| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/0101/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/119 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/119
2025/ШЦТ/119
| / |
М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,
Улсын яллагч Б.Т
Шүүгдэгч М.Б, М.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт М.П /РД:А....../, Б овогт М-ны Б /РД:А......./ нарт холбогдох эрүүгийн 25......... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Нэг. М Улсын иргэн, ..... оны ... сарын ...-нд А аймгийн Э суманд төрсөн, ... настай, ...., тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, С аймгийн Б сумын Б гэх хоршоонд туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, А аймгийн Э сумын .. дүгээр баг, Б хорооллын .... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овгийн М-ын П /РД:А......./
Хоёр. М Улсын иргэн, .... оны ... сарын ..-нд А аймгийн И суманд төрсөн, .. настай, ...., бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, үсчин ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, А аймгийн Э сумын .. дүгээр баг, Б хорооллын .... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овгийн М-ы Б, /РД:А......../
Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
М.П нь согтуугаар, үргэлжилсэн үйлдлээр, 2024 оны 12 сарын 19-өөс 20-нд шилжих шөнө А аймгийн Э сумын .. дүгээр багийн нутаг дэвсгэрт болон тус багийн Б хорооллын .... тоот гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Б-г “согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэлээ, мөн зүүн гарлуу хутгаллаа” гэсэн шалтгаанаар биед нь халдан зодож эрүүл мэндэд нь хоёр шилбэний зулгаралт, зүүн шанаа, хоёр бугалга, нуруу, зүүн сарвуу, хоёр гуя, хоёр шилбэ, зүүн тавхайнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
- Шүүгдэгч М.Б нь согтуугаар, 2024 оны 12 сарын 19-өөс 20-нд шилжих шөнө А аймгийн Э сумын ... дүгээр баг, Б хорооллын ... тоот дахь гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр М.Птой маргалдаж, улмаар зодуулсны улмаас М.П-ийг хутгалж зүүн сарвуунд нь хатгагдсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Б, М.П нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Б.Т: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн,
Шүүгдэгч М.Б, М.П нар “М Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, хавтаст хэргээс тусгайлан уншиж судлуулах зүйл байхгүй” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч М.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний эхнэр Б гэрийн гаднаас надаас түрүүлж ороод би араас нь ороход гартаа хутга барьчихсан над руу хутгаараа хатгах гээд чичихэд нь би хутгыг нь гараараа хаагаад зүүн гарын алга хэсэгтээ хутгаар зүсүүлсэн. Би Б-тэй хутга булаацалдсан зүйл болоогүй. Б намайг айлгах гэж хутга барьж аваагүй, хутгаараа чичихээр нь би гараараа хаагаад гартаа шарх авсан. Б бид хоёр А баарнаас гараад гэртээ харих замдаа би Б-д хандаж яаж гэж ингэж согтууруулах ундааг согттолоо их хэрэглэдэг юм бэ? гэж хэлээд хоорондоо жаахан маргалдсан байсан тэгээд гэрийнхээ хашааны гадна очиж зогсоод Б гэртээ түрүүлж ороод би араас нь ороход гартаа хутга барьчихсан над руу хатгах гэсэн тэгээд би гараараа хаагаад миний гар зүсэгдсэн. Тэгээд би уурлаад юугаа ч санахгүй байсан. Миний санаж байгаагаар Б-г орон дээр сууж байхад 2 удаа хөл хэсэг рүү нь өшиглөж байснаа санаад дахин зодоогүй. Би уурласнаас болоод юм аа санахгүй байх явцдаа Б-г зодоод биед нь гэмтэл учруулсан байсан. Би Б-д гараа зүсүүлчхээд хутгыг нь салгаж авсны дараа санагдаж байна Э-ийн найз охин Э гэх эмэгтэй гэрт ороод ирсэн зогсож байгаа харагдсаныг санаж байна. Гэрт өөр хүн байгаагүй. ...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг/хх-н 52-53 хуудас/,
- Хохирогч М.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би нөхрийн хамт А баарнаас гараад харих замдаа хоорондоо маргалдаад намайг цохиж аваад байхаар нь би гэртээ очоод гал тогооны шүүгээн дотор байсан модон иштэй хутгыг аваад уг нь айлгах гэсэн боловч П хутга авах гээд байхаар нь би барьж байсан хутгаараа гарыг нь хатгачихсан тэгээд гараас П хутга салгаж авсан. Тэгээд унтлагын өрөөндөө ороод хэсэг унтсан боловч П араас орж ирээд намайг зодсон. Би тэр үед 0.5 литрийн савлагаатай 2 ширхэг пиво, 0.75 литрийн савлагаатай 1 шил архи уусан байсан. Би нэлээн согтсон байсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Миний толгойд үүссэн гэмтэл нь А баарнаас гараад гэртээ харих замд П намайг цохих явцад үүссэн. Тэгээд бусад гэмтлүүд нь П-ийн гарыг хутгаар зүссэний дараа П намайг зодож үүсгэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 56-57 хуудас/
- Гэрч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 02 сарын 19- ний өдрийн оройны 20 цагийн орчимд П-ийн хашааны гадна машинаа орхиод П-ийн машинд суугаад Б, П нарын хамт төв рүү ороод Одод нэртэй караоке руу ороод Б ажлынхаа хүмүүстэй тусдаа өрөөнд би П-ийн хамт Б-г хүлээнгээ өөр өрөөнд дуулж байсан. Хэсэг дуулж байгаад би П-той хамт гараад машинд нь хэсэг сууж байгаад буцаад ороход Б ажлынхаа хүмүүстэй сууж байсан өрөө нь хоосон гараад явчихсан байхаар нь А бааранд очиход Б ажлынхаа хүмүүстэй сууж байсан. Тэгээд би таньдаг хүнтэйгээ таараад хэсэг юм ярьж байгаад араас нь гарахад П-ийн машин байхгүй буцаад дотогш ороход тэр хоёр А дотор байхгүй байсан. Тэгээд би таньдаг хүнтэйгээ хэсэг хамт сууж байгаад 00 цагийн үед машинаа авах гээд П-ийнд очиход Б гэртээ харагдахгүй байсан. П надад хэлэхдээ бид хоёр хоорондоо маргалдаад Б миний гарыг ийм болгочихлоо гэд гарыг нь харахад гараас нь цус гарсан байсан. Тэгээд би буцаад гараад явсан. Би таньдаг найзалдаг болоод 1 жил орчим болж байна. Энэ хугацаанд хоорондоо маргалдаж зодолдсон гэж сонсож байгаагүй. Энэ удаа л ийм зүйл болсон байх...” гэх мэдүүлэг /хх-н 45-46 хуудас/,
- Яллагдагч М.П-ийн .. оны .. сарын ..-ны өдрийн “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-н 91-92 хуудас/ болон бичгийн бусад нотлох баримтууд болно.
- Яллагдагч М.Б-гийн “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй, тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. П бид хоёр албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй, тэгэхдээ хамт амьдраад гэр бүл болоод 10 жил болсон, дундаасаа .. хүүхэдтэй...” гэх мэдүүлэг /хх-н 99-100 хуудас/,
- Гэрч Г.Ц-ийн 2025 оны 02 сарын 05-ны өдрийн “...Би П-той гадаа уулзаж байтал Б намайг хутгалчихлаа гэж хэлээд гараа үзүүлтэл зүсэгдсэн шарх үүссэн бага зэрэг цус гараад хатсан харагдсан учир би гал тогооны арчуурыг ураад боож өгсөн. Бид нар 2024 оны 12 сарын 20-ны өдөр хот орсон бөгөөд У хот ороод хувцсаа тайлтал хамаг бие нь хөхөрсөн байсан. Уг гэмтлийг П нь үүсгэсэн...” гэх мэдүүлэг/хх-н 40-41 хуудас/,
- А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, Б.Б-ийн 2024 оны 12 сарын 23-ны өдрийн 24 дугаартай “...1. М.П-ийн биед зүүн сарвуунд хатгагдсан шарх, зүүн мөр, хэвлийд сорви гэмтэл тогтоогдлоо. 2, 3. Зүүн сарвууны шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4, 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 7. Зүүн мөр, хэвлийд сорви гэмтэл нь ямар зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлээр, хэзээ үүссэн цаг хугацааг нарийвчилж тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт /хх-н 22-23 хуудас/
- А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Ц-ийн 2024 оны 12 сарын 26-ны өдрийн ..дугаартай “...1. М.Б-гийн биед хоёр шилбэний зулгаралт, зүүн шанаа, хоёр бугалга, нуруу, зүүн сарвуу, хоёр гуя, хоёр шилбэ, зүүн тавхайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2, 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4, 5. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-н 30-31 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
М.П нь согтуугаар үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 12 сарын 19-өөс 20-нд шилжих шөнө А аймгийн Э сумын .. дүгээр багийн нутаг дэвсгэрт болон тус багийн Б хорооллын ... тоот гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Б-г “согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэлээ, мөн зүүн гар руу хутгаллаа” гэсэн шалтгаанаар биед нь халдан зодож эрүүл мэндэд нь хоёр шилбэний зулгаралт, зүүн шанаа, хоёр бугалга, нуруу, зүүн сарвуу, хоёр гуя, хоёр шилбэ, зүүн тавхайнд цус хуралт бүхий гэмтэл учруулсан,
М.Б нь согтуугаар, 2024 оны 12 сарын 19-өөс 20-нд шилжих шөнө А аймгийн Э сумын .. дүгээр баг, Б хорооллын .... тоот дахь гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр М.П-той маргалдаж, зодуулсны улмаас М.П-ийг хутгалж зүүн сарвуунд нь хатгагдсан шарх бүхий гэмтэл учруулсан үйл баримтууд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна
Шүүгдэгч М.П нь хохирогч М.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч М.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би нөхрийн хамт А баарнаас гараад харих замдаа хоорондоо маргалдаад намайг цохиж аваад байхаар нь би гэртээ очоод гал тогооны шүүгээн дотор байсан модон иштэй хутгыг аваад уг нь айлгах гэсэн боловч П хутга авах гээд байхаар нь би барьж байсан хутгаараа гарыг нь хатгачихсан тэгээд гараас П хутга салгаж авсан. Тэгээд унтлагын өрөөндөө ороод хэсэг унтсан боловч П араас орж ирээд намайг зодсон. ...Миний толгойд үүссэн гэмтэл нь А баарнаас гараад гэртээ харих замд П намайг цохих явцад үүссэн. Тэгээд бусад гэмтлүүд нь П-ийн гарыг хутгаар зүссэний дараа П намайг зодож үүсгэсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгээд би таньдаг хүнтэйгээ хэсэг хамт сууж байгаад 00 цагийн үед машинаа авах гээд П-ийнд очиход Б гэртээ харагдахгүй байсан. П надад хэлэхдээ бид хоёр хоорондоо маргалдаад Б миний гарыг ийм болгочихлоо гэд гарыг нь харахад гараас нь цус гарсан байсан. Тэгээд би буцаад гараад явсан. Би таньдаг найзалдаг болоод 1 жил орчим болж байна. Энэ хугацаанд хоорондоо маргалдаж зодолдсон гэж сонсож байгаагүй. Энэ удаа л ийм зүйл болсон байх...” гэх мэдүүлэг,
А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Ц-ийн 2024 оны 12 сарын 26-ны өдрийн .. дугаартай “...1. М.Б-гийн биед хоёр шилбэний зулгаралт, зүүн шанаа, хоёр бугалга, нуруу, зүүн сарвуу, хоёр гуя, хоёр шилбэ, зүүн тавхайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2, 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4, 5. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч М.Б нь хохирогч М.П-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч М.П ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний эхнэр л Б гэрийн гаднаас надаас түрүүлж ороод би араас нь ороход гартаа хутга барьчихсан над руу хутгаараа хатгах гээд чичихэд нь би хутгыг нь гараараа хаагаад зүүн гарын алга хэсэгтээ хутгаар зүсүүлсэн. Би Б-тэй хутга булаацалдсан зүйл болоогүй. Б намайг айлгах гэж хутга барьж аваагүй, хутгаараа чичихээр нь би гараараа хаагаад гартаа шарх авсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн Тэгээд би таньдаг хүнтэйгээ таараад хэсэг юм ярьж байгаад араас нь гарахад П-ийн машин байхгүй буцаад дотогш ороход тэр хоёр А дотор байхгүй байсан. Тэгээд би таньдаг хүнтэйгээ хэсэг хамт сууж байгаад 00 цагийн үед машинаа авах гээд П-ийнд очиход Б гэртээ харагдахгүй байсан. П надад хэлэхдээ бид хоёр хоорондоо маргалдаад Б миний гарыг ийм болгочихлоо гэд гарыг нь харахад гараас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг,
А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, Б.Цийн 2024 оны 12 сарын 23-ны өдрийн .. дугаартай “...1. М.П-ийн биед зүүн сарвуунд хатгагдсан шарх, зүүн мөр, хэвлийд сорви гэмтэл тогтоогдлоо. 2, 3. Зүүн сарвууны шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4, 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 7. Зүүн мөр, хэвлийд сорви гэмтэл нь ямар зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлээр, хэзээ үүссэн цаг хугацааг нарийвчилж тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
М.П нь үл ялих зүйлээр шалтгаалан М.Б-г зодож эрүүл мэндэд нь хоёр шилбэний зулгаралт, зүүн шанаа, хоёр бугалга, нуруу, зүүн сарвуу, хоёр гуя, хоёр шилбэ, зүүн тавхайнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
М.Б нь үл ялих зүйлээр шалтгаалан М.П-ийг зодож эрүүл мэндэд нь зүүн сарвуунд хатгагдсан шарх, зүүн мөр, хэвлийд сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч М.П, М.Б нарын үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэн шүүгдэгч М.П, М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Шүүгдэгч М.П-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Б гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь “сэтгэцэд хор уршиг учраагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн тул шүүгдэгч М.П нь бусдад төлөх төлбөргүй байна гэж,
Шүүгдэгч М.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.П-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь “сэтгэцэд хор уршиг учраагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн тул шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй байна гэж тус тус үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Т-с “...шүүгдэгч М.П, М.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сар хэсэгчлэн төлүүлэх ..” гэсэн,
Шүүгдэгч М.П нь “...ахин ийм үйлдэл гаргахгүй, торгож өгнө үү..” гэсэн
Шүүгдэгч М.Б “...архины зохимжгүй хэрэглээнээс боллоо, ухаанаа алдсан байсан байна, цаашид биеэ зөв авч явна...” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч М.П, М.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа түүний ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч М.П-ийг 600 нэгжээр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Шүүгдэгч М.Б-д ял шийтгэл оногдуулахдаа түүний ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч М.Б-г 600 нэгжээр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч М.П, М.Б нар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус үзэв.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.П, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт М-ын П, Б овогт М-ы Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-ийг 600 /зургаан/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч М.Б-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-нь шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Б нь шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд тус тус төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.П, М.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч нар энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР