Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/149

 

 

 

 

 

  2025        05           30                                       2025/ШЦТ/149

 

 

 

/


          М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч Б.Т,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.А

Шүүгдэгч С.Н, Х.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн С-ийн Н /РД:Ф......./, М овгийн Х-ын Г /РД: А........ / нарт холбогдох эрүүгийн 25........ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Нэг. М Улсын иргэн, ... оны .. сарын ..-ний өдөр А аймгийн Т суманд төрсөн, .. настай, ...., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, А аймгийн Э сумын А багийн Б гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал “Мянгат малчин”, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 11-ний өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял, А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан А овгийн С Н /РД:Ф........./,

Хоёр. М Улсын иргэн, ... оны .. сарын ...-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, .. настай, ......., боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, А аймгийн Э сумын А багийн Х  гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овгийн Х-ын Г /РД:А......../,      

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Н нь 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Э сумын А багийн Х гэх газар байрлах Х.Гийн гэрт түүнтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хадлангийн талбайн асуудлаас болж маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун хөмсөг, баруун шуунд шарх, зүүн доод зовхи, хамар, дээд уруул, хүзүү, баруун шууны зулгаралт, зүүн доод зовхи, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Х.Г нь 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Э сумын А багийн Х гэх газар байрлах өөрийн гэртээ З.Н-тай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хадлангийн талбайн асуудлаас болж маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хамарт шарх, зулгаралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Н, Х.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Б.Т: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А: “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно....”гэсэн,

Шүүгдэгч С.Н, Х.Г нар “гэм буруугийн талаар маргахгүй, хавтаст хэргээс тусгайлан уншиж судлуулах зүйл байхгүй” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Х.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Архиа ууж байхад Н надад хандаж “чи манай хадлангийн талбайг хадсан байсан” гэхэд нь би чи ойрын хэдэн жил хадаагүй биз дээ чи миний хадлангийн талбай гэж юу яриад байгаа юм бэ гэхэд чамайг энэ нутгаас зайлуулна гэж маргалдаж байгаад юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд манай эхнэр болох Гармаа та хоёр нэгнээ аллаа шүү дээ гээд орилж байсан. Тэр үед би доор нь орчихсон Н миний дээр дараад суучихсан хамраас нь цус гарч байсан. Миний өмсөж байсан цамц цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг/хх-н 11-13 хуудас/,

-  Хохирогч С.Н-ийн 2025 оны 03 сарын 26-ны өдрийн “...Би насан туршдаа хамар дээрээ сорвитой болчихлоо. Би одоо Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэж ирнэ. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 80-81 хуудас/,

 - Гэрч Л.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манайх А аймгийн Э сумын А багийн Х гэх газарт оршин суудаг. Тухайн үед нөхөртэйгөө бид хоёр гэртээ байж байхад орой 21 цагийн үед манай нөхрийн хамаатны залуу болох Н эхнэртэйгээ хамт золгох гэж манай гэрт ирсэн. ...Н босож ирээд манай нөхрийг шанаа хэсэгт нь цохиод авсан. Тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад хоорондоо ноцолдоод байсан. Н манай нөхрийн дээр нь гарч суугаад манай нөхрийг мөргөөд байсан...” гэсэн мэдүүлэг/хх-н 16- 17 хуудас/,

- Гэрч Ж.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Г Н-г сандал дээр сууж байхад нь цохиод газарт унагасан. Манай нөхрийг газар унасан байхад Г дээрээс нь мөргөж харагдсан. Г-ийн баруун хөмсөг томбойсон бололтой харагдаж байсан. Г-ийн эхнэр Г  болиочээ хар хүүрнүүдээ, шуламнуудаа гээд Г-ийг салгаад авсан. Тэгээд би Н-г дагуулаад гэрээс нь гараад явсан..." гэсэн мэдүүлэг/хх-н 20-21 хуудас/,

- А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2025 оны 03 сарын 13-ны өдрийн ...... дугаартай “...1. С.Н-гийн биед хамарт шарх, зулгаралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хх-н 45-46 хуудас/,

- А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2025 оны 03 сарын 13-ны өдрийн ....... дугаартай “...1. Х.Гийн биед баруун хөмсөг, баруун шуунд шарх, зүүн доод зовхи, хамар, дээд уруул, хүзүү, баруун шууны зулгаралт, зүүн доод зовхи, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1,1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хх-н 52-53 хуудас/,

-  Яллагдагч С.Н-гийн 2025 оны 03 сарын 26-ны өдрийн “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг/хх-н 64-65 хуудас/,

- Яллагдагч Х.Гийн 2025 оны 03 сарын 27-ны өдрийн “...Би өөрийн гэм буруугаа болон зүйлчлэл тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг/хх-н 72-73 хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Ч.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“...С.Н нь 2025 оны 03 сарын 07-ны өдөр гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 55.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан...” гэсэн мэдүүлэг/хх-н 89-90 хуудас/,

- Хохирогч С.Н Эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх баримт /хх-н 101 хуудас/,

- Хохирогч Х.Г Эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй талаарх баримт /хх-н 102 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

С.Н нь 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Э сумын А багийн Х гэх газар байрлах Х.Г-ийн гэрт түүнтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хадлангийн талбайн асуудлаас болж маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун хөмсөг, баруун шуунд шарх, зүүн доод зовхи, хамар, дээд уруул, хүзүү, баруун шууны зулгаралт, зүүн доод зовхи, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,

Х.Г нь 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Э сумын А багийн Х гэх газар байрлах өөрийн гэртээ С.Н-тай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хадлангийн талбайн асуудлаас болж маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хамарт шарх, зулгаралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримтууд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна

Шүүгдэгч С.Н нь хохирогч Х.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Х.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Архиа ууж байхад Н надад хандаж “чи манай хадлангийн талбайг хадсан байсан” гэхэд нь би чи ойрын хэдэн жил хадаагүй биз дээ чи миний хадлангийн талбай гэж юу яриад байгаа юм бэ гэхэд чамайг энэ нутгаас зайлуулна гэж маргалдаж байгаад юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд манай эхнэр болох Гармаа та хоёр нэгнээ аллаа шүү дээ гээд орилж байсан. Тэр үед би доор нь орчихсон Н миний дээр дараад суучихсан хамраас нь цус гарч байсан. Миний өмсөж байсан цамц цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг,  

Гэрч Л.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манайх А аймгийн Э сумын А багийн Х гэх газарт оршин суудаг. Тухайн үед нөхөртэйгөө бид хоёр гэртээ байж байхад орой 21 цагийн үед манай нөхрийн хамаатны залуу болох Н эхнэртэйгээ хамт золгох гэж манай гэрт ирсэн. ...Н босож ирээд манай нөхрийг шанаа хэсэгт нь цохиод авсан. Тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад хоорондоо ноцолдоод байсан. Н манай нөхрийн дээр нь гарч суугаад манай нөхрийг мөргөөд байсан...” гэх мэдүүлэг,

А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2025 оны 03 сарын 13-ны өдрийн ........ дугаартай “...1. Х.Гийн биед баруун хөмсөг, баруун шуунд шарх, зүүн доод зовхи, хамар, дээд уруул, хүзүү, баруун шууны зулгаралт, зүүн доод зовхи, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1,1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт гэх дүгнэлт гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Х.Г нь хохирогч С.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч С.Н-ийн 2025 оны 03 сарын 26-ны өдрийн “...Би насан туршдаа хамар дээрээ сорвитой болчихлоо. Би одоо Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэж ирнэ. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Ж.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Г Н-г сандал дээр сууж байхад нь цохиод газарт унагасан. Манай нөхрийг газар унасан байхад Г дээрээс нь мөргөж харагдсан. Гийн баруун хөмсөг томбойсон бололтой харагдаж байсан. Г-ийн эхнэр Г  болиоч ээ хар хүүрнүүдээ, шуламнуудаа гээд Г-ийг салгаад авсан. Тэгээд би Н-г дагуулаад гэрээс нь гараад явсан..." гэх мэдүүлэг

А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2025 оны 03 сарын 13-ны өдрийн..... дугаартай “...1. С.Н-гийн биед хамарт шарх, зулгаралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

С.Н нь үл ялих зүйлээр шалтгаалан Х.Г-ийг зодож эрүүл мэндэд нь эрүүл мэндэд нь баруун хөмсөг, баруун шуунд шарх, зүүн доод зовхи, хамар, дээд уруул, хүзүү, баруун шууны зулгаралт, зүүн доод зовхи, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Х.Г нь үл ялих зүйлээр шалтгаалан С.Н-г зодож эрүүл мэндэд нь хамарт шарх, зулгаралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч С.Н, Х.Г нарын үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэн шүүгдэгч С.Н, Х.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

Шүүгдэгч С.Н-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь “сэтгэцэд хор уршиг учраагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн тул шүүгдэгч С.Н-г бусдад төлөх төлбөргүй байна гэж,

Шүүгдэгч Х.Гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь “сэтгэцэд хор уршиг учраагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн тул шүүгдэгч Х.Гийг бусдад төлөх төлбөргүй байна гэж тус тус үзэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Б.Тас “...шүүгдэгч С.Н, Х.Г нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сар хэсэгчлэн төлүүлэх ..” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А: “...шүүгдэгч Х.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох, шүүгдэгч С.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял тус тус оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч С.Н нь “...тусгайлан гаргах саналгүй...” гэсэн

            Шүүгдэгч Х.Г “...тусгайлан гаргах саналгүй...” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч С.Н, Х.Г нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч С.Н-г 600 нэгжээр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,  шүүгдэгч Х.Г-ийг 600 нэгжээр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Н, Х.Г нар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус үзэв.

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н, Х.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч А овогт С Н /РД:Ф......./, М овогт Х-ын Г /РД:А......../ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Х.Гийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Х.Г нь шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд тус тус төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н, Х.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч нар энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОРХОНТАМИР