| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/1163/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1397 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Г.Гармаа, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1397
2025 05 26 2025/ШЦТ/1397
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж, шүүгч Д.Сувд-Эрдэнэ, шүүгч М.Очбадрах нарын бүрэлдэхүүнтэй
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
иргэдийн төлөөлөгч А.А,
улсын яллагч Г.Гармаа,
хохирогч Ш.Н,
шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ш.М нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр сарын 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мд холбогдох эрүүгийн 2411007400555 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Шадивлан .............. тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэн хохирогч Ш.Нгийн цээжин тус газарт нэг удаа хутгалж, цээж, хэвлийн хөндийд нэвтэрч өрц, элэг, ходоодыг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий цусан хураа гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Бид хоёр тэр орой цагаан сараас үлдсэн архийг хувааж уусан. Бид хоёр мах чанаж идээд мах ид гээд эргээд хартал миний ард байсан. Санаатайгаар ийм зүйл хийгээгүй” гэв.
Хохирогч Ш.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Бид хоёр архи, согтууруулах ундааны зүйл хувааж уусан. Би машинтай хөдөө яваад 5 хоноод ирсэн байсан. Сайхан мах чанаад хүлээж авсан. Замын хүний өгсөн архийг хувааж уусан. Би араас нь очоод тэврэх гэсэн чинь ийм зүйл болсон. Чаддаг юм бол дүрчих гэж хэлсэн гэсэн. Бид хоёр ханилаад 43 жил болж байна. Бид 6 сайхан хүүхэдтэй. Зөндөө ач гуч нартай. Санаатай ийм зүйл хийгээгүй. Гашуун хар ус ийм зүйлд хүргэчихлээ. Хүүхдүүдийг минь харж үзээд ялыг нь хөнгөлж өгнө үү...” гэв.
Эрүүгийн 2411007400555 дугаартай хэргээс:
Хохирогч Ш.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: "... Би Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Шадивлан .............. тоотод эхнэр Д.Мийн хамт 40 гаруй жил хамт амьдарч байгаа юм. 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Шадивлан .............. тоотод орой 20 цагийн үед бид хоёр гэрт байсан 0.75-ын багтаамжтай архийг эхнэр Д.М бид хоёр хувааж уусан юм. Тэгээд би архиндаа согтоод юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь гал тогооны өрөөнд зогсож байхад цээж хэсгээс цус гараад Д.М, би чамайг хутгалчихлаа гээд орилоод байсан. Тэгэхээр нь том хүү Н.Д руу залгаад удаагүй ирсэн. Юу болсон талаар сайн санахгүй байна. Цэргийн төв эмнэлэг дээр ухаан орсон." гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-17),
Гэрч Н.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2024 оны 2 дугаар сарын 25-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт богино задгай тоотод эхнэр Отгонцэцэг 3 хүүхдийн хамт байж байхад орой 22 цаг 13 минутын үед манай төрсөн аав Ш.Н өөрийнхөө .............. дугаараас согтуу залгаад ээж чинь аавыг нь хутгалчихлаа гэж хэлэхээр нь би аав ээжийн гэр болох Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Шадивлан .............. тоотод ирээд, байшин руу ганцаараа ороход гэр дотор үүдэнд аав Ш.Н баруун гараа хэвлий хэсэгтээ бариад ээж чинь намайг хутгалчихлаа гээд зогсож байсан ба төрсөн ээж Д.М хажууд нь орон дээр сууж байсан. Тэгэхээр нь би зурагтын стэнкэн дотор байсан зул ороодог хөвөн аваад аавын хэвлий хэсэгт шарх нь дээр нь тавьж бүсээр ороогоод жижиг унтлагын өрөө рүү оруулж орон дээр хэвтүүлээд 103 луу дуудлага өгсөн. Удаагүй цагдаагийн байгууллагаас залгаад цагдаа эмч ирсэн." гэсэн мэдүүлэг (хх-ийн 19-20),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3077 дугаартай "...Ш.Нгийн биед цээж, хэвлийн хөндийд нэвтэрч өрц, элэг, ходоодыг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа (1.5л) гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна." гэсэн дүгнэлт (хх-ийн 26-27),
2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Эрүүл мэндийн даатгалаар 3.201.000 төгрөгийн хөнгөлөлт тусламж авсан үйлчилгээний мэдээлэл,
2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн” Шүүх сэтгэц эмгэг судлалын 1115 дугаартай дүгнэлтээр Д.М нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх барим үгүй байна. Өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан” гэсэн дүгнэлт (хх-ийн 123-124),
2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 163 дугаартай дүгнэлтээр "... Д.М нь гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж байсны улмаас хэрэг гарсан цаг хугацаанд түүний сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. Хохирогч Ш.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх бүртээ яллагдагчийн биед халдаж зоддог байсан нь Д.М нь хэрэг гарсан цаг хугацаанд сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. Хэрэг гарсан цаг хугацаанд яллагдагчийн биед халдахаар түүн рүү дайрсан хохирогчийн үйлдэл яллагдагчийн сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна" гэсэн дүгнэлт (хх-ийн 149-150).
2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 15у2/1837 дугаартай Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Шадивлан .............. тоот хаягаас гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй" гэсэн албан бичиг (хх-ийн 127),
Шүүгдэгч Д.Мийн Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд 3,201,000 төгрөгийг төлсөн баримт /хх-ийн 156/,
Шүүгдэгч Д.Мийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 41-57) зэрэг нотлох баримтууд болон нэмэлт ажиллагааны хүрээнд хийгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Д.Мд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.М нь 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Шадивлан .............. тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэн хохирогч Ш.Нгийн цээжин тус газарт нэг удаа хутгалж, цээж, хэвлийн хөндийд нэвтэрч ерц, элэг, ходоодыг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий цусан хураа гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Ш.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: "... Би Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Шадивлан .............. тоотод эхнэр Д.Мийн хамт 40 гаруй жил хамт амьдарч байгаа юм. 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Шадивлан .............. тоотод орой 20 цагийн үед бид хоёр гэрт байсан 0.75-ын багтаамжтай архийг эхнэр Д.М бид хоёр хувааж уусан юм. Тэгээд би архиндаа согтоод юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь гал тогооны өрөөнд зогсож байхад цээж хэсгээс цус гараад Д.М, би чамайг хутгалчихлаа гээд орилоод байсан. Тэгэхээр нь том хүү Н.Д руу залгаад удаагүй ирсэн. Юу болсон талаар сайн санахгүй байна. Цэргийн төв эмнэлэг дээр ухаан орсон." гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-17),
Гэрч Н.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2024 оны 2 дугаар сарын 25-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт богино задгай тоотод эхнэр Отгонцэцэг 3 хүүхдийн хамт байж байхад орой 22 цаг 13 минутын үед манай төрсөн аав Ш.Н өөрийнхөө .............. дугаараас согтуу залгаад ээж чинь аавыг нь хутгалчихлаа гэж хэлэхээр нь би аав ээжийн гэр болох Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Шадивлан .............. тоотод ирээд, байшин руу ганцаараа ороход гэр дотор үүдэнд аав Ш.Н баруун гараа хэвлий хэсэгтээ бариад ээж чинь намайг хутгалчихлаа гээд зогсож байсан ба төрсөн ээж Д.М хажууд нь орон дээр сууж байсан. Тэгэхээр нь би зурагтын стэнкэн дотор байсан зул ороодог хөвөн аваад аавын хэвлий хэсэгт шарх нь дээр нь тавьж бүсээр ороогоод жижиг унтлагын өрөө рүү оруулж орон дээр хэвтүүлээд 103 луу дуудлага өгсөн. Удаагүй цагдаагийн байгууллагаас залгаад цагдаа эмч ирсэн." гэсэн мэдүүлэг (хх-ийн 19-20),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3077 дугаартай "...Ш.Нгийн биед цээж, хэвлийн хөндийд нэвтэрч өрц, элэг, ходоодыг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа (1.5л) гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна." гэсэн дүгнэлт (хх-ийн 26-27),
2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Эрүүл мэндийн даатгалаар 3.201.000 төгрөгийн хөнгөлөлт тусламж авсан үйлчилгээний мэдээлэл,
2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн” Шүүх сэтгэц эмгэг судлалын 1115 дугаартай дүгнэлтээр Д.М нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх барим үгүй байна. Өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан” гэсэн дүгнэлт (хх-ийн 123-124),
2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 163 дугаартай дүгнэлтээр "... Д.М нь гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж байсны улмаас хэрэг гарсан цаг хугацаанд түүний сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. Хохирогч Ш.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх бүртээ яллагдагчийн биед халдаж зоддог байсан нь Д.М нь хэрэг гарсан цаг хугацаанд сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. Хэрэг гарсан цаг хугацаанд яллагдагчийн биед халдахаар түүн рүү дайрсан хохирогчийн үйлдэл яллагдагчийн сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна" гэсэн дүгнэлт (хх-ийн 149-150).
2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 15у2/1837 дугаартай Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Шадивлан .............. тоот хаягаас гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй" гэсэн албан бичиг (хх-ийн 127) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Д.М, хохирогч Ш.Н нар 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо Шадивлан .............. тоотод өөрийн гэртээ хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж тодорхой шалтгааны улмаас маргалдан улмаар Д.М нь гал тогооны өрөөний стенкний тавиур дээр байсан ажлын хэсэг нь 12,5 см, нийт урт нь 24 см хар өнгийн хуванцар иштэй хутгаар Ш.Нгийн цээж, хэвлийн хөндийд хутгалж хэвлийн хөндийн өрц, элэг, ходоодыг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх хэвлийн хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулжээ.
Энэ нь хохирогчийн “Нэг мэдсэн чинь гал тогооны өрөөнд зогсож байхад цээж хэсгээс цус гараад Д.М, би чамайг хутгалчихлаа гээд орилоод байсан. Тэгэхээр нь том хүү Н.Д руу залгаад удаагүй ирсэн” гэх мэдүүлэг,
гэрч Н.Дийн “аав Ш.Н баруун гараа хэвлий хэсэгтээ бариад ээж чинь намайг хутгалчихлаа гээд зогсож байсан ба төрсөн ээж Д.М хажууд нь орон дээр сууж байсан. Тэгэхээр нь би зурагтын стэнкэн дотор байсан зул ороодог хөвөн аваад аавын хэвлий хэсэгт шарх нь дээр нь тавьж бүсээр ороогоод жижиг унтлагын өрөө рүү оруулж орон дээр хэвтүүлээд 103 луу дуудлага өгсөн” гэх мэдүүлэг,
Д.Мийн яллагдагчаар өгсөн “тухайн үед би нөхрийг гэрээс гараад явчихлаа гэж бодоод эргээд хартал урт үстэй аймар хүн харагдах шиг болохоор нь дүрчихнэ шүү гээд баруун гартаа байсан хар өнгийн хутгаараа хэвлийн хэсэгт хутгалчихсан. Найдангийн биед хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.
Гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа тэдэнд Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тухай бүр тайлбарлажээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан ба дүгнэлттэй аль нэг оролцогч маргаагүй байна.
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1115 дугаартай дүгнэлтээр Д.М нь хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна” гэж,
мөн тус газрын 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаартай дүгнэлтэд “Д.М нь гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж байсны улмаас хэрэг гарсан цаг хугацаанд түүний сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. Яллагдагчийн биед халдахаар түүн рүү дайрсан хохирогчийн үйлдэл яллагдагчийн сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэжээ.
Өөрөөр хэлбэл хэрэг гарах үед яллагдагч нь санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, эсхүл хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан зэрэг нөхцөл байдлууд дээр дурдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн асуудлыг санаатай эсхүл болгоомжтой хэлбэртэй байна, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Шүүгдэгч Д.М нь гартаа хутгыг барьж хохирогчийн цээж хэсэг рүү шууд довтлон хутгаар хатгасан үйлдэл нь хууль бус ба үүнийг Д.М хууль бус гэдгийг ухамсарлах боломжтойн дээр архи, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээс үл шалтгаалан түүний гэм бурууг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч Ш.Н нь Д.М рүү халдаж довтолсон, эрх, эрх чөлөөнд нь халдсан, бодитой аюул занал учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан ба мөн зүйлийн 2.4 дэх заалтад “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан.
Шүүгдэгч Д.М нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдсан идэвхтэй үйлдлээ хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг ухамсарлан мэдсээр байж хүсч хийсэн, энэ үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг үйлдэл болон учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирчээ.
Иргэдийн төлөөлөгч А.А нь “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан нь шүүхийн шийдвэртэй зөрүүгүй тул шүүхээс тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудыг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуульд заасан өөр төрлийн гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй, нотлох баримтын эх сурвалж бүхий баримт сэлт, мэдээлэлтэй харьцуулж, магадлан шалгахад тухайн нөхцөл байдалд шүүгдэгч Д.Мийг гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч Д.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг болох хутгыг хэрэглэн хохирогч Ш.Нгийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх шинжийг бүрэн хангасан төдийгүй, прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тогтоол, яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Мийг “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан байдаг бөгөөд хавтаст хэрэгт хохирогч Ш.Нгийн зүгээс баримтаар нэхэмжилсэн зүйлгүй.
Мөн хохирогч Ш.Нд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхэд улсаас зарцуулагдсан зардал болох 3,201,000 төгрөгийг шүүгдэгч Д.М нь төлж барагдуулсан /хх-ийн 156/ тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгчид 5 жил хорих ял оногдуулах”,
Хохирогчоос: “хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү”,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан 3 жил 4 сар буюу хорих ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэсэн саналуудыг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Хэдийгээр шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн хэлбэр дээр маргаж оролцож байгаа мэт байр суурь илэрхийлсэн боловч түүний хууль зүйн учир холбогдлыг ойлгохгүй байгаа, эхнэр, нөхрийн харилцаатай олон жил хамтран амьдарсан, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа нөхцөл байдлуудыг бүхэлд нь харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжтой гэж үзэв.
Иймд шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Мд оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, хураан авсан хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Мийн иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Мийг 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 24 см урттай, ажлын хэсэг нь 12.5 см урттай хар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, хураан авсан хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Мийн иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР
ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ