2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/119

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин,

улсын яллагч Э.Оюундарь,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Гомбо,

шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюундарийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ын *******од холбогдох эрүүгийн 2207000950191 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******од төрсөн, *******тай, *******, ******* боловсролтой, *******, “*******” ХХК-д ******* ажилтай, , , , , од оршин суух,

урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

овогт ын ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 02 цагийн үед Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвийн орчим хохирогч Б.той маргалдан, барьцалдаж илээр, хүч хэрэглэхгүйгээр, хохирогчийн өмсөж явсан шаргал өнгийн куртик, халаасанд нь байсан “Айфоне 12 про” загварын гар утас, бэлэн 850,000 орчим төгрөг зэргийг хууль бусаар дээрэмдэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар

 

   Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Гомбо “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас тус тус оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

 

1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 02 цагийн үед Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвийн орчим хохирогч Б.той маргалдан барьцалдаж илээр, хүч хэрэглэхгүйгээр, хохирогчийн өмсөж явсан шаргал өнгийн куртик, халаасанд нь байсан “Айфоне 12 про” загварын гар утас, бэлэн 850,000 орчим төгрөг зэргийг хууль бусаар дээрэмдэн авсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл ( хавтаст хэргийн 34 дэх тал),

 

  • Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 03  дугаар сарын 09-ний өдөр шөнийн 02 цагийн орчимд “” худалдааны төвийн урдуур гараад ганцаараа алхаад автобусны буудал өнгөрөөд явж байтал 22-23 насны үл таних ******* хүн ганцаараа ирээд надаас тамхи асуухаар нь би тамхи өгсөн. Тэгээд дахиад тамхи асуухаар нь би уурласан чинь тэр залуу шууд миний нүүр лүү цохихоор нь би барилцаж аваад байж байтал өөр хоёр залуу хүрч ирээд салгасан. Үүний дараа надтай муудалцсан нөхөр зам гараад цаашаа алхсан бөгөөд зам гарч явснаа буцаж ирээд намайг цохиод би явган замын хажуугийн далан руу уруудаад унасан. Тэр үед миний куртикнээс зуураад байсан бөгөөд миний куртик тайлагдаад би доош унахад хоёулаа миний дээрээс дэвсэж өшиглөөд байсан. Тэгээд зам гараад хоёулаа зугтахаар нь би араас нь хөөсөн бөгөөд худалдааны төвийн урд талын гудамжинд зогсож байсан машинд суугаад яваад өгсөн. Тэгээд би буцаад доошоо худалдааны төв рүү алхаж очоод нэг таксинд суугаад тэр жолоочийн утсаар найз рүү залгаад болсон явдлын талаар хэлсэн бөгөөд удалгүй ирээд тэрүүгээр хайсан боловч олдоогүй, тэгээд би гэр лүүгээ харьсан...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 48 дахь тал),

 

  • Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Тухайн үед надад дэлгүүрийн орлогын бэлэн 920,000 төгрөг байсан, үүнээс гадна бас өөрийн задгай хэдэн төгрөг байснаас караоке, бааранд уух юмыг дааж тооцоо хийгээд яг надад 850,000 төгрөг үлдсэн. Ер нь бол өмнөх өдрийн үлдэгдэл мөнгө, тухайн хэд хоногийн орлогын мөнгө нийлээд 920,000 төгрөг болсон юм. Уг мөнгийг би өмсөж явсан куртикний дотор талын энгэрийн халаасанд хийчихсэн байсан юм. Бар, караокед яг хэдэн төгрөг гарсан болохыг мэдэхгүй байна, ямартай ч надад яг 850,000 төгрөг үлдсэн байсан гэдгийг сайн мэдэж байна. Гэхдээ яг дэвтэр дээрх мөнгөн дүнгээс 920,000 төгрөг нь бага зэрэг зөрж байсан, яагаад гэвэл бид хоёр мөнгөний тоог нь аль болох тэгшитгээд дансанд хийчихдэг...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 52 дахь тал),

 

  • Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “2022 оны 03 дугаар сард Мартын 8-ны дараахан шиг санагдаж байна, одоогоос олон жилийн өмнө болохоор зарим нэг зүйлийг санахгүй байна. Би хоёр найзынхаа хамт Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт байдаг караокед орж, тэнд дуу дуулж, архи уусан. Тухайн үед би шар өнгийн өвлийн таримал үстэй дотортой куртик, “Айфоне 12 про” маркийн гар утастай, биедээ 900 гаруй мянган төгрөгтэй явж байсан юм. Шөнө баарнаас 02 цагийн үед хоёр найзтайгаа хамт гараад худалдааны төвийн 4 замын уулзвар дээрээс 2 найзаасаа салаад гэртээ харихаар худалдааны төв рүү чиглээд ганцаараа алхаад явсан. Тухайн үед би архи уучихсан согтуу явж байсан ба болсон явдлыг бол мэдэж байсан. худалдааны төв өнгөрөөд замын хойд талаар алхаж явахад нэг үл таних залуу замын эсрэг талаас гүйж хүрч ирээд надаас тамхи байна уу гэж асуухаар нь би өөрт байсан тамхинаас нэг ширхгийг өгөхөд гал байна уу гэхээр нь би гал байхгүй гэтэл яахаараа чамд гал байдаггүй юм бэ гээд нэг цохиод авсан, тэгэхээр нь би зөрүүлээд цохисон чинь цаанаас 2 залуу хүрч ирээд салгасан, гэтэл намайг цохисон залуу над руу дахиж дайраад би замын далан руу унах үед нөгөө залуу миний куртикнээс барьчихсан байсан учир куртик миний биеэс тайлагдаад нөгөө залуучууд гүйгээд явчихсан. Би босоод ирэхэд нөгөө залуучууд замын урд талаар улаан өнгийн жижиг машинд суугаад явчихсан миний куртик гар утсыг аваад явчихсан байсан. Би араас нь гүйхэд ын гэр хорооллын гудамж руу давхиад явчихсан. Би тэр шөнөө харьж хоночхоод маргааш нь шиг санагдаж байна цагдаад өргөдөл бичиж өгсөн юм. Харин цагдаагийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжлаад тэр хүмүүсийг олж тогтоосон байсан...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 31-33 дахь тал),

 

  • Гэрч О. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ улсын дугаартай улаан өнгийн Ист маркийн тээврийн хэрэгсэл нь манай компанийн логотой, хүргэлтээр явдаг манай компанийн нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл юм. Тухайн үед манай ээжийн дүү гийн хүүхэд болох гэх залуу манай ээж ээс “т дүүгийн хүүхэд нохойд уруулчихсан байна би энэ машиныг унаад явчхаад ирье” гэж хэлээд аваад явсан байна лээ...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 62 дахь тал),

 

  • Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Налайх дүүргийн , тоотод О. болон 0-8 насны 5 хүүхдийн хамт айлын хашаанд өөрийн гэрт амьдардаг. Эхнэр ажил хийдэггүй хүүхдүүдээ хардаг, би Налайх ХХК-д савлагааны машинистаар ажилладаг. 2022 оны 03 дугаар сард шиг санаж байна яг өдрийг нь санахгүй байна намайг гэртээ согтуу унтаж байхад шөнө 00 цагийн үед *******, нар орж ирээд намайг сэрээгээд ах хамт гаръя архи авч өгье гээд хоргоогоод байхаар нь зөвшөөрөөд хамт гэрээс гарахад тэд нар улаан өнгийн машинтай явж байсан ба жолоодож явсан, би урд талын суудал дээр нь суугаад, ард *******, , гурав суусан байсан. Шууд ын тийшээ дэлгүүр явсан ба би нэлээн согтуу, уусан архи дарс гараагүй байсан болохоор унтаад яваад байсан. ын дэлгүүр орсныг би санахгүй байгаа юм, худалдааны төвийн тэнд машин зогсож байхаар нь би бууж бие засчхаад буцаад машинд суухад хэн нэг нь ахаа хөдлөөрэй гэсэн, би учрыг нь олоогүй эргэж нойрмоглож явсаар байгаад манай гэрийн гадаа намайг буулгаад тэр хэд явцгаасан, хаашаа явсныг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 70 дахь тал),

 

  • Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хотод орой ажлаасаа тараад байгууллагын машиныг унаад орой т ирээд төрсөн дүү *******, нарын гэрт очсон. Намайг тэднийд байхад шөнө 12 цаг өнгөрч байх үед гаднаас манай дүү *******, , гурав халамцуу орж ирээд хойшоо ын дэлгүүр ороод өгөөч архи авах гэсэн юм гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд тэр гурвыг машиндаа суулгаад ын дэлгүүр лүү явсан ба замаараа ийг гэрээс нь согтуу байхад аваад урд суулгаад хойшоо дэлгүүр явсан. Ингээд ын дэлгүүр дээр очиход дэлгүүр нь хаалттай байсан учраас буцаад гэр лүүгээ төвөөр засмал замаар явсан. Ингээд Петровисын уулзвараас зүүн тийшээ эргээд явж байхад ******* хүнээс тамхи аваадахъя гээд машинаас буугаад хойшоо зам хөндлөн гараад нэг хүнтэй уулзаад байх шиг байсан. Тэгэхээр нь би , хоёрт очоод *******ыг аваад ир наадах чинь хүнтэй маргалдаж магадгүй гэсэн. Ингээд , хоёр машинаас буугаад ******* руу очсон энэ үед миний хажууд согтуу, машин дотор унтаж байсан. Төд удалгүй тэр гурав машинд орж ирж суугаад ын гудамжны гэр хорооллоор ороод замаараа ийг гэрт нь буулгаад дүүгийндээ очоод би өглөө эрт ажилтай байсан учир хот уруу явна гэнэ гэхэд *******, , гурав хот орно гэхээр нь аваад явсан ба тэр 3 талбайн хажууд буугаад үлдсэн. Би нд очиж хоноод өглөө нь ажилдаа явсан, эргэж *******, , гуравтай уулзаагүй...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 73 дахь тал),

 

  • Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр намайг хотод байхад манай найз ******* Налайхад хүрээд ир гэж дуудсан. Би оройдоо Налайхад ирэхэд ******* гэртээ байсан ба , ******* бид гурав төмөр замын тэнд архи уусан орой болсон учир дахиж архи уухаар болж *******ын ах ахын машинаар дэлгүүр явсан, замдаа ахыг гэрээс нь аваад дэлгүүр явсан. ын дэлгүүр ороод архи авах гэсэн боловч авч чадаагүй. Ингээд буцаад явж байх замд ******* тамхи аваадахъя гээд машинаас буусан, гэтэл ах та хоёр очоодох ******* хүнтэй маргалдаад байна гэхээр нь бид хоёр гүйгээд очиход ******* нэг согтуу залуутай заамдалцаад авчихсан байхаар нь салгасан. Гэтэл нөгөө залуу замын хажуугийн далан руу унаад босож ирэхдээ чулуу авахаар нь бушуухан би түрүүлээд зугтаасан. Машинд орж ирээд суухад , ******* хоёр орж ирж суусан ба ******* нөгөө залуугийн куртикийг нь барьчихсан байснаа ын гэр хорооллын гудамжинд машинаас гаргаад хаячихсан. ахыг буулгаж өгчхөөд бид нар хот явсан ба би маргааш нь хөдөө явах байсан учир замдаа дээр буусан. Би энэ хэрэгт ямар ч оролцоогүй. Хүнтэй маргаад байна гэхээр нь салгах зохицуулах зорилготой очсон...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 36-37 дахь тал),

 

  • Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би урьд нь өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр нь ярьсан байгаа. Тухайн өдөр ******* бид хоёр архи ууж байгаад найз ыг дуудсан, бид гурав архи уугаад дахиж дэлгүүр явж архи уухаар болж *******ын ах ын машинаар ын дэлгүүр явсан ба замдаа ахыг гэрээс нь аваад явсан. Дэлгүүрээс архи, тамхи авах байсан боловч дэлгүүр хаалттай байсан учир буцаад явж байх замд ******* хүнээс тамхи аваадахъя гээд машинаас буусан. Төд удалгүй ах *******ыг хүнтэй муудалцаад байна та хоёр очоодох гэсэн. бид хоёр машинаас буухад ******* замын хойно нэг танихгүй хүнтэй барилцаад авчихсан байхаар нь бид хоёр гүйж очоод би дундуур нь ороод салгасан чинь нөгөө танихгүй залуу намайг цохиод авахаар нь би зөрүүлээд нэг цохиод авсан. Тэгэхэд нөгөө залуу засмал замын хажуугийн өндөр далан руу унахад өмсөж явсан куртик нь тайлагдаад ******* бариад үлдсэн. Гэтэл нөгөө залуу босож ирээд чулуу авч шидэхээр нь бид гурав шууд машин руугаа гүйгээд очиж суусан чинь ******* нөгөө залуугийн куртикийг барьчихсан суусан. ын гэр хорооллын гудамжаар явж байхдаа ******* цонхоор нөгөө залуугийн куртикийг шидчихсэн. Тэгээд ахыг гэрт нь буулгаад бид нар бүгдээрээ хот руу явцгаасан. ******* нөгөө залуугийн утсыг авсан байсан учир хот ороод танихгүй хүнд 300,000 төгрөгөөр зараад мөнгөөр нь ******* бид хоёр гоймон авч идээд зааланд тоглоод үрээд дуусгасан. Би энэ хэрэгт өөрийгөө ямар ч хамаарал холбоогүй гэж үзэж байна. Гар утас нь Айфоне 12 маркийн утас байсан. Би *******ыг гар утсыг нь авсан гэдгийг сүүлд хот явахдаа мэдсэн. Надад хэлэхдээ газар байсан утсыг авсан гэж хэлсэн. Куртик нь яг ямар куртик байсныг санахгүй байна ямар ч л байсан ******* барьчихсан машинд суусан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 40-41 дэх тал),

 

  • 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн ( хавтаст хэргийн 37-43 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багахангай, Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 163 дугаартай “...Б.ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 108-109 дэх тал),

 

  • Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн НД-22-50 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2,339,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 114-115 дахь тал),

 

  • Шүүгдэгч С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Тухайн үед надтай хамт явсан найз , , ах , ямар ч холбоогүй. Учир нь бид нар машинаар буцаад явж байхдаа шатахуун түгээх станцын ойролцоо нэг хүн явж байхаар нь тамхи аваадахъя гэж би ах т хэлээд ах машинаа зогсооход би ганцаараа зам хөндлөн гарч тэр залуу дээр очиж тамхи авсан, тухайн үед би согтуу, тэр залуу ч согтуу явж байсан ба бид хоёр хоорондоо маргалдаад барилцаад авахад , хоёр гүйгээд ирсэн. ах л ******* хүнтэй маргалдаад байх шиг байна та хоёр очоод аваад ир гээд , хоёрыг явуулсан юм билээ. ирээд нөгөө залуу бид хоёрын дундуур орж салгасан, тэгснээ тэр хоёр маргалдаад цохилцсон ба би тэр залууг барьж байхад замын хажуу талын далан руу унахад куртик нь тайлагдаад миний гарт үлдсэн. Энэ үед газар утас байхаар нь миний утас байна гэж бодоод гар утсыг аваад халаасандаа хийсэн, гэтэл нөгөө залуу босож ирээд газраас шууд чулуу аваад шидэж эхэлсэн. Тэгэхээр нь тэр чигтээ бид гурав машин руу гүйж суугаад хөдөлсөн. Замдаа ын гэр хорооллын гудамжаар явж байхдаа хүний куртикээр яах вэ гээд машины цонхоор шидчихсэн. Халаасандаа хийсэн утсыг үзэхэд миний утас биш байсан ба Айфоне 12 про загварын гар утас байсан. Тэр шөнөө , бид гурав ах ыг хот явна гэхээр нь хамт явж замдаа буугаад бид хоёр гар утсыг танихгүй хүнд 300,000 төгрөгөөр зарчихсан юм. Энэ хэрэгт надаас бусад нь ямар ч хамааралгүй, би эхэлж очиж хүнээс тамхи авахдаа маргаан үүсгэсэн, тэр хүн унах үед куртик нь тайлагдаад гарт үлдсэн. , хоёр намайг авах гэж л ирсэн” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 44-46 дахь тал) зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах идэвхтэй үйлдэл хийснээр төгсөх ба бусдын эд хөрөнгийн авахдаа хүч хэрэглэхгүйгээр, эсхүл хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж авсан зэргээс шалтгаалж хөнгөрүүлэх, хүндрүүлэх шинжээр зүйлчилнэ.

 

            Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч С.******* нь Н., Б., Б., С. нарын хамт улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээгт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, архи, тамхи худалдан авах зорилгоор явж байхдаа зам дагуу алхаж явсан хохирогч Б.ийг харж, тамхи гуйж авахаар түүн дээр очиж, тамхи авч, тамхи татан зогсож байхдаа маргалдаж, харилцан нэгийнхээ биед халдаж, С.******* нь Б.той харилцан зууралдах явцад Б.ийн куртик тайлагдаж, тус куртикийг С.******* авч, хохирогч Б. газраас чулуу авч шидэх үед шүүгдэгч С.******* нь куртик, гар утсыг авч зугтаасан байна.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч Б.той маргалдаж, барьцалдаж, илээр, хүч хэрэглэхгүйгээр, түүний өмсөж явсан шаргал өнгийн куртик, “Айфоне 12 про” загварын гар утас, бэлэн 850,000 орчим төгрөг зэргийг хууль бусаар дээрэмдэж авсан гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

            Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд улсын яллагчаас “Н., Б. нар нь шүүгдэгч С.*******ыг хохирогчийн эд зүйлийг авч буйг мэдээгүй, шүүгдэгч хохирогч нарыг маргалдаж байна гэж ойлгон тэдэн дээр ирж салгаж байгаа үйлдлийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэх үндэслэлгүй” гэх дүгнэлт, тайлбар гаргасан бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн гүйцэтгэсэн гэх үндэслэл хангалттай тогтоогдохгүй байх тул тул шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.ид нийт 3,189,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.******* нь дээрх хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогчийн “миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

    

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч С.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох” гэсэн дүгнэлт,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Гомбо “шүүгдэгч С.******* нь бага насны буюу 1-6 настай гурван хүүхэдтэй, *******ын дүүрэгт *******аар ажилладаг, хохирогчид хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. зүйлийг журамлан хэрэглэж хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, эсхүл зорчих эрх хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг *******ын нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлт, тайлбарыг тус тус гаргасан болно.

           

Шүүгдэгч С.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч С.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (гэмт хэргийн улмаас нийт 3,189,000 төгрөгийн хохирол учирсан, хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй), хувийн байдал (гэмшиж байгаа байдал, бага насны гурван хүүхэдтэй) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 1 жил 2 сарын хугацаанд *******ын Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг *******ын нутаг дэвсгэрээр буюу хэт өргөн тогтоох үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37. зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч С.*******ыг 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаанд *******ын Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 (нэг) ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ