| 2018 оны 08 сарын 29 өдөр | Дугаар 183/ШШ2018/01936 | Улаанбаатар хот | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .................. тоотод оршин суух Ө.Д.Б /РД:............/-гийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хан-Уул дүүргийн ......................... тоотод албан ёсны бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн .......................................баруун талд өөрийн байранд байрлах Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨААТҮГ /РД: ........./-т холбогдох ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 4.407.352 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, хуулийн зөвлөх Ц.М, захирал М.Т нарт Зөрчлийн тухай хуулийн 10.12.3, 10.16.6, 10.16.7-д зааснаар зохих шийтгэл оногдуулах шийдвэр гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Самал, хариуцагчийн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгууллагад бүтэц орон тооны өөрчлөлт хийгдсэн гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар ажлаас халагдсан тул энэ шийдвэрийг эс зөвшөөрч ажил олгогчтой хөдөлмөрийн маргаан үүсгэсэн юм. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээрх маргааныг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хэлэлцэж, ажилтныг ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоогоод өмнө нь эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байх хугацааны цалин хөлстэй тэнцэх 6.706.840 төгрөг, сургалтын төлбөр 2.000.000 төгрөг, тэмдэгтийн хураамж 46950 төгрөг, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг тус тус нөхөн олгох, баталгаажилт хийлгэх тухай шийдвэр гаргасан. Хариуцагч дээрх шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хянаж үзээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Ажил олгогч 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг ажилд томилох тухай тушаал гаргасан боловч хөдөлмөрийн гэрээндээ хууль бус шаардлага тавьж, өмнөх гэрээний заалтыг дордуулсан гэрээ байгуулахаар санал тавьснаас гэрээ байгуулах үйл ажиллагаа удааширсан. Тиймээс би Авилгалтай тэмцэх газар, Э, Т.Ө.Б.З газар, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гомдол гаргаж, ажилд орох процессийг хурдасгахад дэмжлэг хүссэн юм. Үүний үр дүнд 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ажил олгогч надтай шүүхийн шийдвэр болон Хөдөлмөрийн хуульд нийцэхүйц гэрээ байгуулж, би 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажилдаа орсон. Тухайн үед ажил олгогч анхан шатны шүүхийн шийдвэрт заасан 8.706.840 төгрөгийн төлбөрөөс 2.153.790 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй, цаашид хэзээ барагдуулах нь ч тодорхойгүй байсан. Мөн эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөгүй, баталгаажуулалт хийгдээгүй байсан. Би 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилдаа орох хүртлэх хугацааны нөхөн төлбөр гаргуулах хүсэлтийг ажил олгогчид танилцуулсан. Гэвч хуулийн зөвлөх Ц.М дээд шатны байгууллагуудад өгсөн өргөдлөө татаж авахыг шаардахын зэрэгцээ, ажилгүй байх хугацааны нөхөн төлбөрийг гүйцээж олгох боломжгүй гэдгээ 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мэдэгдсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас ажилдаа орох хүртэл буюу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 4.407.352 төгрөгийг ажил олгогчоос гаргуулах хүсэлтэй байна. Өмнөх шүүхийн шийдвэрээр миний 1 өдрийн дундаж цалинг 47.906 төгрөг гэж тогтоосныг ажилгүй байсан 92 хоногоор тооцож үзэхэд 4.407.352 төгрөг болж байгаа. Мөн ажилгүй байх нийт хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлж өгнө үү. Захирал М.Т нь намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, ажилгүй байсан хугацааны олговрыг гүйцэд олгохгүй байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.3, 10.16.6 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа тул ажил олгогч байгууллагын захирал М.Т, хуулийн зөвлөх Ц.М нарт Зөрчлийн тухай хуулийн 10.16.7-т заасан хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэв. Хариуцагчийн төлөөлөгч Ш.С шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.Б Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах агуулга бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлүүлэх нэхэмжлэлтэй танилцаад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Д.Б нь манай компанид 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд томилох санал тавьж ажилд томилсон. Гэвч Д.Б нь удаа дараа ямар нэг шалтгаан тоочин ажил үүргээ гүйцэтгэхгүй байх, хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан. Манай компанийн зүгээс шүүхийн шийдвэр бичгээр гарсан даруйд ажилд нь томилох тушаал гаргаж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлсэн. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг олгох боломжгүй юм. Нөгөө талаар Д.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна гэжээ. Хариуцагчийн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу мэдэгдэл өгөөгүй байна, бүтцийн өөрчлөлтийн тушаал гарсан эсэх нь нотлогдохгүй байна гэж үзээд нэхэмжлэгч Д.Б-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд ажлаас үндэслэлгүй халсан асуудлаар гомдол гаргаагүй, зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хэт өндрөөр тогтоолоо гэж гомдол гаргасан. Тийм ч учраас 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажил санал болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар харилцан тохиролцсоноор хугацаатай гэрээ байгуулж болох тул бид хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар санал болгосон. Иргэний хуулиар хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт санал болгосон бол гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байсан. Ажил олгогчоос 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар нэхэмжлэгчид өөр ажлын байр санал болгосон. Учир нь Д.Б шүүхийн шийдвэр гаргуулсан ажлын байр нь цомхотгогдсон тул энэ ажлын байр, орон тоо байхгүй байсан. Энэ ажлын байр нь цалин хөлс буурсан тохиолдол байхгүй атал Д.Б хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоо өмгөөлөгчтэйгээ зөвшилцье гээд алга болсон. Д.Б 1 сарын дараа хариу өгч хөдөлмөрийн гэрээ чинь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалтыг зөрчсөн буюу урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд намайг томилоогүй гэсэн. Гэтэл тэр урьд эрхэлж байсан ажил, албан тушаал нь өнөөдөр байхгүй. Гэтэл Д.Б 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэмэлт шаардлагууд тавьсан. М.Т захирал шүүхийн шийдвэрийг бичгээр авсан даруйдаа Д.Баасүрэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах гэж удаа дараа оролдож, ажил санал болгосон. Гэвч Д.Б би та нарын санал болгоод байгаа албан тушаалд ажиллахгүй, Эрдэм шинжилгээ, бодлого судалгааны хэлтсийн Эрчим хүчний бодлого, судалгааны секторт эрдэм шинжилгээний ажилтан гэдэг ажилд томилогдмоор байна гэсэн. Мөн хөдөлмөрийн гэрээнд ирүүлсэн саналууд нь гүйцэтгэх захирлын эрх хэмжээнд халдсан байсан. Тухайлбал, гүйцэтгэх захирал ёс зүйтэй байна, цомхотгол хийхгүй гэх мэт хөдөлмөрийн гэрээний харилцаатай холбоогүй, маш хатуу хэм хэмжээг бий болгосон хөдөлмөрийн гэрээний саналыг гаргасан. Бид 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажилд томилох тушаал гаргаж, 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс ажилдаа орохыг санал болгосон. Ингээд 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бүх саналыг хүлээж аваад хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Д.Б 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр яг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа орсон уу гэвэл үгүй. Өөрөө энэ ажил, албан тушаалыг санал болгосон. Бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ажил олгогч ажлын байраар хангаж, хөдөлмөрийн гэрээ санал болгоод байхад нэн даруй өөрийнхөө саналыг илэрхийлэх үүргээ биелүүлээгүй, саналуудаа илэрхийлэх боломж байсан. Иргэний хуульд татгалзах эрхээсээ татгалзах гэж ойлголт байлаг. Татгалзах эрхээсээ татгалзах гэдэг нь тухайн гэрээний саналыг хүлээж авчихаад хуульд заасан хугацаанд татгалзаагүй бол үүнийг татгалзах эрхээсээ татгалзсан гэж үздэг. Хамгийн сүүлийн нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохгүй байна. Ямар үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авхуулах гээд байгаа юм. Орон тооны цомхотголыг мэдэгдээгүй гэдэг үндэслэлээр арга хэмжээ авхуулах гээд байгаа юм уу. Тэгвэл өмнө шүүхээр шийдвэрлүүлсэн нэхэмжлэлийн шаардлага дээрээ энэ үндэслэлээ гаргахгүй яасан юм бэ. Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг харин ч сайн дурын үндсэн дээр биелүүлээд байна. Д.Б Авлигатай тэмцэх газар, Э, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо зэрэг байгуулагуудад өргөдөл гаргасан байгаа. Эдгээр байгуулагуудаас энэ хүнийг дэмжээд ажилд нь томил гэснээр томилсон зүйл огт биш. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хойших хугацааны ажилгүй байсан цалин хөлсийг олгохыг зөвшөөрөхгүй гэв. Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнТӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4.407.352 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, хуулийн зөвлөх Ц.М, захирал М.Т нарт Зөрчлийн тухай хуулийн 10.12.3, 10.16.6, 10.16.7-д зааснаар зохих шийтгэл оногдуулах шийдвэр гаргуулахыг хүсчээ. Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 3.401.326 төгрөгийн шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн ба үлдсэн 1.006.026 төгрөгийн болон хуулийн зөвлөх Ц.М, захирал М.Т нарт Зөрчлийн тухай хуулийн 10.12.3, 10.16.6, 10.16.7-д зааснаар зохих шийтгэл оногдуулах шийдвэр гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ. Ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 4.407.352 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагын тухайд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/02649 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 540 дугаар магадлалаар нэхэмжлэгч Д.Б-г Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнТӨААТҮГ-ын Эрдэм шинжилгээ, бодлого, судалгааны хэлтсийн Эрчим хүчний бодлого судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтны ажлаас халсан нь хууль зөрчсөн гэж үзээд түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6.706.840 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 000дүгээр тушаалаар урьд эрхэлж байсан Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨААТҮГ-ын Эрдэм шинжилгээ, бодлого, судалгааны хэлтсийн Эрчим хүчний бодлого судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтны ажилд эргүүлэн авсан байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй юм. Гэвч нэхэмжлэгч Д.Б ажил олгогчоос 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажилд томилох тушаал гаргасан боловч хөдөлмөрийн гэрээндээ хууль бус шаардлага тавьсан учраас хөдөлмөрийн гэрээ байгуулах үйл ажиллагаа удааширч 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хуульд нийцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулсны үндсэн дээр 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс ажилдаа орсон тул ажилгүй байсан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 92 хоногийн цалин 4.407.352 төгрөгийг гаргуулна гэж шаардсан бол хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийн ажилд эгүүлэн тогтоохтой холбоотой хэсэгт гомдол гаргаагүй учир 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийг дуудан ажилдаа орохыг санал болгож, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулсан, нэхэмжлэгч нь өмгөөлөгчтэйгээ зөвлөлдөнө гэсэн шалтгаанаар хариу өгөлгүй хугацаа алдсан учир ажилдаа орохыг зөвшөөрч санал болгосон 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойшхи хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг зөвшөөрөхгүй, ямар үндэслэлээр хуулийн зөвлөх Ц.М, захирал М.Т нарт Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авахуулах гээд байгаа нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзлын зарим хэсэг үндэстэй гэж шүүх дүгнэв. Учир нь нэхэмжлэгч Д.Б-гийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцэж байсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨААТҮГ-аас түүнийг ажилдаа эргэн орохыг санал болгож, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрын тодорхойлолт танилцуулсан байдал нь нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэр гарсанаас хойш ажилд эргүүлэн авах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарч талуудын гомдлоор хэргийг давж заалдах болон хяналтын журмаар хянан хэлэлцэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, ажилд нь эгүүлэн авах хүртэлх бүх хугацаа ажилгүй байсан хугацаанд хамаарахаар байна. Хариуцагч Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнТӨААТҮГ-ын даргын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Д.Бг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Эрдэм шинжилгээ, бодлого судалгааны хэлтсийн эрчим хүчний бодлого судалгааны секторт эрдэм шинжилгээний ажилтны ажилд эгүүлэн авахаар шийдвэрлэсэн байна. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Эрдэм шинжилгээ, бодлого, судалгааны хэлтсийн Эрчим хүчний бодлого судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалд ажиллуулахаар 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт танилцуулсныг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй. Энэ нь нэхэмжлэгч Д.Б-гийн урьд эрхэлж байсан Эрдэм шинжилгээ, бодлого, судалгааны хэлтсийн Эрчим хүчний бодлого судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтны албан тушаал хэвээр боловч эрхлэх ажил нь өөр байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар түүний эрхлэх ажлын талаар санал солилцож, харилцан тохиролцсон үйл ажиллагаа юм. Ажил олгогчийн дээрх саналыг нэхэмжлэгч Д.Б хүлээн зөвшөөрсөн боловч өмнөх хөдөлмөрийн гэрээний хэд хэдэн нөхцөлийг дордуулсан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухайгаа 2018 оны 02 дугаар сарын 08, 2018 оны 02 дугаар сарын 28, 2018 оны 03 дугаар сарын 09, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд тус тус мэдэгдэж, санал, тайлбараа хүргүүлснийг ажил олгогчоос хүлээн авч тус бүрд хариу өгч байжээ. Гэвч энэ нь зохигчдын хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчлөхтэй холбоотой асуудлаарилэрхийлсэн санал, хүсэлт байснаас нэхэмжлэгч ажил олгогчийн санал болгосон ажлын байр, албан тушаалд ажиллахаас татгалзсан, ажил олгогч нэхэмжлэгчийг ажиллуулахаар шийдвэрлэсэн шийдвэр биш юм. Иймд нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт санал болгосон 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойших хугацааны ажилгүй байсан хугацааны олговор олгохгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Д.Б нь хэдийгээр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээний талаар саналаа илэрхийлэх, хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг дордуулсан бол гомдол гаргах эрхтэй боловч ажилд эгүүлэн авсан 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс хойш ажиллах боломжтой атал ажиллаагүй нь өөрийн хүсэл зоригоос шалтгаалсан, ажил олгогчоос ажилд эгүүлэн авсан тушаалыг хүргүүлж, ажилдаа орохыг мэдэгдсэн байх тул түүнийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл ажилгүй байсан гэж үзэх үндэслэлгүй. Дээрх байдлыг дүгнэн үзэхэд нэхэмжлэгч Д.Б ажилд эгүүлэн тогтоосон 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш ажилд эгүүлэн авсан 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан байх тул дээрх хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэх эрхтэй байна. Нэхэмжлэгч нь дундаж цалин хөлсийг тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/02649 дүгээр шийдвэрт зааснаар тооцож, нэг өдрийн дундаж цалин хөлсийг 47.906 төгрөг гэж үзсэн нь үндэслэлтэй боловч ажилгүй байсан хугацааг ажлын 92 хоногоор тооцсон нь буруу байна. Иймд шүүх зөвтгөж тооцсон ба нэхэмжлэгч Д.Б-гийн нэг өдрийн дундаж цалинг 47.906 төгрөгөөр тогтоож, дээрх нэг өдрийн дундаж цалин болох 47.906 төгрөгийг ажилгүй байсан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажлын 71 хоногоор тооцоход 3.401.326 төгрөгийг нэхэмжлэгчид олгох үндэстэй ба үлдсэн 1.006.026 төгрөгийн шаардлагыг хуульд заасан үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Мөн н болон эрүүл мэндийн даатгалын ж, дэвтэрт бичилт хийхийг . Хуулийн зөвлөх Ц.М, захирал М.Т нарт Зөрчлийн тухай хуулийн 10.12.3, 10.16.6, 10.16.7-д зааснаар зохих шийтгэл оногдуулах шийдвэр гаргуулах шаардлагын тухайд: Тус шүүх хариуцагч Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨААТҮГ-ын захирал М.Түмэнжаргал, хуулийн зөвлөх нарт Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 10.16.7 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 10.12.3-т заасан аж ахуйн нэгж болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, эсхүл ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр ажил олгогч нь ажилтнуудыг олноор халах тухайгаа хуульд заасан журмын дагуу харьяалах аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад нэг сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, 10.16.6-т заасан хөдөлмөрийн дотоод журам, ажил, албан тушаалын жагсаалт, ажлын байрны тодорхойлолт болон албан тушаалын лавлах, хөдөлмөрийн норм, норматив, үндсэн цалингийн сүлжээ, жишгийг баталж мөрдөөгүй, өөрийн буруугаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээгээгүй, зохих бичилтийг хийж баталгаажуулаагүй гэх зөрчлүүд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 8-д заасан иргэний шүүхийн шийдвэрлэх харьяалалд хамаарахгүй байх бөгөөд дээрх зөрчлүүдийг мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д зааснаар мэргэжлийн хяналтын улсын байцаагч шийдвэрлэж, зохих шийтгэлийг оногдуулахаар зохицуулсан байна. Хэдийгээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/02649 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 540 дүгээр магадлалаар хариуцагч Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨААТҮГ-ын захирал М.Т нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан журмын дагуу урьдчилан мэдэгдээгүй нь хууль бус болохыг тогтоосон байх боловч дээрх үйлдлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй тул Зөрчлийн тухай хуульд заасан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн зөрчил мөн эсэхийг мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн хяналт хариуцсан байцаагч шалган шийдвэрлэх боломжтой юм. Иймд нэхэмжлэгч Д.Б-гийн хуулийн зөвлөх Ц.М, захирал М.Т нарт Зөрчлийн тухай хуулийн 10.12.3, 10.16.6, 10.16.7-д зааснаар зохих шийтгэл оногдуулах шийдвэр гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүх шийдвэрлэх үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Д хариуцагч байгуулагаас ажилгүй байсан хугацааны олговор 3.401.326 төгрөг гаргуулж 85.467 төгрөгийг улсын орлогод , 69.371 төгрөгийг тус тус ж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Хөдөлмөрийн тухай х 69 дүгээр зүйлийн 69.1, 128 128.1.5 а Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨААТҮГ-аас 3.401.326 /гурван сая дөрвөн зуун нэг мянга гурван зуун хорин зургаа/ Д.Баасансүрэнд олго, 1.006.026 болон хуулийн зөвлөх Ц.М, захирал М.Т нарт Зөрчлийн тухай хуулийн 10.12.3, 10.16.6, 10.16.7-д зааснаар зохих шийтгэл оногдуулах шийдвэр гаргуулах шаардлагыг тус тус . 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар н Д.Баасансүрэнгийн болон эрүүл мэндийн даатгалын ж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч . 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, х ш х ш 56 56.2, 60 60.1 нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.467 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 69.371 ид . 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй. 5. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР |