Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/139

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2025      05           20                                      2025/ШЦТ/139

                                                                   

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч Ж.У ,

Хохирогч М.М ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О. Б

Шүүгдэгч Г.Ө ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Г-ын Ө-д холбогдох эрүүгийн 24..........дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 20.. оны ... дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, .. настай, .. бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эмээ, эцэг, дүү нарын хамт А аймгийн Э сум .. дугаар баг, ... тоотод оршин суудаг, урьд нь тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Д ургийн овогт Г-ын Ө /РД: А........./,

 

Холбогдсон  хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Г.Ө нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цагийн үед А аймгийн Э сумын .. дугаар баг А  нутаг дэвсгэрт байх худгийн хажуу талын хуучин байшинд насанд хүрээгүй хохирогч М.М-ын Айфоне экс маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж, насанд хүрээгүй хохирогч М.М-т 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  Г.Ө-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Ж.У яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б “гэм буруу зүйлчлэл дээр мэтгэлцэхгүй, хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судалж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно” гэсэн,

Хохирогч М.М “...утасныхаа солиог гаргаж авсан, гомдолгүй...” гэх агуулга бүхий мэдүүлгийг,

Шүүгдэгч Г.Ө “...гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна, сая нэг жил цэргийн албанд явж ирээд их зүйлийг ухаарсан, гэмшиж байна...” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Насанд хүрээгүй хохирогч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би А аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 1 дүгээр дамжаанд суралцдаг юм. Тэгтэл 2024 оны 04 дүгээр сарын 08-ны орой А аймгийн Э сумын .. дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол улсын боловсролын их сургуулийн дотуур байрандаа байхад орой 22 цагийн үед миний тухайн үед ашиглаж байсан 8..... дугаарын утас руу А аймгийн Э сумын.. дугаар баг А хороололд оршин суудаг манай найз Т.Т  өөрийнхөө 8...... дугаарын утаснаас залгаад “уулзъя” гэж дуудсан. Тэгээд би байрнаасаа гараад Э сумын .. дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ц  хороололд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хойхон талд байдаг Т-ийн гэр лүү явсан. Явж байх замд Т  ахиж над руу утсаар залгаад Э сумын .. дугаар баг А хороололд байдаг хуучин халуун усны байрны урд байдаг “худгийн ойролцоо хүрээд ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд би уг худаг дээр Т дээр явж очоод уулзаж байгаад бид хоёр худгийн хойд талд байх хуучин халуун усны газар байсан байшин руу бие засахаар орсон. Тэнд ороод бид хоёрыг хоорондоо юм яриад байж байтал гаднаас хаалгаар харанхуйд хүн гэнэт орж ирээд намайг шууд өшиглөж унагаагаад, заамдаж хоолой боосон. Тэгээд намайг “утсаа гаргаад ир, тэгэхгүй бол чамайг ална шүү” гэж хэлээд намайг айлгаж сүрдүүлсэн. Тэр үед би тэр хүнийг Э сумын .. дугаар багт байдаг, .. дүгээр сургуудийг төгссөн Г.Ө гэдэг ах байна гэдгийг нь хоолойг нь сонсоод мөн гар утасны гэрэлд хараад таньсан. Тухайн үед миний утас руу хүн залгаад байхаар нь би гар утсаа гаргаж ирээд харах гэтэл Г.Ө ах миний гар луу цохиод миний гар утас газар унасан. Тэр үед Ө ах миний гар утсыг газраас аваад байшингаас гараад гүйсэн. Тэгээд би араас нь байшингаас гарч ирээд урд талын худаг дээр машинтай хүн байхаар нь очиж гар утсыг нь гуйж цагдаа руу утсаа дээрэмдүүлэн талаараа дуудлага өгч мэдэгдсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 87-89 дүгээр хуудас/

- Гэрч М.Г  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манай дүү М.М бид хоёр А аймгийн Багшийн сургуулийн дотуур байранд хамт амьдардаг юм. Манай дүү 2024 оны 04 дүгээр сарын 08-ны орой 21 цаг өнгөрч байх үед дотуур байрнаасаа “найзтайгаа уулзана” гээд гараад явсан. Тэгээд намайг ...22 цаг өнгөрч байх үед би М.М-ын 8...... дугаарын утас руу залгасан чинь утсаа аваад “Амьсгаадсан шинжтэй аниа намайг аваарай, Т гэрийн ойролцоо цагаан худгийн энд байна” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би гайхаад ахиад хэд хэдэн удаа залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд би гайхаад цагдаа дээр ирээд уулзсан чинь жижүүр дээр байсан цагдаа нь “А-ны цагаан худгийн тэнд хүн утсаа дээрэмдүүлсэн гэсэн дуудлага сая ирээд манай эргүүлийн цагдаа нар очихоор явсан, удахгүй ирэх байх” гэж хэлсэн. Тэгээд цагдаа дээр хүлээж байтал манай дүү цагдаа нартай хамт ирсэн. Тэгээд би дүүгээ А хороололд танихгүй хүнд зодуулж, гар утсаа дээрэмдүүлсэн гэдгийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“...Намайг 2024 оны 04 дүгээр сарын 08- ны орой 22 цагийн орчимд А аймгийн Э сумын .. дүгээр баг Ц хорооллын .. тоотод гэртээ байхад манай гэрийн гадаа Г.Ө ирээд намайг дуудсан. Гараад очсон чинь утсаараа М.М луу залгаад өг гэсэн. Тэгээд би өөрийнхөө 8...... дугаарын утаснаас М.М-ын 8..... дугаарын утас руу залгаж өгсөн чинь Г.Ө М-тай яриад М-г манай гэрт хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би хоёр манай гудамжнаас зүүн тийш уруудаад А, Ц хоёрын голд байдаг худгийн тэнд очсон. Тэнд очоод хэсэг байж байгаад би М руу өөрийнхөө утаснаас ахиж залгаад хаана яваа талаар асуугаад Ө бид хоёрын байгаа худаг дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэр үед Ө нүүрэндээ хар баг шиг юм зүүсэн зогсож байснаа гэнэт би бие заслаа гээд харанхуйд надаас холдоод яваад өгсөн. Удалгүй М над дээр ирээд бид хоёр уг худгийн зүүн хойд талд байрлах хуучин халуун усны газрын байшин руу орсон. Бид хоёрыг ороод юм яриад байж байтал гаднаас Ө орж ирээд М-ыг өшиглөж аваад айлгаж сүрдүүлээд байсан Тэгэхээр нь би тэндээс гараад худгийн тийшээ гүйгээд худаг дээр очсон. Удалгүй 5-10 минутын дараа Өсөхөө миний араас гүйгээд ирсэн. Тэгээд бид хоёр Б руу явцгаасан. Тухайн үед Ө М.М-ын гар утсыг нь аваад ирсэн сүлжээг нь хаагаад халаасандаа хийсэн. Тэгээд бид хоёр Б  уулын машины зогсоолын тэндээс гэр гэр рүүгээ салаад явсан. Би тухайн асуудалд хамтран оролцоогүй. Би Ө-г М.М-ыг ямар шалтгаанаар уулзах гэж дуудуулсныг ч мэдээгүй. Бид хоёрыг хуучин халуун усны байранд байхад гаднаас гэнэт Ө нүүрээ нуусан баг шиг юм зүүсэн байдалтай орж ирээд М-ыг өшиглөөд, айлгаж, сүрдүүлээд байхаар нь би айгаад гараад худгийн тийшээ зугтаасан. ...М-ын гар утсаа өг гэж айлгаад ганц нэг цохиж аваад байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээч Ц.Т-ийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн АЦ-..... дугаартай дүгнэлт /хх-ийн 27-31 дүгээр хуудас/,

- Насанд хүрээгүй хохирогч М.М-ын насыг тоолсон тэмдэглэл /хх- ийн 56-57 дугаар хуудас/,

- Яллагдагч Г.Ө-ийн “...би хүлээн зөвшөөрч байна, харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114 дүгээр хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цагийн үед А аймгийн Э сумын .. дугаар баг А-ны нутаг дэвсгэрт байх худгийн хажуу талын хуучин байшинд насанд хүрээгүй хохирогч М.М-ын Айфоне экс маркийн гар утсыг Г.Ө хүч хэрэглэн авсан  үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна. 

 

Шүүгдэгч Г.Ө нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Насанд хүрээгүй хохирогч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэнд ороод бид хоёрыг хоорондоо юм яриад байж байтал гаднаас хаалгаар харанхуйд хүн гэнэт орж ирээд намайг шууд өшиглөж унагаагаад, заамдаж хоолой боосон. Тэгээд намайг “утсаа гаргаад ир, тэгэхгүй бол чамайг ална шүү” гэж хэлээд намайг айлгаж сүрдүүлсэн. ...Тухайн үед миний утас руу хүн залгаад байхаар нь би гар утсаа гаргаж ирээд харах гэтэл Г.Ө ах миний гар луу цохиод миний гар утас газар унахад Ө ах миний гар утсыг газраас аваад байшингаас гараад гүйсэн..." гэх мэдүүлэг,  

- Гэрч М.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгээд намайг ...22 цаг өнгөрч байх үед би М.М-ын 8...... дугаарын утас руу залгасан чинь утсаа аваад “Амьсгаадсан шинжтэй аниа намайг аваарай, Т гэрийн ойролцоо цагаан худгийн энд байна” гэж хэлээд утсаа тасалсан. ...Тэгээд цагдаа дээр хүлээж байтал манай дүү цагдаа нартай хамт ирсэн. Тэгээд би дүүгээ А хороололд танихгүй хүнд зодуулж, гар утсаа дээрэмдүүлсэн гэдгийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг,

- Насанд хүрээгүй гэрч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“...Бид хоёрыг хуучин халуун усны байранд байхад гаднаас гэнэт Ө нүүрээ нуусан баг шиг юм зүүсэн байдалтай орж ирээд М-ыг өшиглөөд, айлгаж, сүрдүүлээд байхаар нь би айгаад гараад худгийн тийшээ зугтаасан. ...М-ыг гар утсаа өг гэж айлгаад ганц нэг цохиж аваад байх шиг байсан...” гэх мэдүүлэг,

- Хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээч Ц.Т-ийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн АЦ....дугаартай дүгнэлт,

- Яллагдагч Г.Ө-ийн “...би хүлээн зөвшөөрч байна, харамсаж байна...” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан дээрэмдэх гэмт хэрэг гэдэгт бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдлийг ойлгох бөгөөд энэ зүйлийн 2 дахь хэсэгт “дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” бол гэж уг гэмт хэргийг үйлдсэн аргаар уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус зааж өгчээ.

 

Хүний өмчлөх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй.” гэж,

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж,

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй Д байх эрхтэй” гэж,

Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-д “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж зааж тус тус баталгаажуулж өгсөн.

 

Дээрэмдэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэмт үйлдлийн улмаас хохирогчид хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг буюу өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчээс өөртөө шилжүүлэн авснаар төгс үйлдэгдсэнд тооцогддог. Уг гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн бие махбодид алгадах, цохих, түлхэх, хоолойг боох зэрэг аргаар түүний өмчлөх болон халдашгүй байх эрхэд давхар халдаж, хохирогчийн эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг нь авсан байдлыг хүч хэрэглэж дээрэмдсэн буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг. Хууль бусаар авсан гэдгийг бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн авсныг, илээр авсан гэдэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, тэдний нүдэн дээр авсан байдлыг тус тус ойлгодог.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ө нь хохирогч М.М-ыг өшиглөж, заамдаж, хоолойг боож түүний халдашгүй байх эрхэд хүч хэрэглэн халдаж, хохирогчийн эд хөрөнгө буюу гар утсыг авсан нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар бүрэн тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Ө-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүх шүүгдэгч Г.Ө-г “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан. 

Шүүгдэгч Г.Ө-ийн үйлдлийн улмаас хохирогч М.М-т 500,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч “хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй” талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг, тайлбар гаргасан тул шүүгдэгч Г.Ө-г бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар;

улсын яллагчаас “...шүүгдэгч Г.Ө-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл тогтоогдоогүй, түүний ар гэрийн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдал зэргийн харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б  “...шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 06 сартай буюу бүрэн төлөвшөөгүй өсвөр настай байсан, хохирогчтой урьд нь утасны асуудалтай, энэ байдлаа буруу аргаар илэрхийлж буруу үйлдэл хийсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хэрэгт холбогдсоноосоо хойш нэг жилийн хугацаанд цэргийн  алба хааж өөртөө дүгнэлт хийсэн, ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү...” гэсэн,

хохирогч М.М “тусгайлан хэлэх саналгүй” гэсэн,  

шүүгдэгч Г.Ө нь “...хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү...” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

Хүүхдийн эрхийн тухай конвенцын 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч улсууд эрүүгийн хууль зөрчсөн хэмээн сэжиглэгдсэн, яллагдсан, гэм буруутай нь тогтоогдсон хүүхдийн нэр төр, үнэ цэнэ, хүний эрх, бусдын үндсэн эрх чөлөөг хүндэтгэх үзлийг бататгах, нийгмийн амьдралд буцаан оруулах шаардлага, насны онцлогийг харгалзан, нийгэмд бүтээлч үүрэг гүйцэтгэх эрхийг хүндэтгэн хандана” гэж заасан.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилж өгчээ.

Шүүгдэгч Г.Ө нь .. насанд хүрсэн, .. настай байх ба түүнийг “18 насанд хүрсэн 21 насанд хүрээгүй хүн нь хэдийгээр насанд хүрсэн боловч юмс үзэгдлийн мөн чанар үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул, өсвөр насны хүүхдийн хэмжээнд үйлдэл гаргаж, хохирогчийн утсыг урьд нь алга болгож өөрийн утсыг өгсөн байдлаа зөвөөр ойлгож ухааралгүй, гэм буруутай үйлдэл хийж гэмт хэрэг үйлдсэн байна” гэж шүүхээс үзэж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол хор уршгийн хэр хэмжээ нь гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, мөн түүний хувийн нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Г.Ө-д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэжмээ авсан хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,  шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй байна

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг шүүгдэгч Г.Ө нь биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэв.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Г-ын Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Г.Ө-д хянан хүмүүжих хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг биелүүлэхийг А аймгийн Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газарт даалгаж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

 

6. Шүүгдэгч Г.Ө нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

            8. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Г.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ОРХОНТАМИР