| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2018/05335/И |
| Дугаар | 101/ШШ2019/00883 |
| Огноо | 2019-03-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2019/00883
| 2019 оны 03 сарын 25-ны өдөр | Дугаар 101/ШШ2019/00883 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Ж овогт Ж-ийн Бо, С овогт Б-ын Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2001-12-24-ний өдөр төрсөн хүү Г.Т, 2010-05-05-ны өдөр төрсөн хүү Г.Т, 2012-09-30-ны өдөр төрсөн хүү Г.Э нарыг эх Ж.Б-ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар Г.Т, Г.Э нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, Г.Т, Г.Т, Г.Э нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Г-оос тэтгэлгийг тус бүрт нь гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар 00-00 УАА улсын дугаартай, 0 тоот гэрчилгээтэй, Тоёота Приус маркийн Z арлын дугаартай, сувдан цагаан өнгөтэй, суудлын автомашиныг Б.Г авах,
- 2015 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 000 талбарын дугаартай, нийт 700м2 газрыг 00 жилийн хугацаатай, эзэмших 000 дугаартай гэрчилгээтэй, зуслангийн зориулалттай газрын гэрчилгээг 2019 оны 10 дугаар сард багтаан Б.Г-ийн нэр дээр шилжүүлэн өгөх,
- 2015 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 000 дугаартай тушаалаар 000 нэгж талбарын дугаартай, нийт 700м2 газрыг 00 жилийн хугацаатай, эзэмших 000 дугаартай гэрчилгээтэй, зуслангийн зориулалттай газрыг Б.Г авах,
-2020 оны 3 дугаар сарын 25-ны дотор 20,000,000 /Хорин сая/ төгрөгийг Б.Г-ийн Хаан банкны 000 дугаартай дансанд шилжүүлэх эсхүл бэлнээр өгч, мөнгө өгсөн тухай гарын үсэг бүхий 2% баримт үйлдэн, талууд хадгалах. /Шаардлагатай тохиолдолд нотариатаар гэрчлүүлэх,
- Б.Г нь гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 16 ширхэг мөнгөн аяга, мөнгөн тоноглолтой 1 ширхэг эмээлийг 2019 оны 3 дугаар сарын 24-ны дотор Ж.Б-д хүлээлгэн өгөх,
- Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Гараж-ын зориулалттай, 18м2хэмжээтэй эд хөрөнгийг эзэмших тухай 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн гэрээг Ж.Б-ийн нэр дээр 2019 оны 10 дугаар сард багтаан шилжүүлэн өгөх,
- 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр М ХХК-ийг үүсгэн байгуулсан, 1,000,000 /Нэг сая/ төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, Б.Г, Ж.Б нар тус бүрдээ 50 хувьтай тэнцэх 500 ширхэг хувьцаа эзэмшдэг тухай дүрэмд 2019 оны 10 дугаар сард багтаан өөрчлөлт оруулан, Б.Г нь өөрийн өмчлөлийн 50 хувьтай тэнцэх 500 ширхэг хувьцааг Ж.Б-д шилжүүлэн өгөх,
- Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Гаражийн 2 дугаар давхарт байрлах №5 дугаартай, 12,5 м2, /24,000,000 /Хорин дөрвөн сая/ төгрөгийн үнэлгээтэй, 18,000,000 /Арван найман сая/ төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй/ 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Авто зогсоол захиалгаар бариулах гэрээ-г 2019 оны 10 дугаар сард багтаан Ж.Б-ийн нэр дээр шилжүүлэн өгөх,
- Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж 000 дугаар байр, 00 тоот, 79,96 м2, 3 өрөө, гэрчилгээ №000, Ү- 220 бүртгэлтэй, орон сууцны Голомт банкны 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 8 хувийн, Зээлийн болон Барьцааны гэрээгээр хүлээсэн төлбөрийн үлдэгдэл /2019 оны 3 дугаар сарын 20-ны байдлаар: зээлийн үлдэгдэл 29 дүгээр тооцоогоор/ 53,143,411 /Тавин гурван сая нэг зуун дөчин гурван мянга дөрвөн зуун арван нэг/ төгрөгийг төлөх үүргийг Ж.Б хариуцан төлж дуусгах, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээс Б.Г хасалт хийлгэн, Ж.Б-ийн өмчлөлд шилжүүлэн өгөх,
- Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, /13335/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 000 тоот, 11.5 м2 талбайтай, гэрчилгээ №000 Ү-220 дугаартай бүртгэлтэй, автозогсоолыг Ж.Б авах,
- 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр М ХХК төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, Б.Г, Ж.Б нар тус бурдээ 50 хувьтай тэнцэх 500 ширхэг хувьцаа эзэмшдэг тухай дүрэмд өөрчлөлт оруулан, Б.Г-ийн өмчлөлийн 50 хувьтан тэнцэх 500 ширхэг хувьцааг 2019 оны 10 дугаар сард багтаан Ж.Б шилжүүлэн авах,
- Б.Г-оос 16 ширхэг мөнгөн аяга, мөнгөн тоноглолтой 1 ширхэг эмээлийг хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 25-ны дотор худалдан борлуулж, энэ гэрээний 3.1.4-т заасны дагуу тохиролцсон 20,000,000 /Хорин сая/ төгрөгөөс хасаж тооцон шилжүүлэх,
- 2020 оны 3 дугаар сарын 25-ны дотор энэ гэрээний 3.1.6-д заасан тоосгон граж-ийг худалдан борлуулж, энэ гэрээний 3.1.4-т заасны дагуу тохиролцсон 20,000,000 /Хорин сая/ төгрөгөөс хасаж тооцон шилжүүлэх.
- 2020 оны 3 дугаар сарын 25-ны дотор энэ гэрээний 3.1.4-т заасан 20,000,000 /Хорин сая/ төгрөгөөс энэ гэрээний 3.1.5., 3.1.6-д заасан эд зүйлийг худалдан борлуулсны үнэ хүрэхгүйд хүрвэл үлдэгдлийг Б.Ганзоригийн нэрийн дансанд шилжүүлэх эсхүл бэлнээр төлж, мөнгө өгсөн тухай гарын үсэг бүхий 2% баримт үйлдэн, талууд хадгалах. /Шаардлагатай тохиолдолд нотариатаар гэрчлүүлэх/,
- Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 3 өрөө, гэрчилгээ №000 дугаартай, Ү-220 бүртгэлтэй орон сууцны Голомт банкны 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 8 хувийн Зээлийн болон Барьцааны гэрээгээр хүлээсэн төлбөрийн үлдэгдэл /2019 оны 3 дугаар сарын 20-ны байдлаар: зээлийн үлдэгдэл 29 дүгээр тооцоогоор/ 53,143,411 /Тавин гурван сая нэг зуун дөчин гурван мянга дөрвөн зуун арван нэг/ төгрөгийг Ж.Б хариуцан төлж дуусгах, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээс Б.Г хасалт хийлгэн, Ж.Б өмчлөлдөө авах,
- Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Гаражийн 2 дугаар давхарт байрлах №5 дугаартай, 12,5 м2, /24,000,000 /Хорин дөрвөн сая/ төгрөгийн үнэлгээтэй, 18,000,000 /Арван найман сая/ төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй/ 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Автозогсоол захиалгаар бариулах гэрээ-г Б.Г-оос шилжүүлэн авч, Ж.Б зээлийг төлж, өмчлөлдөө авахаар эвлэрсэнийг баталж, Ж.Б-ийн нэхэмжлэлтэй Б.Г-т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 198.717 төгрөгийг улсын орлого болгож, тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 5 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгох, хариуцагч Б.Г-оос 198.722 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцэг Б.Г, эх Ж.Б нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдсугай.
5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Нарантуяад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА