Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/141

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж,

Улсын яллагч: Т.А  

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: О.Б

Шүүгдэгч: Ц.А, Ө.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Ц.А, М овогт Ө.Б нарт холбогдох 2512001330111 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр А аймгийн Б суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Б сумын З багийн Б гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, М овогт Ц.А,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Б аймгийн Г суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт А аймгийн Б сумын Т багийн А гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, М овогт Ө.Б

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.А, Ө.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.А, Ө.Б нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр А аймгийн Б сумын З багийн нутаг Ш гэх газраас хохирогч Т.Б-ийн олон тооны мал буюу 4 тооны үхрийг Ө.Б өвөлжөө хүртэл тууж, өөрийн өмчийн адил захиран зарцуулж буюу нядалж, хохирогч Т.Б-д3,900,000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Ө.Б, Ц.А нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр А аймгийн Б сумын З багийн нутаг Шар хунх гэх газраас хохирогч Т.Б олон тооны мал буюу 4 тооны үхрийг Ө.Бөвөлжөө хүртэл тууж, өөрийн өмчийн адил захиран зарцуулж буюу нядалж, хохирогч Т.Б-д3,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

        

           *Хохирогч Т.Б мэдүүлсэн: Би 2021 оны 11-р сарын 20-ны үед шиг санагдаж байна. Тухайн өдрийг нарийн сайн санахгүй байна. А аймгийн Б сумын З багийн Шар хунх гэх газраас 4-н тооны үхэр хулгайд алдсан юм. ... Би З баг, Т баг, Б багийн нутаг дэвсгэрээр болон ойролцоох газруудаар хайсан. Тэгээд нутгийн хүмүүсээс сураг тавьж байгаарай гэж захисан.

            ... 1. Цэнхэр тарлан зүсмийн нас гүйцсэн үнээ байсан. 2. Ягаан зүсмийн нас гүйцсэн үнээ байсан. 3. Бор халзан зүсмийн нас гүйцсэн үнээ байсан, 4. Халтар зүсмийн хязаалан насны үхэр байсан юм.

           ...Манайх 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үед 4-н тооны үхэр хулгайд алдсан талаар манай гэр бүлийн гишүүд ойр дотын хүмүүс болон өөр бусад ойролцоох саахалт айлын хүмүүс мэдэж байгаа.

          ...Би хулгайд алдсан 4-н тооны үхрээ хулгайлсан гэх сэжиглэж байгаа хүн гэвэл манай нутгийн Ө.Б буюу Таван гэх хүнийг л бусадтай нийлж хулгайлсан байх гэж битүү сэжигдээд байсан юм. Энэ талаар би өөрт нь болон Цагдаагийн байгууллагад тухайн үед нь хэлж мэдэгдээгүй явж байгаад өдийг хүрсэн юм.

         ...Манай үхэр сүрэг Ө.Бүхэртэй нийлдэггүй. Манай хоёрын хоорондоо зайтай уулын наана цаана байдаг болохоор нийлдэггүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-11 хуу/,

         -Хохирогч Т.Б 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “...Надад өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Би хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгохгүй.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 15-16 хуу/,

        -Хохирогч Т.Б 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “...Надад өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байна. Ц.А, Ө.Б нар миний 4 тооны сарлагийн үхрийг хулгайлснаа зөвшөөрч 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цаг 12 минутад манай эхнэрийн эзэмшлийн Хаан банкны ********* тоот данс руу 3,900,000 төгрөгийг А, Б малын хохирол гэсэн утгатай шилжүүлсэн. Мөн манай малаа алдсан цаг хугацаа нь 2021 оны 11 дүгээр зарын 20-ны үе байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/,

        -Хохирогч Т.Б 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “...Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй тул би сэтгэцэд учирсан гэм хорын хохирол тогтоолгохгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 хуу/,

          *Гэрч Э.М-гийн мэдүүлсэн Манайх А аймгийн Б сумын З багийн Мухар гэх газар 2021 оны 11 дүгээр сарын 18-ны үеэр бэлчээрт нь гаргачхаад нөхрийн хамт ажил явдалд орчхоод 2-3 хоногийн дараа ирэхэд манай бэлчээрт байсан үхэр Б сумын З багийн Мухар гэх газраа Шар хунх гэх газар руу Тамирын голын урдаасаа голынхоо ард гарчихсан байсан. Үхрээ бүртгэхэд 3 үнээ, 1 эр үхэр байхгүй байсан. Хөх үнээ, ягаан үнээ, бор үнээ, халтар хязаалан эр үхэр алдагдсан байсан. Манай нөхөр Б Б сумын Т баг, З багийн нутгаар олон хоног хайж яваад үхрээ олоогүй. ... Манай үхэр Б сумын З багийн М гэх газраас урагшаа бэлчдэг, хойшоо Шар хунх гэдэг газар руу бэлчдэггүй. Шар хунх руу явах ч боломж байхгүй 11 сард урд Тамирын гол дөнгөж хөлдөж захалж эхэлж байсан болохоор мал голоор гарах боломжгүй байсан үе. Манай үхрүүдийг Шар хунх руу албаар хөөж оруулсан тэрнээс бол Тамирын голоор гарах боломжгүй хоорондоо бэлчээрээр хол 5-6 км зайтай манайхны үхрүүд хоорондоо нийлдэггүй. ... Манайх үхэр алдсан талаараа Б, А 2-ыг сэжиглэж байсан. Үхэр алдчихлаа гээд А, Б хоёртой уулзахад танай 4 үхрийг гэж мэдээгүй авч Б-ийнгэрийн гадаа буюу Б сумын З багийнУлаантолгой гэх газар авчраад Б, А2-той нийлж бид 4 нядалж гаргаад хувааж авцгаасан гэж ярьсан. А манай 1 үхрийг аав Ц-даа идшиндээ хэрэглээрэй гэж өгсөн гэж надад хэлсэн. А, Б, Б, Анар манай 4 үхрийг бүгдээрээ нийлж нядалж гаргаад хуваагаад идшиндээ идсэн гэж Б, А2 надад хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/,

          *Гэрч Д.Б-ынмэдүүлсэн ...2021 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр би Б сумын Т багийн Төгс гэх газарт гэртээ байж байтал оройн 18-19 цагийн үед миний үеэл дүү болох Ц.Аманай гэрт орж ирээд Бүхэр нядлалцаад өгөөч гэж байна. Хоёулаа очиж үхрийг нь нядлалцаад ирье мөнгө, хөлсийг нь өгье гэж хэлсэн гэсэн. ...Тэгээд бид хоёр манайхаас 10 орчим км-н зайд Зуунмод багийн Өлөн гэх газарт нутаглах Б-ийнгэрт очсон. Гэрт нь очтол Б, А нар үхэр хашсан байсан. Тэгээд А, А, Б бид дөрөв 4 тооны сарлагийн үхрийг нядалсан. Тэр үед Б, А нар тухайн 4 тооны сарлагийн үхрийг хоёр хоёроор нь идшиндээ идэх гэж байгаа гэж А бид хоёрт хэлсэн. Тэгээд бид дөрөв дөрвөн тооны сарлагийн үхрийг нядалж дуусаад А бид хоёр гэр рүүгээ явсан. Б, А нар Б-ийн гэрт үлдсэн. Тэгээд хоёр хоногийн дараа Б үхэр нядлалцсаны мөнгө гэж А бид хоёрт тус бүрд 25.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Сүүлд сонсоход Б, Анарын А бид хоёрыг гуйж хамт нядалсан 4 тооны үхэр нь манай нутгийн малчин залуу болох Б-ийн хулгайд алдсан үхрүүд байсан юм билээ. Энэ асуудлаараа Б, А нар цагдаад шалгагдаж байгаа талаар саяхан өөрсдөөс нь сонссон. Хулгайн үхэр болох талаар тэр үед А бид хоёрт Б, Анар юм яриагүй. Б, Анар өөрсдийн үхрээсээ идшиндээ нядалж байгаа гэж тухайн үед хэлсэн болохоор А бид хоёр цалин хөлсөөр үхрүүдийг нядлалцаж өгсөн. ... Ягаан зүсмийн сарлагийн үнээ, цэнхэр зүсмийн сарлагийн үнээ, үлдсэн хоёр нь бараан зүсмийн сарлагийн үхэр байсан. Им, тамгыг нь анзаарч хараагүй. ... Б, Анарын тус бүр нэг нэг морь нийт 2 тооны морь эмээлтэй, хөлөрсөн байдалтай уяатай байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-35 хүу/,

*Гэрч Ц.Аийн мэдүүлсэн “...2021 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр би Б сумын Т багийн Төгс гэх газарт гэртээ байж байтал оройн 18-19 цагийн үед нутгийн залуу болох Б над руу утасдаад 3-4 үхэр мөнгөөр нядлалцаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би Б-ын гэрт ороод Бхөлсөөр 3-4 үхэр нядлалцаад өгөөч гэж байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр манай хоёрынхоос 10 орчим км зайд З багийн Ө гэх газарт нутаглах Б-ийн гэрт очсон. Гэрт нь очтол Б, А нар үхэр хашсан байсан. Тэгээд Б, А, Б бид дөрөв 4 тооны сарлагийн үхрийг нядалсан. Тэр үед Б, Анар тухайн 4 тооны сарлагийн үхрийг хоёр, хоёроор нь идшиндээ идэх гэж байгаа гэж Б бид хоёрт хэлсэн. Тэгээд бид дөрөв дөрвөн тооны сарлагийн үхрийг нядалж дуусаад Б бид хоёр гэр рүүгээ явсан. Б, Анар Б-ийнгэрт үлдсэн. Тэгээд үүнээс хойш нэгээс хоёр хоногийн дараа Бүхэр нядлалцсаны мөнгө гэж Б бид хоёрт тус бүрд 25,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд Б бид хоёр үхэр нядлалцсаны хөлсөө аваад байж байтал саяхан Б, Анарын Б бид хоёрыг гуйж хамт нядалсан 4 тооны үхэр нь З багийн малчин залуу болох Б-ийнхулгайд алдсан үхрүүд байсан юм билээ. Энэ асуудлаараа Б, А нар цагдаад шалгагдаж байгаа талаар саяхан өөрсдөөс нь сонссон. Хулгайн үхэр болох талаар тэр үед А бид хоёрт Б, Анар юм яриагүй. Б, Анар өөрсдийн үхрээсээ идшиндээ нядалж байгаа гэж тухайн үед хэлсэн болохоор А бид хоёр цалин хөлсөөр үхрүүдийг нядлалцаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-41 хуу/,

* 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн ... Үзлэг хийх эд зүйл нь улаан хамартай, эрээн мяндсан сагалдаргатай, тоон тушиж зангидсан, ойролцоогоор 200 сантиметрийн урт цулбууртай, бор мяндсан ногт байв. Дараагийн үзлэг хийх эд зүйл нь улаан хамартай, цэнхэр шанаавчтай, цагаан мяндсан толгойтой, сагалдаргагүй, ойролцоогоор 200 сантиметрийн цагаан мяндсан жолоотой хазаар байх зэрэг нөхцөл байдал тогтоогдов гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-44 хуу/,

* 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн ...Үзлэг хийх эд зүйл нь улаан цагаан өнгөтэй, тоон тушиж зангидсан, суран сагалдаргатай, ойролцоогоор 120 сантиметрийн урт цулбууртай мяндсан ногт байв. Дараагийн үзлэг хийх эд зүйл нь цагаан мяндсан толгойтой, суран сагалдаргатай, ойролцоогоор 150 сантиметрийн урттай хөх өнгийн мяндсан жолоотой хазаар байх зэрэг нөхцөл байдал тогтоогдов гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-47 хуу/,

*Шинжээч А.Б-ын 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай ... нас нийлсэн сарлагийн 3 үнээ, хязаалан насны сарлагийн үхрийн үнэлгээ 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 3,900,000 төгрөг байна гэсэн дүгнэлт /хх-ийн 79-80 хуу/,

*Д ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн АЦ-25-76 дугаартай ногт мяндас 2 ширхэг 30,000 төгрөг, хазаар мяндас 2 ширхэг 30,000 төгрөг, нийт 60,000 төгрөг гэсэн дүгнэлт /хх-ийн 86-88 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ц.А, Ө.Б нар бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

 Шүүгдэгч Ц.А, Ө.Б нар нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.

 

А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.А, Ө.Б нарын бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч Ц.А, Ө.Б нарыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Б-д 3,900,000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч Ц.А, Ө.Б нар нь хохирогч Т.Б-д3,900,000 төгрөгийн хохирлыг төлсөн байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Т.Б-д төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ц.А, Ө.Б нар нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Ц.А, Ө.Б нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд прокурорын сонсгосон ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаврыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ц.Ад 1 жил 10 хоног, шүүгдэгч Ө.Б-д 1 жил 10 хоногийн хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, түүний эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.А, Ө.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Ц-ын А, шүүгдэгч М овогт Ө-гийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Ад 1 /нэг/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ө.Б-д 1 /нэг/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, шүүгдэгч Ө.Б нарт оногдуулсан 1 /нэг/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Ц.А, Ө.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч Ц.А, Ө.Б нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.Б гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.А, Ө.Б нарт авсан дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.ЖАРГАЛАН