Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2018/00510

 

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2018/00510

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .............. хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах ........ банкХХК /РД: ........./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ......... хороо, ...................... тоотод оршин суух Б.Б.Т /РД: ............../,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ................ тоотод оршин суух Халзан овогт Банзрагчийн Будмаа /РД: .........../ нарт холбогдох

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 18.802.744 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн иргэний хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Баярхүү, нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.                               

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ........ банкХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Иргэн Б.Т, Б.Бнар нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 24.300.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 24 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэвч зээлдэгч нь гэрээгээ хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар одоогийн байдлаар 18.789.344 төгрөгийн өртэй болоод байна. Иргэн Б.Т, Б.Б нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгч шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачилгагүй байсаар 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна. Иймд зээлийн гэрээний 4.2.3-д заасныг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, зээлдэгчээр үндсэн зээлийн үлдэгдэл 13.499.818 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 4.840.287 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 449.238 төгрөг, нийт 18.789.344 төгрөг, нотариатын зардал 13.400 төгрөг, нийт 18.802.744 төгрөгийг хариуцагч Б.Таас гаргуулж өгнө үү. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б-д холбогдох шаардлагаас татгалзсан байгаа. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Хан............... тоотод байрлах 36.77 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн ыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыгнэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Т-т мэдэгдсэн боловч тэ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийгүндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаартүүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч ........ банкХХК нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Б.Т, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 17.185.341 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн хариуцагч Б.Т-аас зээлийн гэрээний үүрэгт 18.802.744 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардаж, байх банэхэмжлэлийн шаардлагаас 18.789.344 төгрөгийн шаардлагыг хангаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.400 төгрөг болон хариуцагч Б.Б-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож .

 

Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээ байгуулж, хариуцагч Б.Т, Б.Б нар нь 24.300.000 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ------------------------------------ тоот хаягт байрлах 36.77 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бариулсан болох нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна./хх-5-8/

 

Дээрх зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, барьцааны гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч Б.Т, Б.Б-нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөлгүй зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан үүргээ зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь, зээл хүүний тооцоолол, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-т зээлдэгч зээлийн гэрээ болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарь, гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт, барьцааны болон батлан даалтын гэрээнийн заалтыг зөрчсөн бол нэхэмжлэгч талын буюу зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээ дуусгавар болох буюу түүнийг цуцлахаар заажээ.

Зээлдүүлэгч нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төлбөрийн хугацаа хэтэрсэн тухай мэдэгдэж, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрүүдэд тус тус үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож, төлөгдөөгүй зээлийн төлбөрийг гүйцэтгэхийг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүн гараагүй байна. /хх-14-17/

 

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа нь хуульд харшлаагүй гэж үзнэ.

 

Хариуцагч Б.Т, Б.Б нар нь 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш ямарваа нэгэн төлбөр төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдлийг 13.499.817 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байх ба зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон тооцооллыг шүүх шалгаж үзэхэд хууль болон гэрээнд нийцсэн байсныг дурдах нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар ........ банк, Б.Т, Б.Бнарын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.Т-аас үндсэн зээлийн үлдэгдэл 13.499.817 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 4.840.287 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 449.238 төгрөг, нийт 18.789.344 төгрөг төгрөгийг гаргуулан ........ банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.400 төгрөгийгхэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын үйлчилгээний хөлс нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд хамаарахгүй байх бөгөөд энэхүү нотариатын үйлчилгээний хөлсийг үүрэг гүйцэтгэгчээр төлүүлэхээр талууд тохиролцоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын үйлчилгээний төлбөр 13.400 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ........ банкХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч Б.Б-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээгээр барьцаалсан Б.Т-ын өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүргийн ................................... тоот хаягт байрлах 36.77 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Нөгөөтэйгүүр хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 18.789.344 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251.964 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 251.896 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.Т-аас 18.789.344 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ........ банкХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.400 төгрөгийн болон хариуцагч Б.Б-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.Т-ын өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүргийн -.................тоот хаягт байрлах 36.77 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. 7 7.1.1, 56 56.2, 60 60.1 дэх ........ банкХХК-ийн 251.964 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Таас улсын тэмдэгтийн хураамжид 251.896 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ........ банкХХК-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. х ш х ш т 120 120.2 , , 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР