Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2022/03153

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        07          01                                     101/ШШ2022/03153         

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 хотхон, 0 тоот хаягт оршин суух, Л.П-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө-16, Засгийн газрын 9 дүгээр байр хаягт байрлах, “ТӨБЗГ”-т холбогдох,

 

Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 хаягт байрлах орон сууц нь ТӨХболон “УБТЗ” ХНН хооронд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан контрактын 5.7 заалт дахь гэрээний үүргийг биелүүлж авч өгсөн байр биш болохыг тогтоолгох  тухай үндсэн нэхэмжлэлтэй,

ТӨХ болон “УБТЗ” ХНН-ийн дарга Л.П нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэх контрактыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй   иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.П,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т,

Хариуцагч “ТӨБЗГ”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, Д.Д,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “УБТЗ”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, Х.Э, 

Гэрч М.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Г.Т-ийн хамт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

БНМАУ ба ЗХУ хоорондын 1949 оны олон улсын гэрээний 9 дэх зүйлд нийцүүлэн Засгийн газрын 2014 оны 357 дугаар тогтоолоор томилогдсон Ерөнхий хувь нийлүүлэгч ба уг хэлэлцээрээр байгуулагдсан төрийн өмчит компанийн албан тушаалтан нар харилцан тохирч гарын үсэг зурж тамга дарсан 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн контракт бөгөөд түүний 1.2, 1.3 ба 5.7, 7.1 заалтууд юм.

Мөн ТӨХ-ныдаргын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/266 дугаар тушаалаар томилогдсон комиссын “Ажил, баримт бичиг хүлээлцсэн акт” түүний хавсралтууд болно.

Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 5.9 заалтаар түүний шийдвэрээр томилогдон Л.П-аас албан тушаал хүлээн авсан дараагийн замын дарга Д.Ж өөр гэрээгээр иргэний маргаан үүсгэсэн.

Энэхүү ТӨХ-ны эрх зүйн актаар худалдан авсан хөрөнгөтэй холбон үүсгэсэн иргэний маргааныг Улсын Дээд Шүүхийн 2018 оны дугаар 001/XT2018/01274 тогтоолын ХЯНАВАЛ: хэсгийн сөрөг нэхэмжлэлийн талаар: 3 дахь мөрөнд “Хариуцагчийн эзэмшиж байсан орон сууцыг гэрээний 5.9-д заасан нөхцлөөр олгогдсон орон сууц гэж үзэх боломжгүй" гэж хянасан.

Учир нь нэхэмжпэгч миний бие энэхүү 3 шатны шүүх шийдвэрлэсэн гэрээний маргаанд хариуцагчаар орсон бөгөөд уг гэрээнээс 8 сарын өмнө ТӨХ-ны дарга ба хамтарсан үйлдвэрийн дарга нарын хооронд байгуулсан контрактын гэрээний 5.7 дахь “нийгэмлэгийн даргыг коттежоор хангах үүргийн дагуу” надад олгосон орон сууцандаа амьдарч байсан.

Энэ талаарх хамтарсан үйлдвэрийн Оросын талын тэгш эрхт /хоёр улсын төрийн өмчийн харьцаа 50:50/ даргын гарын үсэг бүхий 2015.03.09 өдрийн дугаар 12/45 тодорхойлолт болон түүнийг үндэслэн эзэмшиж буй орон сууцны ашиглалтын бүх зардлыг өөрөө хариуцаж ирсэн нотлох баримтуудыг хавсаргав.

Мөн Улсын Дээд Шүүх нь уг тогтоолын 15 дахь мөрөнд “Хариуцагч нь ажил олгогчоос контрактад заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна” гэж тогтоосон.

Энэхүү магадлал ба тогтоолын талаар Улсын Ерөнхий Прокурорын 2018 оны 5/1803 хариуд “Шүүхээс УБТЗ-ын даргаар ажиллах үедээ эзэмшиж байсан Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 тоотод байрлах 370 м.кв орон сууцыг таны эзэмшлээс чөлөөлж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ыг орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэжээ” гэж гэрээний маргаан шийдэгдээгүй болохыг сануулсан.

Засгийн газрын тэргүүний саналаар төрийн өмчит үйлдвэрийн даргаар томилогдсон, тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагчтай байгуулсан уг үр дүнгийн гэрээг хуулийн байгууллага шалгасан талаарх 2017 оны Тээврийн прокурорын 930, Хан-Уул дүүргийн прокурорын 535 тогтоол, иргэн Л.П-ын нэр бүхий 2011 оны Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 58, №96 тогтоолыг тус тус хавсаргасан.

Нэхэмжлэгч Л.П би тус шүүхэд хандан ТӨХ болон “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг хооронд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан контрактын 5.7 заалт /хх. нүүр 19/ дахь гэрээний үүргийн биелэлтийг хангахыг ТӨБЗГ-т даалгах гэсэн шаардпага гаргасан.

Гэтэл хариуцагчийн гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үзэхэд дээрх шаардлагаа өөрчилсөн.

Учир нь, Улсын Дээд шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар 001/XT2018/01274 дүгээр тогтоол дахь “Хариуцагч нь ажил олгогчоос Контрактад заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна” /хх. нүүр 10/ гэсэн дүгнэлт бий.

Энэ дүгнэлтийг болон бусад нотлох баримтыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, энэхүү шаардлагаа дэмжиж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн 35 дугаар талд УБТЗ нийгэмлэгийн дарга асан Д.Ж-ийн албан бичгээр дээрх орон сууц нь УБТЗ нийгэмлэгийн ерөнхий хорооны шийдвэрээр нэхэмжлэгчийн нэр дээр шилжсэн болохыг тодорхойлсон, 36 дугаар талд УБТЗ нийгэмлэгийн нэгдүгээр орлогч дарга И.А.Домбровскийн  2015.03.09-ний өдрийн 12/45 албан бичгээр “ӨД” ХХК-ийн гүйцэтгэх захирал ноён Ө.М-т хүргүүлсэн баримтаар уг орон сууцыг нийгэмлэгийн хөрөнгөнд хамааралгүй талаарх  тодорхойлолт зэргийг үндэслэсэн.

Л.П нь 2014 оны 12 сараас УБТЗ ХНН-ийн даргаар ажиллаж эхэлсэн бөгөөд Монголын талын хувь нийлүүлэгч ТӨХ-ныдарга нь тус нийгэмлэгийн даргатай контракт байгуулсан. Контрактад заасны дагуу нийгэмлэгчийн үйл ажиллагаа явуулж байгаа газарт нийгэмлэгийн даргыг бие даасан тусгай орон сууцаар хангах гэсэн гэрээний үүргийн биелэлтийг биелүүлж, Хан-Уул дүүрэгт амины орон сууц авч өгөн амьдруулж байна гэж ойлгосны үндсэн дээр уг байранд амьдарч байсан. Дээрх 2 албан бичгийг үндэслээд Л.П-т гэрээний дагуу авч өгсөн байр гэж ойлгоод амьдарч байтал ажил үүргээ гүйцэтгээд дарга биш болсны дараа “УБТЗ” ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд нэхэмжлэл гаргасны үндсэн дээр уг байрнаас гаргачихсан.

Энэхүү маргааны дараа тэр байр бол контрактын гэрээг биелүүлж авсан байр биш байна гэж ойлгож  байгаа бөгөөд хэрэв байсан бол цаашид үйлчлэх контрактын гэрээний дагуу төмөр замын дарга ажлаа хүлээлгэж өгсний дараа түүний өмчлөлд шилжүүлж өгөх зохицуулалттай. Гэтэл уг байрыг буцаагаад авч байгаа юм бол тэр контрактын гэрээнд заасан байр биш байсан юм гэдгийг ойлгосон.

Иймд нэхэмжлэгч миний оршин сууж ирсэн /хх. нүүр 37/ намайг амьдруулж байгаад “УБТЗ” ХНН-ийн шаардлагаар /хх. нүүр 38/ Улсын Дээд Шүүхийн тогтоолын дагуу надаас буцаан авсан Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 хаягт байрлах орон сууц нь /хх. нүүр 36/ ТӨХ болон “УБТЗ” ХНН хооронд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан контрактын 5.7 заалт дахь гэрээний үүргийг биелүүлж авч өгсөн байр биш болохыг тогтоолгох” шаардлагаа дэмжиж байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч “ТӨБЗГ” нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, Д.Д нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Л.П нь “ТӨХ болон УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг хооронд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан контрактын гэрээний 5.7 дахь гэрээний үүргийн биелэлтийг хангахыг ТӨБЗГ-т даалгах тухай” нэхэмжлэл гаргасан.

Уг шаардлагаа 2022.02.16-ны өдөр Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 хаягт байрлах орон сууц нь /хх. нүүр 36/ ТӨХ болон “УБТЗ” ХНН хооронд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан контрактын 5.7 заалт дахь гэрээний үүргийг биелүүлж авч өгсөн байр биш болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн байдаг.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 357 дугаар тогтоолоор Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн Монголын талын ерөнхий хувь нийлүүлэгчээр ТӨХ-г томилсон, даргын үүрэг гүйцэтгэгч Л.Ц-тай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Л.П нь контракт байгуулжээ.

Уг контрактын 5.7-д “Нийгэмлэгийн хөрөнгөөр тухайн худалдан авалтын үеийн зах зээлийн ханшаар Замын даргын өмчлөлд хувийн коттеж худалдан авах”, 5.9-д “Энэхүү гэрээгээр ажиллах хугацаанд нь нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа газарт Замын даргыг амьдрах, амрах таатай нөхцөл албаны орон сууцаар эсвэл тохилог хувийн сууцаар хангана.” гэж заасан байна.

“УБТЗ” ХНН-ийн нийт хувьцааны 50 хувийг Оросын Холбооны улсын Засгийн газар, 50 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг. Монгол Улсын Засгийн газар 2014 оны 357 дугаар тогтоолоор ТӨХ-д 50 хувийн хувьцаа эзэмшигчийн эрхээ шилжүүлсэн нь “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргатай контракт байгуулах эрх олгогдсон гэж үзэхгүй юм.

Учир нь “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны дүрмийн 17 и, контрактын гэрээний 6.5-д зааснаар Замын даргыг Ерөнхий хорооны хурлаас томилж, чөлөөлдөг байх бөгөөд нэхэмжпэгч Л.П-ыг 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар томилж, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрээр үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Л.П-ыг томилох эрх бүхий этгээд болох өөрөөр хэлбэл, ажил олгогч Ерөнхий хорооны даргатай контракт байгуулах ёстой бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ерөнхий хорооны дарга В.Н.М-той нэхэмжлэгч Л.П контракт байгуулсан.

ТӨХ-ныдаргатай байгуулсан контракт хүчин төгөлдөр бус гэрээ байх тул гэрээг биелүүлэх үүргийг ТӨБЗГ хүлээх учиргүй юм. Мөн түүнчлэн гэрээний үүргийн биелэлтийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа /3 жил/ өнгөрсөн байна.

Өөрөөр хэлбэл контракт байгуулах эрх бүхий этгээд нь Ерөнхий хорооны дарга бөгөөд Ерөнхий хороо нь шийдвэр гаргах эрх бүхий субъект болно.

Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/01274 дүгээр тогтоолоор Ерөнхий хорооны дарга В.Н.М-той байгуулсан контрактын 5.9-д заасан асуудалд үнэлэлт дүгнэлт өгсөн. Тухайлбал, уг тогтоолын “ХЯНАВАЛ” хэсгийн “Үндсэн нэхэмжлэлийн талаар”-ын 3 дахь догол мөрөнд “ажил олгогчоос ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд нь албан тушаалын байдал, хангамж эдлэх эрхтэй нь холбогдуулан зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн контрактын 5.9-д зааснаар албаны орон байраар хангах үүрэгтэй бөгөөд контракт дуусгавар болж, ажил олгогч ажилтнаас албаны орон байрыг чөлөөлөх шаардлага гаргаснаар Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т зааснаар хариуцагчийн орон сууцыг эзэмших эзэмшил дуусгавар болно.

Иймд хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэн, хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.” гэж дүгнэсэн.

Түүнээс гадна “УБТЗ” ХНН-ийн хувь нийлүүлэгч нь ТӨБЗГ биш, Зам тээвэр хөгжлийн яам болсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байна.

Иймд нэхэмжлэгч Л.П-ын шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “УБТЗ”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, Х.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг, 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт нь тодорхой байх гэдгийг заасан.

Нэхэмжлэгч нь 2014.12.12-ны өдөр нөгөө оролцогч хэн болох нь тодорхойгүй этгээдтэй хийсэн гэрээний зүйл нь манай өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө биш болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн  шаардлага тодорхойгүй байх бөгөөд ийнхүү шаардсанаар түүний зөрчигдсөн ямар эрх, ашиг сэргээгдэж хамгаалагдах нь тодорхойгүй байна.

Тэрээр Улсын Дээд шүүхийн 2018.09.27-ны өдрийн тогтоолын 12 дах талд “контрактын гэрээний 5 дугаар зүйлийн 5.9-т зааснаар энэхүү контрактын гэрээгээр ажиллах хугацаанд замын даргын албаны орон сууц, эсвэл амьдарч болох албаны орон сууцаар хангах, нийгмийн үйлчилгээ явуулж байгаа оршин байгаа газарт амьдрах таатай нөхцөл бүрдсэн орон сууцаар хангуулах, контрактын хугацаа дуусгавар болоход замын даргад үнэ төлбөргүй шилжүүлнэ” гэсэн заалтын дагуу нэхэмжлэл гаргаж байгаа талаар тайлбарласан.

Үүнийг нэхэмжлэхийн тулд энэ үл хөдлөх хөрөнгө бол 2014.12.12-ны өдрийн гэрээний зүйл биш гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр шаардлагатай болсон гэж ойлгож байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.08-ны өдрийн 72 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018.04.11-ний өдрийн 885 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн  2018.09.27-ны өдрийн 1274 дугаар тогтоолоор Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байрлах 370 м.кв талбайтай, орон сууцыг Л.П-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, орон сууцыг УБТЗ-д шилжүүлэхийг даалгаж, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг даалгах тухай Л.П-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл уг үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч Л.П-ынх биш гэдгийг шийдчихсэн 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол хүлээн авахаас татгалзах, энэ үйл баримт хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой.

Түүнчлэн “УБТЗ” ХНН нь дээрх орон сууцтай холбоотойгоор тухайн эд хөрөнгийг залилан мэхэлсэн, хуурамч гэрээний дагуу эд хөрөнгө авсан гэж тухай үед нь гомдол гаргаж шалгуулсан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоолтой. Уг тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгө “УБТЗ” ХНН-ийн өмчлөлд нь байгаа учраас уг хөрөнгийг нэхэмжлэгч аваад хохирол учруулсан гэж үзэхгүй, хохирол учраагүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж шийдсэн.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг дахин тогтоолгох шаардлагагүй, дээрх баримтаас энэ бол илэрхий, тогтоогдсон үйл баримт юм. Дээрх орон сууцтай холбоотой асуудлыг иргэний болон эрүүгийн журмаар шалгаад тогтоочихсон.

Мөн одоо нэхэмжлэгчийн үндэслэл болгоод байгаа “УБТЗ” ХНН-ийн дарга асан Д.Ж болон “УБТЗ” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.А.Д нарын албан бичгийг мөн адил дээрх шүүхийн шийдвэрээр дүгнэчихсэн.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т: “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж заасан.

Нэхэмжлэгч нь 2014.12.12-ны өдрийн гэрээний оролцогч нь ТӨБЗГ гэж үзэн түүнд холбогдуулан шаардлага гаргасан.

“УБТЗ” ХНН-ийн дүрмийн 8 дугаар зүйлд удирдах эрх бүхий албан тушаалтныг, 8а-д хувь нийлүүлэгчдийн хамтарсан хурал, 8б-д ерөнхий хороо,  8в-д Замын даргаар толгойлуулсан Төмөр замын Хэрэг эрхлэх газар гэж заасан.

Нийгэмлэгийн дүрмийн 17 нь Ерөнхий хороо нийгэмлэгийн тухайн үеийн үйл ажиллагааг ерөнхийд нь удирдах бөгөөд 17.”и”-д Ерөнхий хороо нь замын дарга, түүний орлогч, замын ерөнхий инженер, замын санхүү нягтлан бодох хэлтсийн дарга нарыг томилох ба өөрчилнө, “д“-д “Хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, данснаас хасах, түүнчлэн нийгэмлэгийн нэрийн өмнөөс мөнгөн хөрөнгө зээлэх талаар холбогдох шийдвэрүүдийг гаргана гэж заасан.

Уг дүрмийн дагуу УБТЗ-ын ерөнхий хорооны хурлаар Л.П-ыг УБТЗ-ын даргаар томилох тухай шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу ажил олгогч ажилтан хоёрын дунд контрактын гэрээ 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан. Контрактын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар ажил олгогч нийгэмлэг буюу УБТЗ, Төмөр замын даргын хоорондох хөдөлмөрийн харилцааг зохицуулах гэрээг энэхүү гэрээг хийх эрхгүй буюу “УБТЗ” ХНН-ийг төлөөлөх эрхгүй Монголын талын ТӨХ нь өмчийн үүргийг хэрэгжүүлсэн. Энэ гэрээгээр ТӨХ-той холбоотой 1 ч эрх, үүргийг тодорхойлоогүй байдаг.

Гэтэл гэрээний талууд гэдэгт хэн, хэн байх вэ гэхээр 1 талаас ХНН-ийн төлөөлөгч Ерөнхий хорооны дарга буюу нийгэмлэгээс үүрэг болгосон этгээд л Замын даргатай хөдөлмөрийн гэрээг байгуулах ёстой. 

2014.12.12-ны өдрийн контрактын гэрээний 3 дугаар зүйлээс эхлээд маргаан үүсгээд байгаа албаны байрны тухай заалтууд орсон байх ба үүн дотроо “УБТЗ” ХНН-ийг энэхүү гэрээний оролцогч болгож, ажил олгогч нь “УБТЗ” ХНН гэж тодорхойлсон.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж зааснаас үзэхэд дээрх гэрээний утга ойлгомжгүй, энэ гэрээний оролцогч нь “УБТЗ” ХНН-ийг төлөөлөх эрхгүй этгээд оролцсоэ байдаг.

“УБТЗ” ХНН нь ОХУ болон Монгол Улсын 50:50 хувийн хөрөнгө оруулалттай хамтарсан нийгэмлэг, 1968 оны Нийгэмлэгийн дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг, дүрмийн 15-д Хувь нийлүүлэгчдийн хурлаас Ерөнхий хороог 6 гишүүний бүрэлдэхүүнтэй, 3 жилийн хугацаатай, түүний 3 гишүүнийг Монголын талын хувь нийлүүлэгчдээс хуралд нэр оруулсан хүмүүсийн дотроос, нөгөө 3 гишүүнийг Зөвлөлтийн хувь нийлүүлэгчдээс хуралд нэр оруулсан хүмүүсийн дотроос сонгоно, Нийгэмлэгийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг Ерөнхий хороо хэрэгжүүлдэг, Ерөнхий хорооноос томилогдсон эрх бүхий албан тушаалтан Замын даргыг томилж, чөлөөлдөг, үүний дагуу томилогдсон эрх бүхий албан тушаалтан нь 2015.07.31-ний өдөр Л.П-тай контрактын гэрээ байгуулсан. Энэ гэрээ зохих этгээдийн зөвшөөрөлтэй, хууль болон нийгэмлэгийн дүрэмд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл юм.

Гэтэл ТӨХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч нь “УБТЗ” ХНН-ийг төлөөлж гэрээ байгуулахдаа зохих этгээд буюу ХНН-ийн Ерөнхий хороо, түүнийг төлөөлөх эрхтэй этгээдийн зөвшөөрөлгүйгээр гэрээнд оролцсон байдаг.

Мөн Замын даргатай гэрээ байгуулах эрхийг ХНН-ийн Ерөнхий хорооноос олгосон төлөөлөх эрхтэй этгээд нь Д.Ц биш бөгөөд хэрэв түүнд гэрээ байгуулах эрх олгосон тохиолдолд түүнд ямар эрх олгосон нь тодорхой итгэмжлэл өгсний үндсэн дээр гэрээ байгуулагдах ёстой.

Гэтэл зохих этгээдийн зөвшөөрөлгүй, төлөөлөх эрхгүй этгээдтэй хийсэн гэрээний үндсэн дээр өмнө шүүхээр шийдвэрлэчихсэн шаардлага гаргаж байгааг зөвшөөрөхгүй.

Иймд нэхэмжлэгч Л.П-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагч “ТӨБЗГ”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Ө.С нар нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“УБТЗ” ХНН-ийн замын даргаар ажиллаж байсан Л.П-ын нэхэмжлэлтэй ТӨБЗГ-т холбогдох иргэний хэрэгт дараах үндэслэлээр сөрөг нэхэмжпэл гаргаж байна.

Л.П нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжпэлдээ “ТӨХ болон “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг хооронд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан Контрактын 5.7-д заасан гэрээний үүргийн биелэлтийг хангахыг ТӨБЗГ-т даалгах тухай” шаардлагыг гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Нэхэмжлэгч миний оршин сууж ирсэн, намайг амьдруулж байгаад “УБТЗ” ХНН-ийн шаардлагаар УДШ-ийн тогтоолын дагуу надаас буцаан авсан Хан-Уул дүүргийн 0-р хороо 0 гудамж, 0 хаягт байрлах орон сууц нь ТӨХ болон “УБТЗ” ХНН хооронд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан Контрактын 5.7 заалт дахь гэрээний үүргийг биелүүлж авч өгсөн байр биш болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн.

Уг Контрактын 5.7-д “Нийгэмлэгийн хөрөнгөөр тухайн худалдан авалтын үеийн зах зээлийн ханшаар Замын даргын өмчлөлд хувийн коттеж худалдан авах” гэж заасан байна.

Монгол-Оросын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрээр “УБТЗ” ХНН-ийн 50 хувийг Оросын Холбооны Улсын Засгийн газар, 50 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар “төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 357 дугаар тогтоолоор /1-р хавтас 9-р хуудас/ Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” ХНН-ийн Монголын талын ерөнхий хувь нийлүүлэгчээр ТӨХ-г томилсон.

Энэ нь “УБТЗ” ХНН-ийн Замын даргатай контракт байгуулах эрх олгогдсон гэж үзэхгүй юм.

Учир нь тус нийгэмлэгийн Ерөнхий хорооны дүрмийн 17-ийн “и”-д /1-р хавтас 85-88-р хуудас/ зааснаар Замын даргыг Ерөнхий хорооны хурлаас томилж, чөлөөлдөг байх бөгөөд Ерөнхий хорооны 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5 дугаар тэмдэглэл /1-р хавтас 11-р хуудас/-ийн 13 дахь асуудлаар Л.П-ыг Замын даргаар томилохоор шийдвэрлэж, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр /1-р хавтас 28-р хуудасны ар тал доороос 17 дахь мөр/ үүрэгт ажлаас чөлөөлжээ. Үүнээс үзэхэд Замын даргыг томилох эрх бүхий этгээд болох өөрөөр хэлбэл ажил олгогч Ерөнхий хорооны даргатай контракт байгуулах ёстой байсан.

Тийм ч учраас 50 хувь дангаараа контракт байгуулсан асуудалд оросын талаас шүүмжлэлтэй хандаж /1-р хавтас 30-р хуудасны ар тал 11 дэх мөр/, улмаар 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ерөнхий хорооны дарга В.Н.М-т Л.П-тай контракт байгуулах эрхийг өгч /11-р хавтас 22 хуудасны ар тал/, улмаар контракт байгуулагдсан байна. /1-р хавтас 25-26-р хуудас/

Контрактын гэрээ нь Хөдөлмөрийн гэрээний нэг төрөл бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг харилцаа юм. Тодруулбал Хөдөлмөрийн тухай /тухайн үед мөрдөж байсан 1999 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан, иргэнтэй хөдөлмөрийн гэрээ /контракт/-г бичгээр байгуулахаар заасан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байдаг. Мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ.”, 50.3-т “Хүчин төгөлдөр байх нь гуравдагч этгээдийн зөвшөөрлөөс шалтгаалах хэлцлийг гуравдагч этгээдийн зөвшөөрлөөр хийсэн бол энэ хуулийн 54.5-д заасан журам нэгэн адил хамаарна.”, 54 дүгээр зүйлийн 54.5-д “Хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй этгээдэд хэлцэл хийх зөвшөөрөл өгсөн боловч түүнийгээ нотолсон баримтыг нөгөө талд өгөөгүй бол хэлцэл хийгч нөгөө тал хэлцлээс татгалзах эрхтэй.” гэж тус тус заасан байдаг.

Иймд “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хороог төлөөлөн Монголын талын хувь нийлүүлэгч буюу ТӨХ-ныдарга Замын даргатай Контракт байгуулахыг зөвшөөрсөн шийдвэр гараагүй бөгөөд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг баримтлан сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Л.П нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхэд гаргасан тайлбартаа болон өмгөөлөгч Г.Т-ийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн 19 дэх заалтыг мөрдөж дүрмийн 17 “и” заалтаар ерөнхий санал болгосон иргэдээс ээлжлэн томилдог тул төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хувьцаат компаниудын адил гэрээ контракт байгуулах тухай зохицуулалт 1949 оны олон улсын хэлэлцээрт болон түүний салшгүй хэсэг уг дүрэмд байхгүй.

2014.12.12-ны өдрийн хэлцэл нь Засгийн газрын 2014 оны дугаар 357 тогтоол ба Ерөнхий сайдын 2014.12.02-ны өдрийн удирдамжийн 4 дэх заалтаар эрх авсан этгээд нь гуравдагч талын зөвшөөрөл буюу түүний оролцоотой хуралдаанаар томилогдсон этгээд байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 50 дугаар зүйлийн 50.1-д заасан зохицуулалтын үндэслэл болохгүй тул сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2014.11.01-ний өдрийн 357 тогтоолоор ТӨХ-г Монгол Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн Монголын талын ерөнхий хувь нийлүүлэгчээр томилсон. Үүний дагуу Ерөнхий сайдын баталсан Монголын талын баримтлах удирдамжийн дагуу Д.Ц нь Монголын талыг төлөөлөн Ерөнхий хуралд оролцож, хурлаас Замын даргаар Л.П-ыг томилуулсан.

“УБТЗ” ХХН-ийн дүрэмд Ерөнхий хорооны дарга болон Замын дарга нарын хооронд контракт байгуулах зохицуулалтгүй учир ТӨХ-ны2008.02.07-ны өдрийн 67 тогтоол, хавсралтын хамт батлагдсан. Уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар Төрийн өмчит компанийн захиралтай хөлсөөр ажиллах гэрээний загвар, 2 дугаар хавсралтаар Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиралтай байгуулах контрактын гэрээний загвар батлагдсан. Аж ахуйн тооцоот үйлдвэрийн захиралтай контрактын гэрээ байгуулна гэсний дагуу ТӨХ-ны дарга Д.Ц нь гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу Замын даргын эрх хэмжээ, талуудын эрх, үүрэг, хөдөлмөрийн хөлс, төлбөр, хөнгөлөлтийн нөхцөл, ажил амралтын дэглэм, хөдөлмөрийн нөхцөл, гэрээний хугацаа, цуцлах нөхцөл, хариуцлага бүгдийг тохиролцсон. Гэвч 2016.09.27-ны өдөр намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн, “УБТЗ” ХНН-д ажлаа хүлээлгэн өгөхдөө 111 тэрбум төгрөг бүхий мөнгөн хөрөнгийг хүлээлгэн өгсөн.

Ийнхүү ажлаа хүлээлгэн өгсний дараа Нэгдүгээр орлогч дарга И.А.Д нь дээрх 2014.12.12-ны өдрийн контрактын гэрээний 5.7-д заасны дагуу дээрх орон сууцаар хангасан, нийгэмлэгийн хөрөнгөнд хамааралгүй, энэ гэрээний үүргээ биелүүлсэн болохыг тодорхойлсон бичиг хийж өгсөн. ТӨХ-ны даргын надтай байгуулсан гэрээ нь 2008 оны ТӨХ-ны 67 тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу байгуулагдсан, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн захиралтай байгуулсан контрактын гэрээ. Энэ гэрээ хууль ёсны гэрээ гэж үзэж байгаа бөгөөд одоо хүчин төгөлдөр бусд тооцуулах эрх байхгүй.

Аливаа гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан бол үр дагаврыг тооцоолох, тодорхойлох ёстой. Гэтэл хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагын үр дагаврыг тодорхойлоогүй байгаа нь түүний сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Энэ гэрээ нь Л.П-ыг “УБТЗ” ХНН-ийн даргаар ажилуулах эрх зүйн үндэслэлийг тодруулсан хамгийн том баримт бичиг бөгөөд түүнтэй контракт байгуулах саналыг ТӨХ өөрөө гаргасын үндсэн дээр байгуулагдсан болохоос Л.П-ын санаачилгаар байгуулагдаагүй.

Энэхүү 2014.12.12-ны өдрийн гэрээ хэрэгжээд дууссан тул хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. 2014.12.12-ны өдрийн гэрээний дагуу Л.П-т цалин урамшууллыг нь өгч байсан ба харин хэрэгт авагдсан баримтаас үзэхээр 2015 оноос дээрх гэрээг байгуулах субъект нь биш, Ерөнхий хороо нь Л.П-тай контрактын гэрээ байгуулах нь эрх зүйн үндэслэлтэй гэж яригдснаар 2015.07.31-ний өдөр контрактын гэрээ байгуулсан, уг гэрээ байгуулагдахаас өмнө 2014.12.12-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байсан.

Иймд хариуцагч ТӨБЗГ-ын 2014.12.12-ны өдөр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “УБТЗ”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, Х.Э нар сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Л.П нь 2014/12/12-ны өдрийн ТӨХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Ц-тай байгуулсан гэрээгээр бус “УБТЗ” ХНН-ийн дүрмийн дагуу контрактын гэрээ байгуулах эрх бүхий байгууллага болох ерөнхий хорооны  хуралдааны шийдвэрээр нийгэмлэгийн ерөнхий хорооны даргатай байгуулсан контрактын гэрээний дагуу ажилласан болох нь хэрэгт байгаа баримтуудаар тогтоогдоно.

Түүнийг “УБТЗ” ХНН-ийн ерөнхий хорооны хуралдаанаар ажлаас халсан гэдгийг Л.П өөрөө ярьдаг. ХНН-ийн дүрэмд зааснаар даргыг томилох эрх нь ерөнхий хороонд бий. Тус нийгэмлэгийн ерөнхий хорооны хуралдаанаар Л.П-ыг даргаар томилоод, түүнтэй гэрээ байгуулахыг нийгэмлэгийн ерөнхий хорооны дарга зөвшөөрсөн хуралдааны тэмдэглэл хэрэгт байдаг. Үүний дараа түүнтэй байгуулах контрактын гэрээний төслийг хэлэлцээд дэмжсэн шийдвэр байдаг. Энэхүү ерөнхий хорооны дарга болон Л.П нарын хооронд байгуулсан хүчин төгөлдөр хуульд нийцсэн контрактын гэрээний дагуу Л.П шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт, үүнийг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдсан байдаг.

Эдгээрээс үзэхэд 2014.12.12-ны өдрийн гэрээний дагуу Л.П нь нийгэмлэгийн даргаар ажилласан, уг гэрээ хэрэгжсэн зүйл ерөөсөө байхгүй.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь “УБТЗ” ХХН-ээс зөвшөөрөл аваагүй, гэрээ байгуулсан Д.Ц нь нийгэмлэгийг төлөөлөх эрхгүй байсан зэрэг нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй  контрактын гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй гэжээ. 

Тухайн үеийн ТӨХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Ц-т Замын даргаар Л.П-ыг томилоод, түүнтэй гэрээ байгуулах үүргийг Засгийн газар өгсөн гэх агуулгаар нэхэмжлэгч ярьж байна. Гэтэл Засгийн газарт дангаараа ийм үүрэг чиглэл өгөх, гэрээ байгуулахыг зөвшөөрөх, контрактын гэрээ байгуулж, нийгэмлэгийн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид ашиглуулах, эзэмшүүлэх, шилжүүлэх нөхцөл бүхий гэрээ байгуулах эрх байхгүй.

Үүнээс үзэхэд 2014.12.12-ны өдрийн гэрээ зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн болох нь тогтоогдож байх ба ийм хэлцэл хийсэн өдрөөсөө хүчин төгөлдөр бус байна. “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хороог төлөөлөн Монголын талын хувь нийлүүлэгч буюу ТӨХ-ны дарга нь Замын даргатай контракт байгуулах шийдвэрийг ерөнхий хорооноос гаргаагүй тул уг хэлцэл нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчийн ТӨХ-ны дарга болон “УБТЗ” ХНН-ийн даргатай 2014.12.12-ны өдөр байгуулсан гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тус шүүхийн шүүгчийн 2019.12.12-ны өдрийн 101/ШЗ2019/20521 дугаартай захирамж, нэхэмжлэгч Л.П-ын тус шүүхэд гаргасан 2019.12.06-ны өдрийн нэхэмжлэл, Монгол улсын Засгийн газрын 2014.11.01-ний өдрийн 357 дугаар тогтоол, Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-ын Ерөнхий хорооны ээлжит хурлын монгол болон орос дээрх тэмдэглэл, ажил, баримт бичиг хүлээлцсэн комиссын акт, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн 2014.12.13-ны байдлаарх санхүүгийн үзүүлэлтүүд, Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-ын даргатай байгуулсан монгол болон орох хэл дээрх контракт, 2015.07.31-ний өдрийн Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн ерөнхий хорооны эчнээ хурлын протокол, 2015.07.31-ний өдрийн Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-ын даргатай байгуулсан контракт, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.09.27-ны өдрийн 001/ХТ2018/01274 дугаартай тогтоол, албан тоотын төсөл, 2015.03.09-ний өдрийн 12/45 дугаартай Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг төмөр замаас Ө.М-т хүргүүлсэн тодорхойлолт, харилцагчийн гүйлгээ, 2017.10.26-ны өдрийн Д.Ж-аас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2018.11.02-ны өдрийн 5/1803 дугаартай Монгол улсын ерөнхий Прокурорын газраас Л.П-т хүргүүлсэн гомдлын хариу, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн албан бичиг, Монгол улсын төрийн албаны зөвлөлийн 2009.12.15-ны өдрийн 187 дугаар тогтоол, Монгол улсын төрийн захиргааны албан хаагчийн тангараг, Төрийн албаны зөвлөлийн 58, 96 дугаар тогтоол, Тээврийн прокурорын газрын 2017.04.28-ны өдрийн 930 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2017.10.23-ны өдрийн 535 дугаар тогтоол, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, өмгөөлөгч оролцуулах хүсэлт, ажил, баримт бичиг хүлээлцсэн комиссын акт, 2015.03.27-ны өдрийн 1а/812 дугаартай Монгол улсын ТӨХ-оос Л.П-т хүргүүлсэн албан бичиг, Орос хэлнээс Монгол хэл рүү орчуулсан албан бичиг, М.Г-ийн тодорхойлолт, 2014.12.12-ны өдрийн Орос хэл дээрх контракт, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар /1хх-ийн 2-47, 224-225, 2хх-ийн 34-50, 177, / зэрэг баримтыг,

Хариуцагчаас: ТӨБЗГ-аас Л.Г-т олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Ө.С-т олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол улсын Засгийн газрын 2022.01.12-ны өдрийн 30 дугаартай тогтоол, 2022.04.04-ний өдрийн А-1/594 дугаартай ТӨБЗГ-аас Архивын ерөнхий газрын үндэсний төв архивд хүргүүлсэн албан бичиг, 2022.04.14-ний өдрийн 03/427 дугаартай Үндэсний төв архиваас ТӨБЗГ-ын дарга Б.Ц-д хүргүүлсэн албан бичиг, Монгол улсын ТӨХ-ны 2008.02.07-ны өдрийн 67 дугаартай тогтоол, Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хувьцаат компанийн гүйцэтгэх захиралтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээний нийтлэг загвар, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиралтай байгуулах контрактын нийтлэг загвар, Д.Д, Ө.С нарт олгосон итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, ТӨБЗГ-ын даргын 2022.04.06-ны өдрийн А/30 дугаартай тушаал, төлбөрийн нэхэмжлэх,  /1хх-ийн 53, 58-59, 209, 211, 247, 2хх-ийн 55-56, 139-157, 175-176/ зэрэг баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: А.О, Т.Г нарт олгосон итгэмжлэл, Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн дүрэм, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.04.11-ний өдрийн 885 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.09.27-ны өдрийн 001/ХТ2018/01274 дугаартай тогтоол, 2019.05.16-ны өдрийн 001/ШТ2019/00135 дугаартай шүүхийн тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.08-ны өдрийн 183/ШШ2018/00072 дугаартай шийдвэр, 2019.12.11-ний өдрийн 4/4560 дугаартай Монгол улсын Дээд шүүхээс Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-д хүргүүлсэн албан бичиг, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019.11.18-ны өдрийн 370 дугаартай тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.17-ны өдрийн 128/ШШ2019/0299 дугаартай шийдвэр, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.28-ны өдрийн 2020/ШЦТ/538 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.07.06-ны өдрийн 2021/ДШМ651 дугаартай магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.25-ны өдрийн 102/ШШ2019/01182 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.07.17-ны өдрийн 1331 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.01.13-ны өдрийн 001/ХТ2021/00021 дугаартай тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.07.30-ны өдрийн 102/ШЗ2019/09479 дугаартай захирамж, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.10.21-ний өдрийн 001/ХТ2021/01266 дугаартай тогтоол, 2017.02.07-ны өдрийн 02/547 дугаартай Зам, тээврийн яамнаас Ц.Н-т хүргүүлсэн албан бичиг, 2017.02.07-ны өдрийн А-1/233 дугаартай ТӨБЗГ-аас Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Ц-д хүргүүлсэн албан бичиг, 2019.02.01-ний өдрийн 23/56 дугаартай УБТЗ-ын барилга, орон сууцны албанаас Хууль зүйн албанд хүргүүлсэн албан бичиг, УБТЗ-ын орон сууцыг зарим ажилтнуудад хувьчилсан тухай мэдээлэл, 2015.01.08-ны өдрийн TST05 дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээ, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын 2016.10.03-ны өдрийн контракт дуусгавар болгох тухай тушаал, А.О, Т.Г нарт олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.10.21-ний өдрийн 001/ХТ2021/01266 дугаартай тогтоол, Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн дүрэм, Х.Э-д олгосон итгэмжлэл, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын 2022.05.27-ны өдрийн эрх олгох тухай тушаал болон 2022.05.26-ны өдрийн Б/1/259 дугаартай тушаал, мөн дүрэм /1хх-ийн 73, 84-207, 248, 2хх-ийн 1-8, 58-63, 178-192, 203/ зэрэг баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн.

Шүүхээс: 2022.04.15-ны өдрийн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-аас тус шүүхэд ирүүлсэн албан бичиг, 2022.04.14-ний өдрийн 03/426 дугаартай Үндэсний төв архиваас тус шүүхэд ирүүлсэн албан бичиг, нэхэмжлэгчийн хүсэлтээр 975 /М-81-000149/ дугаартай гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг шалгасан материал /2хх-ийн 57, 65, 80-133 / зэрэг баримтуудыг тус тус бүрдүүлсэн байна.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрч М.Г-ийн мэдүүлэг, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.П нь хариуцагч “ТӨБЗГ”-т холбогдуулан ТӨХ болон “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг хооронд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан контрактын 5.7 заалт дахь гэрээний үүргийн биелэлтийг хангахыг “ТӨБЗГ”-т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагаа Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 хаягт байрлах орон сууц нь ТӨХ болон “УБТЗ” ХНН хооронд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан контрактын 5.7 заалт дахь гэрээний үүргийг биелүүлж авч өгсөн байр биш болохыг тогтоолгохоор өөрчилж, энэхүү шаардлагаа шүүх хуралдаанд дэмжсэн болно.

 

Хариуцагч ТӨБЗГ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ТӨХ-ны дарга болон “УБТЗ” ХНН-ийн Замын дарга Л.П-ын нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэх контрактыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

 

  1. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

 

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 хаягт байрлах орон сууц 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ТӨХболон “УБТЗ” ХНН-ийн хооронд байгуулагдсан контрактын 5.7 заалт дахь гэрээний үүргийг биелүүлж авч өгсөн байр биш болохыг тогтоолгохоор шаардсан нь үндэслэлтэй гэжээ.

 

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “ӨД” ХХК-ийн гүйцэтгэх захиралд хаягласан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын Нэгдүгээр орлогч дарга И.А.Д-ийн 2015.03.09-ний өдрийн 12/45 тоот албан бичиг, мөн Замын дарга Д.Ж-ийн албан тоот, түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолд дурдсан “...ажил олгогчоос контрактад заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй...” гэснээр нотлогдоно гэв. /1хх-ийн 34-36/

 

Хариуцагч нь 2014.12.12-ны өдрийн гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй, тодруулбал Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-ын дүрэмд заасан эрх бүхий этгээдтэй байгуулаагүй тул хүчин төгөлдөр бус тул шаардах эрхгүй, түүнчлэн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, орон сууцтай холбоотой маргааныг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, түүнчлэн энэ хэргийн хариуцагч биш гэж маргасан.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна гэж үзэв.

 

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн “Ерөнхий хувь нийлүүлэгчийг томилох тухай” 357 дугаар тогтоолоор Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн Монголын талын ерөнхий хувь нийлүүлэгчээр ТӨХ-г томилсон байх ба Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хурлын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №5 дугаар протоколоор Л.П-ыг ХНН “УБТЗ”-ын даргаар томилохоор шийдвэрлэж, мөн өдөр ТӨХ-оос ажил, баримт бичиг хүлээлцэх комисс томилсон, ийнхүү хүлээлцсэн талаарх акт үйлджээ./1хх-ийн 9-13/

 

2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэг талаас Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг төлөөлж Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 357 дугаар тогтоолын үндсэн дээр үйл ажиллагаа явуулж буй ТӨХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч, нөгөө талаас Ерөнхий хорооны 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №5 тэмдэглэлийн үндсэн дээр “УБТЗ” ХНН-ийн даргаар томилогдсон Л.П нарын хооронд контрактын гэрээ байгуулагдсан байна.  /1хх-ийн 14-20/

   

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-ын дүрмийн 17 дугаар зүйлийн “и”-д Ерөнхий хороо нь Замын дарга, түүний орлогч, замын ерөнхий инженер, замын санхүү нягтлан бодох хэлтсийн дарга нарыг томилох ба өөрчлөх гэж заасан, түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 357 тоот тогтоолоор УБТЗ нийгэмлэгийн Монголын талын хувьцаа эзэмшигчээр ТӨХ-г томилсонтой холбоотойгоор тус хорооны 2015 оны 66 тоот тогтоолын 7.1-т “удирдах зөвлөл нь төрийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын томилсон иргэнтэй гэрээ хэлцэл байгуулна”  гэж заасны дагуу “УБТЗ” нийгэмлэгийн ерөнхий хорооны дарга нь гүйцэтгэх удирдлага буюу  Төмөр замын даргатай гэрээ байгуулах талаарх албан бичгийг тус нийгэмлэгийн Ерөнхий хорооны орлогч даргаас Нэгдүгээр орлогч дарга М В.Н-д хүргүүлсэн байна. /2хх-ийн 37/  

 

Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн Ерөнхий хорооны эчнээ хурлын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №4 протоколоор “УБТЗ” ХНН-ийн даргатай байгуулах контрактын гэрээний нөхцлийг хавсралтын дагуу дэмжих, “УБТЗ” ХНН-ийн даргатай хийх контрактын гэрээнд “УБТЗ” ХНН-ийн нэрийн өмнөөс гарын үсэг зурахыг “УБТЗ” ХХН-ийн Ерөнхий хорооны дарга В.Н.М-т даалгахаар шийдвэрлэжээ. /1 хх-ийн 21-26, 2 хх-ийн 91-97/

 

Дээрх шийдвэрийн үндсэн дээр 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нэг талаас Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийг /цаашид нийгэмлэг гэх/ төлөөлж, ХНН УБТЗ-ын Ерөнхий хорооны дарга М В.Н, нөгөө талаас Л.П /цаашид Замын дарга гэх/ нарын хооронд контрактын гэрээ байгуулагдсан байна.

 

Энэхүү 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн гэрээгээр ажил олгогч, ажилтны хооронд үүсэх хөдөлмөрийн болон бусад харилцааг зохицуулахаар харилцан тохиролцсон, гэрээний хугацааг гурван жил, Замын даргын ажлаа эхлэх хугацааг Л.П-ыг уг ажилд томилсон 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байхаар тусгажээ. 

 

Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 22 дугаар зүйлийн 22.1-т: “Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна”,

25 дугаар зүйлийн 25.3-т: “Талууд контракт байгуулах үедээ хугацаа, ажилтны гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн, ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг, контрактыг дүгнэх журам, ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, түүнийг эзэмших, ашиглах журам, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон үйл ажиллагааны хүрсэн үр дүн, ашгаас олгох хувь хэмжээ, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан байна” гэж заасан.

 

Үүнээс үзэхэд ажил олгогч “УБТЗ” нийгэмлэгийн дүрэмд заасан Ерөнхий хорооны эрх бүхий албан тушаалтан, ажилтан Л.П нарын хооронд 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр контракт байгуулагдаж, уг гэрээгээр ажил олгогч, ажилтны хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, уг харилцааг энэхүү контрактаар зохицуулахаар тохиролцсон болох нь тогтоогдож байна.

 

Ажил олгогч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Контракт дуусгавар болгох тухай” №Б-1-222 дугаар тушаалаар ажилтан Л.П-тай 2015.07.31-ний өдөр байгуулсан контрактын гэрээг цуцлахдаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн дүрмийн 17 дугаар зүйлийн “и”, 22 дугаар зүйлийн “а”, Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын 03 дугаар хурлын протокол, контрактын гэрээний 6.5 дах заалтыг үндэслэл болгосон байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар ажил олгогч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ нь Нийгэмлэгийн дүрмийн 17 дугаар зүйлийн “и”-д заасны дагуу Ерөнхий хорооны хурлын шийдвэрийн үндсэн дээр Замын даргын ажилд Л.П-ыг томилж, түүнтэй Ерөнхий хорооны хурлаас томилсон “УБТЗ” ХХН-ийн Ерөнхий хорооны дарга В.Н.М контрактын гэрээ байгуулсан, уг гэрээг нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурлын шийдвэрийн дагуу цуцалж, дуусгавар болгосон болох нь тогтоогдож байна.

 

Дээрх тогтоогдож буй үйл баримтаас үзэхэд “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооноос Замын даргаар томилогдсон Л.П-тай гэрээ байгуулах эрх олгогдоогүй, зөвхөн Монголын талын ерөнхий хувь нийлүүлэгч болох ТӨХ-ны дарга болон Замын даргаар томилогдсон Л.П нарын хооронд 2014.12.12-ны өдөр байгуулагдсан гэрээний үйлчлэл нь 2015.07.31-ний өдөр Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын Ерөнхий хорооны дарга В.Н.М нь Замын дарга Л.П-тай контрактын гэрээ байгуулагдсанаар дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Үүнээс гадна нэхэмжлэгч Л.П нь 2017.04.04-ний өдөр Цагдаагийн байгуулагад өгсөн тайлбартаа: “...2014 оны байгуулсан контрактынхаа дагуу ажил үүргээ гүйцэтгэж байхад Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын Ерөнхий хорооны 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 4 дүгээр эчнээ хурлаар Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн ннийгэмлэг УБТЗ-ын Ерөнхий хорооны дарга М В.Н-д УБТЗ-ын даргатай байгуулах контрактанд гарын үсэг зурахыг даалгасны дагуу М В.Н нь надтай 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргатай байгуулсан контракт”-ыг байгуулж бид 2 гарын үсгээ зурж баталгаажуулсан юм.

 

Энэ контрактын гэрээ байгуулагдсанаар “ТӨХ-ны дарга Д.Ц-тай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргатай байгуулсан контракт” хүчин төгөлдөр бус болсон...” гэж мэдүүлсэн байна. /2 хх-ийн 104-105/

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ/2018/00072 дугаар шийдвэрээр, нэхэмжлэгч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-ын хариуцагч Л.П-т холбогдуулан гаргасан орон сууцнаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Л.П-ын өмчлөлд Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байршилтай, 370 м.кв талбайтай, Y-0 дугаарт бүртгэлтэй орон сууцыг шилжүүлэхийг нэхэмжлэгч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-д даалгаж шийдвэрлэснийг,

Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 885 дугаар магадлалаар, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байршилтай, 370 м.кв талбайтай, орон сууцыг хариуцагч Л.П-ын эзэмшлээс чөлөөлж, орон сууцыг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-д шилжүүлэхийг даалгаж, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байршилтай, 370 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг даалгах тухай хариуцагч Л.П-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өөрчилсөн,

Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ/2018/01274 дугаар тогтоолоор, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 885 дугаар магадлалыг хэвээр үлдээсэн,

2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 001/ШТ2019/00135 дугаар шүүхийн тогтоолоор дээрх шүүхийн шийдвэр, магадлал тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хариуцагч Л.П-ын хүсэлтийг хангахаас татгалзсан байна. /1хх-ийн 89-124/   

 

Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байршилтай, 370 м.кв талбайтай, Орон сууцны зориулалттай, орон сууцыг өмчлөгч Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000576230 дугаартай гэрчилгээгээр тогтоогджээ. /1хх-ийн 40, 2хх-ийн 86/

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0299 дүгээр шийдвэрээр, нэхэмжлэгч Л.П-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан, “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаартай бүртгэл, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, 

Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0386 дугаар магадлалаар,  дээрх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас хуулийн зарим зүйл, заалтыг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн,

Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 370 дугаар тогтоолоор, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0386 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. /1 хх-ийн 126-148/

 

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байршилтай, 370 м.кв талбайтай, Орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө нь Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн өмчлөлийнх тул Л.П-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн, уг орон сууцны өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэл, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000576230 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай Л.П-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн “Ерөнхий хувь нийлүүлэгчийг томилох тухай” №84 дугаар тогтоолоор Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн Монголын талын Ерөнхий хувь нийлүүлэгчээр Зам, Тээврийн хөгжлийн сайдыг томилж, энэ тогтоол гарсантай холбогдуулан “Ерөнхий хувь нийлүүлэгчийг томилох тухай” Засгийн газрын 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 357 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байна.

 

Дээрх тогтоол гарснаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн Монголын талын Ерөнхий хувь нийлүүлэгч нь Зам тээврийн хөгжлийн сайд болжээ.

 

Зохигчийн тайлбар, дээр дурдсан баримтаар 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ТӨХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч, Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-ын дарга Л.П нарын байгуулсан гэрээний үйлчлэл нь “УБТЗ” нийгэмлэгийн Ерөнхий хорооны дарга М В.Н-тэй 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр контракт байгуулагдснаар дуусгавар болсон,

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байршилтай, 370 м.кв талбайтай, Орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч  нь Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн өмчлөлийнх болох нь,

Түүнчлэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн Монголын талын Ерөнхий хувь нийлүүлэгч Зам, Тээврийн хөгжлийн сайд болох нь тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

 

Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 хаягт байрлах орон сууц нь Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-ын өмчлөлийнх болох нь тогтоогдсон, уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн үндэслэл болгож буй Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын Нэгдүгээр орлогч дарга И.А.Д, Замын дарга Д.Ж нарын албан бичгийн талаар тус тус дүгнэсэн байх тул дээрх орон сууцыг 2014.12.12-ны өдрийн контрактын 5.7-д заасан гэрээний зүйл мөн эсэхийг дахин тогтоох үндэслэлгүй гэж үзэв.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн контрактын 5.7-д заасны дагуу шаардах эрхтэй гэдгийг баримтаар нотлоогүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Иймд хариуцагч ТӨБЗГ-т холбогдох,

Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 хаягт байрлах орон сууц нь ТӨХ болон “УБТЗ” ХНН хооронд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан контрактын 5.7 заалт дахь гэрээний үүргийг биелүүлж авч өгсөн байр биш болохыг тогтоолгох тухай, нэхэмжлэгч Л.П-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  1. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч ТӨБЗГ нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ТӨХ-ны дарга болон “УБТЗ” ХНН-ийн Замын дарга Л.П нарын хооронд байгуулагдсан контрактын гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардсан нь  үндэслэлтэй гэжээ.

 

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг УБТЗ нийгэмлэгийн Ерөнхий хорооны дүрмийн 17-ийн “и”-д зааснаар Замын даргыг Ерөнхий хорооны хурлаас томилж, чөлөөлдөг байх бөгөөд ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр Л.П-тай контракт байгуулсан нь хуульд нийцэхгүй гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь ТӨХ-ны 2008 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу тус хорооны дарга Д.Ц-тай контракт байгуулсан тул уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан нь үндэслэлгүй гэж маргасан.

 

Монгол Улсын ТӨХ-ны 2008 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Гэрээний загвар батлах тухай” №67 тоот тогтоолоор Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хувьцаат компанийн гүйцэтгэх захиралтай байгуулах ”Хөлсөөр ажиллах гэрээний нийтлэг загвар”-ыг нэгдүгээр хавсралт, Аж ахуй тооцоотой үйлдвэрийн газрын захиралтай байгуулах “Контрактын нийтлэг загвар”-ыг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталжээ. /2хх-ийн 139-154/ 

 

ТӨХ-ны дарга болон “УБТЗ” ХНН-ийн Замын дарга Л.П нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн контрактын гэрээний 8.5-т “энэхүү контракт нь гурван хувь үйлдэгдсэн бөгөөд талууд адил хуулийн хүчин төгөлдөр байна. Нэг хувь нь хувь нийлүүлэгчид, хоёр дахь нийгэмлэгт, гуравдахь нь Замын даргад хадгалагдана“ гэж тусгасан байна.

 

Гэвч энэхүү гэрээ нь ТӨБЗГ, Үндэсний төв архив, Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д тус тус хадгалагдаагүй, харин ТӨХ-ны даргын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/266 дугаар тушаалаар томилогдсон “Ажил, баримт бичиг хүлээлцсэн комисс”-ын даргаар ажиллаж байсан М.Г-т хадгалагдаж байсныг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь түүний Цагдаагийн байгууллагад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /1хх-ийн 20 , 2хх-ийн 55-56, 83, 106, 112/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооноос Замын даргаар томилогдсон Л.П-тай гэрээ байгуулах эрх олгогдоогүй, зөвхөн Монголын талын ерөнхий хувь нийлүүлэгч болох ТӨХ-ны дарга болон Замын даргаар томилогдсон Л.П нарын хооронд 2014.12.12-ны өдөр байгуулагдсан гэрээний үйлчлэл нь 2015.07.31-ний өдөр Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын Ерөнхий хорооны дарга В.Н.М нь Замын дарга Л.П-тай контрактын гэрээ байгуулагдсанаар дуусгавар болсон нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Энэ нь ажил олгогч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ” нийгэмлэгийн дүрмийн дагуу Ерөнхий хорооны хурлын шийдвэрээр 2016.10.03-ны өдөр Л.П-тай 2015.07.31-ний өдөр байгуулсан контрактын гэрээг цуцалсан байгаагаар нотлогдсон гэж үзнэ. 

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т: “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байхаар заажээ.

 

Дээрх тогтоогдож буй үйл баримтаар нэгэнт дуусгавар болсон контрактын гэрээ нь цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т: “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”-д тооцох үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймд нэхэмжлэгч Л.П-т холбогдох,

2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ТӨХ-ны дарга болон “УБТЗ” ХНН-ийн Замын дарга Л.П нарын хооронд байгуулагдсан контрактын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай,

Хариуцагч ТӨБЗГ-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ТӨБЗГт холбогдох,

Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 хаягт байрлах орон сууц нь ТӨХ болон “УБТЗ” ХНН хооронд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан контрактын 5.7 заалт дахь гэрээний үүргийг биелүүлж авч өгсөн байр биш болохыг тогтоолгох тухай,

нэхэмжлэгч Л.П-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Л.П-т холбогдох,

ТӨХ-ны дарга болон “УБТЗ” ХНН-ийн Замын дарга Л.П-ын нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан контрактыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай,

хариуцагч ТӨБЗГ-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч Л.П-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТӨБЗГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн  болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ