| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2022/00544/И |
| Дугаар | 101/ШШ2022/02550 |
| Огноо | 2022-06-02 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2022/02550
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг *** тоот хаягт байрлах Сайнза-Интернэшнл ХХК /РД:2861631/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг *** тоот хаягт оршин суух Боржигон овгийн Данжуурын Жаргалбулаг /РД:ПК88053136/,
Хариуцагч: Орхон аймаг, Жаргалант сум, *** тоот хаягт оршин суух Тайж овгийн Чулуунбаатарын Эрдэнэдалай /РД:ФВ82090618/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг *** тоот хаягт оршин суух Боржигин овогт Ганбатын Баярцэнгэл /РД:ФВ82122016/ нарт холбогдох,
36,057,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
Хариуцагч Д.Жаргалбулаг, Ч.Эрдэнэдалай нар эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн. Хариуцагч Г.Баярцэнгэлд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тэдгээрийн эзгүйд хэргийн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нь Сайнза-Интернэшнл ХХК нь 2018 онд хариуцагч Д.Жаргалбулаг, Ч.Эрдэнэдалай, Г.Баярцэнгэл нарын Япон улсын Брос Интернэшнл (Bros International Co., La) компаниас худалдан авсан 4 ширхэг барааны ачаа тээврийг Япон улсаас БНХАУлсаар дамжуулан Монгол улсад авчрах, чингэлгийг буцаах хүртэлх бүх Тээврийн зардал дээр зуучлалын хөлсөө нэмж нэг чингэлэг дээр тээвэр, зуучийн төлбөрийг нийт 3,750 (гурван мянга долоон зуун тавь) ам доллараар тохирсон.
Дээрх 4 чингэлгийн Япон улсаас БНХАУ руу хүргэх ачаа тээвэрлэлтийг Кнот Глобал Холдин Дээрх 4 чингэлгийн Япон улсаас Б Global Holding Co., Ltd) компаниар, БНХАУлс дахь ачаа тээвэрлэлтийг Тианжин Шенши Юнтон Интернэшнл Фрэйт Форвардин (Tianjin Shenge Yuntong International Freight Forwarding Co., Ltd)-иудад хөлсийг төлж тус тус гүйцэтгүүлсэн.
Тодруулбал, 2018 оны 01 сарын 26-ны өдөр Кнот Глобал Холдинг компаниас нийт тээврийн хөлс 3,750 (гурван мянга долоон зуун тавь) ам.доллар буюу 9,066,487.5 (есөн сая жаран зургаан мянга дөрвөн зуун наян долоо төгрөг таван мөнгө төгрөг, түүнээс Япон улс доторх тээврийн зардал нь 650 (зургаан зуун тавь) ам.доллар болох тухай Төлбөрийн хуудсыг илгээж, тухайн өдрөөс хариуцагч Д.Жаргалбулагийг хүлээн авагчаар тодорхойлон Ниссан Атлас (СНЯ Р6F25-оооо Ниссан Ванетте (СН# SK82TN-322188), Тоёота Ноах (CH# ZRR70-0126862), Тоёота кора аксио (СН# NZE141-6176964), Хонда Инсайт (CH# ZE2-1124391) болон хэрэглэгдэж байсан тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл гэх нийт 5 автомашин, 1 багц сэлбэг хэрэгсэл бүхий UETU5202623 дугаартай чингэлгийн тээвэрлэлтийг гаргасан. UETU5202623 дугаартай чингэлэг нь Монгол Улсын хилээр 2018 оны 02 сарын 21-ний өдөр орж ирсэн бөгөөд чингэлэг доторх автомашинуудыг Д.Жаргалбулагийн өмнөөс хариуцагч Ч.Эрдэнэдалай нь гаалийн мэдүүлэг гаргаж дор дурдсан хугацаанд хүлээн авсан байдаг.
2018 оны 03 сарын 26-ны өдөр Кнот Глобал Холдинг компаниас нийт тээврийн хөлс 3,750 (гурван мянга долоон зуун тавь) ам.доллар буюу 8,982,112.6 (найман сая есөн зуун наян хоёр мянга нэг зуун арван хоёр төгрөг зургаан мөнгө төгрөг, түүнээс Япон улс доторх тээврийн зардал нь 650 (зургаан зуун тавь) ам.доллар болох тухай Төлбөрийн хуудас илгээж, тухайн өдрөө хариуцагч Д.Жаргалбулагийг хүлээн авагчаар тодорхойлон Тоёота Приус (CH# Zyw305221995), Мицубиши Лансер (CH# VZNY12-612097), Мазда Фамилиа (СН# VZNY12-513374), Ниссан Ад Ван (СН# VY12-101212), Ниссан Ад Ван (СН# VY12-067231) гэх нийт 5 автомашин бүхий BSIU9402760 дугаартай чингэлгийн тээвэрлэлтийг гаргасан. BSIU9402760 дугаартай чингэлэг нь Монгол Улсын хилээр 2018 оны 04 сарын 18-ны өдөр орж ирсэн бөгөөд тэдгээрийг хариуцагч Ч.Эрдэнэдалай нь хүлээн авагчаар өөрийгөө тодорхойлон 2018 оны 05 сарын 22-ны өдөр автомашин нэг бүр дээр гаалийн мэдүүлэг гаргаж хүлээн авсан байна. 3. 2018 оны 04 сарын 21-ний өдөр Кнот Глобал Холдинг компаниас нийт тээврийн хөлс 3,750 (гурван мянга долоон зуун тавь) ам.доллар буюу 8,981,100 (найман сая ес мянга нэг зуу) төгрөг, түүнээс Япон улс доторх тээврийн зардал нь боо ам.доллар болох тухай Төлбөрийн хуудас илгээж, тухайн өдрөө хариуцагч ч. хүлээн авагчаар тодорхойлон Тоёота Приус (CH# ZVW30-5075939), Тоёота Приус NHW20-3005183), Мазда Фамилиа (СН4 VZNY12-513422). Ниссан АД ван ( 103743), Ниссан Винпроуд (CH# Y12-136856) гэх нийт 5 автомашин бүхий л дугаартай чингэлгийн тээвэрлэлтийг гаргасан. TEMU7923582 дугаартай чингэлэг нь Монгол Улсын хилээр 2018 оны 05 сарын 20 орж ирсэн бөгөөд тэдгээрийг хариуцагч Ч.Эрдэнэдалай нь хүлээн авагчаар өөрийгөө тодорхойлон гаалийн мэдүүлэг гаргаж дор дурдсан хугацаанд хүлээн авсан.
2018 оны 04 сарын 21-ний өдөр Кнот Глобал Холдинг компаниас нийт тээврийн хөлс 3,750 (гурван мянга долоон зуун тавь) ам.доллар буюу 8,981,100 (найман сая есөн зуун наян нэгэн мянга нэг зуу) төгрөг, түүнээс Япон улс доторх тээврийн зардал нь 650 (зургаан зуун тавь) ам.доллар болох тухай Төлбөрийн хуудас илгээж, тухайн өдрөө хариуцагч Ч.Эрдэнэдалай хүлээн авагчаар тодорхойлон Тоёота Приус (CH# ZVW30-5135873), Тоёота Приус (СН4 NHW20-3578243), Субару Импрэза (СН# GH2-029641), Субару Импрэза (СН# GH3-021429) гэх нийт 5 автомашин бүхий RFCU4045061 дугаартай чингэлгийн тээвэрлэлтийг гаргасан. RFCU4045061 дугаартай чингэлэг нь Монгол Улсын хилээр 2018 оны 05 сарын 25-ны өдөр орж ирсэн бөгөөд тэдгээрийг хариуцагч Ч.Эрдэнэдалай нь хүлээн авагчаар тодорхойлон гаалийн мэдүүлэг гаргаж дор дурдсан хугацаанд хүлээн авсан байна. Дээр дурдсаны дагуу нэхэмжлэгч Сайнза-Интернэшнл ХХК нь Япон улсаас ачаа тээврийн зардлыг бүхэлд нь хариуцан төлж, үүргээ биелүүлж, ачаа тээврийг хариуцагч нарт хүлээлгэн өгсөн байхад хариуцагч нар нь манай компанид төлбөл зохих ачаа тээврийг хөлсийг төлнө төлнө гэж явсаар, өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байгаа болно.
Хууль зүйн үндэслэлийн хувьд хариуцагч нартай зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа. Хөлсийг хариуцагч нарын өмнөөс манай компани төлсөн байгаа. Иргэний хуулийн 410-т зааснаар зуучлалын гэрээ байгуулагдсанд тооцож байгаа. Нэг чингэлэгийн тээврийн зардал нь 3750 ам доллароор тооцсон ба тухайн чингэлгүүд Монгол улсын нутаг дээр буусан өдрийн ханшаар тооцсон. Ч.Эрдэнэдалай, Д.Жаргалбулаг нарын нэр захиалга өгөх нэр дээр нэр нь байдаг. Хүлээгээд авсан баримт нь байгаа. Анх Ч.Эрдэнэдалай, Д.Жаргалбулаг нарын нэр дээр байсан болохоор тус тусад нь тооцож эдгээр хүмүүсээс гаргуулах шаардлага гаргасан. Г.Баярцэнгэлийн хувьд манай байгууллагатай байнга харилцдаг байсан харилцагч бөгөөд дээрх ачаа чингэлэгүүдийг Япон улсаас Монгол улсад авчруулах, хөлс мөнгийг нь төлөх хүсэл зоригоо илэрхийлсний дагуу бид түүний өмнөөс төлбөрийг төлж ачаа барааг нь авчирч хүлээлгэн өгсөн тул энэ хүнийг ажиллагааны явцад хариуцагчаар оролцуулах шаардлага гаргасан болно.
Иймд хариуцагч нараас 36,057,750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Эрдэнэдалай шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Ч.Эрдэнэдалай миний бие Г.Баярцэнгэлийн 2017 оны 4 сард над руу залган машинаа одоо солих болсон юм бишүү. 2-3 жил болчихлоо найзад нь 2010 оны гялгар Probox ачигдаж байгаа тэрийг чи найзын хувьд ав гэсний дагуу 2017 оны 5 сард энхэрээ явуулж Probox маркын машинаа шилжүүлэн өгсөн. Энэ хооронд байнга залгаж мессэж бичиж байсан. 2017 оны 6 сард бууна гэсэн машин одоохон гэснээр эхнэр бид хоёрыг 8 сард ирэхэд байрныхаа гадаа нэг Probox машин зааж өгөөд бичиг баримт нь дутуу байгаа та хоёр Эрдэнэт орж бай араас чинь 7 хоногийн дараа аваачиж өгье гэсэн боловч өнөө маргааш гэсээр 2017 оны 11 сард ирэхэд найзынхаа ажилд туслаад явж байгаад машинаа авчих гэснээр хий гэсэн бүгдийг хийж туслах болсон. Энэ хооронд 2018 оны 6 сар болж хэд хэдэн машин зааж өгсөн боловч өгөх болоход зарчихаад байсан.
Ингэж олсон орлого байхгүй явсаар эхнэр салж охинтойгоо үлдсэн. Бүрдүүлэлтийн явцын талаар мэдэх зүйл байхгүй. Паспортоо өгч бай гэхээр өгснөөс ийм зүйл болсон байна. Сайнза ХХК-тай ямар нэгэн гэрээ нотариат хийгээгүй. Г.Баярцэнгэл уг машинууд бүгд миний өмч. Төлбөрийг бүрэн дүүрэн хариуцан төлнө гэснийг нотариатаар батлуулж шүүхэд гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Д.Жаргалбулаг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Д.Жаргалбулаг миний бие 2022 оны 1 сарын 10-ны өдөр Сайнза Интернэшнл ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу тайлбар гаргаж байна.
2018 оны 1 сарын 26-аас 4 сарын 28-ны хооронд Г.Баярцэнгэл нь Д.Жаргалбулаг миний нэрийг ашиглаж уг чингэлэгүүдийг тээвэрлэж ирсэн гэдгээ зөвшөөрч өөрийн биеэр 2022 оны 2 сарын 10-ны өдөр нотариатаар баталгаажуулж, уг компанийн нэхэмжилсэн 36,057,750 төгрөгийг өөрөө төлнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн бичгийг бидэнд бичиж өгсөн гэжээ.
Нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох тухай албан тоот, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, компанийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, Голомт банкны дансны хуулга, ачаа тээврийн баримт бичиг, төлбөрийн баримт, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг зэрэг баримтуудыг,
Хариуцагч Д.Жаргалбулаг, Ч.Эрдэнэдалай нараас Г.Баянцэнгэлийн бичиж өгсөн гэх тодорхойлолт зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгөв.
Зохигчдын шүүхэд болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сайнза Интернэшнл ХХК нь хариуцагч Д.Жаргалбулаг, Я.Эрдэнэдалай, Г.Баярцэнгэл нарт холбогдуулан ачаа тээвэр зуучийн төлбөрт 36,057,750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Д.Жаргалбулаг, Ч.Эрдэнэдалай нар нэхэмжлэгчтэй гэрээний харилцаа үүсгээгүй тул төлбөр төлөх үндэслэлгүй гэж маргасан.
Хариуцагч Г.Баярцэнгэл нэхэмжлэлийн хувийг 2022 оны 4 сарын 28-ны өдөр гардаж авсан боловч хариу тайлбар гаргаагүй байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч Д.Жаргалбулаг, Ч.Эрдэнэдалай, Г.Баярцэнгэл нарын хүсэл зоригийн дагуу Япон улсаас 4 ширхэг чингэлэг ачаа барааг Япон улсаас БНХАУ-аар дамжуулан Монгол улсад авчирсан тул тээврийн зардал болох 36,057,750 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлсон.
Зохигчдын хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу тэдээгийн хоорондох хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Япон улсаас авто машин худалдан авч Монгол улсад хүргүүлэх хүсэл зоригийг хариуцагч Г.Баярцэнгэл манай байгууллагад гаргасны дагуу Япон улсаас БНХАУ-аар дамжуулан 2018 оны 1 сарын 26-ны өдөр 1, 2018 оны 3 сарын 26-ны өдөр 1, 2018 оны 4 сарын 21-ний өдөр 2 чингэлэг, нийт 4 чингэлэгийг тус тус тээвэрлэсэн. Гаалийн мэдүүлгийн баримт дээр хүлээн авагч нь Я.Эрдэнэдалай, Д.Жаргалбулаг нар бичигдсэн байсан тул эдгээр хүмүүсийг хариуцах үндэслэлтэй гэж тодорхойлж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл эс үйлдэхүйг хэлцэл гэнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-т хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан.
Иймд нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэлтэй холбоотой тайлбар болон хариуцагч Д.Жаргалбулаг, Я.Эрдэнэдалай нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Г.Баярцэнгэлийн гаргаж өгсөн тодорхойлолт гэх баримтуудаар нэхэмжлэгч Сайнза Интернэшнл ХХК болон хариуцагч Г.Баярцэнгэл нарын хооронд хүсэл зоригийн илэрхийлэл нэгдэж хэлцэл байгуулагдсан гэж үзэв.
Хариуцагч Д.Жаргалбулаг, Я.Эрдэнэдалай нарын бичгийн нотлох баримтаар гаргаж өгсөн Г.Баярцэнгэлийн 2022 оны 2 сарын 10-ны өдөр нотариатаар батлуулан бичиж өгсөн тодорхойлолт гэх бичгийн баримт нь хариуцагч нарын татгалзалаа нотлох бичгийн нотлох баримтад хамаарах бөгөөд хариуцагч Г.Баярцэнгэл нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурдсан 36,057,750 төгрөгийг бүрэн хариуцах этгээд мөн болох талаар хүсэл зоригоо дээрх бичигт илэрхийлсэн байна. /хх-ийн 90-91 дүгээр тал/
Хариуцагч Г.Баярцэнгэл нь нэхэмжлэлийн хувийг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гардан авч, хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор байна.
Харин гаалийн мэдүүлгийн баримтад тусгагдсан нэрээр хариуцагч Я.Эрдэнэдалай, Д.Жаргалбулаг нар нь нэхэмжлэгчтэй хэлцэл хийх хүсэл зориг илэрхийлсэн, хүсэл зоригийн илэрхийлэлийг хүлээн авсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчээс хариуцагчийн өгсөн захиалгын дагуу, түүний нэрийн өмнөөс холбогдох байгууллагуудад төлбөрийг төлж, авто машин бүхий чингэлэгийг Монгол улсад авч ирсэн тул хариуцагчтай тээвэр, зуучлалын харилцаа үүссэн гэж тайлбарлаж байна.
Тээвэрлэлтийн гэрээний тухайд, тээвэрлэгч нь ачаа тээш, зорчигчийг тодорхой газар хүргэх, тээвэрлүүлэгч нь тохиролцсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний нэр төрөлд хамаардаг.
Нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагч Г.Баярцэнгэлийн хүсэл зоригийн дагуу түүний нэрийн өмнөөс өөрийн зардлаар бараа, эд зүйлийг нь тодорхой газар хүргэх үүрэг хүлээсэн гэж үзэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд тэдгээрийн хооронд тодорхой асуудлыг зохицуулсан гэрээ бичгээр байгуулагдаагүй байна.
Иймд тээвэрлэлтийн гэрээний эрх зүйн тодорхой асуудлыг тусгаагүй хэлцлийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг хэрэглэхээр байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талуудын хооронд гэрээ бичгээр байгуулагдаагүй ба тээвэрлэлтийн гэрээнд заагдсан ачаа тээш тээвэрлэх нөхцөл, дагалдах бичиг зэрэг нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч болон хариуцагч Г.Баярцэнгэл нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.
Хэрэгт авагдсан нэхэмжлэх, төлбөрийн хуудас, гаалийн мэдүүлгийн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгчээс 2018 оны 2 сарын 21-ний өдөр буусан UETU5202623 дугаартай чингэлэгийн тээврийн зардал 3,750 ам доллар буюу тухай өдрийн ханшаар 8,993,287.5 /3,750 х 2,398.21 төгрөг/ төгрөг, 2018 оны 2 сарын 21-ний өдөр буусан BSIU9402760 дугаартай чингэлэг ачааны тээврийн зардал 3,750 ам доллар буюу 8,978,137 /3,750 х 2,394.17 төгрөг/ төгрөг, 2018 оны 5 сарын 25-ны өдөр буусан TEMU79235828 RFCU4045061 дугаартай чингэлэг ачааны тээврийн зардал 7,500 ам доллар буюу /7,500 х 2.411.51 төгрөг/ 18,086,325 төгрөг, нийт 36,057,750 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 17-75 дугаар тал/
Нэхэмжлэгчийн нийт ажлын хөлс 36,057,750 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч Г.Баярцэнгэл холбогдох тайлбарыг ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үнийн дүнгийн хэмжээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Баярцэнгэлээс 36,057,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Сайнза Интернэшнл ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн Д.Жаргалбулаг, Я.Эрдэнэдалай нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Тус нэхэмжлэлд 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хариуцагч Д.Жаргалбулаг, Ч.Эрдэнэдалай нар 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд хариу тайлбарыг гаргажээ.
Шүүх хуралдаан 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр, 2022 оны 5 дүгээр сарын 19-ны өдөр, 2022 оны 6 сарын 02-ны өдөр тус тус товлогдсон байна.
2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 11.00 цагт товлогдсон хуралд хариуцагч нарт товыг мэдэгдсэн ба хариуцагч Д.Жаргалбулаг, Ч.Эрдэнэдалай нар эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байна.
Харин хариуцагч Г.Баярцэнгэл нь шүүхэд мэдүүлсэн, албадан ирүүлсэн хаягтаа оршин суудаггүй, хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг лавлах үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд шийдвэрлэж, хариуцагч Д.Жаргалбулаг, Ч.Эрдэнэдалай нарын урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Баярцэнгэлээс 36,057,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Сайнза Интернэшнл ХХК-д олгож, хариуцагч Д.Жаргалбулаг, Ч.Эрдэнэдалай нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардалгыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 338,239 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Баярцэнгэлээс 338,239 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сайнза Интернэшнл ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА