Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 140/ШШ2018/00086

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга *******, нэхэмжлэгч П.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.*******, хариуцагч Д.*******, гэрч Г.******* нарыг оролцуулан П.*******ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын ******* даргад холбогдох ******* сумын ******* төвийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж бичилт хийлгүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын иргэн П.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2017 оны 10 сарын 25-ны өдрийн ******* сумын ******* даргын Б/06 тоот захирамжийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн гаргасан боловч хууль зүйн үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл миний бие нь урьд өмнө эдгээр зөрчлийг гаргаж байгаагүй бөгөөд ажиллах хугацаандаа үр бүтээлтэй ажиллаж Явуухулан тэмдэг болон бусад шагнал урамшуулал, баярын бичгээр шагнагдаж байсан. Харин ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 р зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэл байхгүй болон мөн хуулийн 131 дүгээр зүйлд заасан сануулах, үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авах боломжтой байтал хамгийн хүнд шийтгэл буюу ажлаас халах шийтгэлийг хууль зүйн үндэслэлгүй оногдуулж бусдын эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан юм. Иймд ******* сумын ******* төвийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч ******* сумын ******* дарга Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: П.******* нь 10 сарын 09-ний өдрийн 1430 цаг орчим ажлын байран дээр байгууллагын ажилчид, гадны хүмүүстэй согтууруулах ундаа хэрэглэн ажлын байрны урд хаалгыг түгжсэн байсныг ЗДТГ-ын дарга Г.******* арын хаалгаар орж шаардлага тавьж хэсгийн цагдаа *******д мэдэгдэн арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байсан. Хэсгийн цагдаа ******* дуудлагын дагуу очиж бичлэг хийснээ ирж танилцуулсан. Мөн П.*******ийг 7 хоногийн өмнө согтуугаар машин жолоодож арга хэмжээ авагдсан тухай танилцуулсан. Би *******тэй 2-3 удаа уулзаж миний буруу гэдэг зүйл хэлэх байх гэж найдаж байсан. Өөр ч саналыг тавьж байсан. Өөрийн буруугаа хүлээхийн оронд би архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй гэж хэлсэн. Үүнээс харахад буруугаа мэдэж чадахгүй нь засрахгүй гэдгийн илэрхийлэл гэж үзэж арга хэмжээг ноогдуулсан болно. Ард иргэдийг соён гэгээрүүлэх, үлгэрлэн дуурайлгах, төрийн ажилтны ёс зүйн хэм хэмжээ, төлөвшилгүй байгааг харгалзан ажлаас халсан болно гэжээ.

Нэхэмжлэгч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Завхан аймгийн ******* сумын ******* даргын 2017 оны 10 сарын 25-ны өдрийн Б/06 тоот захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Уг захирамж нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг баримталсан нь хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. ******* дарга ******* нь надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. 2017 оны 10 сарын 09-ний өдөр цайны цагаар хөзөр тоглох тухай саналыг ажилчид надад тавьсан учраас би тэр саналыг нь хүлээж аваад бид цайны цагаар хөзөр тоглох гэж байхад хөгжмийн багш, номын санч нар 1 ширхэг пиво аваад ирсэн байсан. Тэр пиво авчирсныг би мэдээгүй. Тэгээд тэр пиво гаргаж ирээд нэг юм авсан юм гэхээр нь би ажлын цаг учраас ажлын цаг дууссаны дараа наад асуудлыг чинь яръя гээд тэр пиво-ийг нь аваад сандал дээр тавьсан байсан. Тэгээд цайны цаг дуусаад бид ажилдаа орох гэж байхад Тамгын газрын дарга ******* орж ирсэн. Гадаа үүдэнд ямар 2 мотоцикль байсан бэ гэхээр нь 1 нь манай найз залуугийн мотоцикль байсан. Нөгөө нь манай найз залуугийн эгчийнх нь нөхөр байсан. Бид архидан согтуурсан зүйл байгаагүй. Бүгд эрүүл байсан. Тэгээд ******* дарга орж ирээд гарсны дараа хэсгийн цагдаа ё орж ирээд дуудлагын дагуу ирлээ гэхээр нь би ямар нэгэн онц сүртэй юм болоогүй шүү дээ гэхэд Тамгын газрын дарга намайг явууллаа гэж хэлсэн. Тэгээд би учир байдлаа танилцуулахад цагдаагийн ажилтан буцаад гараад явсан. Ийм л үйл явдал болсон юм. Зөрчил гаргасан гэдэг асуудлаа бүрэн дүүрэн нотолж чадахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Сард би Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд 502.000 төгрөг авдаг. Ажилгүй байсан хугацаа нь 60 хоног байгаа 1.777.740 төгрөг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ******* сумын ******* даргын 2017.10. 25-ны өдрийн Б/06 тоот захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. 1 дүгээрт хууль хэрэглээний алдаа гаргасан байна. ******* төвийн хэрэглэх эрх зүйн актыг сумын ******* дарга хэрэглэж эрхлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. ******* төвийн эрхлэгчийг ажлаас чөлөөлөх асуудал нь өөр эрх зүйн актаар зохицуулагдах ёстой. ******* захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн заалтыг баримталсан нь хэлбэрийн төдий заалтууд байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасан заалтууд нь ажлаас чөлөөлөх заалт мөн боловч ******* дарга ******* нь ******* гэдэг хүнтэй хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгэсэн үү гэдэг асуудал байгаа. *******ийг ажилд авсан тушаал байгаа учраас хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй. Харин тухайн ажилд томилсноос хойш ямар нэгэн гэрээ байгуулсан зүйл харагдахгүй байна. Хэрвээ ******* гэдэг хүн зөрчил дутагдал гаргах юм бол ямар арга хэмжээ авах талаар заасан ямар нэгэн баримт байхгүй байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг удаа дараа зөрчил дутагдал гаргасан учраас ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарласан. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг судалж үзэхэд нэхэмжлэгчийг удаа дараа зөрчил дутагдал гаргасан гэж үзэх боломжгүй байна. Хариуцагч талаас удаа дараа зөрчил дутагдал гаргасан гэж байгаа боловч энэ нь хариуцагчийн гаргаж байгаа тайлбар болон өөр бусад баримтаар нотлогдохгүй байна. Архи пивоны асуудал яригдаж байна. Миний харж байгаагаар пивоны зураг хавтаст хэрэгт авагдсан байгаа боловч тэр пиво-ийг уусан, уугаагүй талаар би хэлж мэдэхгүй байна. Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор хувь хүний нууцтай холбоотой асуудал үүссэн. Тэр нь юу вэ гэхээр нууцаар бичлэг хийсэн асуудал юм. Энэ нь өөрөө гэмт хэрэг юм. Эрх мэдэлтэй хүн болохоороо хүний яриаг нууцаар бичлэг хийж болно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Тиймээс CD-ний бичлэгийг нотлох баримтаар үнэлж үзэх боломжгүй. *******ийг зөрчил дутагдал гаргасан гэдгийг нотолж чадаагүй байж *******т ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан ******* даргын захирамжийг хүчингүй болгож өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Тиймээс Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг хуучин ажилд нь эгүүлэн тогтоож мөн хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болох 1.777.000 төгрөгийг гаргуулах шаардлагыг дэмжиж байна. Энэ мөнгийг буруутай албан тушаалтнаас нь гаргуулах хүсэлтэй байна. Мөн Хөдөлмөрийн хуулийн 46 дугаар зүйлд зааснаар нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжтой байна гэв.

Хариуцагч ******* сумын ******* дарга Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.******* нь 2017 оны 10 сарын 09-нд ажлын цагаар, ажлын байран дээрээ байгууллагын ажилчид болон гадны хүмүүстэй согтууруулах ундаа хэрэглэн ажлын байрны урд хаалгыг түгжсэн байсан. Ингээд байж байхад нь Тамгын газрын дарга ******* орж шаардлага тавьж сумын цагдаагийн ажилтан *******д энэ талаар мэдэгдэж арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байсан. Ингээд Цагдаагийн ажилтан ******* дуудлагын дагуу очиж бичлэг хийж ирснээ надад танилцуулсан. Тэгж танилцуулахдаа ******* нь 7 хоногийн өмнө согтуугаар машин барьж явж байгаад жолооны үнэмлэхээ хураалгасан гэж танилцуулсан. ******* нь ажлын байран дээрээ архи уудаг, ер нь ******* төвийн ажилчид ажлын байран дээрээ архи уудаг, арга хэмжээ авагдсан асуудал байгаа. Ажлын хариуцлага гэж байх ёстой, бүхэл бүтэн соёлын байгууллагын дарга хүн, ард иргэдээ соён гэгээрүүлж архины хор хөнөөлийн талаар иргэдэд сурталчлах мэдээлэх ёстой хүн өөрөө ийм асуудал гаргасан учраас ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан гэдгээ тайлбар дээрээ тодорхой бичсэн байгаа учраас өөр тайлбар байхгүй. Тамгын газрын дарга ******* хэсгийн цагдааг ******* төвруу явуулсан байсан. Сумын цагдаа очоод бичлэг хийж ирсэн байна. Тэр бичлэг дээр 2-3 пиво уугаад тавьчихсан байсан. Тэд нар уугаад хөзөр тоглоод сууж байна. ******* миний урдаас янз бүрийн юм хэлж байна. Би тэгж болохгүй талаар нь хэллээ. Би тэр талаар нь бичлэг хийгээд ирлээ гээд хийсэн бичлэгээ танилцуулаад байж байхад ******* дарга орж ирсэн.Ер нь ******* 2-3 жилийн өмнө согтуугаар машин барьж яваад айлын хашааны төмөр машин дээр нь унасан гэнэ гэсэн асуудал яригдаж байсан. Мөн өнгөрсөн жил намайг ажлын байран дээрээ байхад надруу нэг хүн залгаад гадаа талбайд олс таталтын тэмцээн болох гэж байхад танай ******* төвийн эрхлэгч чинь хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо согтуу явж байна. Энэ хүн дээрээ арга хэмжээ ав, энэ хүнийхээ зургийг нь ав гэж ярьсан. Тэгэхэд нь би ажил ихтэй байна. Наад асуудлынхаа талаар цагдаад хэл гэж хэлж байсан. Аймгийн ******* даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд архигүй хамт олон болох талаар заасан байгаа гэдгийг байгууллагын дарга нарын хурал дээр танилцуулж, *******т энэ талаар нь хэлж танилцуулж байсан. Би өөрийн гаргасан захирамжаа хэвээр үлдээх саналтай байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.*******ийг Завхан аймгийн ******* сумын ******* даргын 2017 оны 10-р сарын 25-ны өдрийн Б/06 тоот захирамжаар Монгол улсын ******* захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлийн 29.2, 31-р зүйлийн 31.1.8 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх хэсэг, 131-р зүйлийн 131.1.3 дахь хэсэг, ******* тухай хуулийн 15-р зүйлийн 15.2 дахь хэсэг, байгууллагын дотоод журмын 4-р зүйлийн 4.6 дахь хэсэг зэргийг үндэслэн түүнийг ******* сумын ******* төвийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч П.******* нь дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

П.******* нь ******* сумын ******* төвийн үүрэгт ажлыг эрхэлж байсан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан байна. Хэдийгээр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаагүй ч Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтныг ёс зүйн зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байгаа учир энэхүү маргааныг иргэний хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 11-р зүйлийн 11.5 дахь хэсэгт Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтомжийн бусад актаар тогтооно гэж заажээ.

Ажил олгогчийн зүгээс П.*******ийг Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэхь хэсэгт зааснаар буюу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байгаа хэдий ч ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан юмуу эсхүл ноцтой зөрчил гаргасан юмуу гэдгээ тушаалдаа тодорхой заагаагүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч байгууллагын төлөөлөгч энэ талаар тайлбарлахдаа П.*******ийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн, өмнө нь миний бие албан газруудын дарга нарын цуглаан дээр *******т сануулж хэлж байсан гэж тайлбарлаж байгаа боловч түүний энэ тайлбарыг үндэслэн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

Учир нь Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлж буй тохиолдолд ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан байхыг хууль шаарддаг.

Хэрэв ажил олгогч ажилтанг ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлж буй тохиолдолд ямар зөрчлийг ноцтойд тооцохыг талууд хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон байхыг хууль шаарддаг бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаалд уг заалтыг үндэслэл болгох ёстой юм.

Гэвч ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасныг зөрчиж ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр ажилтныг ажил үүргийг нь гүйцэтгүүлж байсан учир П.*******ийг 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх үндэсгүй байна.

Мөн П.*******т өмнө ямар нэгэн сахилгын шийтгэл оногдуулж байгаагүй нь хариуцагч байгууллагын төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан Миний зүгээс П.*******ийн өмнө нь гаргаж байсан ёс зүйгүй үйлдлүүдийг сануулаад өнгөрч байсан харин ямар нэгэн сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй гэсэн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийг сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх боломжгүй, ажил олгогчийн зүгээс П.*******тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир түүнийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэсгүй байна.

Хариуцагч байгууллагын зүгээс П.*******тэй байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг нотлох баримтаар ирүүлсэн байх ба дээрх үр дүнгийн гэрээний хэрэгжилтэд ажилтны ёс зүйн зөрчилд тооцох хариуцлагын талаар тодорхой заагаагүй байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан CD бичлэг нь дүрсгүйгээр хүмүүсийн яриаг бичиж авсан байх ба яг хэн хэн яриад байгааг тогтоох боломжгүй учир түүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Иймд дээрх CD бичлэг болон фото зураг нь П.*******ийн архи уусныг хангалттай нотлохгүй байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч П.*******ийг Завхан аймгийн ******* сумын ******* төвийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 10-р сарын 27-ны өдрөөс 2018 оны 01-р сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорыг Завхан аймгийн ******* сумын ******* дарга болон түүний тамгын газраас гаргуулж, түүний эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

П.*******ийн дээрх хугацааны нөхөн олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч П.******* нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 1,911,106 төгрөгийн цалин авсан нь түүний 0717554 тоот нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. /7 дугаар сарын цалин 615574+ 08 дугаар сарын цалин 679953 + 09 дүгээр сарын цалин 615579 = 1,911,106 сүүлийн 3 сарын цалин, 1,911,106: 3= 637,035 төгрөг /сарын дундаж цалин/, 637,035 : 21,5= 29,629 / өдрийн дундаж цалин/

Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны / 10-р сард 02 хоног, 11-р сард 22 хоног, 12-р сард 20 хоног, 2018 оны 01-р сард 18 хоног нийт 60 хоногийн цалинг тооцоход нийт 1.777.740 төгрөг байх тул хариуцагч байгууллагаас 1.777.740 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тооцож /ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 70200 + ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 43.394 төгрөг= нийт 113.594 төгрөгийг/ хариуцагч байгууллагаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Харчин овогт Пэрэнлэйлхүндэвийн *******ийг Завхан аймгийн ******* сумын ******* төвийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн ******* сумын ******* даргын Тамгын газраас нэхэмжлэгч П.*******ийн ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25ны өдрийг хүртэл хугацааны цалин 1.777.740 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.*******т олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 113.594 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

5. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ