Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/140

 

                                         2025/ШЦТ/140

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж,

Улсын яллагч: Т.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.А       

Шүүгдэгч: Х.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Хын Нд холбогдох эрүүгийн 2512000000096 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр А аймгийн Т суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, А аймгийн Т сум, Х баг, Н гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Хын Н/РД:АИ........./  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шинжих шөнө А аймгийн Э сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” нэртэй баарны гадаа иргэн А.Ө нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Х.Н нь 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шинжих шөнө А аймгийн Э сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” нэртэй баарны гадаа А.Өтай үл ойлголцол үүсгэн маргалдаж, улмаар нүүр, эрүү хэсэгт өшиглөж, гараараа олон удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь эрүү ясны далд хугарал, зүүн зовхинд цус хуралт, зүүн хацар, эрүү, хүзүүнд зөөлөн эдийн няцрал, эрүүний ясыг эвэнд оруулж хадах мэс заслын дараах байдал 2 шүдний булгарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч А.Өын“...Би 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 22 цаг өнгөрч байхад найз Оын хамтаар Н бааранд ороод хэсэг архи пиво ууж байгаад баарыг хаалгаад гаргах гэж байтал Б гэх залуу миний зүүн шанаа болон нүүр хэсэгт 2 удаа цохиж аваад Оын нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс салгаад удалгүй цагдаа ирээд П.Б гэх залууг цагдаа нар аваад явсан. Тэгээд гэртээ харих гээд баарны баруун талын хогийн цэгийг өнгөрөөд явж байтал араас 2 залуу гүйж ирээд намайг барьж авахаар нь би Х.Н гэх залууг унагаах гэж оролдоход унах шиг болохоор нь би цааш зугтааж байгаад бүдрээд газар унасан тэгсэн шууд ирээд Х.Н гэх залуу нь миний зүүн хацар эрүү хэсэгт нэг удаа өшиглөөд гараараа мөн нэг удаа цохиж авсан. Тэгээд Х.Н, Г.С гэх 2 залуутай хамт цагдаагийн газарт ирсэн. Тэгээд тухайн 2 залууг саатуулсан. Х.Н гэх залуу учруулсан. Г.С гэх залуу нь надад гар хүрээгүй П.Б нь 2 удаа цохисон ч миний биед гэмтэл учруулаагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-8 дугаар тал/, хохирогч А.Өын дахин өгсөн”...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох хүсэлт гаргахгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 55 дугаар тал/, гэрч Г.Сын”...Би 2025 оны 03 дугаар сарын 07-ны оройны 23 цагийн 30 минутын орчимд Ц сум Ц багийн нутагт байх өөрийн гэрээс Э сумын төвд ах Сынд ирээд хоол унд идээд амрах гэж байхад манай найз Х.Н утсаар залгаад А бааранд байна хүрээд ир гэхээр нь 03 дугаар сарын 08-ны шөнө 02 цаг өнгөрөөд найз Х.Н дээр очсон. Тэгээд А бааранд удалгүй Н баар ороод 2, 2 лаазтай пиво уугаад бүжиглэж байгаад гадаа гарч тамхи татаж байх явцад найз Х.Н 6 залуутай маргалдаад араас гараад ирсэн. Тэгээд хогийн савны хажууд Х.Н нэг залуутай нь барьцалдаж аваад хоорондоо харилцан ганц нэг удаа цохилцсон. Тэгээд салгаад хүмүүс нь тараад явсан тэгэхэд нөгөө Х.Нтэй барьцалдсан залуу үлдчихсэн байсан. Х.Н тэр залууд гараа хазуулсан байсан тэгээд Х.Н цагдаа руу явна гээд нөгөө маргалдсан залуугаа таксинд суулгах явцдаа шанаа, нүүр хэсэг рүү 2 удаа гараараа цохиж байхыг би харсан. Тэгээд би нар цагдаагийн газарт ирсэн. Х.Нтэй маргалдаад Х.Нтэй харилцан зодолдсон залуу 6-уулаа явж байсан санагдаж байна. Гэхдээ Х.Н тэр шүд нь унасан залуутай л зодолдсон. Хамт явсан хүмүүсээс нь Х.Н рүү дайраад байсан гэхдээ зодоон цохион болоогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-17 дугаар тал/, гэрч П.Бын”...Би 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр А аймгийн Ц сумаас аймгийн төвд орж ирээд Х.Нн хамтаар бааранд орсон. Тэгээд баарны гадаа тамхи татаад байж байтал Г.Стай тааралдаад бааранд эргэж ороод авсан архийг хувааж уугаад бааранд бүжиглэж байгаад баар хаах үеэр гадаа тамхилаад байж байтал А.Ө гэх залуу намайг хэл амаар доромжлоод байхаар нь би уурлаад тухайн залууг 1 удаа цохиод хамт явсан гэх залууг түлхсэн. Тэгсэн удалгүй цагдаа нар ирээд намайг цагдаагийн газарт аваад ирсэн. Үүний дараа цагдаа дээр байж байхад Х.Н, Г.С, А.Ө нар араас цагдаа дээр ирсэн тэгсэн А.Ө гэх залуугийн зүүн шанаа нь хавдсан хөхөрсөн байдалтай ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн”... А.Ө нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 31-ны өдөр хүртэл гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 3,054,520 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот данс төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-52 дугаар тал/, яллагдагч Х.Нн “...Миний үйлдэл тохирч байна. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-42 дугаар тал/,

А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б Бийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн АРХ0725/120 дугаартай:

“...А.Өын биед эрүү ясны далд хугарал, зүүн зовхинд цус хуралт, зүүн хацар эрүү, хүзүүнд зөөлөн эдийн няцрал, эрүүний ясыг эвэнд оруулж хадах мэс заслын дараах байдал 2 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт/хх-ийн 28-29 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Х.Н нь хохирогч А.Өын биед эрүү ясны далд хугарал, зүүн зовхинд цус хуралт, зүүн хацар эрүү, хүзүүнд зөөлөн эдийн няцрал, эрүүний ясыг эвэнд оруулж хадах мэс заслын дараах байдал 2 шүдний булгарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулахдаа өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.

 

А аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Нн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Х.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

Иймд шүүгдэгч Х.Нг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Х.Нн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч нь хохирол төлбөрт 8,000,000 төгрөгийг хохирогчид төлсөн бөгөөд хохирогч А.Ө нь шүдэнд эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжилнэ гэсэн боловч хохирол хор уршиг нэхэмжилсэн талаар холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй, энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй тул гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

Харин иргэний нэхэмжлэгчээр А аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Ч.Мг тогтоосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 3,054,520 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн,  шүүгдэгч Х.Н нь дээрх төлбөрийг төлсөн талаар нотлох баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан, шүүгдэгч Х.Нд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн торгох ял нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг  ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Хын Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Х.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Ө нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР