Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/248

 

 

 

 

 

 

 

2025        05        29                                           2025/ШЦТ/248

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Ц.Отгонжаргал, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,

Улсын яллагч А.Лхагваа,

Иргэдийн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч С.З, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгээ нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Зт холбогдох эрүүгийн 2502000290041 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/867 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ХМШЗ/33 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 00 жил 03 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон, хэрэг хариуцах чадвартай гэх С.З /РД:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.З нь 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудалд Бангкок-Улаанбаатар чиглэлийн “ОМ702” нисэх онгоцоор газардаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “Дельта-тетрагидроканнабинол (Tetrahydrocannbinol)-ын агууламжтай, хуванцар сав бүхий нийт 0.2 (0.2822) грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.З нь: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2502000290041 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Үүнд: Шүүгдэгч С.З нь 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудалд Бангкок-Улаанбаатар чиглэлийн “ОМ702” нисэх онгоцоор газардаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “Дельта- тетрагидроканнабинол (Tetrahydrocannbinol)-ын агууламжтай, хуванцар сав бүхий нийт 0.2 (0.2822) грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн үйл баримт нь:

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №391 дугаартай тэмдэглэл /хх-ийн 2 тал/

-Хүний биед үзлэг хийсэн 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 тал/

-Эд зүйлд үзлэг хийсэн 2024 оны 12 дугаар сарын 22-ны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-16 тал/

-Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18 тал/

-С.Зын сэжигтнээр өгсөн “...би мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч оролцуулж, өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/

-Гар утсанд үзлэг хийсэн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-35 тал/

-Гар утсанд үзлэг хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-38 тал/

-С.Ц гэрчээр өгсөн “...би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. С.З нь миний төрсөн хүү, айлын ганц хүү. Би С.Зыг 2023 онд өвс гэх зүйл халаасандаа хийж байгаад баригдаад шүүхээр орж 1 жилийн хорих ял аваад, биеэр эдэлсэн талаар нь бол мэднэ. Өөрөөр бол мэдэх зүйл байхгүй. Миний хүү 1992.08.07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Миний хүү бүрэн дунд боловсролтой. Дээд сургуульд сурч байгаад дундаас нь гарчихсан. Одоогоор бол ажилгүй байгаа. Надтай хамт амьдардаг бөгөөд эхнэр хүүхэдгүй. Аав нь бага байхад нас барсан бөгөөд тэрнээс хойш надтай хоёулаа амьдардаг болсон. Миний хүү зөөлөн сэтгэлтэй, тусч зантай, ямар нэгэн элдэв зан байхгүй. Би хүү С.Зыг Тайланд руу явсан талаар нь бол мэдээгүй. Харин Тайландаас буцаад Монгол руу ирэх үедээ над руу залгаж онгоцны билетийг захиалуулж, буудлын төлбөр болох 90.000 төгрөгийг төлүүлсэн. Би хүүгээсээ ямар ажлаар Тайланд руу явсан талаар нь бол асуугаагүй. Би энэ талаар нь бол хэлж мэдэхгүй байна. Санал хүсэлт байхгүй. Өөрөөр надад нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-42/

-Д.Нямдоржийн гэрчээр өгсөн “...Надад танилцуулсан гэрчийн эрх үүргийг ойлгож мэдлээ. Надад асууж тодруулах зүйл байхгүй.  Би 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Зөрчилтэй тэмцэх албаны Гаалийн Улсын байцаагчийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд оройн 21 цагийн үед Банкок-Улаанбаатар чиглэлийн аяллын ОМ702 дугаарын онгоц буусан. Энэ онгоцон дотор зорчиж яваа зорчигчдоос эрсдэлийн санд бүртгэлтэй С.З гэдэг зорчигч байсан. Тэгээд С.З гэх зорчигчийг онгоцноос бууж Гаалийн хяналтын бүсэд орж ирэхэд Зөрчлийн албаны өрөөнд оруулж нарийвчилсан үзлэг шалгалтыг хяналт шалгалтын албаны Гаалийн Улсын байцаагч н.Отгончулууны хамт үзлэгийг явуулахад С.Зын үүрч явсан саарал өнгийн nike гэсэн бичиглэлтэй үүргэвч болон хар өнгийн пасканд нарийвчилсан үзлэг шалгалтыг хийхэд хар өнгийн пасканд задгай мөнгөн дэвсгэртүүд хуйлсан байдалтай байсан мөн www. Smile snd folk cот гэсэн бичиглэлтэй хар өнгийн дугуй хуванцар сав байсныг нээж үзэхэд ихүүн хурц үнэртэй шар ногоон өнгийн нунтаг ургамлын зүйл гарч ирснийг хураан авч тандагч багажаар арчдас авч шинжлэхэд урьдчилсан байдлаар ТНС гэсэн илэрснийг цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч шалгуулж байгаа юм. Би өөрийн үйлдсэн тэмдэглэл болон тандагч багажны илэрцийн хамт цаасаар гарган өгч байна. Монгол Улсын хил Гаалийн хил хоёр бол нэг ойлголт юм. С.Зын хувьд онгоцноос буугаад Монгол Улсын Гаалийн хяналтын бүсэд орж ирэн зорчигчийн гар тээш шалгах хэсэгт ирж шалгуулснаар Монгол Улсын хилээр нэвтрэх гэж ойлгоно. Намайг мэдүүлэг өгөхөд нөлөөлсөн, дарамталсан, тулган шаардсан зүйл байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/

-Эд зүйлийг хүлээн авсан 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 47 тал/

-Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын гаалийн газрын тандагч багажны 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн баримт /хх-ийн 48 тал/

-Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49-52/

-Б.Отгончулууны гэрчээр өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Гаалийн хяналт шалгалтын албаны Гаалийн Улсын байцаагчийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд орой Банкок-Улаанбаатар чиглэлийн аяллын ОМ702 дугаарын онгоцон дотор зорчиж яваа зорчигчдоос эрсдэлийн санд бүртгэлтэй онилогдсон Золбаяр гэдэг хүн байсан. Тэгээд би яг Гаалийн хяналтын бүсээс гарах хэсэгт буюу зорчигчийн гар тээш шалгадаг хэсэгт рентген аппарат дээр ажиллаж байсан. Гаалийн Улсын байцаагч Д.Нямдоржийн хамт зорчигч С.Зыг хайж зогсож байхад С.З нь гарч ирсний дагуу дагуулан Зөрчлийн өрөөнд дагуулан орж үзлэгийг явуулахад С.Зын үүрч явсан саарал өнгийн піке гэсэн бичиглэлтэй үүргэвч болон хар өнгийн пасканд нарийвчилсан үзлэг шалгалтыг хийсэн, хар өнгийн оосортой пасканд задгай мөнгөн дэвсгэртүүд хуйлсан байдалтай, мөн гаанс хэлбэртэй хэрэглүүрүүд болон хуванцар бөөрөнхий савтай нунтаг ургамал мэт зүйл гарч ирснийг хураан авч тандагч багажаар арчдас авч шинжлэхэд урьдчилсан байдлаар ТНС гэсэн илэрснийг цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. Д.Нямдорж байцаагч тэмдэглэл үйлдсэн юм. Гаалийн хяналтын бүсэд орж ирсэн хүнийг Монгол Улсын хилээр нэвтэрсэн гэж үзнэ. Намайг мэдүүлэг өгөхөд нөлөөлсөн, дарамталсан, тулган шаардсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/

-Эд мөрийн баримтад үзлэг хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №1033 дугаартай тэмдэглэл /хх-ийн 58 тал/

-Эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №1033 дугаартай тэмдэглэл /хх-ийн 59 тал/

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №607 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. "Соёлбаатарын Золбаяр /РД: УУ92080773/ 2024.11.22-нд" гэж хаягласан шээснээс Метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын ІІ жагсаалтад хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-64 тал/

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн №597 дугаартай “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд "1 Г-391 С.Зын биеэс хураан авсан Бутлагчийн... 25.4 гр жинтэй өвс. д/ч Г.Бат-Эрдэнэ.2024.12.22." гэж хаягласан зиплок уутанд хийж ирүүлсэн "www.smileandfolk.com "Your stoner friend" гэсэн бичиглэлтэй хуванцар савтай ургамал, "2 Г-391 С.Зын биеэс хураан авсан гялгар уут 20ш д/ч Г.Бат-Эрдэнэ 2024.12.22" гэж хаягласан зиплок ууттай №1-14 хүртэл дугаарласан улаан өнгийн зиплок уут, ягаан өнгийн зиплок уут, цагаан өнгийн зиплок уут, ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон өнгөгүй зиплок уут, №1- 3 хүртэл дугаарласан хар өнгийн зиплок уут, "2 Г-391 С.Зын биеэс хураан авсан Хэрэглүүрүүд д/ч Г.Бат-Эрдэнэ 2024.12.22." гэж хаягласан зиплок ууттай шар өнгийн төмөр хэрэглүүр, "Zobo" гэх бичиглэлтэй бараа өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн зүйл, Монгол улсын PS3211887 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, "5 BES" гэсэн бичиглэлтэй Е037255955 серийн дугаартай гадаад улсын мөнгөн тэмдэгт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. Ягаан өнгийн соруул мэт зүйл, өнгөгүй шилэн соруул мэт зүйл, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон үзүүр хэсэгтэй резинтэй шилэн соруул мэт зүйл тус бүрээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис тус бүр нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн ІІ жагсаалтад багтдаг болно. Монгол улсын AQ0879824 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн "www.smileandfolk.com "Your stoner friend" гэсэн бичиглэлтэй хуванцар савтай ургамлын цэвэр жин нь 0.2822 грамм байна” гэх шинжээчийн дүгнэлт болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 69-76 тал/

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №36 дугаартай  “... С.З нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. С.З нь одоо Каннабинойдын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. С.З нь Каннабинойдын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. С.З нь болон явдлыг зөв тусган авч мэдүүлэх чадвартай байна.  С.З нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79-81 тал/

-Эд зүйлд үзлэг хийсэн 2025 оны 02 дугаар сарын 12-ны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 107-115 тал/

-С.Зын яллагдагчаар өгсөн “...би яллагдагчийн эрх, үүрэгтэй уншиж танилцлаа. Асууж тодруулах зүйл байхгүй. Би монгол хэлээр уншиж бичиж чадна. Ухаан санаа эрүүл, би өмгөөлөгч авч байж мэдүүлэг өгнө. Одоогоор өмгөөдөгч аваагүй байна. Намайг мэдүүлэг өгөхөд нөлөөлсөн, дарамталсан, тулган шаардсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 159 тал/

-С.Зын яллагдагчаар дахин өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Тайланд улс руу явахаар Замын-Үүд боомтоор гарсан. Тэгээд Эрээн хотоос Хөх хот руу машинаар яваад Хөх хотоос Тайланд улсын Бангкок улсруу онгоцоор ниссэн. Тайланд улсын Бангкок хотод биеэ эмчлүүлэх санаатай байсан боловч мөнгө төгрөгийн боломжоос шалтгаалж олигтой эмчлүүлж чадаагүй юм. Тайланд улсад хуулиар өвс хэрэглэхийг зөвшөөрдөг учир өвчнөө намдаах зорилгоор өвс хэрэглэж байсан. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шууд нислэгээр Бангкок Улаанбаатар чиглэлийн онгоцонд суугаад ирсэн. Монгол Улсын хил дээр ирээд Гаалийнхан үзлэг хийгээд цүнх дотроос өвс бутлагчтай жоохон өвсийг гаргаж ирсэн. Тэр өвс нь манай улсад хориотой байсан. Би уг өвсийг цүнхэндээ хийгээд мартсан байсан учир анзааралгүй Монгол Улсад ороод ирсэн юм. Би ганцаараа биеэ үзүүлэх санаатай л явсан юм. Би Тайланд улсад "мөс", “өвс" гэх бодисуудыг хэрэглэж байсан. Тэгээд биеэс гарсан байх гэж бодож байна. Би хууль бус гэдгийг мэдэж байсан. Өөрийн анзааргагүй байдлаас болоод өвс гэх зүйлийг Тайланд улсаас оруулж ирсэн байна. Энэ нь сүртэй их юм биш өвс бутлагчинд байсан үлдэгдэл байсан байна. Би уул нь зөвшөөрөгдсөн Улсад нь очиж хэрэглэсэн. Би стресс, нуруу, бөөр өвдөөд таталт өгдөг учир тэр өвчнөө намдаах зорилгоор хэрэглэдэг. Намайг мэдүүлэг өгөхөд нөлөөлсөн, дарамталсан, тулган шаардсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 161 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,  энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч С.З нь 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудалд Бангкок-Улаанбаатар чиглэлийн “ОМ702” нисэх онгоцоор газардаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “Дельта- тетрагидроканнабинол (Tetrahydrocannbinol)-ын агууламжтай, хуванцар сав бүхий нийт 0.2 (0.2822) грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

 

Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, улсын хилээр нэвтрүүлэх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэрэг нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “Дельта-тетрагидроканнабинол (Tetrahydrocannbinol)-ын агууламжтай, хуванцар сав бүхий нийт 0.2 (0.2822) грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хил”-ээр хэргийн бүрдэл хангагддаг. Өөрөөр хэлбэл барааг хүлээн авч, хил нэвтэрч ирлээ гэдгийг лавтай мэдсэн үеэс нь бараа хууль бусаар нэвтрүүлэх субъектив талын санаа, зорилго буюу тухайн гэмт хэргийн бүрдэл хангагдсан гэж үзнэ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ нь: “Гэм буруугүй гэж бодож байна. Учир нь хохирогч байхгүй, өөрийгөө эмчлэх зорилготой” гэх утга бүхий дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй тул түүний шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

 

Шүүгдэгч С.З нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа “Дельта-тетрагидроканнабинол (Tetrahydrocannbinol) агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн талаараа маргаагүй, нийгэмд аюулгүй гэж үзэх үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч С.Зын үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн. Өөрөөр хэлбэл Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “Дельта-тетрагидроканнабинол (Tetrahydrocannbinol)-ын агууламжтай, хуванцар сав бүхий нийт 0.2 (0.2822) грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлснээр гэмт хэрэг төгссөн.

Түүнээс “Дельта-тетрагидроканнабинол (Tetrahydrocannbinol)” гэх нэршилтэй цэвэр жин нь 0.2 (0.2822) грамм Дельта-тетрагидроканнабинол (Tetrahydrocannbinol)-ыг “өвдөөд байгаа өвчнөө намдаах гэж хэрэглэдэг” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.” гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч С.З нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч С.Зын үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн. Өөрөөр хэлбэл тухайн сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлснээр гэмт хэрэг төгссөн.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол ” гэсэн обьектив шинжийг хангасан бөгөөд дээрхи шинжийг хүндрүүлэх нөхцөлтэйгээр улсын хилээр нэвтрүүлсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч А.Лхагваагаас: “Шүүгдэгч С.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.Зт эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч С.Зын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 5 жил 5 сарын хорих ял оногдуулах саналтай байна. Тус хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч С.З нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 58 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, нийт эдлэх ялыг 5 жил 3 сар, 2 хоногийн хугацаагаар тогтоох саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлс нь Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст хадгалагдаж байгаа. Үүнийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. Монгол улсын PS3211887 дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 5BS бичиглэлтэй 7225 гадаад улсын мөнгөн дэвсгэрт, монгол улсын мөнгөн дэвсгэртийг Монгол банканд тушаахыг Хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөн шалгах тастагт даалгах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалуулах саналтай байна” гэх ялын дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цэцэгээгээс: “Шүүгдэгч С.З нь 2008 онд хүнд зодуулаад тархиндаа хүнд гэмтэл авч байсан. 2016 онд энэ гэмт хэргээр шийтгүүлж байсан. 2010 оноос хойш энэхүү өвсийг тогтмол хэрэглэж ирсэн. Одоо хэрэглэхгүй болохоороо унтаж чаддаггүй гэж хэлсэн. Бангкок улсад очиж хэрэглэдэг байсан. Хувийн байдлын хувьд айлын ганц хүү. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахыг шүүхийн практикт хэрэглэдэггүй байх. Өвчний байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ялын доод хэмжээг доош татан 3 жил 4 сар болгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаардаг, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.

Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч С.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал / эрүүл мэндийн байдал/ зэргийг харгалзан өмгөөлөгч нарын хүсэлтүүдийг хүлээн авч шүүгдэгч С.Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зын цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Хорих ялыг эдлүүлэхдээ шүүгдэгч С.Зын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй, шүүх хүнлэг энэрэнгүй байх, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

Шүүгдэгч С.Зт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэм буруугийн талаар маргахгүй байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь: нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр хортой үр дагавартай үүсгэдгээр хүн амын эрүүл мэнд аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №1033 дугаартай “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх №1 гэж дугаарласан “www.smileandfolk.com” гэсэн бичиглэлтэй, хар өнгийн дугуй хуванцар савтай, 0.2 грамм цэвэр жинтэй олсны ургамал, №2 дугаарласан 20 ширхэг зиплок уут, 1-14 хүртэл дугаарласан улаан өнгийн зиплок уут, 1-3 хүртэл дугаарласан хар, ягаан, цагаан өнгийн зиплок уутнууд, ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон өнгөгүй зиплок уут, №2 гэж дугаарласан шар өнгийн төмөр хэрэглүүр, “Zobo” гэх бичиглэлтэй бараан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн зүйл, ягаан өнгийн соруул мэт зүйл, өнгөгүй шилэн соруул мэт зүйл, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон үзүүр хэсэгтээ резинэн шилэн соруулыг устгахыг, Монгол Улсын PS3211887 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “5 BES” гэсэн бичиглэлтэй E0372255955 серийн дугаартай гадаад улсын мөнгөн тэмдэгт, Монгол Улсын AQ0879824 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол Улсын Төв банкинд тушаахыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж,

Эрүүгийн 2502000290041 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, шүүгдэгч С.З нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зын цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зт оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2502000290041 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №1033 дугаартай “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх №1 гэж дугаарласан “www.smileandfolk.com” гэсэн бичиглэлтэй, хар өнгийн дугуй хуванцар савтай, 0.2 грамм цэвэр жинтэй олсны ургамал, №2 дугаарласан 20 ширхэг зиплок уут, 1-14 хүртэл дугаарласан улаан өнгийн зиплок уут, 1-3 хүртэл дугаарласан хар, ягаан, цагаан өнгийн зиплок уутнууд, ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон өнгөгүй зиплок уут, №2 гэж дугаарласан шар өнгийн төмөр хэрэглүүр, “Zobo” гэх бичиглэлтэй бараан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн зүйл, Монгол Улсын PS3211887 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “5 BES” гэсэн бичиглэлтэй E0372255955 серийн дугаартай гадаад улсын мөнгөн тэмдэгт, ягаан өнгийн соруул мэт зүйл, өнгөгүй шилэн соруул мэт зүйл, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон үзүүр хэсэгтээ резинэн шилэн соруул, Монгол Улсын AQ0879824 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Зт урьд авсан цагдан хорих хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Зт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ю.ЭНХМАА

 

                               ШҮҮГЧИД                                    Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                                                                                          Т.БАТЖАРГАЛ