2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

улсын яллагч В.Дэлгэрмаа /томилолтоор/,

шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Д.Тамир, Э.Оргил,

шүүгдэгч Ш.*******, түүний  өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн, Т.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн ******* нарт холбогдох эрүүгийн 2407000000246 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймаг,******* суманд төрсөн, тай, , , мэргэжилтэй, “” ХХК-д ажилтай, , , , , , од оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт *******ийн ******* /РД: /,

 

2. Монгол Улсын иргэн, -ны өдөр од төрсөн, тай, , боловсролтой, мэргэжилтэй, , , , , , од оршин суух,

урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 304 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзуулахаар шийдвэрлэсэн,

******* овогт *******гийн ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Ц.******* нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын газарт “цалин нэхэж биед халдлаа” гэх шалтгаанаар Ш.*******г модоор цохиж эрүүл мэндэд зүүн чамархай ясны сэлтэрч цөмөрсөн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

шүүгдэгч Ш.******* нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын газарт “цалин өгөхгүй байна” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас Ц.*******тай хэрүүл маргаан үүсгэж, нүүр хэсэгт нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь дээд уруулд зулгаралтын сорви, доод уруулын дотор салстад шархны сорви, зөөлөн эдийн няцралын сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.*******, Ш.******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ш.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох,

шүүгдэгч Ц.*******ын өмгөөлөгч Д.Тамир, Э.Оргил нар “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, гэм бурууг хүлээн зөвшөөрч, шүүгдэгч Ц.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” гэсэн,

шүүгдэгч Ш.*******гийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, Ц.Дэлгэрмөрөн “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл заалттай маргаж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр шүүгдэгч Ш.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах, хохирогчийн зүгээс өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх” гэсэн байр сууринаас тус тус оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

 

   Шүүгдэгч Ш.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би маш их гомдолтой байна. Сэтгэл санааны хохирлоо дээд хэмжээгээр гаргуулж авмаар байна. Би гэр бүлээ тэжээдэг байсан. Одоо тэжээх чадвараа алдсан. Эхнэр маань байнга намайг дагаж явдаг. Лизингийн байранд амьдардаг. Лизингийн мөнгөө одоо хүртэл өгч чадахгүй байна. Би гомдолтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Ц.*******ыг цохиж, зодоогүй” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Ц.******* нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын газарт “цалин нэхэж биед халдлаа” гэх шалтгаанаар Ш.*******г модоор цохиж эрүүл мэндэд зүүн чамархай ясны сэлтэрч цөмөрсөн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,

шүүгдэгч Ш.******* нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын газарт “цалин өгөхгүй байна” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас Ц.*******тай хэрүүл маргаан үүсгэж, нүүр хэсэгт нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь дээд уруулд зулгаралтын сорви, доод уруулын дотор салстад шархны сорви, зөөлөн эдийн няцралын сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 10 дахь тал),

 

  • Ш.*******гийн хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би “” ХХК-д хийдэг юм. 2024 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 06 цагийн үед гэртээ байж байх үед ******* гээд “” ХХК-ийн гүйцэтгэх машинтай ирээд намайг аваад манай ажлын газрын , бид хэдийг аваад Налайх дүүргийн Тэрэлжийн “” амралтын газар луу явсан. Тэгээд замдаа дэлгүүр ороод ******* “Хараа” нэртэй 0,75 граммын архи аваад амралтын газар очиж уусан. Тэгээд архиа ууж дуусчхаад би унтсан. Тэгээд маргааш өглөө нь би гүйцэтгэх ******* дээр ороод 2024 оны 05 дугаар сарын 26-ноос хойш цалин өгөхгүй болохоор нь би “цалингаа авъя” гэсэн чинь “2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 100,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 150,000 төгрөг өгсөн” гэхээр нь “та өдөртөө 82,000 төгрөг өгдөг байсан, сүүлийн үед өгөхгүй, бөөнд нь өгнө гээд өгөхгүй байна шүү дээ” гэж хэлсэн чинь ******* хоолойноос боохоор нь болиулаад, гэрээс гарсан чинь миний араас хүрч ирээд 1,50 сантиметрийн саран хэлбэртэй, нойтон модоор толгой хэсэгт цохиж унагаагаад, дээрээс цохиод байхаар нь “болиоч ээ” гэсэн чинь болихгүй, цохиж байгаад би нэг мэдсэн ухаан алдсан. Тэгээд би ухаан ороод байж байсан чинь ******* алх бариад цохих гэж дайрахад хүрч ирээд болиулсан. Тэгээд , хоёр намайг авч яваад, дээр аваачиж өгсөн. *******, , бид хэд нэг шил архи уусан. Намайг өөр зодож, цохисон хүн байхгүй, *******аас “цалингаа авъя” гэж хэлсний төлөө хоолойноос боохоор нь болиулаад, гэрээс гарсан чинь миний араас хүрч ирээд 1,50 сантиметрийн саран хэлбэртэй, нойтон модоор толгой хэсэгт цохиж унагаад, цохиод байхаар нь “болиоч ээ” гэсэн чинь болихгүй цохиж байгаад би нэг мэдсэн ухаан алдсан. Гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 15-16 дахь тал),

 

  • Ш.*******гийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хохирогчоор дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Гэр лүү орж Ц.*******аас “хичээл, сургууль орох гэж байна, цалингаа авъя” гэж хэлсэн чинь “чи ямар сүртэй юм бэ” гээд намайг заамдаад авахаар нь би болиулж түлхсэн. Тэгээд гэрээс гараад тамхи татах гэж байхад ардаас модоор цохиж унагаасан. Би тамхи татах гээд зогсож байхад *******ыг ирж байхыг анзаараагүй байхад модоор цохиж унагаасан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 18 дахь тал),

 

  • Ц.*******ын хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ажлын газрын , , , *******, , бид хэд Налайх дүүргийн , Тэрэлжийн “ Тэрэлж” нэртэй амралтын газар очиж гэр барих гэж явсан юм. Тэгээд ******* ирэхдээ согтуу ирээд шартаад байна, намайг “архи аваад өгөөч” гээд байхаар нь “Хараа” нэртэй 0,75 граммын архи аваад Тэрэлжийн “” амралтын газар очоод *******д авч өгсөн архийг бид нар хувааж уусан. Тэгээд архи хувааж ууж дуусчхаад би дэлгүүр гарч өөртөө “Касс” нэртэй хоёр лааз пиво аваад “Сэнгүр” нэртэй том 2 литрийн пиво аваад нөгөө хэд дээр очсон. Тэгээд хоол хийж идэнгээ пиво ууцгаагаад “за өнөөдөр ажил хийх худлаа боллоо, бүгдээрээ уусан юм чинь маргааш эрт ажлаа хийе” гээд тай цуг дэлгүүр орж “Хараа” нэртэй 0,75 граммын архи хоёр шилийг аваад нөгөө хэд дээр очиж архи хувааж ууж дуусчхаад бид хоёр түрүүлээд унтсан. Тэгээд гадаа , , , нар гадаа маргалдаад байх шиг байсан. Тэгээд ******* маргалдсан уурандаа над руу орж ирээд “цалингаа авъя, архи авч өг” гээд над руу дайраад баруун гар мушгиад, хоолой боогоод байхаар нь би болиулаад бид хоёр дээр, доор ороод бид хоёрыг салгаад ******* бид хоёр гадаа гараад ******* миний уруул хэсэгт 2 удаа цохиж унагаахаар нь дахиж над руу дайрахад нь гарт таарсан модыг түүнийг холдуулах гээд савсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дахь тал),

 

  • Гэрч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би “” ХХК-д аар ажилладаг. 2024 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 07 цагийн үед залгаад “ажил дээр ир” гэсэн. Тэгээд ******* болон бид гурав хамт үйлдвэр дээр очсон. Ажил дээрээс нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй Налайх дүүргийн , Тэрэлжид байрлах амралтын газарт гэр барьсан. Бид нар гэр барихгүй, амаръя гээд амралтад очоод согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд байж байгаад ******* ах захирлаас цалингаа нэхсэн, тэгсэн чинь “ажлаа дуусгаад болно” гэж хэлээд бид нар хоёр шил 0,75 граммын “Хараа” архи уугаад унтсан. Удалгүй ******* ах гээд захирлыг сэрээгээд хоорондоо муудалцсан, ******* ах *******ыг нэг удаа цохиж унагаасан. Тэгээд шар иштэй алх бариад авахаар нь би барьж аваад та хоёр боль гээд салгасан, “бусдадаа гай болж байхаар гараад учраа ол” гэсэн чинь гадаа гараад байж байсан. Гэнэт “тас” гээд явчихаар нь гайхаад гараад харсан чинь ******* ах газар уначихсан, болох цаад талд зогсож байсан. Тэгээд би болсон газрын зургийг гар утас дээрээ буулгаж авсан. Захирал ахын толгой хэсэгт модоор цохиж хагалсан, цус гарч байсан. Тэгээд бид нар “ингэж ажиллаж чадахгүй” гээд яваад “” дээр очоод захирлын болох тэй холбогдоод ийм асуудал болсон талаар хэлэхэд “одоо очлоо” гээд ирээд, бид нарыг замын унаанд суучих гээд 50,000 төгрөг өгсөн. Тэгээд болиод бид нарыг хот руу дөхүүлж авч ирээд 100 айл дээр буулгасан. Тухайн үед тэр хоёр цалингийн маргаанаас болж маргалдсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дахь тал),

 

  • Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ш.******* “сургууль орлоо, хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг авмаар байна” гээд мөнгө нэхсэн чинь “мөнгө байхгүй” гэхэд ******* уурлаад ******* тэр хоёр барьцалдаж аваад дээр доороо ороод, бид хоёр болиулаад би гарч бие засчхаад ороод ирсэн чинь ******* гартаа шар иштэй алх бариад “ална шүү пизда минь, надад архины мөнгө байхгүй” гээд байж байхаар нь “наад алхаа хая” гэсэн чинь ******* тэр алхаа орон доогуур чулуудаад, тэгээд би “та хоёр гэр нураалаа, гарч учраа ол” гэсэн чинь тэр хоёр гарсан юм. Удалгүй би гэрээс гарсан чинь ******* саран мухар мод гартаа барьсан зогсож байсан, газарт ******* унасан, чамархайнаас нь цус гарсан хэвтэж байхаар нь тэнд байсан тогооч эгчээс даавуу аваад толгойг нь боогоод ******* гэр лүү орж унтсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дэх тал),

 

-Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ХХК-д гэр барьдаг туслах ажилтан хийдэг юм. 2024 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 07 дугаар сарын 29-ний өглөө 07 цагийн үед эд манай үйлдвэр байдаг юм. Гүйцэтгэх ******* ирээд Налайх дүүргийн наас цаашаа 5 км газар яваад амралтын газар очиж гэр баръя гэхээр нь за гээд машинд нь суугаад *******, , , , ******* гээд ах бид хэд явсан. Тэгээд бид нар замдаа дэлгүүр орж хоол хүнс аваад хараа 0,75 граммын архи аваад Тэрэлж наас цаашаа 5 км газар яваад нэг амралтын газар очиж нөгөө авсан архиа хувааж уучхаад бороо ороод гэр норсон байсан учир гадаа бид нар цуйван хийж идсэн. Тэгээд ******* ах ******* захирлыг архи аваад өг гээд ******* ах бид хоёр дэлгүүр орж Хараа нэртэй 0,75 граммын нэг шил архи Сэнгүр нэртэй том пиво авсан. Тэгээд нөгөө хэд дээр очоод бид нар архиа пиво хольж уусан. Тэгээд миний нойр хүрээд би гэр рүү орж унтаж байсан чинь ******* ах ******* ах хоёр яг юунаас болж маргалдсаныг бол мэдэхгүй барилцаж аваад ноцолдож байгаад гэрээс гараад яваад өгсөн. Тэгээд би тэр орой амралтанд хоночхоод маргааш өглөө нь Дарь-эхийн үйлдвэр дээр очиход ******* ах надад *******тай маргалдаад зугтааж байгаад мод тааралдахаар нь *******гийн толгой хэсэгт цохисон гэж надад хэлсэн юм”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),

 

-Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумаас ******* , , , ******* бид нарыг аваад Налайх дүүргийн Тэрэлжийн нэг амралтын газар очиж гэр барина гэж бид нарыг авч явсан. Тэгээд бид нар замдаа хараа нэртэй 0,75 граммын архи том пиво аваад очиж архи пиво хольж уусан. Тэгээд тэнд бид нар цуйван хийгээд *******, ******* захирлаас архи нэхээд байсан чинь архинд яваад ямар архи байсныг анзаараагүй хоёр шил архитай ирээд бид нар уусан. Тэгээд бид нар унтаж амрах гээд хоёр  гэрт хуваагдаж ороод *******, , бид нар нэг гэрт унтах гэж байхад ******* орж ирээд ******* захирлыг архи аваад ир нэг бол мөнгө өг гэж хэлсэн чинь согтуу хүнд мөнгө өгөхгүй гээд тэр хоёр маргалдаад *******, ******* захирлыг боож аваад тэр хоёр барьцалдаж авахаар нь , бид гурав салгасан. Тэгээд тэр хоёр маргалдаад болихгүй болохоор нь , хоёр гарч та хоёр учраа ол гээд гаргасан тэрнээс хойш юу болсныг бол мэдэхгүй”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас),

 

-Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №1238 дугаартай “...Магадлуулагч Ш.*******гийн сэтгэцэд гэмт 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресс, сэтгэл гутрах хариу урвалын шинжүүд нь хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас),

 

 

-Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Миний бие ХХК-д үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирлын ажил хийдэг юм. Манай компани цомцог монгол гэр хийж барьдаг юм. 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр манай компанийн гэрийг барилцахад хөлсөөр ажилладаг , , , *******, , , бид хэд Налайх дүүргийн Тэрэлжийн ресорт ворлд Тэрэлж амралтын газар очиж гэр барихаар явсан. Тухайн үед ******* ирэхдээ согтуу байсан ба шартаад байна архи аваад өгөөч гээд байхаар нь хараа нэртэй 0,75 граммын архи авч өгсөн. Тэрэлжийн ресорт ворлд амралтын газар очих замдаа буюу доох нь талд ******* архиа задалъя гээд байхаар нь авч өгсөн архийг задлаад тойруулж өгсөн. Тэгээд архиа ууж дуусчхаад намайг дахиад пиво аваад өг гээд байнга нэхээд байхаар нь би дэлгүүр гарч өөртөө касс нэртэй хоёр лаазтай пиво аваад сэнгүр нэртэй том 2 литрийн пиво аваад нөгөө хэд дээр очсон. Тэгээд хоол хийж идэнгээ пиво ууцгаагаад өнөөдөр ажил хийх худлаа боллоо бүгдээрээ маргааш эрт ажлаа хийе гээд тай цуг дэлгүүр орж хараа нэртэй 0,75 граммын архи хоёр шилийг аваад нөгөө хэд дээр очиж архи хувааж ууж дуусчхаад бид хоёр түрүүлээд унтаж амарлаа гээд унтсан. Тэгээд гадаа , , , нар гэрийн гадаа хоорондоо маргалдаад байсан ба яриаг нь сонсоход гар утас болон мөнгөнөөс болоод маргалдаад байсан яриаг нь сонсоход гар утас мөнгөнөөс болоод маргалдаад байсан. Тэгээд тэр уурандаа ******* орж ирээд архи авч өг гээд миний гарыг мушгиж боосон дээр гарч хоолой боосон энэ үед түлхэж буулгахад ******* бид хоёрыг салгаад гэрээс бид хоёрыг түлхээд гаргасан. ******* бид хоёр гадаа гараад гэрийн хойно гэнэт над руу эргэж хараад миний уруул хэсэгт 2 удаа цохиж унагаасан. ******* гэрийн хойно гэнэт над руу эргэж хараад миний уруул хэсэгт 2 удаа цохиж унагаасан. ******* дахиж над руу дайрахад нь өөрөөсөө холдуулах гэж гарт таарсан модыг түүнийг холдуулах гээд савсан. Би тэр үед айж цочирдсон байсан болохоор цохисон үгүйг сайн мэдэхгүй байна. Тухайн үед намайг унтаж байхад ******* орж ирж гар мушгиж боож нүүрэнд гэнэдүүлж цохиж зодох үед би айж сандарсан цочролд орсон байсан учраас болсон үйл явдлыг бүрэн санаж хэлж чадахгүй байна хоромхон зуур болсон үйл явдал гэж бодож байна. Ямар ч байсан тогооч эгч *******гийн толгойг боож байсан. Миний гар утас цэнэггүй байсан тул манай рүү залгаад хүрээд ирээч гэж хэлээд манай , охин нар ирээд , , *******г нарыг УБ хот руу авч яваад *******г эмнэлэг рүү аваад явъя гэсэн чинь үгүй ээ би гэртээ харъя гэхээр нь гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд маргаашаас эмнэлэгт үзүүлээд эмчилгээний мөнгө гээд ийнх нь данс руу 2,800,000 төгрөгийг 2 удаа шилжүүлж өгсөн байгаа. Мөн 8 сарын 18-ны өдөр ******* бид хоёр уулзахад ******* нь *******ыг унтаж байхад нь архи нэхэж уруулыг нь хоёр удаа цохисон үнэн болно гэсэн цаашид эвлэрсэн учраас гомдол санал байхгүй гэсэн утгатай бичиг бичиж өгсөн байгааг нотлох баримт болгон гаргаж өгч байна” гэсэн гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас)

 

-Ш.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2024 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 06 цагийн үед гэртээ байж байх үед ******* гээд цомцог гэр ХХК-ийн гүйцэтгэх машинтай ирээд намайг аваад манай ажлын газрын , бид хэдийг аваад Налайх дүүргийн Тэрэлжийн ресорт ворлд амралтын газар руу явсан. Тэгээд замдаа дэлгүүр ороод ******* хараа нэртэй 0,75 граммын архи аваад амралтын газар очиж уусан. Тэгээд архиа ууж дуусчхаад би унтсан. Тэгээд маргааш өглөө нь би гүйцэтгэх ******* дээр ороод 2024 оны 05 дугаар сарын 26-ноос хойш цалин өгөхгүй болохоор нь би цалингаа авъя гэсэн чинь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 100,000 төгрөг 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 150,000 төгрөг өгсөн гэхээр нь та өдөртөө 82,000 төгрөг өгдөг байсан. Сүүлийн үед өгөхгүй бөөнд нь өгнө гээд өгөхгүй байна шүү дээ гэж хэлсэн чинь ******* хоолойноос боохоор нь болиулаад гэрээс гарсан чинь миний араас хүрч ирээд 1,50 см-ийн саран хэлбэртэй нойтон модоор толгой хэсэгт цохиж унагаагаад дээр цохиод байхаар нь болиоч ээ гэсэн чинь болихгүй цохиж байгаад би нэг мэдсэн ухаан алдсан. Тэгээд би ухаан ороод байж байсан чинь ******* алх бариад цохих гэж дайрахад хүрч ирээд болиулсан. Тэгээд , хоёр намайг авч яваад дээр аваачиж өгсөн” гэсэн гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас)

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 11337 дугаартай “...Ш.*******гийн биед зүүн чамархай ясны сэлтэрч цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дэх тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 438 дугаартай “...*******ийн *******ын биед дээд уруулд зулгаралтын сорви, доод уруулын дотор салстад шархны сорви, зөөлөн эдийн няцралын сорви тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хатуу мохоо зүйлийн цохих, үрэх үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Ц.*******, Ш.******* нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд шүүгдэгч Ц.*******, Ш.******* нар харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдаж, хөнгөн болон хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Шүүгдэгч Ц.*******ын үйлдлийн улмаас хохирогч Ш.*******гийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүнд гэмтэл, шүүгдэгч Ш.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Ц.*******ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл тус тус учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.*******, Ш.******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн цаг хугацаанд ажилласан хугацааны цалингаа авъя гэсэн шалтгаанаар таарамжгүй харилцаа үүсгэн хоорондоо маргалдаж Ш.******* нь Ц.*******ын нүүрэн тус газарт цохиж дээд уруулд зулгаралтын сорви гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, шүүгдэгч Ц.******* нь гэрийн гадна гараад Ш.*******гийн толгойн тус газарт модоор цохиж биед зүүн чамархай ясны сэлтэрч цөмөрсөн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

 

            Шүүгдэгч Ш.*******гийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа нь “Шүүгдэгч Ц.******* ганцаараа өөрийгөө зодуулсан гэж яриад байгаа. Миний үйлчлүүлэгч Ш.******* зодоогүй. Яллах дүгнэлтэд дурдагдаж байгаа гэрч О., Д. нарын мэдүүлгээр Ц.*******ыг цохисон мэдүүлдэггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа яллах дүгнэлтийн үндэслэл болохгүй. Ц.*******т учирсан гэмтэл нь цохих буюу үрэх үед үүсэх боломжтой гэж шинжээчийн дүгнэлтэд байгаа. Унь унах явцад үүсэх боломжтой. Миний үйлчлүүлэгч Ш.******* харин зодоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”

 

            Шүүгдэгч Ш.*******гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн нь “Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ш.******* гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байна, гэмт хэргийн шинж байна. Хэрэгт субъектив талын шинж байхгүй. Гадаа цохиж, зодсон асуудал байхгүй. Энэ талаар ямар ч баримт хэрэгт байхгүй. Шинжээч эмч дүгнэлтдээ “зулгаралт сорви, шархны сорви, зөөлөн эдийн няцрал сорви” гэж дурдсан байна. Энэ сорви нь тэгвэл хүний хөдөлмөрийн чадварыг хэдэн хувь алдагдуулаад байгаа юм бэ. Ийм сорви гэсэн шинжээчийн дүгнэлтээр хүний биед гэмтэл учруулсан гэж нотлох баримтаар тооцож болохгүй. Сорвижилт яахаараа хөдөлмөрийн чадвар алдагдуулдаг юм. Ц.*******ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй, нотлогдохгүй байх тул  Ш.*******г зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл заалтыг шүүхээс хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасныг шүүх хянаж үзлээ.

 

            Шүүгдэгч Ц.*******ын өмгөөлөгч Э.Оргил нь “мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотолж, шалгаж, тогтоогоогүй, ямар санаа зорилгын улмаас Ш.*******г  Ц.******* модоор цохиж гэмтэл учруулах болохыг тогтоогоогүй, болсон үйл явдлыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж тогтоож чадаагүй, нотлох баримтуудын хүрээнд яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн заалтыг барьж, ялыг хөнгөрүүлж өгнө үү, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас холбогдох эрх бүхий албан тушаалтныг нь дуудаж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг аваад иргэний хариуцагч, нэхэмжлэгчээр тогтоох байсан”

            Шүүгдэгч Ц.*******ын өмгөөлөгч Д.Тамир нь “сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн доромжлол, хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гэмт этгээдийн санаачлалыг цочролд оруулсны улмаас биед нь гэмтэл учруулах, түрхэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл хохирол учруулдаг шинжтэй, шинжээчийн дүгнэлтээр Ц.*******ын нүүрэн тус газарт нь 2 удаа цохисны улмаас түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан гээд тогтоочихсон. Ш.*******гийн цохисон энэ үйлдэл нь өөрөө санаа сэтгэл хүчтэй цочирдон давчдах нөхцөл байдалд хүргэсэн байх магадлалтай. Зүгээр савсан гэж яриад байна. Гэвч энэ хүн болсон явдлаа л хэлж байгаа. Гэм буруугийн хувьд маргахгүй байгаа. Хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, зорилго сэдэлтийн асуудлыг тодруулах зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар болсон үйл явдлыг гэрчлэх н. гэх хүнээс гэрчээр мэдүүлэг авч,  гарын үсгийг тодруулах, Эрүүл мэндийн даатгалын сангийн лавлагааг авахаар нэмэлт ажиллагааг хийлгэж 60 хүртэл хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийг прокурорт буцаах, сэтгэл санаа цочрон давчидсан гэх асуудал дээр шүүх хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү” гэж дүгнэснийг шүүх хянаж үзлээ.

 

            Хохирогч Ц.*******ын биед учирсан дээд уруулд зулгаралтын сорви, доод уруулын дотор салстад шархны сорви, зөөлөн эдийн няцралын сорви ь татаж чангаах, гаднаас мушгих үед үүсэх боломжтой, өөрөө унах үед үүсэх боломжгүй гэмтэл байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлгүүд тогтвортой, зөрүүгүй, эргэлзээгүй байх бөгөөд гГэрч О.гийн “...Удалгүй ******* ах гээд захирлыг сэрээгээд хоорондоо муудалцсан, ******* ах *******ыг нэг удаа цохиж унагаасан..” гэх мэдүүлэг, гэрч Д.ын “....Ш.******* “сургууль орлоо, хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг авмаар байна” гээд мөнгө нэхсэн чинь “мөнгө байхгүй” гэхэд Энх- Амгалан уурлаад ******* хоёр барьцалдаж аваад дээр доороо ороод......”

гэх мэдүүлэг зэргээр хохирогч Ц.*******ын биед учирсан гэмтлийг шүүгдэгч Ш.******* учруулаагүй гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар гаргасан шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тайлбар, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ш.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            1. Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ц.*******ын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч Ш.*******г хохирогч Ц.*******т төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.

 

            2. Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч Ш.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээ үйлчилгээний зардалд баримтаар 2,471,596 төгрөг, байсан хугацааны цалин хөлсөд 22,500,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол хор уршиг зэргийг нэхэмжилсэн болно.

 

Шүүх хохирогч Ш.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хянаж үзээд баримтаар нэхэмжилсэн эмчилгээ үйлчилгээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******аас 2,471,590 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.*******д олгохоор шийдвэрлэж, харин байсан хугацааны цалин хөлстэй холбоотой холбогдох нотлох баримтуудаа шүүхэд гаргаж ирүүлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.*******гийн нэхэмжилсэн байсан хугацаанд олох байсан орлого 22,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Сэтгэцэд учирсан хохирол хор уршигтай холбоотой нэхэмжлэлийн тухайд  Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1238 дугаар дүгнэлтээр “Магадлуулагч Ш.*******гийн сэтгэцэд гэмт 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресс, сэтгэл гутрах хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлтийг үндэслэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар “Дөрөвдүгээр зэрэглэл ...Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээний нөхөн төлбөрийг олгоно” гэж тогтоосны дагуу хохирогчийн танин мэдэхүй, сэтгэхүйн үйл ажиллагаа хэвийн боловч сэтгэл санаа тогтворгүй байгаа байдлыг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр (660,000*40=6,600,000 төг) буюу 26,400,000 төгрөгөөр тогтоож нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж шүүхээс дүгнэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.******* нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.******* нь хохирол төлбөрт 9,760,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

            Иймд шүүх хохирогч Ш.*******д олгохоор шийдвэрлэсэн 28,871,596 төгрөгөөс (26,400,000 төг+2,471,596 төг=28,871,596 төг) шүүгдэгч Ц.*******ын төлсөн 9,760,000 төгрөгийг хасаж тооцон, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.*******аас 19,111,596 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.*******д олгохоор шийдвэрлэв. 

 

            3. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1. гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогч Ш.*******гийн биед бусдын буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,409,987 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байх тул хуульд заасны дагуу гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Ц.*******аас уг зардлыг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

 

            Шүүхээс шүүгдэгч Ц.*******, Ш.******* нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч нараас “хохирол нөхөн төлөх үндэслэлээр завсарлах авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулсан ба энэхүү хугацаанд шүүгдэгч Ц.******* нь хохирогч Ш.*******д хохирлын нийт мөнгө болох 19,111,596 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал болох 1,409,987 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял ял оногдуулах, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Ш.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг ын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох” гэсэн дүгнэлт,

 

шүүгдэгч Ц.*******ын өмгөөлөгч Э.Оргил “шүүгдэгч Ц.*******т гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд оролцохдоо маргаагүй, шүүхээс тодорхой дүгнэлт гаргах саналыг уламжилж оролцсон, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээ, үйлчилгээ, сувиллын зардлыг хариуцахаа илэрхийлж байгаа, 7-12 насны бага насны тэй, ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү”,

шүүгдэгч Ц.*******ын өмгөөлөгч Д.Тамир “шүүгдэгч Ц.*******т хохирол төлбөрийн асуудал цаг тухайд нь өөрийн санаачилгаар өөрийнхөө хэмжээнд төлж барагдуулж байсан, уулзаж  санаа тавьж байсан, хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалсан, эмчилгээний зардал бусад эрүүл мэндтэй холбоотой асуудлыг хариуцахаа илэрхийлсэн, ажил хөдөлмөр хийж байж цаашид гарах хохирлын асуудлыг шийдэх боломжтой зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн

шүүгдэгч Ш.*******гийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа “шүүгдэгч Ш.*******д Ц.*******ын үйлдлээс болж амь насандаа аюултай гэмтэл авсан, гэнэт ухаан алддаг, зорчих эрх хязгаарлах ял оногдуулах тохиромжгүй, торгуулийн мөнгөн дүнг төлөх боломжтой зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

           

            Шүүгдэгч Ц.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгч Ш.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна. Шүүгдэгч Ш.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Ц.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “учирсан хохирлыг төлж барагдуулсан” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгч Ц.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цалин нэхэж биед халдлаа гэх шалтгаанаар модоор цохиж биед нь халдсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, чамархай ясны сэлтэрч цөмөрсөн хугарсан байдал, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн ажилтай) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч Ш.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (цалин өгөхгүй байна гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газарт түрүүлж цохиж маргаан үүсгэж, биед нь халдсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч Ц.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, нэхэмжилсэн зүйл байхгүй), хувийн байдал (энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд хүнд гэмтэл авсан, унаж татдаг болсон, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, ажил эрхлэх боломжгүй болсон) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож тус тус шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Ц.*******, Ш.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах,

******* овгийн *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 15,000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т оногдуулсан 15,000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Ш.*******д оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.*******гийн нэхэмжилсэн байсан хугацаанд олох байсан орлого 22,500,000 (хорин хоёр сая таван зуун мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ш.******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу олох байсан орлого, цаашид хийгдэх эмчилгээтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.*******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

  1. Шүүгдэгч Ц.*******, Ш.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******, Ш.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ