Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/137

 

 

 

 

   2025        05          19                                               2025/ШЦТ/137  

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч М.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э

Шүүгдэгч Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Д-н Б-д холбогдох эрүүгийн 25........  тоот хэргийг 20.. оны.. дүгээр сарын ..-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, .. настай ......, Бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймаг, Х сум, .. дугаар баг, .... гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлээгүй, Г овогт Д-н Б    /РД:А......./

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Б нь 2025 оны 02 сарын 12-ны өдрийн 22:00 цагийн орчимд Х сумын Ө багийн Х  хороолол  ..... тоот хашаанд үйл ажиллагаа явуулах Х  маркет /"Нурег market/ хүнсний дэлгүүр буюу өөрийн ажил дээрээ гал түлэхээр ирэхдээ дэлгүүрийн хашааны гадаа байсан хохирогч М.Ц-ын эзэмшлийн хөх өнгийн Хаожү /“Наоjuе”/ маркийн улсын дугааргүй мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1.519.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч М.Г: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э  “...гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно...” гэсэн,  

Шүүгдэгч Д.Б “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна,  гэмшиж байна” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.

Хохирогч М.Ц “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй” гэж шүүхэд мэдэгдсэн тул түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулав.

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  • Хохирогч М.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2025 оны 02 дугаар сарын 12-ны орой 19:00 цагийн орчим А аймгийн Х сумын Ө багийн төвд Х голоос үхрээ хураагаад явж байх замдаа А аймгийн Х сумын Ө багийн Х хороолол .... тоот хашаанд үйл ажиллагаа явуулдаг Хайпер маркет /“Нурег market/ хүнсний дэлгүүрийн залгаа блокон хашааны буланд мотоциклоо үлдээгээд Д.Г-ийн машинд суугаад тэндээс хөдөлсөн Д.Г, Н.А болон Н.А-ын эхнэрийн хамт 4-үүлээ “Сэрүүн” нэртэй 2.5 литрийн хэмжээтэй 2 пиво сумын төвөөс гарч гүүрний цаана очиж хувааж уусан...”, "... Д.Г бид хоёр буцаад сумын төв орж ирээд Д.С-ийн дэлгүүрээс “Сэрүүн” нэртэй 2.5 литрийн хэмжээтэй 1 пиво худалдаж аваад 21 цаг 30 минутын үед мотоцикл байсан газартаа ирээд мотоциклоо харахад мотоцикл байж байсан. Тэндээсээ хөдлөөд дээд хашааны доголд очоод “Сэрүүн" нэртэй 2.5 литрийн хэмжээтэй 1 пивоо Д.Г бид хоёр хувааж уучихаад 22 цаг 30 минутын үед би мотоцикл байсан газартаа ирэхэд миний хар хөх өнгийн Хаожү /“Наоjuе”/ маркийн улсын дугааргүй мотоцикл байхгүй байсан. Тэгээд тэр хавиараа би шөнийн 02:00 цаг хүртэл хайгаад олоогүй. Маргааш нь Д.Г бид хоёр 11:00 цагийн үед Хайпер маркет /“Нурег market/ хүнсний дэлгүүр дотор ороод камерыг шүүх гэсэн боловч чанарын шаардлага хангаагүй камерын бичлэг хадгалагдаагүй байсан. Тэндээсээ гарч хойд хашаанд нь ортол дэлгүүрийн галч болох Д.Б хашаандаа зогсож байсан. Тэгээд би Д.Б-с урьд шөнө танай дэлгүүрийн үүднээс мотоциклоо алдчихлаа харсан уу гэхэд би шөнө 22:00 цаг өнгөрч байхад ирж гал түлсэн тэр үед манай хашааны хажууд мотоцикл байхгүй байсан гэж надад хэлсэн Миний хар хөх өнгийн Наоjuе маркийн улсын дугааргүй мотоциклын шинж тэмдэг нь зүүн гар талын толь нь дээгүүрээ мултраад уначихсан байсан. Зүүн талаас нь харвал банк дотроосоо хонхойсон оромтой, хянахын шил жижиг цууралттай, бусад эд ангийн бүрэн бүтэн хэвийн байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9- 11 хуудас/,

           

- Гэрч З.Цын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манай дэлгүүрийн гадаа М.Ц мотоциклтой ирчихсэн хүнтэй уулзаад зогсож байсан. Дараа нь нэг харах нь ээ мотоцикл байж байсан, өөрөө харагдахгүй байсан. Намайг дэлгүүрээ 20:00 цагт хаах гэж байхад М.Ц-ын эхнэр Б.Д  орж ирээд манай нөхөр танай гадаа мотоциклоо орхисон байна, өөрөө байна уу гээд асуугаад гарсан. Би дэлгүүрийн орлогоо кассаасаа хүлээж авчихаад тухайн өдрийн 20:20 цагт дэлгүүрээ хаагаад гарахад М.Ц-ын хар хөх өнгийн /“Наоjuе маркийн улсын дугааргүй мотоцикл дэлгүүрийн гадаа байж байсан ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15 хуудас/,

- Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“... Би 2025 оны 02 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед эмчийг гэрээс нь аваад эмнэлэг рүү явж байхад манай нөхөр /“Нурег market/ хүнсний дэлгүүрийн гадаа Д.Г, Н.А гэх хоёр залуутай хамт мотоциклынхоо хажууд зогсож байсан. Эмнэлэг дээр эмчийг хүргэж өгчихөөд буцахад манай нөхөр байсан газартаа байхгүй байсан. Тэгээд би /“Нурег market/ хүнсний дэлгүүрийн худалдагчаас нөхрийгөө дэлгүүр рүү орж ирсэн үү гэж асуухад хараагүй гэж хэлсэн. Дэлгүүрээс гарч явах үед манай мотоцикл дэлгүүрийн гадаа байсан. Дэлгүүрийн хойд талд байдаг гэрэлтүүлэг асаалттай байсан учир мотоцикл ил харагдаж байсан. Тэгээд гэртээ хариад байж байгаад 21:30 минутын үед найзыгаа авч айл руу очиж бууз хийж өгөхөөр явж байхад дэлгүүрийн гадаа манай мотоцикл харагдаж байсан. Бууз хийгээд айлд байж байхад 23 цагийн үед манай нөхөр над руу утсаар залгаад чи мотоциклоо аваад явчихсан юм уу гэж надаас асуусан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19 хуудас/,

- Гэрч Д.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн"... Би 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр найз Д.Б-ийнд очиж гэрт нь тавьсан байсан төмсөө ялгаад байшингийнх нь урд сууж байтал тэдний хашаанд манай сумын цагдаа А, Ц-ын хамт орж ирсэн. Тэгээд Б-ийг дуудаж уулзаж байснаа амбаар руу орцгоосон. Тэгээд гараад явцгаасан. А, Ц хоёрыг гараад явсны дараа Баянмөнх надад хандаж би нэг мотоцикл урд гражид хийчихсэн юм тэрийг хайгаад байна, яана аа гэж хэлсэн. Тэгэхээр нь би өгөөч гэж хэлсэн чинь тэр өглөө нь өгчихье гэж бодсон чинь цагдаа хараад айгаад өгч чадаагүй юм гэж хэлсэн. Би тэр мотоциклыг огт хараагүй...” Би Д.Б-д манай дүүгийн мотоцикл байж магадгүй хашаандаа оруулчих гэж ярьсан зүйл байхгүй. Ц-ыг мотоциклоо алдах үед хамт явсан Г  нь манай дүү байгаа юм. Б  цагдаад баригдсаныхаа дараа өөрөө ийм зүйлс сэдэж худлаа ярьсан байна лээ. Энэ асуудалд би ямар ч хамаагүй ..” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28 хуудас/,

- 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн “Мотоцикл улсын дугааргүй хар хөх өнгийн Хаожү /“Наоjuе”/ маркийн мотоцикл байв. Уг мотоциклын гадна талд үзлэг хийхэд уг мотоцикл нь 2021 онд үйлдвэрлэгдсэн, 1.С........ гэсэн арлын дугаартай, 1.....   гэсэн моторын дугаартай, 150 мотортой, хянах самбар нь бүрэн бүтэн, банкны таг бүтэн, суудалд хар хөх өнгийн гялгар даавуун бүрээс хийсэн, баруун гар талдаа тольтой, зүүн талдаа тольгүй, урд хоёр гэрэл дохио бүрэн бүтэн, хойд талын хоёр дохио бүтэн, урд талынх нь өвдгөвчний төмөр нь халцарсан, хойд ачааны хэсэгт ногоон өнгийн уяа уясан шинэвтэр мотоцикл байв ...” гэх тэмдэглэл, гэрэл зураг, /хх-ийн 29-31 хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн № А.... дугаартай “...хөх өнгийн /“Нао]'ие”/ маркийн улсын дугааргүй мотоциклын зах зээлийн үнэлгээ 1,519,000 төгрөг ..” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 34-40 хуудас/,

- Яллагдагч П Д.Б-ийн “...Би тогтоол болон зүйлчлэлтэй санал нийлж байна надад маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 62 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

2025 оны 02 сарын 12-ны өдрийн 22:00 цагийн орчимд Х сумын Ө багийн Х  хороолол ..... тоот хашаанд үйл ажиллагаа явуулах Хайпер маркет /"Нурег market/ хүнсний дэлгүүрийн хашааны гадна талаас хохирогч М.Ц-ын эзэмшлийн хөх өнгийн Хаожү /“Наоjuе”/ маркийн улсын дугааргүй мотоцикл хулгайд алдагдаж, хохирогч М.Ц-д 1,519,000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Б үйлдсэн гэм буруутай болох нь Хохирогч М.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 02 дугаар сарын 12-ны орой 19:00 цагийн орчим А аймгийн Х сумын Ө багийн төвд Х  голоос үхрээ хураагаад явж байх замдаа А аймгийн Х сумын Ө багийн Х   хороолол  .... тоот хашаанд үйл ажиллагаа явуулдаг /“Нурег market/ хүнсний дэлгүүрийн залгаа блок хашааны буланд мотоциклоо үлдээгээд Д.Г-ийн машинд суугаад тэндээс хөдөлсөн.  ...Тэндээсээ хөдлөөд дээд хашаан доголд очоод “Сэрүүн" нэртэй 2.5 литрийн хэмжээтэй 1 пивоо Д.Г бид хоёр хувааж уучихаад 22 цаг 30 минутын үед би мотоцикл байсан газартаа ирэхэд миний хар хөх өнгийн /“Наоjuе”/ маркийн улсын дугааргүй мотоцикл байхгүй байсан...” гэх мэдүүлэг,

 Гэрч З.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манай дэлгүүрийн гадаа М.Ц мотоциклтой ирчихсэн хүнтэй уулзаад зогсож байсан. Дараа нь нэг харах нь ээ мотоцикл байж байсан, өөрөө харагдахгүй байсан. ...Би дэлгүүрийн орлогоо кассаасаа хүлээж авчхаад тухайн өдрийн 20:20 цагт дэлгүүрээ хаагаад гарахад М.Ц-ын хар хөх өнгийн Наоjuе маркийн улсын дугааргүй мотоцикл дэлгүүрийн гадаа байж байсан ...” гэх мэдүүлэг,

 Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“... Би 2025 оны 02 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед эмчийг гэрээс нь аваад эмнэлэг рүү явж байхад манай нөхөр /“Нурег market/ хүнсний дэлгүүрийн гадаа Д.Г , Н.А гэх хоёр залуутай хамт мотоциклынхоо хажууд зогсож байсан. ...Дэлгүүрээс гарч явах үед манай мотоцикл дэлгүүрийн гадаа байсан. Бууз хийгээд айлд байж байхад 23 цагийн үед манай нөхөр над руу утсаар залгаад чи мотоциклоо аваад явчихсан юм уу гэж надаас асуусан...” гэх мэдүүлэг,

 Гэрч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн"... А, Ц хоёрыг гараад явсны дараа Б  надад хандаж би нэг мотоцикл урд гражид хийчихсэн юм тэрийг хайгаад байна, яана аа гэж хэлсэн. Тэгэхээр нь би өгөөч гэж хэлсэн чин тэр өглөө нь өгчихье гэж бодсон чин цагдаа хараад айгаад өгч чадаагүй юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг,

- Хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн № .... дугаартай “...хөх өнгийн /“Нао]'ие”/ маркийн улсын дугааргүй мотоциклын зах зээлийн үнэлгээ 1,519,000 төгрөг ..” гэх шинжээчийн дүгнэлт,

- Яллагдагч Д.Б-ийн “...Би тогтоол болон зүйлчлэлтэй санал нийлж байна надад маргах зүйл байхгүй...” зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг гэмт хэрэг юм.

 

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч Д.Б нь хохирогч М.Ц-ын эзэмшлийн мотоциклийг хохирогчийн зөвшөөрөлгүйгээр нууцаар авч явсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Бусдын өмчлөх эрх”-д халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  гэж дүгнэн шүүгдэгч Д.Б-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо түүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж үнэлээгүй ба шүүгдэгчээс хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан нь шүүгдэгчийн мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх зэрэг эрхүүдийг зөрчсөн ноцтой зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй. 

 

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцсон ба гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна  гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай зан байдал нь шууд  нөлөөлжээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Д.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Цад 1,519,000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Д.Б уг хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь “сэтгэцэд хор уршиг учраагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн тул шүүгдэгч Д.Б-ийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч М.Г “...шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэ.... гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э  “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэсэн

шүүгдэгч Д.Б“...гэмшиж байна, хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,

шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, хор уршгийг арилгасан байдал болон хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д хэсэгт зааснаар Д.Б-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус үзэв.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Д-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Б-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

 

 5. Шүүхийн шийдвэртийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ОРХОНТАМИР