Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/161

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******

Улсын яллагч М.Өлзийбаатар

Хохирогчийн өмгөөлөгч Д.Ганхуяг /цахимаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Туяамандах

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Өлзийбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000610133 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, фермерийн аж ахуйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумны 10 дугаар баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг ******* ******* тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр зодож, түүний биед баруун шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, хүзүү, зүүн шилбэнд цус хуралт, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Цагаан-Овоо сумаас ******* сум руу явах замдаа эзэмшлийн тээврийн хэрэгсэл дотор болон гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр хардсаны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамрын цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөг, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн чацархай зулайн орой, дагзны баруун доод хэсгийн үсний халцрал, зөөлөн эдийн няцрал, доод уруул, зүүн хацар, хүзүү, зүүн шуунд зулгаралт, зүүн бугалга, зүүн шуу, баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би БНХАУ-д ажил хийж байсан юм. Тэр үед эхнэр минь  хүүхдүүдээ гэрт нь үлдээгээд 2 хоног гадуур хоносон байсан. Би эхнэрийг архи ууж хүүхдүүдээ хаяж явсан учраас ажлаа хаяад буцаж ирсэн. Хүүхдүүдээ хаяж архи ууснаас болж бид хоёрын дунд маргаан үүсэж, би эхнэртээ гар хүрсэн. Эхнэр шөнө 2 цагийн үед залгаад удахгүй ажил тарлаа гэж яриад утсаа салгаад 9 хоног алга болсон. Тэгээд над руу залгаад Цагаан-Овоо суманд байна, хувцас авч ирээд ирж ав гэсэн. Цагаан-Овоо сум руу яваад очиход эхнэр архи уусан байдалтай, нүүр ам нь хөхөрсөн, үснээсээ зулгаалгасан, хүнтэй зодолдсон байдалтай байсан. Эхнэрийг аваад аймгийн төв рүү явж байхад чиний аав, ээж буриад гээд элдвээр хэлээд байхаар нь уур хүрээд гар хүрсэн. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. ...Эхнэр байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Сая ярихад голын далан дээр баахан залуучуудтай ууж байна гэсэн. Эхнэр эмчилгээ хийлгэх гэж яваагүй...” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнө 01 цагийн орчимд бид нар ор дэрээ засаад унтаж байхад манай нөхөр миний хоолойг боогоод баруун гарын шуу хэсэгт хазаад баруун гарын бугалга хэсэгт 1-2 удаа цохиод зүүн гарын шуу хэсгийг чангаар базаж арагш дарж мушгисан. Тэгэхээр нь би орилох гэхэд манай нөхөр миний хүзүүнээс чангаар бариад нөгөө гараараа миний амыг дараад дуугарахгүй байсан. Тухайн үед би сарвалзаж тийчилж байж хажуудаа унтаж байсан ыг сэрээсэн. Тэгэхэд сэрээд “хөөе хэн бэ” гэхээр нь би “ намайг зодоод байна” гэхэд босож гэрэл асаасан. Тэгээд би т энэ намайг зодоод битгий дуугараад бай гээд ам дараад байна гээд ийн хазсан хэсгийг харуулахад “чи эхнэрээ хаздаг нь яаж байгаа юм бэ, адуу мал биш дээ” гээд загнасан. ... бага зэрэг согтуу байсан. Манай нөхөр ямар ч шалтгаангүй намайг зодсон. ...Би БНХАУлс руу эмчилгээнд удахгүй явах гэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 33/

 “...Би 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сум руу найз Солонгын хамт бараа зарах зорилготой явсан. ... нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр найз болон түүний хүү , манай бага охин нарын хамтаар Цагаан-Овоо суманд ирсэн. Ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба ирээд миний ...байрлаж байсан айлын ах эгч хоёртой дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад орой 20 цагийн орчимд аймгийн төв рүү бид нар гийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота марк-2 маркийн машинтай гарсан. Наашаа гараад замд явж байхад нөхөр хэрүүл өдөөд “чи муу өөр хүнтэй болоод гэр орондоо очихгүй архидаад янхандаад явж байгаа юм уу” гэх зэргээр хэл амаар доромжилж байгаад үсдээд хоолойноос боогоод зодож эхэлсэн ба удалгүй гийн машин эвдрээд зогссон. нь намайг машинаас чирч гаргаад гараараа нүүр рүү минь 4-5 удаа тасралтгүй цохиж зодоод байсан. Би яг яаж зодсон талаар санахгүй байна. Тухайн үед салгах гэж оролдох үед   руу уурлаж болихгүй байсан. Намайг тасралтгүй 2 цаг орчим зодож доромжилсон ба тухайн үед ачааны машин замд явж таараад бид 5 тухайн тээврийн хэрэгсэлд сууж аймгийн төвд ирээд гэртээ ...очоод унтах үед дахин хутга бариад ална гэх зэргээр дайраад байхаар нь би арай гэж тайвшруулж унтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 111-113/

 “...Би өвчин намдаах эм хэрэглэсэн. Тухайн гарсан зардлыг би өөрөө гаргасан. Нийт 120,000 төгрөг болсон. Баримт бол байхгүй. ...гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд хор уршиг учирсан. Учирсан хохирлыг иргэний хуулийн дагуу иргэний шүүхэд хандан нэхэмжилнэ. Би одоогоор Улаанбаатар хот руу явж шүүх эмнэлэгт үзүүлэх боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 116/

Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...архи пиво ууж дуусаад 02 цагийн орчимд бид нар унтсан бөгөөд шөнө 03 цагийн орчим миний нүүрийг хүн самардахаар нь би хөөе хэн бэ гэхэд энэ чинь намайг зодоод байна гэхээр нь би гар утасныхаа гэрлийг тусгаж харахад ийг дээш нь харуулж хэвтүүлээд хөлийг нь сугандаа хавчуулаад барьчихсан, цээжин дээрээс нь гараараа дарчихсан байдалтай байсан. Тэгэхээр нь би босож гэрэл асааж , хоёрыг салгахад наадах чинь намайг хазсан, битгий дуугараад бай гээд ам дараад зодоод байна гэсэн. Тухайн үед ийн баруун гарын шуу хэсэгт хазсан байдалтай байхаар нь би ийг чи одоо адуу мал уу, яаж байгаа юм бэ эхнэрийнхээ гарыг яагаад хазаж байгаа юм бэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр манай найз над руу залгаад хоёулаа Цагаан-Овоо сум руу яваад ирье. Манай эхнэр Цагаан-Овоо суманд өмсөх хувцасгүй байна гэнээ, хувцас аваачиж өгөөд наашаа ирнэ гэвэл аваад ирье гэсэн. Тэгээд манай хүү , найз болон түүний охин гийн хамт бид нар Цагаан-Овоо сум руу гарсан. ...орой 20 цагийн орчимд ийг дагуулаад аймгийн төв рүү гарсан ба замд явж байхад нь т хандаж “чи муу архи уугаад янхандаж яваад байгаа юм уу” гэж хэрүүл өдөөд  ийг зодож эхэлсэн. Би тухайн үед салгах гэхэд согтуу байсан тул над руу дайраад намайг зодох гээд байсан. Тэгээд тэр хоёр маргалдаад зодолдоод явж байхад миний машин эвдрээд явж болохгүй болоод замд зогссон.  Тухайн үед нь ийг зодоод байх шиг байхаар нь би дундуур нь ороод салгах гэсэн боловч нь болихгүй дайраад үргэлжлүүлж зодоод байх шиг байсан. ...Замд явж байхад нь ийг хэр удаан зодсон эсэхийг нь мэдэхгүй байна. Цагаан-Овоо сумаас гараад аймаг руу ирэн иртлээ тасралтгүй зодоод байгаагүй. Ямар ч байсан гэр орондоо ирэхгүй хэсэж явлаа гээд т хэлэхэд, нь би өөрийнхөө дураар явж байна гэх зэргээр маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 118-120/

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид нар архи пиво ууж байгаад нэлээн их согтсон учир унтаж амарцгаах гээд орондоо орсон. Тэрнээс цаашаа би их согтчихсон байсан болохоор сайн санахгүй байна. Манай найзын эхнэр нь тухайн үед архи пиво уугаагүй байсан. Маргааш нь надад хэлэхдээ чи эхнэрээ цохиж хазсан гэж надад хэлсэн. ...манай эхнэр нь архи уугаад хүүхдүүдээ хайхрахгүй хаяж яваад байдаг ба үүнээс болж маргалддаг. ...эхнэр ийн биед хохирол учруулсан нь миний буруу. Энэ асуудлаас хойш хэд хоногийн дараа би эхнэртээ ажил хийж чадахаа болилоо чи ажил хий гэхэд ажил хийхээр явлаа гээд гэртээ ирэхгүй 9 хоносон. Сураг сонсоход Цагаан-Овоо суманд оччихсон архи уугаад явж байна гэхээр нь холбогдоход согтуу байсан. Тэгээд эхнэр намайг хувцас авчраад намайг ирж ав гэхээр нь би хувцсаа яасан юм бэ гэхэд хүнтэй зодолдоод урсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз г машинтай нь аваад мөн өөрийн бага охины хамт Цагаан-Овоо суманд очсон. Тэгээд эхнэрийг аваад  аймгийн төв рүү гарч явж байхдаа мөн маргалдаж би ийн биед гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/

         “...сумаас гарах үедээ би найз гаар 2,5 литрийн савтай пиво авхуулж гараад явж байхдаа тухайн пивоо уусан. Ууж байх үед эхнэр пивоноосоо хийж өг гээд байхаар нь би чамд өгөхгүй чи согтуу байна гэж хэлэхэд өөдөөс пизда, танай ээж, аав чинь тус болдоггүй гэх зэргээр хэл ам хийж хэрүүл өдөөд хэсэг явсан. Тэгж байгаад би тэсэхээ больж уур хүрээд эхнэрийг 2-3 удаа алгадаж үсдсэн. Тэгээд цааш явж байхад машин эвдрээд зогсож дээр доогуур бууж харахаар нь би мөн машинаас буухад эхнэр араас дагаж гарч ирээд хэрүүл өдөөд хэлэх хэлэхгүйгээр хэлээд байхаар нь ахиж ийг боож унагаах үед найз салгасан. Тэр үед замд том оврын машин таарахаар нь гуйж суугаад аймгийн төвд 2 цагийн орчимд ирсэн. Тэгээд би эхнэр охины хамт такси бариад гэртээ очиж унтаж амарцгаасан. ...Манай эхнэр нь архи уугаад хүүхдүүдээ хайхрахгүй хаяж яваад байдаг. Энэ асуудлаас болж маргалддаг. ...Одоо хамт амьдрахгүй байгаа. Хааяа нэг гар утсаар ярихдаа согтуу байдалтай байдаг. Гадуур архи уугаад яваад байгаа сурагтай. Одоо гэртээ ирэхгүй 3 сар болж байна. Би 2 охиноо хараад гэртээ байгаа, эхнэрийг гэртээ ир гэж хэлэхэд өөдөөс очихгүй гэж хэлдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 150-151/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ДОР0725/097 тоот дүгнэлтэд:

1. биед баруун шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, хүзүү, зүүн шилбэнд цус хуралт, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Баруун шууны шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Бусад гэмтлүүд нь 2-3 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой байна.

3. Дээрх баруун шууны шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх-ийн 51-52/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ДОР0725/126 тоот дүгнэлтэд:

1. биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамрын цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөг, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн чамархай, зулайн орой, дагзны баруун доод хэсгийн үсний халцрал, зөөлөн эдийн няцрал, доод уруул, зүүн хацар, хүзүү, зүүн шуунд зулгаралт, зүүн бугалга, зүүн шуу, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ.  /хх-ийн 128-129/

 

- Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-02/

- Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 12-13/

- Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 15/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 109/

- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 67-70/

- Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 125/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг ******* ******* тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр зодож, түүний биед баруун шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, хүзүү, зүүн шилбэнд цус хуралт, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Цагаан-Овоо сумаас ******* сум руу явах замдаа эзэмшлийн тээврийн хэрэгсэл дотор болон гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр хардсаны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамрын цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөг, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн чацархай зулайн орой, дагзны баруун доод хэсгийн үсний халцрал, зөөлөн эдийн няцрал, доод уруул, зүүн хацар, хүзүү, зүүн шуунд зулгаралт, зүүн бугалга, зүүн шуу, баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б., гэрч М., Б. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ДОР0725/097 тоот “... биед баруун шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, хүзүү, зүүн шилбэнд цус хуралт, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Баруун шууны шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Бусад гэмтлүүд нь 2-3 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой байна.  Дээрх баруун шууны шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ДОР0725/126 тоот “... биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамрын цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөг, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн чамархай, зулайн орой, дагзны баруун доод хэсгийн үсний халцрал, зөөлөн эдийн няцрал, доод уруул, зүүн хацар, хүзүү, зүүн шуунд зулгаралт, зүүн бугалга, зүүн шуу, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч *******, хохирогч Б. нар нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн /хх-ийн 76/ эхнэр, нөхөр болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.  

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

            Хохирогч Б. нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжилнэ гэж мэдүүлж байсан боловч хохирол нэхэмжилсэн баримтыг гаргаж өгөөгүй байна.

             Хохирогч Б. нь гэртээ очихгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, утас нь холбогдох байсан учир шүүхээс түүнд хурлын тов мэдэгдэж чадаагүй бөгөөд хохирогчийн өмгөөлөгч Д.Ганхуяг нь шүүх хуралдаанд “...хохирогч нь БНХАУлс руу эмчилгээнд явсан ба гарсан зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлоо дараа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Б. нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч *******оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.         

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА