2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн  шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

улсын яллагч Э.Оюундарь /томилолтоор/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтангэрэл,

шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т хэсэгт зааснаар 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 76 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******ад холбогдох эрүүгийн 2304000430077 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, тай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт *******, ******* оршин суух бүртгэлтэй боловч Налайх дүүргийн *******, *******, ******* оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.******* нь 2021 оны 05 дугаар сард иргэн Д.гийн өмчлөлийн “Ланд круйзер 200” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 80,000,000 төгрөгөөр худалдан авч “мөнгийг нь нэг сарын дараа өгнө” гэж , “Багануур хот” хөшөөний орчимд авч, улмаар 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Д.гөөс Б. гэх хүнд тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулан улмаар бусдад зарж борлуулан бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Д.д 81,830,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.******* шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Д.гаас тээврийн хэрэгслийг нь авсан. Мөнгөний хэрэг гарсан тул машин тэргийг нь зараад удаахгүй мөнгийг нь гаргаж өгье н., Д. хоёртой ярьсан. Тухайн үед би тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Ковид гараад тээвэр хийдэг машинууд хүнд байдалд орсон. Эхний ээлжид 30,000,000 гаруй төгрөгийг дансаар нь хийсэн. Энэ хугацаанд Д.тай байнга холбоотой байсан. Үлдэгдэл 40,000,000 гаруй төгрөгт нь BWM-X6 гэдэг машиныг авах уу гэж Д.гаас асуухад авъя гэсэн. Багануур дүүрэгт очиж би өөрт нь үзүүлж байсан. Тэгээд 2-3 хоногийн дараа авахаар болсон. Тэгсэн Д. машин арай болохооргүй юм байна. Мөнгө төгрөгөө зохицуулчих гэж хэлсэн. Тээврийн машин явуулах гээд банк бус санхүүгийн байгууллага болон хувь хүнээс мөнгө зээлчихсэн. Санхүүгийн хувьд маш хүнд байдалд орсон байсан. Тэгээд ийм нөхцөл байдалд хүрсэн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

Улсын яллагчийн зүгээс: Хохирогч Д.гийн  мэдүүлэг /1хх-57/, итгэмжлэл /1хх-63/, хохирогч Д.гийн  мэдүүлэг /1хх-75-77/, хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг /1хх-79/, хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг /1хх-83/, эвлэрлийн гэрээ /1хх-67-68/, эвлэрлийн гэрээ /1хх-71-72/, гэрч Б.ын мэдүүлэг /1хх-105-106, 108, 111-112/, гэрч Х.ийн мэдүүлэг /1хх-114/, гэрч Х.ийн дахин өгсөн мэдүүлэг /1хх-121-122/, гэрч С.ийн мэдүүлэг /1хх-117/, гэрч Д.н мэдүүлэг /1хх-130/, гэрч Д.н дахин өгсөн мэдүүлэг /1хх-132/, гэрч Б.ын мэдүүлэг /1хх-134/, гэрч С.ийн мэдүүлэг /1хх-114-115/, нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-141-143/, албан тоот /хх-/, албан тоот /хх-/, яллагдагч Н.*******ын мэдүүлэг /1хх 162-163/, ял шийтгэлийн хуудас,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Шинжлэн судлах нотлох баримт улсын яллагчийн шинжлэн судлах нотлох баримттай давхцаж, шүүхийн шатанд шинээр 16 хуудас баримт гаргаж өгч шинжлэн судлав.

Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч .... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.******* хохирогч Д.д 81,830,000 төгрөг төлж барагдуулсан гэх үйл баримт тогтоогддог. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан тул Н.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад хорих саналыг гаргаж байна. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай байна. Тухайн хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж байна.” Гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “…Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж  торгуулийн ял оноож өгнө үү. Тухайн зүйл заалтад торгуулийн ялын хэмжээ 10,000,000-40,000,000 төгрөгөөр торгох эсхүл 2-8 жилийн хугацаанд хорих санкцитай гэмт хэрэг. Иймд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд торгох ялыг оноож өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Н.******* нь 2021 оны 05 дугаар сард Д.гийн өмчлөлийн “Ланд круйзер 200” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 80,000,000 төгрөгөөр худалдан авч “мөнгийг нь нэг сарын дараа өгнө” гэж , “Багануур хот” хөшөөний орчимд авч, улмаар 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүрэгт байрлах нотариатын газар “Д.гөөс Б. гэх хүнд тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулан улмаар бусдад зарж борлуулан бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Д.д 81,830,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Н.*******ын өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сард Б. надтай холбогдоод Д. машин зарах гэж байна чи зараад өг гэж хэлсний дагуу би Багануур дүүрэг ороод Д.гаас Тоёота ланд крузер маркийн улсын дугаартай хар саарал машиныг удахгүй мөнгийг нь өгнө гээд аваад явсан. Би энэ машиныг өөрийн танил Б. гэх залууд зарахаар болж таньдаг нотариат Х. эгч дээр очоод Д. гуайн иргэний үнэмлэхийг үзүүлээд хүн нь байхгүй байгаа юм асуудал гаргахгүй гэж гуйгаад Б. дээр итгэмжлэл хийлгээд өгчихсөн юм. Итгэмжлэл дээрх Д. гуайн гарын үсгийг би өөрөө Д. гэж зурсан. Үүнийг Х.ь эгч, Б. ч мэдсэн. Би Б.т машиныг зараад 78,000,000 төгрөг аваад өрөндөө өгөөд дуусгасан. Тухайн үед надад мөнгөний хэрэг байсан учраас энэ хүмүүст мэдэгдээгүй таньдаг хүн дээрээ очоод нотариатын итгэмжлэл хийлгээд Б.т машинаа зарсан. Б. энэ хэрэгт ямар ч хамаарал холбоогүй. Надад зүгээр зуучилж өгсөн хүн байгаа юм. Б. ямар ч хамааралгүй энэ машиныг худалдаж авсан хүн байгаа юм. Д.гаас машиныг очиж авах үед Д. гуайн иргэний үнэмлэх хамт байсан. Би Д.гаас машиныг нь 80,000,000 төгрөгөөр бодож авсан. Би энэ хугацаанд 37,000,000 төгрөгийг Д.д өгөөд үлдэгдэл мөнгийг нь өгөөгүй байна. Үлдэгдэл мөнгийг нь буюу 43,000,000 төгрөгийг ирэх 7 хоногт 100 хувь барагдуулж өгнө. Би үнэхээр Д.д 14 хоногийн дотор мөнгийг чинь өгнө гэж хэлээд машиныг нь аваад явсан нь үнэн. Би одоогоор хийсэн ажилгүй байна. Надад өөр үйлдсэн хэрэг холбогдон шалгагдаж байгаа хэрэг байхгүй.... Би нотариат хөлс мөнгө гэж хэдэн төгрөг өгсөн. Өөр ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Налайхын эгч болохоор нь таньдаг өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Б.ыг хотоос дуудаад нотариат хийлгэсэн юм” гэх мэдүүлэг,

/1хх 162-163 дугаар тал/

 

          2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.гийн өгсөн: “...Би Б.оос 2020 оны 12 сард Ланд Крузер маркийн автомашиныг бартерын журмаар худалдан авсан. Тухайн машин нь Б.ын аавынх нэр дээр байдаг. Мөн тэр үед Корона гээд улс орон даяар хөл хорио тогтоож онцгой байдал зарлачихсан үе байгаад нэрээ шилжүүлж авч чадаагүй. 2021 оны 05 дугаар cap хүртэл би машинаа унаж байсан. Тэр үед том машин аваад дэмий зүйл хийжээ гээд өмчлөлийн газар дээрээ байшин сав барьдаг юм билүү гээд Б.од хэлж байсан. 2-3 хоногийн дараа удаагүй над руу яриад хоёулаа уулзъя яриа байна. Машин тэргээ зарчих надад авах хүн байна гэж хэлсэн. Тэгж ярьснаас хойш 2-3 хоногийн дараа Н.******* авъя гэж ярьсан. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын эхээр ажил тарах үеэр Б. яриад Н.******* Налайхаас ирж байна. Машиныг чинь авъя гэж хэлсэн. Тэгээд бид нар Б., Н.******* бид 3 уулзсан. Тэр өдөр машиныг унаж яваад 14 хоногийн дараа мөнгийг шилжүүлнэ гэж хэлсэн. Тухайн үед ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Тооцоо мөнгө дууссаны дараа машины нэрийг шилжүүлнэ гэж ярьсан. Тэгээд машин авснаас хойш 7-8 хоногийн дараа автомашины нэр шилжсэн байсан. Би тухайн үед автомашины аппликейшнаар харж байсан. Б.ын аав Д. гэх хүний нэр дээр миний машины эзэмшигч нь байсан. Аав нь хөдөө мал дээр байдаг мөн ковидын хөл хорио гээд шилжүүлж авч чадаагүй. Н.******* гэх хүн нэр усыг нь хууль бусаар шилжүүлсэн гэж харж байгаа. Тиймээс би цагдаагийн байгууллагад хандаж байна... Би тээврийн хэрэгслийнхээ төлбөрийг Б.оос гаргуулан авах нөхцөлтэйгөөр эвлэрлийн гэрээ хийсэн... Сэтгэл санааны хохирол, хор уршиг учраагүй тул хохирол нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг,

/1хх 75, 77, 79-80, 83-85 дугаар тал/

 

         3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ын өгсөн: “…Би Д. гэх хүнтэй Багануур хувьцаат компанид 10 гаран жил хамт ажиллаж байгаа хүмүүс байгаа юм. Бид хоёр ажлын газрын хүмүүс, мөн найз нөхдийн холбоотой. Би 2021 оны 05 сард манай аавын нэр дээр бүртгэлтэй улсын дугаартай саарал өнгийн Ланд круйзер /Land Criuser 200/ маркийн механик тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөгт бодож газар, сай /Sai/ маркийн тээврийн хэрэгсэл оролцуулж бартерлаж зарж байсан. Д. бид нарын хооронд зарсан мөнгөний асуудал дууссан байсан бөгөөд нэрээ шилжүүлж амжаагүй байсан. Тухайн үед Ковид цар тахлын улмаас хөл хорионы дэглэмд байсан учир нэр шилжүүлж чадаагүй байсан. Мөн манай аав Хэнтий аймагт оршин суудаг, тээврийн хэрэгсэл нь манай хашаанд Багануур дүүрэгт үлдчихсэн байсан юм. Д. бид хоёр хамт ажилладаг тул байнгын холбоо харилцаатай байсан, одоо ч гэсэн холбоотой байгаа. Миний бодлоор Ланд круйзер /Land Criuser 200/ маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Д. мөн гэж бодож байна. Яагаад гэвэл худалдаж авсан асуудал бүрэн явагдсан, зөвхөн нэр шилжих асуудал нь цар тахлаас болж хойшилсон байсан. Би Н.*******ыг танина. Би Н.*******ыг залуучуудын холбооны хүрээнд харилцаж яваад танилцсан хүн байгаа юм. Бид нар нэгнээ таньдаг болоод 7-8 жил болж байгаа юм. Н.******* нь Налайх дүүрэгт хувиараа машин угаалга ажиллуулдаг, машин зарж борлуулдаг /ченж/ гэж өөрийгөө ярьдаг. Уулзахаар өөр өөр машин барьчихсан, машин зарах, худалдан авах хүний талаар асуугаад яваад байдаг юм. Надад ямар нэг байдлаар зуучилсан асуудал байхгүй. Д. нь 2021 онд ээждээ байр авч өгөх хэрэгтэй байна, машинаа зарчихмаар байна, надад мөнгөний хэрэг байна, Н.*******ад зарвал яах бол гэж надад ярьж байсан. Тэгээд Д. нь Н.*******тай утсаар ярьсан. Д. бид хоёр хамт ажилладаг тул ямар наймаа хийх гэж байгаа талаар байнга ярилцаж байсан. Н.******* нь Д.д “би өөрөө худалдан авч чадахгүй, харин би чиний машиныг хүнд зарж өгч чадна, би зараад өгье” гэх яриа өгүүлэлтэй байсан. Тэгээд 2021 оны 05 сард Н.******* нь өөрөө зохицуулаад Багануур дүүрэгт ирчихсэн байсан. Тухайн үед хөл хориотой байсан тул Д. бид хоёр Багануур дүүргээс гарч чадаагүй. Тэгээд Ланд круйзер /Land Criuser 200/ маркийн тээврийн хэрэгслийг Багануур хөшөөн дээр ирээд авч явахад нь би хамт байлцсан. Манай аав Д. нь улсын дугаартай Ланд круйзер /Land Criuser 200/ маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны үед Улаанбаатар хотоос худалдан авч байсан. Би хэдэн төгрөгөөр худалдан авч байсныг нь сайн мэдэхгүй байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь асфальтан саарал өнгөтэй, механик, 2013 онд үйлдвэрлэгдсэн, ямар нэг эвдрэл гэмтэл огт байхгүй тээврийн хэрэгсэл байгаа. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Д.д байсан. Д. нь Н.*******ад өгсөн гэж бодож байна. Манай аав Д.д тээврийн хэрэгслээ шилжүүлнэ гээд өөрийнхөө иргэний үнэмлэхийг хуулбарлаад тээврийн хэрэгсэл дотроо үлдээсэн байсан. Мөн иргэний үнэмлэх нь тээврийн хэрэгслийн бичиг баримттай хамт байсан. Би , С. гэх хүмүүсийн талаар огт мэдэхгүй. Тухайн хүмүүсийн талаар огт сонсоогүй юм байна.

Би тээврийн хэрэгслийн нэр шилжсэн талаар сүүлд 2022 онд Д.гаас л сонссон. Тухайн үед Д. нь программаас харсан нэр шилжсэн байна гэж надад хэлж байсан. Манай аав ямар нэг хүнд итгэмжлэл хийж өгсөн зүйл байхгүй. Тээврийн хэрэгсэл дотроо л иргэний үнэмлэхийн хуулбараа үлдээсэн байсан санагдаж байна... Би Д.г улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн хар саарал өнгийн тээврийн хэрэгслийг зараад өг гэхээр нь найз Н.*******ад санал болгож, Багануур хөшөөн дээр машиныг нь цуг аваачиж өгсөн. Машиныг 80,000,000 төгрөгөөр 1 сарын дараа мөнгийг нь авахаар тохирч өгч явуулсан. Ингээд 12,000,000 төгрөг өгсөн гэж сонссон. Би мөнгө авалцаж, өгөхөд нь байгаагүй, дараа нь нэг машин өгье гэхэд нь үнэлгээ дээр тохироогүй юм билээ. Тэрнээс хойш Н.******* мөнгийг нь өгнө гэж явсаар байгаад өдий хүрсэн. Миний хувьд Н.*******ыг Д.н төлбөр мөнгийг барагдуулах талаар байнга шахаж шаардаж байна. Би Д.г хохиролгүй болгохын тулд Н.*******тай эвлэрлийн гэрээ хийж баримтжуулж авсан. Д.н эзэмшиж байсан улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн хар саарал өнгийн тээврийн хэрэгсэл миний аав Д.н нэр дээр байсан учраас би нотариат хийлгэсэн. Энэ гэрээнд 3 сарын дотор Н.******* төлбөрийг заасан хугацаандаа барагдуулаагүй учраас тээврийн хэрэгсэл худалдаж авахаар тохирсон 80,000,000 төгрөгийг 22,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 102,000,000 төгрөг болгож өгөхөөр тохирсон. Өмнө нь 12,000,000 төгрөг өгсөн. Одоо 90,000,000 төгрөгийг 3 сарын дотор өгөх юм уу аль эсвэл үнийн дүнд тохирох үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө өгнө гэдгээ илэрхийлж, гэрээг хийсэн. Бид нар өмнө ямар нэг тээврийн хэрэгсэл өгсөн, авсан баримт байгаагүй байсныг баримтжуулж авсан. Дээрх 22,000,000 төгрөг нь Д.н сэтгэл санааны болон цаг хугацаа алдсан хохирол гэдгээр нэмэгдүүлж өгөхөөр тохирсон.” гэх мэдүүлэг,

/1хх 105-106, 108, 111-112/

 

         4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.н өгсөн: “…Миний нэр дээр бүртгэлтэй байсан улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг манай хүү Б. нь 2021 оны эхээр Д. гэх хүнд 65,000,000 төгрөгөөр бодож зарлаа гэж хэлж байсан. Манай хүү Д.д газар, адуу, сай маркийн тээврийн хэрэгсэл оролцуулж зарсан гэж байсан. Тухайн үед би Хэнтийд оршин суудаг байсан бөгөөд нэрийг нь шилжүүлж амжаагүй. Тухайн үед Ковид цар тахал гарчихсан гээд ирж амжаагүй юм...Надад Б. гэх хүнд улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг зарж борлуулах, арилжих, солих, улсын дугаар авах эрхийг олгож итгэмжлэл хийж өгч байсан зүйл огт байхгүй. Би Б. гэх хүнийг огт танихгүй. Ямар нэг нотариатаар орж байгаагүй.” гэх мэдүүлэг,

            /1хх 130, 132-133 дугаар тал/

 

        5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр С.ийн өгсөн: “…Б. нь манай нөхөр байгаа юм. Манай нөхөр Б. нь 2021 оны 05 сард өөрийн танил Н. гэх залуутай Налайх дүүрэгт очиж тоёота ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэл зарна гэхээр нь очиж үзсэн байсан. Тэгээд манай нөхөр тухайн тээврийн хэрэгслийг авахгүйгээр “” автомашин худалдааны газарт ажилладаг найздаа хэлсэн гэсэн. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг гэх хүн Н.гаас худалдаж авахаар болсон бөгөөд манай нөхөрт улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь өөрийн биеэр ирж итгэмжлэл хийж өгсөн гэсэн. Тухайн үед манай нөхөр өөрийн иргэний үнэмлэхийг авч явж таарсан гэсэн” гэх мэдүүлэг,

            /1хх 114-115 дугаар тал/

 

        6. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Х.ийн өгсөн: “…Би 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Д. гэх хүнээс Б. гэх хүнд тээврийн хэрэгсэл худалдан борлуулж, арилжих, солих, гэрээ байгуулах, улсын дугаар авах, солих, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах талаар 0162 дугаартай итгэмжлэл хийж өгч байсан байна. Миний бие итгэмжлэл хийлгэж байгаа хүмүүс өөрийн биеэр ирсэн тохиолдолд л итгэмжлэл хийж баталгаажуулдаг. Би Д. гэх хүнийг харсан санагдаж байна” гэх мэдүүлэг,

            /1хх 117-118, 121 дүгээр тал/

7. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр С.ийн өгсөн: “…Би 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын “” машины зах дээр зогсдог машины ченж гэх фейсбүүк хаягтай гэх утасны дугаартай хүнээс худалдаж авсан. Энэ тээврийн хэрэгслийг 2023 оны 09 дүгээр сард Арвайхээр сумандаа 10,000,000 төгрөгөөр зарсан. Би тухайн тээврийн хэрэгслийг худалдаж аваад мөнгийг шилжүүлсэн. Нэрийг нь шилжүүлэх гэж байхад машин зарсан гэх залуу итгэмжлэл хийлгэсэн байсан. Түүнийг өгөөд би нэр дээрээ шилжүүлж авч байсан. Б. гэх хүнийг би танихгүй” гэх мэдүүлэг,

/1хх 127-128 дугаар тал/

 

8. 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0162 дугаартай Д.гөөс Б.т “Тоёота Ланд круйзер 200” маркийн тээврийн хэрэгслийг худалдах, арилжих талаар эрх болгосон итгэмжлэлийн хуулбар,

/1хх 63-64 дүгээр тал/

 

9. 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1544 дугаартай, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1681 дугаартай “Эвлэрлийн гэрээ”-ийн хуулбар,

/1хх 67-68, 71-72 дугаар тал/

 

        10. Гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл,

/1хх 141-143 дугаар тал/

 

 11. “Дамно үнэлгээ” ХХК-н НД-25-38 дугаартай: “Шинжилгээний объектын 2021 оны 05 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэлгээ нийт 81,830,000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт,

 /1хх 153-156 дугаар тал/

 

12. Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний лавлагаа /1хх 228-230 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжээр үйлдэгддэг гэж, уг гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус тодорхойлсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “...их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг...” гэж, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна...” гэж заасан буюу гэмт хэргийн улмаас 50,000,000 төгрөгийн болон түүнээс дээш хохирол учруулсан бол их хэмжээний хохирол учруулсан гэж үзэхээр хуульчилсан.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.******* нь Д.гийн өмчлөлийн “Ланд круйзер 200” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Д.гөөс тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлийг нотариатаар хуурамчаар баталгаажуулан Б. гэх хүнд шилжүүлэн өгч 81,830,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Н.*******ын гэмт хэргийн улмаас хохирогчид 81,830,000  төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн ба хохирогч Д. нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд “…хохирол бүрэн барагдуулсан тул гомдолгүй” гэх хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирлоо нөхөн төлсөн байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Н.*******ад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж зааснаар торгуулийн ял оногдуулах боломжтой гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Харин шүүгдэгч Н.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Н.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож түүнийг торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.*******ыг 20,000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ад оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 5. Шүүгдэгч Н.******* нь эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй тус тус дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ