| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2017/03687/И |
| Дугаар | 184/ШШ2018/01050 |
| Огноо | 2018-04-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 184/ШШ2018/01050
| СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР |
| 2018 оны 04 сарын 26 өдөр Дугаар 184/ШШ2018/01050 Улаанбаатар хот |
| г МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС п Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.А даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Д.Б, Нэхэмжлэгч: О.Н нарын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Ц.Э-д холбогдох Газар чөлөөлүүлэх, албадан нүүлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Д.Б, О.Н нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, тэдний төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.Б .. дугаар нэгж талбар бүхий 349 m2 газрыгСХД-н Засагдаргын 2015 оны ... тоот захирамжаар, миний ээж О.Н .. тоот .. нэгж нэгж талбар бүхий 500 m2 газрыг СХД-н Засаг даргын 2013 оны .. тоот захирамжаар хууль ёсны дагуу өөрийн эзэмшлийн газар болгон авсан. Гэвч Ц.Э гэгч нь 2015 онд нэхэмжлэгч бидний газар дээр гэр бүлээрээ өөрсдийн дураар нүүн ирцгээсэн. Миний бие тухайн хашаанд амьдардаггүй ба хашааг суллахыг шаардахад бид өмнөх эзнээс худалдан авсан бидний газар хэмээн үндэслэлгүй зүйл хэлдэг. Анх нэг айл нүүн ирсэн бол одоо гурван айл болсон.______ _________________ ____ Эдгээр хууль бус оршин суугчид нь баг хороон дээр ямар нэгэн бүртгэлгүй иргэд байдаг ба газрын албанаас газар чөлөөлөх тухай 2017051256, 2017042735 дугаар бүхий шаардах хуудсуудыг хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу өгдөггүй. Дүүргийн газрын албанаас албадан чөлөөлөх гэж очсон ажилчид руу мод чулуу шидэн удаа дараа хөөн явуулсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн |
| авч Сонгинохайрхан дүүргийн 30-р хороо, Чулуутын 9-р гудамжны 36, 36а тоот хаягтай газрыг албадан чөлөөлж, хууль бус оршин суугч Ц.Э г нүүлгэж өгнө үү. СХД-ийн Газрын алба болон Засаг даргаас Д.Б, О.Н нарт 36, 36а тоот хаягт байрших газрыг, Ц.Э-д 25 тоотод байрших газрыг эзэмшүүлэхээр гЭрчилгээ олгосон байна. Газрын албанд хийгдсэн санд нь байгаа кадастраар 36, 36а тоот дээр Ц.Э амьдарч байгаа нь харагддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв. Хариуцагч Ц.Э , түүний төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь энэ газрыг 2014 оноос хойш эзэмшиж амьдарч байгаа болно. Тухайн үед энэ газрыг өөрийн нэр дээр эзэмших хүсэлтээ СХД-ийн Газрын албанд гаргахад кадастрын зургаа хийлгээд хашаа бариад хашааны зургаа аваад ир гэсэн. Тэр үед хөдөө орон нутгийн паспорттай байсан болохоор хуучин эзэмшиж байсан Мандахсүрэнгийн нэр дээр гэрчилгээ гарсан. Энэ хаяг дээр Мандахсүрэнгээс өөр хүн амьдардаг эсэхийг хорооноос лавлахад амьдардаггүй гэсэн хариу өгсөн. 2017 оны хавар би жирэмсэн гэртээ ганцаараа байхад хэсэг залуус Нарантуяагийн хамт ирж түлхэж, дайрч доромжлон янз бүрээр хэлж байсан, 30-р хорооны манай хэсгийн ахлагч энэ хүмүүс ямар ч бичиг баримтгүй хороон дээр ирээд хэл ам болоод байна гэж ярьсан. Одоо болохоор өөр хаягаар гэрчилгээ гаргуулаад манайхтай маргаан хийгээд байна. Манайхыг анх буухад ямар ч хашаа байгаагүй, хүн амьдардаггүй байсан ба анхнаасаа хашаатай, хүн амьдардаг байсан бол бид энд буухгүй шүү дээ. Миний охин энэ хаяг дээр сургуульд явдаг, би 2 нялх хүүхэдтэй тул энэ газраас нүүх боломжгүй. Анхнаасаа бичиг баримтаа бүрдүүлж буусан тул хууль бусаар буусан гэж бодохгүй байна, өөрийнхөө газар дээр амьдарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэв. Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Д.Б, О.Н нар нь хариуцагч Ц.Э д холбогдуулан газар чөлөөлүүлэх, албадан нүүлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Сонгинохайрхан дүүргийн 30- р хороо, Чулуутын 9-р гудамж, 36, 36а тоот хаягт байршилтай газрын, Ц.Э гийн гэрчилгээ дээрх 25 тоот хаягт байршилтай газрын Газрын албаар баталгаажсан албан ёсны кадастрын зургаас үзэхэд Ц.Э нь манай газар дээр хууль бусаар амьдарч буй тул албадан нүүлгүүлэн уг газрыг чөлөөлүүлэх гэж, хариуцагч тал нь татгалзлын үндэслэлээ ...Анхнаасаа энэ газарт буусан, айл, хашаа байгаагүй, зохих журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлээд гэрчилгээгээ авсан, хууль бусаар амьдарч байгаа гэж бодохгүй байна, эдгээр хүмүүс нь сүүлд гарч ирээд гэрчилгээ гаргуулаад хэл ам хийгээд байгаа гэж тус тус тайлбарлан маргадаг. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өөрийн эзэмшлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагыг нэхэмжлэгч нар нь гаргах эрхтэй байна. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч талаас нэхэмжпэлийн шаардлагаа Д.Б-д Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын |
| 2015 оны 12 оарын 04-ний өдрийн ... тоот захирамжаар мөн ... тоот нэгж талбарын дугаартай, 349 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, О.Нарантуяад ... дугаартй 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрээр, хариуцагч талаас татгалзаж буй үндэслэлээ С.М-нд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 9 сарын 07-ны өдрийн ... тоот захирамжаар мөн дүүргийн ....тоот нэгж талбарын дугаартай, 500 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр, С.М-гээс Ц.Э д уг газар эзэмших эрхийг шилжүүлсэн 2016 оны 12 сарын 23-ны өдрийн гэрээгээр тус тус маргаж буй газрын хууль ёсны эзэмшигч гэдгээ нотолно гэдэг. Дээрх Засаг даргын захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын албаар баталгаажсан, санд нь орсон газрын байршлын кадастрын зургууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хуулийн үндэслэлтэй гэж үзэв. Нэхэмжлэгч нар нь ... тоот хаягт байрших газрыг, хариуцагч нь мөн хорооны ... тоот хаягт байрших газрыг эзэмших эрхтэй хууль ёсны эзэмшигч болох нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар нотлогдож байна. Талуудын маргааны гол зүйл нь Засаг даргын захирамжаар олгогдсон газар эзэмших эрхэд заагдсан газрыг буюу кадастрын зураг дээрх газраа эзэмшиж байгаа, эсхүл бусдын газрыг хууль бусаар эзэмшиж байгаа эсэх асуудал байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан мэдээллийн санд орсон гэх Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас ирүүлсэн баримтуудаас дүгнэхэд О.Нарантуяагийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зурагт заагдсан нэгж талбарын |
| 1 | 5311615.13 | 637045.31 | 1-2 | 5.32 |
| 2 | 5311620.43 | 637044.83 | 2-3 | 43.22 |
| 3 | 5311663.45 | 637040.67 | 3-4 | 12.43 |
| 4 | 5311664.69 | 637053.03 | 4-5 | 27.09 |
| 5 | 5311638.30 | 637059.13 | 5-6 | 15.55 |
| 6 | 5310624.10 | 637062.39 | 6-7 | 1.32 |
| 7 | 5311623.89 | 637061.08 | 7-8 | 2.47 |
| 8 | 5311621.50 | 637060.46 | 8-9 | 12.95 |
| 9 | 5311616.77 | 637048.40 | 9-10 | 0.91 |
| 10 | 5311615.96 | 637047.99 | 10-1 | 2.81 |
| гэх эргэлтиин цэгүүд Д.Батмөнхийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зурагт заагдсан
цэгүүд С.Мандахсүрэнгийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зурагт заагдсан нэгж талбарын 1 5311634.97 637012.36 1-2 26.49 _____________________________ 2 5311634.97 637015.53_______ 2-3______________________ 15.17
гэх эргэлтийн цэгүүд хоорондоо давхцаагүй болно. Хариуцагч Ц.Э гийн “..тухайн газарт хүн буугаагүй, хашаа бариагүй байсан, манайх дэнж дээр байрладаг” гэх мэдүүлгийг, нэхэмжпэгч талын “...тэр дэнж |
| дээрх хэсэг нь манай газар, 25 тоотын газар нь жалгархуу газар байдаг" гэх мэдүүлэг, тайлбарууд, Сонинохайрхан дүүргийн Газрын албаны 2017 оны 6 сарын 14-ний өдрийн 14/889 дугаартай "Иргэн О.Нарантуяа таны хүсэлтийн дагуу газар дээр нь очижхэмжилт хийсэн. Иргэн Эрдэнэтуяа нь Д.Б, О.Н нарын газар дээр амьдарч байгаа тул манай албанаас газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлсэн боловч газрыг чөлөөлэөгүй байна" гэх албан бичиг, 2017 оны 8 сарын
Иймд хариуцагч Ц.Э тухайн маргаж буй газрыг /ууль бусаар эзэмшиж байгаа болох нь зохигчдын тайлбар, Газрын албаны албан бичгүүд болон дээр дүгнэсэн үйл баримтаар нотлогдож байх тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч нарын эзэмшлийн 36, 36а тоот хаягт ба^рших газрыг чөлөөлүүлж, албадан нүүлгэх үндэслэлтэй, харин тухайн газрын хувьд хариуцагчийн эзэмшил хууль буюу гэрээний дагуу үүссэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар нотлогдоогүй байх тул түүний эзэмшлийг хууль ёсны дагуу гэж үзэх үндэслэлгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
|
|
|
| ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ |
| Э.А' |
| I |