| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2018/00480/И |
| Дугаар | 140/ШШ2018/00656 |
| Огноо | 2018-09-17 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 140/ШШ2018/00656
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Ч.*******, нэхэмжлэгч Г.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Г.*******гийн нэхэмжлэлтэй С.*******ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн овогт ийн ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 2016 онд *******тэй танилцаж дотносон 2017 оны 2 сарын 09-нд хүү ******* төрсөн. Одоо хүү бид 2 хамт амьдардаг. Цаашдаа *******тэй хамтран амьдрах боломжгүй болсон тул би хүүхдээ өөрийн асрамжиндаа авахаар ярилцан тохиролцсон. Иймд эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. ******* бид 2 тусдаа амьдраад 1 жил орчим болж байна. Хүүг төрөөд 2 сар гарантай байхад *******ийн ажил нь аймаг руу шилжээд явсан. Тэгээд ******* 2017 оны 06 дугаар сарын 10-даар *******д ирээд хүү бид 2-той уулзаад буцсан. Хүү бид 2 тухайн үед *******тэй хамт буцах гэсэн боловч хүү халуураад явж чадаагүй. Тэгээд 2017 оны 10 сараас хойш ******* хүү бид 2-той холбоо барихаа больсон. 2018 оны хавар 5 сард *******ийн гэрт нь очиж уулзахад ... Би чамаас салж байна, хүүхдийнхээ тэтгэлэгийг тогтоолгож ав гэсэн гэв.
Хариуцагч: аймгийн сумын ******* багийн иргэн овогт ийн ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г.*******гийн гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Хүү *******д тэтгэлэг төлөхөд миний зүгээс татгалзах зүйлгүй. Цаашид хүү О.*******тэй уулзах, холбоотой байх тал дээр ээж Г.*******гийн талаас ямар нэгэн татгалзах зүйл гаргуулахгүй байх талаар шүүхийн талаас зааж өгнө үү. Миний бие нь 2018 оны 09 сарын 17-нд Завхан аймагт явагдах шүүх хуралд ажлын шаардлагаар оролцох боломжгүй байгаа тул шүүх хурлыг надгүйгээр явуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч С.*******ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч С.******* нь миний бие 2018 оны 09-р сарын 17-нд Завхан аймагт явагдах шүүх хуралд ажлын шаардлагаар оролцох боломжгүй байгаа тул миний энэхүү шалтгааныг харгалзан шүүх хурлыг надгүйгээр явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасны дагуу Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний *******гээс гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний хүү О.*******д тэтгэлэг төлөхөд миний зүгээс татгалзах зүйлгүй. Цаашид хүү О.*******тэй уулзах, холбоотой байх тал дээр ээж Г.*******гийн талаас ямар нэгэн татгалзах эсэргүүцэх зүйл гаргуулахгүй байх талаар шүүхийн талаас зааж өгнө үү гэсэн тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч С.*******ээс тэтгэлэг гаргуулж хүү М.*******г тэжээн тэтгүүлж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 02-р сарын 09-ний өдөр төрсөн хүү М.*******г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 16 нас / суралцаж байгаа бол 18 нас / хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулж эцэг С.*******ээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.182 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******ээс 51814 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.
4. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзаж байхыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.
5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
6. Нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ