2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн  шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин,

Улсын яллагч Б.Манлайбаатар /томилолтоор/,

Хохирогч Р.,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбат,

Шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 60 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн д холбогдох эрүүгийн 2507000700051 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр, ******* төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******с” ХХК-д , ажилтай, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт *******, ******* тоотод оршин суудаг,

Урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

******* овогт *******ийн /РД:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б. нь *******, ******* тоот гэртээ 2024 оны 11 дүгээр сарын эхээр Р.гаас “танай ажлын газрын хүмүүс намайг яагаад хүндлэхгүй байгаа юм” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн гар утас шидлээ гэж уурлан Р.гийн хоолойг боож авч шидэн хоёр гуя руу хэд хэдэн удаа өшиглөх зэргээр биед нь халдаж зодсон,

Мөн 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр согтуурсан үедээ эр эмийн хардалтын улмаас *******, ******* байрны орцонд Р.гийн нүүрэн тус газар нь цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр биед нь халдаж зодсон,

Мөн *******, ******* тоот гэртээ 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн үед Р.г “хувцсаа би өөрөө угаах байсан” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэлээ гэх ялимгүй зүйлээр шалтаглан хоолойг нь боож дух руу нь мөргөж, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож Р.гийн эрүүл мэндэд нь “духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун доод зовхи, баруун мөр, хүзүү, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б. шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Тухайн өдөр орой 21 цагийн үед манай эхнэр ажлаасаа тарах гэж байна гээд над руу ярьсан. Би арай ирэх болоогүй болохоор нь хувцсаа угаагаад дуусах гэж байсан. Гэтэл эхнэр орж ирээд би өөрөө хувцсаа угаах байсан юм гээд маргалдсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн өдөр ажлынхантайгаа сууж байгаад нэлээн согтоод ажлынхаа газрын хүнээр эхнэр рүүгээ яриулаад ирж авхуулсан. Тухайн үед гэртээ ирэхэд миний утас байхгүй байсан. Утас байхгүйг мэдээд эхнэр буцаад караоке орж миний утсыг авсан байсан. Тэр үед согтуу байсан учир сайн санахгүй байна. Дараагийн үйлдэл дээр ажлынхантайгаа сууж байгаад найзтайгаа хардсаны улмаас эхнэртэйгээ орцонд маргалдсан маргалдахдаа хацар руу нь нэг алгадсан” гэв.

 

Хохирогч Б. шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн үед Б.  нэлээн согтуу байсан учир ажлынх нь газрын хүн над руу залгасан. Би очиж аваад гэртээ ирэхэд утас нь байхгүй байсан. Би эргэж очоод хайтал ажлынх нь хүмүүс утас нь байхгүй гэж  хэлж байснаа намайг гараад явсны дараа гаргаад ирсэн. Би гэртээ хариад танай ажлынхан намайг хүндэлсэнгүй гээд муудсан. Дараа нь ажлаа тараад харьж явтал ажлынхантайгаа Өвөршандад байдаг караокед байна гээд дуудсан. Тэгээд гэр рүүгээ харьж явахдаа маргаан үүсээд орцонд миний биед халдсан. Дараа нь 12 дугаар сарын 08-ны өдөр би өөрөө очоод хувцсаа угаана шүү гээд хэлээд байхад яагаад миний хэлсэн үгийг тоодоггүй юм бэ би явлаа гээд маргаан үүссэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

Улсын яллагчийн зүгээс: Хохирогч Б.гийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад бичгээр ирүүлсэн гомдол /хх 3/, эрүүгийн цагдаагийн дэслэгч ийн илтгэх хуудас /хх 4/, хохирогч гийн мэдүүлэг /хх 15-16/, аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 5-7/, хохирогч Б.гийн яаралтай тусламж үйлчилгээ авсан 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15252 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх 26/, шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн 2025  оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 53 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 21-29/, гэрч Н.гийн мэдүүлэг /хх24-25/, ийн мэдүүлэг  /хх 45-47/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 48/, шинээр гаргаж өгч байгаа “*******с” ХХК-ны ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгал төлсөн лавлагаа зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч, хохирогч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,  Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж.  Зорчих эрхийн хязгаарлах ялыг тус тус оногдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн  нийт 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг түүний ажил хөдөлмөр эрхэлдэг гэх  “*******с” ХХК нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг. Тиймээс  Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох саналыг шүүхэд гаргаж байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл буюу хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн дээр маргахгүй байгаа.  Тийм учраас 450-2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж заасан байдаг. Ажил хийдэг нөхцөл байдлыг харгалзан мөнгөн торгуулийн доод хэмжээг оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах гэж байгаа учраас 6 сараар зорчих эрхийг хязгаарлаж өгнө үү” гэх  дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б. нь *******, ******* тоот гэртээ 2024 оны 11 дүгээр сарын эхээр Р.тай “танай ажлын газрын хүмүүс намайг яагаад хүндлэхгүй байгаа юм” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн гар утас шидлээ гэж уурлан хоолойг нь боож авч шидэн хоёр гуя руу нь хэд хэдэн удаа өшиглөх зэргээр биед нь халдаж зодсон,

Мөн 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас *******, ******* байрны орцонд Р.гийн нүүрэн тус газар нь цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр биед нь халдаж зодсон,

Мөн *******, ******* тоот гэртээ 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн үед Р.г “хувцсаа би өөрөө угаах байсан” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэлээ гэх ялимгүй зүйлээр шалтаглан хоолойг нь боож дух руу нь мөргөж, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож Р.гийн эрүүл мэндэд нь “духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун доод зовхи, баруун мөр, хүзүү, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.ийн өгсөн: “...2022 оноос хойш Р. гэх эмэгтэйтэй цуг нэг гэрт ороод *******, ******* байрны 2-35 тоотод өөрийн ээж, хүү болон Р.гийн хамт оршин суун хамт амьдарч байх хугацаандаа 2024 оны 11 дүгээр сарын 7, 8-ны орой ажлын хүмүүсийн хамт “” караокед сууж байтал манай эхнэр Р. хотоос гарч байна гээд залгахаар нь би “” караокед байна чи ирээд намайг авчих гэж хэлээд таслаад удахгүй манай эхнэр ирээд намайг аваад бид хоёр гэртээ очтол миний утас байхгүй байсан. Тэгээд эхнэр авахаар гэрээс гараад явсан. Тухайн үед би нэлээн согтуу байсан болохоор зарим нэг зүйлийг огт санахгүй байна. Өглөө босоод ирэхэд миний утас байсан, эхнэр ажилдаа явсан байсан. 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажлын хүмүүстэй хамт архи уугаад Налайх дүүргийн 7 дугаар хороонд байрлах караокед ажлын хүмүүсийн хамт сууж байтал эхнэр хотоос гарч байна гэж залгахаар нь Налайхад ирээд залга гэж хэлээд салгаад удахгүй хүрээд ирчихлээ гээд залгахаар нь би утсаар байгаа газраа заагаад манай эхнэр бид хэдийн байсан газрыг олоод ирсэн. Тэгээд ажлын хүмүүсийн хамт сууж байгаад тараад байрны гадаа очоод гэртээ орох гээд байрны орцон дотор манай найз тай эхнэрээ хардсан асуудал байгаа тэрнээс болж бид хоёр маргаж шатаар өгсөж байхдаа эхнэр Р.г нэг удаа түлхээд хана толгойгоороо мөргөөд, бид хоёр хоорондоо маргаж байгаад гэртээ ороод амарсан. 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би гэртээ ээж, хүүгийн хамт байж байхдаа хувцсаа угаах гэж байтал манай эхнэр залгаад чи хувцас угаахгүй байж байгаарай би очиж байгаад өөрөө угаая гэж хэлээд салгасан, хүлээж байхаар гээд хувцсаа угааж байтал эхнэр хүрч ирээд би өөрөө хувцсаа угаая гэж байхад яагаад угааж байгаа юм бэ гээд уурлаад, хэрүүл маргаан болоод би явлаа гээд хувцсаа аваад явах гээд байхаар нь явуулахгүй гэж хувцсыг нь өгөхгүй булаацалдаж ноцолдож байгаад орилж хашхираад байхаар нь гараад зайл гэж хэлээд явуулсан... Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг,

/хх 45-47 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Р.гийн өгсөн: “...Би Б.тэй хамтран амьдраад хагас жил болж байна. Бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа хүүхэдгүй, манай нөхөр Налайх дүүргийн ажилтай. Энэ хугацаанд 2024 оны 11 дүгээр сарын эхээр манай нөхөр ажлын газрын хүмүүстэй Налайх дүүргийн 8 дугаар хороо караокед орсон юм. Тэгээд манай нөхрийн ажлын газрын хүн над руу залгаад таныг нөхөр чинь ирээд ав гэж байна гэхээр нь би нөхрийн машинтай очоод нөхрөө аваад гэртээ харьсан. Тэгээд нөхрийн гар утас нь байхгүй болохоор нөхрөөс асуусан чинь мэдэхгүй болохоор нь нөгөө караокены өрөө рүү очиж үзэхэд байхгүй байсан чинь манай нөхрийн ажлын газрын хүмүүс гар утсыг нь цүнхэндээ хийгээд тоглосон байсныг мэдээд нөхөртөө очиж уурлаад танай ажлын газрын хүмүүс намайг яагаад хүндлэхгүй байгаа юм бэ гэж уурлаад Iphone 13 маркийн цагаан өнгийн гар утсыг би аваад нөхөр орон дээр хэвтэж байхад нь нөхөр рүү шидсэн чинь нөхөр уурандаа миний хоолойг боогоод авч шидээд хоёр гуя руу хэд хэдэн удаа өшиглөж зодсон. Тухайн үедээ би цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Дараа нь 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр согтуу байхдаа цуг ажилдаг гээд найзтайгаа намайг хардаад орцонд миний нүүр хэсэгт цохиод хөл рүү өшиглөж зодсон. Тэгээд би тухайн үедээ эмнэлэг болон цагдаагийн байгууллагад хандаагүй юм. 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр миний юмнуудыг битгий угаагаарай би усанд орчоод юмнуудаа угаана гэж нөхөрт хэлсэн юм. Тэгээд би ажлаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр Б. эрүүл байсан. Угаалгын машин ажиллаж байхаар нь нөхөртөө зодуулснаас хойш бид хоёр таарамж муу байсан болохоор бид хоёр маргалдсан. Чи яахаараа миний үгэнд орохгүй юм угааж байгаа юм бэ гэж хэлсэн чинь уурандаа намайг зодох гэж дайрахад нь би ахдаа хэлнэ чиний гарын шүүс болохгүй гээд ах руу залгах гэсэн чинь хоолой боогоод миний дух руу мөргөсөн. Тэгээд намайг гэрээс хөөгөөд гаргасан.” гэх мэдүүлэг,

/хх 15-16 дугаар тал/

 

        3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.гийн өгсөн: “…Манай хүү Б. нь Р. гэх эмэгтэйтэй 2022 оноос хойш танилцсан байх шөнө орой гэрт хамт орж ирээд амраад яваад байдаг байсан. Тухайн үед надад яагаад танилцуулахгүй байна гэж бодоод ач охиноосоо асуухад энэ хоёр чинь аль хэзээний танил гэрт архи ууж байгаад аавд хөөгдөж байсан эмээ гэж надад ач охин маань хэлж байсан. 2024 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө *******, ******* байрны 2-35 тоотод манай хүү Б. болон Р. нар шөнийн 02 цагийн үед гэртээ согтуу орж ирээд өрөөндөө ороод маргаж байх шиг болж байгаад чимээгүй болоод өгсөн. 2024 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Б., Р. нар хэдэн цагийн үед орж ирснийг сайн мэдэхгүй байна маргааш өглөө нь Р. надаас түрүүлж босоод ажилдаа яваад өгсөн. Орой ирэхэд нь нүүрний дух хэсэгт хавдсан байдалтай харагдаж байсан. 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б. хүүхдийнхээ хувцас болон гацуур засаад гэртээ өнжсөн 21 цагийн үед Р. гэртээ ирээд Б.д хандаж чи яагаад хувцас угааж байгаа юм бэ гээд хоорондоо маргаад өрөө рүүгээ орсон. Тухайн үед өрөөн дотор дуу чимээ гараад эмэгтэй нь орилж хашхираад байхаар нь би яваад ортол Б. орон дээр сууж байсан Р. хувцасны тавиураас хувцсаа гаргаж байхаар нь би очоод ядаж миний үгэнд ор гэж хэлээд Р.г дагуулж гараад том өрөөнд оруулж суулгаад чи намайг хардаа би салгалж үхэх гэж байна гэж хэлээд тайвшруулаад сууж байтал Р. босоод дахиж жижиг өрөөндөө ороод хувцсаа аваад тэр хоёр хоорондоо маргаад байсан. Тухайн үед Б. чи угаасаа байнга явж байдаг биз дээ хурдан яваад өг гээд хоорондоо маргаад Р. хувцсаа аваад яваад өгсөн” гэх мэдүүлэг,

/хх 24-25 дугаар тал/

 

4. Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн  2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 53 дугаар: “Р.гийн биед духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун доод зовхи, баруун мөр, хүзүү, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх, маажих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт,

/хх 29 дүгээр тал/

 

5. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,

/хх 5-7 дугаар тал/

 

6. Яаралтай тусламжийн хуудас,

/хх 26 дугаар тал/

 

7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

 /хх 48 дугаар тал/

 

8. Шүүгдэгчийн  хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 51-58 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд гэм буруугийн санаатай хэлбэрээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга буюу 3 ба түүнээс дээш удаа зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Шүүгдэгч Б. нь 2024 оны 11 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 3 удаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Р.гийн биед халдаж зодсон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзнэ. 

           

Шүүгдэгч Б. нь хохирогч Р.гийн биед гэмтэл учруулсан нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 53 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.ийн гэм буруутай үйлдлийн улмаас Р.гийн биед хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь “Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

 

Харин шүүгдэгч Б.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Б.ийн холбогдсон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч   ******* овогт *******ийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.  Шүүгдэгч Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 8 /найм/ сар  10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ийг 8 /найм/ сар  10 /арав/ хоногийн хугацаанд Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр *******, ******* тоот оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Налайх, Багахангай дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 6. Шүүгдэгч Б. нь эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ