| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 132/2017/0059/Э |
| Дугаар | 00066 |
| Огноо | 2017-05-26 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 00066
Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогч М.*******,
улсын ахлах өмгөөлөгч М.Найдан,
шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******ийн *******т холбогдох эрүүгийн 201706000120 дугаартай, 132/2017/0059/Э индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг, барилгачдын хорооны 5-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай ******* овгийн ******* овогтой ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.*******т нь 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шилжих шөнө иргэн М.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Ч.*******ын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,
201706000120 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд: Шүүгдэгч Ч.*******ын сэжигтнээр өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын 27-ны орой ******* багш манай гэрт 17 цагийн үед ирээд манай эхнэр ******* бид хоёрыг архи уухуу гэхээр нь *******гийн өгсөн 10000 арван мянган төгрөг дээр нь би 1000 төгрөг нэмээд архинд явсан. Архиа ууж дуусаад дахин 2 том пиво хувааж уусан юм. Манай эхнэр *******, ******* нар нь хоорондоо маргалдахаар нь би М.*******г цохиж зодсон гэх мэдүүлэг /хх 39 тал/, Хохирогч М.*******гийн өгсөн: Тухайн өдөр би Ч.*******ын гэрт 21 цаг өнгөрөөгөөд орсон. Намайг ороход *******, ******* нар байсан. Надад 10000 төгрөг байсан ба ******* 1000 төгрөг нэмээд архинд явсан. Тэгээд бид архиа хувааж уусан. Архиа ууж дуусаад нэмж дахин 2 том пиво худалдаж авсан. Пиво ууж байхад Ч.******* эхнэртэйгээ маргалдаж зодоход нь би *******ыг өмөөрхөд намайг зодсон гэх мэдүүлэг /хх 20 тал/, Гэрч Д.Алтанзулын өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 16 цаг 30 минутанд манай эгч М.******* нь Булган аймгаас Дархан-Уул аймагт намайг ажил дээр байхад ирсэн. Ирэхдээ биеийн байдал нь нилэнхүйдээ шарх сорви, хөхрөлттэй байсан. Эмнэлэг дээр урууланд нь оёдол тавиулж урд үүдэн шүд унасан байсан. Эгч ******* надад анх хэлэхдээ хаднаас унасан гэж ярьж байсан сүүлдээ *******т зодуулсан талаар мэдэгдсэн.. гэх мэдүүлэг /хх 22 тал/, Гэрч Г.Энхболдын өгсөн: ...2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шөнө эхнэр М.*******г Ч.*******т зодуулсан талаар 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ч.*******аас сонссон гэх мэдүүлэг /хх 23 тал/, Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч О.Нансалмаагийн хохирогч М.*******гийн биед хийсэн үзлэгийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №133 дугаартай 1. М.*******гийн Дээд үүдэн зүүн 1 дүгээр шүдэнд булгарал, дээд үүдэн баруун шүдэнд ганхал, уруул, толгойн хуйханд шарх, зүүн дал, нурууны зүүн, баруун доод хэсэг, зүүн өгзөг, зүүн, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон өдөр үүсэх боломжтой байна. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд 5% нөлөөлнө гэх дүгнэлт /хх 25 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 05 тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.*******т нь 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шилжих шөнө иргэн М.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хохирлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч Ч.*******ын өгсөн: ...Манай эхнэр *******, ******* нар нь хоорондоо маргалдахаар нь би М.*******г цохиж зодсон гэх мэдүүлэг, хохирогч М.*******гийн өгсөн: ...Пиво ууж байхад Ч.******* эхнэртэйгээ маргалдаж зодоход нь би *******ыг өмөөрхөд намайг зодсон гэх мэдүүлэг, гэрч Д.Алтанзулын өгсөн: ...Ирэхдээ биеийн байдал нь нилэнхүйдээ шарх сорви, хөхрөлттэй байсан гэх мэдүүлэг,…. М.*******гийн Дээд үүдэн зүүн 1-р шүдэнд булгарал, дээд үүдэн баруун шүдэнд ганхал, уруул, толгойн хуйханд шарх, зүүн дал, нурууны зүүн, баруун доод хэсэг, зүүн өгзөг, зүүн, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон талаархи шүүх эмнэлгийн шинжээчийн 133 тоот дүгнэлт, бичгийн бусад нотлох баримт зэргээр хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч Ч.*******ын дээрхи үйлдэл нь хүний эрх, эрх чөлөөнд халдаж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан хохирогч болон шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцэж байгаа боловч шүүгдэгч нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирлоо сайн дураараа барагдуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргаж прокурорын саналтай шүүхэд ирүүлсэн ба оролцогчдын хэн аль нь хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаагүй ба хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрч байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөөгүй, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын саналыг зөвшөөрч, хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй гэж мэдүүлсэн нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй гэж үзэв.
Шүүгдэгч Ч.*******ыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.
Шүүгдэгч Ч.*******т ял шийтгэл оногдуулахдаа хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал үндэслэлтэй байх тул торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овгийн ******* овогтой *******ыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Ч.*******ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Ч.******* нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг 3 /гурав/ жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ч.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д заасныг баримтлан давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ