Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2022/02689

 

 

 

 

 

 

2022 06 09 101/ШШ2022/02689

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 86 дугаар байр 62 тоот хаягт оршин суух Шарнууд овгийн Дэмбэрэлийн ******* /УХ68022977/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг Чингисийн өргөн чөлөө 45 тоот хаягт өөрийн байранд байрлах Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК /2646161/-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3, өөрийн байранд байрлах Барилга хот байгуулалтын яам,

УБЦТС ТӨХК-ийн ашиглалтын үйл ажиллагааг зогсоож, цахилгаан дэд өртөө ТП2567-г буулгаж, газар албадан чөлөөлүүлэх чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ؿ : нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бат-Амгалан, шүүх хуралдааныг нарийн бичгийн даргаар С.Өсөхжаргал нар оролцов

 

:

 

НэхэмжлэгчД.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

Д.******* нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Консулын 18 дугаар гудамж, 448 тоот нутаг дэвсгэрт байрлах 18645310397486 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 236 мкв газрыг 2008 оны 9 сарын 01-ний өдөр өмчилж авсан.

Гэтэл 2009 онд гэр хороолол дахин төлөвлөлтийн ажил явагдаж тэр үеийн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хороон дээр ирэж газар өмчлөгч нартай уулзан хувийн өмчийн газрыг байр болон бэлэн мөнгөөр үнэ тохирон худалдаж авах, үнэ тохироогүй хүмүүст газрын нөхцөл байрлалыг дордуулахгүйгээр газар өмчлүүлж өгнө гэж байсан боловч бид аль ч саналыг хүлээн аваагүй байтал миний өмчийн газар дээр надаас зөвшөөрөл авалгүйгээр орчны газартай нь хамтруулах орон сууцны айлуудыг цахилгаанаар хангах дэд өртөө барьсан.

Миний газар өмчлөх эрх зөрчигдөж байгаа талаар 2021 оны 12 сарын 18-нд УБЦТС ТӨХК-нд гомдол гаргахад Барилга хот байгуулалтын яаманд гомдлоо гаргана уу гэсэний дагуу БХБЯамны холбогдох албан тушаалтанд хандахад манай яамны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахгүй, одоо үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит хуулийн этгээд, иргэнтэй хамтран ажиллах гэрээний дагуу асуудлыг шийдвэрлүүлэх бүрэн боломжтой, зөвшилцөлд хүрэхгүй бол маргаанаа Иргэний шүүхээр шийдвэрлүүл гэсэн.

Дахин УБЦТС ТӨХК-ийн даргад хандахад ...бид мэдэхгүй газар чөлөөлүүлэх өмчийн асуудлаа УБЦТС ТӨХК-ийн Зүүн түгээс төвд хандаж шийдвэрлүүл гэсний дагуу УБЦТС ТӨХК-ийн зүүн түгэхэд хандахад 2021 оны 4 сард 8-ны №32/2.87 тоотоор асуудлыг мөн л бусад руу түлхэж чирэгдүүлсээр байна.

Иймд Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 18 дугаар гудамж, 448 тоот 18645310397486 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 236 мкв газар дээр баригдсан цахилгаан дэд өртөө ХТП2567-г ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа УБЦТС ТӨХК-ийн ашиглалтын үйл ажиллагааг зогсоож, дэд өртөөг буулгаж газар албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Зам тээвэр барилга, хот байгуулалтын яамны орон сууцны 14 дүгээр хороолол төслийн хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөөгнй дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 6 дугаар хэсэгт гадна шугам сүлжээ, инженерийн байгууламжуудыг БХБЯ-ны төсвөөр 2008-2010 онуудад нийт 8.2 тэрбум төгрөгийн ажил, хөрөнгө оруулагч байгууллагууд нийт 53 тэрбум төгрөгийн 974 орон сууцны барилга ашиглалтад оруулан ажиллаж байсны дагуу 2007 оны 2 сарын 08-ны өдрийн 135/2007 тоот техникийн нөхцөл орон сууцны санхүүжилтийн корпораци дээр гарсан.

Үүний дагуу угсралтын ажлыг ЧММ ХХК хийсэн байгаа нь 2009 оны 11 сарын 16-ны 192 тоот Шинээр баригдсан дэд станцыг сүлжээнд залгах зөвшөөрлийн бичигт тусгагдсан байна.

Манай байгууллага нь үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд тухайн байршилд байгаа шугам дэд өртөөний /ХТП-2567/ зөвхөн ашиглалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа бөгөөд тус дэд өртөө нь манай компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс:Фото зураг, 2020 оны 12 сарын 18-ны өдрийн УБЦТС ТӨХК-нд гаргасан өргөдөл, УБЦТС ТӨХК-ийн 2021 оны 01 сарын 06-ны өдрийн 1/11 тоот албан бичиг, 2021 оны 4 сарын 08-ны өдрийн 32/287 тоот албан бичиг, эрхийн улсын бүртгэлийн Г-2204009641 дугаарт бүртгэлтэй гэрчилгээ, кадастрын зураг, гэр хорооллын газрын төлөв байдлын дүгнэлт, 10/0.4 КВ-ын хүчдэлтэй 2х630 ква чадалтай трансформаторын дэд өртөө /ХТП-1/-ийн ажлын зураг,

Хариуцагчаас: Улсын бүртгэлийн гэрчилгээ, шинээр баригдсан дэд станцыг сүлжээнд залгах зөвшөөрлийн бичиг, техникий нөхцөл зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр: Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, газар эзэмших эрхийн №0162447 дугаар гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Засаг даргад гаргасан өргөдөл зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ؿ гаргасан зохигчын тайлбар,

:

 

Д.******* нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд холбогдуулан тус компанийн ашиглалтын үйл ажиллагааг зогсоож, цахилгаан дэд өртөө ХТП2567-г буулгаж, газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэг талаас өмчлөгч байх нөгөө талаас хууль бус эзэмшил байх гэсэн хоёр үндсэн нөхцөл тавигдаж байна.

Маргааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын 18 дугаар гудамж, 448 тоот хаягт байрлах нэгж талбарын 18645310397486 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 236 мкв газрын өмчлөгчөөр Д.******* бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 2008 оны 8 сарын 06-ны өдрийн шийдвэр зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 9, 137 дугаар тал/

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийн хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа үйлдлийн улмаас өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж тодорхойлж байх бөгөөд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасан эрхийг хүлээн зөвшөөрүүлэх аргаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах шаардлага гаргасан гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан баримтаар Д.******* нь Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын 18 дугаар гудамж, 448 тоот хаягт байрлах нэгж талбарын 18645310397486 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 236 мкв газрын өмчлөгч байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг шаардах эрхтэй байна.

Энэ тохиолдолд хариуцагч нь тухайн хөрөнгийг хууль ёсны дагуу эсхүл хууль бусаар эзэмшиж байна уу гэдэгт хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Хариуцагчаас дээрх үл хөдлөх хөрөнгийг хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглан засвар үйлчилгээг хийж, хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16.-д "эрчим хүчээр хангагч" гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг хэлнэ гэж заасны дагуу Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь эрчим хүчээр хангах, түгээх, дамжуулах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байна.

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан, хийн хангамжийн дүрмийн дагуу эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үүрэгтэй бөгөөд 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.9.-д зааснаар стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах; хэрэглэгчийн өмчлөлийн шугам, дэд станцаас нутаг дэвсгэрийн хэтийн төлөвийн үндсэн дээр өөр бусад хэрэглэгчийг нэмж холбох зэрэг эрх, үүргийг хуулиар хэрэгжүүлж байгаа субъект байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь ХТП-2567-г хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгчийн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ашиглалтын үйл ажиллагааг зогсоож ХТП-2567-г буулгаж, газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэгт 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ын хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд холбогдуулан гаргасан УБЦТС ТӨХК-ийн ашиглалтын үйл ажиллагааг зогсоож, цахилгаан дэд өртөө ХТП2567-г буулгаж, газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА