| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0102/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1465 |
| Огноо | 2025-06-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Марал |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1465
2025 06 02 2025/ШЦТ/1465
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч А.Марал,
шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***********************************************
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ********* нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 19 цаг 08 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ********* зүүн талд “Toyota Land Cruiser-200” маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “..12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна..” 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон үед хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно...”, “...12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, “...1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, улмаар тус тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч ********* эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр бид хоёр насаараа цуглуулсан хөрөнгөөрөө хүссэн машинаа аваад Дархан хотоос Улаанбаатар хот руу явах замдаа ийм осолд орсон. Хохирогчийн зүгээс гомдол саналгүй гэсэн хүсэлт гаргасан. Миний хувьд эхнэрийн хамт Дархан хотод амьдардаг, эхнэр ********* эрүүл мэнд байдалтай холбоотойгоор Улаанбаатар хотод байнга ирж очин эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 08-13 дахь тал/,
Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дэх тал/,
Хохирогч *********:
“... Би 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нөхөр ********* хамт Дархан-Уул аймгаас Улаанбаатар чиглэлд 15 цагийн орчим “Тоёота Ланд круйзер” маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай нөхөр жолоодон явсан ба Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун турууны баруун замд зорчин явж байхад бид хоёрын урдуур зүүн талаас Шалаанз маркийн тээврийн хэрэгсэл урдуур орж ирсэн манай нөхөр ********* нь баруун гар тийш ээ дарсан. Тэгээд замын хажуу тал уруу онхолдож тэрнээс хойш үйл явдлыг санахгүй байна. Түргэний машинд суугаад Гэмтэл согог судлалын үндэсний төвд очсон бөгөөд нурууны тасагт шилжүүлсэн ба гэмтлийн эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,
Иргэний нэхэмжлэгч *********:
“... Хэрэг болох үед нь цуг байгаагүй намайг гэртээ байхад манай охин ********* надад энэ ослын талаар хэлж мэдсэн. Уг тээврийн хэрэгсэл нь миний нэр байдаг боловч энэ машиныг хоёр сарын өмнө 80,000,000 сая төгрөгөөр худалдсан нэрээ шилжүүлж амжаагүй байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч *********:
“...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч********* нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн үйлчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 309.920 төгрөг гарсныг ********* гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ********* дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ********* дугаартай:
“...********* хүзүүний 3-5-р нугалмын арын сэртэнгийн хугарал, өвчүү яс, зүүн 4-6-р хавирганы хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч, Т.Номинцэцэгийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн өдрийн №2146 дугаартай:
“...********* биед баруун шанаа дух, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн Авто техникийн шинжээч Г.Мядагмаагийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 197 дугаартай:
“...Шинжилгээнд хүргүүлсэн “Toyota Land Cruiser” маркийн, ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийн ослын үеийн хурдыг тогтоох боломжгүй байна. Тоормос бүрэн ажиллахгүй байна. Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 64-77 дахь тал/,
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дугаартай:
“...Тус төвд шинжээч томилж, шинжилгээ хийлгэхээр ирүүлсэн тогтоолд дурдсан “Тоёота ланд крузер-200” маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь их хэмжээний эвдрэл гэмтэлтэй тул тоног төхөөрөмж дээр техникийн бүрэн бүтэн байдалд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй болно...” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 80 дахь тал/,
Тээврийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах албаны мөрдөгч, цагдаагийн ахмад О.Бадрахын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 421 дугаартай:
“...Зорчигч ********* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. “Toyota Land Cruiser” маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ********* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “...12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...”, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон үед хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно...”, “...12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, “...1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...” гэсэн заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргах шалтгаан нөхцөл болсон байна...” гэсэн магадалгаа /хавтаст хэргийн 86 дахь тал/,
Жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа болон бусад яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, лавлагаанууд /хавтаст хэргийн 124-126 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ********* нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч ********* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ********* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ********* холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ********* нь:
2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 19 цаг 08 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ********* зүүн талд “Toyota Land Cruiser-200” маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “..12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна..”, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон үед хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно...”, “...12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, “...1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, улмаар тус тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч ********* эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
*********** болон бусад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ********* “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ********* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг гарсан байна.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох, уг ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ********* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг *****харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг ялаас чөлөөлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.800 /хоёр мянга найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ********* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ