| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 132/2017/0061/Э |
| Дугаар | 00068 |
| Огноо | 2017-06-08 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 00068
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Ц.Сувдаа,
хохирогч Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.*******чимэг,
шүүгдэгч Т., Г.Бат-*******, А., П., насанд хүрээгүй шүүгдэгч В.*******, түүний хууль ёсны төлөөлөгч З.Бадамцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т., Г.Бат-*******, В.*******, А., П. нарт холбогдох 201706000050 дугаартай, 132/2017/0061/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: 1998 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Сантмаргаз суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн Бумбат гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, ургийн овогт гийн /РД:/, Шүүгдэгч: 1999 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, аав, ээж, дүүгийн хамт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн Банзар гэх газарт оршин суух, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 8 сарын хугацаагаар хойшлуулсан, ******* ургийн овогт *******ийн Бат-******* /РД:*******/,
Шүүгдэгч: 1995 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Биеийн
2
тамирын багш мэргэжилтэй, Хувиараа мал малладаг, ам бүл 5, аав, ээж, 2 ахын хамт Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн Бумбат гэх газар оршин суух, ял шийтгэлгүй Балжир ургийн овогт ын /РД:ИК95070310/, Насанд хүрээгүй шүүгдэгч: 1999 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, аав, ээж, дүүгийн хамт Булган аймгийн Бүрэнхангай сумын 1 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, ******* адуу ургийн овогт *******ийн ******* /РД:*******/,
Шүүгдэгч: 1986 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн Банзар гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, ******* ургийн овогт н /РД:/,
Холбогдсон хэргийн аар: Шүүгдэгч Т., Г.Бат-*******, А., насанд хүрээгүй шүүгдэгч В.******* нар нь бүлэглэж 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 02 дугаар сарын 05-ны өдөрт шилжих шөнө Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг "Ихэр ханан" гэх газраас иргэн Дын 2 тооны адууг хулгайлж 1000000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч П. нь шүүгдэгч Т., Г.Бат-*******, В.******* нарын 2017 оны 02 дугаар сарын 04-ны өдрөөс 02 дугаар сарын 05-ны өдөрт шилжих шөнө хохирогч Дын 2 тооны адууг хулгайлсан гэмт хэргийг нуун далдалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Т.ын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шаардлагагүй гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шаардлагагүй гэх мэдүүлэг,
Шүүгдэгч А.ын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шаардлагагүй гэх мэдүүлэг,
Шүүгдэгч П.Шинэтулгын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шаардлагагүй гэх мэдүүлэг,
Насан хүрээгүй шүүгдэгч В.*******ийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шаардлагагүй гэх мэдүүлэг,
Хохирогч Дын өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн орой адуугаа ойрхон бөөгнүүлчихээд хоносон. Өглөө босоход гурван тооны адуу байхгүй байсан. Тэгээд эрж хайж тэр хавиар явсан. Хашсан газрыг нь хүртэл мөрдөж шалгаж үзсэн. Алга болох газрыг багцаа би өөрөө мэддэг. гэх нөхөр бол хулгай хийх процессийг үүсгэсэн гэж дүгнэж байгаа. нь адуу мал байна, хүрээд ир гэж хоорондоо нэг нэгнийгээ дуудаж мессэж бичсэн байсан. *******ийн хувьд энэ хэдийгээ дагаж хөөрч байгаад энэ хэрэгт холбогдсон байсан. Жолооч бол энэ хэрэгт хамаатай. Энэ хэдэд удаа дараа тус болсон байх
3
гэсэн таамаг надад байдаг. Би өмнө нь Багийн засаг дарга хийж байсан. Хаана адуу мал алга болно, дандаа жижиг тэргэний мөр байдаг. Эзгүй газар аваачиж нядлаад арьс ширийг нь булчаад явсан тийм үзэгдлүүд гарсан байдаг. Сүүлийн үеийн хулгайч нар дандаа жижиг тэргээр айлын өвөлжөө хаваржаанд эзгүй газраар авч явдаг болсон байна. Эх үүсвэр санааг Сособарам л гаргасан гэж үзэж байгаа гэх мэдүүлэг,
201706000050 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Дын өгсөн: ..2017 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 07 цагийн үед адуугаа хураахад буурал духтай им, тамгагүй олоортой хүрэн морь, 2 жил сувайрсан бор хээр гүү, цайвар олоортой гүү алга болсон байсан.Тэгээд би сумынхаа цагдаад мэдэгдсэн. Манай эхнэр Улаанбаатар хотод махны захад 1 кг-ийг нь 2000 төгрөгөөр бодож өгсөн нийт мах 314 кг болсон. 628000 төгрөгөөр зарсан. 2 шир нь тус тус бүр 40000 төгрөгөөр болсон. Хохирлын мөнгө гэж 1500000 төгрөг бэлнээр авсан.." гэх мэдүүлэг/хх-н 36-37 хуудас/ Гэрч Б.ын өгсөн: "..2017 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн үед хадам ах *******, Пүрэвжав, нөхөр Гийн хамт өөрийн хаваржаанаас өвөлжөө орох гээд "Ханын үзүүрийн" ар д явж бай зам дээр саарал өнгийн Верна маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан.Тэгэхээр бид нар юун машин юм бол гээд очиход танихгүй 2 залуу сууж байсан.Тэгээд би хаа хүрээ гэж асуухад жолоочийн цаад д сууж байсан урт үстэй хар хөх өнгийн куртиктэй залуу бид 2 Гүр ахынд очиж мах аваад явж байгаа юм гэхээр нь би юун мах авч яваа юм гээд машиныхаа арын хаалгыг онгойлготол адууны шир цухуйсан. Тэгэхээр нь тэрийг нь гаргаж ирээд цуг явж байсан хүмүүстэй энэ 2 залуу чинь сэжигтэй хүмүүс юм шиг байна. Би цагдаад мэдэгдье гэж хэлээд сумынхаа хэсгийн төлөөлөгч Мягмарсүрэнд утсаар мэдэгдсэн. Тэгээд удалгүй хэсгийн төлөөлөгч Мягмарсүрэн ирсэн. Бид нар өвөлжөө рүүгээ цааш явсан.." гэх мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/
Гэрч Б.Гийн ".. 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сум руу эхнэртэйгээ хамт малын хужирт явж байхад замд цагаан саарал өнгийн Верна маркийн тээврийн хэрэгсэл зам дээр зогсож байсан.Тэгэхээр нь манай эхнэр машинаас буугаад та хэд хаа хүрч яваа хүмүүс вэ гэхэд Гүрбүд ахын гэрээс адуу аваад явж байна гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр бид хоёр Хишиг-Өндөр сумын цагдаагийн тасгийн дарга Мягмарсүрэнд сэжигтэй 2 залуу адуу аваад явж байна гэж утсаар хэлээд шууд гэр лүүгээ харьсан.:" гэх мэдүүлэг /хх-ийн 48 хуудас/
Гэрч Ц.*******сувдын "..2017 оны 02 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед манай гэрт улаан хүрэмтэй 25 орчим настай бор дээлтэй арзгар үстэй 20-25 насны 2 залуу орж ирээд айлаас 2 адуу авч яваа юм. Мотоцикль дээр хөтөлсөн чинь явдаггүй. Танай гадаа хийчихээд явья гээд гуйгаад байхаар нь манай нөхөр харанхуй шөнө авч яваа юм чинь хулгайн адуу биш биз дээ гэхэд улаан хүрэмтэй нь Гүр ахынхаас авсан юм. Тогтоо орох гэсэн чинь явдаггүй гэхээр нь манай нөхөр хулгайн адуу биш бол гаргахаас яахав гэсэн.." гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/ Шүүгдэгч П.Шинэтулгын өгсөн: "...Эхлээд бол хулгайн адуу гэж мэдээгүй. Адууг нядалсаны дараа гэдсийг нь нууна гээд байхаар нь мэдсэн.Тэгээд тэд нар доошоо явсан.." гэх мэдүүлэг/хх-ийн 120-121-р хуудас/
4
Насанд хүрээгүй сэжигтэн В.*******ийн өгсөн: "..Тухайн үед ах надаа гай болохгүй биз дээ, хулгайн адуу юм биш үү гэхээр нь хулгайн адуу биш байгаа юм. Хажуугийн хашаанд хашиж байгаад барьж авсан гэж хэлсэн.." гэх мэдүүлэг /хх-ийн 116 хуудас/,
Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа:
1. Магадлуулагч В.******* нь насандаа тохирсон оюуны хөгжилтэй.
2. В.******* нь сэтгэцийн хувьд эрүүл.
3. В.******* нь өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлан ойлгох, удирдан
жолоодох чадвартай.
4. Үнэн зөв мэдүүлэг өгөх, хэргийн мөн чанарыг ойлгох чадвартай гэх дүгнэлт,
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-1 3-6 /, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-1 8-11 /, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-1 12 /, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-21 /, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-1 23-25, 27-30 /, эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-1 25-26 /, насанд хүрээгүй этгээдийн насыг тоолсон тэмдэглэл /хх-1 32, 33 /, эд зүйлийн үнэлгээ /хх-1 50 /, Лэндс ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, тайлан /хх-1 59-62, 71-74 /, ял шалгасан хуудас /хх-1 143-147 / шүүгдэгч нарын хувийн байдлын аарх баримтууд зэргийг шинжлэн судлав. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Т., Г.Бат-*******, А., насанд хүрээгүй шүүгдэгч В.******* нар нь бүлэглэж 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 02 дугаар сарын 05-ны өдөрт шилжих шөнө Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг "Ихэр ханан" гэх газраас Дын 2 тооны адууг хулгайлж 1000000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д, гэрч Б., Б.Г, Ч, Ц.*******сувд нарын мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдаж, тэдгээрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгааны аар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн дээрхи хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар батлагдсан байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. Иймд Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн аар нотловол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Т., Г.Бат-*******, А., насанд
5
хүрээгүй шүүгдэгч В.******* нар нь бүлэглэж, бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар, шүүгдэгч П.Шинэтулгыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Дад эд зүйлийн үнэлгээр 2 морь буюу 1000000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нар хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн /163,170-173,191 д/ авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч Д. Оюунбат нь эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа гэх боловч өөрийн алдсан морины шинж байдлаас шалгаалан 2 морио 4000000 төгрөгөөр үнэлж зөрүү 1500000 төгрөг нэхмжилж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа ба шүүгдэгч нараас бэлэн 1500000 төгрөг, алдагдсан 2 морины мах, арьс ширийг авч болуулсаны 728000 төгрөг, нийт 2228000 төгрөг авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1500000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Бат-******* нь Сум дундын 4 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 8 сарын хугацаагаар хойшлуулсан байх бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ялгүй болсон байна.
Шүүгдэгч Т., А., насанд хүрээгүй шүүгдэгч В.*******, П., Г.Бат-******* нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарт оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Харин шүүгдэгч Т., А., Г.Бат-******* нарт гэмт хэрэг үйлдсэн оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан болно.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримтгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шар эрээн өнгийн иштэй, бариулын урт 11 см, өргөн 2.5 см, ажиллах хэсгийн урт 13 см, ажиллах хэсгийн бариулын хэсгийн өргөн 2.6 см нийт урт 24 см хуучин ашиглаж байсан, хүрэн өнгийн иштэй бариулын урт 10.8 см, бариулын өргөн 2.3 см, ажиллах хэсгийн урт 11.2 см, ажиллах хэсгийн өргөн 2.3 см, хутганы нийт урт 22 см хуучин ашиглаж байсан 2 ширхэг хутга, улаан эрээн өнгийн урт нь 4.82 см, өргөн 2.8 см дээс 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Харин гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, мотоцикль бусдын өмчлөл, эзэмшилийнх болох нь тогтоогдож байх тул мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 07,08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх
6
тогтоолыг тус тус хүчингүй болгож 43-62 УНЕ улсын дугаартай HYUNDAI VERNA ACCENT маркийн тээврийн хэрэгслийг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт түүний эзэмшигч М.Батбаярт, хээр зүсмийн морийг эзэмшигч Гтод, Даюун маркийн мотоциклийг эзэмшигч *******ид тус тус олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 292 дугаар зүйлийн 292.1, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч гийн , *******ийн Бат-*******, ын , насанд хүрээгүй шүүгдэгч *******ийн ******* нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгө хулгайлах, шүүгдэгч н Шинэтулгыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Т., Г.Бат-*******, А. нарт эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих, насанд хүрээгүй шүүгдэгч В.*******эд 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих, шүүгдэгч П.Шинэтулгыг мөн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар 301 /гурван зуун нэг/ цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан шүүгдэгч Т., Г.Бат-*******, А. нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч В.*******эд оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус ялыг эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч П. нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар сольдог болохыг мэдэгдүгэй..
5. Шүүгдэгч Т., Г.Бат-*******, А., П., насанд хүрээгүй шүүгдэгч В.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар эрээн өнгийн иштэй, бариулын урт 11 см, өргөн 2.5 см, ажиллах хэсгийн урт 13 см, ажиллах хэсгийн бариулын хэсгийн өргөн 2.6 см нийт урт 24 см хуучин ашиглаж байсан, хүрэн өнгийн иштэй бариулын урт 10.8 см, бариулын өргөн 2.3 см, ажиллах хэсгийн урт 11.2 см, ажиллах хэсгийн өргөн 2.3 см, хутганы нийт урт 22 см хуучин ашиглаж байсан 2 ширхэг хутга, улаан эрээн өнгийн урт нь 4.82 см, өргөн 2.8 см дээс 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин
7
төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Т., А., Г.Бат-******* нарт оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/, 6 /зургаа/ сараар тус тус тогтоож, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Булган аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч В.*******эд оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж түүнд хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн газар, түүний эх З.Бадамцэцэг нарт даалгасугай.
9. Мөрдөн байцаагчийн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 07, 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, 43-62 УНЕ улсын дугаартай HYUNDAI VERNA ACCENT маркийн тээврийн хэрэгслийг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт түүний эзэмшигч иргэний нэхэмжлэгч М.Батбаярт, хээр зүсмийн морийг иргэний нэхэмжлэгч Б.Гт, Даюун маркийн мотоциклийг иргэний нэхэмжлэгч Б.*******ид тус тус олгосугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т., А., П., насанд хүрээгүй шүүгдэгч В.*******, Г.Бат-******* нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
12. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ