| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0102/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1542 |
| Огноо | 2025-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1542
2025 06 10 2025/ШЦТ/1542
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мядаг,
улсын яллагч Т.Төмөртулга /томилолтоор/,
шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* холбогдох эрүүгийн ********* тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *********************
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ********* нь 2025 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ***************************** биед хардалтын улмаас халдаж, түүнд “хамрын ясны зүүн хажуу хананы далд хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, зүүн чамархай, уруул, баруун хацрын төвгөрт цус хуралт, зүүн бугуйнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
- мөн уг гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч ********* айфоне маркийн 16 про маркийн гар утсыг хууль бусаар устгаж бага хэмжээнээс дээш буюу 3.245.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч ********* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул, нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч *********:
”...2025 оны 04 дүгээр сарын 20-ны орой 23 цагийн үед манай хүүхдийн ангийн хүүхдийн ээж ********* над руу инстаграмаар гараад ир гэж мессеж бичихээр нь би гарч очоод ******************гудамжинд *********гийн автомашинд уулзаад сууж байтал *********гийн нөхөр ********* гэх хүн машинтайгаа ирээд *********гийн машины хаалгыг онголгоод миний нүүр, толгой хэсэг рүү гараараа 3-4 удаа цохиж зүүн хавирга хэсэгт хөлөөрөө 2-3 удаа өшиглөж машинаас үснээс татаж газар унагааж толгой руу хөлөөрөө 2-3 удаа өшиглөж баруун шанаа хэсэгт гараараа 2-3 удаа цохиж зодсон. *********гийн нөхөр ********* эвдсэн гэж би бодож байна. *********гийн автомашин болон хашаа хоёрын завсар 1 метр зайтай байсан. Тэр завсраар автомашин явах боломжгүй тийм учир ********* эвдсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 07-11 дэх тал/,
“Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК нь гар утас нь 3.245.000 төгрөгийн үнэлгээтэй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 24-27 дахь тал/,
2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 027 дугаартай:
“...********* биед хамрын ясны зүүн хажуу хананы далд хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, зүүн чамархай уруул, баруун хацрын төвгөрт цус хуралт, зүүн бугуйнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо, ...эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 14-16 дахь тал/,
Шүүгдэгч *********ын яллагдагчаар өсгөн:
“...би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна гэм буруугаа ухамсарлаж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ********* нь хохирогч ********* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хохирогчийн эд хөрөнгийг санаатай гэмтээж бага хэмжээний дээш хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт буруутайд тус тус тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн “...Миний үйлчлүүлэгч анх удаа тохиолдлын шинж чанартай сэтгэл санаа цочрон давчидсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ********* нь:
2025 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ********* иргэн ********* биед хардалтын улмаас халдаж, түүнд “хамрын ясны зүүн хажуу хананы далд хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, зүүн чамархай, уруул, баруун хацрын төвгөрт цус хуралт, зүүн бугуйнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
- мөн уг гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч ********* айфоне маркийн 16 про маркийн гар утсыг хууль бусаар устгаж бага хэмжээнээс дээш буюу 3.245.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хохирогч ********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 045 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 027 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял,
- мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.200.000 төгрөгөөр тогтоох” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн “Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нь хохирогчийн буруутай үйлдэл байсан. Иймд торгох ялыг тухайн зүйл ангиудад зааснаар доод хэмжээгээр тогтоож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Иймд шүүхээс шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, торгох ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн ********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* ********* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
- мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял,
- мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *********ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ