| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1508 |
| Огноо | 2025-06-05 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1508
2025 06 05 2025/ШЦТ/1508
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
хохирогчийн өмгөөлөгч Ч.Атарболд,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Чинбат, С.Тэгшжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *************
урьд:
- ************
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч ******* “Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй 60 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгнө, зээл хөөцөлдөх үед мөнгө хэрэгтэй” гэсний дагуу хохирогч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ******* нутаг дэвсгэр******* хашаанд байхдаа өөрийн Хаан банкны ******* дугаарын данснаас 15,000,000 төгрөгийг, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 9-р хороонд байрлах “Компьютер малл” худалдааны төвийн оффисын ******* тоотод байхдаа, мөн 2021 оны 05 дyгaap сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 17,000,000 төгрөгийг тус тус Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр “Наадам центр” худалдааны төвийн орчимд байхдаа, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5-р нутаг дэвсгэр, “ТБД андууд”-ын замын хойд талд байрлах “Мобикомын” салбар дээр байхдаа 70,000,000 төгрөгийн үнэ бүхий мобикомын ******* дугаарыг шилжүүлэн өгч, мөн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9-р хороонд байрлах ******* тоотод байхдаа 10,000,000 төгрөг, Баянгол дүүргийн 4-р хороо, “Хермес” худалдааны төвийн орчимд 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 8,000,000 төгрөгийг дансаар, 1,000,000 төгрөгийг бэлнээр авч нийт 132,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Миний бие 8 сартай охины хамт амьдардаг тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч *******гийн:
“...Улмаар би ******* анх танилцсан өдрөө ******* төслийн зээл гаргуулах талаар хөөцөлдөхөөр 2020 оны 12 дугаар гарын 21-ний өдөр ******* данс руу өөрийн ******* дугаарын данснаас 15,000,000 төгрөгийг ******* зогсоол дээрээс шилжүүлсэн. Түүний дараагаар 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөгийг ******* байрлах оффис дээрээсээ, 2021 оны 06 сарын 03-ны өдөр 17,000,000 төгрөгийг наадам центр худалдааны төв дээрээс, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг хаанаас шилжүүлсэн талаараа сайн санахгүй байна, 2021 оны 05 сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөгийг өөрийн гэр болох *******, ******* тоотоос, 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 8,000,000 төгрөгийг мөн хаанаас шилжүүлсэн талаараа сайн санахгүй байна, дээрх мөнгийг өөрийн ******* данснаас шилжүүлсэн. Мөн энэ үед бэлнээр 1,000,000 төгрөг өгсөн би хөгжлийн банкны захирал байсан ******* гэх хүнтэй холбогдож уулзаж байгаад асуухад би ******* гэж хүн огт танихгүй, чи луйвардуулсан байна, мэдэхгүй гэж хэлсэн. ...Би хамгийн анх 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ************ гадаа машин дотор *******тай уулзаад 15,000,000 төгрөг данс руу нь шилжүүлэн өгсөн, түүний дараа 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Компьютер малл худалдааны төвийн ******* тоотоос 10,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гадуур явж байгаад 1,000,000 төгрөг шилжүүлсэн, Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн наадам центр төв дотор уулзаад 17,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Компьютер малл худалдааны төвийн 1001 тоотоос 10,000,000 төгрөг өгсөн. Тэгээд хамгийн сүүлд 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Хермес худалдааны төвийн урд талд уулзаад 8,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Би ******* дугаараа *******д 75 сая төгрөгт бодож өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30,87, 119 дэх талууд/,
Хохирогч *******гийн Хаан банкны ******* дугаарын дансны хуулга / 1 дүгээр хавтаст хэргийн 64-69 дэх тал/,
Гэрч *******:
“...Тэгээд 2021 оны 05 cap билүү 6 сарын үед ******* над руу холбогдоод 9911-тэй дугаар байна, чи очоод нэрээ шилжүүлээд авчих уу би чамд холбогдох хүнийх нь дугаарыг нь өгье гэхээр нь би тэгье гэсэн. Тэгээд би тэр өдрөө ТБД андуудын замын хойд талд байрлах мобикомын салбар дээр үл таних 40 орчим насны эмэгтэйтэй уулзаад ******* дугаарыг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан. ******* гэх эмэгтэй 2020 оны 1 дүгээр сарын үед найзаараа дамжуулан танилцаж байсан бөгөөд тухайн үед ******* өөрийгөө Мон-Ураны Наранхүүгийн дүү хөгжлийн банкнаас зээл гаргадаг гэж танилцуулж байсан. ...Надад хөгжлийн банкнаас 30 тэрбумын зээл гаргаж өгнө гээд 180,000,000 төгрөгийг бэлнээр авч байсан. ...Тэгээд би зээл гарахгүй болохоор нь *******д надад мөнгө хэрэгтэй байна, надаас өртэй хүмүүс мөнгөө нэхээд байна гэхэд би чамд ******* гэсэн дугаар олоод өгье чи дугаараа зараад мөнгөө олчих гэхээр нь би за тэгье гэсэн. ...Би *******д өгсөн мөнгөндөө ******* дугаарыг бодож авсан. Би Даваахүү гэж хүнийг огт танихгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 90-91 дэх тал/,
“Дамно” эд хөрөнгийн үнэлгээний газрын БГ2-23-212 дугаартай тайлан /хавтаст хэргийн 120-121 дэх тал/,
Гэрч *******:
“...2021 онд би хүнээр дамжуулан банк бусаас ******* гэсэн дугаарыг чөлөөлүүлнэ гэж сонсоод тухайд хүнтэйгээ утсаар холбогдож байгаад ББСБ-д төлбөрөө чөлөөлж, үлдэгдэл мөнгөө өгөөд Мобиком дээр очиж би өөрийн нэр дээр шилжүүлж авч байсан. Одоогоос 3 жилийн өмнө болохоор яг хэдэн төгрөгөөр авч байснаа санахгүй байна. Тэгээд би тус дугаарыг барьж удалгүй байр авахаар болоод бартерт өгөөд хүнд шилжүүлж өгсөн. ***** гэдэг хүн бол манай аав байгаа юм, аав энэ дугаарт огт хамааралгүй, энэ дугаарыг авч байгаагүй. Би хүнээс аваад буцаагаад өөр хүнд шилжүүлж өгсөн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
Шинжээч Ц.Түвшинцэнгэлийн:
“...Уг эд хөрөнгийн үнэлгээ нь 2023 онд ирэхдээ 2021 он 05 дугаар сарын байдлаар гэж дурдагдсан тул тогтоол дээр тухайн үед хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээг олон улсын стандартад дурдсанаар зах зээлийн жиших хандлагын нийтэд арилжаалагдах жиших зүйлсийн аргаар тогтоолд заасан он цагаар зах зээлийн үнэ цэнийг тогтоон шинжээчийн дүгнэлтийг гаргаж хүргүүлсэн. Нийтэд арилжаалагдах жишиг гэдэг нь олон нийтэд нээлттэй мэдээллийн эх сурвалжаас үнэ ханшийн мэдээллийг авч, мэдээллийн сантай зөрүүтэй эсэхийг тулгалт хийн нягтлан шалгалт хийсний үндсэн дээр үнэ цэнийг тодорхойдог стандартаар хүлээн зөвшөөрөгдсөн арга юм...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
Хохирогчид хохирол төлсөн талаарх баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Атарболд: “...Хохирогчийн хохирол төлбөр төлөгдсөн тул тусгайлсан саналгүй...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Чинбат: “...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал “...Миний үйлчлүүлэгч хохирогчид учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь:
үргэлжилсэн үйлдлээр хохирогч ******* “Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй 60 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгнө, зээл хөөцөлдөх үед мөнгө хэрэгтэй” гэсний дагуу хохирогч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ******* нутаг дэвсгэр******* хашаанд байхдаа өөрийн Хаан банкны ******* дугаарын данснаас 15,000,000 төгрөгийг, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 9-р хороонд байрлах “Компьютер малл” худалдааны төвийн оффисын ******* тоотод байхдаа, мөн 2021 оны 05 дyгaap сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 17,000,000 төгрөгийг тус тус Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр “Наадам центр” худалдааны төвийн орчимд байхдаа, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5-р нутаг дэвсгэр, “ТБД андууд”-ын замын хойд талд байрлах “Мобикомын” салбар дээр байхдаа 70,000,000 төгрөгийн үнэ бүхий мобикомын ******* дугаарыг шилжүүлэн өгч, мөн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9-р хороонд байрлах ******* тоотод байхдаа 10,000,000 төгрөг, Баянгол дүүргийн 4-р хороо, “Хермес” худалдааны төвийн орчимд 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 8,000,000 төгрөгийг дансаар, 1,000,000 төгрөгийг бэлнээр авч нийт 132,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь хохирогч *******, гэрч А.Дэлгэрням, Г.Тунгаамаа, шинжээч Ц.Түвшинцэнгэл нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч *******гийн Хаан банкны ******* дугаарын дансны хуулга, “Дамно” эд хөрөнгийн үнэлгээний газрын ******* дугаартай тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******* 132.000.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч ******* шүүхийн шатанд хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Атарболд “...Эрүүгийн хариуцлага дээр саналгүй...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Чинбат “...Миний үйлчлүүлэгч хохирогчид автомашин болон бусад эд бараа материалаар хохирлыг бүрэн төлж барагдуулсан, эрүүл мэндийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай, 8 сартай хүүхдийн хамт амьдардаг, хүүхдийг асран хамгаалах хүнгүй, бага насны хүүхдийн эрх ашгийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал “...Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэндийн байдал, хохирол төлсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.135 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.135.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 9 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 135.000 төгрөгийг түүнд оногдуулсан 10.135.000 төгрөгийн торгох ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн ******* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******ыг 10.135 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.135.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 9 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 135.000 төгрөгийг түүнд оногдуулсан 10.135.000 төгрөгийн торгох ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ