Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/132

 

 

 

 

 

 

 

 

 

2025         05              12                                   2025/ШЦТ/132

                                                                       

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Ч.Жаргалан нарын бүрэлдэхүүнтэй,

           Улсын яллагч С.Э,

           Иргэдийн төлөөлөгч О.Н,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б,

            Шүүгдэгч Б.Ц,         

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овгийн Бийн Ц-д холбогдох 25......... дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр Ө аймгийн Хсуманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1, А аймгийн Э сум .. дүгээр баг М .. дугаар байрны.. тоотод оршин суух хаягтай, урьд А аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж, А аймаг дахь сум дундын давж заалдах шатны шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 40 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Ж овогт Б-ийн Ц /РД:Й........../,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Ц нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн Э сум ..дүгээр баг М-ын .. дугаар байрны .. тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Д.А-ийг “архи уусан” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний биед их, бага тархины хоёр талын бөмбөлөгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт. хуйхны цус хуралт, эрүү ясны зөрүүтэй далд хугарал, нүүр, хүзүү, хоёр чихний дэлбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр талын олон хавиргануудын шууд бус хугарал, өвчүүний цус хуралт, баруун уушги авчилт, бүрэн бус уналт, арьсан доорх хий хуралдалт, үнхэлцэг хальсны цус хуралт, баруун бөөрний өөхөн эдийн цус хуралт, зүүн хөмсөг, чихний дэлбэн, гарын сарвуу баруун тавхайд шарх, зөөлөн эдийн няцрал, цээж нуруу, дээд, доод мөчдийн олон тооны зулгаралт, цус хуралт гэмтэл учруулж, тархи цээжний хавсарсан гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд оруулж, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө амь насыг нь хохироосон буюу хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ц-г хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч С.Э яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б “гэм буруу зүйлчлэл дээр мэтгэлцэхгүй, хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судалж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно” гэсэн,

Шүүгдэгч Б.Ц “маш их гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч О.Н “гэм буруутай байна” гэсэн дүгнэлт гаргасан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хавтаст хэргээс:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21 цаг 59 минутад А аймгийн цагдаагийн газар хүлээн авсан 353 дугаартай “... Д.А нь өөрийн нөхөр Б.Ц-д зодуулсан байдалтай олон тооны шарх гэмтэлтэй нас барсан” гэх тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 6- р хуудас/,

-Хэргийн газар 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр үзлэг хийсэн "... хэрэг учрал болсон гэх газар нь А аймгийн Э сумын .. дүгээр багийн нутагт байрлах М-ын .. дугаар байрны .. тоотод байв, ...гаднаас орох хаалганы хатавч хэсэгт сандал байх бөгөөд тухайн сандлын дээд хэсгээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйл цацагдсан байлаа. шалны хулдаас дээр улаан хүрэн өнгийн цус мэт зүйл урсаж хатсан байсныг 1 дугаараар тэмдэглэн гэрэл зургаар бэхжүүлж. ...цус мэт зүйлээр бохирлогдсон модон ганжин байсан ганжинг 2 дугаараар тэмдэглэж үзлэгийн тэмдэглэлээр хураан авч. ...цус мэт зүйлээр бохирлогдсон цэнхэр цоохор өнгийн нимгэн өмд, улаан өнгийн дотоож, ус буцалгагчийн сав болов уу гэмээр төмөр сав байсны 3 дугаараар тэмдэглэж үзлэгийн тэмдэглэлээр хураан авч. ...АРКН1 гэсэн бичиглэл бүхий 0,75 литрийн савлагаа бүхий архины 1 ширхэг хоосон шил, 1 ширхэг хагас архитай шил, АНКН1 гэсэн бичиглэл бүхий хар хөх өнгийн цаасан хайрцаг зэрэг байсныг 6 дугаараар тэмдэглэж...өрөөний гол хэсэгт шал дээр цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр цоохор гудас дээр амь хохирогчийн цогцос байсныг Б үсгээр тэмдэглэв. ” гэх тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 9-12-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би өөрийн том охин болох Д.А-ийг нас барсан талаар 2025 оны 02 дугаар сарын 07-ны өглөө өөрийн төрсөн охин М-гээс сонссон юм. 2025 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 08 цаг өнгөрч байхад М над руу утсаар яриад зул өргөөрэй ээжээ гэж хэлэхээр нь ойлгосон юм Учир нь урд орой нь М надтай утсаар ярьж  А эгчийн бие их муу байна шүү гэж хэлж байсан болохоор би ойлгосон юм. Би амь хохирогч Д.А-тэй 2024 оны 08 дугаар сард гэж санаж байна Ө аймгийн Х суманд өөрийнх нь гэрт уулзаж байсан юм. Ц-ийн нэг гэр нь Ө аймгийн Х суманд байдаг юм. Хамгийн сүүлд 2025 оны 02 дугаар сарын 05-ны өглөө Д.А-тай утсаар яриад ээж би таны явуулсан ургамлыг авчихлаа одоогоос ууж эхэлнэ гэж ярьсан юм Би Улаанбаатар хотоос эмийн ургамал бамбайн цай явуулсан юм тэрийг тосож авчаад надтай ярьсан тэрнээс хойш би Д.А-тэй холбоо бариагүй. Би гомдолтой байна. Өөрийн сайхан охин үрээ алдсан учир их л гомдолтой байна. Би сэтгэцэд учирсан гэм хор, уршгийг тогтоолгохгүй, буруутай этгээдээс нэхэмжлэх зүйл байхгүй учир нь хүүхдүүд нь одоо нэгэнт насанд хүрээд тусдаа гарчихсан амьдрал зохиосон байгаа учраас энэ хүнээс ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 67-68-р хуудас/,

-Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  “...2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр намайг өөрийн гэртээ эхнэртэйгээ хамт байхад амь хохирогч А-ийн төрсөн дүү М нь өөрийн ........ дугаарын утаснаасаа миний .......... дугаарын утас руу 19 цаг 21 минутад  залгаад Ц ахын охин М над руу залгаад аав ээжийг алчихлаа гэж хэллээ, та хувцсаа өмсөөд байж бай А аймгийн төв рүү явъя гэж  хэлсэн бөгөөд удалгүй манай гэрт М болон түүний нөхөр М нар ирж бид гурав 20 цагийн үед Ө аймгийн Х сумын төвөөс А аймгийн төвд 21 цаг өнгөрч байхад ирсэн. ....Ц, А-ын амьдрах Монгол даатгалын байранд ирэхэд хаалгаа тайлахгүй байсан бөгөөд гадна талаас нь дунд цонхоор гэрэл тусгаад харахад цонх нь нээлттэй байсан тул би Мээр дэмнүүлээд өргүүлээд гэрийнх нь цонхоор ортол А дээш харсан нүүр ам нь хөхөрсөн, хөл нь цус болсон байдалтай. Ягаан хөнжилд Ц нь зүүн талаар нь ороод хамт хэвтэж байгаа гэмээр харагдсан. Тэгэхээр нь Ц-г дуудтал сэрэхгүй байхаар нь би юу хийчихээ гээд Ц-г алгадаж автал хэвтэж байснаа инээгээд л дэмийрээд согтуу байдалтай байсан. Тиймээс М цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч цагдаа нар ирээд Ц-г аваад эрүүлжүүлэх байр руу аваад явсан. А бол нас барсан байсан. Энэ хэргийн талаар өөр мэдэх зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагынхан үзлэг хийж байсан. Би А-ийн нүүрийг нь хартал маш их хөхөрсөн байсан. Хөл рүү цус үсэрсэн харагдсан.Гэрт нь ороход шил хагарсан байсан” гэх мэдүүлэг, / 1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/,

-Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  “...2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн орой 19 цаг 16 минутад талийгаачийн охин болох Ц.М залгаад уйлаад байхаар нь яасан бэ гэж минутад асуухад “аав ээжийг алчихлаа та А яваад очооч” гэж хэлсэн. Тэгээд 19 цаг 18 минутад Б.Ц ах руу залгахад урдаас “эгч чинь үхсэн” гэж хэлсэн тэгсэн дахиад М залгаад “та өвөө эмээ 2-ын аль нэгийг нь аваад яваарай” гэхээр нь би Ц ахын аав болох Б ах руу залгаад “М аав ээжийг алчихлаа гээд байна та хоёрын хэн нь явах вэ” гэж хэлээд Б ахын гэрт очоод Б ахыг аваад нөхөр М-ын хамтаар гурвуулаа 19 цаг 34 минутад А аймаг руу гарсан. Тэгээд 21 цаг 30 минутын үед А аймагт ирээд гэр лүү нь орох гээд хаалгыг нь зөндөө нүдсэн боловч онгойлгохгүй болохоор нь гэрийнх нь цонхоор гэрэл тусгаж харахад ягаан хөнжил дотор хүн хэвтэж байгаа харагдсан тэгээд Б ахыг цонхоор нь оруулаад хаалгыг нь Б ахаар онгойлгож гэр лүү нь ороход гэрийн голын өрөөнд дээш харсан байдалтай нүүр ам нь аймар хавдартай 2 хөл нь цус болсон байдалтай харагдаж байсан. Харин Ц ах зүүн гар талд нь хана руу харсан байдалтай унтаж байсан тэгэхээр нь Б ах Ц ахыг дуудаад гуя руу нь алгадахад “хэн бэ” гээд ерөөсөө босохгүй байсан. Харин эгч нас барсан. Тэгээд би 21 цаг 58 минутад цагдаад дуудлага өгөөд бас эмнэлэгт дуудлага өгсөн. Тухайн өдөр би эгч рүү 10 цагийн үед залгаад дуудлага хадгалах үйлчилгээнд бүртгэгдээд байхаар нь би 12 цагийн үед дахин залгахад холбогдохгүй байсан. Би 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн үед ирж Дархан нэхий орж куртик аваад гарах гэж байтал ирээд хоол ид гэхээр нь гэрт очиж хоол идчихээд гарсан эгч жижүүртэй хоносон гээд унтах гээд ороо засчихсан байсан. Тэр үед Ц ахыг Ө аймгийн Х сум руу явсан гэж байсан бөгөөд эгч залгахад Х өнгөрөөд явж байна гэж ярьсан тэгээд нөхөр бид 2-ыг аймгаас гараад Ц-ийн цагаан хаалган дээр таарч уулзаад цааш явсан....Би нарийн сайн мэдэхгүй байна. Миний эгчид удаа дараа гар хүрч байсан. Энэ асуудал нь гэр бүл болсон цагаас хойш эхэлсэн. Манай эгч ч надад хэлдэг байсан. Миний эгч ширүүн хурц зантай, уур нь хурдан гардаг. Ц ахын хувьд тайван зантай олон үггүй. Манай хүргэн болсноос хойш 20 гаран жилийн хугацаанд уурлаж уцаарлаж байхыг хараагүй. Гэхдээ миний эгчид гар хүрдэг байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/,

-Гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн ...Би анх Ц ах А эгчийг гэр бүл болоод удаагүй байхдаа 2003- 2004 оны үед л гэж санаж байна Ө аймгийн Х суманд байхдаа зодож хөмсгийг нь сэт цохисон байхад нь өөрийн биеэр харж байсан ингэж л би Ц ахыг эхнэрээ зоддог юм байна гэж мэдсэн. Үүнээс хойш нэг жилийн дараа санагдаж байна ахин Ц ах А эгчийг зодож байсан. Үүний дараа би Б аймаг руу шилжиж ажиллаад 2013 оны сүүлээр Х сумын хорих ангид буцаж шилжиж ирсэн юм. Намайг Б аймагт ажиллаж байх хугацаанд 2012 онд санагдаж байна би эгчтэй холбогдож хамт У орж өвлийн хувцас авахаар тохиролцож У хотод уулзаад Нарантуул захаар хамт явж байгаад миний эгч Д.А түрүүвчтэй мөнгөө суйлуулсан юм тухайн үед мөнгөө суйлуулснаа эгч мэдээд царай нь сонин болоод би мөнгөө алдчихлаа одоо мөнгө алдсан талаар Ц ах чинь мэдвэл намайг ална шүү дээ гээд аймар айгаад байсан тэр үед би эгчид өөрийн мөнгөө өгөөд та авах зүйлээ аваад яв гээд явуулж байсан энэнээс харахад миний эгчийг Ц гэдэг хүн дарамталдаг юм байна гэж би бодож байсан юм. Үүнээс хойш 2019 оны хавар гэж санаж байна нэг өдөр Ц ах над руу утсаар яриад “энэ архичин эгчээ ирж ав ирж авахгүй бол би энийг чинь алчихна шүү” гэж ярьсан тухайн үед нь би “та ингэж байхаар зүгээр явуулчих миний эгчийг” гэж хэлж байсан яг тэр өдрийн маргааш нь Ц ах фейсбүүкийн чатаар дүрсээ харж яриад миний эгчийг гэртээ өрөөний буланд суулгачихсан миний эгч уйлчихсан сууж байсан тэр үед Ц ах надад хандаж “чи энэ эгчийгээ хар танай эгч чинь одоо ч согтуу байна танай эгч угаасаа архины хамааралтай болсон хүн та нар энэ эгчийгээ мэдэж ав” гээд ярьж байсан. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа миний эгч Д.А над руу яриад миний дүү эгчийгээ тосоод ав Х сумын гүүрнээс гэж ярьсан ингээд би очоод тосож авах үед миний эгчийг аймар зодоод биеийг нь хүрэн эрээн болгоод явуулчихсан байсан ингээд хоёр хоногийн дараа Ц ахыг ирэхээр нь “та миний эгчийг ингэж зодоод яаж байгаа юм гэхэд Ц ах надад хандаж танай эгч ажлынхаа эмэгтэйчүүдтэй нийлж архи уугаад намайг очиж авах гэтэл арын хаалгаар гарч ахиж архи уугаад намайг гэртээ унтаж байгаад сэрэхэд эгч чинь гэртээ орж чадахгүй босго дамнаад тасраад уначихсан байсан юм тийм асуудлаас болж зодсон” гэж хэлж байсан юм. Өөрөөр би эгчийг зодож цохиж байсан асуудлын талаар би мэдэхгүй...тухайн үед амь хохирогч Д.А эгч маань илт гуйвж дайвсан зүйл харагдаагүй боловч жаахан архи уучихсан юм шиг санагдсан учир нь миний эгч тэгж хүн рүү ойр ойрхон залгадаггүй хүн байгаа юм тэр үед эгч над руу дахин дахин залгаад байсан архи уусан үедээ л хүн рүү ойр ойрхон залгаад байдаг юм. ” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 84-86-р хуудас/,

-Гэрч О.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр орой 19 цагийн үед манай эхнэрийн утас руу хүн залгаад удалгүй манай эхнэр М  залгаж байна А эгчийг Ц ах алчихлаа гэж хэллээ гээд хоёулаа хурдан явъя гээд замаараа Ц ахын аав болох Б ахынхаар дайраад Б ахыг аваад А аймаг руу гарсан тэгээд А аймагт 21 цаг өнгөрч байхад ирээд гэрийнх хаалгыг нүдээд онгойлгохгүй байна гээд манай эхнэр Б ах 2 гарч ирсэн. Тэгээд гэрийнх нь цонх онгорхой байсан болохоор Б ахыг цонхоор оруулсан учир нь би хөлөө хугалаад 6 сар болсон болохоор авчирч чадаагүй юм. Тэгээд Б ах цонхоор ороод хаалгыг дотроос нь онгойлгоод эхнэр бид 2 явж ороход голын өрөөний газар ягаан хөнжилд Ц ах А эгч хоёр хэвтэж байсан. Талийгаач эгчийн нүүр хөхөрч хавдсан хөл хэсэг нь хөнжлөөс гарсан цус болсон гудас нь мөн цус болсон байсан. Харин Ц ах талийгаачийн зүүн талд хана руугаа харсан хэвтэж байсан тэгээд Б ах сэрээх гээд гуяа руу алгадахад хэн бэ гээд сэрэхгүй инээгээд байгаа юм уу уйлаад байгаа нь мэдэгдэхгүй байсан, ...Би 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн гэрт нь уулзсан тэрнээс хойш уулзаагүй. Жижүүрээс буусан гээд ороо засаад унтах гэж байсан биед нь ил харагдах шарх, сорви байгаагүй. Эхнэр бид хоёр бүхэл мах идээд гарсан.Тэр үед Ц ах Х суманд явж байгаа гэж байсан. Тэгээд замдаа Цэнхэрийн хаалга нь дээр таараад уулзчихаад цаашаа явсан” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 90-91-р хуудас/,

-Гэрч Ц.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн/ “...2025 оны 02 дугаар сарын 06-ны оройны 21 цагийн орчимд нагац эгч Д.М ...... дугаараас миний ....... дугаар руу залгаж “ээж А чинь нас барчихсан байна миний дүү дүүгээ аваад А аймагт хурдан ир” гэж хэлсэн. Тэгээд би дүү М рүү утсаар залгахад хаана байгааг нь асуугаад очиж аваад А аймгийн зүгт 22 цагийн орчимд хөдлөөд 02 дугаар сарын 07-ны өдрийн өглөө үүрээр 05 цагт А аймгийн Х сумын нутаг элсэн тасархай гэх нэртэй газарт нагац эгч Д.М, хүргэн ах Б хоёр тосч аваад хоорондоо уулзах үед нагац эгч Мээс 02 дугаар сарын 06-ны өдөр манай дүү М нагац эгч рүү утсаар холбогдож аав ээж хоёр болохоо больсон юм шиг байна очоод үзээдэх гэж хэлсний дагуу хүргэн ах Баатар, нагац эгч М, өвөө Б нар Ө аймгийн Х сумаас А аймгийн Э сумын Монгол даатгалын байранд байх аавын гэрт ирэхэд хаалгаа тайлахгүй байсан тэгээд цонх нь онгорхой байхаар нь өвөө Б цонхоор нь ороход аав Ц хөнжилдөө орчихсон согтуу унтаж байсан гэж хэлсэн. Харин ээж ямар байдалтай хаана нь байсан талаар огт мэдээгүй. Мөн манай дүү М нь аав ээж хоёрыг 2025 оны 02 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд утсаа авахгүй байсан гэж хэлж байсан... Би 11 дүгээр анги төгсөх хүртлээ эцэг, эхтэйгээ хамт амьдарсан. Тэр үед эцэг эх хоёр маань хоорондоо ялихгүй зүйлээс болж маргалдаж, аав ээжийн биед гэмтэл учруулдаг байсан. Тэгээд би арван жилээ төгсөөд Оросын холбооны улс руу оюутан болоод явсан зуны амралтаараа ирэх үед эцэг эх маань хоорондоо маргаж муудалцаж, зодолддог байсан асуудал нь хамаагүй багассан. Ер манай эцэг, эх хоёр согтууруулах ундааг тогтмол хэрэглэдэггүй... ” гэх мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 95-97-р хуудас/,

-Гэрч Ц.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“...Би өөрийн ээж Д.А-ийг нас барсан талаар 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр аав ээжтэйгээ холбоо барих гээд утас руу нь залгасан боловч миний ээжийн 89050258 дугаар огт холбогдоогүй би тухайн дугаар руу арав гаран удаа залгасан миний ээж энэ дугаараас өөр дугаар ашигладаггүй юм. Би тухайн үед өөрийн аав Б.Ц-ийн 90901201 дугаар руу мөн адил олон удаа залгасан боловч утас нь дуудаад миний дуудлагыг авахгүй байсан юм. Ингэж байтал 19 цаг 10 минутад миний 88228854 дугаар руу аав Б.Ц-ийн 90901201 дугаараас дуудлага ирсэн бөгөөд утсаа аваад ярихад миний аав Ц согтуу байсан юм тэгэхээр нь би яагаад согтуу байгаа юм бэ? хаана архи уусан юм ээжийн утас яагаад холбогдохгүй байгаа юм гэж асуухад хариуд нь аав маань “би гэртээ байна аав нь ээжийг нь алчихлаа миний охин аавыгаа уучлаарай” гээд уйлаад байсан юм. Үүнээс хойш би аавтайгаа 3-4 удаа ярьсан санагдаж байна тэр үед би балмагдаад яг юу ярьсан гэдгээ одоо санахгүй байна тухайн үед аав маань ямар ч гэсэн уучлаарай гээд уйлаад байсан аавыгаа ч гэсэн юу ярьсан гэдгийг би сайн санахгүй байна. Ингээд би 2025 оны 02 дугаар сарын 06-ны 19 цаг 16 минутад би ээжийнхээ төрсөн дүү М гэх эгч рүү өөрийн 88228854 дугаарын утаснаас 88049034 дугаар руу залгаж аав ээжийг алчихсан гээд согтуу уйлаад яриад байна та ойрхон байдаг юм чинь очоод өгөөч би У хотоос одоо гарлаа гэж хэлсэн юм М эгчийнх Ө аймгийн Х суманд байдаг манай аав ээж хоёр Ө аймгийн Х сумын гаралтай хүмүүс байгаа юм А аймагт аав ээжийн маань хамаатан садан байдаггүй учир би Х-д суманд байдаг М эгчтэй ярьж очоод өгөөч гэж гуйсан юм. Үүнээс хойш аавтайгаа нэг удаа утсаар ярьсан бөгөөд яг юу ярьсан гэдгээ сайн санахгүй байна учир нь би балмагдаад шоконд орсон байсан. Ингээд би өөрөө Улаанбаатар хотоос гарах автомашин хайсан боловч олдохгүй болохоор нь гэрээс гараад такси бариад А аймгийн чиглэлд автомашин, автобус явдаг драгон төв руу явж байтал миний төрсөн ах Ц.М өөрийнхөө ....... дугаараас миний дугаар руу залгаж хаана явж байна гэж асуусан би 3 дугаар эмнэлгийн ойролцоо явж байна гэтэл наанаа хүлээж бай ах нь яваад очъё хамт А явъя гэж хэлсэн ингээд би ахтайгаа уулзаж драгон орж А аймаг явах автомашин хайсан боловч олдоогүй бид хоёр Ө аймаг явах гэж байсан автомашинд сууж 23 цагийн орчим У хотоос гарсан юм. Ингээд М эгчтэй холбоо барьж бид Ө аймгийн автомашинд суучихсан явж байна та замаас тосоод аваач гэж хэлэхэд эгч зөвшөөрч А аймаг, Ө аймаг, Б аймгийн зааг нутаг болох Т гэх газраас М эгч биднийг тосож аваад бид 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 08 цагийн орчимд А аймагт ирсэн юм...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 103-104-р хуудас/,

-Гэрч Ц.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Дээрх өдөр би “Д” нэртэй эмийн санд ажиллаж байсан Уг эмийн санд гоо сайхны зөвлөх ажил хийдэг юм. 2025 оны 02 сарын 05-ны өдрийн орой 21 цаг 35 минутын орчимд үл таних биерхүү, таргандуу байрны эрэгтэй хүн ганцаараа орж ирж Ибоденк нэртэй өвчин намдаах эм авсан. 1 хавтгай буюу дотроо 10 ширхэгтэй байсан. Тэр хүнийг архи уусан эсэхийг би мэдээгүй” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 135-136-р хуудас/,

-Гэрч Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Д.А нь 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эргүүлтэй ажил дээрээ хоносон бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 05-ны өглөө эргүүлээс бууж амарсан. Ингээд 2025 оны 02 дугаар сарын 06-ны өглөө ажилдаа ирэх ёстой байсан ирээгүй юм, ... Д.А нь шударга, зарчимч, хэн нэгэнд хэлье гэсэн үзээ шууд хэлээд явчихдаг. албан үүргээ сайн гүйцэтгэдэг алба хаагч байсан” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 109-110-р хуудас/,

-Гэрч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний ах Б.Ц нь айлын хамгийн том хүүхэд бөгөөд төлөв даруу зантай, үг дуу цөөнтэй, шударга зантай, арван жилийн анги, их дээд сургуулийн анги хамт олондоо болон ажлын хамт олон, хамаатан садныхаа дунд нэр хүндтэй хүн байгаа юм. Амь хохирогч Д.А нь эгчийн хувьд шударга зантай, сэргэлэн элдэв янзын буруу зангүй манай сайн бэр байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 139-140р хуудас/

-Сэжигтэн Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2025 оны 02 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө эхнэрийнхээ амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдээд сэжигтнээр баривчлагдаж байгаа юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, би гэм буруу дээрээ маргахгүй өөр ямар нэгэн ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 160-161-р хуудас/,

-Яллагдагч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрнө. Миний үйлдэлд тохирч байна. Гэм буруу дээрээ маргахгүй. Би одоо болсон асуудлын талаар ярих гэхээр үнэхээр их айж байна. Болсон асуудлын талаар хүнд ярихад хүртэл ичмээр үнэхээр аймар үйлдэл хийсэн юм. Би өөрийн эхнэрээ нас барсныг мэдээд үхмээр санагдаж айсандаа гэрт байсан хоёр шил архийг ганцаараа уусан юм. Өөр зүйл нэмж ярихад үнэхээр хэцүү байна. Би өөрийн хийсэн үйлдэлд үнэхээр гэмшиж, харамсаж байна. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 168-171-р хуудас/,

- А аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эрүүл мэндийн комиссын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “...1. Шинжлүүлэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан байна. Сэтгэцийн өвчингүй тул тэр үедээ өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгож, мэдэж, удирдаж чадах чадвартай байсан. 2. Шинжлүүлэгч нь одоо сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө сэтгэцийн өвчингүй байсан. 3. Сэтгэцийн өвчингүй тул түүнд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Энэ хүнд албадан эмчилгээний ямар нэг арга хэмжээ авах шаардлагагүй. 4. Шинжлүүлэгч Б.Ц нь тухайн үед болсон гэмт хэргийн үйл явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 5. Шинжлүүлэгч Б.Ц нь хэрэг хариуцах чадвартай...” гэх 05 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 20-22-р хуудас/,

- А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.О-ын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “...1. Амь хохирогч Д.А-ийн биед их, бага тархины хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хуйхны цус хуралт, эрүү ясны зөрүүтэй далд хугарал, нүүр, хүзүү, хоёр чихний дэлбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр талын олон хавиргануудын шууд бус хугарал, өвчүүний цус хуралт, баруун уушги авчилт, бүрэн бус уналт, арьсан доорх хий хуралдалт, үнхэлцэг хальсны цус хуралт, баруун бөөрний өөхөн эдийн цус хуралт, зүүн хөмсөг, чихний дэлбэн, гарын сарвуу, баруун тавхайд шарх, зөөлөн эдийн няцрал, цээж, нуруу, дээд, доод мөчдийн олон тооны зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Их, бага тархины хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хоёр талын олон хавиргануудын хугарал, уушги авчилт гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3, 4.1.12-д зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. Эрүү ясны хугарал нь хохирлын хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна, Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр амьдадаа үүсгэгдсэн байна. Хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. 6. Амь хохирогч нь тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдоогүй. Амь хохирогч нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. 1 дүгээр бүлгийн цустай байна. 9. 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 16:20 минутын үед хийсэн цогцсын гадна үзлэгээр нас бараад 36-40 цаг орчим болсон байна. Амь хохирогчийн үтрээнээс авсан наацын шинжилгээнд эр бэлгийн эс илрээгүй....” гэх ........ дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 27-38-р хуудас/, 

А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.О-ын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “..1. Б.Ц-ийн гэх цусанд 1,9 промилли спиртийн зүйл илрэв. 2. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна....” гэх  ....... дугаартай дүгнэлт, /2 дугаар хавтаст хэргийн 45-46-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.М-ын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн "... 1 .Шинжилгээнд ирүүлсэн Д.А гэх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. 2. Шинжилгээнд ирүүлсэн Б.Ц гэх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. 3. Б.Ц-ийн гэх 10 хурууны хумснаас биологийн гаралтай ул мөр илрээгүй. 4. Д.А гэх баруун, зүүн гарын 10 хурууны хумс, цус дээж гэх хатсан цус мэт зүйл, цэнхэр алаг өнгийн өмд, ногоон эрээн өнгийн нимгэн унтлагын хувцас, шаргал өнгийн гутал 1 хос, улаан өнгийн дотоож, улаан хүрэн өнгийн хөхний даруулга, шаргал өнгийн дэрний уут 2 ширхэг, ягаан өнгийн даавуу, улаан эрээн өнгийн даавуу, цэнхэр эрээн өнгийн даавуун дээр хүний цус илэрсэн. Тамхины иш, шаргал өнгийн дэрний уут дээр шүлс илэрсэн. Бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. 5. Д.А гэх баруун, зүүн гарын 10 хурууны хумс, цус дээж гэх хатсан цус, цэнхэр алаг өнгийн өмд, ногоон эрээн өнгийн нимгэн унтлагын хувцас, шаргал өнгийн гутал, улаан өнгийн дотоож, улаан хүрэн өнгийн хөхний даруулга, шаргал өнгийн дэрний уут 2 ширхэг, ягаан өнгийн даавуу, улаан эрээн өнгийн даавуу, цэнхэр эрээн өнгийн даавуун дээрх цуснаас нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь Д.А гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 6. Тамхины иш дээрх шүлснээс нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь Б.Ц гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна. 7. Дэрний уут дээрх шүлс, Б.Ц-ийн гэх 10 хурууны хумс, Б.Ц гэх шүлсний дээжээс нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь Б.Ц гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна...” гэх ЕГО0325/1814 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /2 дугаар хавтаст хэргийн 52-58-р хуудас/,

-А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч С.М-ын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “...1.Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Д.А-ийн гарын дардас шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Д.А-ийн гарын дардас гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй байгаа гарын мөр, дардастай тохирохгүй байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн Б.Ц-ийн гарын дардас шинжилгээнд тэнцэнэ. 4. Шинжилгээнд ирүүлсэн Б.Ц-ийн гарын дардас, гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй байгаа гарын мөр, дардастай тохирохгүй байна. 5.6.7. Шинжилгээнд ирүүлсэн 1-4 хүртэл дугаарласан "Архи" гэсэн нэртэй архины шилнээс бэхжүүлж авсан гарын мөрнүүд шинжилгээнд тэнцэхгүй байна...” гэх ........ дугаартай дүгнэлт, /2 дугаар хавтаст хэргийн 70-73-р хуудас/,

- А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б-ийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон эрээн өнгийн нимгэн унтлагын хувцас, саарал өнгийн цамц, ногоон өнгийн футболк, саарал өнгийн майк, улаан хүрэн өнгийн хөхний даруулга, улаан өнгийн дотоож, цэнхэр алаг өнгийн өмд, шаргал өнгийн гутал, цэнхэр эрээн өнгийн гудасны уут, улаан эрээн өнгийн орны бүтээлэг, ягаан цоохор өнгийн хөнжлийн даавуу, цагаан шаргал өнгийн 2 ширхэг дэрний уут нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Ногоон эрээн өнгийн унтлагын хувцас, цэнхэр алаг өнгийн өмдөнд үүссэн 35мм, 45мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна...” гэх ...... дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 77-83-р хуудас/,

-2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн цогцост үзлэг хийсэн “...177 см урттай, толгойд 15 см урт шаргал хүрэн үстэй, 50 орчим насны эмэгтэй хүний цогцос байв. Зүүн нүдний алимны салстад цус хурсан, нүүр нэлэнхийдээ хавдсан. Духны баруун дээд хэсэгт, 4.2 х 3.2 см, 1.5x1 см улаан өнгийн зулгаралттай. 2 чихний дэлбээ хавдсан. Хөхөлбөр өнгийн цус хурсан. Баруун чихний дэлбээний ар хэсэгт 2.2 см язарсан шархтай, чихний омог хэсэгт 1.5 см язарсан шарх, хар хүрэн цус хуралттай, чихний ар хөхлөг сэртэнгээс баруун хацрын хэсгийг хамарсан 9x3.3 см талбайд хэсэгчлэн улаан хүрэн зулгаралттай, баруун шанаа 1x1 см зулгаралттай, баруун хацарт 4 ширхэг 1-2.2 см хэмжээтэй тасархайтсан улаан ягаан зураасан зулгаралттай, 2 хацар, орчны баруун хэсэгт үрэн ягаан цус хуралттай. Зүүн чихний цэцэг 1 см зүсэгдсэн шарх, омог хэсэгт хар хүрэн цус хуралттай, зүүн хөмсөгний гадна буланд 1,2х 0.2 см ташуу язарсан шархтай, зүүн нүдний зовхи хавдсан хүрэн ягаан өнгийн цус хуралттай, зүүн шанаандаа 7х4 см талбайд хүрэн ягаан өнгийн цус хуралттай, арьс бага зэрэг хонхордуу харагдана. Амны зүүн булангаас гадагш болон эрүүнээс зүүн тийш хоорондоо 1.5 см зайтай 4.5x0.5, 8x0.5 см зэрэгцэн хөндлөн цус хуралттай. Төвөнх орчим 4x3 см талбайд хэсэгчилсэн бүдэг ягаан цус хуралттай, ...баруун доод 3, 4 дүгээр шүдний заагаар доод эрүү яс хугарсан буйланд шархтай, уруулын дотор салстад хурэн ягаан өнгийн цус хуралттай. Баруун мөрний ар дал хэсэгт 4 см, 8-9 см хэмжээтэй 2 ширхэг шулуун зураасан зулгаралттай. Баруун мөрөн дээр 4x0,2 см зураасан зулгаралттай. Баруун мөр бугалганд бүдэг хүрэн болон хөхөлбөр олон тооны жижиг зөв бус хэлбэртэй цус хуралтуудтай. Баруун тохойд улаан хүрэн цус хуралт, 4 ширхэг 0.5-0.5 см хэмжээтэй жижиг зүсэгдсэн шархтай. Баруун шууны хажуу хэсгээр олон тооны тасархайтсан болон зураасан жижиг зулгаралтуудтай, баруун гарын сарвуу бүхэлдээ хавдаж, хүрэн ягаан цус хуралттай, 2.4x0.5 см хоёр ирмэг нь мохоо язарсан шархтай цусан тав тогтсон, баруун өгзөгний доод хэсэгт 4 см, 1 см зулгаралттай баруун гуяны урд дунд хэсэгт 10x2 см бүдэг хөхөлбөр цус хуралттай баруун өвдөг, шилбэнд 6 ширхэг 1-2 см хэмжээтэй хүрэн ягаан цус хуралттай, баруун хөлийн тавхайд 4 см зураасан зулгаралт, эрхий хурууны урд хэсэгт /ул/ 2 ширхэг 0.5, 0.2 см зүсэгдсэн шархтай. Зүүн мөр, бугалгад тохойн хажуу хэсэг хамарсан хүрэн хөхөлбөр өнгийн цус хуралттай, зүүн гарын сарвуу хавдсан хүрэн хөхөлбөр цус хуралттай цөөн тооны жижиг зүсэгдсэн шархтай, зүүн гуяны гадна доод хэсэг, шилбэнд хэсэгчлэн хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралтуудтай. Зүүн шилбэний доод хэсэг, тавхайн хажуу хэсгээр олон тооны жижиг зүсэгдсэн шархнуудтай тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 18-25-р хуудас/,

Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн “..."Д” нэртэй эмийн сан 21 цаг 34 минутаас хойш хугацаанд шүүж үзэхэд гадна орчимд машины зогсоол дээр цагаан енгийн улсын тодорхойгүй тээврийн хэрэгсэл зогсох ба тээврийн хэрэгслээс үл таних эрэгтэй мариалагдуу биетэй хүн бууж тус эмийн сан ганцаараа орж буй дүрс бичлэг байв ” гэх тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 44- 45-р хуудас/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгч тогтоолууд, /1 дүгээр хэргийн 30, 46-р хуудас/

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 0034 дугаартай “Гэрлэсний бүртгэлийн лавлагаа” /1 дүгээр хавтаст хэргийн 200-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар

Хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө А аймгийн Э сум 4 дүгээр баг Монгол даатгалын 23 дугаар байрны 7 тоотод оршин суух гэртээ амь хохирогч Д.А бусдад зодуулж амь насаа алдсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна. Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний амьд явах эрх”-ийн эсрэг гэмт хэрэг мөн байна.

Мөн шүүгдэгч Б.Ц амь хохирогч Д.А нар эхнэр нөхөр буюу гэр бүлийн харилцаатай, хамт амьдрах хугацаанд шүүгдэгч Б.Ц нь амь хохирогчийг зодож, цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан, хэрэг болох цаг хугацаанд шүүгдэгч болон амь хохирогч хоёр гэртээ хоёулахнаа байсан, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өглөө амь хохирогч амь нас хохирох хэмжээний бэртэл гэмтэлгүй, ажлаасаа буусан, тус өдөр амь хохирогч нас бараагүй түүний биед гэмтэл учирсан, амь хохирогч 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө нас барсан нөхцөл байдлууд сэргээн дүрслэгдэж байна.

Шүүгдэгч Б.Ц нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн Э сум .. дүгээр баг Монгол даатгалын .. дугаар байрны .. тоотод оршин суух гэртээ өөрийн эхнэр Д.А-ийг “архи уусан” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож түүний биед их, бага тархины хоёр талын бөмбөлөгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хуйхны цус хуралт, эрүү ясны зөрүүтэй далд хугарал, нүүр, хүзүү, хоёр чихний дэлбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр талын олон хавиргануудын шууд бус хугарал, өвчүүний цус хуралт, баруун уушги авчилт, бүрэн бус уналт, арьсан доорх хий хуралдалт, үнхэлцэг хальсны цус хуралт, баруун бөөрний өөхөн эдийн цус хуралт, зүүн хөмсөг, чихний дэлбэн, гарын сарвуу баруун тавхайд шарх, зөөлөн эдийн няцрал, цээж нуруу, дээд, доод мөчдийн олон тооны зулгаралт цус хуралт гэмтэл бүхий амь нас аврагдах боломжгүй,  хавсарсан хүнд гэмтэл учруулж хохирогч Д.А-ийн амь насыг хохироож, хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн  болох нь:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 08 цаг өнгөрч байхад М над руу утсаар яриад зул өргөөрэй ээжээ гэж хэлэхээр нь ойлгосон, учир нь урд орой нь М надтай утсаар ярьж А эгчийн бие их муу байна шүү гэж хэлж байсан. ...Би өөрийн сайхан охин үрээ алдсан учир их л гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  “...гэрийнх нь цонхоор ортол А дээш харсан нүүр ам нь хөхөрсөн, хөл нь цус болсон байдалтай, ягаан хөнжилд Ц нь зүүн талаар нь ороод хамт хэвтэж байгаа гэмээр харагдсан. ...А бол нас барсан байсан, А-ийн нүүрийг нь хартал маш их хөхөрсөн, хөл рүү цус үсэрсэн харагдсан” гэх мэдүүлэг,

гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  “...гэр рүү нь ороход гэрийн голын өрөөнд дээш харсан байдалтай нүүр ам нь аймар хавдартай 2 хөл нь цус болсон байдалтай харагдаж байсан. Харин Ц ах зүүн гар талд нь хана руу харсан байдалтай унтаж байсан тэгэхээр нь Б ах Ц ахыг дуудаад гуя руу нь алгадахад “хэн бэ” гээд ерөөсөө босохгүй байсан. Харин эгч нас барсан. ...Тухайн өдөр би эгч рүү 10 цагийн үед залгаад дуудлага хадгалах үйлчилгээнд бүртгэгдээд байхаар нь би 12 цагийн үед дахин залгахад холбогдохгүй байсан. Би 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн үед ирж Дархан нэхий орж куртка аваад гарах гэж байтал ирээд хоол ид гэхээр нь гэрт очиж хоол идчихээд гарсан эгч жижүүртэй хоносон гээд унтах гээд ороо засчихсан байсан. Тэр үед Ц ахыг Ө аймгийн Х сум руу явсан гэж байсан бөгөөд эгч залгахад Х өнгөрөөд явж байна гэж ярьсан тэгээд нөхөр бид 2-ыг аймгаас гараад Цэнхэрийн цагаан хаалган дээр таарч уулзаад цааш явсан. ...Миний эгчид удаа дараа гар хүрч байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.М-ийн дахин өгсөн ...2003-2004 оны үед л гэж санаж байна Ө аймгийн Х суманд байхдаа зодож хөмсгийг нь сэт цохисон байхад нь өөрийн биеэр харж байсан ингэж л би Ц ахыг эхнэрээ зоддог юм байна гэж мэдсэн. Үүнээс хойш нэг жилийн дараа санагдаж байна ахин Ц ах А эгчийг зодож байсан. 2012 онд санагдаж байна би эгчтэй холбогдож хамт Улаанбаатар орж өвлийн хувцас авахаар тохиролцож Улаанбаатар хотод уулзаад Нарантуул захаар хамт явж байгаад миний эгч Д.А түрүүвчтэй мөнгөө суйлуулсан юм тухайн үед мөнгөө суйлуулснаа эгч мэдээд царай нь сонин болоод би мөнгөө алдчихлаа одоо мөнгө алдсан талаар Ц ах чинь мэдвэл намайг ална шүү дээ гээд аймар айгаад байсан тэр үед би эгчид өөрийн мөнгөө өгөөд та авах зүйлээ аваад яв гээд явуулж байсан энэнээс харахад миний эгчийг Ц гэдэг хүн дарамталдаг юм байна гэж би бодож байсан юм. Үүнээс хойш 2019 оны хавар гэж санаж байна нэг өдөр Ц ах над руу утсаар яриад “энэ архичин эгчээ ирж ав ирж авахгүй бол би энийг чинь алчихна шүү” гэж ярьсан тухайн үед нь би “та ингэж байхаар зүгээр явуулчих миний эгчийг” гэж хэлж байсан яг тэр өдрийн маргааш нь Ц ах фейсбүүкийн чатаар дүрсээ харж яриад миний эгчийг гэртээ өрөөний буланд суулгачихсан миний эгч уйлчихсан сууж байсан тэр үед Ц ах надад хандаж “чи энэ эгчийгээ хар танай эгч чинь одоо ч согтуу байна танай эгч угаасаа архины хамааралтай болсон хүн та нар энэ эгчийгээ мэдэж ав” гээд ярьж байсан. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа миний эгч Д.А  над руу яриад миний дүү эгчийгээ тосоод ав Х сумын гүүрнээс гэж ярьсан ингээд би очоод тосож авах үед миний эгчийг аймар зодоод биеийг нь хүрэн эрээн болгоод явуулчихсан байсан... ” гэх мэдүүлэг,

Гэрч О.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгээд Б ах цонхоор ороод хаалгыг дотроос нь онгойлгоод эхнэр бид 2 явж ороход голын өрөөний газар ягаан хөнжилд Ц ах А эгч хоёр хэвтэж байсан. Талийгаач эгчийн нүүр хөхөрч хавдсан хөл хэсэг нь хөнжлөөс гарсан цус болсон гудас нь мөн цус болсон байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 06-ны 21 цагийн орчимд нагац эгч Д.М над руу залгаж “ээж А чинь нас барчихсан байна миний дүү дүүгээ аваад А аймагт хурдан ир” гэж хэлсэн. ...02 дугаар сарын 06-ны өдөр манай дүү М нагац эгч рүү утсаар холбогдож аав ээж хоёр болохоо больсон юм шиг байна очоод үзээдэх гэж хэлсний дагуу хүргэн ах Б , нагац эгч М, өвөө Б нар Ө аймгийн Х сумаас А аймгийн Э сумын Монгол даатгалын байранд байх аавын гэрт ирэхэд хаалгаа тайлахгүй, цонх нь онгорхой байхаар нь өвөө цонхоор нь ороход аав Ц хөнжилдөө орчихсон согтуу унтаж байсан гэж хэлсэн... ” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Ингээд байж байтал 19 цаг 10 минутад миний дугаар руу аав Б.Ц-ийн дугаараас дуудлага ирсэн бөгөөд утсаа аваад ярихад миний аав Ц согтуу байсан юм тэгэхээр нь би яагаад согтуу байгаа юм бэ? хаана архи уусан юм ээжийн утас яагаад холбогдохгүй байгаа юм гэж асуухад хариуд нь аав маань “би гэртээ байна аав нь ээжийг нь алчихлаа миний охин аавыгаа уучлаарай” гээд уйлаад байсан юм. Үүнээс хойш би аавтайгаа 3-4 удаа ярьсан санагдаж байна тэр үед би балмагдаад яг юу ярьсан гэдгээ одоо санахгүй байна тухайн үед аав маань ямар ч гэсэн уучлаарай гээд уйлаад байсан. ...Ингээд би 2025 оны 02 дугаар сарын 06-ны 19 цаг 16 минутад би ээжийнхээ төрсөн дүү М гэх эгч рүү залгаж аав ээжийг алчихсан гээд согтуу уйлаад яриад байна та ойрхон байдаг юм чинь очоод өгөөч би Улаанбаатар хотоос одоо гарлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

 Гэрч Ц.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2025 оны 02 сарын 05-ны өдрийн орой 21 цаг 35 минутын орчимд үл таних биерхүү, таргандуу байрны эрэгтэй хүн ганцаараа орж ирж Ибоденк нэртэй өвчин намдаах эм авсан. 1 хавтгай буюу дотроо 10 ширхэгтэй байсан. Тэр хүнийг архи уусан эсэхийг би мэдээгүй” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Д.А нь 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эргүүлтэй ажил дээрээ хоносон бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 05-ны өглөө эргүүлээс бууж амарсан. Ингээд 2025 оны 02 дугаар сарын 06-ны өглөө ажилдаа ирэх ёстой байсан ирээгүй юм...” гэх мэдүүлэг,

 

  Сэжигтэн Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2025 оны 02 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө эхнэрийнхээ амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдээд сэжигтнээр баривчлагдаж байгаа юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, би гэм буруу дээрээ маргахгүй өөр ямар нэгэн ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Яллагдагч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрнө. Миний үйлдэлд тохирч байна. Гэм буруу дээрээ маргахгүй. Би одоо болсон асуудлын талаар ярих гэхээр үнэхээр их айж байна. Болсон асуудлын талаар хүнд ярихад хүртэл ичмээр үнэхээр аймар үйлдэл хийсэн юм. Би өөрийн эхнэрээ нас барсныг мэдээд үхмээр санагдаж айсандаа гэрт байсан хоёр шил архийг ганцаараа уусан юм. Өөр зүйл нэмж ярихад үнэхээр хэцүү байна. Би өөрийн хийсэн үйлдэлд үнэхээр гэмшиж, харамсаж байна. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.О-ын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн .......... дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 

А аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эрүүл мэндийн комиссын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “...1. Шинжлүүлэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан байна. Сэтгэцийн өвчингүй тул тэр үедээ өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгож, мэдэж, удирдаж чадах чадвартай байсан. 5. Шинжлүүлэгч Б.Ц нь хэрэг хариуцах чадвартай...” гэх 05 дугаартай дүгнэлт, 

А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.О-ын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “..1. Б.Ц-ийн гэх цусанд 1,9 промилли спиртийн зүйл илрэв. 2. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна....” гэх ....... дугаартай дүгнэлт,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.М-ын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ......... дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч С.М-ын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ........ дугаартай дүгнэлт,

А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б-ийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ........ дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл,

 Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн “Дондог боржигин” нэртэй эмийн сан 21 цаг 34 минутаас хойш хугацаанд шүүж үзэхэд гадна орчимд машины зогсоол дээр цагаан енгийн улсын тодорхойгүй тээврийн хэрэгсэл зогсох ба тээврийн хэрэгслээс үл таних эрэгтэй мариалагдуу биетэй хүн бууж тус эмийн сан ганцаараа орж буй дүрс бичлэг байв” гэх тэмдэглэл, 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгч тогтоолууд,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 0034 дугаартай “Гэрлэсний бүртгэлийн лавлагаа” зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Б.Ц-ийн яллагдагчаар болон шүүгдэгчээр хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа учир түүний мэдүүлгийг нотлох баримтаар тооцсон болно.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 3 дугаар зүйл “...Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй...”, “Монгол Улсын Үндсэн Хууль”-ийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх “...Амьд явах  эрхтэй...” гэж тус тус заасан бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний амьд явах эрх”-ийг тус тус баталгаажуулсан.

 

Хүнийг алах гэмт хэрэг гэж бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байх бөгөөд энэхүү хүний амьд явах халдашгүй эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

            Уг гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ц 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр амь хохирогчийн биед гэмтэл учруулж, уг гэмтлийн улмаас амь хохирогч 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө нас барсныг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

                Амь хохирогч Д.А нь А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ......... дугаартай дүгнэлтээр “тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ц нь “Архи уулаа гэх” гэх ялимгүй зүйлээр шалтаглан хохирогчийг  хайруулын таваг, төмөр хогийн шүүрний иш, модон ганжин, ус буцалгагч мэт зүйлээр цохиж зодсон үйлдлийн улмаас амь хохирогчийн биед их, бага тархины хоёр талын бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хуйхны цус хуралт, эрүү ясны зөрүүтэй далд хугарал, нүүр, хүзүү, хоёр чихний дэлбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр талын олон хавиргануудын шууд бус хугарал, өвчүүний цус хуралт, баруун уушги авчилт, бүрэн бус уналт, арьсан доорх хий хуралдалт, үнхэлцэг хальсны цус хуралт, баруун бөөрний өөхөн эдийн цус хуралт, зүүн хөмсөг, чихний дэлбэн, гарын сарвуу баруун тавхайд шарх, зөөлөн эдийн няцрал, цээж нуруу, дээд, доод мөчдийн олон тооны зулгаралт цус хуралт бүхий гэмтэл учирч Д.Алтанцэцэгийн амь нас хохирсон нь шалтгаант холбоотой, түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид

-онц харгис хэрцгийгээр гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа, хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдэрхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдснийг ойлгох ба шүүгдэгч Б.Ц-ийн хохирогчийн биед олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан байдал дээрх шинжийг хангасан гэж, 

мөн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, нэгэн адил хамаарах.”-ыг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Ц, хохирогч Д.А нар нь гэр бүлийн харилцаатай, хамааралтай эхнэр, нөхөр байсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтас хэргийн 200 дахь тал/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ц-г хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг тус бүр бүрэн хангаж байна үзэв.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Б.Ц нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.А-ийг зодож олон тооны гэмтэл учруулж, онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн  2.1, 2.8-д заасан “хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн” гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул дээрх гэмт хэрэгт түүнийг гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч О.Н нь “ Шүүгдэгчийг гэм буруутай байна ” гэсэн дүгнэлтийг гаргасан нь хэргийн нөхцөл байдал, шүүхээс гаргасан шийдвэртэй нийцэж байгаа бөгөөд үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

 

А аймгийн Прокурорын газрын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн  2512000000028 дугаартай “яллах дүгнэлт”-д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэрийг “Д.А” гэж бичжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг  Д.А болох нь тогтоогдсон, яллах дүгнэлтэд бичигдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэрийг Д.А гэж бичигдсэнийг прокурор шүүхийн хэлэлцүүлэгт залруулж тайлбарласан, энэ байдал нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй, бичиг техникийн шинжтэй алдаа гэж үзсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас Д.А-ийн амь нас хохирсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А нь “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тайлбарыг өгсөн байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна, харин энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хүнд хор уршиг учирсан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар 23 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 94 хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцуулах...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б “хуульд заасан хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн,

Шүүгдэгч Б.Ц “хуульд заасан хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх  болон хүндрүүлэх  нөхцөл тогтоогдооогүй гэж үзсэн болно. 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа

гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга, хохирогчид учирсан гэмтлийн шинж зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн хэсгийн 2.1, 2.8-д зааснаар 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялыг  хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэсэн санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  “арван хоёр жилээс хорин жил, эсхүл бүх насаар нь хорих” гэж хуульд заасан, улсын яллагчийн шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ түүнд 23 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал нь хуульд нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ЦХШЗ/07 дугаартай шүүгчийн захирамжаар сэжигтнээр, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ЦХШЗ/09 дугаартай захирамжаар цагдан хоригдож, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ЦХШЗ/11 дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ЦХШЗ/18 дугаартай шүүгчийн захирамжаар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгажээ.

 

Шүүгдэгч Б.Ц 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл  нийт 94 /ерэн дөрөв/ хоног цагдан хоригдсон хугацааг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ус буцалгагчийн суурь, бүдэг ягаан өнгийн хэлбэрээ бага зэрэг алдсан бариул хэсэг нь салсан хайруулын таваг, ус буцалгагчийн бариул гэмээр хар өнгийн хуванцар эд зүйл, хайруулын тавагны таг гэмээр шил нь хагарч гэмтсэн төмөр хүрээ, хайруулын тавагны бариул гэмээр хар өнгийн хуванцар эд зүйл, цагаан өнгийн бариултай төмөр хогийн шүүрний иш, шалгар өнгийн модон ганжин, ус буцалгагч гэмээр төмөр сав зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдолтой гэсэн болохыг тус тус дурдав.

 

шүүгдэгч Б.Ц-д хорих ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Бийн Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан  хэсэгт заасан “онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийн цагдан хоригдсон 94 /ерэн дөрөв/ хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ус буцалгагчийн суурь, бүдэг ягаан өнгийн хэлбэрээ бага зэрэг алдсан бариул хэсэг нь салсан хайруулын таваг, ус буцалгагчийн бариул гэмээр хар өнгийн хуванцар эд зүйл, хайруулын тавагны таг гэмээр шил нь хагарч гэмтсэн төмөр хүрээ, хайруулын тавагны бариул гэмээр хар өнгийн хуванцар эд зүйл, цагаан өнгийн бариултай төмөр хогийн шүүрний иш, шаргал өнгийн модон ганжин, ус буцалгагч гэмээр төмөр сав зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт хураагдсан 1 ширхэг сиди, флаш диск 1 ширхгийг хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ОРХОНТАМИР

 

                        ШҮҮГЧИД                                           П.ГАНДОЛГОР

 

                                                               Ч.ЖАРГАЛАН