Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2020/03008

 

 

2020 11 05

183/ШШ2020/03008

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ................ тоотод байрлах  ю ххк/РД:.........................5/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн .................... тоотод оршин суух Х  овогт Д-ийн Р /РД:............../-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 195.778.984 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ш. /ШТЭҮД:00000/, гэрч Ч.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Ю ББСБХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч  ю ххкболон хариуцагч Д.Р нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 245.778.984 төгрөгийг хүүгүйгээр, 9 сарын хугацаатай зээлсэн №ЗГ/1 тоот зээлийн гэрээ байгуулагдсан. Мөн зээлийн гэрээтэй хамт №БГ/2016/01 дугаартай үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулсан байдаг. Хариуцагч Д. Рнь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүй тул барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг 50.000.000 төгрөгөөр тооцож, хариуцагч Д.Р-ийн эцэг Ч.Д-тэй харилцан тохиролцоод 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөророн сууцыг бэлэглэлийн журмаар шилжүүлж авсан. Энэ нь хууль зөрчихгүй бөгөөд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсэгт барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно. Мөн Барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ. Хариуцагч Д.Рнь үлдэгдэл 195.778.984 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй байна. Энэ хугацаанд зээлээ төлөх талаар мэдэгдэл хүргүүлж, утсаар холбогдож байсан болно. Нэхэмжлэгч Ю ББСБХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Л.Д, түүний дүү Л.Д нар бөгөөд одоо Америкийн нэгдсэн улсад байгаа. Барьцааны зүйл болох орон сууцыг шилжүүлж аваад баталгаа хийгээгүй гэж хэлсэн. Иймд зээлийн гэрээний үүрэгт холбогдуулан үлдэгдэл төлбөр 195.778.984 төгрөгийг хариуцагч Д.Р-оос гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ш.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн барьцааны гэрээ нь гарын үсэггүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй учир хүчин төгөлдөр бус юм. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн эцэг Ч.Д-гийн орон сууцыг хууран мэхэлж авсан. Орон сууцыг шилжүүлж авахдаа хэдэн төгрөгөөр тооцож авсан нь тодорхойгүй байна. Цааш хэдэн төгрөгөөр худалдсан нь хамаагүй. Хариуцагч Д.Рнь нэхэмжлэгч ЮХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Д, түүний ах Л.Д нартай төрөл садныхолбоотой хүмүүс юм билээ. Тэгээд хариуцагч Д.Р-ид компанийн хувьцааны 10 хувийг тооцож өгөхөөр тохиролцож, Ю -ийн гүйцэтгэх захирлаар ажиллуулсан боловч уг үүргээ биелүүлээгүй тул хариуцагч Д.Рнь зээлийн гэрээнд заасан төлбөрийг дээрх компанийн 10 хувийн хувьцаанд харилцан тооцож, төлбөрөө төлсөн гэж ойлгосон. Гэтэл нэхэмжлэгч Юу ББСБХХК-аас 2016 оны 7 сарын 01-ний өдөр байгуулсан 000000000 тоот гарын үсэг зураагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй барьцааны гэрээг үндэслэн хариуцагч Д.Р-ийн эцэг Ч.Д-ийн орон сууцыг 50.000.000 төгрөгт тооцон авсан нь Иргэний хуульд заасны дагуу хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Мөн нэхэмжлэгч нь хэрэв үүргийн гүйцэтгэлд хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан бол барьцааны эд зүйлийг хүлээн авсан бол үүргийн гүйцэтгэл дуусгавар болно гэж хуульд заасан Юу Би капитал кредит ББСБ ХХК болон Д.Р нарын хооронд хийгдсэн хэлцэлд түүний эцэг Ч.Дашдэлэгийн байрыг тооцон авч өрийг хаасан. Энэ тухай баталгаа үйлдэж, түүн дээр Юу Би капитал кредит ББСБ ХХК-ийн захирал Л.Д  гарын үсэг зурж баталгаажуулсан тул талууд шүүхийн бус журмаар хөрөнгийг шилжүүлэн авч үүргийг дуусгавар болсон гэж үзэх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Иймд хариуцагч Д.Р- ийн хувьд нэхэмжлэлээс татгалзаж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч Ч.Д-ийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  ю ххкнь хариуцагч Д.Р-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 195.778.984 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэсгүй гэж үзлээ.

Зохигчид 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч Д.Р нь 245.778.984 төгрөгийг хүүгүйгээр, 9 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ........................ хаягт байршилтай, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг бариулсан болох нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

Дээрх зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Харин 2016 оны 07 дугаар сарын 01-ний үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хариуцагч Д.Р хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй, уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх тул талуудын хооронд барьцааны гэрээ байгуулсанд тооцох үндэслэлгүй.

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дууссан боловч талууд гэрээний хугацааг үргэлжлүүлэн сунгаагүй байх бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч Д.Р зөрчиж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ямар нэгэн төлбөр төлөөгүй байна.

Нэхэмжлэгч Ю ББСБХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Д  нь хариуцагч Д.Р-ийн эцэг Ч.Д-ээс түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ................. тоот хаягт байршилтай, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсныг 50.000.000 төгрөгт тооцон зээлийн төлбөрөөс хасаж тооцон, үлдэгдэл 195.778.984 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч Д.Р-оос зээлийн төлбөрт төрсөн эцэг Ч.Д-ийн өмчлөлийн орон сууцыг шилжүүлэн авч, зээлийн төлбөрөөс 50.000.000 төгрөгийг хассан нь хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд орон сууцыг шилжүүлэн өгснөөр зээлийн өр төлбөрийг дуусгавар болгосон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

Учир нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнд хариуцагч Д.Р гарыг үсэг зурж баталгаажуулаагүй, уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул дээрх гэрээнд дурдсан барьцаа хөрөнгөөр талуудын хооронд байгуулсан 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг хангах боломжгүй боловч талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, тухайн орон сууцыг шүүхийн бус журмаар худалдах, зээлийн гэрээний төлбөрт тооцон шилжүүлэх боломжтой юм.

Үүний дагуу талууд эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ............. тоот хаягт байршилтай, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг зээлийн төлбөрт тооцуулан шилжүүлэхээр харилцан тохиролцсоныг орон сууцны өмчлөгч Ч.Д мөн хүлээн зөвшөөрч, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ю ББСБХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Д-тэй үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн ........ хаягт байршилтай, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг түүнд бэлэглэжээ.

Нэхэмжлэгч Ю  ББСБХХК-аас уг орон сууцыг 50.000.000 төгрөгт тооцон хүлээн авсан гэж, хариуцагч Д.Р-оос орон сууцыг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцож аваагүй тул зээлийн төлбөрөөс нийт 85.000.000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй гэж тус тус зөрүүтэйгээр тайлбарлаж байгаагаас үзэхэд талууд уг орон сууцыг чухам хэдэн төгрөгийн зээлийн төлбөрт тооцон шилжүүлэхээр тохиролцсон нь тодорхойгүй, түүнтэй холбоотой гэрээ, хэлцэл байгуулагдаагүй байна.

Гэвч нэхэмжлэгч  ю ххк нь дээрх орон сууцыг шилжүүлэн авснаар зээлийн төлбөрийг бүхэлд нь дуусгавар болгохоор тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь зохигчдын тайлбар, гэрч Ч.Д-ийн мэдүүлэг, Ю  ББСБХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Д-ийн орон сууцыг шилжүүлэн авсны дараа хариуцагч Д.Ринчиндоржийн эцэг Ч.Д-т 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Чойдогийн Д-гээс бэлэглэлийн гэрээгээр авсан 74 дүгээр байрны 54 тоот 3 өрөө байрыг хүлээн авлаа, Д-гийн Р-той холбогдох бүх төлбөрийг бүх тооцоог үүгээр дуусгавар болсныг батлав, Д.Р-той цаашдын аливаа өр төлбөр, хөрөнгө мөнгөний холбогдолтой асуудал байхгүй болно гэсэн утга бүхий баталгаа гэх баримт үйлдэж өгсөн зэргээс үзэхэд талууд орон сууцыг шилжүүлснээр зээлийн бүх төлбөрт тооцоог дуусгавар болгосон байх тул Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болно.

Нэхэмжлэгч Ю   ББСБХХК-аас орон сууцыг 50.000.000 төгрөгт тооцон хүлээн авсан гэж тайлбарлаж байгаа боловч үүнтэй холбоотой тайлбар, нотлох баримтыг өөрөө нотлох, гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй бөгөөд энэ нь гэрч Ч.Дашдэлэгийн мэдүүлэг, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн баталгаа гэх баримтаар үгүйсгэгдэж байна.

Ю ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Д  нь 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн баталгааг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул үнэн зөвд тооцох үндэстэй.

Иймд нэхэмжлэгч Ю  ББСБХХК-ийн хариуцагч Д.Р-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 195.778.984 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.136.844 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Р-ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 195.778.984 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ю ББСБХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.136.844 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР