| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2017/00450/И |
| Дугаар | 140/ШШ2019/00008 |
| Огноо | 2018-12-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 140/ШШ2019/00008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж нарийн бичгийн дарга Ч.*******, нэхэмжлэгч Ж.*******г Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрнаас онлайнаар оролцуулан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Э. нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттайгаар хийж Ж.*******гийн нэхэмжлэлтэй Д.*******эд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг болон хуваарьт эд хөрөнгө гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгөд 2009 онд хийгдсэн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлөр бусад тооцуулахыг хүссэн, Д.*******ийн сөрөг нэхэмжлэлтэй Ж.*******д холбогдох үл хөдлөх эд хөрөнгөд 2005 онд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж хуваарьт хөрөнгө мөн болохоо тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын дүүргийн хороо, ******* тоотод оршин суух иргэн Цоохор овгийн Жамбалжавын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би ийн *******тэй 1999 онд танилцан үерхээд 2000 онд гэр бүл болсон ба 2001.5.13-нд охин *******, 2002.6.8-нд охин *******, 2006.1.19-нд охин нарыг төрүүлж элэг бүтэн сайхан амьдарч байсан. *******ийн зан ааш өөрчлөгдөж намайг хардах болон зодох зэрэг үйлдлүүдээс болж 2008 онд салаад өдий хүртэл би 3 хүүхдийн хамт амьдарч байна. ******* бид хоёр гэр бүл болсноос хойш хугацаанд сумын баг, тоотод байрлах хашаа, байшин, эксел маркийн машин, гэрийн доторх эд хөрөнгө болох 250 гаруй бог мал, 1 адуу зэрэг хөрөнгийг бий болгосон. ******* нь бид 4-өөс тусдаа 10 жил болох хугацаанд өөр гэр бүл босон учир гэрлэлтийн бүртгэлээ цуцлуулах, хүүхдүүдийн тэтгэмж тогтоолгох, тухайн үед байсан эд хөрөнгөөс бид 4-т оногдох хөрөнгөө гаргуулах асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Тусдаа амьдрах хугацаанд Д.******* нь ямар нэгэн тусламж дэмжлэг үзүүлж байгаагүй. Эцгийн хайр халамж үзүүлж байгаагүй. Гэрлэлтийн баталгаа, үл хөдлөх хөрөнгө, хашаа, байшин, газрын өмчлөлийн гэрчилгээ бүх эд хөрөнгө *******эд үлдсэн. Иймд гэр бүлээ цуцлуулах, охин *******, *******, нарыг өөрийн асаргаанд үлдээх, тэтгэлэг тогтоолгох, *******, *******, , ******* нарт оногдох хөрөнгөө хуваалгахаар танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч: Завхан аймгийн сумын багийн иргэн овгийн ийн ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ж.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж.*******гийн нэхэмжлээд байгаа сумын багийн үйлдвэрийн хэсэг 3-4 тоот байшин нь миний хүргэн ах С., эгч Д. нарын өмч юм. Учир нь Ж.*******тэй гэр бүл болохоос өмнө буюу 1998 онд уг байшинг хүргэн ах С.аас 3.000.000 төгрөгөөр авахаар тохиролцсон боловч 1.2*4 метрийн харьцаатай Хангал хивс нэг ширхэгийг өгснөөс өөрөөр одоог хүртэл би хүргэн ахдаа байшингийн мөнгийг өгөөгүй байгаа. Уг байшингаа худалдан авангуутаа тэндээ амьдраагүй бөгөөд 2000 онд Ж.*******тэй гэр бүл болонгуутаа түүнтэй хамт амьдарсан. Уг байшинг анх С. ах өөр хүнээс худалдан авах үед ч улсын бүртгэлд бүртгэлгүй байсан бөгөөд намайг С. ахаас худалдан авахад мөн улсын бүртгэлд бүртгэлгүй байсан. ******* надаас 250 толгой бог мал 1 адуу нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний аав 1995 онд нас барж түүнээс хойш би ээжтэйгээ Алдархаан суманд мал маллаж байсан бөгөөд ээж маань 100-д бог малтай байсан. 2000 онд *******тэй гэр бүл болсноос хойш ерөнхийдөө ээжийн маань мал миний хуваарьт өмч болсон. Харин ******* надтай гэр бүл болоход түүний ээж 10-д бог мал, 1 тугалтай үнээ өгөн. 2002 онд би өөрийн хуваарьт өмч болох 88 бог малыг Ж.*******гийн ээжийнд Алдархаан суманд тууж аваачиж өгсөн. Тэгээд бид 2 ажил мэргэжилгүй учир манай ээж, ах хоёрын мал буюу миний хуваарьт хөрөнгө болох өөрийнх нь ээжийнд аваачсан малыг нядлан, лангуу түрээслэн мах зардаг байсан. Мөн эксел машины тухайд энэ машиныг бид хамт амьдарч байх хугацаандаа 1.500.000 төгрөгөөр худалдан авсан юм. Ж.******* биднийг салах үед л бараг явахаа байж ашиглах боломжгүй болсон байсан. ******* салаад явахдаа гэрийн хамаг эд хогшлоо аваад явсан. Одоо надад юу ч байхгүй. Гэрлэлт цуцлуулах шаардлагын тухайд би гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. ******* намайг гэр бүлтэй болсон гэж худлаа бичсэн байх бөгөөд би одоо ганцаараа ах дүү нарынхаараа толгой хорогдож амьдарч байна. Би одоогоор хүүхдийн тэтгэлэг төлөх ямар ч чадваргүй байна. Учир нь надад одоо өөрийн гэсэн орон гэр, хөрөнгө мөнгө, ажил төрөл юу ч алга гэжээ.
Нэхэмжлэгч: Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох гэсэн 3 шаардлагыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлүүлээд, дундын эд хөрөнгө хуваалгах, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах 2 шаардлагаа татан авахыг зөвшөөрч байна. Манай хүүхдүүдийн түрүүч нь их сургуульд орсон. Өнгөрсөн хугацаанд хүүхдүүдээ би өөрөө тэжээн тэтгэж ирсэн. Хүүхдүүдийн хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учраас тэтгэлэг тогтоолгох зайлшгүй шаардлагатай байна. Тийм учраас хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэрлэлт цуцлуулах асуудлыг энэ хуралдаанаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Миний том хүү энэ жил ШУТИС-ийн хүнсний аюулгүй байдлын ангид элсэн орсон. 2 дахь хүүхэд ЕБС-ийн 11-р ангид, 3 дахь хүүхэд ЕБС-ийн 8-р ангид сурч байгаа. 2 жилийн дараа 2 оюутантай болно. Хүүхдүүдээ хүний дайтай мэдлэг боловсролтой болгох талаар өөрийнхөө чадлын хэрээр дэмжиж ажиллана. Хүүхдүүдээ их, дээд сургууль төгсгөхийн тулд ******* гэдэг хүний тус дэм зайлшгүй хэрэгтэй байгаа учраас хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Шүүхээс ******* бид 2-т эвлэрэх 3 сарын хугацаа өгсөн боловч би өөрөө 2 дахь амьдралаа зохиогоод 6,7-н жил болж байна. ******* өөрөө ч мөн өөр амьдралтай байсан. *******ийн хүүхэд нь гарсан. Бид эвлэрэх ямар боломжгүй гэдгийг ******* өөрөө ч мэдэж байсан. Гэсэн хэдий ч ******* ямар нэгэн шалтаг зохиож, хүсэлт гаргаж хэргийг удаашруулж байсан. ******* хүүхдүүдтэйгээ нэг удаа ирж уулзсан. Тэгэхдээ хүүхдүүддээ 10, 10-н мянган төгрөг 1 ундаа, 1 вариан өгсөн байна лээ. Тэгээд явсан. Дараа нь ирэхдээ том охиныг дуудаж уулзсан. Удаа ч үгүй том охин уйлаад орж ирсэн. Яасан бэ? гэтэл ...ээж энэ нэг юм чинь янз янзын юм яриад байна ш дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би ...юу яриад байна? гэтэл охин ... хаана байна? ыг ална гэж занаж, зүхээд байна гэж охин хэлсэн. Тэгээд намайг гэрээс гарахад ******* гэрийн гадаа зогсож байсан. ...Юу болоод байгаа юм бэ? хүүхэдтэйгээ уулзвал уулз, үгүй бол дуугай зайл гэсэн чинь ******* яваад өгсөн. Тэгээд дахиж уулзаагүй. Тэгж байтал Сонгино хайрхан дүүргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлалаас ******* бид 2-ыг дуудаж уулзсан. Би эвлэрэх боломжгүй гэдгээ хэлээд хүсэлт өгөөд явсан. ******* ч мөн эвлэрэх боломжгүй гэдгээ хэлсэн гэв.
Хариуцагч: Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2000 оны 6 сард *******тэй танилцаад 2000 оны 10 сард гэрлэсэн. Түүнээс хойш 8-н жил болоод , ******* 2 гэр бүлээс гадуур харилцаанд орж миний гэр бүл үр хүүхдүүдээс намайг салгасан. Би хүүхдүүдтэйгээ уулзъя гэхэд уулзах боломж өгдөггүй. Миний талаар буруу зүйл хүүхдүүдэд ярьж ойлгуулж, хүүхдүүдийг миний эсрэг хүмүүжүүлсэн. Би хавар хүүхдүүдтэйгээ уулзах гэж очихдоо тай уулзъя гэж хэлснээс ыг ална гэж хэлээгүй. Би гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Миний гэр бүл миний ганц амьдрал, хойшдоо ч өөр амьдрал байхгүй. Хүүхдүүдийн хувьд би өөрөө хүүхдүүдээ асрамждаа авчих юм бол тэжээгээд явахыг хичээнэ. Хүүхдүүдээ маш их санадаг, хэцүү байдаг. Хэрэв шүүх шийдэж өгвөл би гэр бүл үр хүүхдүүдтэйгээ цаашдаа хамт амьдрахад бэлэн байна. Би гэдэг хүнд маш их гомдолтой байна. миний гэр бүл үр хүүхдүүдийг аваад явсан. Миний амьдралаар тоглосон. Болдог бол , ******* 2-т арга хэмжээ авч өгөөч гэж хүсч байна. Ер нь хүний амьдрал үнэ цэнэгүй байдаг юм байна гэж бодогдож байна. Би одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, өөрийн гэсэн гэр оронгүй, ах дүү найз нөхөд нааш харсан бүхнийд хоног төөрүүлдэг. Есүсийн гэрт хүртэл хонодог. Ийм байдлыг минь харгалзаж хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлж өгөөч гэж хүсч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Д.*******ээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг болон дундын эд хөрөнгө гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгөд 2009 онд хийгдсэн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлөр бусад тооцуулахыг хүсч, Д.******* нь Ж.*******д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгөд 2005 онд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж хуваарьт хөрөнгө мөн болохоо тогтоолгохыг тус тус хүсч нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Д.*******ээс дундын эд хөрөнгө гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгөд 2009 онд хийгдсэн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа, нэхэмжлэгч Д.******* нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөд 2005 онд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хуваарьт хөрөнгө мөн болохоо тогтоолгохыг хүссэн тухай шаардлагуудтайгаа холбоотой нотлох баримтаа бүрдүүлж дараа дахин нэхэмжлэхээр тус тус сайн дураараа татан авсан болох нь тэдний шүүх хуралдаан дээр гаргасан тайлбаруудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагуудаас хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой шаардлагыг тусгаарлуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68-р зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан, нэхэмжлэгчийн зүгээс иргэний нэхэмжлэлтэй холбоотой шаардлагуудаа татан авъя харин бусад шаардлагуудыг даруй шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтүүдийг тус тус гаргасан байна.
Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжих, дэмжихгүй байх нь нэхэмжлэгчид олгосон онцгой эрх байдаг ба нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжихгүй байхад түүнийг тусгаарлан шийдвэрлэх асуудал яригдах боломжгүй юм.
Иймд гэрлэгсдийг иргэний нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээ сайн дураар татан авсан гэж үзэх үндэстэй байна.
Хариуцагч Д.******* нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт удаа дараа тайлбарлаж байгаа хэдий ч шүүх доорхи нөхцөл байдлуудыг харгалзан үзэж гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Үүнд: 1-рт шүүхээс гэрлэгсдийг эвлэрүүлэх 3 сарын хугацаа өгсөн ба энэ хугацаанд гэрлэгсэд эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар 2 удаа, хариуцагч дангаараа хүүхдүүдтэйгээ 1 удаа уулзсанаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хязгаарлагдсан байна.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа 2018 оны 02-р сарын 08-ны өдрөөс 2018 оны 0 сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд явагдсан байна.
Энэ хугацаанд нэхэмжлэгч Ж.*******гийн зүгээс 2018 оны 03-р сарын 30-ны өдөр мөн 2018 оны 0 сарын 05-ны өдөр Д.*******тэй эвлэрэх боломжгүй гэдгээ бичгээр тайлбарлаж байжээ.
Дээрх тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэгч Ж.*******г эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд идэвх санаачлагагүй оролцсон, 3 охины эцэг болох Д.*******тэй эвлэрэх оролдлого сэтгэл гаргаагүй, нэхэмжлэгчийн энэхүү нөхцөл байдлаас шалтгаалж Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна гэж дүгнэв.
2-рт Гэрлэгсэд хамт амьдарч байх хугацаандаа хоорондоо таарамж муутай байсан, нөхөр Д.******* нь эхнэр Ж.*******г гэж хүнтэй харддаг байснаас болж тэдний бие биедээ итгэх итгэл буурч тус тусдаа амьдрах болсон байна.
Хариуцагч Д.*******ийн зүгээс гэр бүл салах болсон шалтгаан нь эхнэр Ж.*******г гэгчтэй гэр бүлээс гадуурх харьцаа үүсгэснээс болсон гэж тайлбарлаж байгаа ч хэрэгт үүнийг нотолсон ямар нэгэн баримт байхгүй, тухайн үед Ж.******* нарыг гэр бүлийн харьцаатай байсан эсэхийг одоо тогтоох боломжгүй юм.
03-рт Гэрлэгсэд тусдаа амьдраад олон жил буюу 10 жил болсон байна. Энэ хугацаанд Д.*******ийн зүгээс эвлэрэх гэж 2, 3 удаа Улаанбаатард очиж байсан хэдий ч эвлэрч чадаагүй байна, харин Ж.*******гийн зүгээс ямар нэгэн эвлэрэх санал санаачлага гаргаж байгаагүй байна.
0т Гэрлэгсдийг тусдаа амьдрах энэ хугацаанд нэхэмжлэгч Ж.******* нь тай хамт амьдарч дундаасаа хүүхэд төрүүлсэн, одоо ч хамт амьдарч байгаа болох нь нэхэмжлэгч Ж.*******гийн тайлбар болон 2012 оны 03-р сарын 26-ны өдөр төрсөн охин ын Одгэрэлийн төрсний гэрчилгээ, фото зураг болон бусад баримтаар тогтоогдож байна.
Ийм учир дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Д.*******, Ж.******* нарын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хариуцагч Д.******* хүүхдүүдийн асрамжийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа 3 охиноо өөрийнхөө асрамжинд авмаар байна. Хүүхдүүдээс авсан санал асуулга эргэлзээ төрүүлж байна. Хүүхдүүд яг нэг хүн шиг хариулна гэж байхгүй гэжээ.
2001 оны 05-р сарын 13-ны өдөр төрсөн 16 настай охин Б.*******, 2002 оны 06-р сарын 08-ны өдөр төрсөн 15 настай охин Б.*******, 2006 оны 01-р сарын 19-ний өдөр төрсөн 11 настай охин Б. нарын саналыг өмгөөлөгч Ч.Эрдэнэбатыг байлцуулан авсан байх ба охидууд цаашид ээжтэйгээ амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Хүүхдүүдээс асуусан саналыг хариуцагч Д.*******эд 2018 оны 01-р сарын 15-ны өдөр танилцуулж байсан байх ба хариуцагчийн зүгээс уг саналтай холбоотойгоор ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй байна.
Иймд хүүхдүүдийн саналыг харгалзан тэднийг эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Э. шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа ...хариуцагч Д.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ямар нэгэн орлого олдоггүй болох нь ХААН, ХАС зэрэг банкуудын тодорхойлолтуудаар тогтоогдож байна. Мөн өөрийн гэсэн орон гэргүй, ах эгч хамаатан садныхаараа хоног төөрүүлээд явдаг. Ийм учир түүний энэ байдлуудыг харгалзан хүүхдийн тэтгэлэгийн хэмжээг хуульд зааснаас доогуур хэмжээгээр тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан банкуудын тодорхойлолтуудаар Д.******* нь тухайн банкуудад хуримтлалгүй, хадгаламжийн данс эзэмшдэггүй харилцах дансандаа 0 төгрөгний үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байгаа хэдий ч банкуудын дээрх тодорхойлолтууд нь түүний орлоготой орлогогүйг бүрэн тодорхойлохгүй гэж үзэв.
Нөгөөтэйгүүр Д.******* нь 1970 онд төрсөн 48 настай ба түүнд хөдөлмөр эрхлэхэд саад болох эрүүл мэндийн болон бусад шалтгаан тогтоогдохгүй байна.
Ийм учир Д.*******ийг ямар нэгэн хөдөлмөр эрхэлж орлого олоод түүгээрээ үр хүүхдүүддээ хуульд заасан тэтгэлэг төлөх боломжтой гэж үзэв.
Гэрлэгсэд 2008 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд Д.*******ийн зүгээс эхнэр хүүхдүүд рүүгээ 2, 3 удаа бага багаар мөнгө шилжүүлж байснаас өөрөөр тэжээн тэтгэж байгаагүй, мөн Д.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт ...миний бие хүүхдүүдээ асрамжиндаа авчихвал тэжээгээд аваад явахыг хичээнэ гэж тайлбарласныг тус тус дурьдах нь зүйтэй.
Иймд 2001 оны 05-р сарын 13-ны өдөр төрсөн 16 настай охин Б.*******, 2002 оны 06-р сарын 08-ны өдөр төрсөн 15 настай охин Б.*******, 2006 оны 01-р сарын 19-ний өдөр төрсөн 11 настай охин Б. нарын тэдний эцэг Д.*******ээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүх гэр бүлийн маргаан бүхий энэхүү хэргийг хуульд зааснаар хаалттайгаар хянан хэлэлцэхээр бие даасан шаардлага гаргасан 3дагч этгээдүүдийг хуралдааны танхимаас тусгаарласан байсан ба шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой шаардлагуудаа татан авсан учир 3дагч этгээдүүдийг шүүх хуралдааны танхимд оруулж ирэх шаардлагагүй гэж үзэж хэргийг хаалттайгаар хянан шийдвэрлэсэн болно.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3, 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.******* хариуцагч Д.*******ээс дундын эд хөрөнгө гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгөд 2009 онд хийгдсэн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн тухай шаардлагаасаа, мөн нэхэмжлэгч Д.******* тухайн үл хөдлөх эд хөрөнгөд 2005 онд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хуваарьт хөрөнгө мөн болохоо тогтоолгохыг хүссэн шаардлагуудаа тус тус сайн дураар татан авсан болохыг дурьдсугай.
2. Нэхэмжлэгч дээрх шаардлагуудтайгаа холбоотой нотлох баримтаа бүрдүүлж дахин нэхэмжлэл гаргаж болохыг дурьдсугай.
3. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1дэхь хэсэгт зааснаар Хадган соном овгийн ийн *******, Цоохор овгийн Жамбалжавын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
4. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 20006 оны 01-р сарын 19-ний өдөр төрсөн охин Б., 2001 оны 05-р сарын 13-ны өдөр төрсөн охин Б.*******, 2002 оны 06-р сарын 08-ны өдөр төрсөн охин Б.******* нарыг тэдний эх Ж.*******гийн асрамжид үлдээсүгэй.
5. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2001 оны 05-р сарын 13-ны өдөр төрсөн охин Б.*******, 2002 оны 06-р сарын 08-ны өдөр төрсөн охин Б.******* нарыг 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, 2006 оны 01-р сарын 19-ны өдөр төрсөн охин Б.ыг 16 нас / суралцаж байгаа бол 18 нас / хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулж эцэг Д.*******ээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
6. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар тэдний хэн нэг нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.
7. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдүүд эцэг эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдсугай.
8. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулсан болохыг дурьдаж, Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, хариуцагч Д.*******ийн 70200 төгрөгийг тус тус улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Д.*******ээс 51814 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.
10. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.
11. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
12. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
13. Нэхэмжлэгч хариуцагч болон тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ