Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/138

2025           06           04                                        2025/ШЦТ/1*******

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ө,

улсын яллагч Б.Энхтулга,

шүүгдэгч Х.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******ын *******д холбогдох 2436004480146 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, ******* аймгийн суманд үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-д оператор ажилтай, аймгийн сумын 1-р багт оршин суух хаягтай боловч одоогоор ******* аймгийн сумын уурхайд оршин сууж байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ын ******* ПГ87**************19,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Х.******* нь 2024 оны ******* дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт иргэн Д.гийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, хохирогч Л., Д. нарын 2 ширхэг бугуйн цаг, хохирогч Л.ийн өмчлөлийн хар өнгийн Самсунг галакси А54 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч нарт 1.125.000 төгрөгийг хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс өгсөн мэдүүлэг:

- Шүүгдэгч Х.******* мэдүүлэхдээ: “...Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Архи уусны буруугаас ийм зүйл боллоо... Ийм зүйл хийсэндээ гэмшиж байна.... Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, ухамсарлаж байна...” гэв.

2. 2436004480146 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал),

-  Хохирогч Л.ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Ховд аймгийн ******* сумын 100 жилийн ойн баяр болоод 2024 оны ******* дугаар сарын 19-ний өдөр эхнэрийн хамт очсон. 2024 оны ******* дугаар сарын 23-ны өдөр сумын төв дээр хонохоор болоод эхнэр Д.ын дүү гийн таньдаг айлынд хоносон ба газраар хөнжил пүүгээгээ дэлгээд хүмүүстэй тойроод гэрийн голд ширээн дээр өөрийн гар утас, бугуйн цаг болон эхнэрийн бугуйн цагийн хамт тавиад унтацгаасан. Хоноод маргааш нь буюу 2024 оны ******* дугаар сарын 24-ний өдрийн өглөө утас бугуйн цагаа авах гэтэл байгаагүй. Тэр үедээ тэр хавиар хайгаад байгаагүй. Мөн айлын хүмүүсээс болон хамт хоносон хүмүүсээсээ асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Хар өнгийн Галакси А54 маркийн гар утас, гаднаа хар өнгийн хавсардаг номын нүүр шиг кейстэй, утасны хавтасны нүүрэн дээр Учрал гишүүний зураг байгаа. Гар утсыг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай хүүхдүүд бэлгэнд ав өгч байсан. Цагны тухайд нимгэн шар өнгийн төмөр материалтай, ард талдаа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэх бичиглэлтэй бугуйн цаг байгаа юм. Манай хүү буудлагын тэмцээнд орж түрүүлээд ерөнхийлөгчийн шагналаар авч надад өгч байсан юм. Нөгөө цаг нь эхнэрийн бугуйн цаг бөгөөд шармал шар өнгийн бугуйн цаг байгаа юм аа, эхнэрийн цаг болохоор хаанаас, хэзээ, хэдэн төгрөгөөр худалдаж авсныг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

- Хохирогч Л.ийн мөрдөн шалгах ажиллагааны үед 2 дахь удаагаа өгсөн “...Х.******* миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан одоо ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас),

- Хохирогч Д.ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2024 оны ******* дугаар сарын дундуур Ховд аймгийн ******* сумын 100 жилийн ойг үзэхээр нөхөр, хүүхдүүдийн хамт очсон. Бид тухайн үед ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах Батхүү гэх айлын хашаанд байсан сул гэрт нь бид хэд байрлаж байсан. Харин 2024 оны ******* дугаар сарын 23-наас 24-ний шилжих шөнө шумуул ихтэй, халуун байсан болохоор нь хаалгаа онгорхой унтсан. Өглөө нь буюу 2024 оны ******* дугаар сарын 24-ний өдөр босоод цагаа зүүх гэтэл нөхөр Л.Аптангэрэл бид хоёрын бугуйн цаг, Л.ийн гар утас байхгүй байсан. Бид хэд хайгаад олоогүй байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Би тухайн цагийг 2023 онд Улаанбаатар хотод байдаг Турк дэлгүүрээс 200,000 төгрөгөөр авч байсан. Тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд миний хохирлыг барагдуулсан байгаа. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Надад санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24-25 дугаар хуудас),

- Гэрч Б.ын “...Би эрт босоод цай чанаж байтал , эгч хоёр цаг болон гар утас алга болсон талаар мэдсэн. Үүдэнд Батхүү гэх хүн эхнэртэйгээ унтсан хүн ирээгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас)

- Гэрч Д.гийн “...Наадмын 2 дахь өдрийн шөнө манай хүргэн ах Аптангэрэлийн гар утас болон 2 ширхэг бугуйн цаг алга болж цагдаад мэдэгдсэн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-******* дугаар хуудас)

- Гэрч Х.ийн “...Х.******* нь 2024 оны ******* дугаар сарын 21- ний өдөр Улаанбаатар хотоос Ховд аймгийн ******* сумын 100 жилийн ойн баяр үзэхээр ирсэн. Тэр өдрөө Ховд аймгийн ******* сумын Булаг багийн нутаг дэвсгэрт байх манай гэрт ирж 1 хоноод сумын төв рүү баяр үзэхээр явсан. Маргааш нь Х.*******тай баярын талбай дээр таарсан. Х.******* нь баяр үзэж дуусгаад 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот руу буцаад явсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас)

- Мобиком корпорацын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4/6459 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас)

- Эд хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ХВЦ-24-200 дугаартай “Шинжилгээний объектын өр төлбөрийн тодорхойлолт 2024 оны 09 дүгээр сарын байдлаар нийт 1,125,000 төгрөг” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 51-54 дүгээр хуудас)

- Эд зүйл хураан авсан болон үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 62-66 дугаар хуудас)

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 67 дугаар хуудас)

- 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Хохирол төлөв.*******” гэх утга бүхий хохирол төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хоёр: Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

2.1 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.

2.2. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3. Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд, шүүгдэгч Х.******* нь 2024 оны ******* дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт иргэн Д.гийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, хохирогч Л., Д. нарын 2 ширхэг бугуйн цаг, хохирогч Л.ийн өмчлөлийн хар өнгийн Самсунг галакси А54 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч нарт 1.125.000 төгрөгийг хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.   

2.4. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч Л., Д. нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14, 24-25, 29 дахь тал), 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хүлээн авагч дансны эзэмшигч Луу гэх, 5016*******6578 тоот дансанд “Хохирол төлөв.*******” гэх утга бүхий хохирол төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 69 дэх тал), гэрч Б., Д., Х. нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35, 37-*******, 40 дэх тал), Эд хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ХВЦ-24-200 дугаартай “Шинжилгээний объектын өр төлбөрийн тодорхойлолт 2024 оны 09 дүгээр сарын байдлаар нийт 1,125,000 төгрөг” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 51-54 дэх тал), Эд зүйл хураан авсан болон үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 62-66 дахь тал), Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 67 дахь тал), шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.              

2.5. Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилсан байх тул шүүгдэгч Х.*******ын бусдын өмчид халдсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

2.6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хсээгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд ...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь энэхүү хуульд заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Х.*******ын үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгийн эрх зөрчигдөөд зогсохгүй орон байрны халдашгүй байдал давхар зөрчигддөг тул хохирлын хэмжээ хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

2.7. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтЭнэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч Х.******* нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, гэмт хэргийн улмаас 1,125,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдох тул энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй.   

2.8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байдаг онцлогтой. Харин орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд өмчлөх эрхээс гадна орон байрны халдашгүй эрх давхар хөнддөг. Ийм учраас орон байр, агуулах савны хаалт, цоожийг эвдэх, эсхүл эзэмшигч, өмчлөгчийн зохих ёсны зөвшөөрөлгүй нэвтэрч эд хөрөнгө авсан үйлдэл нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарна.

2.9. Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Х.******* нь хэрэг үйлдэх үедээ согтуу байсан бөгөөд өөрийн үйлдлийн талаар санахгүй байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч энэ нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж хуульчилсан.

Иймд, шүүгдэгч Х.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

2.10. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь энэхүү хуульд заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Гурав: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухайд:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

3.2. Энэ гэмт хэрэг нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах үйлдэл бөгөөд үйлдэл хохирол хоёрын хооронд заавал шалтгаант холбоо байхыг шаарддаг.   

3.3. Шүүгдэгч Х.******* нь хохирогч Л., Д. нарын 2 ширхэг бугуйн цаг, хохирогч Л.ийн өмчлөлийн хар өнгийн Самсунг галакси А54 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл болон хохирогч нарын өмчлөх эрх, мөн хүн байнга амьдрах орон байранд зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар нэвтэрч үйлдсэн тохиолдолд хүний өмчлөх эрх болон орон байрны халдашгүй байдалд халдаж хохирогч нарын эд хөрөнгөд хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

3.4. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хохирогч Л., Д. нарт 1,125,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

3.5. Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан эд хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ХВЦ-24-200 дугаартай “Шинжилгээний объектын өр төлбөрийн тодорхойлолт 2024 оны 09 дүгээр сарын байдлаар нийт 1,125,000 төгрөг” гэсэн дүгнэлт, эд зүйл хураан авсан болон үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч Х.*******аас 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “Хохирол төлөв.*******” гэх утга бүхий хохирол төлсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар хохирогч Л.ийн 5016*******6578 дугаартай дансанд 950,000 төгрөгийг төлсөн болох нь дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байх ба хохирогч нар нь хохирол төлбөр төлөгдсөн байх ба хохирогч Л. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Х.******* миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан одоо ямар нэгэн санал гомдол байхгүй.” гэж, мөн иргэний нэхэмжлэгч буюу хохирогч Д.Пүрэвжав нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд миний хохирлыг барагдуулсан байгаа. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй гэж тус тус мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

Дөрөв: Эрүүгийн хариуцлагын талаар:

4.1. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ын ******* нь 2024 оны ******* дугаар сарын 23-аас 24-ны шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байх иргэн н.гийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч хохирогч Л., Д. нарын хоёр ширхэг бугуйн цаг, хохирогч Л.ийн өмчлөлийн Самсунг галакси 54 маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч нарт 1,125,000 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Х.******* нь хохирогч нарт учирсан хохирлыг биет байдлаар болон  Самсунг галакси 54 маркын гар утасны үнэ болох 950,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч нарт шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүхээс харгалзан үзнэ үү гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, хохих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх талаар дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй мөн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хурааж авсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй мөн шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү...” гэв.

4.2. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар: “...Гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан зүйчлэл зөв, маргаан байхгүй. Шүүгдэгч Х.******* нь урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйчлэл нь 2-8 жилийн хорих ялтай тул дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд прокурорын ялын саналыг оногдуулахад татгалзах зүйл байхгүй...” гэв.

4.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Х.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэхэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг болон 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

4.4. Шүүгдэгч Х.******* нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг харгалзан шүүх улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд торгох ялын эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

4.5. Иймд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд шүүгдэгчийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодит үр нөлөөтэй гэж дүгнэлээ.

4.6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ын *******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Х.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Л., хохирогч Д. нарт нийт 1,125,000 үнэ бүхий 2 ширхэг бугуйн цагийг биет байдлаар буцаан өгч, хохирогч Л.д гар утасны үнэ болох 950,000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан болохыг дурдсугай.                                                                                                             5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Х.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.                      6. 2436004480146 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.                                                                                                                             7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4,  *******.1 дүгээр зүйлийн 1, *******.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ТАСХЫН

2025           06           04                                        2025/ШЦТ/1*******

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий,

улсын яллагч Б.Энхтулга,

шүүгдэгч Х.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******ын *******д холбогдох 2436004480146 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ердийн журмаар хянан шийдвэрлэв.