өрөө байрыг 96.000.000 төгрөгөөр худалдана хэмээн өөрсдийн мэтээр ойлгуулж, мөнгө зээлээч гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Ц.О 105.000.000 төгрөгийг авч их хэмжээний хохирол учруулж залилсан,

            21. Л.З нь Б.Бтай бүлэглэж 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Стадион Оргил Зайсан гудамжны 56 дугаар байрны 78 тоотод орших 2 өрөө байрыг буюу иргэн Ц, Ннарын зээлээр худалдан авсан байрыг тавилгатай нь хамт түрээсэлнэ гэж улмаар 2017 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 132.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулж, бусдад 96.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч нийт 96.197.500 төгрөгийн их хэмжээний хохирол учруулж залилсан,

22. Л.З нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд “манай ах Засгийн газрын авто баазын даргын ажлаа хийхээ болих гээд байна, намайг Татварын Ерөнхий Газрын хэлтсийн даргаар оруулахад 50.000.000 төгрөгийн хахууль хэрэгтэй байна, Татварын газраас ажилчиддаа олгодог бага хүүтэй 200.000.000 төгрөгийн зээл хүсчихлээ, хүүтэй мөнгө зээлээч” гэх зэргээр болон бусдаас түрээсэлж байсан автомашинуудыг өөрийн мэтээр ойлгуулж зээлийн барьцаа болгон хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Б.А Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 162.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилсан,

            23. Л.З нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарыг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Чавтомашин түрээслэн итгэлийг нь олж, улмаар 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 00-39 улсын дугаартай Ланд Круйзер-200 маркийн автомашиныг “уурхайн даргадаа унуулна, 110.000.000 төгрөгт үнэлж авъя” хэмээн 50.000.000 төгрөг өгч, үлдсэн төлбөрт нь зээлийн гэрээ байгуулж, улмаар бусдад худалдан 85.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

мөн Л.З нь иргэн С.Ч2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 62-63 УБА улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг 15.000.000 төгрөгөөр, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 18-85 УБҮ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг 11.000.000 төгрөгөөр үнэ тохирч худалдан авах гэрээ байгуулж, түрээслэх 4 сарын хугацаанд төлбөрийг хийж авна хэмээн хуурч 9.000.000 төгрөг өгч, бусдад худалдан 19.800.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

мөн Л.З нь иргэн С.Ч2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 78-38 УНҮ улсын дугаартай Ниссан Патрол маркийн, 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 87-98 УБК улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 86-79 УНЦ улсын дугаартай Рэнже Ровер маркийн зэрэг нийт 258.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашинуудыг түрээсийн гэрээ байгуулан түрээслэх нэрийдлээр авч, бусдад өөрийн мэтээр ойлгуулж зээлийн барьцаанд өгөх, худалдах зэргээр тус тус хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан нийт 363.800.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулж залилсан буюу Л.З нь ганцаараа болон Б.Бтай бүлэглэж, удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг ашиглан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлж авсан гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгож, нийт 1.466.297.500 төгрөгийн ноцтой, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

           1. Б.Б нь Л.Зтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд иргэн Г.Урансүхээс “Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наран плэйс-д татварын албанд хураагдсан 2 өрөө орон сууцыг хямд үнээр худалдан авч өгнө, мөнгө зээлээч, удахгүй өгнө” гэх зэргээр хуурч, итгэлийг нь урвуулж ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас өөрийнх нь Хаан банкны данснаас 83.750.000 төгрөгийг, Төрийн банкны данснаас 2.450.000 төгрөгийг, нөхөр н.Ариунзоригийнх нь данснаас 8.000.000 төгрөгийг тус тус шилжүүлүүлэн авч, 96.200.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,

            2. Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Д.Б өөрийгөө “уул уурхайн компанийн дэд захирлаар ажиллаж байгаа, Хятадын хөрөнгө оруулалттай компанид хөрөнгө оруулан мөнгөө өсгөдөг, 10.000.000 төгрөг өгвөл сард 3.000.000 төгрөгийн хүү өгч байя” гэх зэргээр хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс нийт 19.300.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

            3. Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Ж.С “удахгүй мөнгөтэй болно, мөнгө зээлээч” гэж Баянгол дүүргийн 4, 15, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрээс нийт 8.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан хуурч залилсан,

            4. Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Нямсүрэнгээс “7.000.000 төгрөгийг 8.000.000 төгрөг болгоод өгье” гэж 7.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан хуурч залилсан,

            5. Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр иргэн Б.Төгөлдөрөөс “10.000.000 төгрөгөөр Тоёота Приус-30 маркийн машин оруулж ирнэ” хэмээн хуурч Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 10.000.000 төгрөг шилжүүлэн авч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан залилсан,

            6. Б.Б нь Л.Зтай бүлэглэж буюу Л.Зын Д.З түрээслэх машин олж өгвөл ашиг хүртээнэ гэж шан харамж амлан иргэн Б.Бтүрээсэлнэ гэж авчруулсан 55-82 УНО улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-100 маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Б зээлсэн мөнгөний өрөндөө худалдахаар өгч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 25.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

            7. Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэн З.Д өөрийгөө “14 сая төгрөгийн цалинтай ажилд орсон, мөнгө зээлээч” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 14.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

            8. Б.Б нь Л.Зтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Д.Бас “Л.Зыг Татварын Ерөнхий Газарт ажилладаг, татвар төлөгчдийн мөнгийг БНХАУ-руу гаргаж эргэлтэд оруулж өсгөдөг, мөнгийг чинь өсгөж өгнө, Л.Заар татварын албанд хураагдсан орон сууц, машиныг хямдаар авч өгнө” гэх зэргээр мөнгө авч, байр, машиныг нь заруулж Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс нийт 175.770.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан ноцтой, их хэмжээний хохирол учруулж залилсан,

            9. Б.Б нь Л.Зтай бүлэглэж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Стадион Оргил хотхоны 56-78 тоот 2 өрөө байрыг “96.000.000 төгрөгөөр худалдана” хэмээн өөрсдийн мэтээр ойлгуулж, “мөнгө зээлээч” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Ц.О 105.000.000 төгрөгийг авч их хэмжээний хохирол учруулж залилсан,

            10. Б.Б нь Л.Зтай бүлэглэж 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Стадион Оргил Зайсан гудамжны 56 дугаар байрны 78 тоотод орших 2 өрөө байрыг буюу иргэн Ц,Н нарын зээлээр худалдаж авсан байрыг тавилгатай нь хамт түрээслэн, 2017 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 132.500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улмаар бусдад 96.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт 96.197.500 төгрөгийн их хэмжээний хохирол учруулж залилсан,

            11. Б.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Б.Алтанзаяад Засгийн газрын авто баазаас 2006 оны Лексус-470 маркийн 2 ширхэг автомашин тус бүрийг 25.000.000 төгрөгөөр олж өгнө хэмээн хуурч, С.Ч түрээсээр авсан 78-38 УНҮ улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашиныг барьцаалж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 50.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан буюу Б.Б нь ганцаараа болон Л.З тай бүлэглэж, удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлж авсан гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгож, нийт 606.967.500 төгрөгийн ноцтой, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.З, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заажээ. Гэтэл мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “1.1.гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/; 1.2.гэмт хэргийг хэн үйлдсэн; 1.3.гэмт хэргийн сэдэлт, зорилго; 1.4.Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал; 1 .б.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих дор дурдсан зарим байдлыг гүйцэд тогтоогоогүй байна. Прокурорын яллах дүгнэлт /17хх 163-219/-д яллагдагч Л.З нь хохирогч Г.Д, Б.Д, Н.М, Ц.Х, нарын автомашиныг, мөн хохирогч С.Чын зарим автомашиныг худалдаж авна, эсхүл түрээсэлнэ гэж залилан авч бусдад тус тус худалдсан хэмээн гэмт хэргийн товч агуулгыг тусгасан байх боловч тэдгээр автомашиныг чухам хэн, хэнд зарсан болох нь тодорхойгүй байгааг яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй гэж үзнэ. Улмаар дээрх автомашинуудыг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан залилах гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаарх гомдол, мэдээллийг гүйцэд шалгаж, холбогдох бусад хохирогчийг /ялангуяа Э.Г нь хохирогч Т.Эд автомашиныг зарахаас нэг хоногийн өмнө мөнгийг нь шүүгдэгч Л.Зад дансаар шилжүүлж өгсөн гэж мэдүүлсээр /1хх 225-226/ байхад/ тогтоогоогүй /Бу.А, Б.А, П.Г, Э.Г нар нь гомдолгүй гэсэн гэх шалтгаанаар тэдгээрийг хохирогчоор тогтоогоогүй, түүнчлэн хохирогч Г.Далайжаргалын автомашиныг худалдаж авсан М.Г, хохирогч Б.Давтомашиныг худалдаж авсан Энхмандах нарыг хохирогчоор тогтоогоогүй/, мөн хохирогч Г.Д, Б.Д, Н.М, Ц.Х, С.Ч нар нь гэмт хэргийн улмаас бусдад алдсан автомашинуудаа буцаан авах хүсэлтээ илэрхийлсээр байтал шүүгдэгч Л.Зын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө буюу дээрх хохирогч нарын автомашинуудыг тэдэнд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор олж тогтоох, хураан авах ажиллагааг огт хийгээгүй, хохирогч Г.Д,, Н.М, Г.М, Д.Н, Б.ОС.Ч нарын автомашиныг бусдад худалдсан Э.Гийн олон удаагийн үйлдлүүд, мөн хохирогч О.Энийт 45.000.000 төгрөгийг зээлж авсан Б.Оргилмаагийн 2 удаагийн үйлдэл зэрэг нь бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн шинжтэй эсэхийг нягтлан тодруулж шалган тогтоох, хэрэв залилах гэмт хэргийн шинжгүй бол Л.З нь Э.Г, Б.З, Б.Онарын гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгон мэдээгүй байдлыг ашиглаж бусдыг залилсан гэх Л.Зын тухайн хэргийн оролцогчидтой хийсэн тус бүрийн хоорондын харилцаа, нөгөө талаас хохирогч Э.Б, Т.Э нарт автомашин худалдсан Э.Гийн үйлдлүүд, мөн хохирогч О.Эмөнгө зээлсэн гэх Б.Оргилмаагийн үйлдэл зэрэг нь эрх зүйн чухам ямар шинжтэй харилцаа болохыг тус тус зөв тодорхойлж, тэдгээр нь хэргийн ямар оролцогч болохыг зохих хуулийн дагуу нэг мөр тогтоон, холбогдох үр дагаврыг тооцох, цаашилбал ер нь бусдад худалдагдсан зарим автомашины улсын бүртгэлийг . жинхэнэ эзэмшигчийн нэрээс шударга эзэмшигчийн нэр дээр шилжүүлсэн хууль бус үйлдлийн улмаас бусдад учирсан хохирлыг хэн, хэрхэн хариуцахыг тогтоох,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэсэн хэргийн талаар нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад тогтоох үүрэгтэй" гэж заажээ. Гэвч шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, шүүгдэгч Л.Зын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, нарын тус тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтэд дурдагдсан хохирогч Бя.А,  Бу.А, Д.Б, Д.Б, Г.Д, З.О, Ц.О, Ж.С, Г.Унарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нийт хэмжээ, зарцуулалт, түүнээс нөхөн төлсөн болон үлдсэн төлбөрийг хэн хариуцах зэрэг асуудлыг тухайн хохирогчид болон шүүгдэгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт асууж тодруулахад хохирлын тооцооны талаар зөрүүтэй өгсөн мэдүүлгүүдийг нь тэдний дансны олон хуудас хуулга дахь мөнгөн гүйлгээнүүдийн тэмдэглэл, С.Чын 10 автомашины түрээсийн 16 гэрээ, тэдгээрт хамаарах санхүүгийн баримтууд гэх мэт холбогдох баримтуудыг нэг бүрчлэн тулгаж нягтлан шалгаж тогтоох ажиллагаа зайлшгүй шаардлагатай байх бөгөөд түүнийг шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх нь цаг хугацааны хувьд маш хязгаарлагдмал, нэлээд хүндрэл бэрхшээлтэй, харин мөрдөн байцаалтын шатанд дээр дурдсан бүхий л ажиллагааг хийх бүрэн боломжтой. Түүнчлэн зарим хохирогчийн өмгөөлөгч Баярбаясгалангийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтэд дурдсан шүүгдэгч Л.З нь хохирогч С.Чтай эсхүл “Лонг анд Лонг” ХХК- тай байгуулсан 10 автомашины түрээсийн 16 гэрээний талаар, тухайлбал зарим гэрээний хугацааг заагаагүй, цаг хугацааны хувьд илтэд зөрүүтэй, нэг машинд хугацаа давхардуулж хэд хэдэн түрээсийн гэрээ хийсэн, огноогүй, тамга дардасгүй, гарын үсэггүй, гэрээний талуудын гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй, ерөөс уг түрээсийн гэрээнүүд нь хүчин төгөлдөр, бодитой эсэх /120.000.000 төгрөгийн үнэтэй машиныг өдрийн 1.000.000 төгрөгөөр, жилийн нийт 365.000.000 төгрөгөөр түрээсэлдэг/ зэрэг асуудлаар хэргийн оролцогчид маргаантай байх тул тэдгээр гэрээний баримтууд нь хууль ёсны эсэхийг нягтлан тодруулж, Л.Заас С.Чын дансанд 2 сарын хугацаанд олон удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 480.900.000 төгрөгийн зориулалт болон зарцуулалтыг нарийвчлан шалгах нь тухайн хэргийн хохирлоос төлөгдсөн болон үлдсэн төлбөрийн хэмжээг тооцож зөв тогтооход чухал ач холбогдолтой юм.

Яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт:

“Л.З нь Б.З “түрээслэх машин олж өгвөл ашиг хүртээнэ” гэж шан харамж амлан 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Баярбаатарын эзэмшлийн 55-82 УНО улсын дугаартай Тоёота Ланд круизер-100 маркийн тээврийн хэрэгслийг “өдрийн 300.000 төгрөгөөр түрээсэлнэ” хэмээн авхуулж, гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй байдлыг нь ашиглан авч, өөрийн хамтран амьдрагч Б.Бтай бүлэглэж буюу Б.Бн С.Бзээлсэн мөнгөний өрөнд нь өгүүлж , зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 25.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

Б.Б нь Л.Зтай бүлэглэж буюу Л.Зын Д.З“түрээслэх машин олж өгвөл ашиг хүртээнэ” гэж шан харамж амлан иргэн Б.Бтүрээслэх нэрийдлээр авчруулсан 55-82 УНО улсын дугаартай “Тоёота Ланд Круизер”-100 загварын тээврийн хэрэгслийг 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Б зээлсэн мөнгөний өрөндөө худалдахаар өгч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 25.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан” гэж тус тус бичсэнээс үзэхэд Л.З нь дээрх хэргийг Б.Бтай бүлэглэж үйлдсэн болохыг тусгаагүй алдааг шүүх зөвтгөн залруулж хэргийг эцэслэн шийдвэрлэвэл уг хэргийг Л.З нь бусадтай бүлэглэн үйлдсэн гэж түүний эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт хийх болно. Иймд эдгээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй учир мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Тус шүүхээс урьд нь хэргийг прокурорт 4 удаа буцаасан байх бөгөөд шүүгчийн сүүлийн захирамжийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн боловч энэ удаагийн шүүхийн тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад дахин буцаахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. Хэдийгээр хэргийн талаар нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад тогтоох үүрэгтэй боловч мөрдөн байцаалтын шатанд тогтоолгүй, удаа дараа хариуцлагагүйгээр орхигдуулсан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх бүх талын боломж нөхцөл тэр бүр хязгаарлагдмал бөгөөд шүүхээс хэрэгт нэмж шалгах ажиллагааны талаар нэг бүрчлэн тоочиж мөрдөгчид үүрэг, чиглэл болгосон прокурорын даалгавар, мэдэгдлийн шинжтэй заалтууд бүхий эрх зүйн актыг аргагүй эрхэнд гаргах нь тун зохисгүй болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд анхаарах зайлшгүй шаардлагатай гэж шийдвэрлэв.

Прокурор Т.Мөнх-Амгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Прокурорын зүгээс Л.З, Б.Б нар нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан тухай асуудалд 1806002940458 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, улмаар хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтооход хангалттай хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлах боломжгүй тохиолдлыг хамааруулан үзэх нь зүйтэй. Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл маргаж буй түрээсийн 16 гэрээ нь хүчин төгөлдөр бус эсэх дээр прокуророос дүгнэлт хийх боломжгүй буюу гэрээ байгуулсан талууд нь гэрээг байгуулаагүй талаар огт маргадаггүй байна. Хэрвээ маргасан тохиолдолд оролцогч талууд нь гэрээг хүчин төгөлдөр бус эсэх талаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлэх нь зүйтэй. Яллагдагч Л.З, Б.Б нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хэрэгт цугларсан банкны дансны хуулга, хохирогч, гэрч нарын удаа дараагийн мэдүүлгээр эргэлзээгүй тогтоогдсон. Өмнө шүүх хуралдаанаас буцаасан захирамжийн дагуу хохирогч С.Ч, Л.З нарын хооронд байгуулсан гэрээ, санхүүгийн баримтад шинжээч томилж аудитын дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний дүгнэлт зэргийг гаргуулсан юм. Дээрх хэргийн оролцогч хүн бүрийн дансны хуулгыг тулган үзсэний үндсэн дээр яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан хохирлын хэмжээг тодорхойлсон бөгөөд аудитын дүгнэлт дахин гаргуулах боломжгүй юм. Гэрч Э.Гийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй талаар бүх шатны прокурорууд дүгнэлт гарган гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул дахин түүний үйлдлийг шалгах шаардлагагүй юм. Энэ бүгдийг нэгтгэн үзвээс, яллагдагч Л.З, Б.Б нарын үйлдсэн залилах гэмт хэрэг үйлдсэн тухай асуудал мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоогдсон байна. Мөн дээрх асуудлаар прокурор эсэргүүцэл бичиж 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэж эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн бөгөөд дээрх хугацаанаас хойш анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцсэн. Гэвч шүүхийн тогтоолд “шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх нь цаг хугацааны хувьд маш хязгаарлагдмал, нэлээд хүндрэл бэрхшээлтэй, харин мөрдөн байцаалтын шатанд дээр дурдсан бүхий л ажиллагааг хийх бүрэн боломжтой.” гэж бичсэн нь тус тус ойлгомжгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 34 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлээр буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Т.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Л.Зад надад хохирол учруулаагүй. Тэр хүнтэй уулзаагүй байна. Хэрэв Гансүх, Л.Зад 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш миний өгсөн мөнгийг шилжүүлсэн байвал шилжүүлсэн гэж бодох ёстой. Гэтэл огт уулзаагүй, хараагүй, мөнгө өгөөгүй хүнийг шүүгдэгч болгож байна. Огт үндэслэлгүйгээр намайг шүүгдэгч Л.Зын хохирогч болгож байна. ...” гэв.

Хохирогч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг прокурорт буцаах ёстой гэж үзэж байна. Хохирогч С.Ч бусад хохирогч нар бүгд хохирсон хүмүүс байдаг. Харин С.Ч нь маш их хэмжээний ашиг олж завшсан хүн байна. Энэ нь дээр нарийвчилсан шалгалт хийгдээгүй. Гэрээнүүд үндэслэлтэй гэж үзвэл зөрүү төлбөрийн асуудал гардаг. Шалгалт дутуу хийгдсэн. Ийм учраас прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Би хохирогч гэж энэ хэрэгт явж байгаа хэдий ч, ар гэр найз нөхдөөсөө мөнгө зээлж өгсөн байдаг. Энэ хэргийн ард надаас мөнгө нэхэмжилсэн иргэний хэргийн асуудал явж байна. Хэргийн бодит хохирогч нарыг тогтоох шаардлага гарч байна гэж үзэж байна. Би мөнгө авсан хүмүүсээрээ мэдүүлэг өгүүлсэн байдаг. Хохирогчоор тогтоогоогүй, миний мөнгө авсан хүмүүс надаас мөнгөө нэхэмжлээд иргэний хэрэг үүсчихсэн. ...” гэв.

Хохирогч Д.Б, Д.Б, З.Д, З.О, Ц.О, Г.У, О.Энарын өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг өмгөөлөгчийн зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурор эсэргүүцэлдээ 16 гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй гэж тайлбар хэлсэн. Хууль зүйн үндэслэлгүй байна. Хавтас хэрэгт “Лонг анд Лонг” ХХК- тай байгуулсан 10  автомашины 16 гэрээ авагдсан байна. Үлдсэн 6 гэрээг хувь хүн өөр дээрээ байгуулсан байдаг. Гэтэл уг гэрээнүүдэд зарим дээр нь он, сар, гарын үсэг байхгүй байна. Мөн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзвэл тухайн гэрээнүүдийг тус бүрд нь авч үзэх ёстой. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд бус хэргийг бүхэлд нь хянан хэлэлцдэг учраас эдгээр тайлбарыг хэлж байна. Хавтас хэрэгт авагдсан 00-39 улсын дугаартай Ланд Круйзер-200 загварын автомашиныг 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр С.Ч, Л.З нар Алтанзаяа гэдэг хүнд худалдсан байдаг. Гэтэл 00-39 улсын дугаартай автомашиныг 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр С.Ч, Л.Зтай түрээсийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг үндэслээд аудит дүгнэлт гаргачихсан байдаг. Мөн 62-63 УБА улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашин нь Энхболд гэдэг хүний өмчлөлийн автомашин байдаг. Л.З 2017 оны 10 дугаар сард худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр автомашиныг шилжүүлэн авсан байдаг. Гэтэл С.Ч  2017 оны 10 дугаар сард Л.Зтай түрээсийн гэрээ байгуулдаг. 1 хоногийн 100.000 төгрөг гээд 4 дүгээр сарын хугацаатай нийт 12.000.000 төгрөг гэж гэрээ байгуулагдсан. Уг гэрээнүүд нь үндэслэлтэй байна гээд аудитын байгууллагаас үзчихдэг. Гэтэл уг машин нь худалдах худалдан авах гэрээгээр бусдад шилжчихсэн байдаг. Эдгээр дээр ямар ч дүгнэлт хийгээгүй.Түрээсийн гэрээ нь ямар ч биелэгдэх боломжгүй байна. 120.000.000 төгрөгийн Ланд Круйзер автомашиныг өдрийн 1.000.000 төгрөг буюу 1 жилийн хугацаанд гэхээр 365.000.000 төгрөг гээд үнэлчихдэг. Энэхүү гэрээ нь үндэслэлтэй гээд гарчихдаг. Шинжээчийн дүгнэлт мөн адилхан 365.000.000 төгрөгийн хохиролтой гээд үзчихдэг. Эдгээр нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан мөрдөгч, прокурорын зүгээс хэргийг тал бүрээс нь бүрэн бодиттойгоор эргэлзээгүй тогтоох ёстой. Өмнө нь уг хэргийг 4 удаа прокурорт буцаасан. Дурдсан үндэслэлүүдээр нэмэлт ажиллагаануудыг хийгээч гээд хэргийг буцаахад, прокуророос ямар ч ажиллагаа хийдэггүй. Прокуророос хохирлын тооцоо үнэн бодиттой тогтоогдсон гэж хэлдэг. Хохирлын тооцоо үнэн бодиттой тогтоогдоогүй. Хохирлын тооцоог шүүх дээр тогтоох боломжгүй харин прокурор, мөрдөн байцаалтын шатанд хэргийг тал бүрээс нь эргэлзээгүйгээр тогтоох ёстой. Мөн бусад гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж прокурорын зүгээс тайлбар хэлсэн. Гэтэл Л.З, Б.Б нар мэдүүлэгтээ надаас түрээслээд авч бай түрээслээд явж байгаад 50 хувийг нь төлчихвөл худалдан авч байгаа үнэнд орно. Ингэж надаас худалдаад авчихаа гэж хэлдэг. Энийг үндэслээд нийтдээ 539.900.000 төгрөгийг 2 сарын хугацаанд данс руу шилжүүлдэг. Гэтэл энийг прокурорын зүгээс үндэслэлтэй юм байна гэж үздэг. Авсан мөнгөө С.Чын данс руу шилжүүлдэг. Хохирогч нарын мөнгө С.Ч руу шилжсэн учраас хууль зүйн үндэслэлгүйгээр шийдсэн. Хохирогчийн мөнгө С.Ч руу шилжсэн учраас хариуцах ёстой. Иймд С.Чын оролцоог шалгах ёстой. Үнэхээр гэмт хэргийн шинжтэй байна уу эсвэл иргэний хариуцагчаар татах уу гэдэг асуудлыг шүүх дээр биш, мөрдөн байцаалтын шатанд тогтоох ёстой. Энэ талаар өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн. 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн гэж прокурор хэлсэн. Уг шүүхээс үзэхдээ талуудыг мэтгэлцүүлээд шүүхийн хэлэлцүүлэг явуул гэсэн болохоос хэргийг эцэслэн шийдвэрлэх талаар дурдаагүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр хэлэлцэгдээд гэрч, хохирогчоо оролцуулаад хавтаст хэргээ бүхэлд нь шинжлэн судлаад дээрх агуулгаар мөрдөн байцаалтад буцаахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 34 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийт хохирол 1.400.000.000 төгрөг гэж тогтоосон байгаа. Үүнээс үлдэгдэл нь 700.000.000 гаруй төгрөг байна. 480.000.000 төгрөг нь С.Чын данс руу ороод, үлдэгдлийг С.Ч хохирогч болоод 300.000.000 гаруй төгрөгийн хохиролтой гэж мэдүүлдэг. С.Чын 2 автомашин битүүмжлэлд байгаа юу гэхлээр би С.Чад автомашиныг буцаагаад өгөхөд өөрөө унаад явж байсан. Алтанзаяа надаас хохирогч Хүдэржаргал, Дамдинсүрэн нарын 4 автомашиныг аваад цааш нь зарсан байдаг. Тэгээд хохирлоо надаас нэхэмжилж байгаа. Автомашинаа зарсан мөнгөө өөрөө авсан байгаа. Хохирогч нарын мөнгөн дүн зөрүүтэй байна. Хохирлын хэмжээнд маргаж байна. ...” гэв.  

Шүүгдэгч Л.Зын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Иймд эсэргүүцлийг хангахгүй орхиж, шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Урьд нь давж заалдах шатны шүүх хэргийг удаа дараа буцааж байсан. Анхан шатны шүүхийг хэрэг маргааныг шийдвэрлэх тухай эсэргүүцлийг нэг удаа хүлээн авсан. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч нарыг оролцуулан хэргийг хэлэлцсэн. Хохирогч нар өөрсдөө шүүх хуралдаанд оролцоод хохирлын тооцооны асуудлыг цэгцэлж чадаагүй. Б.Алтанзаяа, Дамдинсүрэн, Далайжаргал, Одончимэг, У.Алтанзаяа нартай холбоотой тооцооны асуудлыг тал бүрээс нь хэлэлцээд яллах дүгнэлтэд заасан хохирлын тооцоо зөрдөг, шүүгдэгч болон хохирогч нар ч өөрөөр мэдүүлэг өгсөн байдаг. Иймд эдгээр асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны дахин явуулахаас өөр аргагүй байдал үүссэн. Ингэж буцаасан нь зөв. Мөн хохирогч Д хохирол төлбөрт тооцоод 3 ширхэг шүүб, 50 инчийн зурагт, Айфон 8 зэрэг тодорхой эд хөрөнгүүдийг өгсөн. Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдаад хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл эдгээр эд хөрөнгийг үнэлүүлээгүй. Эдгээрийг хэдэн төгрөгөөр тооцож, хохирол төлбөрөөс хасах юм бэ гэдэг асуудал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яригдсан. Мөнх-Эрдэнэ, Баттулга нартай холбоотой 30.000.000 төгрөгийн асуудал дээр хохирол төлбөрийг хэн хариуцах талаар яригдсан байдаг. Шүүхийн тогтоол үндэслэлтэй байна. Энийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг буцаасан нь үндэслэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурорт би удаа дараа хэлж байсан. Хохирлын хэмжээг тогтоохгүйгээр шууд бүлэглэн үйлдсэн гэж прокуророос үзсэн. Хохирлын хэмжээг 50 хувиар тооцсон нь үндэслэлгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан тохиолдолд бүх дансны гүйлгээгээр тогтоох боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Б, Л.Зтай бүлэглэн болон ганцаараа үйлдсэн гэх үйлдлүүдийн хохирлын мөнгөн дүнгийн зарцуулалтыг шалгаагүй. 50 хувиар тооцож шийдвэрлэсэн. Гэтэл бодит байдал дээр шүүгдэгч Б.Бгийн үйлдэл дээр орсон хохирогч нарын мөнгийг дандаа шүүгдэгч Л.З зарцуулсан байдаг. Энийг зайлшгүй тодруулах шаардлагатай. Зарим хүмүүс автомашинаа аваад, автомашиныхаа мөнгийг ч авчихсан. Зарим хүмүүс байраа залилуулсан гэсэн мөртлөө байраа авчаад нэмээд 20.000.000 төгрөг авчихсан гэх мэт зүйлс их байсан. Тийм учраас эдгээр хүмүүсийн мөнгөн зарцуулалтыг шалгаж, зохих хэмжээнд хариуцлага хүлээх хүмүүсийг иргэний хариуцагчаар татах зайлшгүй шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүхийн тогтоолд заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Л.З, Б.Б нарт холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийж хохирлыг зөв тооцуулах талаар шаардлагатай ажиллагааг хийлгүүлэхээр Баянзүрх дүүргийн шүүх  2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 584 дугаартай, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1740 дугаартай, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3759 дугаартай, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1262 дугаартай захирамжуудаар хэргийг удаа дараа прокурорт буцааж байсан.

Прокуророос хохирогчдын хохирлын тооцоог /17хх 219-221/ гаргасан байх тул шүүхээс энэ тооцоо нь үнэн бодитой эсэхийг нягталж, хохирлын тооцооны зөрүүтэй байдлыг шалгасны эцэст хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд оролцуулан хохирогчдын хохирлын зөрүүг тодруулж шийдвэрлэх боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хохирлыг шүүх бас нотолно.

Л.З нь гэмт хэрэгт холбогдсон үйлдлүүдийн мөнгийг өөрийн дансанд оруулан, хөрөнгө, мөнгөөр шилжүүлэн авсан асуудал байгаа тул тухайн мөнгө, хөрөнгийг захиран зарцуулах эрх нь өөрт нь үүссэн гэж үзэх үндэслэлтэй учир түүнийг  хэзээ хэрхэн зарцуулж, юунд ашигласан талаар шалгах шаардлагагүй.

Прокурорын яллах дүгнэлтэд Б.Б, Л.З нарын бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн талаар тусгагдсан хэргийн хэр хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ДШМ/681 дугаартай магадлал гарсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал уншиж сонсгосон даруй хүчинтэй болох бөгөөд тус шийдвэрийг анхан шатны шүүх биелүүлээгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Л.З, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 34 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Л.З, Б.Б нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх хүртэл Л.З, Б.Б нарт урьд авсан хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                             ДАРГАЛАГЧ,

                                  ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

                           ШҮҮГЧ                                               Б.БАТЗОРИГ

                           ШҮҮГЧ                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ      