Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2017/01178

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШИЙДВЭР

2017 оны 5 сарын 18 өдөр                      Дугаар  184/ШШ2017/01178                       Улаанбаатар  хот

г МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨСл

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.А даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М ХХК- ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан-авах гэрээний үүрэг 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, хариуцагчийн төлөөлөгч Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "М” ХХК, түүний төлөөлөгч Б.М нараас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

...Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 244.1-т заасныг үндэслэн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч "Ө" ХХК-с

  1. 000 /арван сая/ төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд хандаж байна. Манай компани нь хүнсний бүтээгдэхүүний түүхийн эдийг хариуцагч "Ө" ХХК-д итгэлцлэлийн үндсэн дээр нийлүүлж өгдөг байсан.

2013 оны 06 сарын 08-ны өдрийн байдлаар түүхий эдийн үнэ болох 20 сая төгрөгөөс 10 сая төгрөгийг ургамлын тосны үнэ гэж шилжүүлсэн ба үлдэгдэл 10 сая төгрөгийг шилжүүлж өгөлгүй өнөөдрийг хүрч байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч компанийн захирал Г.Ц-тай 99119569 утсаар холбогдож үлдэгдэл 10 сая төгрөгийг шаардсаар ирсэн. 2014 оны 09 сарын 25-ны едөр Г.Ц-гийн 99119569 дугаарын утсанд гар утасны мессежээр хүртэл бичиж нэхэмжилж байсан. Сүүлдээ захирал Г.Ц- нь дэзрх утсаа бусдад зарсан ба өөрөө олдохоо байсан. Иймд 10 сая төгрөгийг хариуцагчаас компаниас гаргуулж өгнө үү.

...2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мессежээр үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсан учир хөөн хэлзлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байна. 2017 оиы 00 дүгээр сарын 25-ны өдөр хаон хэлэлцэх хугацаа дуусах тул хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй гэв.

Хариуцагч “Ө’’ ХХК, түүний төлөөлөгч Н.Х нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

...“Ө” ХХК-нд холбогдуулан тус шүүхэд гаргасан “М” ХХК- ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайбарыг гаргаж байна. “Ө" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Ганзориг миний бие тус компанийн хувьцааг шилжүүлэн авч, 2014 оны 12 сарын 15-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар зохих өөрчлөлтийг хийлгэсэн юм. “Ө” ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон нэхэмжлэлд дурьдсан худалдах, худалдан авах гэрээний үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна.

Учир нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор заажээ. Нэхэмжлэгч компанийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 79 дүгээр зүйлийн 79.1 болон 79 дүгээр зүйлийн 79.7-д заасны дагуу 2013 оны 08 сарын 06-ны өдрөөс тоологдож, 2016 оны 08 сарын 05-ны өдөр дууссан байна. Иймд тайлбарт дурьдсан дээрх үндэслэлээр “М” ХХК-иас “Ө” ХХК-нд холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

...Нэхэмжлэгч н.О, хариуцагч н.Ц- гэж нэхэмжлэгч тал ташаа ярьж байна. Мөн н.О нь 2013 онд нэхэмжлэгч компанийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд биш зөвхөн хувьцаа эзэмшигч байсан учир хувь хүмүүс хоорондын мессежийг компанийн нэрийн өмнөөс харилцсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн мессеж нь хувь хүмүүс болох н.О, н.Ц- нарын хоорондын хувиараа бие биендээ зээлсэн мөнгөтэй холбоотой асуудал байж болзошгүй байна. Тус утасны мессежийг харахад н.О нь хувийнхаа буюу Худалдаа хөгжпийн банкны данс руу мөнгө шилжүүлэхийг хүссэн байгаа болохоос нэхэмжпэгч компанийн үлдэгдэл 10 сая төгрөгийн асуудал гэж ойлгогдохгүй байна гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М” компани нь хариуцагч “Ө” компанид холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч талаас шүүх хуралдааны шатанд нэхэмжпэлийн шаардлага гаргагч нэхэмжпэгч нь "М” гэх хуулийн этгээд бөгөөд Т.О гэх хувь хүн биш, өмнө нь энэ асуудлаар шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон, улмаар тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд гэдгээ нотолсон баримт болох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүхэд ирүүлсэн хэдий ч

Н.Оийг захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэл, сунгалт эргэлзээтэй байна гэсэн тайлбар гаргадаг.

“М” ХХК-ийг шүүхэд төлөөлөх, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд Т.О мөн эсэх нь эргэлзээтэй гэх утга агуулга бүхий дээрх хариуцагч талын тайлбарын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т "Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ’’ гэж заасны дагуу 5036259 регистртэй “М” ХХК-ийн улсын бүртгэлийн ГЭр^ЛГЗ.Э-Г шүүхэд ирүүлсэн байх бөгөөд уг гэрчилгээ болон түүнд нэмэлт, өөрчлөлт (фуулба^бүртгэл нь Улсын бүртгзлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4,

 

3.1.5-д “...улсын бүртгэлийн үйл ажиллагаа үнэн зөв байж нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу хөтлөгдөх”, 5 дугаар зүйлийн 5.4.3-д “хуулийн этгээдийг үүсгэн байгуулагчийн болон үүсгэн байгуулах баримт бичиг, түүнд орсон өөрчлөлтийн талаар бүртгэнэ" гэж заасан хуулийн дагуух бичиг баримт болно. Нэхэмжпэгч байгууллагын тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээн дэх Төмөрийн О-ийг захирлаар бүртгэсэн бүртгэл зэргийг үндэслэн “М" ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь компанийн тухай хуульд заасны дагуу захирал Т.О байна.

Нэхэмжлэгч “М” ХХК-иас ургамлын тосны төлбөрийн үлдэгдэл

  1. 000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч “Ө" ХХК ...төлбөрийг төлсөн, түүнчлэн шаардах эрхийн хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр бүхэлд нь татгалздаг.

Нэхэмжлэгч талаас ургамлын тос нийлүүлсэн, хариуцагч талаас хүлээн авч төлбөр төлж байоан үйл баримтын талаар, 2012 оны 12 сарын 31-ний өдрийн дуусталх хугацаанд 20 сая төгрөгийн өртэй талаарх тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтын талаар тус тус маргадаггүй ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба тэдний хүсэл зориг, хүсэл зоригийн илэрхийлэл нь үйл баримт болон зарлагын баримт, тайлбараар нотлогдож байх тул хүчин төгөлдөр хэлцэл байна.

..."М” ХХК нь худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан, “Ө” ХХК-ийн 10 сая төгрөг төлоөн 2013 оны 8 сарын 6-ны өдрөөс шаардах эрхийн хугацаа тоологдож 2016 оны 8 сарын 6-ны өдөр дууссан. 2014 оны 9 сарын 25-ны өдөр тосны төлбөр 10 сая төгрөгийг шаардаж байгаа гэдэг нь эргэлзээтэй, иргэн О, Ц- нарын хоорондын өрийн асуудал байна. Төлбөрийг компанийн дансаар биш хувийн дансанд хийлгэх тухай мессеж байна гэх хариуцагч талын тайлбар нь нэхэмжлэгч талын ...2014 оны 9 сарын 25-ны өдөр Ц-гийн 99119569 дугаарын утас руу үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсан мессежийг явуулсан. Энэ өдрөөс шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох бөгөөд хугацаа дуусаагүй байгаа. О нь М-г хариуцаж байсан, Ц- нь Өгийн захирал байсан. Мөнгөн дүнг бичээгүй ч тосны үлдэгдэл төлбөрийг шаардаж байгаа. Төлбөрийг өмнө нь ч хувийн дансаар авч байсан гэх тайлбар, утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр үгүйсгэгдэж байх тул маргаж буй гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэждүгнэв.

Тодруулбал, М ХХК-тай байгуулсан 20015405 toot GSM гэрээнд 2006 оны 1 сарын 18-ны өдрөөс одоог хүртэл 99116988 дугаар ашиглагдаж байгаа нь үнэн болно гэсэн Мобиком корпораци ХХК-ийн тодорхойлолт, 99116988 дугаарын утсанд үзлэг хийсэн ...2014.9.25 “Сайн уу хө, найз нь эмнэлэг дээр хүн сахижбайна, сардаа багтаажболох байхаа", "452109242, Т.О, Худалдаа хөгжлийн банкинд хийчихээрэй”, 2014.11.4 “Сайн байна уу, тохирсон ёсоороо мөнгөө хийхгүй юм уу, тэвчээр алдагдаад байна шүү, уг нь цагдаа энэ тэр болохгүй шийдчих санаатай чамайг хараад байгаа шүү”, 2016.2.23 “Байна уу", "Хэн бэ" "Ц- мөн үү”, ”Биш ээ, энэ дугаарыг худалдан авсан” гэх тэмдэглэл, 2014 оны 12 сарын 15-ны өдөр Б.Ганзориг Ө ХХК-ийн захирлаар бүртгүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2013 оны 8 сарын 6-ны өдөр 10,000,000 төгрөг төлөгдсон Б-ийн Хаан банкны дансны хуулга, 2011 оны 12 сарын 267 М Од, тосны үнэ 10,000,000 төгрөг гэсэн тэмдэглэл бүхий Ө ХХК-ийн зарлагын ордер зэргээс дүгнэхэд 2012 оны 12 сарын 31- нд 20 сая төгрөгийн өртэй байсан, уг өрөөс 10 сая төгрөг 2013 оны 8 сарын 6-нд компанийн дансаас өөр дансанд төлөгдсөн, үлдэх 10 сая төгрөгийг төлсөн гэх

 

тайлбараа хариуцагч тал нотлоогүй, төлбөр тооцоог М-гийн Од төлж байсан, 2014 ны 12 сарын 15-наас өмнө Ө ХХК-ийн захирал байсан Ц- төлбөр төлөх үүргээ хүлээн зөвшөөрсөн мессежийг илгээсэн болох нь нотлогдож байна.

Дээрх үйл баримт болон Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”, 79.7-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэсэн хуулийн зүйл, заалтаар худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй болно,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “...Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу худалдагч буюу нэхэмжлэгч тал ургамлын тос нийлүүлэх, худалдан авагч буюу хариуцагч тал худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэг үүснэ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд худалдагч “М” ХХК нь худалдан авагч “Ө" ХХК-д ургамлын тос нийлүүлэх үүргээ биелүүлсэн, тэдний хооронд нягтлан бодох бүртгэлийн хууль дүрмийн дагуу тооцоо нийлсэн баримтаар 20 сая төгрөгийн ер үүссэн, 2013 оны 8 сарын 6-ны өдөр

  1. 000 төгрөгийг “Ө” ХХК-иас “М” ХХК-д төлсөн талаар талуудын хэн аль нь маргадаггүй хүлээн зөвшөөрдөг.

Гэрээний зүйл болох ургамлын тосны төлбөрийн үлдэгдэл 10,000,000 төгрөгийг төлсөн гэх тайлбараа хариуцагч тал баримтаар нотлоогүй, гэрчлээгүй, нэхэмжлэгч тал ургамлын тос нийлүүлж байсан, нийлүүлсэн барааныхаа төлбөрийг авч байснаа зарлагын баримтуудаар нотолж байх тул нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 10,000,000 төгрөгийг хариуцагч “Ө” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч "М” ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн

  1.  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
  1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ө” ХХК-иас 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.
  2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
  1.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7,1.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 195,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн
  1. дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс
 

зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

Даргалагч шүүгч Э.А