Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж

Улсын яллагч: Ж.У

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э

Шүүгдэгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 2412000000301 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 24-ний өдөр А аймгийн Ж суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт А аймгийн Ж сумын З багийн А гэх газарт оршин суух хаягтай, урьд Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Б.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр А аймгийн Э сумын *** багийн нутаг дэвсгэрт *** байрны *** тоот түр байх хугацаандаа хохирогч Ц.Ө-ын гэрээс сүүжин алтан ээмэг-1, эрвээхэйтэй алтан ээмэг-1, бөмбөгөр талсттай алтан ээмэг-1, эмэгтэй алтан бөгж-1, монетон цахирган ээмэг-2, бөмбөгөр арагшаа шигтгэдэг монетан ээмэг-1, хавтгай монетан ээмэг-1, монетан бөгж чигчий хурууны-1, монетан гинж-1, бэлнээр 3,480,000 төгрөг зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж, хохирогч Ц.Ө-д 7,497,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, 3,605,000 төгрөг бэлнээр нийт 11,102,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн энэ үедээ хохирогч Ц.Ө-ын хүү болох Д.Н-ийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12 цагийн үед А аймгийн Э сумын ... баг, *** байрны 1 дүгээр орцны ** тоотхамаатны айлдаа байхад нь очиж ахдаа утсаа өгч бай, ах нь харчхаад аваад ирье гэж хэлэн илээр, хүч хэрэглэхгүйгээр хохирогчийн гар утсыг авч, түүнд 275,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

*Эрүүгийн 2412000000301 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Хохирогч Ц.Ө-ынөгсөн:

“...Би 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр А аймгийн Э сумын ... баг, *** байрны *** тоотбайх гэрээсээ 3,480.000 төгрөг, үнэт эдлэл, гар утас зэргүүдийг хулгайд алдсан. Энэ үед манайд манай нөхрийн төрсөн ахын хүү болох Б овогтой Бнь байсан бөгөөд А аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нийтэд тустай ажил хийж байсан. Тэгээд манай гэрээс бэлэн мөнгө болон эд зүйлсийг хулгайлаад эд зүйлсийг Баялаг нэртэй ломбардад тавьсан талаарх бичиг баримтыг жижиг өрөөний гоо сайхны ширээн дээр доош харуулж орхиод, миний ******дугаар руу Б өөрийн ***** дугаараас “эгчээ дүү нь хөдөө яваад самраа өгчхөөд ирье Б байна. Дүү нь тоглоод хамаг юм аа алдчихлаа самраа зараад ирье, уучлаарай эгчээ. Очоод шууд буцаад ирнэ. Цагдаад битгий өгөөрэй гуйж байна. Өөрөө очоод самраа өгөөд ирье. Бичиг үлдээсэн байгаа, самраа өгөөд мөнгөө шууд хийе” гэж бичиж үлдээгээд манай гэрт байсан хувцсаа аваад явсан байсан. Сүүжин алтан ээмэг хосоороо, эрвээхэйтэй алтан ээмэг хосоороо, бөмбөгөр арагшаа шигтгэдэг алтан ээмэг хосоороо, эмэгтэй алтан бөгж 1 ширхэг, монетон цагариг ээмэг 2 хос 4 ширхэг, бөмбөгөр арагшаа шигтгэдэг монетон ээмэг хосоороо, хавтгай монетон ээмэг хосоороо, монетон бөгж чигчий хурууны 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг, мөн 3.480.000 төгрөг, Honor x7b нэртэй өнгөгүй кейстэй, цагаан саарал өнгийн гар утас байсан. Үнэт эдлэлүүд нь жижиг өрөөний гоо сайхны ширээн дээр ягаан өнгийн хайрцганд, бэлэн мөнгө нь мөн жижиг өрөөний хувцасны шкафын доод тавиур дээр жижиг хар өнгийн цүнхэнд, гар утсаа би ажилдаа явахдаа хүүдээ орхиод явсан. Тэгтэл манай хүүг манай байрны 5 давхрын 23 тоотод байх миний төрсөн дүү Л-гийнд байхад Б овогтой Б“ахдаа утсаа өгчих юм харчхаад буцаагаад аваад ирье” гээд аваад явсан байсан. Би хулгайд алдсан гэх эд зүйлсээ хүлээж авлаа. Гэхдээ алдсан эд зүйлсээс 999 сорьцтой шигтгэдэг бөндгөр алтан ээмэг 1 хос 5 грамм, 960 сорьцтой эрвээхэйтэй ээмэг 1 хос 4 грамм зэрэг байхгүй байна. Мөн Баялаг 1 болон 2 ломбардын бичиг дээр тухайн зүйлсийг барьцаалж зээл аваагүй байна. Тэгээд гоо сайхны ширээн дээр хайрцганд байсан 65.000 болон 60.000 төгрөг нийлээд 125.000 төгрөг байхгүй байсан байна. Манай гэрийн 1 түлхүүр Бад байсан учир манайх гэрийнхээ цоожийг тэр чигээр нь смарт цоожоор 390.000 төгрөгөөр солиулсан баримт нь надад байгаа шаардлагатай гэвэл хэрэгт хавсаргуулж болно...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-16, 119 дугаар хуу),

 

*Насанд хүрээгүй хохирогч Д.Н-ийн өгсөн:

“...Намайг 2024 оны 11 дүгээр сарын өдрийн 12 цагийн үед намайг байрныхаа нөгөө орцны 5 давхрын 23 тоотод байх төрсөн дүү О гэх айлд байж байхад 11 цаг 20 минутын үед хаалга тогшсон. Би очоод онгойлгосон чинь манай аавын хамаатны ах Б гэх хүн байж байсан. Тэгээд намайг “утсаа ахдаа өгчих миний утас болохгүй байна. Би чиний утсаар нэг юм хийчхэ-эд өгье” гэж хэлсэн. Тэгээд би ...утсаа өгсөн. авч яваад одоог болтол авч ирж өгөөгүй ...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 124-125 дугаар хуу),

*Хөрөнгийн үнэлгээний Д ХХК-ийн үнэлгээчин, шинжээч Ц.Т-ийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн АЦ23-188 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-32 дугаар хуу/,

* Баялаг-1, Баялаг-2, Баялаг-4 ломбардын бичиг /хх-ийн 18-20 дугаар хуу/,

*Иргэний нэхэмжлэгч Р.О-ын өгсөн

... Манай Баялаг барьцаат зээлийн газрын 1, 2 дугаар салбарт 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ***** регистрийн дугаартай, ***** утасны дугаартай, А аймгийн Ж Ж сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай Б-ийн Б нь сүүжин алтан ээмэг 1 хос, бөмбөгөр талсттай алтан ээмэг 1 хос, цагариган ээмэг 1 хос, бөмбөгөр шигтгэдэг монетон ээмэг 1 хос, монетон бөгж чигчий хурууны 1 ширхэг, эрвээхэйтэй алтан бөгж 1 ширхэг, монетон ээмэг 1 хос, монетон гинж 1 ширхэг зэргийг нийтэд 2,630,000 төгрөгөөр барьцаалан зээл авсан. Тэгээд цагдаагийн байгууллагаас тухайн хүний барьцаалан зээл авсан эд зүйлийг хурааж авсан учир манай газарт 2,630,000 төгрөгийн хохирол учирсан буюу 2,630,000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр тал/,

*Иргэний нэхэмжлэгч Ц.Ө-ын өгсөн

... энэ гар утас нь миний гар утас. Энэ гар утсыг аваад өөрийн хүүхэд Н-д бариулахаар өгсөн юм. Тэр үед Б манай хүүхдээс дээрэмдээд аваад явсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 129-130 дугаар хуу/,

*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 41-43, 90-93 дугаар хуу/,

*Яллагдагч Б.Бын өгсөн

гэм буруу дээр маргах зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 дугаар хуу/,

* Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуу/,

*Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Х.Х, З.А нарын Ц.Ө-ын сэтгэцэд 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна, дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна гэсэн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 896 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 192-193 дугаар хуу/,

* Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Х.Х, З.А нарын Д.Н-ийнсэтгэцэд 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас сэтгэцэд хор уршиг учраагүй байна гэсэн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 897 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 200-201 дүгээр хуу/,

*Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/344 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 85-87 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр А аймгийн Э сумын *** багийн нутаг дэвсгэрт *** байрны *** тооттүр байх хугацаандаа хохирогч Ц.Ө-ын гэрээс сүүжин алтан ээмэг-1, эрвээхэйтэй алтан ээмэг-1, бөмбөгөр талсттай алтан ээмэг-1, эмэгтэй алтан бөгж-1, монетон цахирган ээмэг-2, бөмбөгөр арагшаа шигтгэдэг монетан ээмэг-1, хавтгай монетан ээмэг-1, монетан бөгж чигчий хурууны-1, монетан гинж-1, нийт 4,017,000 төгрөгийн эд зүйлийн хохирол, бэлэн мөнгө 3,605,000 төгрөг зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үүний улмаас хохирогч гэрийн хаалганы цоож солиулсан 390,000 төгрөгийн зардал гарсан, хохирогч Ц.Ө-д нийт 8,012,000  төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, мөн шүүгдэгч Б.Б энэ үедээ хохирогч Ц.Ө-ын хүү болох Д.Н-ийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12 цагийн үед А аймгийн Э сумын ... баг, *** байрны 1 дүгээр орцны ** тоотхамаатны айлдаа байхад нь очиж ахдаа утсаа өгч бай, ах нь харчхаад аваад ирье гэж хэлэн илээр, хүч хэрэглэхгүйгээр хохирогчийн гар утсыг хууль бусаар авч, түүнд 275,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б-ын хохирогч Ц.Ө-ын гэрээс сүүжин алтан ээмэг-1, эрвээхэйтэй алтан ээмэг-1, бөмбөгөр талсттай алтан ээмэг-1, эмэгтэй алтан бөгж-1, монетон цахирган ээмэг-2, бөмбөгөр арагшаа шигтгэдэг монетан ээмэг-1, хавтгай монетан ээмэг-1, монетан бөгж чигчий хурууны-1, монетан гинж-1, нийт 4,017,000 төгрөгийн эд зүйл, бэлэн мөнгө 3,605,000 төгрөг зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд хохирогч Ц.Ө-ын“...Би 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр А аймгийн Э сумын ... баг, *** байрны *** тоотбайх гэрээсээ 3,480.000 төгрөг, үнэт эдлэл, гар утас зэргүүдийг хулгайд алдсан. Энэ үед манайд манай нөхрийн төрсөн ахын хүү болох Б овогтой Бнь байсан бөгөөд А аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нийтэд тустай ажил хийж байсан. Тэгээд манай гэрээс бэлэн мөнгө болон эд зүйлсийг хулгайлаад эд зүйлсийг Баялаг нэртэй ломбардад тавьсан талаарх бичиг баримтыг жижиг өрөөний гоо сайхны ширээн дээр доош харуулж орхиод, миний ******дугаар руу Б өөрийн ***** дугаараас “эгчээ дүү нь хөдөө яваад самраа өгчхөөд ирье Б байна. Дүү нь тоглоод хамаг юм аа алдчихлаа самраа зараад ирье, уучлаарай эгчээ. Очоод шууд буцаад ирнэ. Цагдаад битгий өгөөрэй гуйж байна. Өөрөө очоод самраа өгөөд ирье. Бичиг үлдээсэн байгаа, самраа өгөөд мөнгөө шууд хийе” гэж бичиж үлдээгээд манай гэрт байсан хувцсаа аваад явсан байсан. Сүүжин алтан ээмэг хосоороо, эрвээхэйтэй алтан ээмэг хосоороо, бөмбөгөр арагшаа шигтгэдэг алтан ээмэг хосоороо, эмэгтэй алтан бөгж 1 ширхэг, монетон цагариг ээмэг 2 хос 4 ширхэг, бөмбөгөр арагшаа шигтгэдэг монетон ээмэг хосоороо, хавтгай монетон ээмэг хосоороо, монетон бөгж чигчий хурууны 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг, мөн 3.480.000 төгрөг, Honor x7b нэртэй өнгөгүй кейстэй, цагаан саарал өнгийн гар утас байсан. Үнэт эдлэлүүд нь жижиг өрөөний гоо сайхны ширээн дээр ягаан өнгийн хайрцганд, бэлэн мөнгө нь мөн жижиг өрөөний хувцасны шкафын доод тавиур дээр жижиг хар өнгийн цүнхэнд, гар утсаа би ажилдаа явахдаа хүүдээ орхиод явсан. Тэгтэл манай хүүг манай байрны 5 давхрын 23 тоотод байх миний төрсөн дүү Л-гийнд байхад Б овогтой Б“ахдаа утсаа өгчих юм харчхаад буцаагаад аваад ирье” гээд аваад явсан байсан. Би хулгайд алдсан гэх эд зүйлсээ хүлээж авлаа. Гэхдээ алдсан эд зүйлсээс 999 сорьцтой шигтгэдэг бөндгөр алтан ээмэг 1 хос 5 грамм, 960 сорьцтой эрвээхэйтэй ээмэг 1 хос 4 грамм зэрэг байхгүй байна. Мөн Баялаг 1 болон 2 ломбардын бичиг дээр тухайн зүйлсийг барьцаалж зээл аваагүй байна. Тэгээд гоо сайхны ширээн дээр хайрцганд байсан 65.000 болон 60.000 төгрөг нийлээд 125.000 төгрөг байхгүй байсан байна. Манай гэрийн 1 түлхүүр Бад байсан учир манайх гэрийнхээ цоожийг тэр чигээр нь смарт цоожоор 390.000 төгрөгөөр солиулсан баримт нь надад байгаа шаардлагатай гэвэл хэрэгт хавсаргуулж болно...” гэх мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн үнэлгээчин, шинжээч Ц.Т-ийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн АЦ23-188 дугаартай шинжээчийн дүгнэлт, Баялаг-1, Баялаг-2, Баялаг-4 ломбардын бичиг, иргэний нэхэмжлэгч Р.О-ын ... Манай Баялаг барьцаат зээлийн газрын 1, 2 дугаар салбарт 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ***** регистрийн дугаартай, ***** утасны дугаартай, А аймгийн ЖЖ сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай Б-ийн Б нь сүүжин алтан ээмэг 1 хос, бөмбөгөр талсттай алтан ээмэг 1 хос, цагариган ээмэг 1 хос, бөмбөгөр шигтгэдэг монетон ээмэг 1 хос, монетон бөгж чигчий хурууны 1 ширхэг, эрвээхэйтэй алтан бөгж 1 ширхэг, монетон ээмэг 1 хос, монетон гинж 1 ширхэг зэргийг нийтэд 2,630,000 төгрөгөөр барьцаалан зээл авсан. Тэгээд цагдаагийн байгууллагаас тухайн хүний барьцаалан зээл авсан эд зүйлийг хурааж авсан учир манай газарт 2,630,000 төгрөгийн хохирол учирсан буюу 2,630,000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгч Б.Бын хохирогч Ц.Ө-ынхүү болох Д.Н-ийг2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12 цагийн үед А аймгийн Э сумын ... баг, *** байрны 1 дүгээр орцны ** тоотхамаатны айлдаа байхад нь очиж ахдаа утсаа өгч бай, ах нь харчхаад аваад ирье гэж хэлэн илээр, хүч хэрэглэхгүйгээр хохирогчийн гар утсыг хууль бусаар авч, түүнд 275,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан дээрэмдэх үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд насанд хүрээгүй хохирогч Д.Н-ийн“...Намайг 2024 оны 11 дүгээр сарын өдрийн 12 цагийн үед намайг байрныхаа нөгөө орцны 5 давхрын 23 тоотод байх төрсөн дүү О гэх айлд байж байхад 11 цаг 20 минутын үед хаалга тогшсон. Би очоод онгойлгосон чинь манай аавын хамаатны ах Б гэх хүн байж байсан. Тэгээд намайг “утсаа ахдаа өгчих миний утас болохгүй байна. Би чиний утсаар нэг юм хийчхээд өгье” гэж хэлсэн. Тэгээд би ...утсаа өгсөн. авч яваад одоог болтол авч ирж өгөөгүй ...” гэх мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн үнэлгээчин, шинжээч Ц.Т-ийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн АЦ23-188 дугаартай шинжээчийн дүгнэлт, Баялаг-1, Баялаг-2, Баялаг-4 ломбардын бичиг, иргэний нэхэмжлэгч Ц.Ө-ынөгсөн ... энэ гар утас нь миний гар утас. Энэ гар утсыг аваад өөрийн хүүхэд Н-д бариулахаар өгсөн юм. Тэр үед Б манай хүүхдээс дээрэмдээд аваад явсан байсан... гэх мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ө, насанд хүрээгүй хохирогч Д.Н нарт ээмэг бөгж, гинж гэх мэт 4,017,000 төгрөгийн эд зүйлийн хохирол, бэлэн мөнгө 3,605,000 төгрөг, гар утасны үнэ 275,000 төгрөг, хаалганы цоожны үнэ 390,000 төгрөг, мөн шүүх хуралдааны шатанд нэмж нэхэмжилсэн замын зардал 139,800 төгрөг, 2 өдрийн цалин 163,636 төгрөг, нийт 8,590,406 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “”яллах дүгнэлтэд дурдсан хохирлын хэмжээг алдаатай байгааг зөвтгөх нь зүйтэй” гэсэн тайлбар гаргасан.

Мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Ө-ынсэтгэцэд “ Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг жишиг аргачлал”-д заасан 1 дүгээр зэрэглэл хамаарах хор уршиг учирсан нь тогтоогдсон тул сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 3,293,400 төгрөгөөр тогтоолоо.

Хохирогч Ц.Ө, насанд хүрээгүй хохирогч Д.Ннарт нийт ээмэг бөгж, гинж гэх мэт 4,017,000 төгрөгийн эд зүйл, 275,000 төгрөгийн гар утсыг буцаан өгсөн, бэлэн  мөнгөөр 3,500,000 төгрөгийг төлсөн гэх шүүгдэгчийн мэдүүлгийг хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд маргаагүй зөвшөөрсөн, үлдэх хохирлыг нэхэмжилж байгаа талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

 Иймд хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол 8,590,406, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 3,293,400 төгрөг, нийт 11,883,806 төгрөгөөс шүүгдэгчийн биетээр болон мөнгөөр төлж барагдуулсан төлбөрийг хасаж үлдэх 4,091,806 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулан хохирогч Ц.Ө-д олгохоор, мөн иргэний нэхэмжлэгч Р.О-д баримтаар тогтоогдсон хохирлын төлбөр 2,630,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Б.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд , бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан.

Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийн зарим хэсгийг төлж барагдуулсан, үлдэх төлбөрийг төлөхөө илэрхийлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин сууж байгаа А аймгийн ЖЖ сумын нутаг дэвсгэрээс явахыг нийт 14 сарын хугацаагаар хориглож, түүнд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Б-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Б-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн зорчих эрх хязгаарлах ялын хугацааг 14 /арван дөрөв/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух А аймгийн ЖЖ сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг 14 /арван дөрөв/ сарын хугацаанд хориглосугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Б.Бад оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял биелүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Баас 4,091,806 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ө-долгох, 2,630,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Р.Од тус тус олгосугай.

 

8. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.ЖАРГАЛАН