2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1299

 

 

 

     2025          05           16                                           2025/ШЦТ/1299            

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

Улсын яллагч М.Билгүүтэй,

Хохирогч: Ц.У-,

Шүүгдэгч: Г.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д-д холбогдох эрүүгийн  2503000090**** дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** өдөр Хэнтий аймагт төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 3 хүүхдийн хамт **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Г.Д /РД:****  /.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Д- нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, 213 дугаар цэцэрлэгийн баруун замд Тоёота Сай маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана; мөн дүрмийн 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ц.У-гийн биед зүүн зулайн, дагз ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдэд цус хуралт, зүүн зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Д- нь “2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, 213 дугаар цэцэрлэгийн баруун замд Тоёота Сай маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана; мөн дүрмийн 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ц.У-гийн биед зүүн зулайн, дагз ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдэд цус хуралт, зүүн зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Талдуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хийсэн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 5-9 дүгээр хуудас/,

 

Хохирогч Ц.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би тухайн өдрийн 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо 44-20 тоот гэрээсээ 31 дүгээр хорооны төв байр орохоор гэрээсээ гарсан. Би алхаж явсаар автобусны буудал дээрээс автобусанд суугаад ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй Монелиын замаар яваад 31 дүгээр хорооны буудал дээр буугаад хороо руу орсон. Тэгээд ахмадын дарга нартай уулзаад 30 орчим минутын дараа буцаад хорооноосоо гараад гэртээ харихаар автобусанд суусан. Ингээд мөн Монелийн замаар урдаас хойш чиглэлтэй яваад Баялаг гэх нэртэй автобусны буудал дээр буусан. Тэгээд би эмийн сан ороод хүүхэд дээрээ очино гэж бодож алхаж явсан тэгээд юу болсонг санахгүй байгаа, нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэг дээр байсан. Одоо бодоход замын баруун талд байсан эмийн сан орчихоод буцахдаал мөргүүлсэн юм шиг байгаа юм... ослын улмаас толгойдоо гэмтэл авсан одоо хэвтрийн дэглэмтэй эм уугаад тариа хийлгээд байж байна... миний эрүүл мэндтэй холбоотой одоогоор 500.000 орчим төгрөгний зардал гарсан..., өөрийн эрүүл мэндтэй холбоотой гарч байгаа хохирол зардлыг нэхэмжилнэ, одоогоор өөр хэлэх зүйл байхгүй байна..." гэх мэдүүлэг, / хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 453 дугаартай Ц.У-гийн биед зүүн зулайн, дагз ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдэд цус хуралт, зүүн зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.. гэх дүгнэлт, /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

 

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт, / хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц.У- нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.458.080 / нэг сая дөрвөн зуун тавин найман мянга ная/ төгрөгийн зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000*** дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Д 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 133 дугаартай магадлагаа, /хх-ийн 66 дугаар хуудас/,

 

Гэрч Ш.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар "гарц" гэж замын зэргэлдээх нутаг дэвсгэр рүү орох, түүнээс гарахад зориулсан зорчих хэсэг замтай нийлсэн бэлчрийг; гэсэн байх тул тухайн осол болсон замын хэсэг нь "гарц"-д хамаарахаар байгаа юм...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 75 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч Г.Д-гийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй зөрчсөний улмаас “хүний эрүүл мэндэд хохирол” учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.          

Иймд шүүгдэгч Г.Д-г “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Д-гийн хууль бус үйлдлийн улмаас “...Ц.У-гийн биед зүүн зулайн, дагз ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлөгийн духны дэлбэнгийн тархины эдэд цус хуралт, зүүн зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд...” учирсан болох нь Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №453 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч нь шүүгдэгч Г.Д-гаас эмчилгээний зардалд 334.230 төгрөгийг нэхэмжилсэн ба сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байгааг хүлээн зөвшөөрсөн байна.

Мөн тус гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд 1.458.080 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нь тус тус төлж барагдуулаагүй байна.

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл нь Хуульзүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалуудаар хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь дөрөвдүгээр зэрэглэлд хамаарахаар байна.

Энэ талаар хохирогчид танилцуулсан ба хохирогч болон шүүгдэгч нь үүнтэй ямар нэгэн байдлаар маргаагүй боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн болно.

Иймд шүүгдэгч Г.Д-гаас 334.230 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.У-д, 1.458.080 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож шийдвэрлэв.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Д-г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

            Шүүгдэгч Г.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Өсвөр насны шүүгдэгч Г.Д-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Д-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Д-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Иргэний хуулийн 497.1, 505.1, 510.1-т зааснаар шүүгдэгч Г.Д-гаас  334.230 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.У-д, 1.458.080 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг оногдуулсан үеэс нь эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгчид оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.   

9. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            11. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Г.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ТҮВШИНТӨГС