2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1311

 

 

 

 

 

 

 

 

   2025          05            14                                    2025/ШЦТ/1311

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал,

улсын яллагч Д.Рэгзэдмаа,

иргэний нэхэмжлэгч Ц.********,

шүүгдэгч Б.******** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Шаазгай овгийн ********ы ********т холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ***** аймгийн ****суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, *****ХХК-д хамгаалалтын ажилтан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт **** аймгийн **** баг, ажилчин ***** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Шаазгай овгийн ********ы ******** (РД:******).

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******** нь 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт “*****************” ТӨҮГ-т ажиллаж байхдаа тухайн байгууллагын данснаас алдаж шилжүүлэгдсэн ********* төгрөгийг өөрийнх нь биш, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшин, бага хэмжээнээс дээш буюу 4.860.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                          

Нэг: Шүүгдэгч Б.******** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.********: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг гаргахгүй...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ц.********: “...тухайн өдөх ачаалал ихтэй өдөр байсан тул андуурсан гүйлгээг шалгаагүй байсан. Жилийн эцэст буюу 9 дүгээр сарын гүйлгээг намайг жирэмсний амралттай байхад ****төвөөс албан тоотыг хүргүүлсэн байсан. Тэгээд албан тоотын дагуу цалингийн зээл авч уг мөнгийг төлсөн. Одоо болтол хохирол төлбөрийг аваагүй байгаа...” гэв.

 

Гурав: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 3 дах тал),

 

Иргэний нэхэмжлэгч Ц.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 16 цагийн үед **** судалгаа шинжилгээний төвийн 540.000 төгрөгийн байгууллагын албан тоотын гүйлгээг андуурч Б.********ын эзэмшлийн хаан банкны ***** тоот данс руу 5.400.000 төгрөгийн гүйлгээ  хийгдсэн бөгөөд би 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр геологийн судалгаа шинжилгээний төвд андуурч хийгдсэн гүйлгээний мөнгө болох 4.860.000 төгрөгийг би өөрөөсөө гаргаж өгсөн. Би Б.******** гэх хүнтэй холбогдож чадаагүй тул цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******** гэх хүн нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 1 сарын хугацаанд өрмийн туслах ажилтан  гэрээгээр ажилласан бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ******** гэх хүнд манай байгууллагаас томилолтын мөнгө болох 540.000 төгрөгийг өгөх байсан бөгөөд тус гүйлгээг албан тоотоор хийж Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон тооцооны төвд хүргэж тус гүйлгээг хийлгүүлсэн. Гэтэл  тус гүйлгээ алдаатай ******** гэх хүний дансанд орсон болох нь 2024 оны 12 дугаар сарын манай байгууллагын жилийн эцсийн тайлан тооцоо гаргах гээд гүйлгээ болох дансны үлдэгдлээ тулгаж байх явцад олж мэдсэн. Тухайн албан тоот гүйлгээ нь 540.000 төгрөгийн гүйлгээ байсан боловч 5.400.000 төгрөгийн гүйлгээ манай байгууллагын данс болох хаан банкны ****** тоот данснаас гарчихсан байсан. Манай байгууллагад 4.860.000 төгрөгийн хохирол учирсан байсан. Тэгээд манай байгууллага 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон тооцооны төвд албан тоотоор хандсан. Тэгээд тухайн тооцооны төвд ажиллаж байсан тухайн гүйлгээг хийсэн теллер ажилтан нь манай байгууллагын хохирлыг 2024 оны 12 дугаар сарын дундуур бүрэн барагдуулж төлсөн... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

  

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл ( хавтаст хэргийн 45-46 дахь тал),

 

Хаан банкны **** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 47-51 дэх тал),

Яллагдагчаар Б.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын сүүлээр Геологийн судалгаа шинжилгээний төвд өрмийн туслах ажилтнаар тус байгууллага ажилд орсон. Тэгээд би тухайн байгууллагад ажиллаж байхдаа биеийн байдал муудаад ажлаасаа гарсан. Тухайн үед миний бие хайрст үлд гэх арьсны өвчин тусаад хүндрээд ажлаасаа гарсан. Тэгээд би ажлаасаа гараад **** аймагт байх гэртээ ирж хайрст үлд гэх өвчнөө эмчилсэн. Гэтэл миний дансанд нь геологийн судалгаа шинжилгээний төвөөс томилолтын мөнгө 540.000 төгрөг орох байснаас 5.400.000 төгрөг орж ирсэн байсан. Би тухайн мөнгөөр эмчилгээ болон хувьдаа зарцуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),

 

Шүүгдэгч Б.********ын хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 15-19 дэх тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 13 дахь тал) зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.********т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.******** нь 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “*********” ****-т ажиллаж байхдаа тухайн байгууллагын данснаас орон алдаж шилжүүлэгдсэн 4.860.000 төгрөгийг авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.********гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/, иргэний нэхэмжлэгч Ц.********гийн мэдүүлэг / хавтаст хэргийн 9-10 дах тал/ дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 45-46 дах тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар хаягдаж орхигдсон, тухайн үедээ эд хөрөнгийн эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй байгаа эд зүйлсийг гээгдэл эд хөрөнгө гэх ба өмчлөгчийн гээгдэл эд хөрөнгийг олж авсан этгээд уг эд хөрөнгийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж ашиглах нь гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч Б.******** нь иргэний нэхэмжлэгч Ц.******** Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон тооцооны төвөөс андуурч хийсэн гүйлгээ болох 4.860.000 төгрөгийг өмчлөгчид нь, эсхүл Цагдаагийн байгууллагад өгөлгүйгээр дур мэдэн захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутай тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ “...шүүгдэгч Б.******** нь ********** төвөөс андуурч хийсэн 4.860.000 төгрөгийг хувьдаа зарцуулж ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, анх удаа тохиолдлын нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна. Иргэний нэхэмжлэгч Б.********д 4.860.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгуулах. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Энэ хэрэгт цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй болно. Хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэсэн саналыг гаргасан.

 

2. Шүүгдэгч Б.******** нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

         

          Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг, прокурорын гаргасан санал, дүгнэлт зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Б.********ыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.********т оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Ц.********д 4.860.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь нөхөн төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 4.860.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуул иргэний нэхэмжлэгч Ц.******** /***********7/-д олгуулах нь зүйтэй.

 

Хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******** нь шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр түүний хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн мэдүүлэгтээ тэмдэглүүлсэн 99676390 дугаарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “ойлгоо” гэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэнийг тэмдэглэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шаазгай овгийн ********ы ********ыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.******** нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.********т оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. . Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн хохирол, хор уршигт шүүгдэгч Б.********аас нийт 4.860.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ц.******** / *****************/-д олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ