| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2015/00702/И |
| Дугаар | 148/ШШ2016/00017 |
| Огноо | 2015-12-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 148/ШШ2016/00017
| 2015 оны 12 сарын 25 өдөр | Дугаар 148/ШШ2016/00017 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван би ******* банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Э.******* А.******* нарт холбогдох 7.892.150 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах -ыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 10 сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад;
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.******* нь
1. 2013 оны 07 сарын 29-ний өдөр 1-945 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 9.000.000 төгрөгийн Автомашин худалдан авах зээлийг жилийн 20.4%-ийн хүүтэй 36 сарын хугацаатай сар бүр зээлө хүүг тэнцүү тэнцүү төлөх нөхцөлтэйгөөр авсан
Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлдээ 3.599.289 төгрөг хүүний төлбөртөө 2.233.404 төгрөг торгуулийн хүүндээ 723 төгрөг нийт 5.833.416 төгрөг төлсан байна.
2. 2014 оны 05 сарын 02-ны өдөр ЗГ/ТТЗХ/14/335 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийн Өрхийн зээлийг жилийн 27.6%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай сар бүр зээл хүүг тэнцүү төлөх нөхцөлтэйгээр авсан
Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу нийт үндсэн зээлдээ 1.537.030 төгрөг хүүний төлбөртөө 760.462 төгрөг торгуулийн хүүндээ 3708 төгрөг нийт 2.301.200 төгрөг төлсаөн байна.
Уг автомашин худалдан авах болон өрхийн зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр төрсөн эгч Алтамдөшийн ******* орсон. Зээлдэгч нь зээлийн барьцаад өөрийн эзэмшлийн Ү-1317002087, №-0122693 Г-0372378 үл хөдлөхийн гэрчилгээ бүхий хашаа байшин газрын хамт суудлын автомашин арал №AHR10-0013260 барьцаалсан бөгөөд банкны зүгээс олон удаа утсаар холбогдож зээлээ төлөхийг шаардаж байсан боловч зээлээ төлөхгүй оршин суугаа хаяг тодорхойгүй байсан. Хамтран үүрэг гүйцэтгэгч эгч А.******* нь Хилийн мэрэгжлийн хяналтын газарт ажилладаг. Зээлдэгч нар нь одоог хүртэл зээлээ төлөлгүй автомашин худалдан авах зээлээ 253 хоног Өрхийн зээлээ 72 хоног хугацаа хэтрүүлсэн байна. 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар автомашин худалдан авах зээлийн үлдэгдэл 6.316.470 төгрөг Өрхийн зээлийн үлдэгдэл 1.575.680 төгрөг буюу нийт 7.892.150 төгрөгний хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд ******* банк нь дараах утга бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
1. Зээлдэгч Э.*******, А.******* нараас 2015 оны 10 дугаар сарын 06-ны байдлаар нийт 7.892.150 төгрөгийн зээлийн төлбөрийг гаргуулах
2. Дээрх 7.892.150 төгрөгийн зээлийн төлбөрийг зээлийн барьцаанд тавьсан Ү-1317002087 Арал- №AHR10-0013260 дугаартай Тоёото Эстима маркийн авто машиныг борлуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр тус тус гаргаж өгнө үү! гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 6 дугаар баг, 2 дугаар хэсэг, 8 дугаар байрны 14 тоотод оршин суух Энхжаргалын ******* /МЮ-86082193/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:
... Энхжаргал овогтой ******* миний бие нь ******* банк ХХК-аас нэхэмжилж байгаа 7,892,150 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгө болох эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 104 тоотод оршин суух Алтандөш овогтой ******* /МЮ-82011407/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:
... ******* банкны Сэлэнгэ салбараас гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 7,892,150 төгрөгийн шаардлагийг хүлээн зөвшөөрч байна мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг хураалгахад татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Сэлэнгэ салбар нь Э.******* А.******* нарт холбогдох 7.892.150 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Э.******* А.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141,224 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 70,612 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 70,612 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т хэсэгт зааснаар ******* банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Э.******* А.******* нарт холбогдох 7.892.150 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* А.******* нар нь бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141,224 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 70,612 төгрөгийг хувь тэнцүүлж хариуцагч нараас, үлдэх тал хувь болох 70,612 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН