| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0120/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/134 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/134
2025/ШЦТ/134
М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Т
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.А
Шүүгдэгч: Л.Г, О.Г, С.Б, С.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Билгүүнсаран нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Лгийн Г, Б овогт Оын Г, М овогт Сын Б, Б овогт Сын Ц нарт холбогдох эрүүгийн 2512001120067 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: М Улсын иргэн, 1964 оны 10 сарын 25-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ....... мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Э сум, Ө баг, Х хорооллын ...........тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Лгийн Г/РД:АР......../,
Шүүгдэгч: М Улсын иргэн, 1967 оны 11 сарын 16-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Э сумын Ө баг, Ө дэнж хорооллын ....... тоотод оршин суух хаягтай, урьд А аймгийн 1 дүгээр шүүхийн 1993 оны 04 сарын 15-ны өдрийн ..... дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Оын Г/РД:АР.........../
Шүүгдэгч: М Улсын иргэн, 1967 оны 11 сарын 16-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Э сумын Ө баг, Ө дэнж хорооллын ......... тоотод оршин суух хаягтай, урьд А аймгийн 1 дүгээр шүүхийн 1993 оны 04 сарын 15-ны өдрийн ......... дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Оын Г/РД:АР........./
Шүүгдэгч: М улсын иргэн, 1972 оны 04 сарын 20-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Э сумын ...... гэх газар оршин суух хаягтай, урьд А аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 01 сарын 25-ны өдрийн 09 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Сын Б/РД:АР........../
Шүүгдэгч: М Улсын иргэн, 1970 оны 08 сарын 02-ны өдөр А аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Э сумын Ө баг, Ө дэнжийн ....... тоотод оршин суух хаягтай, урьд А аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 11 сарын 16-ны өдрийн ...ы дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Сын Ц/РД:АН.........../
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч Л.Гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр цагаан сар дөхсөн байсан учраас галын түлшгүй болчхоод энэ гурван хүнийг гуйсан. Нутгийн хүмүүс байна, ахдаа нэг туслаад өгөөч гээд гуйсан. Би өөрөө ганцаараа ачих боломжгүй. Би бөөр нурууны өвчтэй, хүнд ажил хийж болдоггүй юм. Энэ гурав маань надаас гоожин байгаа юу? гэж асуусан. Миний 10 дугаар сард авсан гоожин байгаа, тэр гоожингоороо би аваагүй байгаа, хаалгаагүй байгаа учраас энэ гоожингоороо явчхаад ирье гэсэн. Би юмыг яаж мэдэх вэ? гээд захиргаа орж байгаль хамгаалагч н.Ло, н.Бэ нараас гоожин авъя гэсэн боловч гоожин ирээгүй байгаа гэсэн. Тэгэхээр нь ах нь хуучин гоожингоо сунгуулчихъя гэхэд хуучныг нь сунгуулах боломжгүй, урьд оны гоожингуудыг Байгаль орчны газар луу явуулчихсан учраас сунгах боломжгүй гэсэн. Тэгээд цагаан сар дөхсөн, галгүй болчхоод байсан учраас хуучин гоожингоо аваад, энэ хэдийгээ аваад модонд очсон. Модонд очиход ялимгүй цас орчихсон байсан учраас хоосон портер маань хий эргээд гарахгүй байсан. Тэгээд яг замын хажууд нарийхан хуурай мод байхаар нь унагаагаад, тав тайраад, портер дээрээ ачаад, энэ хэдийгээ дээр нь суулгаад мод руу орж унангиа ачсан. Буцаад сумын төв орох гээд явж байхдаа цагдаа нартай таарсан юм. Энэ хэрэг маань ингэж үүссэн. Хамгийн гол нь би энэ гурван хүнийг тус болооч гэж гуйчхаад өнөөдөр хэрэгтэн болгоод зогсож байгаадаа маш их харамсаж байна. Тухайн үед гоожин байсан бол гоожингоо аваад явах байсан. Байгаль хамгаалагч яагаад тийм утгатай мэдүүлэг өгснийг мэдэхгүй байна. Би галгүй болохгүйн тулд л энэ хэдийгээ аваад явсан. Хуучин гоожингоо аваад явбал болох болов уу? гэж бодоод явсан хуучин гоожин болохгүй байсан юм байна. Ингээд ийм хэрэгт холбогдчихлоо. Үүнийг анхаарч үзнэ үү. Одоо хүртэл манай суманд гоожин ирэхгүй байгаа. Байгаль орчны яамнаас загвар нь өөрчлөгдөж байгаа юм гэнэ. Бид нарын модыг үзэх гэж явж байхад дахиад хоёр хүн яг бид нар шиг хэрэгт холбогдчих шиг болсон. Би хэргийг ганцаараа үүрээд энэ хүмүүс замаас суусан юм гэж хэлж болох байсан. Би ганцаараа эрүүгийн хэрэгтэн болох боломжтой байсан .Гэхдээ би худал хэлээгүй. Үнэнээ хэлсэн. Энэ хүмүүс маань ч гэсэн үнэн мэдүүлэг өгсөн. Тиймээс уг хэрэг маань бүлэг хэрэг болоод хэрэгтэй нэр зүүгээд хурлаар орж байгаа нь харамсалтай байна. Эдгээр байдлыг харж үзэж, хөнгөрүүлэх тал байвал туслаач гэж хэлэх гэсэн юм...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2512001120067 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч Б.Эийн өгсөн:
“...А аймгийн Э сумын ........... багийн ........... гэх газраас 24 ширхэг 1.2729 метр куб шоо метр хуурай шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж ........... улсын дугаартай П маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 224.886 төгрөгийн хохирол Л.Г гэх хүн учруулсан бөгөөд үүнийг нэхэмжилж иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа. Тухайн газар нь улсын тусгай хамгаалалттай газарт ордоггүй. Байгаль орчинд учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулчих юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 172-173 дугаар тал/
*Гэрч Ч.Аын өгсөн:
“...Би 2025 оны 02 сарын 04-ний өдөр А аймгийн Э сумын ........... багийн нутаг дэвсгэрт 17 цагийн үед хяналт шалгалт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Нуурын хоолой гэх газар иргэн Л.Гийг шалгахад эрхийн бичиггүй хуучин оны 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн эрхийн бичиг үзүүлснийг мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэсэн гээд машиныг саатуулсан. Шинж байдлыг харахад босоо гэмээр мод байсан. Тухайн үед Л.Г 3 хүнтэй хамт явж байсан. Мод бэлтгэсэн газраа зааж өгч чадна гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-27 дугаар тал/
*Гэрч Б.Бийн өгсөн:
“...Л.Г надаас өмнө нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тухайн өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар надтай уулзсан болон холбогдсон зүйл байхгүй. 2024 онд ........... гэх газар талбай тусгаарлалт хийгдээгүй. Тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 42-43 дугаар тал/,
*Яллагдагч Л.Гийн өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 132-133 дугаар тал/,
*Яллагдагч С.Бын өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 145-146 дугаар тал/,
*Яллагдагч О.Гийн өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 153-154 дүгээр тал/,
*Яллагдагч С.Цын өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 165-166 дугаар тал/
*А аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б..ийн 2025 оны 02 сарын 20-ны өдрийн Арх0325/101 дугаартай:
“...Сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй моднуудыг хуурай, нойтон аль нь болохыг тогтооход 19.4% чийгтэй байгаа нь хуурай мод гэж үзэх үндэслэл болно. Мөрдөгчийн хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд яг моднууд нь унанги болон босоо модноос бэлдсэн байна. Шинжлэгдэж буй модны 1, 10, 12, 17, 19 гэж дугаарласан 5 ширхэг мод нь 0.776м3 байх ба экологи эдийн засгийн үнэлгээ нь 85,173 төгрөг тус тус байна. Шинжлэгдэж буй модны 2-9, 11, 13-16, 18, 20-24 гэж дугаарласан 19 ширхэг мод нь 1.2729м3 байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 139,713 төгрөг тус тус байна.” гэх дүгнэлт /хх-ийн 51-54 дүгээр тал/,
*Дамно үнэлгээ ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн АЦ25-38 дугаартай:
”...2001 онд үйлдвэрлэгдсэн, 2010 онд М улсад бүртгэгдсэн, Киа бонго П маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3.472.250 төгрөг, 1.2729 метр куб, унанги модны үнэ 127,290 төгрөг, цахилгаан хөрөөний үнэ 132,000 төгрөг, нийт 3,731,540 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 76-81 дүгээр тал/,
*Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 дугаар тал/,
*Хэргийн газарт дахин үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар тал/,
*Тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-14 дүгээр тал/,
*2024 оны 10 сарын 24-ний өдрийн АРА24051030 дугаартай “Мод бэлтгэх эрхийн бичиг” /хх-ийн 99-101 дүгээр тал/
*Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/хх-ийн тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-66, 108, 114 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Л.Г, О.Г, С.Б, С.Ц нар нь бүлэглэж, 2025 оны 02 сарын 04-ний өдөр галын түлээний мод бэлтгэх зорилгоор, Л.Гийн эзэмшлийн ........... улсын дугаартай ........... маркийн бага оврын ачааны автомашин болон цахилгаан хөрөөг ашиглаж, А аймгийн Э сумын ........... багийн ........... гэх газраас зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн босоо мод нэгийг хөрөөдөж тухайн модоо 1.55м урттайгаар 5 ширхэгт хэсэгчлэн хувааж, мөн шинэс төрлийн 3 ширхэг унанги модноос 1.55м урттай 19 ширхэг, нийт 24 ширхэг буюу 1.2729м3 хэмжээтэй шинэс төрлийн мод хууль бусаар бэлтгэж, тус сумын Ө багийн нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсний улмаас 224,886 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Л.Г, О.Г, С.Б, С.Ц нар бүлэглэж үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Б.Эийн “...А аймгийн Э сумын ........... багийн ........... гэх газраас 24 ширхэг 1.2729 метр куб шоо метр хуурай шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж ........... улсын дугаартай П маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 224.886 төгрөгийн хохирол Л.Г гэх хүн учруулсан бөгөөд үүнийг нэхэмжилж иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа. Тухайн газар нь улсын тусгай хамгаалалттай газарт ордоггүй. Байгаль орчинд учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулчих юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, Гэрч Ч.Аын“...Би 2025 оны 02 сарын 04-ний өдөр А аймгийн Э сумын ........... багийн нутаг дэвсгэрт 17 цагийн үед хяналт шалгалт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Нуурын хоолой гэх газар иргэн Л.Гийг шалгахад эрхийн бичиггүй хуучин оны 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн эрхийн бичиг үзүүлснийг мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэсэн гээд машиныг саатуулсан. Тухайн үед Л.Г 3 хүнтэй хамт явж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн “...Л.Г надаас өмнө нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тухайн өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар надтай уулзсан болон холбогдсон зүйл байхгүй. 2024 онд ........... гэх газар талбай тусгаарлалт хийгдээгүй. Тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй...” гэх мэдүүлэг, А аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бямбасүрэнгийн 2025 оны 02 сарын 20-ны өдрийн Арх0325/101 дугаартай дүгнэлт, Дамно үнэлгээ ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн АЦ25-38 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Л.Г, О.Г, С.Б, С.Ц нар нь бүлэглэн зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
А аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Г, О.Г, С.Б, С.Ц нар нь бүлэглэж зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Л.Г, О.Г, С.Б, С.Ц нарыг бүлэглэж зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 224,886 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /224,886*3=674,658/зургаан зуун далан дөрвөн мянга зургаан зуун тавин найм/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгч нараас 674,658/зургаан зуун далан дөрвөн мянга зургаан зуун тавин найм/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан, шүүгдэгч Л.Г, О.Г, С.Б, С.Ц нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тэдгээрт эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд тэдгээрийн оролцсон оролцоо зэргийг харгалзан үзэж шүүгдэгч О.Г, С.Б, С.Ц нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Л.Гэд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, оршин сууж байгаа А аймгийн Э сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 жилийн хугацаагаар хориглож, тэдгээрт хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Л.Г, О.Г, С.Б, С.Ц нарыг зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Тухайн гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Л.Гийн эзэмшлийнх болох нь гэрч Э.Эрдэнэчимэг болон шүүгдэгч Л.Гийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Г, О.Г, С.Б, С.Ц нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3.472.250/гурван сая дөрвөн зуун далан хоёр мянга хоёр зуун тавь/ төгрөгийн үнэлгээ бүхий ........... улсын дугаартай ........... маркийн автомашиныг хурааж, уг машины үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 674,658/зургаан зуун далан дөрвөн мянга зургаан зуун тавин найм/ төгрөгийг төлүүлэн, үлдэх 2,797,592/хоёр сая долоон зуун ерэн долоон мянга таван зуун ерэн хоёр/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 127,290/нэг зуун хорин долоон мянга хоёр зуун ерь/ төгрөгийн үнэ бүхий 1.2729 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 132,000/нэг зуун гучин хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Г нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүгдэгч О.Г, С.Б, С.Ц нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах мэдэгдэж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
М Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Лгийн Г, Б овогт Оын Г, М овогт Сын Б, Б овогт Сын Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэн зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, гэрэл үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Л.Гийг 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч О.Г, С.Б, С.Ц нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух А аймгийн Э сумын нутаг дэвсгэрээс явахыг 1/нэг/ жилийн хугацаанд хориглосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г, С.Б, С.Ц нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.
6. Шүүгдэгч Л.Г, О.Г, С.Б, С.Ц нарт хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 49.4.1-д зааснаар шүүгдэгч Л.Г, О.Г, С.Б, С.Ц нараас 674,658/зургаан зуун далан дөрвөн мянга зургаан зуун тавин найм/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 22 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Г, О.Г, С.Б, С.Ц нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3.472.250/гурван сая дөрвөн зуун далан хоёр мянга хоёр зуун тавь/ төгрөгийн үнэлгээ бүхий ........... улсын дугаартай ........... маркийн автомашиныг хурааж, уг машины үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 674,658/зургаан зуун далан дөрвөн мянга зургаан зуун тавин найм/ төгрөгийг төлүүлэн, үлдэх 2,797,592/хоёр сая долоон зуун ерэн долоон мянга таван зуун ерэн хоёр/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 127,290/нэг зуун хорин долоон мянга хоёр зуун ерь/ төгрөгийн үнэ бүхий 1.2729 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 132,000/нэг зуун гучин хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.
9. Шүүгдэгч Л.Г, О.Г, С.Б, С.Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Г, О.Г, С.Б, С.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР