Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/150

 

 

 

 

 

      2025          05            30                                    2025/ШЦТ/150

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир дарГж,

Улсын яллагч Т.А,   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А,

Шүүгдэгч Б.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Б Н-д холбогдох эрүүгийн 25.......... тоот хэргийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

        Монгол улсын иргэн .... оны ..... дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, .. настай....., бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт А аймгийн И сумын Б багийн Ө гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Г овогт Б-ын Н, /РД:А........../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Н нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн И сумын Б багийн Г гэх газраас ганцаараа, цахилгаан хөрөө ашиглаж, мод бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичиггүйгээр ойд шинэс төрлийн 7 ширхэг босоо модыг 4 метрийн урттай 24 ширхэгт хувааж буюу 2,093 метр куб, шинэс төрлийн унанги модыг түүж, 4 метрийн урттай 16 ширхэгт хувааж буюу 1,7235 метр куб, нийт 40 ширхэг шургааг буюу 3,8165 метр куб мод бэлтгэж, ойн санд 754,015 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулж, бэлтгэсэн, 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр А аймгийн И сумын Б багийн нутаг, Г гэх газраас ганцаараа, цахилгаан хөрөө ашиглаж, мод бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичиггүйгээр ойд шинэс төрлийн 8 ширхэг босоо модыг 4м урттай 28 ширхэг хувааж буюу 1,8384 метр куб, шинэс төрлийн унанги модыг түүж, 4м урттай 22 хувааж буюу 1,2971 метр куб, нийт 50 ширхэг шургааг буюу 3,1355 метр куб мод бэлтгэж, ойн санд 619,471 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулж, бэлтгэсэн модоо 2025 он 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн хаймран дугуйтай модон тэрэг, хар зүсмийн хайнагийн шар үхрээрээ тээвэрлэж, нийт 90 ширхэг шургааг буюу 6,9520 метр куб мод бэлтгэж, ойн санд нийт 1,373,486 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Н-г үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Т.А яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А “...гэм буруу дээр маргахгүй, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно...” гэсэн,  

Шүүгдэгч Б.Н гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

-    Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...А аймгийн И сумын Б багийн нутаг Г гэх газар 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 4 метрийн урттай 40 ширхэг шинэс төрлийн шургааг мод бэлтгэж орхисон байна...” гэх тэмдэглэл, /хх-ийн 2 хуудас/,

- 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн “...Үзлэгийг А аймгийн И сумын Б багийн нутаг Г гэх шинэс мод, унанги, хожуул зэргээр бүрхэгдсэн, баруунаасаа, зүүн зүг рүү уруу, зүүнээс баруун зүг рүү өгсөн тогтсон уулын дунд хэсэгт N47 28.564’ Е101 27.136’ байршилд байх оролцогч Б.Н-ийн заасан 7 ширхэг хожуулд үзлэг хийхээр тогтов. Тухайн шинэ тайралттай хожуул модыг 1-7 хүртэл дугаартай Ө, радиусыг тогтоохоор сантиметр ашиглан үзлэгийг үргэлжлүүлэв. 1. Газраас 37 см Ө, 17 см радиустай, 2. Газраас 46 см Ө, 15 см радиустай, 3. 47 см Ө, 20 см радиустай, 4. 43 см Ө, 22 см радиустай, 5. 60 см Ө, 20 см радиустай, 6. 38 см Ө, 20 см радиустай, 7. 60 см Ө, 16 см радиустай нийт 7 ширхэг шинэс төрлийн модны хожуул байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 4-10 хуудас/,

-  2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн модонд үзлэг хийсэн “...Үзлэгийг А аймгийн И сумын Б багийн нутаг Г гэх газар орхисон 40 ширхэг модонд хийхээр тогтов. Уг моднуудыг гар аргаар хурааж өрж байрлуулсан байх бөгөөд тухайн газрын ойр орчим ойн сан бүхий газар байв. Дээрх тайрч, бэлтгэсэн моднуудыг 1-40 хүртэл дугаарлан урт, бүдүүн, нарийн хэсгийн хэмжээг метр, радиусаар нь хэмжин, тогтоохоор сантиметр ашиглан үзлэгийг үргэлжлүүлэв. 1. 4 метрийн урттай, бүдүүн хэсэг 18 см, нарийн хэсэг 16-см-н радиустай, 2. 4 метрийн урттай, бүдүүн хэсэг20 см, нарийн хэсэг 17-см-н радиустай, 3. 4 метрийн урттай, бүдүүн хэсэг 16 см, нарийн хэсэг 15-см-н радиустай, ...38. 4 метрийн урттай, бүдүүн хэсэг 18 см, нарийн хэсэг 18-см-н радиустай, 39. 4 метрийн урттай, бүдүүн хэсэг 16 см, нарийн хэсэг 14-см-н радиустай, 40. 4 метрийн урттай, бүдүүн хэсэг 10 см, нарийн хэсэг 10-см-н радиустай, нийт 40 ширхэг шинэс төрлийн мод байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ,/хх-ийн 11-16 хуудас/,

-    2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн “...А аймгийн И сумын Б багийн нутаг Ө гэх газар байх оролцогч Б.Н-ийн мод зөөвөрлөхдөө ашигласан хайнагийн шар, үхэр тэрэг зэрэгт хийхээр тогтов...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 17-18 хуудас/,  

- Мөрдөгчийн эд мөрийн баримт хураан авах санал, прокурорын зөвшөөрөл, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 19-21 хуудас/,

-    Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх санал, прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 23-27 хуудас/,

-    Иргэний нэхэмжлэгч Д.А-ийн “...А аймгийн И сумын иргэн Б.Н гэх хүн И сумын Б багийн Г гэх газраас мод бэлтгэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна....БайГь орчинд учирсан хохирлыг хуульд заасан орон нутгийн дансанд тушааж хохирол барагдуулчихвал ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас/,

-    Гэрч М.М-ийн “...Миний бие Б, Э, Б, И сумдыг хариуцсан Экологийн асуудал хариуцсан байцаагч албан тушаалтай цагдаагийн алба хаагч юм. Хариуцсан сумдын нутагт эргүүл, хяналт шалГтын үүрэг гүйцэтгэн. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүрэгтэй ажилладаг. Энэ хүрээндээ И сумын Б багийн нутагт 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эргүүл, хяналт шалГтын үүрэг гүйцэтгэж байхад Г гэх газар 4 метрийн урттай, шургааг шинэс төрлийн модыг 2 хэсэг газар 40, 50 ширхгээр нь бэлтгэж тухайн газарт цагаалж авчран өрж, хураасан байсан учир тус 2 асуудлын эзэн холбогдогчийг олж тогтоолгуулах, шалгуулахаар мэдээлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/,

-    Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“...Миний бие Б багийн БайГь хамгаалагчаар 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс одоог хүртэлх хугацаанд ажиллаж байна. ... Манай багийн Г гэх газарт талбай тусгаарлалт хийгдээгүй. ... Б багийн нутаг дэвсгэр А, Д-ын   гэх газруудад талбай тусгаарлалт хийгдсэн.... Г гэх газраас зүүн хойд зүгт 4 километр зайд Д, баруун зүгт 16, 17 километр орчимд зайд А гэх газрууд байрладаг юм... Манай багийн иргэн Б.Н нь Ө  гэх газар оршин суудаг. Надаас Б.Н нь 2025 оны 01 дүгээр сард мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж аваагүй..." гэсэн мэдүүлэг/хх-ийн 40-41 хуудас/

-    Гэрч Д.Н-ын “...Б.Н-ийнх манай гэрээс зүүн хойд зүгт 500 метр орчим, бургас буюу шургаа мод бэлтгэсэн газар нь манай гэрээс 500 метр орчимд зайд байрласан юм ...Намайг 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн үеэр аймгийн төв явах гээд машинтайгаар хөдлөх гээд байж байхад Б.Н ах үхэр тэрэгтэй, хар зүсмийн хайнагийн шар хөтөлсөн манай гэрийн араар явж байсан надад өөр мэдэх зүйл байхгүй. Тэгээд би аймгийн төв явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 хуудас/,

-    А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ....... дугаартай “1. "Монгол орны мод сөөг" гарын авлагатай харьцуулахад Pinaceace lindl- Нарсны овгийн Larix sibirica Сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй моднуудыг хуурай, нойтон аль нь болохыг тогтооход 8,2% чийгтэй байгаа нь хуурай мод гэж үзэх үндэслэл болно. 2. Шинжлэгдэж буй модыг шинж байдлаар нь хэзээ бэлтгэсэн эсэхийг тогтоох боломгүй. Шинжлэгдэж буй модны 1-24 гэж дугаарласан 24 ширхэг мод нь 2,093м3 байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 413,508 төгрөг, 25-40 гэж дугаарласан 16 ширхэг мод нь 1,7235м3 байгаа нь экологи эдийн засгийн үнэлгээ 340,507 төгрөг тус тус байна. 4. Шинжлэгдэж буй мод нь нийт 3,8165м3 байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 754,015 төгрөг байна.” гэх дүгнэлт /хх-ийн 56-59 хуудас/,

-    Дамно үнэлгээ ХХК-н 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “...хайнагийн нас гүйцсэн шар үхэр 1,700,000 төгрөг, хаймран дугуйтай хуучин модон тэрэг 360,000 төгрөг, цахилгаан хөрөө 100,000 төгрөг, нийт 2,160,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-70 хуудас/,

-    Яллагдагч Б.Н-ийн "...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруу дээрээ маргахгүй. Би буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож, ухамсарлаж байна.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 99-100 хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...А аймгийн И сумын Б багийн нутаг Г гэх газар 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 4 метрийн урттай 50 ширхэг шинэс төрлийн шургааг мод бэлтгэж орхисон байна...” гэх тэмдэглэл, /хх-ийн 110 хуудас/,

-    2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн “...Үзлэгийг А аймгийн И сумын Б багийн нутаг Г гэх шинэс мод, унанги, хожуул зэргээр бүрхэгдсэн, баруунаасаа, зүүн зүг рүү уруу, зүүнээс баруун зүг рүү өгсөн тогтсон уулын дунд хэсэгт N47 28.564’ Е101 27.136’ байршилд байх оролцогч Б.Нгийн заасан 8 ширхэг хожуулд үзлэг хийхээр тогтов. Тухайн шинэ тайралттай хожуул модыг 1-8 хүртэл дугаартай Ө, радиусыг тогтоохоор сантиметр ашиглан үзлэгийг үргэлжлүүлэв. 1. Газраас 37 см Ө, 18 см радиустай, 2. Газраас 36 см Ө, 20 см радиустай, 3. 50 см Ө, 19 см радиустай, 4. 34 см Ө, 24 см радиустай, 5. 52 см Ө, 26 см радиустай, 6. 27 см Ө, 16 см радиустай, 7. 25 см Ө, 23 см радиустай, 8. 37 см Ө, 10 см радиустай, нийт 8 ширхэг шинэс төрлийн модны хожуул байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 112-119 хуудас/,

-    2025 оны 02 сарын 04-ний өдөр 50 ширхэг шургааг модонд үзлэг хийсэн “...Үзлэгийг А аймгийн И сумын Б багийн нутаг Г гэх газар орхисон 50 ширхэг модонд хийхээр тогтов. Уг моднуудыг гар аргаар хурааж өрж байрлуулсан байх бөгөөд тухайн газрын ойр орчим ойн сан бүхий газар байв. Дээрх тайрч, бэлтгэсэн моднуудыг 1-50 хүртэл дугаарлан урт, бүдүүн, нарийн хэсгийн хэмжээг метр, радиусаар нь хэмжин, тогтоохоор сантиметр ашиглан үзлэгийг үргэлжпүүлэв. 1.4 метрийн урттай, бүдүүн хэсэг 16 см, нарийн хэсэг 15-см- н радиустай, 2. 4 метрийн урттай, бүдүүн хэсэг 23 см, нарийн хэсэг 17-см-н радиустай, 3. 4 метрийн урттай, бүдүүн хэсэг 15 см, нарийн хэсэг 15-см-н радиустай, ...48. 4 метрийн урттай, бүдүүн хэсэг 12 см, нарийн хэсэг 12-см-н радиустай, 49. 4 метрийн урттай, бүдүүн хэсэг 10 см, нарийн хэсэг 10-см-н радиустай, 50. 4 метрийн урттай, бүдүүн хэсэг 10 см, нарийн хэсэг 10-см-н радиустай, нийт 50 ширхэг шинэс төрлийн мод байв.” ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 122-128 хуудас/,

-    Иргэний нэхэмжлэгч Д.А-ийн 2025 оны 02 сарын 13-ны өдрийн ‘ ...БайГ орчинд учирсан хохирлыг хуульд заасан орон нутгийн дансанд тушааж хохирол барагдуулчихвал ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 142-143 хуудас/,

-    Гэрч А.Б-ын /А аймгийн И сумын Б багийн байГь хамгаалагч/ “...Манай багийн иргэн Б.Н нь Ө хөх гэх газар оршин суудаг. Надаас Б.Н нь 2024 оны 12 дугаар сард мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж аваагүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 156-157 хуудас/,

-    Гэрч Д.Н-ын “...Намайг 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн үеэр аймгийн төв явах гээд машинтайгаа хөдлөх гээд байж байхад Б.Н ах үхэр тэрэгтэй, хар зүсмийн хайнагийн шар хөтөлсөн манай гэрийн араар явж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 164-165 хуудас/,

-    А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 сарын 11-ний өдрийн ........ дугаартай “...1. ...Сибирь шинэс байна. ...3. Шинжлэгдэж буй модны 1-28 гэж дугаарласан 28 ширхэг мод нь 1,8384м3 байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 363,207 төгрөг, 29-50 гэж дугаарласан 22 ширхэг мод нь 1,2971 м3 байгаа нь экологи эдийн засгийн үнэлгээ 256,264 төгрөг тус тус байна. 4. Шинжлэгдэж буй мод нь нийт 3,1355м3 байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 619,471 төгрөг байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 170-177 хуудас/,

-    2025 оны 02 сарын 13-ны өдөр эд зүйл, мал амьтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /үхэр тэрэг/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 120-121 хуудас/,

- Яллагдагч Б.Н-ийн “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруу дээр маргах зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 195-196 хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Н нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Б.Н нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн И сумын Б багийн Г гэх газраас ганцаараа, цахилгаан хөрөө ашиглаж, мод бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичиггүйгээр ойд шинэс төрлийн босоо унанги модыг түүж бэлтгэсэн, мөн газраас 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ганцаараа, цахилгаан хөрөө ашиглаж, мод бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичиггүйгээр ойд шинэс төрлийн босоо болон шинэс төрлийн унанги модыг түүж бэлтгэсэн, уг модоо 2025 он 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн үхэр тэргээр тээвэрлэсэн үйл баримт тус тус тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Б.Н дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

     2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

     2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн “...А

аймгийн И сумын Б багийн нутаг Ө гэх газар байх оролцогч Б.Н-ийн мод зөөвөрлөхдөө ашигласан хайнагийн шар, үхэр тэрэг зэрэгт хийхээр тогтов...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

 Мөрдөгчийн эд мөрийн баримт хураан авах санал, прокурорын зөвшөөрөл, эд зүйл хураан авсан тэмдэглэл,

           Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх санал, прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл,

                 Гэрч М.М-ийн “...Энэ хүрээндээ И сумын Б багийн нутагт 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байхад Г гэх газар 4 метрийн урттай, шургааг шинэс төрлийн модыг 2 хэсэг газар 40, 50 ширхгээр нь бэлтгэж тухайн газарт цагаалж авчран өрж, хураасан байсан учир тус 2 асуудлын эзэн холбогдогчийг олж тогтоолгуулах, шалгуулахаар мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг,

Гэрч А.Б-ын “...Надаас Б.Н нь 2025 оны 01 дүгээр сард мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж аваагүй..." гэх мэдүүлэг,

          Гэрч Д.Н-ын “...Намайг 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн үеэр аймгийн төв явах гээд машинтайгаар хөдлөх гээд байж байхад Б.Н ах үхэр тэрэгтэй, хар зүсмийн хайнагийн шар хөтөлсөн манай гэрийн араар явж байсан надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ....... дугаартай дүгнэлт,

         Дамно үнэлгээ ХХК-н 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “...хайнагийн нас гүйцсэн шар үхэр 1,700,000 төгрөг, хаймран дугуйтай хуучин модон тэрэг 360,000 төгрөг, цахилгаан хөрөө 100,000 төгрөг, нийт 2,160,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт,

Яллагдагч Б.Н-ийн "...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруу дээрээ маргахгүй. Би буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож, ухамсарлаж байна.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Ойн тухай хуулийн

35.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн,

35.4.2 зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн,

35.4.3 засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн бол зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн буюу “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчлан заасан байна.

 

Хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэдэгт гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас мод бэлтгэх зөвшөөрлийг аваагүй, олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж, хүрээлэн буй орчноос салган авч мод бэлтгэж, уг үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгсэл, хөсөг ашиглан зөөж ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхад хохирол учруулсан төлөв байдлыг доройтуулсан хувь хүний хийсэн аливаа сөрөг үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Н нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй, хууль бусаар ойгоос ургаа болон унанги мод тайрч бэлтгэж, тээвэрлэсэн нь тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Н-ийн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байГь экологид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байх тул шүүгдэгч Б.Н  хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо түүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж үнэлээгүй ба шүүгдэгчээс хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан нь шүүгдэгчийн мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татГзах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх зэрэг эрхүүдийг зөрчсөн ноцтой зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй. 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж, БайГь орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д ...” Иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь  байГь орчин болон байГийн нөөцөд хохирол  учруулсан бол нөхөн төлбөр төлнө “ гэж хуульчлан заасан байна.

Иймд шүүгдэгч Б.Н нь байГь орчинд учруулсан хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Шүүгдэгч Б.Н-ийн гэм буруутай үйлдлийн улмаас байГь экологид 1,373,486 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд БайГь орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор  /1,373,486*3=4,120,458 /дөрвөн сая нэг зуун хорин мянга дөрвөн зуун тавин найман/ төгрөг БайГь орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байГь орчин болон байГийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар БайГь орчин, уур амьсГын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 4,120,458 /дөрвөн сая нэг зуун хорин мянга дөрвөн зуун тавин найман/ төгрөг гаргуулан БайГь орчин, уур амьсГын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь хохирол төлөхөөр шүүх хуралдаанаас завсарлага аваагүй тул шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлсэн болно.  

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Т.А “...шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэн үзэх болон хүндрүүлэн үзэх нөхцөл тогтоогдоогүй болохыг дурьдаж шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах... гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А нь “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны олон хүүхэдтэй хувийн байдлыг нь харГзан үзэж, 600 нэгжээр торгож, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэсэн,

Шүүгдэгч Б.Н нь “...тусгайлан хэлэх зүйл байхгүй...” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,

шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харГзан шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д шүүхээс оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус үзэв.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Шүүхээс шүүгдэгч Б.Н хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...”-

 

ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна.

Шүүгдэгч Б.Н-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,700,000 төгрөгийн үнэлгээ бүхий хайнгийн нас бие гүйцсэн шар үхэр, 360,000 төгрөгийн үнэлгээ бүхий модон тэрэг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 100,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 619,471 төгрөгийн үнэлгээ бүхий мод зэргийг тус тус хураан БайГь орчин, уур амьсГын тусгай санд учирсан 4,120,458 /дөрвөн сая нэг зуун хорин мянга дөрвөн зуун тавин найман/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, үлдэгдэл 1,340,987 төгрөгийг шүүгдэгч Б.Н-ээс гаргуулахаар шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Г овогт Б Н /РД:А....../-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н  1000 /нэг мянга/ нэгжээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Н-д шүүхээс оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар 497.1, БайГь орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Н-ээс 4,120,458 /дөрвөн сая нэг зуун хорин мянга дөрвөн зуун тавин найман/ төгрөг гаргуулан БайГь орчин уур амьсГын санд оруулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Н-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,700,000 төгрөгийн үнэлгээ бүхий хайнагийн шар, 619,471 төгрөгийн үнэлгээ бүхий мод, 360,000 төгрөгийн үнэгээ бүхий модон тэрэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 100,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг тус тус хураан БайГь орчин, уур амьсГын тусгай санд учирсан 4,120,458 /дөрвөн сая нэг зуун хорин мянга дөрвөн зуун тавин найман/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, үлдэгдэл 1,340,987 төгрөгийг шүүгдэгч Б.Н-ээс гаргуулсугай.

 

6. Шүүгдэгч Б.Н нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                               ДАРГАГЧ ШҮҮГЧ                                    Д.ОРХОНТАМИР