2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.,

Улсын яллагч В.Дэлгэрмаа /томилолтоор/,

Иргэдийн төлөөлөгч Д.*******,

Хохирогч Б.******* /цахимаар/,

Хохирогч Л.******* /цахимаар/,

Хохирогч Б.*******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул /цахимаар/

Иргэний хариуцагч О.*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр /цахимаар/,

Иргэний хариуцагч О.******* /цахимаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл, Д.Уранчимэг,

Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 94 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн *******т холбогдох эрүүгийн 1914002930194 дугаартай хэргийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЗ/268 дугаар захирамжаар прокурорт буцаасан хэрэгт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1020 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 811 дүгээр тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзаж ирүүлсэн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр суманд төрсөн, тай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хот, , , , оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

*******гийн ******* /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

   Яллагдагч Э.******* нь Олон улсын нислэгийн билетийг хямд үнээр захиалж, өндөр үнээр борлуулж, ашгаа хувааж авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан:

  • Хохирогч Д.*******гаас 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 194,800,000 төгрөгийг өөрийн Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч, 190,100.000 төгрөгийг буцаан өгч, 4,700,000 төгрөгийг,
  • Хохирогч Б.*******гаас 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд өөрийн Хаан банкны тоот дансаар 226,000,000 төгрөгийг, Голомт банкны тоот дансаар 56,000,000 төгрөгийг, нийт 282,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, 26,500,000 төгрөгийг буцаан өгч, 255,500,000 төгрөгийг,

- Хохирогч Л.аас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр О.*******өөр дамжуулан 75,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч, 75,000,000 төгрөгийг залилан бусдад нийт 335,200,000 төгрөгийн буюу буюу их хэмжээний хохирол учруулсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний хувьд хохирогч Б.******* гэх хүнтэй биечилж уулзаж байгаагүй бөгөөд манай ангийн 10 жилийн найз С.******* гэх хүний ээж гэдгийг л мэднэ. Яг анх онгоцны билет зарж орлого олох боломжтой, эрт авах тусам хямд үнээр авах боломжтой гэдгийг мэдээд хямдаар авсан бол үнэ өссөн үед ашиг олох боломжтой гэдгийг С.*******д анх хэлж байсан. Уг харилцаа С.******* бид хоёрын хооронд л болж байсан. Харин дансны хувьд Б.******* гэх хүнээс мөнгө орж ирсэн гэдгийг би дараа нь мэдсэн. Би буцааж мөнгө шилжүүлэхдээ С.*******д л өгдөг байсан. Энэ хугацаанд Б.*******гаас давтагдсан тоогоор 194,800,000 төгрөгийг шилжүүлж авсан бөгөөд миний бие буцааж 190,100,000 төгрөгийг би буцаан шилжүүлсэн. Би С.******* рүү 25,525,000 төгрөгийг өгсөн. Би Б.*******тай холбогдож байна гэж бодоогүй зөвхөн С.*******тэй холбогдож байна гэж бодож байсан. Энэхүү 25,525,000 төгрөгийг нэхэмжлэхдээ огт тооцохгүй байгаа гэдгийг ойлгохгүй байна.

Б.*******гийн данснаас 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 9 удаагийн үйлдлээр 282,000,000 төгрөгийг авсан нь үнэн үүнтэй маргах зүйлгүй. Би буцааж 26,500,000 төгрөгийг сүүлд бас бэлнээр тусад нь дансаар 1,000,000 төгрөгийг буцааж өгсөн тиймээс үлдэгдэл нь 255,500,000 төгрөг болно. Үүнээс гадна би өөрийн нэр дээрх байрыг 75,000,000 төгрөгөөр тооцож албан ёсоор өмчлөлд нь шилжүүлэн өгсөн. Үүний үлдэгдэл нь 179,200,000 төгрөг бөгөөд энэхүү хэмжээний өртэй гэж бодож байна.

Би энэ хүнээс О.*******өөр дамжуулж мөнгө аваагүй. Би  О.******* гэх хүнээс л авсан бөгөөд О.*******өөс л зээлж байна гэж бодсон. Харин бүх үйл явдал дууссаны дараа энэхүү Л.******* гэх хүнээс мөнгө орж ирснийг мэдсэн. Яг үнэндээ би О.*******өөс л авч байна гэж бодсон. О.******* л хүнтэй холбогдоод мөнгө шилжүүлж байна гэж бодсон.” гэв.

 

Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Энэхүү хэрэг явдал болох хүртэл Э.******* бид хоёр 10 жилийн 6 дугаар ангиас их сургуулийн 4 жил болон түүнээс хойш 2 жил маш сайн найзууд байсан. Би 2019 оны өвлийн амралтаар ирж уулзахад Э.******* нь Аяллын байгууллага ажиллаж байгаа бас билет зарж байгаа, 2019 оны 1 сард 30 хүний группт билет зарна 75,000,000 төгрөг зээлж өгөөч гэсэн. Тэгэхлээр нь би түүнд итгээд үнэхээр ажилладаг гэж итгэсэн учраас тухайн үед өөрийн ээжийн эгч Д. гэх хүнээс мөнгө зээлж, түүний дансанд анх шилжүүлж байсан бөгөөд 14 хоногт өгнө гэсэн. Тэгээд мөн дараачаар 19,000,000 төгрөг зээлсэн. 01 дүгээр сарын 25-ны үед надад дахиад групп гарсан мөнгө зээлээч гэсэн. Би бас нөгөө Д. гэдэг эгчийн данснаас дахиад 15,000,000 төгрөг төлсөн. Нийт 282,000,000 төгрөг бол өгч байсан бөгөөд нийт 102,800,000 төгрөгийн үнэ бүхий байрыг өрөндөө буцааж өгсөн, одоо 179,200,000 төгрөгийн авлага байгаа гэдэгт маргах зүйлгүй.” гэв.

 

Хохирогч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Одоо энэхүү хэрэгт иргэний хариуцагчаар орж байгаа О.******* дүүтэй холбогдоод би мөнгийг зээлсэн байдаг. Тухайн үед 02 дугаар сарын 04-ний өдөр өгнө гэсэн боловч уг хөрөнгийг буцааж өгөөгүй...Яг энэхүү асуудлын тухайд уг нь энэхүү мөнгийг бол О.******* гэдэг хүнээс болж шилжүүлсэн. Гэтэл энэхүү 2 хүн хоёулаа хэн хариуцах нь тодорхойгүй байгаа” гэв.

 

Иргэний хариуцагч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Э.******* бид хоёрт ямар нэгэн тооцоо одоо байхгүй. Би ямарваа нэгэн байдлаар Л.******* гэдэг хүний өмнө хариуцах боломжгүй. Би П. гэдэг хамаатны ахтайгаа холбогдон мөнгө асуусан болохоос биш Л.******* гэдэг энэ хүнтэй холбогдож бол мөнгө аваагүй юм” гэв.

 

Иргэний хариуцагч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “2017 оны зун 500,000 төгрөг өгөөч 800,000 болгоод өгье гэж байсан. Тэгээд ер нь тооцоо хийхэд би 3,000,000 төгрөг илүү авсан болж таарсан байдаг.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

    Э.******* нь Олон улсын нислэгийн билетийг хямд үнээр захиалж, өндөр үнээр борлуулж, ашгаа хувааж авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан:

  • Хохирогч Д.*******гаас 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 194,800,000 төгрөгийг өөрийн Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч, 190,100,000 төгрөгийг буцаан өгч, 4,700,000 төгрөгийг,
  • Хохирогч Б.*******гаас 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд өөрийн хаан банкны тоот дансаар 226,000,000 төгрөгийг, Голомт банкны тоот дансаар 56,000,000 төгрөгийг, нийт 282,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, 26,500,000 төгрөгийг буцаан өгч, 255,500,000 төгрөгийг,

- Хохирогч Л.аас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр О.******* нь П.гээр дамжуулан 75,000,000 төгрөгийг авч Э.*******ийн хаан банкны тоот данс руу шилжүүлэн 75,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

         1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.*******гийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...Э.*******ийн гаргасан тооцоололтой бол санал нийлж байгаа, надад ашигтай, би илүү төлөлт авсан харагдаж, надад хохирол учирсан гэж харагдахгүй байгаа болж байгаа ч гэсэн эргээд бодоод үзэхэд Э.*******т өгсөн мөнгийг энд тэндээс буюу таньдаг найз, нөхөд, ах, дүү, төрөл төрөгсөд, ломбард зэрэг газруудаас өндөр хүүгээр зээлж тухайн үед хүүг нь өгч, мөн хамгийн сүүлчийнх нь 30,000,000 төгрөгийг ББСБ-аас зээлж өгсөн. Э.*******ийн тооцооллоор авсан мөнгөө 2 янзаар тооцоолж 28,325,000 төгрөг, 14,875,000 төгрөгийн тооцооллын илүү төлөлттэй гэсэн. Би харин энэ мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, энэ мөнгөн дүнгээр би орлого олсон гэхэд одоо ямар нэг өр төлбөргүй байх ёстой. Гэтэл орон сууц, цэцэрлэгийн доод талын өргөтгөл зэргээ барьцаанд тавьж мөнгө зээлсэн. Одоо түүнийхээ хүүг төлөх гээд хэцүү байна, дээрээс нь хадам эгчээсээ авч өгсөн 50,000,000 төгрөгийг өдөр бүр надаас нэхээд хэцүү байна, мөнгөө хурдан олж авмаар байна...” гэх мэдүүлэг /1хх 73-74 дүгээр тал/,

          ...2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “...Би дүгнэлттэй танилцсан. Миний зүгээс Э.*******тэй хувиараа тооцоо нийлж мөнгө зээлүүлж байсан. Миний хүү болох С.*******ий тооцоо гэх 20,825,000 төгрөгийг миний тооцоонд оруулж тооцох ёсгүй.

          ...М. гэх хүний нэрийг сонсож байсан юм байна. Манай хүү С.*******ий ажлынхаа газартай нь л холбоотой хүн гэсэн, би танихгүй. Тэр М. гэх хүнээс тухайн үед Э.*******т өндөр хүүтэй мөнгө зээлж авч өгсөн, мөнгийг нь Э.******* өгөхгүй байна гэж хэлээд сүүлдээ манай хүү намайг цагдаа шүүхэд өгөх гээд байна гээд цалингийн зээл авч нөхөр бид хоёроос мөн дэмжлэг үзүүлж өрийг нь бол хааж байсан санагдаж байна. М. гэх хүнтэй холбоотой дүгнэлтээр тогтоогдсон мөнгөн дүнгүүд надтай ямар ч хамаарал байхгүй...” гэх мэдүүлэг,

/7хх 3 дугаар тал/

 

        2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.*******ын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: “....2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр надтай цуг ажилладаг П. “манай дүү хүнд богино хугацаатай мөнгө зээлээд буцаагаад хүүтэй нь авдаг юм байна, надаас дээрээс хойш мөнгө нэхээд мөнгө олоод өгөөч гээд байх юм, 3 хоногийн дараа буцаагаад шилжүүлье, 70,000,000 төгрөг байна уу” гэж эхлээд гуйсан. Тэгээд энэ 70,000,000 төгрөгийг банк хоорондын шилжүүлгээр шилжүүлсэн. Би тухайн мөнгийг шилжүүлэх гээд П. рүү яриад “О.*******ий дансыг өгөөч” гэхэд “О.******* гарах боломжгүй байгаа юм байна, Э.******* гэсэн энэ данс руу хий” гээд дансыг нь надад өгсөн. Тэгээд 12 цагийн үед эхлээд 70,000,000 төгрөг хийсэн. Тэгсэн өдөр нь “5,000,000 төгрөг дутаад байна” гэсэн. Тэгэхээр нь тэр өдрийн үдээс хойш 2,500,000 төгрөгийг 2 хувааж мөн Э.******* гэсэн данс руу хийсэн. Тухайн үедээ Э.******* гэх хүнийг О.*******ий найз охин, эхнэр нь байх гэж би бодож байсан. Ямар нэг гэрээ хэлцэл байгуулаагүй, итгэсний үндсэн дээр мөнгийг шилжүүлсэн. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 04- ний өдөр мөнгөө П.гээс “хийлгээд өгөөч” гэж нэхэхэд “одоо удахгүй орно” гэсэн боловч ороогүй, улмаар тухайн өдөр битүүний өдөр байсан тул үдээс хойш банкны гүйлгээ хаагдсан. Тэгээд цагаан cap өнгөрсөн, түүний дараа 2019 оны 02 дугаар сарын 10-аас хойш би П.гээс, П. О.*******өөс миний мөнгийг нэхэж байсан. Би О.*******ийг зүс танина. Бусдаар бол танихгүй. Тэгээд хэлэхдээ П.гээр дамжуулан “дансаа, одоо яг хийх гэж байна” гээд хийдэггүй байсан. Улмаар 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр оос Улаанбаатар хот руу яваад О.*******тэй уулзаж мөнгө авах гээд очоод уулзаж чадаагүй, тухайн үед О.******* хотод байсан, тэгээд уулзаж чадаагүй аймаг руу би буцахаар болоод П. хотод үлдэж мөнгөө хөөцөлдөхөөр болсон. Намайг аймагт ирсний дараа П., Э.******* гэх хүнийг олж уулзаад надад хэлэхдээ “олон хүнээс мөнгө төгрөг аваад өрөнд орсон хүүхэн байна” гэсэн. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын эхээр би хот ороод Э.******* гэх хүүхэнтэй гэрт нь очиж уулзаад нөхцөл байдлыг ойлгоод О.*******тэй холбогдоод “Э.*******ээс миний мөнгийг гаргуулахаар шүүх, цагдаад гомдол гарга, мөнгө төгрөг олж өг” гэж хэлсэн боловч хаяад Хятад улс руу сургуульдаа сурахаар явсан. Миний зүгээс гийн ******* гэх хүнтэй ямар нэгэн аман болон бичгээр тохиролцоо хийгээгүй учраас Э.*******ээс нэхэх хууль эрх зүйн бололцоо байхгүй байсан. 2019 оны 07 дугаар cap болоод Отгонбаатарын ******* зуны амралтаараа Монголд ирсэн, ирснийх нь дараа “гомдлоо өгөөч ээ, шүүхэд өгөөч ээ” гэх зэргээр удаа дараа д хэлж түүгээр дамжуулан О.*******д хэлүүлж байсан. О.*******ийг сүүлд судлаад явахад Э.*******тэй нэг ангийн хүүхэд байсан...” гэх мэдүүлэг,

        /1хх 79-82 дугаар тал/

 

        3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.*******гийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: ...2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Э.******* утсаар яриад “30 хүнтэй групп гарчихсан, нэг хүний онгоцны билетийг 2.5 сая төгрөгөөр бичээд 3,500,000 төгрөгөөр зарна” гэсэн. Тэгэхээр нь аймагт байдаг ээжийн дүүгийнх нь эхнэр Д. эгчид “ийм юм байна, та хөрөнгө оруулалт хийх үү, уг мөнгийг 14 хоногийн дараа буцааж өгнө” гэсэн. Тэгсэн Д. эгч зөвшөөрч миний дугаарын данс руу 75,000,000 төгрөгийг шилжүүлэхээр нь би уг мөнгийг *******ийн гэсэн данс руу нь аймагт байхдаа шилжүүлсэн. Үүний дараа Э.******* “билетийг чинь бичсэн шүү” гээд мөнгөн дүнтэй баримт над руу чатаар явуулсан. Үүний дараа 14 хоног нь болсон чинь ******* “ахын санхүүжилт орж ирэхгүй байна” гээд яваад байсан. Тэгсэн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ******* надаас “17,000,0000 төгрөг зээлчих, өдөрт нь буцаагаад 1,500,000 төгрөг нэмээд өгье” гэсэн. Тэгэхээр нь би ахаас “17,000,0000 төгрөг зээлчих өдөрт нь буцаагаад 1,500,000 төгрөг нэмээд өгье” гэсэн. Тэгэхээр нь би ахаас 17,000,0000 төгрөгийг аваад аймгийн Хаан банкны салбар дээрээс Э.*******ийн дугаарын данс руу 17,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа орой нь буцаагаад 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Э.******* “билет захилгын групп гарчихлаа, мөнгө хийгээрэй” гэхээр нь би ахын эхнэр н.д хэлээд аймгийн Голомт банкны салбараас Э.*******ийн данс руу 26,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Д. эгчид би хэлээд Э.*******ийн данс руу 15,000,000 төгрөгийг Б.*******гаас зээлэв гэсэн утгатайгаар аймгаас шилжүүлсэн. Үүний дараа 2019 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр 9,000,000 төгрөгийг эгчийн найзынх нь данснаас Э.*******ийн данс руу аймгаас шилжүүлсэн. Үүний дараа 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эхлээд 30,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, 80,000,000 төгрөг, нийт 130,000,000 төгрөгийг Э.*******ийн данс руу хамаатны ах, эгч нартаа хэлж байгаад *******гаас зээлэв гэсэн утгатайгаар аймгийн Хаан банкны салбараас шилжүүлсэн. Тухайн Э.******* “билетийн мөнгө 2 хонуулаад өгнө” гэж хэлээд авсан. ...Үүнээс хойш мөнгө нэхээд “энэ мөнгийг яасан” гэж хэлсэн чинь Э.******* нэг хүнээс аваад нөгөөд нь өгдөг байсан. Чи тэгээд “яагаад мөнгө надаас зээлсэн юм” гэсэн чинь “манай ах надад 400,000,0000 төгрөг зээлнэ” гэсэн тэр мөнгийг аваад “чамд өгнө” гэж бодож байсан юм гэсэн. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөг өгсөн. Тэгээд өөр мөнгө өгөхгүй байхаар нь нэхээд байсан чинь Э.******* аймагт байдаг 2 өрөө байраа 75,000,000 төгрөгт бодож өгсөн. Тэгээд уг байрыг зараад мөнгийг нь хүмүүст тэнцүү хуваагаад өгчихсөн. Дараа нь намайг БНХАУ-д байхад 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөгийг миний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Ингээд Э.*******ээс нийт 102,800,000 төгрөгийг буцаан авсан байгаа. Одоо үлдэгдэл 179,200,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг  /3хх 169-172 дугаар тал/,

          ...2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дахин өгсөн: “...Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлтэд байгаа ******* миний Э.******* рүү шилжүүлсэн 2018 оны 07 дугаар сарын 02-оос 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх шилжүүлсэн 2,003,000 төгрөгийн гүйлгээ нь энэ хэрэгтэй огт хамааралгүй гүйлгээ бөгөөд бид хоёр найзууд байхдаа зүгээр авах болон хоолонд орохдоо шилжүүлж байсан мөнгө. Яг бид хоёрын мөнгөний зээл бол 2019 оны 01 дүгээр сарын 09-өөс эхэлсэн мөнгөний гүйлгээ байгаа юм. Мөн Э.*******ээс 2019 оны 01 дүгээр сарын 09-өөс зүгээр л над руу шилжүүлж байсан мөнгө болох нийт 225,000 төгрөгийн гүйлгээг оруулсан байна. Мөн хүснэгт 8-д байгаа 300,000 төгрөгийг би санаж байна, 100,000 төгрөг болохоор энэ хэрэг шалгагдаад явж байх хугацааны дунд ажлынхантайгаа гарах гэсэн чинь хоолны мөнгөгүй болчихлоо гээд Э.******* надаас зээлж байсан, гэхдээ буцааж өгсөн. 200,000 төгрөг нь болохоор энэ хэрэг илрээд гэрт очоод уулзахад би чамд байгаа мөнгөө өгье гээд өгч байсан 200,000 төгрөг байна...” гэх мэдүүлэг, /3хх 147-148 дугаар тал /,

            ....2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дахин өгсөн: “...Би *******тэй аман яриагаар 75,000,000 төгрөгт тохиролцоод тухайн үеийн ханшийг харгалзаад Э.******* нь өөрөө зөвшөөрөөд түүнээс т байх байрыг нь би өөрийн төрсөн дүү гийн нэр дээр итгэмжлэлээр шилжүүлж авсан. Удаа ч үгүй тухайн байрыг зарсан. Тэгэхэд бол 75,000,000 төгрөгөө барьж аваагүй, 60,000,000 гаруй төгрөгт манай дүү зарсан байсан...” гэх мэдүүлэг,

         /7хх 4 дүгээр тал/

 

   4. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч О.*******ий 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “...миний хувьд Л.******* гэх хүнийг огт танихгүй. Э.******* “надаа мөнгө зээлээч” гэж санал тавихаар нь би ах П. рүү залгаж “манай арван жилийн ангийн хүүхэд Э.******* гэх хүн мөнгө зээлээч, буцаагаад хүүтэй нь 4,000,000 төгрөг болгоод өгье” гэж байна гэх саналыг тавьсан. Түүний дагуу Э.*******ийн данс руу мөнгийг нь шилжүүлсэн байсан, хэсэг хугацааны дараа ах П. мөнгөө асуухад Э.******* утсаа авахгүй алга болсон. Тэгээд дараа нь Э.******* утсаа авахгүй байхаар нь Улаанбаатар хотод гэрт нь очиход Э.*******т залилуулснаа мэдсэн. Түүний дараагаар Э.*******ийн данс руу П. ахын найз Л.******* гэх хүн мөнгө шилжүүлсэн болохыг мэдсэн...” гэх мэдүүлэг,

    /1хх 84-85 дугаар тал/

 

         5. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Б.ийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “...Миний бие өөрөө хохирсон гэж үзэж өргөдлөө цагдаагийн байгууллагад өгч хохирогчоор явж байсан. Өөрөө залилуулсан учир иргэний хариуцагчаар татагдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.******* нь онгоцны билет авбал их ашиг авдаг гээд анх надаас 2,500,000 төгрөг аваад 3,500,000 төгрөг болгож өгч байсан. Энэ мэтчилэн удаа дараа надаас мөнгө авч буцааж өгч байгаад сүүлдээ их хэмжээгээр аваад алга болсон. Тэгээд түүнийг алга болохоор нь цагдаад өргөдөл өгсөн. Э.******* нь надаас мөнгө авахдаа хүү гэж яг тохироогүй. 7-14 хоногийн хугацаанд авсан мөнгөн дээрээ 1,000,000 төгрөг гэж хэлж авч байсан...” гэх мэдүүлэг,  

         /7хх 10 дугаар тал/

 

  6. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч У.*******йн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...Миний бие иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Э.******* надад хохирол учруулсан гэж үзэж байна. Анх надаас 500,000 төгрөг “мөнгөний хэрэг байна гээд 3 хоногийн хугацаатай зээлчих” гэж хэлж аваад 750,000 төгрөг болгож 3 хоногийн дотор өгсөн. Тэгээд дараагаар нь “нислэгийн билет авах гэсэн чинь мөнгөгүй болчихлоо, билет аваад өндөр үнээр зараад, зарсныхаа дараа мөнгийг чинь өгье” гэж хэлээд 1,500,000-27,000,000 төгрөг шиг санагдаж байна, аваад хэдхэн хонуулаад нэмж өгч байгаад сүүлд 27,000,000 төгрөг аваад буцааж өгөөгүй. Би Э.*******тэй анхнаасаа хүү тохироогүй. Э.******* нь надаас өөрөө л авсан. Мөнгөө тэд болгож өгнө гэж хэлээд өгч байсан. Би түүнийг тулгасан, шахаж шаардсан зүйл байхгүй. Иймээс Э.******* нь урьдын харилцааны явцад бий болсон бид хоёрын хоорондох харилцааг ашиглан намайг шууд залилсан гэж үзэж байна. Өөрөө цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн. Э.*******т өгсөн мөнгөний зарим хэсэг нь ээжийн цалингийн зээлийг авхуулж өгч байсан болохоор хүүнд төлөөд дууссан. Тэгээд бодохоор хохиролтой харагдаад байна...” гэх мэдүүлэг,

 /1хх 13 дугаар тал/,

 

  7. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч С.*******ий 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: “...Тухайн дүгнэлтийг уншиж танилцсан, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар шалтгааны улмаас намайг оролцуулсан талаар мэдэхгүй байна. Энэ талаар ярих зүйл байхгүй. 6 жилийн өмнө болсон асуудал тул санахгүй байна. Мөн М. гэдэг хүнийг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг,

        /7хх 211-212 дугаар тал/,

 

  8. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.гийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...Би У.*******йг мөнгө олж байгааг эхэндээ итгэхгүй байж байтал сүүлдээ миний данс руу мөнгөө хийгээд “та буцааж шилжүүлээрэй” гэдэг байсан. Миний данс руу жишээ нь 7,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг болоод орж ирээд, би буцаагаад гаргадаг, тэгээд итгэж эхэлсэн. Улмаар цалингийн зээл эхний удаа 2018 оны 10 дугаар сард 7,000,000 төгрөг, сүүлд нь 12 дугаар сард 8,000,000 төгрөг авсан. Энэ бүгдийг  У.*******д өгсөн, манай хүү н.Балжинням Солонгос гарах гээд дансанд байршуулах гэж байсан 5,000,000 төгрөгийг би хадгалж байсан. Тэгтэл У.******* “хамт ажиллаж байгаа хүн цагаан сараар хэрэглээд 2019 оны 02 дугаар сарын 11-нд бэлэн өгнө” гээд аваад хугацаандаа өгөхгүй болохоор нь У.*******д хэлэхэд “асуудалгүй ээж, 2019 оны 02 дугаар сарын 18-нд өгье” гэнээ гэсэн. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Э.*******ийн ээж н. над руу залгаад “ийм асуудал боллоо” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 /1хх 100- 101 дүгээр тал/,

 

       9. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.*******гийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 17-нд манай хүү С.******* амралтаараа гэртээ ирсэн байхад Э.******* нь утасдаад “500,000 төгрөг олж өгөөч, яаралтай хэрэг гараад байна, маргааш 600,000 төгрөг болгож өгье” гэж хэлсэн. Түүнийг манай хүү надад хэлэхэд нь би “ямар учиртай яадаг охин бэ” гэхэд манай хүү “ангийн охин байгаа юм онгоцны билет бичдэг газар ажилдаг юм, хааяа билет яаралтай цаг нь тулаад явах шаардлага болохоор өндөр үнэтэй зарж ашиг олдог” гэсэн. Тэгэхээр нь би 500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд орой нь 600,000 төгрөг болоод ороод ирсэн. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 20-нд “10,000,000 төгрөг зээлээч” гэсэн тэгээд яах талаар асуухад “Америк руу билет бичдэг дундаас ашиг олдог” талаар хэлсэн. Тэгээд би нэг Америк руу гардаг найзаасаа утасдаад асуухад “бид нар сарын өмнө бичүүлбэл 2,000,000 төгрөгөөр, цаг тулаад ирэх юм бол нэг нугараад 4,000,000 төгрөгөөр билетээ бичүүлдэг” гэхээр нь мөнгөө шилжүүлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 03-нд “5,000,000 төгрөг шилжүүлээдэх, билет авахад мөнгө дутаад байна” гэсэн. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 07-нд 5,000,000 төгрөгийн ашиг гэж 6,500,000 төгрөг буцааж өгсөн. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 13-нд 4,500,000 төгрөг зээлээч гээд авсан, 2018 оны 09 дүгээр сарын 21-нд 6,500,000 төгрөг болгоод өгсөн, 2018 оны 10 дугаар сарын 22-нд урьд авсан 10,000,000 төгрөг буцаад ороод ирсэн, 2018 оны 11 дүгээр сарын 01-нд 10,000,000 төгрөг авсан, 2018 оны 11 дүгээр сарын 13-нд 20,000,000 төгрөг авсан, 2018 оны 11 дүгээр сарын 14-нд 22,500,000 төгрөг болоод буцаж орж ирсэн нэмэгдээд 2018 оны 11 дүгээр сарын 15-нд 14,500,000 төгрөг ороод ирсэн, 2018 оны 11 дүгээр сарын 19-нд 30,000,000 төгрөг зээлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 20-нд дахин 20,000,000 төгрөг зээлсэн, дахин миний хүү хүмүүсээс 10,000,000 төгрөг зээлээд шууд Э.*******ийн данс руу хийсэн. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 19-нд 30,000,000 төгрөг буцаад ороод ирсэн. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 21-нд 30,000,000 төгрөг ороод ирсэн, 2018 оны 12 дугаар сарын 23-нд дахиад 30,000, 000 нийт 90,000,000 төгрөг миний дансанд ороод ирсэн үүнийгээ ашиг гэж хэлсэн. Тэгснээ 2018 оны 12 дугаар сарын 24-нд буцаагаад надаас “150,000,000 төгрөг олоод өгөөч” гэсэн тэгэхээр нь би “ямар учиртай ийм их мөнгө нэхэж байгаа” талаар хэлэхэд “Америк, дулаан орны онгоцны билет бичих гэж байгаа юм, би 2 компани 2 тийшээ нислэгийн тийз бичих гэж байгаа юм” гэсэн. Тэгээд 40,000,000 төгрөг өгөөд 2018 оны 12 дугаар сарын 25-нд 35,000,000 төгрөг өгөөд байж байтал дахиад мөнгө олоод өгөөч гээд над руу утасдахаар 2018 оны 12 дугаар сарын 27-нд 20,000,000 төгрөг олж явуулсан ингээд нийт 95,000,000 төгрөг болсон. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 17-нд над руу буцаагаад 20,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 20-нд 10,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 21-нд 1,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 26-нд 3,500,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 15-нд 5,000,000 төгрөг орж ирсэн. Тэгээд үүнээс хойш мөнгө орж ирээгүй алга болсон. Тэгээд Э.******* рүү ярихаар утсаа авахгүй байсан. Тэгээд хотод байгаа хүү С.*******өө гэрт нь яваад очоодхооч гэсэн чинь гэрт нь очтол баахан улсууд мөнгө нэхээд ирсэн байна, мөнгийг чинь өгч чадахааргүй болсон, өгдөг газар нь өг яах гэж манай хүүхдэд мөнгө өгсөн юм гэж ээж нь загнаад байна гэж хэлсэн.

Дээр шилжүүлсэн мөнгийг эхэндээ манай хүүхэд С.******* рүү ярьж өгдөг байснаа сүүлдээ 20,000,000 төгрөг Э.******* өгснөөс хойш над руу ярьж би мөнгийг нь хүмүүсээс зээлж олж өгч орж ирсэн мөнгөнөөс нь би нөгөө зээлсэн хүмүүстээ хүү бодож өгч хуваарилдаг байсан. Мөнгөө ихэвчлэн АТМ-р гарах боломжтой мөнгөн дүнгээр Э.*******ийн дугаарын данс руу өөрийн дугаар данснаас шилжүүлж байсан.

Анх 500,000 төгрөгийг 600,000 төгрөг болгож өгснөөр эхлээд яг тэдэн хувийн хүү гэж тохиролцоогүй, амаараа тэд болгож өгнө гэж хэлээд 1,500,000-20,000,000 төгрөг хүүнд надад буцааж өгч байсан, надаас зээлж байгаа мөнгөнөөс шалтгаална, өндөр үнийн дүнтэй мөнгө зээлэхэд өндөр хүү өгч байсан. Мөнгө олдохгүй байна гэхэд эгчээ хүмүүсээс зээлээд тэд болгож өгье гэж хэлээд аваадах гэж надад хэлж байсан. Тэгээд би өндөр хүүтэй мөнгө Э.*******т зээлэхээсээ өмнө хүүгээ “очоод уулзаадах, өндөр хүүтэй мөнгө зээлээд өрөнд орж байгаа юм биш биз дээ, тэгвэл найздаа туслах биш хор болж байгаа юм биз дээ, очиж лавла” гэж хэлэхэд манай хүү ангийнхаа охинтой хамт очиж уулзахад “Ерөнхийлөгчийн охины туслах хийдэг, түүний охин компани аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг компани, тендерийг авсан, надад тодорхой хэмжээгээр ашиг унадаг гэж манай хүүд хэлсэн. Манай хүү надад болсон зүйлийг хэлээд санаа зоволтгүй юм байна, хүссэн мөнгийг нь олоод өгчихмөөр юм байна” гэхээр нь өндөр дүнтэй мөнгийг би шилжүүлсэн өмнө нь билет нугарч зарагддаг гэдгийг мэдсэн байсан болохоор итгээд...” гэх мэдүүлэг,

/1хх 105-107 дугаар тал/,

 

  10. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.*******ий 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “...Бид хоёр 10 жилийн нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Анх 2018 оны 09 дүгээр сард Э.******* над руу залгаад “5,000,000 төгрөг хүүтэй нь хамаагүй олоод өгчих, би онгоцны билетийн компанид ажилладаг. Эхлээд урьдчилан хямдхан билетээ авчхаад тодорхой хугацааны дараа өндөр үнээр зардаг, тэр болтол мөнгөө зээлүүлээч” гэсэн. Тэгэхэд нь би “мөнгө олдохгүй байна” гэхэд дахин дахин залгаад гуйгаад байсан. Тэгэхээр нь би 5,000,000 төгрөг ээж, аавдаа энэ учрыг нь хэлээд олж өгсөн. Өмнө нь надаас 500,000 төгрөг аваад 600,000 төгрөг болгож өгч байсан болохоор нь олж өгсөн. Түүнээс хойш ээж Б.******* ерөнхийдөө өөрийнхөө данснаас гаргаж өгдөг байсан. Э.******* 2018 оны 10 дугаар сараас надаас мөнгө нэхэж эхэлсэн. Ээж Б.******* түүнийг хариуцаж өөрийн данснаасаа мөнгө гаргаж байсан болохоор дансны хуулгагүй байна. Иймд яг хэзээ, хэдэн төгрөг орж ирээд буцааж надаас авсныг сайн санахгүй байна. Миний мөнгийг өгөхгүй болохоор нь 2019 оны 02 дугаар сарын 28-нд очиж уулзахад овогтой ******* миний бие овогтой *******өөс нийт 105,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар авч зээлсэн нь үнэн болно гэж гарын үсэг, регистрийн дугаараа бичиж өгсөн. Миний хувьд ажлынхаа хүмүүсээс 35,000,000 төгрөг зээлж Э.*******т өгсөн, энэ мөнгө ээж Б.*******гийн өгсөн мөнгөтэй нийлж орж байна. Э.******* нь надаас анх мөнгө авч эхлэхдээ “ангийнханд битгий хэлээрэй” гэдэг байсан. Тэгэхээр нь би хэлэлгүй хамгийн сүүлд ийм асуудал болоход нь ангийн хүүхдүүдээс надаас гадна давхар мөнгө авсан байсан. Тэгээд Э.*******ийн гэрт цугларч мэдсэн. Өөр нэмж хэлэхэд Би Э.*******ээс “өөртөө ашиг олж байгаа юм уу” гэж асууж байсан. Тэгэхэд “ашиг олж байгаа, санаа зовох зүйлгүй” гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг,

 /1 хх 112-114 дүгээр тал/,

 

    11. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.гийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 23-нд фейсбүүкээр над руу холбогдоод “найз нь онгоцны билет бичих гэж байгаа юм, өндөр үнэтэй бичдэг, тодорхой хэмжээний мөнгө нэмж өгнө” гэсэн. Тэгээд 2,500,000 төгрөг гуйсан. Тэгээд цалин болон хамаатны хүмүүсээс зээлээд Э.*******т өгсөн. Тэр мөнгө 2 долоо хоногийн дараа 3,500,000 төгрөг болж ирсэн. Түүнээс хойш надаас мөнгө зээлж өгч байгаад хамгийн сүүлд 2019 оны 02 дугаар сарын 01-нд нийтдээ 45,400,000 төгрөг надаас дөрвөн 7 хоногийн хугацаатай аваад одоо хүртэл өгөөгүй байгаа. Тиймээс би Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл өгсөн, одоо шалгагдаж байгаа. Асуухаар “өмнө нь мөнгө зээлсэн хүмүүстээ өгсөн, одоо ерөөсөө мөнгө байхгүй” талаар хэлдэг...” гэх мэдүүлэг,

/1хх 116 дугаар тал/,

 

          12. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 03-нд над руу фейсбүүкээр Э.******* нь холбогдоод “5,000,000 төгрөг байна уу, 3 хоногийн хугацаатай өсгөөд өгье, онгоцны билет зарах гэж байгаа юм, ашиг нь өндөр 6,500,000 төгрөг болгож өгнө” гэж надад хэлсэн. Тэгээд би 5,000,000 төгрөг олж өгсөн. Тэгээд 3 хоногийн дараа надад 6,500,000 төгрөг болгож өгсөн. Тэгээд байж байтал 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гаргаад надаас Э.******* нь “10,000,000 төгрөг байвал өгчих” гэхээр нь ээжээсээ зээлээд “7,500,000 төгрөг байна” гэж хэлэхэд Э.******* “өгчих” гэсэн. Тэгээд түүнийг явуулаад 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр буцаагаад над руу “10,000,000” төгрөг орж ирсэн ба буцаагаад надаас 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг авсан, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 13,500,000 төгрөг болж орж ирсэн. Тэр өдрөө буцаад 13,000,000 төгрөг түүн рүү би явуулаад 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөг хадам ээжээсээ зээлээд явуулсан. Тэгтэл над руу 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 34,000,000 төгрөг орж ирсэн. Тэгээд тэр өдрөө надаас Э.******* нь 20,000,000 төгрөг авсан. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр надад 27,500,000 төгрөг орж ирээд мөн өдрөө надаас 20,000,000 төгрөг авсан. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 27,000,000 төгрөг болгож өгсөн. Энэ өдөр буцаагаад би хадгаламжаасаа 10,000,000 төгрөг аваад Хаан банкны данснаас 20,000,000 төгрөг аваад, нийт 30,000,000 төгрөг Э.******* рүү явуулаад 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөг над руу орж ирээд дахиад 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 28,000,000 төгрөг орж ирсэн. Тэгээд тэр өдрөө 40,000,000 төгрөгийг 3 хувааж явуулсан. Мөн том ахын данснаас 20,000,000 төгрөг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ээжийн данснаас 5,000,000 төгрөг явуулаад байж байтал ахын явуулсан 20,000,000 төгрөгөөс 7,500,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг орж ирсэн. Мөн өдрөө Голомт банкны миний данс руу 10,000,000 төгрөг нь ороод ирсэн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ахын данснаас миний данс руу 19,700,000 төгрөг орж ирээд түүнээс Э.******* рүү 19,000,000 төгрөгийг явуулсан. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 15,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 6,000,000 төгрөг болж орж ирсэн. Мөн өмнөх 45,000,000 төгрөг авснаас Э.*******ээс 64,500,000 төгрөг болж орж ирсэн. Мөн ахаас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр миний дансанд 19,700,000 төгрөг орж ирсэн. Мөн өдрөө Э.******* рүү 20,000,000 төгрөгөөр 2 удаа, 10,000,000 төгрөгөөр 1 удаа, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Э.******* рүү 1 төгрөгөөр 1 удаа, 11,250,000 төгрөгөөр 1 удаа явуулаад байж байгаад 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ээж миний данс руу 7,000,000 төгрөг хийсэн. Тэгээд түүнийг Э.******* рүү явуулсан. Э.******* надад хэлэхдээ 42,500,000 төгрөгийг 58,500,000 төгрөг, 20,000,000 төгрөгийг 27,500,000 төгрөг, сүүлд өгсөн 7,000,000 төгрөгийг 9,000,000 төгрөг болгож өгнө гээд алга болоод утсаа авахгүй байхаар нь манай ангийнхан гэрт нь очиход худлаа ярьж залилан хийж нэгнийх нь мөнгийг хооронд нь эргэлдүүлсэн байсан. Тэгээд Э.******* нь “ээжид битгий хэлээрэй, би нууцаар онгоцны билет бичиж байгаа юм, мөн ангийнхаа нэгэндээ битгий хэлээрэй” гэдэг байсан. Тэгэхээр нь би хэлдэггүй байсан. Би Э.*******ийн , мөн Э.*******ийн нэртэй Голомт банкны данс руу өөрийн Голомт банкны , Хаан банкны данснаас мөнгөө хийж эргүүлж авдаг, мөн 2 ахын данс, ээж болон хадам ээжийн данснаас Э.******* рүү мөнгө шилжүүлж байсан. Бид хоёр харилцан тохиролцсон гэрээ байхгүй амаараа ярьдаг байсан. 1,000,000-2,000,000 төгрөгийн ашиг авдаг байсан...” гэх мэдүүлэг,

             /1хх 86-88 дугаар тал/

 

       13. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр У.*******йн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүкээр Э.******* над руу холбогдоод “билет үнэтэй зарах боломж байна, хоёулаа тус бүр 1,000,000 төгрөг гаргачих юм бол 3,000,000 төгрөг болгоод буцааж авахаар байна, түүнийгээ 1,500,000 хувааж авъя” гэж хэлээд “1,000,000 төгрөг өгчих” гэхээр нь би өгсөн. Тэгсэн 3 хоноод 1,500,000 төгрөг болж миний дансанд орж ирсэн. Тэгээд тэр өдрөө “5,000,000 төгрөг надаас зээлье” гэсэн. Тэгэхэд нь би Солонгос явах гээд татгалзсан мөнгө байсан, түүнийгээ явуулсан. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 07- ны өдөр 7,000,000 төгрөг болж орж ирээд буцаагаад 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 6,000,000 төгрөг явуулаад, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 3,500,000 төгрөг болж орж ирээд, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 8,000,000 төгрөг шилжүүлээд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 13,000,000 төгрөг болж ирээд, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би 9,000,000 төгрөг шилжүүлээд, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 13,500,000 төгрөг болж ирээд, ярихдаа 12.500.000 болгож өгнө гэж байсан болохоор 1,000,000 төгрөг илүү байхаар нь би буцаагаад түүн рүү шилжүүлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг шилжүүлээд, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 14,000,000 төгрөг болж орж ирсэн. Тэр өдөрт би ээжийн цалингийн зээлийг аваад 20,000,000 төгрөг болгож явуулаад буцаагаад 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 28,000,000 төгрөг болгож аваад, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр буцаагаад 22,000,000 төгрөг явуулаад, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 31,000,000 төгрөг болгож би авсан. Тэгээд тэр өдрөө 20,000,000 төгрөг нэг явуулаад 5,000,000 төгрөгөөр нэг удаа АТМ-р шилжүүлсэн. Э.*******ийн данс руу шилжүүлээд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөгийг өгөөд нийт 30,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ бүх бүх мөнгийг зөвхөн нэг данс буюу Э.*******ийн Хаан банкны данс болох данс руу шилжүүлж өөрийн данс руу буцаан авч байсан. Хамгийн сүүлд явуулдаг 30,000,000 төгрөгийг аймгийн төвөөс явуулсан. Уг мөнгө 35,000,000 төгрөг болж 21 хоногийн дараа орж ирэх байсан. Тэгсэн Э.******* хугацаандаа мөнгө хийлгүй алга болохоор нь буцаагаад чаатаар “мөнгө яав” гэхэд 121,673 доллартой шилжүүлгийн мэдээлэл “” ХХК гэсэн нэр бүхий Хаан банкны баримт чаатаар 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр явуулсан. Түүнээс хойш би Улаанбаатар хотод 02 дугаар сарын 25-ны үед Э.*******тэй уулзахад надад юм яриагүй “ямар ч мөнгө байхгүй, мөнгийг чинь өгөхгүй” гэсэн тэгээд би аймагт ирээд залилан гэдгийг мэдээд цагдаад өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг,

            /1хх 98-99 дүгээр тал/,

 

       14. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.гийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “...Би Э.*******ийг билет бичдэг гэдгийг нь мэддэг байсан, яг ажил хийж байсныг бол хараагүй. 2018 оны 06 дугаар сараас надаас мөнгө зээлээч гэдэг байсан. Тэгээд сүүлд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Э.******* надтай холбогдоод “онгоцны билет бичих гэж байгаа, эрт онгоцны билетийг хямд аваад цаг нь тулаад ирэхээр авснаас өндөр үнээр зардаг” гэж надад хэлсэн. Мөн “байгууллагаараа гадагшаа явах захиалга ороод ирсэн байгаа, надад 20,000,000 төгрөг дутаад байна” гэсэн. Тэгээд би түүнд өмнө хадгаламжид ажил хийсэн, хураасан 10,000,000 төгрөг байгаа гэдгийг түүнд хэлж байсан юм. Тэгээд Э.******* миний 10,000,000 төгрөгийг 13,500,000 төгрөг болгож өгнө гэхээр нь итгээд хадгаламжаа барьцаалаад түүнд авч өгсөн. Надад хэлэхдээ 14 хоногийн хугацаатай гэсэн. Гэтэл 14 хоног нь өнгөрсөн “мөнгөө авъя” гэхэд “цагаан cap болоод мөнгө хойшлогдоод байна” гэсэн. Тэгэхээр нь хүлээж эхэлсэн. Тэгээд цагаан cap өнгөрөөд хэлэхэд “энэ 7 хоногтоо” гэсэн, дараа нь дахиад асуухад “мөнгө ороод ирсэн, үдээс хойш хийе” гээд алга болсон. Тэгээд байж байтал би н. гээд охиноос “Э.*******тэй холбогдох гээд чадахгүй байна” гэхэд “чи мөнгө зээлсэн юм уу, гэрийнх нь гадаа зөндөө хүмүүс ирсэн байна, билет бичдэг нь худлаа юм байна” гэсэн. Тэгээд яваад гэрт нь очиход ээж нь “би мэдэхгүй байсан, ийм их хэмжээний мөнгө болсон байна” гээд ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан. Тэгээд маргааш нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хэлтэст өргөдөл бичиж өгсөн. Одоо шалгаж байгаа...” гэх мэдүүлэг,

             /1хх 117-118 дугаар тал/,

 

         15. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр П.гийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...2019 оны 02 дугаар сард манай төрсөн эгчийн хүүхэд О.******* над руу яриад “75,000,000 төгрөг байна уу, цөөн хоногийн хугацаатай өгөөч, 3-4 сая төгрөг нэмээд өгье, манай найз охин хотод онгоцны тийз захилгын газарт ажилладаг, билет бөөндөж аваад буцааж үнэд хүрэхээр нь зардаг” гэж өмнө хэлж байсан болохоор итгээд тухайн үед надад мөнгө байхгүй байсан болохоор хамт ажилладаг байсан Л.*******ад “75,000,000 төгрөг байна уу, цөөхөн хоног 3-4 сая төгрөг нэмж өгнө гээд манай дүү ярьж байна, чамд мөнгө байна уу” гээд санал тавихад Л.*******ын дансанд мөнгө байж таарсан. Тэгээд Л.******* “О.******* рүү шилжүүлье” гэхэд О.******* гэртээ “босоогүй байна” гэхээр нь Л.******* өөрийнхөө Төрийн банкны данснаас 70,000,000 төгрөг, Хаан банкнаас 5,000,000 төгрөгийг шууд Э.*******ийн данс руу шилжүүлсэн. Тэгээд мөнгө шилжүүлснээс хойш 10 хоноод ******* “мөнгөө авъя” гээд би хот руу явах ажилтай болоод хот яваад О.*******ий хамт Л.*******ын мөнгө шилжүүлсэн гэх Э.*******ийн гэрт яваад очтол түүний ойрын ангийн хүүхдүүд, аав, ээж нь бүгд хохирогч нар гээд мөнгө нэхээд байж байсан. Тэгээд ер нь залилсан байна гэдэг нь ойлгомжтой болсон...” гэх мэдүүлэг,

          /1хх 125-126 дугаар тал/,

         16. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр О.*******ий 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: “...Анх 2018 оны 02 дугаар сард оюутны амралтаараа аймагт ирсэн байхад манай 10 жилийн ангийн охин гийн ******* залгаад “75,000,000 төгрөг зээлээч, билет бичүүлэх гэсэн юм, нээх удаахгүй, 4,000,000  төгрөг нэмээд өгье” гэсэн. Тэгэхээр нь тухайн үед мөнгө байхгүй учраас ах П. рүү залгаад “манай арван жилийн охин онгоцны билет зээлээч гэнэ 4.000.000 төгрөг нэмж өгнө” гэж хэлсэн. Тэгсэн П. ажлынхаа хүн болох Л.*******ад хэлээд Л.******* Э.*******ийн данс руу 75,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд хэд хоноод эхэндээ утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь гэрт нь очсон. Тэгсэн арван жилийн ангийнхаа охидуудтай бүгдтэй нь гэрт нь таарсан. Тэгтэл тэд нар мөнгө зээлсэн гээд байж байсан. Тэгээд бид бүгд Э.*******тэй уулзаад мөнгөө асуухад Э.******* нь тийз бичдэг ажил хийж байгаад 5,000,000 төгрөгийн өрөнд ороод тэр өрөө төлөх гэж хүмүүсээс мөнгө авч өсгөж өгнө гэж өрийг дараад нөгөө мөнгө авсан хүнийхээ мөнгийг өгөх гэж өөр хүнээс дахин мөнгө зээлсээр өдий хүрсэн. Тэгээд сүүлдээ мөнгө зээлэх хүнгүй болоод бид нарт баригдсан юм шиг байгаа юм. Миний зүгээс хувиасаа мөнгө бол өгөөгүй, ахад хэлэхэд манай ах 75,000,000 төгрөг өгсөн. Одоо буцааж өгсөн зүйл байхгүй, би гадаадад сурдаг учраас ярих гэхээр утсаа авахгүй байсан, сүүлд саяхан “мөнгө зээлээч, дахин билет бичих гэсэн юм, одоо найдвартай” гээд чаат бичсэн. Тэгэхээр нь “ахын мөнгө өг” гэхээр “дахин билет бичих гэсэн юм, мөнгө байна уу” гээд тоосон ч шинжгүй нэхээд байсан. Миний зүгээс гадаадад сурдаг учир тэр болгон Монголд ирж чадахгүй, миний зүгээс бол Э.*******т мөнгө өгөөгүй харин ах П.гээс мөнгө асууж өгөхөд түүний ажлын хүн Л.******* гэдэг хүн өөрийнхөө данснаасаа Э.******* рүү шилжүүлсэн, тэр мөнгийг нь өгчихмөөр байна...” гэх мэдүүлэг,

   /1хх 130-131 дүгээр тал/,

        17. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.ын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...ийн ******* гэх эмэгтэй нь манай ээж болох ын төрсөн дүү ийн охин байгаа юм. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өглөө *******гийн аав болох н. гэсэн дугаараас миний дугаар луу залгаад “манай гэр бүл Korian airt ажилладаг Б.*******гийн ангийн охин нь онгоцны билетийг урьдчилан захиалж аваад, хугацаа нь тулаад эхлэхээр нь авсан үнээсээ илүү өндөр буюу ашиг нэмээд зардаг” гэж надад анх танилцуулж байсан. Тэгээд надад хэлэхдээ “чи оролцох уу” гэхээр нь би “үгүй” гэж хэлсэн. Тэгээд “үгүй” гэж хэлсэн чинь “чи мөнгөө өгчихөө, би арыг нь даана, энэ хийж байгаа онгоцны билет нь найдвартай, ******* буюу ийн эхнэрийнх нь дүүгийнх нь хүү нь байнга хийдэг, хийгээд жил гаран болж байна, ямар нэгэн асуудал гараагүй. Чи надад байгаа мөнгөө өгчихөө, санаа зоволтгүй, би арыг нь даана гэж хэлсээр байгаад 5 хувийн хүүтэй, 3 хоногийн хугацаатай буюу 02 дугаар сарын 04-ний өдөр буцаагаад өгнө, энэ данс руу явуулчих” гээд буюу Э.*******ийн дансыг өгсөн. Тэгээд би 2019 оны 02 дугаар сарын 01-ний 11 цагийн орчимд явуулсан данс болох гэсэн данс руу 80,000,000 төгрөгийг өөрийнхөө гэсэн данснаас төв Хаан банкны теллер дээрээс шилжүүлсэн. Би тэр Э.******* гэдэг хүнийг танихгүй, харж ч байгаагүй, манай хамаатан садан надаас гуйгаад ар тал нь найдвартай гээд байхаар нь би шилжүүлсэн. Надад буцааж ямар нэгэн өр төлбөр өгөөгүй. // буюу баз хүргэнээс 40,000,000 төгрөг, Д. гээд холын хамаатнаас 100,000,000 төгрөг гэсэн байхаа би яг нарийн мэдэхгүй байна. Тэгээд ах 30,000,000 орчим төгрөг өгсөн гэж байсан. Энэнээс гадна өөр хэн хэн өгснийг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

           /3хх 23-25 дугаар тал/,

        18. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр П.гийн 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...Манай охин ******* нь Э.******* гэх охинтой аймагт 1 дүгээр ангиасаа хамт суралцаж ирсэн. Оюутан байхдаа ч манай охин Э.******* хоёр их сайн найзууд байсан. Манай охинтой Э.******* нь удаа дараа холбогдоод өөрийнхөө хийж буй ажлынхаа талаар ярьж байсан юм байна лээ. Тэгээд манай охин надад 2019 оны 01 дүгээр сарын 20-ны орчим хэлэхдээ “манай найз Э.******* билетийн кассын газар ажилладаг юм байна. Урьдчилж билет бичээд хүмүүсийн виз гарахаар бага хэмжээний мөнгө нэмээд, зарж ашиг олдог, их найдвартай 2-3 жил ажиллаж байна гээд над руу олон хүний гадаад паспорт, бас бус баримт бичиг явуулсан байна. Тэгээд танд мөнгө байгаа юу” гэж надаас асуусан. Би хариуд нь “надад мөнгө байхгүй, та хэдийн буцах зардал, цагаан сарын хэрэглээний мөнгө л байна” гэж хэлж байсан. Тэгээд би хэлэхдээ “ах, эгч нараасаа буюу өөрийнхөө төрсөн дүү нараасаа асуу” гэж охиндоо хэлсэн. Тэгээд манай охин ах, эгч нараасаа асуугаад мөнгө авахаар болсон. Тэгээд Э.******* цаанаас нь хэлэхдээ “2019 оны 01 дүгээр сарын 24-ний 12 цаг гэхэд данс руу хийчхээрэй, билет нь цаг хугацаатай болохоор буцаагдах гээд байна, 12 цагаас өмнө хийгээрэй” гээд тэгээд бүгдээрээ өгчихсөн юм байна лээ. Манай төрсөн дүү ын эхнэр нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 75,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 15,000,000 төгрөг, Манай бага дүү гийн эхнэр 45,000,000 төгрөг, манай төрсөн дүү 50,000 төгрөг, манай нөхөр ийн төрсөн эгчийнх нь хүүхэд 80,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт 265,000,000 төгрөгийн хохирол учраад байна “билет зараад дундаас нь ашиг гарна, тэрний ар дээрээс хоёулаа ашгаа хуваая, одоо эхний ээлжид найздаа мөнгө олоод өгөөч” гэж манай охинд Э.******* хэлж байсан юм байна лээ. Яг тэд гэж тохиролцсон юм бол байхгүй юм байна лээ. Манай охин ах, эгч нартаа хэлэхдээ яг надад хэлсэн шигээ манай найз билет урьдчилж аваад цаг нь тулаад ирэхээр ашиг нэмж зардаг юм байна. Найдвартай өгнө манай найз байгаа юм аа гэж хэлээд авсан. Мөнгөө шилжүүлэхдээ бол шууд Э.*******ийн данс руу, бусад нь манай охин руу шилжүүлээд, тэгээд манай охин Э.******* рүү шилжүүлсэн юм байна лээ. Э.*******, түүний ээж , бас эгч нь гээд нэг хүний нэр хэлж байсан, тэрийг одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан энэ 3 хүний нэр дээр байдаг аймаг 1 дүгээр багт байрлалтай 60м.кв 2 өрөө байрыг манай бага охин “гийн нэр дээр зарж, борлуулж болно” гэсэн итгэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хийж өгсөн. Тэгээд Э.******* нь Б.*******гийн данс руу 3,000,000 төгрөгийг 02 дугаар сарын 04-ний өдөр, 02 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд нийт 8,000,000 төгрөгийг төрсөн дүү гийн данс руу шилжүүлсэн...” гэх  мэдүүлэг,

         /3хх 26-28 дугаар тал/,

 

        19. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д. 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...Манай нөхөр П.ын төрсөн эгч гийн охин Б.******* гэх итгэлтэй, найдвартай, даруухан охин байдаг юм. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “ эгчээ, надад мөнгөний хэрэг байна, миний багаасаа нийлсэн Э.******* гэдэг найз маань билет захиалах гэж байгаа юм, мөнгө байвал зээлүүлээч” гэж надад хэлсэн. Тэгээд би 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр 75,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус өгсөн. Би Б.*******гийн гэсэн данс руу 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11 цаг 30 минутад 74,000,000 төгрөг, 12 цаг 23 минутад 1,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 12 цаг 30 минутад гэсэн Э.*******ийн данс руу 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Надад хэлэхдээ ямар нэгэн хүү тооцох нарийн юм бол тохироогүй “билетээ зарчхаад юм бодно л” гэж хэлж байсан. Мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш өр төлбөр болон ямар нэгэн төгрөг аваагүй...” гэх мэдүүлэг,

            /3хх 29 дүгээр тал/,

 

        20. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...Манай нөхөр П.гийн төрсөн эгч гийн том охин Б.******* гэсэн дугаарын утаснаас гэсэн миний дугаар луу залгаад “мөнгө байна уу, манай найз билетийн кассад ажилладаг, билет авч зардаг, 20 хоногийн хугацаатай 26,000,000 төгрөг зээлээч” гэж гуйсан. Тэгээд “2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 26,000,000 төгрөг 21 хоногийн хугацаатай, 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 9,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгийг цагаан сарын битүүнд буюу 02 дугаар сарын 04-ний өдөр өгнө” гэж хэлээд Э.*******ийн данс руу шилжүүлсэн. Тэгээд би битүүний өдөр “мөнгө авъя” гэж Б.*******гаас асуусан чинь “Э.******* гэдэг охин нь мөнгө доллароор орж ирсэн, их хэмжээний доллар болохоор байгууллага хооронд буцаагдчихлаа, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр орж ирэхээр болсон” гэсэн, 360 гаран мянган төгрөгийн гүйлгээ хийгдсэн гэсэн. Хаан банкны тамгатай баримтыг Б.******* руу явуулчихсан байсан. Тэгээд Б.******* надад тэр баримтыг үзүүлэхээр нь “за за ямар ч байсан мөнгө нь орчихсон юм байна, Цагаан сарын дараа л уулзаж авъя” гэж шийдсэн. Тэгээд бас манай нөхрийн найз Л.*******ын гэсэн данснаас Э.*******ийн гэсэн данс руу 75,000,000 төгрөгийг “*******өөс зээлэв” гэсэн утгатай 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 10 хоногийн хугацаатай шилжүүлсэн. Б.******* болон О.*******өө нар нь итгэлтэй найдвартай хүүхдүүд болохоор нь гэсэн Э.*******ийн данс руу 120,000,000 төгрөг шилжүүлсэн. Хэд хоногийн хугацаатай л зээлчих гэж гуйж байсан. Ямар нэгэн алданги гэх мэт нарийн зүйл тохироогүй. Мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш өр төлбөр болон ямар нэгэн мөнгө төгрөг огт аваагүй байгаа...” гэх мэдүүлэг,

        /3хх 30-31 дүгээр тал/,

 

        21. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр П.гийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 09 цагийн орчимд 88119409 гэсэн миний дугаар луу манай том эгч гийн том охин Б.******* гэсэн дугаараас залгаад “100,000,000 төгрөг байна уу, 11 цагаас өмнө яаралтай билет авах шаардлагатай байна, 11 цагаас хойш болчихвол хоцрох гээд байна, мөнгө байна уу” гэж асуусан. Тэгээд удаагүй байж байтал “80,000,000 төгрөгийг нь олчихлоо, 20,000,000 төгрөг байна уу” гэж асуусан. Тэгээд би найз д “20,000,000 төгрөг байна уу, манай дүү Б.*******гийн найз Э.******* гэдэг охин билетийн кассын газар ажилладаг, хамт олноороо гадаадад аялах гэж байгаа хүмүүсийн багц урьдчилан аваад тодорхой хэмжээний мөнгө нэмээд ашиг олдог, 3 хоногийн дараа буцаагаад өгье” гэж хэлсэн чинь манай найз Э.******* гэх хүний данс руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би нөхөртөө болсон явдлыг хэлээд “гаас Б.*******г гуйгаад байхаар нь 20,000,000 төгрөг авчихлаа" гэсэн чинь “чи надад хэлэхгүй яасан юм бэ, яагаад хүнээс авсан юм, түр хэрэглэнэ гэвэл надад мөнгө байсан шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд би нөхрөөсөө “чамд хэд байгаа юм” гэж асуусан чинь “30,000,000 төгрөг байгаа” гэж хэлсэн. Тэгээд би Б.*******д ахад чинь 30,000,000 төгрөг байгаа юм байна” гэсэн чинь тэгвэл наад 30,000,000 төгрөгөө бас шилжүүлчих” гэхээр нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний 17 цагийн орчимд Э.*******ийн Голомтын данс руу шилжүүлсэн. 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр буюу 3 хоногийн хугацаатай өгнө гэж хэлээд зээлсэн. Ямар нэгэн хүү, алданги гэх мэт нарийн зүйл тохироогүй. 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр болоод мөнгөө нэхэхэд “одоо шилжүүллээ” гэж хэлээд орой 19 цагийн орчимд “байгаа нь л энэ байна” гэж хэлээд 3,000,000 төгрөгийг манай дүү Б.*******гийн данс руу Э.******* шилжүүлээд 1,000,000 төгрөгийг нь н.гийн данс руу, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг нь гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд дахиад 02 дугаар сарын 10-ны орчим 5,000,000 төгрөгийг Б.*******гийн данс руу ******* шилжүүлээд, ******* миний данс руу дахиад 5,000,000 төгрөг өгөөд, ингээд нийт 8,000,000 төгрөг л авсан....” гэх мэдүүлэг,

         /3хх 32-33 дугаар тал/,

 

        22. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.гийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...2019 оны 03 дугаар сард байсан, тухайн үед манай эгч Б.******* нь БНХАУ-д сурдаг байж байгаад явахаар болоод тэгээд тухайн үедээ найз Э.*******т залилуулсан гээд өгсөн мөнгөний зарим хэсэгт түүний байрыг шилжүүлж авахаар боллоо гээд намайг өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваадах гэсний дагуу би Улаанбаатар хотод нотариатч дээр очсон. Тэгэхэд Э.*******ийн ээж, эгч нар хамт байж байгаад миний нэр дээр итгэмжлэлээр тухайн байрыг шилжүүлж өгсөн. Тухайн байр нь миний санаж байгаагаар 60 м.кв байр байсан. Тэгээд цааш нь 60,000,000 төгрөгөөр зарсан санагдаж байна. Тэрнээс бол илүү гаргаж зараагүй...” гэх мэдүүлэг,

         /7хх 15 дугаар тал/,

                      

        23. Л.*******ын гэх нэр бүхий дансны хуулга /хохирогч Л.*******ын 70,000,000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 2,500,000 төгрөгөөр 2 удаа 5,000,000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус тус шилжүүлснийг нотолсон баримт,

        /1хх 186-187 дугаар тал/,

 

        24. Хохирогч Бямбацэрэнгийн ******* гэх нэр бүхий дугаарын дансны хуулга,

         /2хх 110-140 дүгээр тал/,

 

        25. Хохирогч Бямбацэрэнгийн *******гийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, зээлийн гэрээ, орлогын мэдүүлэг,

         /2хх 146-158 дугаар тал/,

 

        26. ******* гэх нэр бүхий Хаан банкны , Голомт банкны , худалдаа Хөгжлийн банкны дугаарын дансны хуулга

   /2хх 162-229 дүгээр тал/,

 

          27. *******ийг ажилд томилсон захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас чөлөөлсөн захирлын тушаал,

        /3хх 93-99 дүгээр тал/,

 

        28. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 113 дугаартай: “Э.*******ийн XAAH банкны тоот, Голомт банкны тоот харилцах дансанд гүйлгээний утга болон харьцсан дансаар

- Б. нь ХААН банкны тоот харилцах данснаасаа 225,900,000.00 төгрөгийг шилжүүлж, 262,000,000.00 төгрөгийг буцаан авч, 36,100,000.00 төгрөгийг илүү авч, Голомт банкны тоот харилцах данснаасаа 47,500,000.00 төгрөгийг шилжүүлж, 17,500,000.00 төгрөгийг буцаан авч, 30,000,000.00 төгрөгийг дутуу авч, нийт 6,100,000.00 төгрөгийг илүү авсан байна.

-У.******* нь ХААН банкны тоот харилцах данснаасаа 115,700,000.00 төгрөгийг шилжүүлж, 119,700,000.00 төгрөгийг буцаан авч 4,000,000.00 төгрөгийг илүү авсан байна.

- О.Дөлөөн нь ХААН банкны тоот харилцах данснаасаа 483,850,000.00 төгрөгийг шилжүүлж, 417,120,000.00 төгрөгийг буцаан авч 66,730,000.00 төгрөгийг дутуу авч, Э.******* нь өөрийн Голомт банкны тоот харилцах данснаасаа 500,000.00 төгрөгийг буцаан шилжүүлж, нийт О.******* 66,230,000.00 төгрөгийг дутуу авсан байна.

Харин 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “ЕВ-14:38:37 () oos” гэх гүйлгээний утгатай 5,000,000.00 төгрөгийг тоот данснаас шилжүүлснийг О.*******, эсвэл С.******* шилжүүлсэн эсэхийг, 2019 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 1,000,000.00 төгрөгийг тоот данснаас шилжүүлсэн тул Э.******* шилжүүлсэн эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Хавсралт-З-ийн 11, 12-р багануудад харуулав.

-Б.******* нь ХААН банкны тоот харилцах данснаасаа 194,800,000.00 төгрөгийг шилжүүлж, 190,100,000.00 төгрөгийг буцаан авч 4,700,000.00 төгрөгийг дутуу авсан байна.

Б.*******гийн хүү гэх С.******* нь ХААН банкны тоот харилцах данснаасаа Э.*******ийн тоот харилцах дансанд 10,750,000,00 төгрөгийг шилжүүлж, 36,275,000.00 төгрөгийг буцаан авч, 25,525.00000 төгрөгийг илүү авсан байна. Уг тооцоог Б.*******гийн тооцоонд оруулж тооцвол нийт 20,825,000.00 төгрөгийг илүү авсан байна.

Харин 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн , данснуудаас “Duk”, “dk zeel”, “ДӨӨК” гэх 3 удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөгийг, М.гийн тоот харилцах данснаас 10 удаагийн гүйлгээгээр нийт 50,000,000.00 төгрөгийг шилжүүлэн, буцааж 3 удаагийн гүйлгээгээр 23,600,000.00 төгрөгийг авсан байх тул Б.*******тай хамааралтай эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна.

Мөрдөн байцаалтаар тогтоолгох дүнг Хавсралт-4-ийн 11,12-р багануудад харуулав.

-Б.******* нь ХААН банкны тоот харилцах данснаасаа 226,000,000.00 төгрөгийг шилжүүлж, 26,500,000.00 төгрөгийг буцаан авч 199,500,000.00 төгрөгийг дутуу авч, Э.*******ийн Голомт банкны тоот харилцах дансанд “*******гаас зээлэв” гэсэн 2 удаагийн гүйлгээний утгатайгаар нийт 56,000,000.00 төгрөг шилжүүлсэн байна. Иргэн Б.******* нь нийт 255,500,000.00 төгрөгийг дутуу авсан байна.

Нэр бүхий иргэдэд учирсан хохирлыг хүснэгт-3-aap харуулав...” гэсэн шинжээчийн дүгнэлт...” гэх дүгнэлт,

        /7хх 33-50 дугаар тал/

 

          29.  “” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 34 дугаартай “...4 давхарт, 2 өрөө 19 тоот хаалга 2011 оны 01 сард ашиглалтад орсон байрны үнэ 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 60,000,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт /7хх 158-163 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт, тайлбар:

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3  дахь хэсгийн 3.1-т заасан залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргаж байна.  Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хувьд шүүгдэгч Э.*******ээс 279,200,000 төгрөгийг гаргуулан хохирогч *******д, 4,700,000 төгрөгийг гаргуулан хохирогч *******д, түүний хүү болох иргэний хариуцагчаар татагдсан С.*******д өгсөн гэх 20,825,000 төгрөгийг хасаж,  иргэний хариуцагч *******өөс 16,125,000 төгрөгийг гаргуулахаар, иргэний хариуцагч өөс 6,100,000 төгрөгийг гаргуулахаар, иргэний хариуцагч О.*******өөс нийт шүүхийн хэлэлцүүлэгт нотлох үйл баримтаар тогтоогдсон нийт хохирол 70,230,000 төгрөг болон *******аас өгсөн 75,000,000 төгрөгөөс хасаж түүний зөрүү 8,270,000 төгрөгийг шүүгдэгч Э.*******ээс гаргуулж, 4,770,000 төгрөгийг иргэний хариуцагч О.*******өөс гаргуулж шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар: “...өмгөөлөгчийн хувьд  17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дүгээр заалт биш 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан шинжийг агуулж байгаа учир  гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэх,

Иргэний хариуцагч О.*******ий өмгөөлөгч П.Өлзийбаяр: “…Хавтаст хэрэгт авагдсан П.гийн  мэдүүлэг хавтаст хэргийн 125-131 дугаар хуудас мөн Л.*******ын мэдүүлэг гэрчээр бичсэн өөрийн гэсэн мэдүүлгээс харахад тухайн мөнгийг Э.*******ийн дансанд хийгээд өгөөч гэдгийг О.******* Л.*******ад ямар нэгэн байдлаар албадаагүй харилцан тохиролцоогүй нөхцөл байдалтай байна.  П. тухайн үед Л.*******ад ийм мөнгөтэй байвал ийм мөнгө олох боломж байна гэвэл Л.******* тодорхой хэмжээний ашиг олох зорилгоор Э.*******ийн данс руу шилжүүлчхэж байгаа юм.  Тэгэхээр Л.*******ын ашиг олох санаатай төлсөн энэ нөхцөл байдал дээр О.******* хариуцлага бүрэн хэмжээгээр хүлээгээд явна гэдэг утгагүй асуудал.” гэх,

Хохирогч Б.*******гийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул: “…Хавтаст хэрэгт авагдсанаар Э.*******ийн одоо эзэмшилд байдаг Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн ны бол Э.*******ийн нэр дээр мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжлэгдсэн байдаг. Энэ нь ямар зорилгоор битүүмжлэгдэж орж ирсэн байдаг вэ гэхээр хохирогчдын хохирлыг барагдуулах зорилготой битүүмжлэгдэж орж ирсэн.  Б.*******гийн хохирлыг бол төлүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж өгөхийг шүүхээс хүсэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрх зүйн дүгнэлт 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжээр үйлдэгддэг.

 

“Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, үргэлжилсэн байдлаар тогтвортой үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон орлогыг өөрийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон, тухайн үйлдэл нь амьдралын хэвшил болсон, энэ аргаар эд хөрөнгөтэй болох боломжийг байнга эрэлхийлдэг үйлдлийн нэгдэл байдаг.

Нийтлэг ба тусгай давталтыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан бол уг шинжээр нь хэргийг зүйлчлэх учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн эсхүл хоорондоо төсөөтэй гэмт хэргийг дахин дахин үйлдсэн тохиолдолд тусгай давталтад хамааруулан үздэг ба залилах гэмт хэргийн тухайд энэ шинжийг “Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж хуульчилсан.

Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг хянаж үзэхэд шүүгдэгч Э.*******ийн залилах үйлдлийн тоо, үргэлжилсэн байдал, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах зорилгыг байнга эрэлхийлж байгаа боловч  сэтгэхүйн харьцаа хандлага, учруулсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс авч байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд бусдаас мөнгө авч нөгөөд шилжүүлэхдээ авсан мөнгөн дээрээ нэмж илүү мөнгө шилжүүлж байсан нөхцөл, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг амьжиргаандаа биш бусдад зарцуулсан байдал зэргээр “Залилах” гэмт хэргийг үйлдэж олсон хууль бус орлогыг эдийн засаг, амьжиргааны эх үүсвэр болгосон гэж үзэх боломжгүй, байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинжийг тодотгосон хууль зүйн ойлголттой нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл хохирогч болон иргэний хариуцагч нартай холбоотой гүйлгээ нь 2018 оны 08 сараас 2019 оны 02 дугаар сар хүртэл 6 сарын хугацаанд шүүгдэгч Э.*******ийн Хаан банкны тоот, Голомт банкны тоот дансаар нийт 4,108,050,463.87 төгрөгийн орлого, 4,110,803,768.42 төгрөгийн зарлага гарч, зөрүү 2,753,304.55 төгрөг байна. Дээрх мөнгөн дүнгээс дүгнэж үзэхэд “нэг хүнээс мөнгө зээлж авч, тухайн хүндээ зээлсэн мөнгөө буцааж өгөхдөө өөр хүнээс дахин зээл авч тухайн мөнгөнөөсөө нэмж өгөх” байдлаар шилжүүлж байсны улмаас 218,505,000 төгрөгийн өрөнд орж бусдад их хэмжээний хохирол учруулсан байх тул шүүгдэгч Э.*******ийг өөртөө ашиг олсон, амьжиргаандаа зарцуулсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно...” гэж заасан.

Иймд аймгийн прокурорын газраас *******ы *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэдийн төлөөлөгч: “Гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруутайд нийцэж байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

 

  1. Шүүгдэгч Э.*******ээс хохирогч Б.******* нь Хаан банкны тоот харилцах данснаасаа 194,800,000 төгрөгийг шилжүүлж, 190,100,000 төгрөгийг буцаан авч үлдэгдэл 4,700,000 төгрөг, мөн 192,300,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.

 

Шүүгдэгч Э.******* нь хохирогч Б.*******гийн хүү С.*******өөс 10,750,000 төгрөгийг шилжүүлэн авч, 36,275,000 төгрөгийг буцаан өгч, 25,525,000 төгрөгийн илүү төлөлт хийсэн байх тул иргэний хариуцагч С.*******өөс 4,700,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******д олгуулахаар шийдвэрлэв.

 

Харин хохирогчийн нэхэмжилсэн 193,200,000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хохирол төлөгдсөнөөс хойш үлдсэн хохиролд үндэслэгдээгүй, энэ гэмт хэргийн хохирол хор уршигт хамаарахгүй гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгов.

  1. Хохирогч Б.******* нь Хаан банкны тоот харилцах данснаасаа 226,000,000 төгрөгийг шилжүүлж, 26,500,000 төгрөгийг буцаан авч, 199,500,000 төгрөгийг дутуу авч, мөн Голомт банкны тоот харилцах данснаасаа 56,000,000 төгрөгийг шилжүүлж, нийт 255,500,000 төгрөгийн хохирол учирсан ба сумын 1 дүгээр багийн 51 дүгээр байрны 19 тоот 60 м.кв 2 өрөө орон сууцыг 75,000,000 төгрөгөөр тооцож тохиролцож төлснийг хасаж 179,200,000 төгрөгийг нэхэмжилсэн.

 

          Шүүгдэгч Э.*******ээс 148,275,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******д олгуулахаар,

          иргэний хариуцагч С.******* нь шүүгдэгч Э.*******т 10,750,000 төгрөгийг шилжүүлэн өгч, 36,275,000 төгрөгийг буцаан авч, 25,525,000 төгрөгийн илүү төлөлт авсан байх тул иргэний хариуцагч С.*******өөс 20,825,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******д олгуулахаар,

          иргэний хариуцагч У.******* нь Хаан банкны тоот харилцах данснаасаа шүүгдэгч Э.*******т 115,700,000 төгрөгийг шилжүүлж, 119,700,000 төгрөгийг буцаан авч 4,000,000 төгрөгийг илүү авсан байх тул иргэний хариуцагч У.*******ас 4,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******д олгуулахаар,

          иргэний хариуцагч Б. нь Хаан банкны тоот харилцах данснаасаа 225,900,000 төгрөгийг шилжүүлж 262,000,000 төгрөгийг буцаан авч, 36,100,000 төгрөгийг илүү авч, Голомт банкны тоот харилцах данснаасаа 47,500,000 төгрөгийг шилжүүлж, 17,500,000 төгрөгийг буцаан авч, 30,000,000 төгрөгийг дутуу авч, нийт 6,100,000 төгрөг илүү авсан байх тул иргэний хариуцагч Б.өөс 6,100,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******д олгуулахаар тус тус шийдвэрлэв.

 

  1. Хохирогч Л.******* нь 75,000,000 төгрөг нэхэмжилсэн хохирлын тухайд иргэний хариуцагч О.******* нь ах П.гээр дамжуулан хохирогч Л.*******аас 75,000,000 төгрөгийг авч шүүгдэгч Э.*******ийн данс руу шилжүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар иргэний хариуцагч О.*******өөс 75,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.*******ад олгуулахаар шийдвэрлэв.

 

Учир нь шүүгдэгч Э.******* нь хохирогч Л.*******тай ямар нэгэн байдлаар холбогдож 75,000,000 төгрөгийг аваагүй, шүүгдэгч болон хохирогч нар нь бие биеэ танихгүй, гэрээ, хэлцэл хийгдээгүй байдлаас хамааран хохирогч Л.******* нь шүүгдэгч Э.*******ээс шаардах эрхгүй.

 

Иргэний хариуцагч О.******* нь ах П.гээрээ дамжуулан Л.*******тай холбогдож 75,000,000 төгрөгийг авч шүүгдэгчид өгсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

 

   Харин иргэний хариуцагч О.******* нь өөрт учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч Э.*******ээс буцаан нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

 

          4. Иргэний хариуцагч О.******* нь Хаан банкны тоот харилцах данснаасаа 483,850,000 төгрөгийг шилжүүлж, 417,120,000 төгрөгийг буцаан авч 66,730,000 төгрөгийг дутуу авч, шүүгдэгч Э.******* нь өөрийн Голомт банкны тоот харилцах данснаасаа 500,000 төгрөгийг буцаан шилжүүлж, 66,230,000 төгрөгийг дутуу авч, иргэний хариуцагч нь тоот харилцах данснаас 5,000,000 төгрөгийг шилжүүлж, шүүгдэгч нь 1,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж, нийт 70,230,000 төгрөгийн дутуу авсан байх тул шүүгдэгч Э.*******ээс гаргуулж иргэний хариуцагч О.*******д олгуулахаар шийдвэрлэв.

 

   Шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, тайлбар:

 

   Улсын яллагч: “... Улсын яллагчаас түүний үйлдсэн  гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт заасныг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3  жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар тухайн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Энэ шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон 22 хоногийг  эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялд нь  оруулан тооцох саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн  хувийн эзэмшлийн ямар нэгэн эд хөрөнгийг битүүмжлээгүй хэрэгт болон  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй” гэх,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч нар: “...Хохирлын дүн дээр санал нийлэхгүй байж байгаад өнөөдөр тооцоо нийлж байна. Иймд эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан торгох ялыг доод хэмжээгээр оноож торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

   Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

   Үүнд: Шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тогтоогдоогүй , Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

   Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

   Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, бөөрний архаг дутагдал, бөөрний өвчний төгсгөлийн үе шат гэх оноштой эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

   Харин хохирогч Б.*******гийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул: “…Хавтаст хэрэгт авагдсанаар Э.*******ийн одоо эзэмшилд байдаг Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн ны Махатма Гандийн байр бол Э.*******ийн нэр дээр  мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжлэгдсэн байдаг.  Энэ нь ямар зорилгоор битүүмжлэгдэж орж ирсэн байдаг вэ гэхээр хохирогчдын  хохирлыг барагдуулах зорилготой битүүмжлэгдэж орж ирсэн.  Б.*******гийн хохирлыг бол төлүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж өгөхийг шүүхээс хүсэж байна” гэх хүсэлт гаргасныг хянаж үзээд шүүгдэгчид холбогдох эрүүгийн 1914002930194 дугаартай хэрэгт тус байрыг битүүмжилсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

   Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “Үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан” зааснаар шүүгдэгч Э.*******ийг 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

   Шүүгдэгч Э.*******ийн шүүхийн шатанд буюу 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон нийт 330,000 төгрөгийг хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 19,670,000  төгрөгөөр тогтоож, уг ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

             Бусад асуудлаар

 

   Шүүгдэгч Э.*******т холбогдох эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйл, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. аймгийн прокурорын газраас *******гийн *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.*******т 20,000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.*******ийн цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон нийт 330,000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 19,670,000 /арван есөн сая зургаан зуун далан мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 19,670,000 /арван есөн сая зургаан зуун далан мянга/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ээс нийт 218,505,000 /хоёр зуун арван найман сая таван зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний хариуцагч О.*******д 70,230,000 /далан сая хоёр зуун гучин мянга/ төгрөг, хохирогч Б.*******д 148,275,000 /нэг зуун дөчин найман сая хоёр зуун далан таван мянга/ төгрөг,

   иргэний хариуцагч О.*******өөс 75,000,000 /далан таван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.*******ад,

   иргэний хариуцагч С.*******өөс 25,525,000 /хорин таван сая таван зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******д 4,700,000 /дөрвөн сая долоон зуун мянга/ төгрөг, хохирогч Б.*******д 20,825,000 /хорин сая найман зуун хорин таван мянга/ төгрөг,

   иргэний хариуцагч У.*******ас 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******д,

   иргэний хариуцагч С.өөс 6,100,000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******д тус тус олгосугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.*******гийн шүүгдэгч Э.*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 193,200,000 /нэг зуун ерэн гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЧИНЗОРИГ

 

                               

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Х.ГАНБОЛД                      

                                    

                           ШҮҮГЧ                              Э.ЭНХЖАРГАЛ