Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2018/01640

 

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2018/01640

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийнхуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, .............. тоотод оршин суух Х.Б. А /РД: ................./-ын иргэн Б.Я-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 05 дугаар сарын 21ий өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.А шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Б.А миний бие нь 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.Я-тай 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Гэвч иргэн  нь гэрээний үүргээ үл биелүүлж өдийг хүртэл зээлээ төлөөгүй тул зээлийн төлбөр 40.000 доллар, мөн гэрээнд зааснаар үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 20.000 доллар, нийт 60.000 доллар бюуу Монгол банкны /2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн албан ханш 1 доллар=2.405 төгрөг/ ханшаар 144.300.000 төгрөг /нэг зуун дөчин дөрвөн сая гурван зуун мянган төгрөг/, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагч Б.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн шаардлагадаа: Иргэн Б.А миний бие гаргасан нэхэмжлэлийн дагуу иргэн Б.Я-ын хаяг нь тодорхойгүйн улмаас дээрх гаргасан нэхэмжлэлийг өөрчлөн иргэн Б.-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Б.А миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б.Я-ыг эрэн сурвалжлуулах тухай шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар өөрийн биеэр оролцох боломжгүй тул хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Я нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Б.Я-аас зээлийн гэрээний үүрэгт 144.300.000 төгрөг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Б.Я-ыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байх ба шүүх дээрх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь иргэн Б.Я нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь түүнтэй байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр нотлогдож байна.

Б.Я-ын оршин сууж байгаа хаяг тодорхойгүй болох нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт болон цагдаагийн алба хаагчийн хаяг шалгасан тухай тэмдэглэл зэргээртогтоогдож байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн Б.-ын хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Анарын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 809.250 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хүсэлт гаргагчид олгох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.А нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Б.Я /РД: ........../-ыг эрэн сурвалжилсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 809.250 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хүсэлт гаргагч Б олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Н.Б-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэст даалгасугай.

 

4. Б.Я нь Хан-Уул дүүргийн ................. тоотод оршин сууж байсан болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР