Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/154

 

 

 

 

 

                                                                                        2025/ШЦТ/154

 

 

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж

Улсын яллагч: Ж.У

              Хохирогчийн өмгөөлөгч: Г.Э

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Б

              Шүүгдэгч: Т.Л

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн Тгийн Лд холбогдох эрүүгийн 2512.................... дугаар хэргийг хянан хэлэлцэв.  

  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд ................... багш ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын ....... дугаар баг, ............. тоотод оршин суух, урьд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Д овгийн Тгийн Л (ИБД:..............)

 

                                          Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Л нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед ............................ тоотод байх өөрийн гэртээ хохирогч Р.Нг авч ирэн “урьд зээлсэн 240.000 төгрөгийг өгөөгүй” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа алгадаж цохин, хүзүүний урд төвөнхийн харалдаа 10-12 см хөндлөн хутгаар зүсэж, хүзүүнд зүсэгдсэн шарх, баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг учруулж буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            Эрүүгийн 2512................. тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            Хохирогч Р.Нгийн өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед өөрийн 7 настай хүүхдийн хамт таксинд явж байгаад Петровис колонкийн зүүн талын Приус засварын хажуугаас 2 хүүхэд суулгаад хөдлөх гэхэд хажуугаар бараан өнгийн Sai маркийн машин шахаж зогсоод Л согтуу машинаасаа бууж ирээд намайг машиндаа хүчээр суулгаад хөдөлж яваад онгоцны буудлын тойрог Н дэлгүүрийн зүүн талын нүүрний гудамжинд байх өөрийнхөө гэрийн гадна очиж зогсоод намайг 2-3 удаа баруун шанаа руу гараараа цохисон. Тэгээд гэртээ дагуулж ороод гэрийнхээ хаалгыг дотроос нь цоожлоод би хүн тамлаж алдаг хүн гээд миний цээж хэсэг рүү 2-3 удаа гараараа цохиж, хөлийн гуя хэсэг рүү 2-3 удаа өшиглөж байгаад хаанаас гаргаж ирснийг мэдэхгүй хар өнгийн бариултай хутгаар миний хүзүүг зүссэн. Тэгээд би Лгийн гэрт байсан хүнд энийг аваач, намайг хутгаар зүсчихлээ гэхэд нөгөө хүн нь цус гарч байгаад зүгээр болчихдог юм гээд инээгээд байсан. Гэрт нь байсан хүнийг танихгүй, тэр хүн бага зэрэг согтуу байсан.  Л нэлээн согтуу байсан. Тэгээд би гарч зугтаагаад цамцаараа хүзүүгээ ороогоод Нисэх дэлгүүрийн хажууд эгч Бтай таараад эмнэлэгт хүргүүлсэн. Би гомдолтой байна. 2024 оны намар би Лгээс 240.000 төгрөг зээлсэн байсан юм. Дараа нь таарахад би таниас нөгөө мөнгөө авахгүй, харин надаас мөнгө аваад өгөхгүй байгаа 2 хүний сургийг гаргаад өг гэж байсан. Би тэр хоёр хүнийх нь сургийг гаргаж өгч байсан юм. Тэгээд өчигдөр чи надад мөнгө өгсөнгүй, би чамайг тамлаж ална гээд зодоод байсан. Гэрээ дотор талаас нь цоожлоод шөнөжин тамлаж ална гээд зодоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-23 хуу/

 

            Хохирогч Р.Нгийн дахин өгсөн: “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирол төлбөрөө барагдуулж авсан. Миний сэтгэцэд гэм хор учраагүй сэтгэц хэвийн байгаа тул гэм хорын зэрэглэл тогтоолгохгүй. Тэр хайч хаанаас хэн гаргаж ирснийг мэдэхгүй байна. Би гартаа хайч бариагүй. Би хутга булаацалдаагүй. Л хутга хаанаас авсныг би хараагүй гэнэт гартаа барьчихсан байхаар нь би айгаад хутгыг нь авах гээд гараа хөдөлгөхөд Л баруун гартаа барьсан байсан хар өнгийн бариултай хутгаар миний хоолойг зүсчихсэн тэгээд цус гарахыг хараад би гэрээс нь гараад гүйхэд араас хамт эмнэлэг явъя гэж орилохоор нь би чамтай хамт явахгүй чамаас айгаад байна гэж хэлчихээд куртикээ тайлж газар хаячихаад цамцаа тайлж хүзүүгээ ороогоод гарч гүйгээд Нисэх дэлгүүрийн хажууд эгчтэйгээ таарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114 хуу/

 

Гэрч Б.Хын өгсөн:  “...2025 оны 02 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед би нөхөр Н рүү утсаар залгаад хоолоо ид тэгээд хүүхдээ авчирч өг гэж залгахад таксинд хүн авчихсан явж байна, хүргэж өгчихөөд яваад очьё гээд утсаа салгасан. Тэгээд 20 орчим минутын дараа Б гэх хүн над руу залгаад нөхрийн чинь машин Приус засварын газрын хажууд байна дотор нь танай хүүхэд байна мөн өөр 2 хүүхэд байна, нөхөр чинь байхгүй байна, утас нь машиндаа байна гээд надтай утсаар ярьж байхад цаанаас нь манай 7 настай хүүхэд аавыг хар машинтай хоёр хүн машиндаа суулгаад аваад явчихсан гэсэн. Тэгээд би машинаа очиж авъя гээд гэрээс гарах гэж байхад хадам эгч Б залгаад нөхөр чинь нисэх дэлгүүрийн хажууд цус нөжтэйгээ холилдчихсон, хүнд зодуулчихсан байна би эмнэлэг рүү явж байна гэхээр нь би араас нь эмнэлэг дээр очиход манай нөхөр битүү цус болчихсон хүзүүг нь хөндлөн хэрчсэн байдалтай цус алдаад эмч үзэж байсан. Өөрийнх нь өмсөж явсан цамцаар хүзүүг нь ороосон байсан. Тэгээд эмч үзлэг хийнэ гээд бид нарыг өрөөнөөс гаргасан. Л гэх хүн гэртээ дагуулж ороод хутгаар хүзүүг нь зүссэн гэж сонссон. Нөхөр эмчилгээтэй байгаа болохоор тухтай уулзаж чадаагүй. Л болон өөр нэг байсан гэсэн. Тэгэхдээ Л хутгаар хоолойг нь хэрчсэн нөгөө хүн нь инээгээд орон дээр хэвтээд байсан, тэр хоёр хүн их согтуу байсан гэж хэлж байсан. 2025 оны 01 сард би биеэ үзүүлэх гээд Улаанбаатар руу гарч явахад манай нөхөр Нгийн утас дуугараад хүнтэй утсаар яриад байсан цаад хүнийх нь яриаг сонсоход их заналхийлсэн, дарамталсан байдалтай чамайг хаа таарсан газар чинь ална шүү гээд байсан. Би хэн юм гэж асуухад Л дүү байна гэж хэлчихээд өөр зүйл ярихгүй байсан юм. Би танихгүй ганц нэг удаа царайг нь харж байснаас өөр зүйлгүй. 2024 оны намар манай нөхөр Л 240.000 төгрөг зээлээд мөнгөнийхөө оронд самар өгье гэж тохирсон байсан боловч дараа нь самрыг нь өгөх гэхэд самар авахгүй надаас авсан мөнгөнийхөө оронд хүмүүсийн сураг гаргаад өг гэж хэлээд хоорондоо тохиролцсон гэсэн. Н архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр аймгийн төвд таксинд явж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/

 

Гэрч Б.Бгийн өгсөн:  “..Н дэлгүүрийн гадна байхад зүүн зүгээс Н алхаад ирсэн. Харахад цээжээрээ нүцгэн хүзүүгээ цамцаараа ороогоод гараараа дарсан, бие нь нэлэнхүйдээ битүү цус болсон байхыг хараад юу болсон юм бэ гээд асуухад гялс эмнэлэг хүргээд өг гэсэн. Тэгээд би машиндаа суулгаад эмнэлэг рүү очсон. Эмнэлэг явах замдаа Нн эхнэр Х болон Нр нар руу утсаар залгаж хэлсэн. Би эмнэлэг явах замдаа юу болчихов хэнд зодуулчихсан юм бэ гэж асуухад Н би танина, Л гэдэг залуу байгаа юм гэж хэлсэн. Тэгээд хоолой сонин болчихлоо хурдан яваарай гэж хэлсэн өөр зүйл хэлэхгүй байсан. Н архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Нгийн баруун нүд шанаа хөхөрч хавдсан, хүзүү хэсгийг хөндлөн зүсэгдсэн том шархтай байсан тэр шархнаас цус их гарч байсан. Өөр зүйл анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/

 

Гэрч  Д.Тын өгсөн:  “... 2025 оны 02 дугаар сарын 12-ны өглөө сэрэхэд дэлгүүрээс авсан пивоноос 1 бүтнийг ууж дуусгаад хоёр дахь пивог талыг нь уугаад унтсан байсан. Тэгээд бөхийн бэлтгэл хийх гэж байснаа болиод шартаад бие өвдөөд байсан болохоор нөгөө авсан байсан пивонуудаасаа ууж эхэлсэн. Тэгээд өдрийн 14 цаг хүртэл Лгийн гэрт пиво ууж байснаа санаж байна, түүнээс хойш болсон зүйлийг санахгүй байна. Намайг нэг сэрэхэд төрсөн ах Дийн гэрт сэрээд утсаа асаасан чинь Э залгаад Л бөөн асуудал тарьсан цагдаа дээр байна, чи хаана байна гэж залгаж байсан. Тэгээд бэр эгч Отай ярилцахад би 02 дугаар сарын 12-ны шөнийн 22 цагийн үед Э сумын Хасу худалдааны төвийн гэрлэн дохионы хажууд дотуур өмдтэйгээ явган явж байхад О эгчтэй таарч эгч гэртээ авчирсан гэсэн. Пиво уугаад тасарчихсан байсан юм. Бид хоёр биенээ мэддэг болоод 20 орчим жил болж байна. Энэ хугацаанд бөхийн бэлтгэлийг байнга хамт хийдэг, хамт тэмцээн, барилдаанд ордог байсан Л нь даруу төлөв, дуу цөөтэй хүн байгаа юм. Монголын үндэсний бөхийн цэргийн начин цолтой хүн байгаа юм. Л нь эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг байсан боловч сүүлийн 2 сарын хугацаанд эхнэр хүүхдүүдээсээ тусдаа амьдарч байгаа. Би хэдэн цагт хэнтэй хамт гарснаа санахгүй байна. Л бид хоёроос өөр хүн байгаагүй. Миний найз хүүхэн А намайг авах гэж ирээд намайг согтоод тасраад унтчихсан байхаар нь орхиод яваад өгсөн гэсэн. Намайг унтсаны дараа өөр хүн ирсэн үгүйг мэдэхгүй байна. Л нэлээн согтож байсан. Л нь хар өнгийн Тоёота Sai маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг юм. Улсын дугаарын серийг нь санахгүй байна. Өчигдөр Лгийн тээврийн хэрэгсэл гэрийнх нь хашаанд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/

 

Гэрч М.Агийн өгсөн:  “...Т Ө аймагт уурхайд ажилладаг юм. Ажлаасаа буугаад 02 дугаар сарын 11-ний өдөр А аймагт ирээд бид хоёр хоорондоо уулзалдаагүй байсан юм. Тэгээд 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн орчимд Т найз дүү Лгийнд байна хүрээд ирээч гэхээр нь би гэрийг нь заалгуулаад таксигаар очиход Л, Т хоёр дуу сонсоод пиво уугаад байж байсан. Тэгээд би хамт юм ярилцаж сууж байгаад 19 цагийн үед өөрийн гэр рүүгээ таксигаар явсан. Би тэр хоёртой хамт байхдаа пиво уугаагүй. 19 цагийн үед Лгийнхээс явахдаа Тыг аваад явах гэсэн боловч согтчихсон босохгүй байхаар нь орон дээр нь унтуулчихаад би явчихсан юм. Т, Л бид гурав байсан өөр хүн байгаагүй. Мөн бид гурав 13 цагаас хойш хамт байж байгаад 19 цагийн үед би гэр рүүгээ явсан тэр хугацаанд бид гурав хоорондоо холдоогүй, гэрээс хэн нэгэн хүн гарч яваагүй. Тэр хоёр 2,5-тай пиво ууж байсан. Намайг байх хугацаанд 2 савыг уусан, намайг очихоос өмнө уусан бололтой хоосон савнууд байсан. Т, Л нар нь бүр аймаар согтоогүй байсан боловч намайг явах үед Т согтоод тасраад унтсан, Л бас ширээгээ налаад их согтчихсон унтах гэж байсан. Тэр гэрт ямар нэгэн маргаан болоогүй мөн утсаар бусадтай яриагүй. утаснаасаа дуу сонсоод байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/

 

Гэрч П.Оын өгсөн:  “...2025 оны 02 дугаар сарын 12-ны орой 22 цаг өнгөрч байхад Нархан дэлгүүр орчихоод харих гээд явж байхад Хасу захын гэрлэн дохионы хажууд Т ганцаараа нэлээн согтуу явган явж байхаар нь би машиндаа суулгаад гэртээ аваачсан. Тэгээд хэсэг унтаад 23 цаг 40 минутын орчимд хоол ид гээд дуудахад сэрээд хоол идээд утсаа цэнэглүүлж асаасан чинь утас нь дуугараад утсаар ярьж байгаа байдлыг нь сонсоход утсаар залгасан хүн нь хамт ууж байсан хүн чинь хүн хатгасан цагдаа дээр байна гэнэ гээд байна хамт очьё гээд дуудаад тэгээд би машинаар хүргэж өгөх гээд гэрээс гараад хамт явж байхад дахин утас нь дуугараад цагдаа нь уулзуулахгүй байна чи ирээд хэрэггүй гээд тэгээд би ээжийндээ буюу Тыг гэрт нь хүргэж өгсөн. Нэлээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн өгсөн:  “...Нгийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хооронд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 279,049 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн ................... тоот дансанд төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 122-123 хуу/

 

            Яллагдагч Т.Лгийн өгсөн: “…би өөрийн гэм буруугаа болон зүйлчлэл тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 133-134 хуу/  

           А аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн АРХ0325/097 дугаартай

  1. Т.Лгийн гэх цусанд 1,7 промилли спиртийн зүйл илрэв.
  2. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна...”гэх  дүгнэлт /хх-ийн 22-23 хуу/

 

            А аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн АРХ0725/092 дугаартай

  1. Р.Нгийн биед хүзүүнд зүсэгдсэн шарх, баруун зовхи, хацарт цус хуралт,

зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

               2. Хүзүүнд зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн.

              3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

              4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд  учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 

              5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...”гэх  дүгнэлт /хх-ийн 105-106 хуу/

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-11 хуу/

            Хүний биеэс цус авсан тэмдэглэл /хх-ийн 13 хуу/

 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 хуу/

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-57 хуу/

Т.Лгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 59-63 хуу/

Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 67-69 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 137-139 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

  1. Гэм буруугийн талаар:

 

    1.   Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох

баримтуудаар 2025 оны 02 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед А аймгийн Э сумын ...... багийн ............ тоотод гэх газарт иргэн Р.Н нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

    1. Шүүгдэгч Т.Л нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 12-ны

орой 20 цагийн үед А аймгийн Э сумын ........ баг ............ тоотод байх өөрийн гэртээ хохирогч Р.Нг авч ирэн “урьд зээлсэн 240.000 төгрөгийг өгөөгүй” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа алгадаж цохин, хүзүүний урд төвөнхийн харалдаа 10-12 см хөндлөн хутгаар зүсэж, хүзүүнд зүсэгдсэн шарх, баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг учруулж буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Р.Нн өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед өөрийн 7 настай хүүхдийн хамт таксинд явж байгаад Петровис колонкийн зүүн талын Приус засварын хажуугаас 2 хүүхэд суулгаад хөдлөх гэхэд хажуугаар бараан өнгийн Sai маркийн машин шахаж зогсоод Л согтуу машинаасаа бууж ирээд намайг машиндаа хүчээр суулгаад хөдөлж яваад онгоцны буудлын тойрог Нисэх дэлгүүрийн зүүн талын нүүрний гудамжинд байх өөрийнхөө гэрийн гадна очиж зогсоод намайг 2-3 удаа баруун шанаа руу гараараа цохисон. Тэгээд гэртээ дагуулж ороод гэрийнхээ хаалгыг дотроос нь цоожлоод би хүн тамлаж алдаг хүн гээд миний цээж хэсэг рүү 2-3 удаа гараараа цохиж, хөлийн гуя хэсэг рүү 2-3 удаа өшиглөж байгаад хаанаас гаргаж ирснийг мэдэхгүй хар өнгийн бариултай хутгаар миний хүзүүг зүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-23 хуу/, гэрч Б.Хын өгсөн:  “...2025 оны 02 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед би нөхөр Н рүү утсаар залгаад хоолоо ид тэгээд хүүхдээ авчирч өг гэж залгахад таксинд хүн авчихсан явж байна, хүргэж өгчихөөд яваад очьё гээд утсаа салгасан. Тэгээд 20 орчим минутын дараа Б гэх хүн над руу залгаад нөхрийг чинь машин Приус засварын газрын хажууд байна, дотор нь танай хүүхэд байна мөн өөр 2 хүүхэд байна нөхөр чинь байхгүй байна, утас нь машиндаа байна гээд надтай утсаар ярьж байхад цаанаас нь манай 7 настай хүүхэд аавыг хар машинтай хоёр хүн машиндаа суулгаад аваад явчихсан гэсэн. Тэгээд би машинаа очиж авъя гээд гэрээс гарах гэж байхад хадам эгч Б залгаад нөхөр чинь нисэх дэлгүүрийн хажууд цус нөжтэйгээ холилдчихсон, хүнд зодуулчихсан байна би эмнэлэг рүү явж байна гэхээр нь би араас нь эмнэлэг дээр очиход манай нөхөр битүү цус болчихсон хүзүүг нь хөндлөн хэрчсэн байдалтай цус алдаад эмч үзэж байсан. Өөрийнх нь өмсөж явсан цамцаар хүзүүг нь ороосон байсан. Л гэх хүн гэртээ дагуулж ороод хутгаар хүзүүг нь зүссэн гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/, гэрч Б.Бгийн өгсөн:  “..Нисэх дэлгүүрийн гадна байхад зүүн зүгээс Н алхаад ирсэн. Харахад цээжээрээ нүцгэн хүзүүгээ цамцаараа ороогоод гараараа дарсан, бие нь нэлэнхүйдээ битүү цус болсон байхыг хараад юу болсон юм бэ гээд асуухад гялс эмнэлэг хүргээд өг гэсэн. Тэгээд би машиндаа суулгаад эмнэлэг рүү очсон. Эмнэлэг явах замдаа Нгийн эхнэр Х болон Нбаатар нар руу утсаар залгаж хэлсэн. Би эмнэлэг явах замдаа юу болчихов хэнд зодуулчихсан юм бэ гэж асуухад Н би танина, Л гэдэг залуу байгаа юм гэж хэлсэн. Тэгээд хоолой сонин болчихлоо хурдан яваарай гэж хэлсэн өөр зүйл хэлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/, гэрч  Д.Тын өгсөн:  “... 2025 оны 02 дугаар сарын 12-ны өглөө сэрэхэд дэлгүүрээс авсан пивоноос 1 бүтнийг ууж дуусгаад хоёр дахь пивог талыг нь уугаад унтсан байсан. Тэгээд бөхийн бэлтгэл хийх гэж байснаа болиод шартаад бие өвдөөд байсан болохоор нөгөө авсан байсан пивонуудаасаа ууж эхэлсэн. Тэгээд өдрийн 14 цаг хүртэл Лгийн гэрт пиво ууж байснаа санаж байна түүнээс хойш болсон зүйлийг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/, гэрч М.Агийн өгсөн:  “...Т Ө аймагт уурхайд ажилладаг юм. Ажлаасаа буугаад 02 дугаар сарын 11-ний өдөр А аймагт ирээд бид хоёр хоорондоо уулзалдаагүй байсан юм. Тэгээд 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн орчимд Т найз дүү Лгийнд байна хүрээд ирээч гэхээр нь би гэрийг нь заалгуулаад таксигаар очиход Л, Т хоёр дуу сонсоод пиво уугаад байж байсан. Тэгээд би хамт юм ярилцаж сууж байгаад 19 цагийн үед өөрийн гэр рүүгээ таксигаар явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/, өөрийн гэм буруугаа хүлээж мэдүүлсэн яллагдагч Т.Лгийн өгсөн: “…би өөрийн гэм буруугаа болон зүйлчлэл тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 133-134 хуу/, А аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн АРХ0725/092 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

             1.3. Шүүгдэгч Т.Л нь хохирогч Р.Нгийн эрүүл мэндэд хүзүүнд зүсэгдсэн шарх, баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.   

 

1.4. А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх хүрэлцээтэй гэж  шүүх дүгнэв.

 

1.5. Иймд шүүгдэгч Т.Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

              2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан, хохирогч Р.Нгийн биед хүзүүнд зүсэгдсэн шарх, баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.  

               2.2. Хохирогч Р.Н нь мөрдөн байцаалтын шатанд “хохирол төлбөр нэхэмжлэхгүй” гэж мөн шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлд “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч Т.Лг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч Р.Н нь сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

             2.3. Шүүгдэгч Т.Л нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Р.Нд 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 1,280,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 1,100,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, шилжүүлгийн баримтыг хэрэгт хавсаргасан боловч уг баримтыг нотариатчаар гэрчлүүлээгүй тул шүүхээс тус баримтыг нотлох баримтыг шаардлага хангаагүй баримт гэж үзсэн болно.   

  2.4. Хохирогч Р.Н нь 2025 оны 02 дугаар сарын 12, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр авсан эмнэлгийн тусламж үйлчилгээнд 279,049 (хоёр зуун далан есөн мянга дөчин ес) төгрөгийн төлбөр гарсан бөгөөд энэ нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар юм.  Энэ төлбөрийг гэм хор учруулснаас төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхийн хүрээнд нэхэмжилсэн иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лгээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд  олгохоор шийдвэрлэв.  

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  3.1. Шүүгдэгч Т.Л нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, харин шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг 2 удаа үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгч Т.Лд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.

 

               3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лд оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг өдөрт 8 /найм/ цагаас дээшгүй хугацаагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхийг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

  1. Бусад асуудлаар:

 

4.1. Шүүгдэгч Т.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх

төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 

            ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Д овгийн Тгийн Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лг 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лд оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг өдөрт 8 /найм/ цагаас дээшгүй хугацаагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            4.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхийг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

           5. Хохирогч Р.Н нь хохирол нэхэмжлээгүй бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

           6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лгээс 279,049 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай. 

 

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай хутга нэг ширхэг, цэнхэр өнгийн бариултай хайч нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

             8. Шүүгдэгч Т.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж дурдсугай.

 

  9.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.БАЙГАЛМАА