| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 317/2025/0249/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/273 |
| Огноо | 2025-06-12 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/273
2025 06 12 2025/ШЦТ/273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,
-улсын яллагчаар Э.Уянга,
-шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Нд холбогдох эрүүгийн 2534000000225 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1960 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Т.ББ-д ойжуулалтын талбайд харуул ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт “Элстэй” гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Д.Н /РД:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Н нь Төв аймаг, Эрдэнэ сум, Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Элстэй” гэх газраас 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр 3м3 хэмжээтэй шинэс төрлийн ургаа модыг бензин моторт хөрөө ашиглан тайрч бэлтгэж, Д.Нулсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөвөрлөж, байгаль орчинд 803.121 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.Н нь: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүгдэгч Д.Н нь Төв аймаг, Эрдэнэ сум, Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Элстэй” гэх газраас 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр 3м3 хэмжээтэй шинэс төрлийн ургаа модыг бензин моторт хөрөө ашиглан тайрч бэлтгэж, Д.Нулсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөвөрлөж, байгаль орчинд 803.121 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 тал/,
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-10 тал/,
-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-28 тал/,
-Модны эзэлхүүн тооцсон дүгнэлт /хх-ийн 29 тал/
-Эд зүйл /эд мөрийн баримт/-ыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30-35 тал/,
-2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №42 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 38-39 тал/,
-эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 40-43 тал/,
-Шүүгдэгч Д.Нгийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-55 тал/,
-гэрч А.Ганбилэгийн мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/,
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганбаярын мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/,
-иргэний нэхэмжлэгч З.Төмөрсүхийн мэдүүлэг /хх-ийн 72-73 тал/,
-“Дамно” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №ТЦ25-43 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 80-92 тал/,
-“Нуман-Алтай” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №13/032 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 103-108 тал/,
-шүүгдэгч Д.Нгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 134-135 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Шүүх хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Н нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 144 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянга нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт /хх-ийн 144 тал/-ийг хүлээн авч 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 118 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 147-148 тал/ 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Э.Уянга нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Д.Нд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол нь үндэслэлтэй, байна.
Шүүгдэгч Д.Нгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцэж байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.Н нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Д.Нг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирол хор уршиг, бусад асуудлаар:
Шүүх хуралдааны товыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганбаяр, иргэний нэхэмжлэгч Т.ББнарт мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, хэрэгт авагдсан баримтын дагуу хохирлоо нэхэмжилнэ” гэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд Байгаль орчныг хамгаалах тухайн хуулийн 49 дүгээр зүйл 4.1-д зааснаар /ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээгээр 803.121 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Д.Н нь мөрдөн байцаалтын шатанд 803.121 /хх-ийн 139 тал/ төгрөг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 1.606.242 төгрөг буюу нийт 2.409.363 төгрөгийг төлсөн байх тул түүнээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг,
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан 2025 оны 04 дүгээр сарын 30-ны №42 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус зааснаар Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын хашаанд битүүмжилсэн Төв аймаг, Эрдэнэ сумын байгаль орчны улсын хяналтын байцаагч Ц.Ганбаярт хариуцуулсан гэх 3 кубметр /шинэс төрлийн 2 метр урттай 70 ширхэг шургааг мод/-ыг, шүүгдэгч Д.Нгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 88.000 төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн бензин хөрөөг, Т.ББ-ын” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 3.136.000 төгрөгийг шүүгдэгч Д.Нгээс гаргуулж тус тус улсын орлого болгож,
Эрүүгийн 2534000000225 дугаартай хэрэгт шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА